-
2016 оны 1 сарын 14
Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газарт 15:02 цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Зайсангийн гудамж, Гэгээнтэн үйлчилгээний цогцолборын гадна байрлах шингэрүүлсэн хийн түлшний агуулахад газ дэлбэрсэн гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 4Х4 хэмжээтэй шингэрүүлсэн хийн түлш хадгалдаг агуулахын доргилтын улмаас 2 талын хананд нуралт үүссэн байсан байна. Гэмтэж бэртсэн хүн байхгүй байсан байна. Аврагчид шуурхай ажиллаж дотор нь байсан хийн түлштэй баллонуудыг аюулгүй болгож хананд бэхэлгээ хийж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 14
Урлагт хайртай, уран зургийг шимтэн сонирхдог хэн бүхэн Blue moon галлерейд саатаарай. Уран бүтээлч С.Базарваань, Ч.Болор, Ч.Дорждэрэм нарын хамтарсан ”Монгол өнгө” үзэсгэлэн энэ сарын 7-ны өдрөөс 17-ны өдрийг хүртэл дэлгэгдэж байна.
-
2016 оны 1 сарын 14
Болд-Эрдэнэ Тэргэл
-
2016 оны 1 сарын 14
Монголын уламжлалт сар шинийн баяр удахгүй болно. Тэгвэл тус баяраар амар мэндээ мэдэлцсэн нэгнийхээ гарыг цайлгаж, бэлэг өгдөг уламжлал тогтсон.
-
2016 оны 1 сарын 14
Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийн залуус олон ч уран бүтээлээрээ сонсогч түмнийхээ хүндлэлийг хүлээсэн билээ. ”Өнө мөнх эх орон”, ”Жамаас”, ”Ээж минь”, ”Тэнгэр ээж минь өршөө” зэрэг дуунуудыг нь мэдэхгүй хүн үгүй биз ээ.
Хамтлагийн залуус олон гайхалтай уран бүтээлүүдийг сонсогчиддоо өргөн барьж, Монгол орон даяар аялан тоглолтоо хийж олон цуврал арга хэмжээг өөрсдийн хүсэл мөрөөдөл, зорилгын дагуу амжилттай зохион байгуулсан юм. Тэд 2012 онд ”Удиртгал” нэртэй анхны бие даасан цомог, 2013 онд ”Төгсгөлгүй эхлэл” тоглоллолтоо 100% амьд оркестртой амилуулж, 2014 онд Их эзэн Чингис хааны талбайд тоглолтоо амжилттай зохион байгуулсан юм.
Тэгвэл ”Увертюра” хамтлагийхан эдгээр ажлыхаа үргэжлэл болгож ”Надад үлдсэн найз” мюзиклээрээ сонсогч фенүүддээ бэлэг барих гэж байна. Тоглолт энэ сарын 22, 23, 24-ны өдрүүдэд ”Улсын драмын эрдмийн театр”-ын тайзнаа болно.
Тус мюзиклийн зохиолчоор ”Милл” кино компаны зохиолч Д.Мөнхбат ажиллаж ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, туслах найруулагчаар Ц.Баясгалан МУСТА, зөвлөх найруулагчаар Х.Энхболд, хөгжмийн зохиолч найруулагчаар СТА продюсер Б.Алтанхуяг, бүжиг дэглээчээр Д.Ганбаяр, тайзны зураачаар СТА Т.Түмэн-Өлзий, дууны үгийг Л.Таванбаяр МУСТА, жүжгийн гол дүрд ”Увертюра” хамтлаг, төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, МУСТА Б.Нармандах, МУСТА Ц.Баясгалан, бүжигчин Э.Эрдэнэцэцэг нар оролцож байна. Энэхүү мюзиклыг үзсэнээр та өөрт тань үлдсэн үнэнч найзыг мэдээд зогсохгүй ”Увертура” хамтлагийн залуусыг хэр сайн жүжигчин бэ гэдгийг харж болох нь ээ.
-
2016 оны 1 сарын 14
Б.Батзаяагийн хэрэгт хэдэн хүн холбогдов
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа нарыг хуулийн байгууллагынхан шалгаж эхлээд хоёр cap өнгөрч байна. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэггэй тэмцэх хэлтсийн ажилтнууд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нд Б.Батзаяагаас Гадна “Самсунг СТ”-* ХХК-ийн захирал Ли Жон Гёл, “МТЗ” ТӨХК-ийн хэлтсийн даргаар ажиллаж байсан 3, “Бизнес инвест девелопмент” банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал Б нарыг цагдан хорьсон юм. Тэднийг баривчилсны дараа “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирал Ж.Бат-Эрдэнэ, “Либерти партнерс”- ийн захирал Ч.Ганбат нарыг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн. Хамгийн сүүлд уг хэрэгт холбогдуулан Б.Батзаяагийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан “Ананд энд Батзаяа” хуулийн фирмийн захирал Б.Батзаяаг саатуулсан. Монголын төмөр замтай холбогдох хэрэг зөвхөн эдгээр хүмүүсийг цагдан хориод зогсоогүй, Зам тээврийн сайд асан УИХ- ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг сэжигтнээр татсан гэх мэдээлэл ч байгаа юм. Одоогоор цагдаа нар хэргийг үргэлжлүүлэн шалгасаар байна.
-
2016 оны 1 сарын 14
“Галзуу хурд” Кубад үргэлжлэх нь
“Галзуу хурд” цувралын дараагийн ангийг Гэри Грей найруулж буй. Тэрбээр уг киноны зургийг өмнөхөөсөө сонирхолтой газруудад авахаар төлөвлөжээ. Цувралын өмнөх ангиудын зургийг JIoc- Анжелес, Токио, Лондон, Абу Дабид авсан байдаг. Гэри Грей энэ удаа зураг авч болохоор газруудаар аялаад Куба улсыг сонгожээ. Тэрбээр “Кино зураг авахаар АНУ болон Кубын Засгийн газраас зөвшөөрөл авахаар ажиллаж байна” гэсэн байна. Киноны гол үйл явдал Атлантад өрнөх бөгөөд Орос, Ирландад ч зарим хэсгийн зургийг авах аж. “Галзуу хурд-8” киног 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд үзэгчдийн хүртээл болгоно.
-
2016 оны 1 сарын 14
AQUA FITNESS CLUB-ийн шинэ оны анхны BIG SALE
-
2016 оны 1 сарын 14
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулж, өнөөдөр албан ёсны нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар, дүүрэг, харъяа байгууллагын удирдлагууд, тус төвөөр үйлчлүүлж буй иргэд оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх нь Засгийн газрын гол зорилт. Энэ зорилтын хүрээнд төр, иргэн, аж ахуйн нэгжээ ойртуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох “11 11” төвийг байгуулсан. Төрийн 25 үйлчилгээг цахимаар хүргэх 108 ширхэг ТҮЦ машиныг суурилуулсан. Эдгээр ажлын үргэлжлэл болж “Нийслэлийн үйлчилгээний төв” өнөөдөр нээлтээ хийж байна” гэж онцлоод хурдан, тэгш, нээлттэй зарчмыг мөрдөж ажиллахыг хүслээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” байгуулагдсанаар иргэдэд үйлчилж буй албан хаагчдын хариуцлага нэмэгдэж, хуулийн дагуу хүнд сурталгүйгээр үйлчилгээ авах бүрэн боломжтой боллоо гэдгийг тодотгон хэлж байсан юм. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Дөнгөж сая нэг иргэн шаардлагатай бүх бичиг баримтаа бүрдүүлээд нэг цонхон дээрээс үйлчилгээ авч, найман нэрийн барааны дэлгүүрийн зөвшөөрлийн гэрчилгээг албан тушлаатны гарын үсэгтэй нь баталгаажуулаад авсандаа бүр цочирдсон байна. Ингээд л миний зөвшөөрөл болчихсон юмуу гэж бүр дахин лавлаж асууж байна гэнэ. Яг л ийм үйлчилгээг бид үзүүлэх гэж 25 жилийн өмнө Ардчилсан хувьсгал хийж байсан. Иргэд шаардлагатай бичиг баримтаа л аваад ирвэл аль ч даргын өрөөний үүдийг сахихгүйгээр хуулийн хугацаанд өөрт шаардлагатай үйлчилгээгээ авдаг боллоо. Энэ бол Монголын ардчиллын шинэ үе” хэмээн хэллээ.
Тус төвийн албан ёсны нээлтийн ажиллагааны үеэр шинээр мэндэлсэн нийслэлийн бяцхан иргэнд төрсний гэрчилгээ, 16 нас хүрч буй иргэнд иргэний үнэмлэх гардуулж, залуу хосуудын гэрлэлтийг баталгаажуулах ёслолыг Ёслол хүндэтгэлийн танхимд хийлээ. Энгийн өдрүүдэд ч эдгээр ёслол, бүртгэлийн ажиллагааг тогтмол хийх юм. Иргэд үйлчилгээ авахдаа улаан, шар, ногоон гэсэн гурван өнгийн маягтаас үйлчилгээний төрлөөс хамааран сонгож, бөглөнө. Улаан өнгө-тодорхой хугацаанд буюу хоногийг тодорхой бичнэ, Шар өнгө- 12 цагт багтаан иргэний асуудлыг шийдвэрлэнэ, Ногоон өнгө- шууд шийдвэрлэнэ.
“Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг нийслэлийн гурван цэгт байгуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжинд Дүнжингарав худалдааны төвд байгуулсан бол Содон хороолол, Мишээл экспо төв дээр дараагийн төвүүдийг байгуулахаар ажиллаж байна. Дүнжингарав худалдааны төв дэх нийслэлийн “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” нь нэг удаадаа 180, өдөрт 2880-6480 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд өөртөө үйлчлэх танхимтай, хүүхэдтэйгээ ирсэн иргэн үйлчилгээ авах хугацаанд хүүхдээ саатуулах хүүхэд саатуулах өрөө, нотариат, кафе зэргийг байгуулсан байна. Мөн Капитрон, Капитал банкны салбар, Голомт банкны өөртөө үйлчлэх бэлэн мөнгөний машин ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд иргэн өөрийн асуудлаар цахим угтах үйлчилгээний өрөөнд нийслэлийн удирдлагуудтай онлайнаар холбогдож асуудлаа шийдвлүүлэх боломжийг бүрдүүлжээ.
Цагийн хуваарь ажлын өдрүүдэд 08:00-20:00, бямба гарагт 10:00-16:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ. Лавлах утас: 7575-1200 гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 14
Зэвсэгт хүчнийхэн үндэсний өв соёлоо түгээнэ
Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгынхан Cap шинийн баярыг тохиолдуулан “Цагаан сар-монгол түмний уламжлалт баяр” уралдаан зохион байгуу- лахаар болжээ. Монгол ёс заншил, өв соёл, ардын урлагиш сурталчдах эорилгот«й тус уралдаацд Зэвсэгт хүчтти ан№ байтууллагуудын ажилтан, албан хаагчдаас бүрдсэн таван хүн нэг баг болон оролцох юм байна. Хоёр үе шаттай уралдааны эхнийх нь энэ сарын 26, 27, 28-нд, сүүлчийнх нь 29- нд болох аж. Оролцогчдыг үндэсний хувцсаараа гоёхыг зохион байгуулагчид уриалав. Багууд Cap шинийн баяр болон ардын уламжлалт ёс заншлыг харуулсан мэндчилгээ дэвшүүлж, шагайгаар морь уралдуулан, “Үлэмжийн чанар”-ыг дуулж, дэм- бээдэж өрсөлдөхөөс гадна “Би монгол хүн-бид мон- гол цэрэг” асуулт, хариултын тэмцээнд мэдлэгээ сорин уралдах юм байна.
-
2016 оны 1 сарын 14
Жакарта хотод ширүүн буудалцаан болжээ
-
2016 оны 1 сарын 14
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны /ҮЗХ/ 46 дугаар ээлжит хуралдаан энэ сарын сүүлчээр хуралдана.
ҮЗХ-ын хуралдаанаар энэ удаад нөхөн сонгуульд ялалт байгуулсан гишүүдийг ҮЗХ-ны гишүүнээр батламжлах, мөн намын Ерөнхий нарийн бичгийн даргыг батламжлах, сонгуульд хэрхэн оролцох талаар ярилцах төлөвтэй байгаа аж. Тодруулбал Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар тус нам сонгуульд ИЗНН болон МҮАН-тай нэгдэн оролцох талаар хэлэлцсэн бөгөөд энэ талаар ҮЗХ-ны гишүүдээс санал сонсохоор төлөвлөж байгаа юм байна.
Ардчилсан намын ҮЗХ нийт 228 гишүүнтэй бөгөөд өмнөх хурал нь 2014 оны 11 дүгээр сард болж байсан. Үүнээс хойш тус намын ҮЗХ хуралдаагүй учир энэ удаагийн хурлаар намын дүрэм, бүтэц зохион байгуулалтын талаар ярилцах магадлалтай байгаа юм.
-
2016 оны 1 сарын 14
Л.Лхагвасүрэнгийн нэрэмжит хууль, эрх зүйн олимпиадыг амжилттай зохион байгууллаа
-
2016 оны 1 сарын 14
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв
-
2016 оны 1 сарын 14
“Сайдын цаг” уулзалтад Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцлоо
55 минутын өмнө
Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр баримталж буй бодлогын хүрээнд мал аж ахуйн салбарт үхэр, хонины аж ахуйг махны чиглэлээр эрчимтэй хөгжүүлж, махны экспортын нөөцийг нэмэгдүүлэн, бүсчлэн эрүүлжүүлэх бодлого барьж байна. Газар тариалангийн салбарт хөрсний үржил шимд ээлтэй таримал сортын технологийг нутагшуулах, сортын тариалан үрийн аж ахуйн тогтолцоог сэргээн хөгжүүлэх, бүс нутгийн онцлогт тохирсон баталгаажсан таримлын үрийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн үрээр хангах, хөрс боловсруулах элдэншүүлгийн технологийг үйлдвэрлэлд үе шаттайгаар бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Хүнсний салбарт импортыг орлох хүнсний үйлдвэрлэл, үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, сүүн бүтээгдэхүүнийг дэмжих, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үйлдвэрлэл, импортыг хязгаарлахад анхаарч байгааг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа онцоллоо.
Мөн 2016 оны хаврын тариалалтыг хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэр 100 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлээр олгохоор шийдвэрлэсэн бол тариалалтад дутагдах 20.0 мян тн үрийн улаанбуудайг импортын гааль, НӨАТ-аас чөлөөлүүлэхээр болсон. Манай улс 2015 оны мал тооллогын дүнгээр 56 сая толгой малд хүрч өмнөх оныхоос 3975 толгой малаар өсч, 18 сая төл хүлээн авсан нь түүхэндээ хамгийн их төл хүлээн авсан жил боллоо гэв.
Цаашид махны нөөцийг нэмэгдүүлж, экспортод гаргахад анхаарч ажилалж байгаа төдийгүй махны нөөц бүрдүүлэхэд 80 тэрбум, экспортод гаргах мах, махан бүтээгдэхүүн бэлтгэхэд 100 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. 2014 онд Монгол Улс ОХУ-ын нэг мужид мах экспортолж байсан бол өнөөдрийн байдлаар ОХУ-ын 8 муж, БНХАУ, БНСВУ зэрэг улсуудад дулааны аргаар боловсруулсан мах экспортлохоор болсон байна.
Сүүлийн жилүүдэд малчин өрхийн тоо нэмэгдэж байгаа ч 150 мянган малчин өрхийн 80 мянга орчим нь ямар нэг хэмжээгээр зээлтэй, өндөр хүү төлж байгаа тул Засгийн газраас малчдаа дэмжиж зээлийн хүүг жилийн 1 оронтой тоонд хүргэх үүргийг Ерөнхий сайд өгсөн. Энэ ажлыг ойрын үед шийдэхээр Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Ингэснээр малчид зээлийн хүүний дарамтнаас салж, зээлээ мал, малын гаралтай түүхий эдээр төлөх бизнесийн харилцааг зохицуулах боломж бүрдэнэ гэж Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа онцоллоо. Тэрээр дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/11872#sthash.L5zyWvqU.dpuf
-
2016 оны 1 сарын 14
Төрийн шагналын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
-
2016 оны 1 сарын 14
Б.Обама Д.Трампийг шүүмжлэв
-
2016 оны 1 сарын 14
Улсын Их Хурлын гишүүн М.Сономпилийг байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив
-
2016 оны 1 сарын 14
Э.Идэрцог:Энэ хэргийн үнэн мөнийг олохын төлөөр өндөр ач холбогдол өгч ажиллаж байна
“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн амиа алдсан хэргийн талаар өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү болон УМБГ-ын дэд дарга Ажлын хэсгийн ахлагч, цагдаагийн хурандаа Э.Идэрцог, тус газрын Онц хүнд гэмт мөрдөх хэлтсийн дарга, Ажлын хэсгийн гишүүн дэд хурандаа Б.Манлайбаяр нар мэдээлэл хийлээ. Ингээд талийгаач залуугийн амиа алдсан шалтгаан, мөн халдлагад өртөж байсан хэргүүд дээр цагдаагийн байгууллагаас хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаарх мэдээллийг Ажлын хэсгийн ахлагч Э.Идэрцог мэдээлэл өгөв.
-Энэ хэрэг асуудал анх хэзээнээс яригдаж, шалгагдсан байдаг вэ?
- 2015 оны нэгдүгээр сарын 07-нд Ирвэс хамгаалах сангийн тэргүүн н.Баяржаргал гэж хүн талийгаач Т.Лхагвасүмбэрэлийг ажилдаа яагаад ирэхгүй байгаа талаар асууж тодруулахад, тэрбээр захирал руугаа и-мэйл бичсэн байдаг.
И-мэйлд “Би нэгдүгээр сарын 05-нд гэмт халдлагад өртлөө. Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчимд явж байтал машинтай хүмүүс зогсоод намайг суулгаад аваад явсан. Урдуураа хар хөшиг татсан хар машин ирээд хоёр залуугийн голд суулгаасан. Нэг газар аваачиж өөрсдөө ийшээ тийшээ явж байгаад “Чи их олон юм ярьдаг бацаан. Улаанбаатарт амжихгүй шүү гэж дарамталсан. Тэгээд миний гар утас, куртекийг авчихаад буцааж өгөөд, эргэж харалгүй яв гэсэн. Ингээд зугтаасан учир машины марк дугаарыг хэлж мэдэхгүй байна” гэжээ.
Үүнээс өмнө 2014 оны 5 сарын 24-нд бас халдлагад өртөж байсан гэдэг асуудлыг анх захиралдаа хөндөж тавьсан байдаг. Тиймээс тус сангийн тэргүүн цагдаагийн байгууллагад “Манай сангийн ийм хүн халдлагад өртжээ. Шалгаж өгөөч” гэсэн өргөдлийг анх өгсөн. Улмаар үүнийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээж авч дүүргийн прокурорын хяналтан шалгаад гэмт хэргийн нэгдүгээр сарын 26-нд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан байдаг юм.
-Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах гол үндэслэл нь юу байсан юм бол?
-Алдагдсан эд зүйл алга байна. Учирсан гэмтэл байхгүй. Болсон үйл явц эргэлзээтэй нотлогдож тогтоогдсонгүй гэх үндэслэлээр хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гарсан.
Гэвч бид энэ асуудлыг дахин сэргээж шалгаж байгаа.
Цаашлаад, 2015 оны тавдугаар сарын 24-нд Т.Лхагвасүмбэрэл гэртээ харихаар явж байхдаа дөрвөн залууд гүрээ, гарын шуун тус газраа зүсүүлсэн гэдэг асуудлыг нэг ч удаа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж хандаагүй.
Гэмтлийн эмнэлэгт өөрөө очиж анхны тусламж авсан юм билээ. Маргаашнаас хувийн эмнэлэгт таван хоног хэвтэн эмчлүүлээд АНУ-руу сургалтад явах байсан учир явсан. Цагдаагийн байгууллагад огт хандаагүй гэдгээ талийгаач өөрөө мэдүүлэг хэлбэрээр өгсөн. Ийнхүү халдлагад өртөж байсан асуудлаар цагдаагийн байгууллагад огт хандаж байгаагүй юм шүү.
-Өмнөговь аймагт халдлагад өртсөн талаарх мэдээллийн тухайд?
-Тус аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт Т.Лхагвасүмбэрэл сангийнхаа шугамаар ажил хийдэг, ирвэсээ хамгаалж судалдаг биологич мэргэжилтэй залуу байсан. Энэ ажлынхаа хүрээнд тус оны 4 дүгээр сарын 30-ний өглөө Хүрэндаваа гэх даваагаар гарч ирэхэд үл таних маск зүүсэн хоёр залуу хутгалсан, цохисон, би зугтаагаад 30 км газар явж ирлээ гэж гэмтэл авчихсан ажил дээрээ ирсэн байдаг. Тухайн үед сумын хэсгийн төлөөлөгч уулзаж тайлбар авсан. Хэргийн үзлэг хийсэн. Гэхдээ тухайн аймгийн мөрч, анчин гэх чадвартай хүмүүсийг оролцуулан үзлэг хийсэн бөгөөд мотоциклийн мөрнөөс өөр мөр тогтоогдохгүй байна гэж үзсэн. Ингээд тэр үед тусгай үүргийн онгоцоор гэмтэл авсан түүнийг 4 сарын 30-нд Батлан хамгаалах яамны нэгдсэн эмнэлэгт авчирч хагалгаанд оруулсан. Хэвлийдээ гурван шарх авсан бөгөөд 4,5 см гүнтэй шарх хэвлийн хөндийг нэвтэрсэн гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад Нийслэлийн цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс “Хутгалагдсан хүн ирлээ” гэсэн дуудлагаар очиж тайлбар мэдүүлэг авсан. Эл асуудалд нь Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Хэн хутгалав, ямар асуудал үүсэв гэдгээр мөрдөн байцаалт явуулсан. Энэ хугацаанд 4 сарын 30-ны өдөр гэмтэл авснаас хойш талийгаач Гурвантэс суманд очоогүй.
Харин тус оныхоо зургаан сард Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст гурван удаа очиж мэдүүлэг өгсөн байдаг. Шалгагдаж байсан хэргийг 9 дүгээр сараас эхлэн талийгаачийг дуудаж, дахиж байцаах шаардлагаар аймаг дээр удаа дараа дуудсан. ЭБШХ-ийн 74 дүгээр зүйлд зааснаар албадан ирүүлэх хүсэлтийг хууль журмын дагуу Хөвсгөл аймаг руу тавьсан. Энэ хэрэг дээр ямар нэгэн шийдвэрлэлт гараагүй, мөрдөн байцаалт үргэлжилж байсан. Хэргийг шалгаж байх хугацаанд 2015 оны 11 сарын 5-ны өдөр “Талийгаачийг алга боллоо” гэсэн асуудал анх яригдаж, төрсөн дүү, хамаатны ах нь цагдаад өргөдөл гаргасныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс өргөдлийг хүлээж аваад талийгаачийг олох чиглэлээр найз нөхөд ажлын хамт олноос тайлбар мэдүүлэг авч эхэлсэн.
-Талийгаачийн машинд үзлэг дутуу хийсэн гэж ар гэрийнхэн нь яриад байгаа?
-Тэгээд талийгаачийг хойд чиглэл буюу Хөвсгөл аймаг руу гарсан камерын бичлэг яригдсан. Энэ бүгдийг үндэслээд талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдсон. Тэд ч ах дүү хамаатан садантайгаа ярьсаны үндсэнд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг дэвсгэрээс талийгаачийн машин байгааг эхэлж харж мэдээлсэн. Энэ дуудлага 11 сарын 11-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт ирээд хэргийн газарт үзлэг хийсэн. Нийтдээ 1200 км газар явсан. Таван удаагийн камерын бичлэгт өртөж, 3-4 удаагийн камерын бичлэгт өөрөө машинаасаа бууж, суусан дүрс тодорхой үлдсэн. Үүнийг шинжлүүлэхээр өгсөн байгаа. Мөрөн сум руу ордог камерт бол талийгаачийн машин өртөөгүй. Мөрөн рүү орсон асуудал байдаггүй. Цагдаагийн хэсгээс ахалсан бүрэлдэхүүн очиж үзлэг хийхдээ машин олон хоног байсан болохоор гадна талд шороо тоос болсон байсан. Талийгаачийн цогцсыг аймгийн Онцгой байдалтай хамтарч Хөвсгөл далайгаас гаргаж авсан.
-Мөрдөн байцаагч гар утас олоогүй гэдэг асуудал яригддаг?
-Үзлэгээр талийгаачийн автомашинаас хоёр ширхэг гар утас хурааж авсан. Одоо яригдаж байгаа бичлэгтэй байсан гар утас мөрдөн байцаалтын явцад хураагдсан. Гар утсанд үзлэг хийгээд ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Автомашинаас 0,5 гр “Сархад” архи, ундаа гэх мэт эд зүйлс гарч ирсэн. Архины шилэн дээрээс хоёр ширхэг гарын мөр олдсон байдаг.
-Задлан шинжилгээний хариугаар талийгаачийг үхэлд хүргэсэн зүйл юу бэ?
-Цогцос яагаад далайн эргээс доошоо 4 метрийн гүнд байсан бэ гэдэг мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлсэн.Задлан шинжилгээгээр талийгаачийг живэлт буюу амьсгалын замд гадны биет шингэн зүйл орсон, хөнгөн зэргийн согтолттой байсан гэх шинжээчдын дүгнэлт гарсан. Өнөөдрийг хүртэл гэрчүүдээс мэдүүлэг авч мөрдөн байцаалт явагдаж байгаа. Ямар нэгэн шийдвэр гараагүй. Одоо ч гэсэн ажлын хэсгийн алба хаагчид орон нутагт томилолтоор ажиллаж байгаа.
-Цагдаагийн байгууллагаас талийгаачийг амиа хорлосон гэж үзээд хэргийг хаасан гэх мэдээлэл яваад байгаа?
-Хөвсгөл аймагт нас барсан байдалтай олдсон асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Шүүхийн задлан шинжилгээ ямар гарсныг дээр хэлсэн. Хэргийг хаасан зүйл байхгүй, шалгаж байгаа.
-Өмнөговь аймгийн цагдаагийн газраас талийгаачийг өөрийгөө хутгалсан гэх мэдээллийг тараасан. Энэ мэдээлэл хэр үндэслэлтэй вэ?
-Тийм мэдээлэл тараасан зүйл байхгүй. Өөрийгөө хутгалсан гэх асуудал өнөөдөр нотлогдож тогтоогдоогүй. Өмнөговь аймгийн цагдаа дээр хэргийг хэрэгсэхгүй болгох ямар нэгэн шийдвэр гараагүй. Ер нь бүх хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй юм. Саяын ярьсан дөрвөн үйлдэл дөрвүүлээ шалгагдаж, мөрдөн байцаалт үргэлжилж байна.
-Талийгаачтай холбоотой зарим эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан гэж үнэн үү?
-Ажлын хэсгийн алба хаагчид хөдөө орон нутагт шалгалтын ажиллагаа явуулж байгаа. “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл гурван удаа халдлагад өртсөн, амиа алдсан асуудлуудтай холбоотой ямар нэгэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ямар ч тохиолдол гаргаагүй байсан. Өнөөдрийг болтол энэ хэрэг шалгагдаж байгаа.
Ирвэс хамгаалах чиглэлтэй нь холбоотойгоор амь насыг нь хөнөөсөн явдал байна уу, үгүй юу. Мөн Тосон бумбын нурууны төрийн тусгай хамгаалалтын чиглэлд оролцож ямар нэгэн байдлаар халдлагад өртсөн байх боломжтой юу, цаашлаад хувийн ямар нэгэн шалтаг шалтгаан байсан байна уу гэх мэтчлэн зүйлсийг мөрдөн байцаалтаар нэг бүрчлэн шалгаж байгаа.
Одоогийн тогтоогдсон байдлаар бол талийгаач Хөвсгөл аймгийн Гурван тэс суманд биологчийн ажлаа хийдэг. Өмнөговь аймгийн Тос, тосон бумбын нуруунд нийтдээ 16 компани 21 лиценз авсан байдалтай байна. “Гурван тэс их нутаг” гэх төрийн бус байгууллага зэрэгт талийгаач элсэж орж идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэдэг нь тогтоогдоогүй.
Лиценз эзэмшигч компаниудыг бүдгийг нь дуудаж тайлбар мэдүүлэг авч байна.
Гадны шинжилгээний байгууллагууд хамтарч ажиллаж байгаа. Хууль заасан бүх эрх үүргийнхээ хэмжээнд бид бүхэн өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Мөрдөн байцаалтад яваа хэргийн тодорхой нотлох баримтыг дурдаж болохгүй.
-Хөвсгөл аймагт нас барсан байдалтай олдсон асуудлаар эргүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Шүүхийн задлан шинжилгээний дүгнэлт ч гарлаа. Гэхдээ хэргийг хэрэгсэхгүй болгосон, хаасан зүйл огт байхгүй.
-Талийгаач өөрийгөө хутгалсан гэх мэдээлэл байгаа. Үүн дээр мэдээлэл өгөхгүй юу?
-Хар машинтай хүмүүс ирээд хоёр залуу голдоо суулгаад аваад явсан. Урдуураа хар даавуу унжуулан явж байгаад тавьж явуулсан гэдэг асуудал бий. Энэ хэрэгт алдагдсан эд зүйл байхгүй. Энэ утгаараа тухайн асуудлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс албан ёсоор шалгаад алдагдсан зүйл, болсон үйл явц эргэлзээтэй байна гэж үзээд прокурорт санал гаргаад эрүүгийн хэрэг үүсэхээс татгалзах санал гаргасан байсан. Гэвч бид энэ асуудлыг дахин сэргээж шалгаж байгаа.
Талийгаач барьцаалагдсан талаараа өөрөө нэг ч удаа гомдол мэдээлэл ирүүлж байгаагүй. Гэвч талийгаач Ирвэс хамгаалах сангийн захирлаасаа чөлөө хүсэх хүсэлтдээ энэ талаараа тусгаж өгсөн байдаг. Улмаар сангийн захирал цагдаагийн байгууллагад ийм мэдээллийг ирүүлснээрээ шалгалтын ажиллагаа явагдсан.
-
2016 оны 1 сарын 14
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” -ийн нээлтэд оролцлоо