зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4938 4939 4940 4941 4942 4943 4944
  • Улаанбаатарт өдөртөө 6-8 градус дулаан байна
    2016 оны 10 сарын 19
    Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна
  • Спортын наадам болно
    2016 оны 10 сарын 18
    Авто замын салбарын аварга шалгаруулах спорт наадам 2016 оны 11 сарын 7,8-ны өдрүүдэд Буянт Ухаа спорт ордон болох гэж байна. Удирдамж тун удахгүй www.mra.mn сайтанд тавигдана.
  • ЗГ: “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх боломж бүрдлээ
    2016 оны 10 сарын 18
    Монгол Улсын хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогын хүрээнд Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгав.
  • Монголын урлагийн арга хэмжээ москвад зохиогдлоо
    2016 оны 10 сарын 18
    Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-аас Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан зохион байгуулж буй ”Найрамдлын сар”-ын цуврал арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.

    Энэ хүрээнд Москва хотын ”Лотте плаза”-дМонгол Улсын урлагийн мастеруудын концерт болон ”Шилмэл загвар” төвийн хувцас загварын үзүүлбэрийг 2016.10.10-ныөдөр зохион байгуулав. Баярын арга хэмжээг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Б.Дэргэрмаа нээж, үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээМонгол-Оросын дипломат харилцаанд соёл хүмүүнлэгийн харилцаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглээд, соёлын хамтын ажиллагаа нь эрт дээр үеэс улс хоорондын харилцааны чухал хэлбэр байсаар ирсэн бөгөөд соёл иргэншлүүдийн харилцан ойлголцол, үндэстэн хоорондын итгэлцэлд чухал үүрэг гүйцэтгэж, үндэсний соёлыг харилцан баяжуулж, хөгжүүлэхэд түлхэц болдог ач холбогдолтойг дурдаад, Монгол Улсын урлагийн мастеруудын концерт зохион байгуулахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, мөн баярын арга хэмжээг дэмжиж ”Шилмэл загвар” төвийн захирал хатагтай Ч.Оюунцэцэг, дизайнер Б.Дулам нар уран бүтээлчдийнхээ хамтаар өөрсдийн зардлаар хүрэлцэн ирж оролцож байгаад гүн талархал илэрхийлэв. Нээлтийн арга хэмжээнд ОХУ-ын Соёлын дэд сайд А.В.Журавский оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Баярын концертод Монгол Улсын БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болдоор ахлуулсан УДБЭТ-ын жүжигчид тэр дундаа төгөлдөр хуурч, МУГЖ Б.Солонго, МУГЖ дуучин Б.Сарантуяа зэрэг монголын нэр хүндтэй уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм.Энэхүү арга хэмжээнд ОХУ-ын их, дээд сургуулиудын реакторууд, соёл, шинжлэх ухаан, бизнес, улстөрийн хүрээнийхэн оролцсон нь онцгой ач холбогдолтой явдал болсныг Элчин сайд Б.Дэлгэрмаа онцлон тэмдэглэв.

  • Нийслэлд “Ногоон барилга” барих санал тавилаа
    2016 оны 10 сарын 18
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Олон улсын санхүүгийн корпорацийн Филиппин Улс дахь Ерөнхий хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Жессе Ангийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын эко хөгжлийн бодлого, эрчим хүчний дэд бүтцийн бүтээн байуулалтад дэмжлэг үзүүлэх, тодорхой төслүүд буюу нийслэлийн гэр хорооллыг өртөг багатай, хямд орон сууцаар хангах тал дээр санхүүгийн төлөвлөлт хийх, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын дэд төвүүдэд иргэдийн орлогод нийцсэн орон сууц барих төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Филиппин Улс дахь Ерөнхий хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Жессе Анг “Манайх ногоон барилгын төслөө Ази тивийн болон Латин Америкийн улсуудад хэрэгжүүлж байна. Ногоон барилгын тал дээр Монгол Улстай хамтарч ажиллах сонирхолтой байна. Манай улс өөрсдийн туршлагаасаа хуваалцаж, энэ чиглэлээр барилгын ажил явуулах тал дээр санал бодлоо солилцоход таатай байх болно. Ногоон барилга нь эрчим хүчний болон усны зарцуулалтад асар их эдийн засгийн хэмнэлтийг мэдрүүлдэг. Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаатай энэ тал дээр хамтран ажиллах саналтай байна. Та бүхнийг хүлээж авна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Ногоон барилга нь дэлхий нийтэд их чухал асуудал болоод байгаа. Манай улсын сэрүүний улирал урт учраас барьж байгаа барилгын дулаан алдалтын тал дээр анхааран ажиллах хэрэгтэй байгаа юм. Манай улсад ногоон барилгын ажлыг эхлүүлэхийн тулд Үндэсний хэмжээний стандарт боловсруулахаас эхлээд маш их ажил үүсэх нь тодорхой. Улаанбаатар хот, Засгийн газар, ТББ-ууд хамтран хийх хэрэгтэй гэж үзэж байна. Танай Ногоон барилга төслийг хэрэгжүүлэхэд Улаанбаатар хотын зүгээс татгалзах зүйл байхгүй” гэдгийг хэлсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ерөнхийлөгч Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    2016 оны 10 сарын 18


    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч Стив Сандерс тэргүүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын үеэр Монгол Улс, Хойд Америкийн хамтын ажиллагаа, харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, цаашдын үйл ажиллагааны чиглэл, хандлагын талаар санал солилцон ярилцлаа.

    1990 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Хойд Америк-Монголын бизнесийн Зөвлөл нь Монгол Улсыг Хойд Америктай холбосон хамгийн анхны бизнесийн байгууллага бөгөөд Монголын гадаад худалдааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байна.

    Тус байгууллага нь Монгол Улс, АНУ болон Монгол Улс, Канадын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжин ажиллах зорилготой юм.
  • Шилэн дансны хөтлөлтийн талаар ярилцав
    2016 оны 10 сарын 18
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан өнөөдөр Шилэн дансны хөтлөлтийн талаар холбогдох албаны хүмүүстэй уулзаж ярилцав.

    Уулзалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамба, Улсын Ерөнхий аудитор А.Зангад, Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын мэргэжилтэн Батзориг, Сангийн яамны Төрийн сангийн газрын ахлах мэргэжилтэн Наранчимэг нар оролцлоо.

    УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа Засгийн газар шинээр бүрдэж, төрийн болон төсвийн санхүүжилт бүхий олон газрын төсвийн ерөнхийлөн захирагч, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар шинээр томилогдсоны улмаас сүүлийн саруудад шилэн дансны хөтлөлт тааруу байгаа болон шилэн дансны хөтлөлтийг яаралтай хэвийн байдалд оруулах талаар энэ үеэр санал солилцон ярилцлаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан уулзалтын эхэнд хэлэхдээ “Шилэн дансны хууль хэрэгжээд хоёр жил гаруй болж байна. Сүүлийн үед Шилэн дансны хуулийн хэрэгжилт саарч байна гэсэн мэдээлэл олон нийтийн зүгээс гарч байгаа. Хамгийн гол зүйл бол одоо нэгдүгээрт, хуулийн хэрэгжилтдээ анхааръя.

    Шилэн дансны хууль хэрэгжсэнээр төрийн албаны үйл ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалт олон түмэнд нээлттэй хүрч байгаа. Олон нийтийн анхаарлыг нэлээд татдаг асуудал. Төсөв тунгалаг, зарцуулалт нь ил тод байх нь иргэд, татвар төлөгчдөд таатай уур амьсгал үүсгэдэг. Зарим яамд дээр гарч байгаа асуудлыг хурдан засах хэрэгтэй.

    Хоёрт, Шинээр томилогдсон хүмүүст богино хугацаанд сургалт хийх нь зүйтэй. Энэ сургалтад шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга нар, холбогдох хүмүүсийг оролцуулах нь зөв байх.

    Монгол Улсын 2017 оны төсөв ирэх 11 дүгээр сарын 15 гэхэд батлагдах байх. Орон нутаг 12 дугаар сарын 15 гэхэд батална. Энэ хооронд шилэн данс хөтлөх холбогдох хүмүүсээ сургаж, гарын авлага, материалаар хангах шаардлага байна. Энэ талын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй.

    Гуравт, Шилэн дансны хууль бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс анхаарч, санаачилсан хууль. Тийм учраас 2017 оны 1 дүгээр сард Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг, сонсгол хийхээр төлөвлөж байна. Түүгээр хуулийн хэрэгжилтэд гарч байгаа бэрхшээл, мөрдөж байгаа дүрэм, журмаа шинэчлэх шаардлага байгаа эсэх талаар ярилцана. Түүн дээр Улсын Ерөнхий аудитор илтгэл тавина. Сангийн яам мэдээлэл өгнө. Засгийн газар төрийн яамд, орон нутгийн байгууллага ямар түвшинд оролцохыг хариуцна. Энэ чиглэлээр та бүхэнтэй албан ёсоор уулзаж байна” гэлээ.

    Одоогийн байдлаар Шилэн дансны мэдээлэл хөтөлдөг байгууллагын 70 хувь бүрэн хөтөлж байгаа бөгөөд 30 хувьд нь анхаарах шаардлагатай байгаа юм байна. Хөдөө орон нутгийн хувьд Завхан аймгийн найман сумаас бусад сумд цахим сүлжээнд хамрагджээ. Одоо сумдыг шилэн кабельд холбож интернэтийн хурдыг сайжруулах шаардлагатай байгааг Сангийн яамны ахлах мэргэжилтэн Наранчимэг хэллээ.

    Шилэн дансны нэгдсэн мэдээлэл хөтөлдөг орон тооны хүнгүй тул ажлын хажуугаар хийдэг. Ингэлээ гээд энэ ажлыг цалгардуулж байгаагүй. Боловсон хүчин, төсөв, хөрөнгийн дутагдалтай байдаг. Хөрөнгө мөнгөний дутагдлыг төслийн хөрөнгө зэргээс нөхөж ирсэн гэдгийг тэрээр мөн хэлж байлаа.

    Мөн Шилэн дансны тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах, хууль эрх зүйн орчинг тогтвортой хөгжүүлэх шаардлага байгааг уулзалтад оролцогчид хэлж байсан юм.
  • 452.8 мянган тонн үр тариа хураажээ
    2016 оны 10 сарын 18
    Энэ онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийсэн.


  • Дээрмийн хэрэгт холбогдуулан гурван хүнийг эрэн сурвалжилж байна
    2016 оны 10 сарын 18
    Зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан бусдын биед халдаж, онц их хэмжээний мөнгө дээрэмдсэн бүлэг этгээдүүдийн гурвыг нь улс даяар эрэн сурвалжилж байгаа юм байна.

  • Гадаад, дотоодын нислэгүүд хойшилжээ
    2016 оны 10 сарын 18
    Гадаад, дотоодын нислэгүүд хойшилжээ
  • ”Хар морь” сахиус-ыг хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ
    2016 оны 10 сарын 18
    300 жилийн настай ”Хар морь” сахиус-ыг хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ.
  • “Үнэт цаасны зах зээл”-ийн нээлттэй өдөрлөг болно
    2016 оны 10 сарын 18
    Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагууд хамтран ”Нэг зорилго, нэгдсэн шийдэл” зорилгын хүрээнд хэлэлцүүлэг болон нээлттэй өдөрлөг арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

  • Сэрэмжлүүлэг: Морин тэргэндээ дайруулж, амиа алджээ
    2016 оны 10 сарын 18
    Булган аймгийн Бугат сумын нутагт мод бэлтгэж явсан 50 настай эрэгтэй амиа алдсан хэрэг гарчээ.

  • УИХ-ын дарга маргааш 14 цагт саналаа өгнө
    2016 оны 10 сарын 18
    УИХ-ын дарга М.Энхболд маргааш Сум, дүүргийн ИТХ-ийн сонгуулийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 1 дүгээр тойрог 2036 дугаар хэсгийн санал авах байранд очиж саналаа өгнө.

  • Дархан, Сэлэнгийн замд зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа
    2016 оны 10 сарын 18
    Өнгөрсөн шөнө орсон цасны улмаас хойд чиглэлд буюу Дархан, Орхоны замд үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын нөхцөлд хүндрэл үүссэнтэй холбогдуулан зарим чиглэлийн замын хөдөлгөөнийг хязгаарласан тухай Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
  • Samsung Galaxy дэлбэрч РЖД-ийн менежерийн гурван давхар байшин шатав
    2016 оны 10 сарын 18
    Samsung Galaxy дэлбэрч РЖД-ийн менежерийн гурван давхар байшин шатав
  • Зургаан настай хүүхдийг мөргөж, гэмтээгээд ослын газраас зугтжээ
    2016 оны 10 сарын 18
    2016 оны есдүгээр сарын 24-ний өдрийн 18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг ”Буян” ХХК-ны зүүн талын замд улсын дугаар тодорхойгүй, хар өнгийн “Toyota Prius” маркийн автомашины жолооч нь явган зорчигч 6 настай хүүхэд мөргөж гэмтээгээд осол, хэргийн газрыг орхиж явсан хэрэг гарчээ.

    Энэхүү хэргийн талаар харсан, үзсэн хүн байвал Замын цагдаагийн албаны 93021124, 93021122 дугаарын утсаар мэдээлэл өгнө үү. Мэдээллийн нууцлалыг чанд хадгална.
  • Автобус шатсаны улмаас хохирсон 37 иргэний хохирлыг барагдуулжээ
    2016 оны 10 сарын 18
    Өнгөрсөн наймдугаар сард Бээжингээс Замын Үүдийн чиглэлд явж байсан автобус шатсан хэрэг гарсан билээ. Тэрээр автобусанд байсан 37 монгол иргэний ачаа бараа, заримынх нь гадаад паспорт галд шатсан.

    Тэгвэл эдгээр иргэдийн хохирлыг Гадаад харилцааны яам, Эрээн дэх Консулын газартай хамтран бүрэн барагдуулжээ. Нэг иргэнд дунджаар 4500-35527 юанийг өгчээ.
  • Цагдаагийн алба хаагчид албаны бэлэн байдалд ажиллаж байна
    2016 оны 10 сарын 18
    Орон нутгийн буюу сум, дүүргийн ИТХ-ын сонгууль маргааш орон даяар явагдана. Сонгууль угтаж холбогдох байгууллагууд албаны бэлэн байдалд ажиллаж эхэлсэн байна.
  • Анхан шатны шүүхүүд өнгөрсөн 7 хоногт 110 эрүүгийн хэрэг хүлээн авчээ
    2016 оны 10 сарын 18
    Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсээс улсын хэмжэээн дэх эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэргийн хөдөлгөөний хэрэгжилтийн судалгааг 7 хоног тутам гаргалаа. 2016.10.10-10.14 өдрийн байдлаар Монгол улсын шүүх улсын хэмжээнд нийт 1305 хэрэг, нэхэмжлэл хүлээн авснаас иргэний 1120, захиргааны 75, эрүүгийн 110 хэрэг хүлээн авжээ.

    Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүдээс Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 168 нэхэмжлэл хүлээн авсан нь хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан байна. Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 5 нэхэмжлэл хүлээн авсан нь бусад дүүргийн шүүхтэй харьцуулахад харьцангуй бага байна. Орон нутаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн хувьд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 86 нэхэмжлэл хүлээн авсан нь хамгийн өндөр дүнтэй байна.

    Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хувьд хүлээн авсан нийт нэхэмжлэлийн 43 буюу талаас илүү хувь нь Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд харьяалагдаж байна.

    Хянан шийдвэрлэсэн хэргийн хувьд улсын хэмжээнд нийт 955 хэрэг хянан шийдвэрлэснээс иргэний 820, захиргааны 36, эрүүгийн 99 хэрэг байна. Долоо хоногийн тайлан мэдээгээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нийт 96 хэрэг шийдвэрлэсэн нь улсын хэмжээнд дэх хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан байна.
4938 4939 4940 4941 4942 4943 4944
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    19 цаг 50 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 2 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 44 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 44 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 44 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 44 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК