Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5628 5629 5630 5631 5632 5633 5634
  • Хонгконгчууд хамгийн ажилсаг ард түмнээр нэрлэгдлээ
    2016 оны 1 сарын 15
    Хонгконгчууд хамгийн ажилсаг ард түмнээр нэрлэгдлээ
  • Япон руу зорчих олон удаагийн виз олгодог болно
    2016 оны 1 сарын 15
    Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 жил хүртэлх хугацаатай олон удаагийн виз олгох шийдвэр гаргажээ.
  • Санхүүгийн зах зээлийн үндэсний форум эхэллээ
    2016 оны 1 сарын 15
    Санхүүгийн зах зээлийн хөгжил үндэсний форумд УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг
    Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
    Улсын Их Хурал энэ намрын чуулганаар Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Энэ хууль батлагдсанаар урьд өмнө сонгуулийн жилийн хугацаагаар, тухайн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 4 жилийн хэрэгжилтээр улсын хөгжлийн бодлого тодорхойлогддог, бодлого тогтвортой бус байсныг өөрчилж, хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу урт хугацааны тогтвортой үзэл баримтлалд тулгуурлаж улс орныхоо бодлогыг төлөвлөдөг зарчимд шилжиж байна.
    Мөн, Улсын Их Хурлаар Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна. Уг үзэл баримтлал батлагдсанаар улс орны хөгжлийн бодлогын төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээ нь харилцан уялдаатай болж, үр дүнд суурилсан, тогтвортой бодлого хэрэгжих эрх зүйн шинэ орчин бүрдэх юм. Энэхүү хууль, үзэл баримтлал нь xот, аймаг, салбарын яамд өөрийн онцлогийг тусгасан урт хугацааны хөгжлийн стратегийг томьёолон тодорхойлох өргөн боломжийг гаргаж байна.
    Өнөөдөр Монголын эдийн засаг цөөн хэдхэн салбараас хамаарч байна. Энэхүү тэнцвэргүй байдлыг арилган, олон салбарт тулгуурласан, тогтвортой хөгжлөөр замнаx нь бидний эрхэм зорилт юм. Энэ зорилтын хүрээнд, үндэсний компаниудыг санхүүжилтийн эх үүсвэрээ дотоодын зах зээлээс бүрдүүлэх боломж нөхцлөөр хангах, ялангуяа хөрөнгө оруулагчдын итгэл даах санхүүгийн системийг бий болгоход бид онцгой ач холбогдол өгч байгаа.
    Өнөөгийн байдлаар манай санхүүгийн салбар ДНБ-ий 4.7 хувийг эзэлж байна. Үүнээс 4 хувийг банк, үлдсэн 0.7 хувийг банкнаас бусад санхүүгийн салбар эзэлж байгаа нь санхүүгийн салбарын гүнзгийрэлт олон улсын жишгээр хангалтгүй байгааг илэрхийлж байна.
    Өнгөрсөн долоо хоногт ”Монгол шуудан” ХК-ийн төрийн мэдлийн 34 хувь Монголын хөрөнгийн бирж дээр амжилттай арилжаалагдсаныг Та бүхэн сайн мэдэж байгаа. Энэ нь үндэсний компаниуд үнэт цаасны зах зээлээс хөрөнгө оруулалтын хямд эх үүсвэрийг татах замаар үйл ажиллагаагаа өргөтгөх, техник технологио шинэчлэх өргөн боломж байгааг харуулж байна. Хэдийгээр дотоод, гадаад эдийн засгийн нөхцөл хүнд байсан ч, өнгөрсөн 25 жилийн хугацаанд хийгдээгүй үнийн дүн бүхий арилжааг 2015 онд хийснийг онцлон хэлж болж байна.
    Цаашид хувьцаат компаниудын эдийн засагт эзлэх байр суурийг нэмэгдүүлэх нь нэн чухал юм. Нийтийн ашиг сонирхолд тулгуурласан бизнесийн байгууллагууд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих илүү таатай нөхцлийг бүрдүүлэх, татварын бодлогыг оновчтой болгоx, үнэт цаасны зах зээлийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах талаар бидэнд хийх ажил их байна.
    Үр ашигтай, шудрага өрсөлдөөнт орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн салбарын хууль болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг батласнаар санхүүгийн зах зээл илүү тогтвортой хөгжих боломж нэмэгдэнэ.
    Манай ДНБ-ний 20 орчим хувийг уул уурхайн салбар эзэлж байгаа нь манай эдийн засаг дахь эрсдэл төдий чинээ өндөр байгааг харуулж байна. Түүхий эдийн зах зээл дээрх өөрчлөлтүүд нь манай нийт эдийн засаг болон санхүүгийн салбарт ямар хүчтэй доргилт үзүүлдгийг бид маш сайн ойлгож авсан.
    Тиймээс, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг дэлхийн эдийн засгийн нөлөөллөөс хамгаалах, эрсдлээс сэргийлэх зохистой хяналт, зохицуулалтын арга механизмыг хэрэгжүүлэх асуудлуудаа мэргэжлийн байгууллагууд хамтран шийдэх нь нэн чухал юм. Энэхүү чуулга уулзалт нь санхүүгийн салбарыг бүхэлд нь хамарснаараа, уг салбарын өнөөгийн асуудлуудыг хамтран ярилцаж, шийдэх өргөн боломжийг та бүхэнд олгож байгаа гэдэгт итгэлтэй байна.
    Чуулга уулзалтын ажиллагаанд амжилт хүсье.
  • Хэнтий аймагт цэцэг өвчин гарчээ
    2016 оны 1 сарын 15
    Хэнтий аймагт малын гоц халдварт цэцэг өвчин гарчээ. Тус аймгийн Цэнхэр мандал суманд өвөлжиж байсан малчин Б-ын хотноос энэ сарын 9-ний өдөр 13 хонинд цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн байна.
  • С.Баярцогтыг хууль бус орлоготой, эх орноосоо урвасан гэв
    2016 оны 1 сарын 15
    С.Баярцогтыг хууль бус орлоготой, эх орноосоо урвасан гэв

    УИХ, Засгийн газрын гишүүн С.Баярцогт 2013 онд нэг сая ам.доллараа Швейцарын дансанд хадгалуулаад түүнийгээ мартсан хэмээн мэдэгдэж тухайн үедээ нэлээд шуугиан дэгдээж байсан. Мөн тухайн байршуулсан дансаа нээлгэхдээ өөрийгөө Хятадын Монгол хэмээн бичсэн байсанд олон нийт ихээхэн эгдүүцэж байсан юм. Үүний дараа С.Баярцогт тодорхой тайлбар хэлээгүй бөгөөд санаандгүй бөглөчихсөн гэх зүйлийг хэлснээр эл асуудал тэгсхийгээд өнгөрсөн.

    Тэгвэл сонгууль дөхсөн энэ үед түүнд саналаа өгч, төрд төлөөлүүлэхээр илгээсэн Сэлэнгэ аймгийн нэгэн иргэн өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж С.Баярцогтыг дахин сонгуульд сонгохгүй байхыг уриаллаа. Үүгээр ч зогсохгүй түүний хийсэн гэмт үйлдлийг дахин сэргээн шалгаж, зохих ёсны ял шийтгэлийг хүлээлгэх ёстой гэлээ.

    Тодруулбал иргэн Т.Бат-Эрдэнэ хэлэхдээ “ Монгол улсын их хурал, Засгийн газрын гишүүн С.Баярцогт нь Монгол улсын сайд байхдаа Швейцарын банкинд нэг сая ам.доллар хадгалсан байдлаа, мөн мөнгөнийхээ эх үүсвэрийг бүрэн тайлбарлаагүй нь санаатайгаар хууль зөрчсөн үйлдэл гэж миний бие үзэж байна. Шууд хэлэхэд С.Баярцогтын орлогоо нуун дарагдуулсан нь гэмт хэрэг, олсон орлого нь хууль бус учир бас л гэмт хэрэг, хууль бусаар олсон орлогоо дээрх оффшор дансанд хийхдээ Хятадын Монгол хэмээн өөрийгөө бичсэн нь МУ-ын төрийн өндөр албан тушаалтны хувьд эх орноосоо урвасан гэмт хэрэг. Мөн Хятадын Монгол гэдэг итгэл үнэмшилтэй, өөрийгөө Монгол хүн гэж боддоггүй С.Баярцогт Монгол төрийг удирдаж, иргэдийн татвараар бий болсон Улсын төсөв, Монгол улсын байгалийн баялгийн хувь заяаг өнөөдөр шийдэж байна. Тиймээс энэ хүний энэ хариуцлагагүй үйлдэлд заавал хариуцлага тооцож, Монгол төрөөс холдуулах ёстой” гэлээ.

    Хэвлэлийн хурлын үеэр түүнээс зарим нэг асуултад хариулт авснаа хүргэж байна.



    -С.Баярцогтын оффшор дансанд байршуулсан нэг сая ам.долларыг хууль бусаар олсон гэдгийг та яаж нотолж байгаа вэ?

    -С.Баярцогт энэ нэг сая ам.доллараа хэрхэн яаж олсон талаараа тодорхой тайлбар хийгээгүй. Хаанаас яаж олсон мөнгө вэ гэдгээ нотлоогүй. Тиймээс хардах үндэслэл бий. Хэрэв хууль бусаар олсон мөнгө биш л бол үүнийгээ нотлох ёстой.

    -Аль 2013 оны хэргийг гурван жилийн дараа сөхөж байгаа чинь улс төрийн зорилготой юм биш үү?

    -Тэр тусмаа бид энэ хэргийг сонгуулийн жил хөндөх ёстой. С.Баярцогтод саналаа өгсөн хүн бол би. Гэтэл тэр хүн өөрийгөө өнөөдөр Хятадын Монгол хэмээн танилцуулж ард иргэдийн амьдрал туйлдаж гүйцсэн байхад нэг сая ам.долларыг гадаадын дансанд хийгээд мартсан гэж хэлээд хээв нэг явж байна. Тиймээс л бид ийм хүнийрхүү сэтгэлтэй хүсүүсийн Монголын төрөөс явуулах ёстой юм. 2016 оны сонголтондоо алдах вий гэдгээс сэрэмжлүүлж энэ асуудлыг хөндөж байгаа юм.

  • Халуун хумхаа өвчний тархалт нэн аюултай түвшинд хүрчээ
    2016 оны 1 сарын 15
    Халуун хумхаа өвчний тархалт нэн аюултай түвшинд хүрчээ
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2016 оны 1 сарын 15


    09.00 цагт: Компаниуд болон дотоодын зах зээлд инноваци шингэсэн технологи, цоо шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийн загварыг нэвтрүүлж буй гарааны бизнес эрхлэгчдийн хооронд олон талын бизнесийн хамтын ажиллагаа эхлүүлэх зорилготой ”Boosting Mongolia” арга хэмжээ МҮХАҮТ-д үргэлжилнэ.

    10.00 цагт: Хөдөлмөрийн яам, МҮЭХ-ны захиалгаар МҮЭХ-ны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн эрдэмтэн, багш нар “Хамтын гэрээний хэрэгжилт, хөдөлмөрийн харилцааны төлөвшлийн судалгаа” болон Монгол улсад хичнээн ААН байгаагаас хэд нь хамтын гэрээтэй эсэх, хөдөлмөрийн харилцаа ямар түвшинд байгаа зэрэг асуудлаар МҮЭХ-ны байранд семинар болно.

    11.00 цагт: Аймгуудын удирдлагуудтай хийх цахим хурал Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болно.

    11.00 цагт: ”Мөнхийн үсэг” групп, ”Аз Хур” номын их дэлгүүр, ”Болор судар” хэвлэлийн газар, Bookstore.mn цахим хуудас хамтран ”Эртний сургаалаас суралцъя” эссэ бичлэгийн уралдааныг 13-18 насны хүүхдүүдийн дунд зарлах гэж байгаа талаар мэдээлэл хийхээр МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

    11.00 цагт: Бүртгэл, статистикийн ерөнхий газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2015 оны жилийн эцсийн статистикийн мэдээллээр хэвлэлийн бага хурал хийнэ. Хурал Засгийн газрын III байрны 320 тоот хурлын танхимд болно.

    12.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Монгол Улсад суугаа дипломат корпусын төлөөлөгчдийг хүлээн авч, мэндчилгээ дэвшүүлнэ. Арга хэмжээ Төрийн ордны 9 хөлт цагаан тугтай танхимд болно.

    12.00 цагт: Засгийн газраас энэ оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо хамтран ажиллах гэрээг үзэглэх ёслол МҮЭ-ийн холбооны байранд болно.

    14.00 цагт: “Дотоодын үйлдвэрлэл, борлуултыг дэмжих төр, үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн” “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болно.



    16.00 цагт: Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэд олон нийтэд танилцуулах өдөрлөгийг Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулна. Утас: 99767480, 95777621, 99036586

    16.00 цагт: Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, доктор, профессор Д.Баярсайханы “Гадаад орнуудын эрүүгийн процесс” номын агуулга, үзэл санаа сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.

    17.00 цагт: Урчуудын эвлэлийн шилдэг уран бүтээлч, зураач Ж.Ойланы бие даасан 20 дахь удаагийн уран зургийн үзэсгэлэнгийн нээлт ”Luxury King Tower Apartment”-д болно.

    18.00 цагт: ”Sunjin Grand” зочид буудлын ”Grand ball” ресторанд оны шилдэг байгууллагын батламж гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.
  • “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” хүртэл явуулахаар боллоо
    2016 оны 1 сарын 15
    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулсан.
    Үүнтэй холбоотойгоор хотын хойд чиглэлийн иргэдийн зорчих эрэлтийг хангаж төрийн үйлчилгээг хурдан шуурхай авах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор ХО:2 “Шаргаморьт-Халдвартын эмнэлэг” чиглэлийн замналыг өөрчлөн Дүнжингарав худалдааны төв хүртэл явуулахаар шийдвэрлэлээ. Тус чиглэлийн үйлчилгээ 2016 оны 01 сарын 16-ны өдрөөс эхлэн өдөрт 15 автобус 11 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилгээ үзүүлнэ.
  • Зөрчлийн 10 оноог тооцох Ажлын хэсэг гарчээ
    2016 оны 1 сарын 15
    Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч зарим заалтыг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.

    Шинээр мөрдөгдөж байгаа жолоочийн зөрчлийн онооны систем нь осолд холбогдсон даатгуулагч иргэд, даатгалын байгууллага болон хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа тэдгээрийн харилцаанд үүсэх нөхцөл байдлын талаар уулзалт зохион байгуулсан юм. Уулзалтад Замын цагдаагийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, даатгалын компанийн удирдлагууд, даатгалын шуурхай дуудлагын үйл ажиллагаа эрхэлдэг “Автосос” компани зэрэг байгууллага оролцсон юм.
  • Орцонд охиноо хаясан эх таван жил хоригдож магадгүй
    2016 оны 1 сарын 15
    Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн сарын сүүлчээр төрүүлсэн охиноо төөрүүлж хаясан хэрэг гарсан.

    Тодруулбал, ээждээ гологдож, орцонд хаягдсан ой 7 сартай охин ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаад өчигдөр нас барсан явдал нийгмийг эмзэглүүлээд байна.

    Ар гэрийн амьдрал гачигдалтай гэх шалтгаанаар охиноо өсгөж чадахгүй хэмээн харанхуй шөнө орцонд унтуулж орхиод явсан ээжийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилсаны эцэст олж тогтоон илрүүлсэн билээ. Эрхэлсэн тодорхой ажилгүй 22 настай Д гэгчийг цагдан хорьж байгаад сүүлийн хэд хоногт Сэхээн амьдруулах тасагт аппаратанд орсон охиныг нь тойлуулж, асруулж байсан гэх мэдээлэл байгаа юм. Нас барсан охины тухайд угийн суурь өвчтэйн дээрээс хоёр уушги нь битүү хатгалгаатай эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эмчлэгч эмч нарынх нь зүгээс ямар ч найдвар байхгүй. Гэхдээ шаардлагатай гэсэн бүх төрлийн эмчилгээг хийж байгаа гэх мэдээллийг цаг тухайд нь өгөөд байсан юм.

    Харин охиноо харанхуй орцонд унтуулж, төөрүүлж хаясан ээжид цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 117,2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлээд хийгдээд явж байгаа. Дээрх хуулийн заалтад энэ хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

    Дашрамд дуулгахад, эмчлүүлж байсан охинд туслаж дэмжиж байсан ээжүүдийн болон “Эвээлтэй сэтгэл” группын ээжүүд даваа гаригийн өглөө бурхан болсон охины буяны ажилд оролцохоор болжээ.
  • Өршөөлөөр суллагдсан иргэн хүчингийн хэрэг үйлджээ
    2016 оны 1 сарын 15
    Өршөөлийн хуулийн дагуу суллагдсан ч дахин гэмт хэрэг үйлдээд зугтсан этгээдийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс баривчилжээ. Сэжигтэн Ганзориг нь арванхоёрдугаар сарын 03-04-нд шилжих шөнө айлын тагтаар дамжин орж, гэртээ ганцаараа байсан эмэгтэйг хүчирхийлж, гэрээс нь эд зүйлийг нь дээрэмдээд зугтаасан байдаг. Тэрбээр хохирогч эмэгтэйд хутга тулган айлган сүрдүүлж, “Орилж хашгирвал ална шүү” гэж дарамтлан хүчирхийлсэн байдаг. Сэжигтэн Ганзориг нь өршөөлөөр суллагдсанаасаа хойш 20 гаруй хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлжээ. Түүнийг цагдан хорьж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
  • Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
    2016 оны 1 сарын 15


    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.



    1.“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/:



    2.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

    -Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна.



    3.Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нарын 27 гишүүд 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна.



    4.Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;

    -Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.



    5.Улс төрийн намын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;

    -Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.БАТБАЯР танилцуулна.



    6.Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.



    7. Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    -Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.



    8.“Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЦЭРЭГ танилцуулна;

    -Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.



    9.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН танилцуулна;

    -Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.СОДБААТАР танилцуулна.



    10.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН танилцуулна;

    -Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.



    11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт үргэлжилнэ:



    12.Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.



    14.00 цагаас:

    Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Монгол Улсын Засгийн газраас 2015 онд Эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

  • Цэргийн үүрэгтний бүртгэл энэ сарын 24-нд дуусна
    2016 оны 1 сарын 15
    Нийслэлийн хэмжээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 01 сарын 06-нд эхэлсэн бөгөөд 01 сарын 24-ний өдөр хүртэл үргэлжлэх юм. Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдана. Бүртгүүлэхдээ Иргэний үнэмлэх, Бэлтгэл офицерын үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэх /байхгүй бол 2 хувь цээж зураг /, ажлын газрын болон оюутны үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд очиж бүртгүүлнэ. Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлдээ хамрагдаж иргэний цэргийн үүргээ биелүүлнэ үү гэжНийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Б.Ургамалцэцэг: АЭХ-ны тэргүүнийг албан тушаал гэхээсээ илүү үүрэг хариуцлага гэж хардаг
    2016 оны 1 сарын 15
    Уг холбооны тэргүүнээр одоо ажиллаж буй УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх гэж буй бөгөөд улс төрөөс завсарлага авах гэж байгаагаа мэдэгдсэн билээ. Тиймээс түүний орны хүнийг сонгох сонгууль болох гэж буй нь энэ юм. Тус холбооны тэргүүнд нэр дэвшигчдэд батламж гардуулах ёслол өчигдөр боллоо. Уг албан тушаалд нийт 10 эмэгтэй нэр дэвшиж буй юм. Тэдний нэг болох Б.Ургамалцэцэгтэй ярилцлаа.
  • ”Цензургүй яриа VS ”УМБГ: Гар утсыг цагдаагийнхан олоод гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн
    2016 оны 1 сарын 15
    ”Цензургүй яриа VS ”УМБГ-ын ажлын хэсэг”: Бичлэг, гар утас, халдлагын хэрэг зөрүүтэй байна
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
    2016 оны 1 сарын 15
    Замд гарвал хулгайд өртөгдөх гэмтэй. Баруун чих хангинавал аймшиг болно, зүүн бол жуулчин ирнэ. Өдрийн сайн цаг нь луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.
  • Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм хүйтэн
    2016 оны 1 сарын 15
    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.
  • Амиа хорлохыг завдсан иргэнийг аварчээ
    2016 оны 1 сарын 14
    Онцгой байдлын алба хаагчид амиа хорлох гэж байсан эмэгтэйг аварчээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороо 24 дүгээр байрнаас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг өнгөрөгч шөнө 00:14 цагт онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид ажиллаж үсрэх гэж байсан эмэгтэйг буулгажээ. Тус дүүргийн иргэн 24 настай, У гэгч эмэгтэй амиа хорлох гэж байжээ.
  • Ё.Гантуяа нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ
    2016 оны 1 сарын 14
    Монголд 13 сая евротой орж ирээд ор сураггүй алга болсон гэх ХБНГУ-ын иргэн 60 настай Максимилиан Лёонхард Клойбер айлд бүгж байгаад нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн онд гарсан билээ.
  • Согтуудаа хэрэг үйлдсэн этгээдийг нээлттэй шүүхээр хэлэлцлээ
    2016 оны 1 сарын 14
    2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ч шалтгаангүйгээр Г-н толгойн тус газар нь хүрзээр цохиж хүнд гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгт Дундговь аймгийн прокурорын газраас 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

    Орон нутгийн иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх хэргийн шүүх хуралдааныг гэмт хэрэг гарсан нутаг дэвсгэрт нь буюу тус аймгийн Говь-Угтаал суманд 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нээлттэй хэлэлцэн явуулж, сумын иргэдийг хамруулсан ба шүүх хуралдааны дараа аймгийн прокурорын газрын үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хийж, эрх зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.
5628 5629 5630 5631 5632 5633 5634
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Ган-Очир: Тоглоомын дүрмээ тодорхой болгоод ард түмэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулж ялалт ялагдлаа шийдье
    4 цаг 36 мин
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
    4 цаг 44 мин
  • Counter-Strike 2 жирийн тоглогчид хүртэл мөнгө олох боломжтой экосистем болон хөгжиж байна
    6 цаг 26 мин
  • GalOl app нээлтээ хийлээ
    8 цаг 8 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
    9 цаг 45 мин
  • Өнөөдөр дэлхийн "Олон улсын ухамсрын өдөр" тохиож байна
    9 цаг 49 мин
  • Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    9 цаг 53 мин
  • 3х3 ААШТ: Эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгээ тэргүүллээ
    9 цаг 59 мин
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
    10 цаг 28 мин
  • Нойтон цас орж, сэрүүснэ
    10 цаг 43 мин
  • Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит барилдаанд хэн түрүүлэх вэ?
    10 цаг 53 мин
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 36 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 12 цаг 27 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 17 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    Уржигдар 17 цаг 06 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    Уржигдар 14 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Уржигдар 14 цаг 05 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК