-
2016 оны 1 сарын 13
Эрчүүдийн эрүүл мэндийн тухай гарын авлага хэвлэв
Засгийн газар “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд” стратегийн боддогын баримт бич- гийг 2014-2018 онд хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд эрчүүд, өсвөр насны хөвгүүдийн биеийн онц лог, хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бий бол- гох зорилгоор Эрэгтэйчүүд, хөвгүүдийн кабинетыг аймаг, дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдэд бай- гуулж, ЭМС-ын сайдын 2015 оны 293 ду- гаар тушаалаар бүтэц, үйл ажиллагаанд нь тавих стандарт шаарддага баталсан. Дээрх боддогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр эмч, мэргэжилтнүүдэд зориул- сан эрчүүдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний гарын авлагыг анх удаа хэв- лэн гаргалаа. Ингэснээр тэдэнд чиглэсэн эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, өвчин, нас баралт багасна гэж үзэж байна.
-
2016 оны 1 сарын 13
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан хууль шүүхийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Сумъяа, Б.Ундрах нарыг Үндсэн хуулийн цэцийн “Хүндэт тэмдэг” -ээр шагналаа.
Т.Уранцэцэг, Ц.Сумъяа, Б.Ундрах нар нь анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхэд нийт 25-36 жилийн турш шүүгчээр ажилласан туршлагатай шүүгчид юм.
-
2016 оны 1 сарын 13
Говь-Алтай аймгийн гар аргаар алт олборлогчид нэгдсэн зохион байгуулалтад оржээ.
-
2016 оны 1 сарын 13
ИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хойшлуулах тухай горимын санал гаргасан. Тэрбээр “Улс төрийн намын тухай хууль энэ сарын 4-нд өргөн баригдсан. Энэ хуулийг нухацтай уншиж судлах хэрэгтэй. Өнөөдөр хүн бүр намыг шүүмжилдэг. Тэр дундаа сонгуулийн өмнө намыг үгүйсгэх нь хэр оновчтой вэ. Амьдрал дээр энэ хууль нарийн асуудал. Энэ хуулиас цаашлаад иргэний эвлэлдэн нэгдэх, үндэсний аюулгүй байдал, Монгол улсын хувь заяа хамаарна” гэсэн юм. Үүнтэй холбоотой гишүүд саналаа хэллээ. УИХ-ын гишүүн Су.Батболд:
-Сонгуулийн, Улс төрийн намын тухай гол тулгуур хууль. Тиймээс энэ хуулийн төслийг хойшлуулах Д.Лүндээжанцан гишүүнийг саналыг дэмжиж байна.
-
2016 оны 1 сарын 13
Истанбул хотод болсон халдлагын цаана Исламын улс бүлэглэл байгааг баталлаа
-
2016 оны 1 сарын 13
Б.Обама Конгресст хандан мэдэгдэл хийлээ
-
2016 оны 1 сарын 13
ЧД-ийн нутаг Дэнжийн мянгын гудамж Хүчит шонхор захын зүүн замд T.Corolla маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 10 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн.
ЧД-ийн нутаг Дэнжийн мянгын гудамж, 70 давхарын урд замд T.Prius маркийн авто машины жолооч Г нь Chrusler маркийн Г жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 20 настай эрэгтэй Г гэмтсэн.
-
2016 оны 1 сарын 13
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Тус байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай шинэчилсэн найруулгаболон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Хяналтын тухай, болон Төрийн албаны тухай шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн. Төрийн албаны тухай хуулийн төсөлд эргэж харах зүйл байгаа гэсэн үндэслэлээр хойшлуулж өгөхийг ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. Тиймээс Төрийн албаны тухай хуулийн төслийг хойшлуулав.
Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хойшлуулах тухай горимын санал гаргасан юм. Тэрбээр “Улс төрийн намын тухай хууль энэ сарын 4-нд өргөн баригдсан. Энэ хуулийг нухацтай уншиж судлах хэрэгтэй. Өнөөдөр хүн бүр намыг шүүмжилдэг. Тэр дундаа сонгуулийн өмнө намыг үгүйсгэх нь хэр оновчтой вэ. Амьдрал дээр энэ хууль нарийн асуудал. Энэ хуулиас цаашлаад иргэний эвлэлдэн нэгдэх, үндэсний аюулгүй байдал, Монгол улсын хувь заяа хамаарна гэсэн юм.
Үүнтэй холбоотой гишүүд саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Су.Батболд:
-Сонгуулийн, Улс төрийн намын тухай гол тулгуур хууль. Тиймээс энэ хуулийн төслийг хойшлуулах Д.Лүндээжанцан гишүүнийг саналыг дэмжиж байна.
УИХ-ын гишүүн С.Баярцогт:
-Өнөөдөр Үндсэн хууль баталсны 24 жилийн ойн өдөр. Тиймээс бүгдэд нь баяр хүргэе. Улс төрийн намын хууль чухал хууль. Тиймээс гол сөрөг хүчин намын зүгээс тавьж байгаа саналыг дэмжье. МАН-ын бүлэг 7 хоног хуулиа судалж байгаад хэлэлцүүлье гэдэг саналыг хүлээгээд авчихъя” гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Энэ хуулийн төслийг хэлэлцэх хэрэгтэй. Хэлэлцэх эсэхээ шийдээд, ажлын хэсгээ байгуулаад явъя” гэлээ. Ингээд Улс төрийн намын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтаа баталсаны дараагаар Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.
-
2016 оны 1 сарын 13
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
-
2016 оны 1 сарын 13
2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 335 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 265 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 5 бүртгэгдэж 5 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-4, зорчигч-1. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 үүнээс сургуулийн өмнөх насны , сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 0, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
-
2016 оны 1 сарын 13
Ус, цаг уур орчны шинжилгээний газраас өгч буй урьдчилан сэргийлэх мэдээгээр энэ сарын 15 буюу баасан гарагаас хүйтний эрч чангарч, нутгийн зарим хэсэгт 43-48 градус хүрч хүйтрэх төлөвтэй байна.
Энэ сарын 14-нд баруун зүгийн нутгаар, 15-16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 15-наас хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 30-35 градус, Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна гэж мэдээлж байна.
Хүйтний эрч энэ сарын 21, 22-нд бага зэрэг сулрах ч сарын сүүлчээр ихэнх нутгаар дахин чангарч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгааг анхааруулж байна.
Гадаргын усны хувьд нэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх дунд ба түүнээс дооших эрэмбийн гол ёроолдоо хүртэл хөлдсөн бол томоохон голуудын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-45 см нэмэгдсэн байна. Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарч байгаа хэдий ч нуурын толио болон томоохон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Онцгойлон анхааруулж байна.
-
2016 оны 1 сарын 13
Хууль бусаар 31 идлэг шонхор шувуу барьсан Абдул Каримын хэргийг Прокурорын байгууллага хянагдаж байгаа аж.
-
2016 оны 1 сарын 13
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтыг энэ сарын 20-нд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Тус чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх зорилготой юм. “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, хувийн хэвшлийнхэнтэй хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцох юм.
Чуулга уулзалтад Улсын Их хурал, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, Улаанбаатар хотын Худалдааны танхимын гишүүд, Олон улсын байгууллагын төлөөлөгч, Үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид оролцоно.
Тус чуулга уулзалт энэ сарын 20-нд Шангри-Ла зочид буудалд болох бөгөөд оролцох хүсэлтэй нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид www.ubchamber.mn цахим хуудас болон 77003883 утсанд хандаж, бүртгүүлэх боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 13
Малчны зээлийн хүүг нэг оронтой тоонд хүргэх боломжийг судалж ажиллахыг “Шийдлийн цаг”-аар Ерөнхий сайд үүрэг болголоо
5 минутын өмнө
Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтад Сангийн сайд Б.Болор, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар оролцлоо.
Уул уурхайн түүхий эдийн үнэ унасан, эдийн засгийн хүндрэлтэй энэ үед эдийн засгаа солонгоруулах ажлыг Засгийн газар зохион байгуулах учиртай, нэг салбараас шалтгаалж эдийн засгаа унагаж болохгүй гэдгийг “Шийдлийн цаг” уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлээд өсөх бололцоотой хоёр том салбар бол барилга, хөдөө аж ахуй ялангуяа мал аж ахуйн салбар юм гэлээ.
Барилгын салбараа ипотекийн зээлээр дэмжиж буй шиг малчдаа, малчин өрх, мал аж ахуйгаа дэмжсэн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа босгож эдийн засгийн өсөлтийг хангах бололцоо байна.
Энэ чиглэлээр Засгийн газраас сүүлийн үед хэд хэдэн ажил зохион байгуулж байна. Эхний ээлжинд Засгийн газар 2015 оны 12 дугаар 25-ны өдрийн хуралдаанаар боловсруулаагүй бүх төрлийн арьс, ширийг хорио цээрийн талаар гадаад улстай байгуулсан хоёр талын баримт бичгийг харгалзан 2016 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс 2 дугаар сарын 5-ны өдөр хүртлэх нэг сарын хугацаанд экспортод гаргахыг зөвшөөрсөн.
Мөнмалчдын амьжиргааны түвшинг сайжруулах, махны зах зээл, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд ”Мах” хөтөлбөрийг боловсруулан, Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлж, хэрэгжүүлэх ажлыг УИХ-ын тогтоолын дагуу ХХААЯ зохион байгуулж байгаа.
Дараагийн анхаарах гол ажлын нэг бол малчны зээл. Төрийн болон ХААН банкинд малчдын 240 гаруй тэрбум төгрөгийн зээл байна. Малчин өрхөд хөрөнгө худалдан авах, өрхийн хэрэглээнд зориулан олгогддог энэ зээлийн нэг жилийн хүү 30 хувьд хүрээд байна. Монгол банк болон бусад арилжааны банкуудтай ярилцан зээлийн хүүг бууруулах, нэг оронтой тоонд хүргэх ажлыг судалж, хариуцаж ажиллахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сангийн сайд Б.Болорт үүрэг болголоо.
Ар араас нь авч хэрэгжүүлж буй энэ бүх ажил, арга хэмжээгээ том бодлого, хөтөлбөрт нэгтгэх ажлаа одоо зохион байгуулах, цаг ирлээ гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Хөдөө аж ахуйг дэмжсэн дээрх ажил болон малчин өрхийн амьжиргаа, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, брэнд бүтээгдэхүүн гаргах, бүтээгдэхүүнийг олон улсын чанарт хүргэх, техник технологийн шинэчлэл хийх зэрэг ойрын таван жилийн бодлого, зорилтоо нэгдсэн нэг бодлогод зангидах зайлшгүй шаардлага байна. УИХ-ын хаврын чуулган эхлэхэд энэ бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрөө өргөн барих даалгаврыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад өглөө. Судалгаа шинжилгээ болон санхүүжилтийн эх үүсвэрийг ч тодорхойлох учиртай. Энэчлэн мал аж ахуй, малчин өрхийг дэмжих асуудлаа багцлан бодлого гаргах нь эдийн засгаа солонгоруулах, Монголоо Монголоор нь авч үлдэх, нүүдлийн мал аж ахуй, уламжлалт соёлоо дэмжих, экспортын шинэ бүтэгдэхүүн гаргах зэрэг олон талын ач холбогдолтой. Энэ асуудалд онцгойлон анхаарч, идэвхтэй ажиллаж Засгийн газрын хуралдаанд асуудал боловсруулан танилцуулж, холбогдох шийдвэрүүдийг гаргаж ажиллахыг ХХАА-н сайд Р.Бурмаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/11861#sthash.GaFt8fl0.dpuf
-
2016 оны 1 сарын 13
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Өргөдлийн байнгын хорооны 2015 оны үйл ажиллагааны тайланг танилцуулав
Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2016.01.13/ Өргөдлийн байнгын хорооны 2015 оны үйл ажиллагааны тайлангийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Өнгөрсөн хугацаанд Өргөдлийн байнгын хороо нийт 13 удаа хуралдаж, 31 асуудлыг хэлэлцэж, 5 удаа салбарын сайдын мэдээлэл сонсч, Байнгын хорооны хуралдаанаас 15 тогтоол гаргаж, 7 хуралдааны тэмдэглэлээр хуулийн хэрэгжилтийг хангах, зөрчлийг арилгах асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн байна.
Улсын Их Хуралд 2015 онд 48399 иргэнээс 1335 өргөдөл ирүүлсэн байна. Үүнээс 223 буюу 16.7 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 1112 буюу 82.3 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна.
Энэ хугацаанд 14209 иргэний өргөдлийг 12 удаа багцлан Байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, 840 хүсэлт буюу 69.3 хувийг судлан шууд хариу өгч, 372 хүсэлт буюу 30.6 хувийг харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн байна. Нийт 1258 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 77 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна.
Байнгын хорооны хуралдаанаас 2015 онд нийт 15 тогтоол, 7 хуралдааны тэмдэглэл гаргаж, иргэдийн өргөдлөөр тавигдсан асуудлыг шийдвэрлэсэний зэрэгцээ Архангай, Баянхонгор, Ховд аймгуудаас ирүүлсэн иргэдийн өргөдлийн дагуу холбогдох компаниудын ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаар хяналт шалгалт хийлгэжээ.
2015 оны 2, 3 дугаар саруудад хилийн боомтын тухай хуулийн хэрэгжилт, боомтуудын үйл ажиллагааны талаар хилийн боомтуудад хяналтын үйл ажиллагаа эрхэлдэг төрийн байгууллагуудын санал, иргэдийн өргөдлийн дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтуудын үйл ажиллагаатай танилцсан байна.
Байнгын хорооны 2015 оны 09 дүгээр тогтоолоор байгуулагдсан Газрын тосны тухай хууль тогтоомж, Бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн талаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, 2015 оны 06 сарын 11-нээс 16-ны өдрүүдэд Дорнод аймагт “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн газрын тосны олборлолт явуулж байгаа үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан мэргэжлийн байгууллагуудаар хяналт шалгалт хийлгэсэн байна. Мөн тус компани нь зам тавих талаар гэрээгээр хүлээсэн үүргээ 25 жилийн турш биелүүлээгүй байсныг хэрэгжүүлэх шаардлага тавьж ажиллан замын ажлын 50 хувийг гүйцэтгэсэнтэй газар дээр нь танилцжээ. Байнгын хорооны үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлан танилцуулах, өргөдөл гаргах талаар зөвлөмж өгөх, өргөдөл хүлээн авах үйл ажиллагааг 2015 оны 3,6,10,11-р сард Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Орхон аймгийн зарим сумдад зохион байгуулсан байна.
Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү тус байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлэг, мэдээлэл сургалт, сурталчилгаа болон бусад ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 1 сарын 13
УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд уул уурхайн компаниуд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлдэггүй, нутгийн иргэдийн олон жил шүтэж, тахиж ирсэн шүтлэгтэй, орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай давхцуулан ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгодог, нутгийн иргэдийн саналыг авахгүйгээр тусгай зөвшөөрөл олгодог, ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нутгийн иргэдийг бүрэн мэдээллээр хангадаггүй, хуулийн зарим хийдлээс болж улсын төсөвт орох татвар, төлбөр орохгүй хохирч байгаа зэрэг асуудлаарх өргөдлүүд Өргөдлийн байнгын хороонд тогтмол ирсээр байна. Эдгээрийг судалж, Дорноговь, Архангай, Баянхонгор аймгуудад газар дээр нь ажилласан УИХ-ын гишүүн С.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Өргөдлийн байнгын хорооны хуралд дараах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулах төслийг танилцуулна. Өөрөөр хэлбэл дараах хийдлийг засах юм.
1. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бүрэн авдаг болно.
Сүүлийн жилүүдэд тусгай зөвшөөрөлгүй баяжуулах үйлдвэрүүд олноор баригдан ашиглалтад орж, төмөр, хайлуур жонш, зэс зэрэг ашигт малтмалын баяжмал экспортод гаргаж байгаа боловч хуульд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч төлөхөөр заасан тул тусгай зөвшөөрөлгүй гэсэн шалтгаанаар огт төлөхгүй байгаа нь улсын төсөвт хохиролтой байна. Улмаар тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд хуулийн энэ хийдлийг ашиглан тусгай зөвшөөрөлгүй ААН-ээр дамжуулан эргэлтэд оруулж байна. Ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хэлнэ гэж заасан атлаа яг төлбөр авахдаа олборлохыг нь оруулчихаад бусдыг нь хаячихаад байна гэсэн үг. Ашигт малтмал ашиглаж байгаа бүхий л тохиолдолд нөөц ашигласны төлбөрийг авдаг болвол төсөвт орох орлого нэмэгдэнэ. Татварын байгууллага шүүхэд энэ хуулийн хийдлээс болж байнга ялагдаж байгаа шүү дээ.
2. Хайгуулын нэгж талбайд хийгдэх хайгуулын ажлын доод хэмжээ хэт доогуур байгааг нэмнэ.
Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд тогтоосон хайгуулын зардлын доод хэмжээ хэт бага буюу га тутамд 0.5-10 ам.доллар байгаа нь санхүүгийн чадамжгүй иргэд, хуулийн этгээдийн гар дээр тусгай зөвшөөрөл олноор төвлөрөх, тусгай зөвшөөрөл дамлан худалдаалах нөхцөлийг бүрдүүлж байна. Яагаад хэт бага байна гэхээр 10000 га-тай хүн 0.5х10000=5000$ болно. Нэг өрөм тавихад ч хүрэхгүй мөнгө бүхэл бүтэн 10000 га газар дээр зарцуулсан байх шаардлага тавьчихаад хайгуул хийсэн гэж үзээд яваад байна. Тэгээд зохих ёсоор нөхөн сэргээж, ухсан нүхээ булахгүй, гадаргын ус нэвчилтээс хамгаалалт хийж өрөм тавихгүй ашгаа бодсоноос ойр орчны булаг шанд ширгэдэг, хүн мал ундаалах усгүй болоод л үлдэж байна. Тэр 2, 3 мянган лицензийг талыг нэг олгочихоод хяналт тавих хүн хүч зардал ч байхгүй байж, нэмж олгохын төлөө л улайраад байна. Үүний оронд шаардлагаа өндөрсгөөд, цөөн том уурхайнууд дээрээ төвлөрөөд, тэрийгээ түшиглэн боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл д хөрөнгө оруулж, ажлын байраа нэмэгдүүлэхийг бодох ёстой. Энэ удаад өчүүхэн жаахан ч гэсэн хэмжээгээр шаардлагаа өсгөе л гэж байгаа юм. Цааш нь бүрэн цэгцлэхийн төлөө явах ёстой. Үүгээрээ бид энэ хайгуулын зардлын доод хэмжээ чинь ийм бага байна шүү гэдгийг л гаргаж тавьж байна.
3. Гадаадын иргэдийг ажиллуулсан ажлын байрны нөхөн төлбөрт туслан гүйцэтгэгчийг хамруулна.
Ашигт малтмалын тухай хуульд гадаадын иргэдийг ажиллуулсан ажлын байрны нөхөн төлбөрт туслан гүйцэтгэгчийг хамруулаагүйгээс шалтгаалан аж ахуйн нэгжүүд нөхөн төлбөр төлөх үүргээс зайлсхийж, төсөвт орох орлого буурах нөхцөл бүрдсэн байна. Хуулийн 2 заалтын хооронд үүссэн зөрчил байдгаас цаана нь төсөв их хэмжээний орлогоо алдаад байгааг л хаая гэж байгаа юм.
4. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход орон нутгийн иргэдийн саналыг авдаг болно.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход орон нутгийн удирдах байгууллагаас санал авах заалт ёс төдий, зөрчилтэй, ард иргэдийн саналыг тусгахгүй байгаа, түүнчлэн иргэдийг уул уурхайн үйл ажиллагаа, нөхөн сэргээлт, уул уурхайгаас орох орлогын зарцуулалтын талаар мэдээллээр хангадаггүйн улмаас газар дээрээ зөрчил үүсэж, иргэдийн эрх ашгийг хохироохоос гадна уул уурхай эрхлэгч гадаад, дотоодын аж ахуйн нэгжид нэгэнт хөрөнгө оруулсны дараа бэрхшээл, чирэгдэл учирч байна. Одоо үйлчилж байгаа хуулиар аймгийн засаг дарга, сумынхаа ИТХ-ын саналыг аваад л хайгуулын зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх санал өгч байгаа бол анхнаасаа иргэдийнхээ саналыг авдаг болгоё. Өгсөн хойноо маргаан гарахгүй байх үүднээс зөв явах ёстой гэж байгаа юм. Аймгийн засаг дарга 30 хоногийн дотор хариу өгөхгүй бол шууд зөвшөөрсөнд тооцдогийг болиулж, хугацааг нь иргэдийнхээ саналыг авах боломжтой хугацаа буюу 60 хоног болгохоор оруулсан.
Орон нутгийн байгууллага, Ашигт малтмалын газрын мэдээлэл зөрүүтэй байдгаас тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авсан газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл давхцуулан олгох, энэ талаар хайгуулын үйл ажиллагааны явцад талуудын аль нь ч мэдээгүй байх зөрчлүүд гарч байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хүслэнтэйн дунд усны малчид нь ямар ч мэдээлэлгүй байж байгаад л нэг өдөр нүүх мэдэгдэл авсан байгаа юм.
5. Тусгай зөвшөөрлийг хууль зөрчиж олгосон бол хүчингүй болох ёстой.
Тусгай зөвшөөрөл олгохдоо хуульд заасан журам зөрчиж олгосон нь тогтоогдсон хэдий ч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй байгаа нь хуулийн хэрэгжилтийг хангахгүй байх хийдэл болж байна. Хууль зөрчиж өгсөн тусгай зөвшөөрөл хүчингүй болдог болчихвол авч байгаа хүн хуулийнх нь дагуу авна, авилгал өгөхгүй болчихно гэсэн үг.
6. Ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулахаа зогсооё.
Татварын ерөнхий хуулийн 5.7-д зааснаар төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялгийг ашиглуулсны төлөө төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч гэж заасанчлан өмчлөх эрх, түүн дээр зардал гарган эрсдэл үүрч олж тогтоосон ордын бизнесийн үнэлгээг бүрэн тооцож чадахгүй, улмаар авах ёстой төлбөрөөсөө хасаж, бага төлбөр авах байдлаар улам ихээр хохирох нөхцөлийг бүрдүүлсэн нь хууль зүйн ноцтой зөрчлийг бий болгосон байна.
7. Уул, уурхайн салбарт бодлогын өөрчлөлт хэрэгтэй.
Цаашид Уул уурхайн хуультай болох ёстой. Одоо 80 гаруй хувь нь лицензийн асуудлыг л зохицуулсан Ашигт малтмалын хуулиар энэ салбар зохицуулагдаад явж байна. Ашигт малтмалын салбарт гадаадын оролцоог бодлогоор тодорхойлох ёстой. Өнөөдөр гадаадынхныг хавтгайруулан дэмжиж, үндэсний компаниудад дэмжлэг байхгүй байна. Өөрсдөө олборлож чадах салбартаа заавал гадаадын оролцоо хэрэггүй. Алийг нь нөөцлөх, алийг нь өнөөдөр ашиглах тухай ямар ч бодлого алга.
Уул уурхайгаас ангид байх газруудыг тодорхойлон хамгаалах, экологийн бүс нутгийн үнэлгээ хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх, нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө тооцох хэлбэр, хэмжээг шинэчлэх, эрсдлийг бүрэн даахуйц болгох, ашигт малтмалыг олборлох, боловсруулахад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үндэсний стандартыг бий болгож мөрдүүлэх, хариуцлагатай уул уурхайн зарчмыг бүх уул уурхайн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үнэлэх арга, аргачлалыг батлан мөрдүүлэх, хууль зөрчсөн болон хууль хэрэгжүүлээгүй этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх, бичил уурхайд тавигдах шаардлага, хяналт, хариуцлагыг чангатгах шаардлагатай байна. Энэ чиглэлээр Засгийн газарт Улсын Их Хурлын тогтоолоор чиглэл өгөх шаардлагатай байна.
Иймд төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны ажлын уялдааг хангах, хариуцлагыг сайжруулах, улс орны эрх ашигт хохирол учруулж болохуйц нөхцөл бүрдүүлсэн заалтуудыг эргэн харж өөрчлөх зорилгоор боловсруулсан энэ хуулийн төсөл 4 зүйлтэй бөгөөд хууль батлагдсанаар ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаатай холбоотой үүсч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлууд зохицуулагдах, хуулийн хийдэл, зөрчил арилж, ард иргэдийн эрх ашиг хамгаалагдах болно.
Энэ хуулийн төсөл, УИХын тогтоолын төслөө Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцүүлж хамтран өргөн барих гишүүд байвал саналыг авч, хамтарч ажиллахыг уриалж байгаа юм. Үндэсний эрх ашигтай холбоотой ард иргэдийн амин чухал эрх ашгийг тусгасан байгаа тул аль болох яаралтай өргөн барихаар ажиллаж байна. Мэдээж зарим хувь хүн, компанийн эрх ашигт нөлөөлөх тул эсэргүүцэх хүмүүс гарч ирэх нь тодорхой тул улс үндэснийхээ эрх ашгийг хувийн эрх ашгийнхаа дээр тавиасай л гэж хүсэх байна.
-
2016 оны 1 сарын 13
Гацууртын алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Сентерра гоулд Монголиа” ХХК юм.
Засгийн газрын зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай ярилцсаны үндсэн дээр Гацууртын орд дахь төрийн эзэмшлийн хэмжээг ашигт малтмалын тухай хуульд заасан дээд хязгаар болох 34 хувиар тогтоож, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах шийдэлд хүрсэн юм.
Уул уурхайн сайдын тайлбарлаж байгаагаа бол уг ордыг ашигласан нөхцөлд Монгол Улс рояльтын 3 хувийн татвар авна. Энэ нь 432.3 тэрбум төгрөг буюу нийт ашгийн 68.2 хувь оногдоно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Мөн жилдээ 5 тонн алтыг төв банкинд тушаана. Своп нөхцөлөөр тушаасан нөхцөлд 189 сая ам долларын орлого бүрдэх юм байна.
Мөн ордоос 9-10 жил алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явагдана. Нийт хөрөнгө оруулалтын зардал нь 215.9 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433,6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх бөгөөд 1000 орчим ажлын байр бий болох урьдчилсан тооцоо байна.
Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Барилгын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалган чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, хуралдаанаа өндөрлүүлээд байна.
-
2016 оны 1 сарын 13
Ээждээ хаягдсан бяцхан охины биеийн байдал хүнд ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Хүүг одоогоор төрсөн эх нь асарч байгаа аж.
-
2016 оны 1 сарын 13
Н.БАТЦЭРЭГ САЙД “БӨХӨН”, “ГҮЕМ” КЛУБЫН СУРАГЧДЫН “ХАВХ” АЯНД НЭГДЭХЭЭР БОЛЛОО
-
2016 оны 1 сарын 13
Насанд хүрэгчдэд зориулсан дараагийн баримтат кино бол нүцгэн иог юм. Энэ кинонд нүцгэн иог хийх аргачлал болон байрлалууд үзүүлэх болно. Иогоор хичээллэх нь тэр дундаа Нүцгэн хичээллэх нь бие бялдарыг зөв хэлбэрт оруулахаас гадна сексийн үед таашаал авах хугацааг уртасгадаг гэх баримт бий.