Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5433 5434 5435 5436 5437 5438 5439
  • Улаанбурхан: 20 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна
    2016 оны 4 сарын 19
    2016 он гарсаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 16545 сэжигтэй тохиолдлоос 3528 буюу 21 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна гэж ХӨСҮТ-ээс мэдээлсэн.


    Тэгвэл энэ сарын 17-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 358 өвчтөн хандсаны 250 буюу 69 хувь нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 59 буюу 23 хувь нь хэвтэж, 158 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ.


    Мөн улаанбурхан өвчний улмаас нийт 410 өвчтөн эмчлүүлж байгаагаас 20 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.
  • Л.Эрхэмбаяр: АН дангаараа сонгуульд өрсөлдөнө
    2016 оны 4 сарын 19
    Л.Эрхэмбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ
    13 цаг 09 минутанд
    0
    2271fb79dfa688c76a1252b927d30b4d.jpg

    АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өнөөдөр /4.19/ сэтгүүлчдэд Үндэсний зөвлөлдөх хороо хуралдсантай холбоогдуулан мэдээлэл хийлээ.

    Тэрээр өчигдөр АН-ын ҮЗХ-ны ээлжит бус 46 дугаар хуралдаан болж хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Нэгдүгээрт, АН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн шийдвэргээ гаргалаа.

    Хоёрдугаарт, АН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрий хөтөлбөрөө хэлэлцэж баталлаа. АН энэ удаагийн сонгууль Монгол хүн 2020 гэсэн мөрийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн энэ мөрийн хөтөлбөртэйгөө оролцоно. Хийсэн зүйлүүдээ бид дүгнэж цэгнэлээ. Цаашид ямар зүйлээр баяжуулах уу гэдгээ хэлэлцэж баталлаа. Мөн АН УИХ-ын сонгуульд оролцохдоо аль нэг улс төрийн нам хүчинтэй хамтарсан эвсэл байгуулж оролцохгүй дангаараа оролцоно гэдгээ илэрхийллээ.
  • Э.Батшугар жагсаалтын 10-т бичигдэнэ
    2016 оны 4 сарын 19
    экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын тэргүүлж буй МАХН. Хэрэв түүнд сонгуульд нэр дэвших хуулийн боломж олдвол тэр жагсаалтыг тэргүүлэх нь ойлгомжтой. Үгүй бол жагсаалтыг тэргүүлэх дараагийн хүнийг МАХН дотроос хайвал Ж.Сүхбаатар байх магадлалтай. Өдгөө генсекийн үүрэг гүйцэтгэж байгаа, МАН-ын генсект өрсөлдөж явсан улстөрчийн хувьд багагүй эрсдэл хийж МАХН-ыг сонгосон түүнд цаад тохироо байгаа нь тодорхой.

    Мэдээж нэг хүн жагсаалтад хоёр дахиа бичигдэнэ гэвэл МАХН-ын жагсаалтыг одоогийн УИХ-ын гишүүдээс бүрдүүлж мэдэх л юм. Ч.Улаан, Ц.Оюунбаатар гээд л. Үгүй бол жагсаалтад энэ удаад орох боломж МАХН-ын УИХ дахь гишүүдээс Л.Цог, Д.Тэрбишдагва хоёрт л бий.

    МАХН-ын жагсаалтын сургийг цааш тандвал Э.Эрдэнэжамъяан, Э.Батшугар гээд залуус, эмэгтэйчүүдээс Ерөнхийлөгчид нэр дэвшиж явсан Н.Удвал гээд орж ирэх боломжтой. Мөн Д.Сэржбүдээ, Б.Тулга гэсэн нэрс ч дуулдаж байна лээ.
  • Халз барилдаанд оролцох 12 бөх тодорчээ
    2016 оны 4 сарын 19
    Монгол бөхийн өргөөнөө энэ сарын 30-ны өдөр нэгэн сонирхолтой барилдаан болох гэж байна. Энэ цагийн монгол бөхийн өнгийг тодорхойлж яваа, улсын алдар цолтой шилдэг 12 бөх зургаа, зургаагаараа баг болон өрсөлдөхөөр болжээ. Тодруулбал,

    1. Нэгдүгээр багт: улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын харцага Ц.Содномдорж, Н.Батзаяа, улсын начин Т.Баасанхүү нар багтсан бол

    2. Хоёрдугаар багт: улсын арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин Э.Энхбат нар оржээ.

    Дашрамд дурьдахад энэхүү барилдааны тасалбарын үнэ 30 мянган төгрөг юм байна.
  • Дэлхийн олимпод өрсөлдөх эрхийн төлөө залуус ур чадвараа сорив
    2016 оны 4 сарын 19
    Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын суралцагчдын дунд болдог уламжлалт “Монгол ур чадвар” мэргэжлийн улсын уралдааны хүнд машин механизмын оператор, авто машины цахилгаанчин мэргэжлийн тэмцээн энэ сарын 13-15-нд Говьсүмбэр аймагт боллоо. - See more at: http://zasag.mn/m/ministry-of-labor/view/13112#sthash.nMwQ9RRR.dpuf
  • Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ
    2016 оны 4 сарын 19
    “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг зарчмын хувьд дэмжиж, үзэл баримтлалыг хамтран батлахыг Сангийн сайд Б.Болор, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт даалгалаа. Энэхүү үзэл баримтлалд нийцүүлэн хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.

    Манай улс жилдээ 2000 орчим нийтийн тээврийн хэрэгсэл импортлон авдаг бөгөөд үүнээс дотооддоо 100-150-ийг нь угсарч үйлдвэрлэх боломжтой юм. Машин үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж 20 автобус угсарч үйлдвэрлэхэд шаардагдах эд ангийг импортлоход гааль болон НӨАТ-т 834 сая төгрөг төлдөг. Импортлон оруулж байгаа эд ангийг гааль, НӨАТ-аас чөлөөлснөөр нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг 15 хувиар буурч, дотоодын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэж тооцож байна. Хууль хэрэгжсэнээр машин үйлдвэрлэлийн чиглэлээр жилдээ 6 тэрбум гаруй төгрөгийн нэмүү өртөг бий болгож, салбарын боловсон хүчний чадамж сайжирч, 220 гаруй шууд болон дагасан ажлын байр бий болж, дэвшилтэт техник, технологийг нутагшуулах боломж бүрдэх юм.
  • Олон улсын уралдаанд Монголын дугуйчин тэргүүлжээ
    2016 оны 4 сарын 19
    Энэтхэг улсын уулархаг бүс нутагт олон улсын уулын дугуйн уралдаан болжээ. Уралдаанд нийт 11 орны 80 гаруй дугуйчин өрсөлдөж, ОУХМ Б.Мягмарсүрэн тэргүүлсэн байна.

    Мөн спортын мастер Б.Баянжаргал гуравдугаар байрт оржээ. Дугуйчид зургаан өдрийн турш 628 км зам туулж, аваргаа тодруулсан аж. Хоёрдугаар байрт АНУ-ын дугуйчин шалгарчээ.

    Манай дугуйчид ирэх сарын 4-5-нд Тайланд улсад болох Азийн аварга шалгаруулах уулын дугуйн тэмцээнд оролцох аж.
  • Шуурхай: АТГ-ын даргаар А.Дулаанжаргалыг томилох уу
    2016 оны 4 сарын 19
    АТГ-ын даргаар бригадын генерал А.Дулаанжаргалыг томилох уу

    АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд энэ сарын 11-нд өөрийн хүсэлтээр ажлаа өгөх болсноо мэдэгдсэнтэй зэрэгцээд оронд нь хэн томилогдох бол гэсэн хүлээлт үүсэж, ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурц, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт, ОБЕГ-ын дарга асан Ц.Ам- галанбаяр, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Хууль зүйн саид ДДорлигжав зэрэг хэд хэдэн хүний нэр яригдах болсон. Гэвч дээрх хүмүүсийн алиных нь ч нэрийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлээгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газарт ойр эх сурвалж Н.Ганболд хүсэлтээ хүргүүлсэн өдөр “Н,Ганболдын хүсэлтийг Ерөнхийлөгч хүлээн авахаар болсон. Харин оронд нь дээрх хүмүүсийн алийг нь ч бус, хууль сахиулах, аюулгүй байддын чиглэлийн шал өөр хүн томилохоор судалж байгаа” гэсэн мэдээлэл өгч байсан. Тййм хүний нэг нь ЦЕГ-ын ТЪр- гүүн дэд даргаар ажиллаж байсан, бригадын генерал А.Ду- лаанжаргал байх магаддалтай. Түүний нэрийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтож байгаа гэх мэдээлэл гарах боллоо. Түүнийг БНСУ-д суух Ерөнхий консулаас эгуүлэн татаж, эх оронд нь ирүүлсний дараахан ЦЕГ-ын даргаар томилох гэж байна гэсэн “бор шувуу” нэг хэсэг ниссэн. Гэвч түүнийг ЦЕГ-ын даргын албан тушаалд томилоогүй, харин Үндэсний аюулгүи байдлын зөвлөлийн ахлах референтээр ажиллуу- лах болсон юм. Бригадын генерал А.Дулаанжаргалыг АТГ- ын даргаар томилох магадлал өндөртэй гэдгийг олон эх сурвалж хэлж буй ч МАН-ын гишүүнчлэл нь саад болох магаддалтай гэх хүн ч байна.

  • Шуурхай: Н.Энхбаяр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна
    2016 оны 4 сарын 19
    МАХН-ын Бага чуулган өнөөдөр 10.00 цагт эхлэхээр товлогдоод байсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хоёр цаг саатан дөнгөж сая эхэллээ. Бага чуулганд МАХН-ын дарга Н.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд асан Удвал тэргүүтэй намын гишүүд дэмжигчид оролцож байна.

    Яг одоогоор тус намын дарга Н.Энхбаяр мөрийн хөтөлбөрийг танилцуулж эхлээд байгаа юм. Ийнхүү 2016 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хэлэлцсэний дараа МАН-тай эвсэх асуудлыг ярилцахаар төлөвлөжээ.
  • Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрийг шинэчлэн баталлаа
    2016 оны 4 сарын 19
    Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрийг шинэчлэн баталлаа
  • Монгол, Энэтхэгийн бизнесийн зөвлөл байгуулагджээ
    2016 оны 4 сарын 19
    Монгол, Энэтхэгийн бизнесийн зөвлөл байгуулагджээ
  • З.Энхболд, Сумитра Махажан нар санамж бичигт гарын үсэг зурав
    2016 оны 4 сарын 19
    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан нар өнөөдөр /2016.04.19/ Монгол Улсын Их Хурал, БНЭУ-ын парламентын Доод танхим /Лок Сабха/ хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.
  • Улсын тэргүүний сумдаар дөрвөн сумыг шалгарууллаа
    2016 оны 4 сарын 19
    Улсын тэргүүний сумаар Баянхонгор аймгийн Галуут, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Зэрэг сумдыг шалгаруулж, сум тус бүрийг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар тогтлоо.

    Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор Улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг баталж, 2 жил тутам бүс бүрээс нэг сум шалгаруулахаар тогтсон юм. Хангайн бүсээс шалгарсан Баянхонгор аймгийн Галуут сумын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан 103 ажлын хэрэгжилт 97.8 хувийн биелэлттэй байна. Ашиглалтгүй байсан услалтын системийг сэргээн засварлаж, 60 гаруй га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, сумын хүнсний ногооны хэрэглээний 65 хувийг хангаж байгаагийн дээр 24 иргэнийг ажлын байртай болгосон байна. Жирэмсэн эхчүүдийг 100 хувь эмнэлгийн хяналтад төрүүлсэн бөгөөд сүүлийн 2 жил эхийн эндэгдэл гараагүй байна.

    Зүүн бүсээс шалгарсан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум эрчим хүчний хангамжийн асуудлаа шийдвэрлэж, Багануур-Зүүн өмнөд бүсийн эрчим хүчний эх үүсвэртэй холбогдож, шилэн кабель тавьж интернэтийн орчин бий болгожээ. Жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуйг хөгжүүлснээр 373 ажлын байр бий болж, иргэдийн амьжиргааны түвшин бодитойгоор дээшилсэн байна.

    Төвийн бүсээс шалгарсан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум орон нутгийн төсвийн орлогыг 2014 онд 130 хувь, 2015 онд 116 хувиар биелүүлсэн байна. Иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч, улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар спортын ордон, цагдаагийн кабон, 25 айлын 5 давхар орон сууц, орчин үеийн амины орон сууцны хороолол барьж, гэр хорооллын хашааг хаягжуулан, сумын төвийг гэрэлтүүлжээ.

    Баруун бүсээс шалгарсан Ховд аймгийн Зэрэг сум цэвэр, бохир усны нэгдсэн шугам сүлжээ байгуулж, төсвийн байгууллагууд болон 22 айлын орон сууц, 1200 гаруй гаруй хэрэглэгчийг холбосон байна. Ахуй үйлчилгээний төв, Хүүхэд хөгжлийн төв, 100 хүүхдийн цэцэрлэг, 12 айлын 5 давхар болон нэг давхар 10 орон сууц ашиглалтад оруулсан бөгөөд 24 айлын орон сууцны барилга баригдаж байна.
    - See more at: http://zasag.mn/news/view/13111#sthash.96hYL05S.dpuf
  • МАХН-ын Бага чуулган хуралдана
    2016 оны 4 сарын 19
    Тодруулбал, Ерөнхий сайдаар М.Энхболд, УИХ-ын даргаар Н.Энхбаярыг томилно гэсэн үг.
  • 0-1 насны хүүхэдтэй эхчүүдэд 2 цагийн цалинтай чөлөө олгоно
    2016 оны 4 сарын 19
    Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой авах зарим арга хэмжээний тухай тогтоол гарлаа - See more at: http://zasag.mn/news/view/13111#sthash.96hYL05S.dpuf
  • Үлэг гүрвэлийн 3D үзэсгэлэн энэ сард нээгдэнэ
    2016 оны 4 сарын 19
    Монголын соёлын байгууллагуудаас анх удаа үлэг гүрвэлийн 3D үзэсгэлэн зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сард багтаан Тириннозавр батаар зэрэг зургаан үлэг гүрвэлийн олдворыг танилцуулахаар төлөвлөөд байгаа аж. Үзэсгэлэн “Үлэг гүрвэлийн төв музей”-д гарна.



    Мөн 3D үзэсгэлэнг та ухаалаг гар утсандаа аппликейшин суулгаснаар музей руу орохдоо үзмэрийн талаарх тайлбар, үлэг гүрвэл хөдөлж, дуугарах зэрэг бодит мэдээллүүдийг авах боломжтой юм байна.
  • АН: Генсекээ солино, МАН: М.Энхболд ЕС, Н.Энхбаяр УИХ-ын дарга болно
    2016 оны 4 сарын 19
    Тодруулбал, энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг солих саналыг хөдөө орон нутгаас ирсэн гишүүд гаргаж магадгүй гэх мэдээлэл байна. Түүнийг намын эв нэгдлийг хангаж сайн ажиллаж чадахгүй байгаа гэж үзсэн байна. Түүнчлэн Н.Алтанхуяг гишүүн намынхаа гишүүдэд хандан эвтэй байхыг уриалж үг хэлэхээр төвлөжээ. Ийнхүүү АН-ын ҮЗХ намдуухан, аядуухан болж өнгөрсөн байна.
  • Хатан Хааны 90 насны төрсөн өдөр энэ долоо хоногт тохионо
    2016 оны 4 сарын 19
    Хатан Хааны 90 насны төрсөн өдөр энэ долоо хоногт тохионо
  • Пара-Таеквондогийн тамирчид багийн дүнгээр III жагслаа
    2016 оны 4 сарын 19
    Пара-Таеквондогийн шигшээгийн тамирчид багийн дүнгээр гуравдугаар байрт оржээ.
  • БНЭУ-ын парламентын Доод танхимын дарга Монгол Улсад хүрэлцэн ирлээ
    2016 оны 4 сарын 19
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Улаанбаатар хотноо 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын зарим арга хэмжээнд оролцохоор өнөөдөр /2016.04.18/ хүрэлцэн ирлээ.
    Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан тэргүүтэй төлөөлөгчдийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Д.Дэмбэрэл, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гош болон албаны бусад хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авсан юм.
    Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга энэ сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжлэх айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Мөн хатагтай Сумитра Махажанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бараалхах юм.
    Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан нар Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийнхэнд товч ярилцлага өгнө. Түүнчлэн Парламентын дарга нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас Хавдар судлалын үндэсний төвд хандивласан зайн туяа эмчилгээний “Bhabhatron II” аппарат, туяа эмчилгээний төлөвлөлтийн симулятор аппаратыг ашиглалтад хүлээлгэн өгөх нээлтийн ёслолд оролцоно.
    Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ануул Мишра нар Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим (Лок Сабха)-ын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
5433 5434 5435 5436 5437 5438 5439
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    15 цаг 6 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    15 цаг 15 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    15 цаг 30 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    16 цаг 15 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    16 цаг 18 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    16 цаг 45 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    16 цаг 54 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    17 цаг 57 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    18 цаг 21 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    19 цаг 15 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    19 цаг 15 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    19 цаг 48 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    19 цаг 57 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
    19 цаг 58 мин
  • Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
    20 цаг 4 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног" арга хэмжээ болно
    20 цаг 10 мин
  • Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ноогдуулна
    20 цаг 18 мин
  • 2026 оны FIBA 3x3 World Tour-ийн албан ёсны хуваарь Азийн сагсан бөмбөгийн хөгжлийн шинэ үеийг тодорхой харуулж байна
    20 цаг 20 мин
  • Английн Премьер лигийн 32-р тойрог улирлын төгсгөлийн байрлалд шууд нөлөөлөх онцгой чухал тоглолтуудаар дүүрэн байна
    20 цаг 24 мин
  • Ж.Баярмаа: Нууцалсан гэрээнүүдийн ард дандаа хулгай, цавчаа явж байгаа
    20 цаг 25 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК