Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5625 5626 5627 5628 5629 5630 5631
  • Хувцас дизайнерчийн урласан сонирхолтой бүтээлүүдээс
    2016 оны 1 сарын 15
    Хувцас дизайнерийн урласан сонирхолтой бүтээлүүдээс
  • Хууль тогтоомж зөрчсөн 33 дүрэм, журмыг хүчингүй болгожээ
    2016 оны 1 сарын 15
    Авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөгөөг нийт 122 байгууллага батлуулан хэрэгжүүлжээ. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үнэлгээгээр өмнөх онд хангалтгүй үнэлгээ авсан Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Гадаад хэргийн яам, Эрүүл мэнд, спортын яам, Мал эмнэлэг үржлийн газар зэрэг байгууллагын удирдлагуудад цаашид үнэлгээгээ ахиулах, санаачилгатай ажиллах талаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж ажилласны үр дүнд дээрх байгууллагууд 31.5 хүртэл хувиар ахисан дүнтэй байна.

    Хөндлөнгийн шинжээчдийн багаас өгсөн “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны үнэлгээ”-гээр жил дараалан бага оноотой үнэлэгдсэн, оноо нь буурсан, иргэдийн санал гомдол, судалгааны дүнд үндэслэн 75 байгууллагуудад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцав. Тэдгээр байгууллагуудад ажиллахад удирдах албан тушаалтан нь өөртөө урамшуулал олгох шийдвэр гаргадаг, хууль тогтоомжид заасан мэдээллийн ил тод байдал хангалтгүй зэрэг зөрчил дутагдал нийтлэг байна.

    Илэрсэн нийтлэг зөрчил дутагдал гаргуулахгүй байх, албан тушаалтныг авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын хор хөнөөлийг нийгэмд ухуулан таниулах зорилгоор төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтанд 15 зөвлөмж хүргүүлсэн байна. Түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн 33 дүрэм, журмыг хүчингүй болгож, 30 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, ёс зүйн 15 дүрэмд санал өгчээ. Төрийн үйлчилгээний хүнд суртал, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой 23 гомдлыг шийдвэрлэжээ. Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2015 онд томоохон эмнэлгүүд, эрүүл мэндийн төвд ажиллаж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцаж, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулав.

    Авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан таниулах, авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, мэдүүлгийн бүрдүүлэлтийн чиглэлээр нийт 28203 хүнийг соён гэгээрүүлэх сургалтад хамруулжээ. Бага насны хүүхдүүдэд зориулан “Туулайхүүгийн адал явдал” номыг эрхлэн хэвлүүлж, уг номоор дамжуулан нийслэлийн ерөнхий боловсролын 40 гаруй сургуулийн сурагчдад зөв шударга амьдралын дадал хэвшил олгох чиглэлээр үлгэрчилсэн хичээл заасан нь өнгөрсөн онд соён гэгээрүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн томоохон ажил болов.
  • Супер лигийн аялан тоглолтуудыг хойшлуулжээ
    2016 оны 1 сарын 15
    Дархан хот, Төв аймгийн Зуунмод хотуудад зохион байгуулахаар төлөвлөгдөж байсан сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн тоглолтууд хойшилжээ.
  • 238 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
    2016 оны 1 сарын 15
    345 үйлдэл, 410 холбогдогчтой 238 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2015 онд гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг нэг бүрийн мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай гүйцэтгүүлэхэд чиглэсэн мөрдөн байцаагчдын ажлын хэсгээр шалгалт явуулах зохион байгуулалтын хэлбэрийг дэмжиж ажиллав.

    Гэмт хэргийн шинжтэй 440 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 92-т нь эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс өсчээ. Гомдол, мэдээллийн шийдвэрлэлт 97.1 хувьтай байна. Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг агуулга, холбогдох байгууллага, салбараар нь авч үзвэл төрийн улс төрийн албанд 88, төрийн захиргааны албанд 169, төрийн тусгай албанд 61, төрийн үйлчилгээний албанд 57 гомдол, мэдээлэл, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд 33, улс төрийн намын үйл ажиллагаанд 2, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 10, бусад 20 гомдол, мэдээлэл шалгасан.

    Хуульд заасан харьяаллын 345 үйлдэл, 410 холбогдогчтой 238 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Мөрдөн байцаалт явуулсан нийт хэргийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилбал, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах 103, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 35, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах 36, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх 13, хээл хахууль авах 81, хээл хахууль өгөх 65, хээл хахуульд зуучлах 15, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 11, хууль бусаар хөрөнгөжих 7, мөнгө угаах 6, бусад хэрэг 103 байв. Хамгийн өндөр хувийг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хээл хахууль авах гэмт хэрэг эзэлж байна.

    Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 55 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 50 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 30 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 13 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 28 хэргийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэлээ. Өмнөх онтой харьцуулахад мөрдөн байцаалт явуулсан эрүүгийн хэрэг 0.5 хувиар өсчээ. Мөрдөн шалгасан хэргийн 163-ыг буюу 68.5 хувийг шийдвэрлэсэн, хуулийн анхны хугацаанд хэрэг шийдвэрлэлт 37.4 хувьтай байна.

    Хэрэгсэхгүй болгосон 50 хэргээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 4, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр 4, гэмт хэрэг нь нийгэмд аюултай шинж чанараа алдсан үндэслэлээр 1, Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр 40 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
  • Солонгосын хойгийг цөмийн зэвсэгээс ангид байлгах асуудлаар санал солилцов
    2016 оны 1 сарын 15
    Монгол, Японы Гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт Токио хотод болжээ.
  • Эмэгтэйчүүд гэмт хэрэг үйлдэх нь ихэсчээ
    2016 оны 1 сарын 15
    Улсын хэмжээнд өнгөрсөн онд 27 мянган гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оныхоос 439 хэрэг буюу 69.3 хувиар өссөн үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
  • Дотоодын үйлдвэрлэлийг төрийн худалдан авалтаар дэмжинэ
    2016 оны 1 сарын 15
    Аж үйлдвэрийн яам (АҮЯ)-наас төрийн худалдан авалтыг эрчимжүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих зорилго бүхий “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих төр, үйлдвэрлэгчдийн зөвөлгөөн”-ийг өнөөдөр зохион байгууллаа. Мөн салбар хариуцсан яам болон нийслэл, дотоодын үйлдвэр эрхлэгчид цаашид хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
  • АТГ-ын албан хаагчид 1620 хоног хөдөө орон нутагт ажиллажээ
    2016 оны 1 сарын 15
    Авлигатай тэмцэх газар, Азийн хөгжлийн банк, Олон улсын эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 20 дахь удаагийн Удирдах зөвлөлийн уулзалт, 13 дахь удаагийн бүс нутгийн семинарыг гадаадын 31 орны 80 гаруй төлөөлөгчийг оролцуулан Улаанбаатар хотноо 2015 оны 11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Түүнчлэн Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх ажлыг сайтар зохион байгуулж, нийт дүнгээр “А” үнэлгээ авав.

    2015 онд батлагдсан урсгал зардлын төсвийн санхүүжилт болон хөрөнгө оруулалтын зардлын төсвийг сар бүрийн хуваарийн дагуу зарцууллаа. Байгууллагын төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг хуульд заасан хугацаанд төрийн санд хүргүүлэх, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөө боловсруулж, холбогдох яамдад хүргүүлэх, үндсэн хөрөнгө, бараа материал, цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвартай холбоотой тооцоог хийх, баланс гаргах зэрэг багц ажлыг хангалттай сайн гүйцэтгэлээ. Давхардсан тоогоор байгууллагын албан хаагчид хөдөө орон нутагт 1620 хоног ажилласан байна. Авлигын эсрэг хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ Авлигатай тэмцэх газар зохих ёсоор гүйцэтгэсэн хэмээн дүгнэж байна.
  • Япон улсад уулын замд автобус осолдож 14 хүн амиа алджээ
    2016 оны 1 сарын 15
    Япон улсад уулын замд автобус осолдож 14 хүн амиа алджээ
  • “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулгын дүнг танилцуулна
    2016 оны 1 сарын 15
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр АНУ-ын Станфордын Их сургуулийн профессор, ноён Жэймс Фишкинийг хүлээн авч уулзлаа.
  • Хүүхэд харагч бэлтгэх сургалт болно
    2016 оны 1 сарын 15
    УИХ-аас баталсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн дагуу хүүхэд харагчийг бэлтгэх сургалтыг 9 дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв зохион байгуулах юм байна.
  • Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийлээ
    2016 оны 1 сарын 15
    Монгол Улсын Засгийн газраас 2015 онд эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар танилцуулж байна.
  • “Морин хуур-2015” наадам маргааш эхэлнэ
    2016 оны 1 сарын 15
    Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2015” наадам энэ сарын 16-28-ны өдрүүдэд зохиогдоно. Уралдаанд бүртгэл Монголын хөгжмийн зохиолчдын холбооны байранд өнөөдрийг хүртэл явагдсан юм.
  • 2 тэрбум 921.3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
    2016 оны 1 сарын 15
    Эрүүгийн хэрэгт холбогдон 410 хүн шалгагджээ. Хэргийн холбогдогчдыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл төрийн улс төрийн 42, төрийн захиргааны 79, төрийн тусгай 44, төрийн үйлчилгээний 58, төрийн бус байгууллагын албан тушаалтан 11, бусад 176 байв. Хэргийн холбогдогчоос 28 сэжигтэн, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 17.6 хувиар буурсан байна.

    Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс 2015 онд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газарт тасгийн даргаар ажиллаж байсан Д.Тогооням, ИХШХЕГ-ын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Пунцаг, Увс аймгийн Өмнөговь сумын сургуулийн захирал Б.Лхамсүрэн, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч М.Гансүлд, Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх, Цэвэр агаар сангийн захирал Н.Хүрэлсүх, ня-бо М.Хулан нарын 68 хүнд холбогдох эрүүгийн 24 хэрэг шүүхээр шийдвэрлэгджээ.

    Гэмт хэргийн улмаас 46 тэрбум 478.3 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 2 тэрбум 921.3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн, 11 тэрбум 276.9 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан, 800.5 сая төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгө илрүүллээ. Шүүхээс 8 тэрбум 847 сая 242 мянга 855 төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гарчээ.
  • Ирц бүрдээгүй учир чуулганы хуралдааныг өндөрлүүлэв
    2016 оны 1 сарын 15
    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар 12 асуудал хэлэлцэх ёстойгоос ердөө хоёрыг нь л хэлэлцсэн юм. Үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газраас 2015 онд Эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Ингээд үдээс хойшхи хуралдааны ирц бүрдэхгүй байсан учир
  • Өргөдлийн байнгын хороо эрүүл, мэндийн салбарт анхаарлаа хандуулна
    2016 оны 1 сарын 15

    Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийв
  • Супер лигийн тоглолт маргааш болно
    2016 оны 1 сарын 15
    Үндэсний супер лигийн тоглолтууд маргааш эхэлнэ. Энэ удаагийн супер тоглолтууд Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд явагдах юм байна.
  • Төрийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 8119 хүний мэдүүлгийг хянажээ
    2016 оны 1 сарын 15
    Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 8283 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 8119 этгээдийн мэдүүлгийг хуулийн хугацаанд хянаж, холбогдох байгууллагад хариуг хүргүүлжээ. Тэдгээрээс 279 хүнд ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан, 163 хүнд ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй болон Төрийн албаны тухай хуулийг зөрчсөнийг тогтоож анхааруулсан, 706 этгээдийн материалыг хууль, журамд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр буцаасан, 38 нэр дэвшигчийн хувьд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн болохыг тогтоож шийдвэрлэжээ.

    Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргийн хүрээнд зөрчил гаргасан нийт 274 албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцуулж шийдвэрлэсэн байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 96-гаар бага хэдий ч зөрчлийг арилгах, хууль бус тушаал, шийдвэрийг хүчингүй болгуулах зэрэг арга хэмжээг түлхүү авч хэрэгжүүлсэн байна.
  • Инээдмийн жүжигчин байсан шинэ Ерөнхийлөгч тангаргаа өргөлөө
    2016 оны 1 сарын 15
    Инээдмийн жүжигчин байсан шинэ Ерөнхийлөгч тангаргаа өргөлөө
  • Индонез улс дахь Монголын ЭСЯ-аас сэрэмжлүүлэг гаргажээ
    2016 оны 1 сарын 15
    Индонезийн Жакарта гарсан халдлагад Монгол Улсын иргэд өртөөгүй гэдгийг тус улсад суугаа элчин сайдын яамнаас мэдээлжээ.
5625 5626 5627 5628 5629 5630 5631
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Ган-Очир: Тоглоомын дүрмээ тодорхой болгоод ард түмэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулж ялалт ялагдлаа шийдье
    6 цаг 45 мин
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
    6 цаг 53 мин
  • Counter-Strike 2 жирийн тоглогчид хүртэл мөнгө олох боломжтой экосистем болон хөгжиж байна
    8 цаг 35 мин
  • GalOl app нээлтээ хийлээ
    10 цаг 18 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
    11 цаг 55 мин
  • Өнөөдөр дэлхийн "Олон улсын ухамсрын өдөр" тохиож байна
    11 цаг 58 мин
  • Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    12 цаг 3 мин
  • 3х3 ААШТ: Эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгээ тэргүүллээ
    12 цаг 8 мин
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
    12 цаг 37 мин
  • Нойтон цас орж, сэрүүснэ
    12 цаг 53 мин
  • Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит барилдаанд хэн түрүүлэх вэ?
    13 цаг 2 мин
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    Уржигдар 13 цаг 25 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    Уржигдар 12 цаг 48 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 12 цаг 36 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 12 цаг 27 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    2026-04-03
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    2026-04-03
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    2026-04-03
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    2026-04-03
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК