зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5810 5811 5812 5813 5814 5815 5816
  • Улаанбаатарт 23 хэмийн дулаан байна
    2015 оны 9 сарын 12
    14-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 13-нд Алтайн уулсаар, 14-нд баруун болон төв, говийн нутгаар, 15-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн нутгийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.
  • Монголын хуульчдын холбооны хоёрдугаар их хурал ирэх сард болно
    2015 оны 9 сарын 11
    Хуульчдын холбооны зөвлөлийн есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурлыг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хуралдуулахаар товлолоо.
  • ”Чин гүрний гүнж”-д 13.5 жилийн хорих ял оноожээ
    2015 оны 9 сарын 11
    Өөрийгөө Чин гүрний гүнж хэмээн мэдэгдэн залилан хийж байсан нэгэн эмэгтэйд БНХАУ-ын шүүх 13.5 жилийн хорих ял оноожээ.
  • Хилийн 0184 дүгээр анги Цэргийн гавьяаны одонгоор шагнууллаа
    2015 оны 9 сарын 11
    Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгажээ.
  • Цахим машинаар цахилгааны төлбөрөө төлөх боломжтой болжээ
    2015 оны 9 сарын 11
    Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани ТҮЦ буюу Төрийн үйлчилгээний цахим машинаар цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлдөг үйлчилгээг дахин сэргээжээ.
  • “Гал үндэстэн”холбооныхон хандив хүслээ
    2015 оны 9 сарын 11
    “Гал үндэстэн” холбооны гишүүд өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
  • Төсвийн алдагдал жилийн дотор 5 дахин өсчээ
    2015 оны 9 сарын 11
    Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ наймдугаар сард 3576.8 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 4345.9 тэрбум төгрөг болсон байна.
  • УГЗ, нэрт найруулагч Б.Балжиннямыг маргааш сүүлчийн замд нь үднэ
    2015 оны 9 сарын 11
    Уран бүтээлээрээ ард түмнийхээ сэтгэл зүрхэнд хоногшсон, монгол орондоо төдийгүй дэлхий дахинд алдар суугаа мандуулж ирсэн Монголын урлаг, соёл, нийгмийн нэрт зүтгэлтэн, кино зураглаач, кино найруулагч Бэгзийн Балжинням нь 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр мөнх тэнгэрийн оронд заларч, монгол түмэнд хүнд гарз тохиосон билээ.
  • “I love Mongolia” төслийнхөн намрын баярт зочиллоо
    2015 оны 9 сарын 11
    “I love Mongolia”төслийн баг Хэнтий аймагт “Намрын баяр” арга хэмжээнд оролцлоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээ нь энэ жил нэлээд өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж буйг аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар онцолсон юм.

  • Ш.Энхмандах: Халдварт өвчний гаралтыг 15 хувь бууруулсан
    2015 оны 9 сарын 11
    Хэнтий аймгийн ЗӨСТөв үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд “Зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал, тэмцэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний онол практикийн хурал болж байна.
    Аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхмандах “Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд анагаах ухааны хөдлөшгүй нотолгоо маш чухал байдаг. Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт явагдаж байгаа энэ үед анагаах ухааны салбарт ажиллаж байгаа бид бүхэнд маш том хариуцлага ирж байгаа гэдгийг хэлмээр байна. Хүн, малын халдварт өвчинд тулгамдаж байгаа асуудлыг хурлаар авч хэлэлцэж байна.
    Манай орон нутагт НҮБ-ын хүн амын сангаар 100 орчим сая төгрөгний хөрөнгө оруулалт эрүүл мэндийн салбарт хийгдсэн. Чингис хотын өрхийн гурван эмнэлэгт тусламж үзүүлсэн байгаа. Манай орон нутгийн эмнэлэг 70 орчим мянган иргэнээс гадна Дорноговь, Говьсүмбэрээс орж ирсэн малчдад үйлчилгээ үзүүлдэг. Халдварт өвчний гаралтыг 15 хувь бууруулж ажиллаж байна. Нөгөөтэйгүүр бэлгийн замын халдварт өвчин буурахгүй байгаа нь орон нутагт тулгамдаж байгаа асуудал. Мөн төсөв мөнгөнөөс болж эрүүл мэндийн салбарын зарим ажил хоцрогдож байгаа. ” гэв.
    Уг хурлаар 11 илтгэл хэлэлцэв.

    “I Love Mongolia” төслөөр манай сурвалжлах баг 21 аймгаас мэдээ сурвалжлагаа хүргэхээр зорьж байна. Их хааны өлгий нутаг болох Хэнтий аймгаас эхэлж байгаа уг төсөл нь орон нутгийн иргэдийнхээ өв соёл, түүх дурсгал, зорилго зорилт гээд олон зүйлийг нээж өгөхөөрөө онцлог юм.
    Ингээд бидний багийнхан өчигдөр хур бороогоор угтуулсаар Хэнтий буюу Чингис хаан хотод ирэв. Хувьтай хүн хур борооноор гэдэг шиг зургаан цаг давхисны эцэст зорьсон газартаа ийн ирэв.
    Их зорилго өвөртөлж, богц дүүрэн “олзтой” буцах чин хүсэлтэй “I Love Mongolia” төслийн багийнхан ийн ажилдаа эрч хүчтэй орлоо.
    Ингээд Чингис хотод дадал зуршил болсон гэмээр нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжиллаа. Энэ бол хотын иргэдийн идэвхийлэн хийдэг өглөөний дасгал. Тэд хотынхоо спорт цогцолборт өглөө бүр цуглан дасгал хөдөлгөөнөө хийдэг юм байна.
    Дасгал хөдөлгөөн хийхэд оршин суугчдаа уриалж, хүүхэд, хөгшин гэлтгүй идэвхтэй оролцдог нь харагдаж байв. Энэ үеэр Чингис хотын 3 дугаар багийн засаг дарга М. уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
    Чингис хот өөрийн гэсэн спортын Олимп цогцолбортой болоод хэр хугацаа өнгөрч байна. Хэчнээн төгрөгөөр бүтсэн бэ?
    Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр, аймгийн нийт иргэдийн хүсэлтээр Олимп цогцолбор маань ашиглалтанд орсон. 191 сая төгрөгний төсөвтэйгээр 2013 оны арваннэгдүгээр сард ашиглалтанд орсон.
    Хүүхэд залуучууд, ахмадууд гээд бүх хүмүүс энд цагийг зөв боловсон өнгөрөөдөг болсон.
    Танай аймгийн хувьд бүх иргэдээ дэмжсэн олон арга хэмжээ зохион байгуулдагийн нэг дасгал хөдөлгөөн хийх уриалга, хөтөлбөрүүд байна. Энэ талаараа?
    Аймгийн төрийн байгууллагын ажилчин, иргэд дасгал хөдөлгөөнд их идэвхтэй оролцдог. Зүүн дөрвөн аймгийн бүсийн хөдөлмөрийн тэмцээн энд болсон. Мөн Хэнтий аймгийн ахмадын урлаг, спортын наадам болдог. Ер нь энэ бол иргэдийн ирэх дуртай хамгийн гоё газар. Өмнө нь энд хогийн цэг байсан.
    Манай нутгийн хувьд “Архигүй Хан Хэнтий” хөтөлбөр явуулж энэ нь Монгол Улсын хэмжээнд үр ашгаа өгсөн. Одоогоор 1000 гаруй иргэн архинаас гарч, үр хүүхэд хань ижилтэйгээ сайхан амьдарч байна.
    Мөн хүүхэд залуучуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн, 1000 мод тарих хөдөлгөөн зэрэг олон арга хэмжээ зохион байгуулсан. Өнөө жилийн бидний тарьсан мод 90 хувьтай байгаа.
    Хэнтий аймгийн хүн амын тоо хэд вэ?. Таны хувьд хөгжил дэвшил хэр байна?
    Хэнтий аймгийн тухайд 70 гаруй мянган хүн амтай. Чингис хотын хүрээнд 21 мянган оршин суугчтай. 2013 оноос хойш хөгжил дэвшил илүү ахицтай явж байгаа.
    Манай аймаг Улаанбаатартай ойрхон учир дэд бүтэц сайтай. Амьжиргааны баталгаажих түвшин, иргэдийн орлого зэрэг эерэг сайн.
    Аймгийн хэмжээнд тулгамдаж буй асуудал юу байна?
    Тун гайгүй. Гэхдээ хогны асуудал бий. Манай аймгийн хогийн цэг ойрхон. Зүүн хойноосоо салхилахаар айл амьтны хашаа хороо руу хог хуримтлагддаг. Гэхдээ ирэх жилээс хогны үйлдвэр баригдахаар төлөвлөгдөж байгаа. Солонгосын хөрөнгө оруулалттай, дахин боловсруулах үйлдвэр барихаар төсөв мөнгө нь шийдэгдээд байна.
    Чингис хотын хувьд бусад аймгуудаас юугаараа онцлогтой вэ. Хөгжил дэвшлийн хувьд?
    Манай аймаг бусад сумдуудаас маш том давуу талтай. Их хааны өлгий нутаг, их хаадын хатдууд өсөж торнисон гээд л бүхий л талаараа онцлог. Хэнтий аймаг бол Монголын тулгар төр байгуулагдсан газар учир энд аялал жуулчлал бүрэн төгс хэрэгжих боломжтой. Ирэх жилээс бид Чингисийн цогцолборт хүрээлэн барина. Мөн Улаанбаатараас наашаа түүхийн хөшөө дурсгал босгоно. Чингис хотоор дамжаад хойшоогоо Дадал, Биндэр, Дэлгэрхаан зэргийг оролцуулсан маш том аялал жуулчлалын хот болгох гээд зорьж байна.

    Дэлхийд тархан суурьшсан Монголчууд маань ч аялал жуулчлалын хот болгоно гэдгийг дэмжиж байгаа.
    Гадаадын иргэд хийгээд Монголчууд маань Чингис хотод төрж, хүүхдийнхээ төрсний гэрчилгээг Чингис хотоор авах сонирхол их байгаа.
    Бид энэ нэрийг архин дээр хэрэглэдэг байсан бол одоо өлгий хотоо нэрлэсэн. Энэ бол бидний бахархал.
  • Ч.Сайханбилэг: БНХАУ-ын Далянь хотноо хийсэн ажлын айлчлал амжилттай боллоо
    2015 оны 9 сарын 11
    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: БНХАУ-ын Далянь хотноо хийсэн ажлын айлчлал амжилттай боллоо
    2 цаг 33 минутын өмнө
    Print Zasag and PDF

    Шинэ манлайлагчдын уулзалт - Зуны Давос

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 9 дүгээр сарын 8-11-нд БНХАУ-ын Далянь хотод ажлын айлчлал хийж, Шинэ манлайлагчдын уулзалт - Зуны Давосын чуулга уулзалтад оролцлоо. Айлчлалын дараа Засгийн газрын тэргүүн сэтгүүлчидтэй уулзалт ярилцлага хийсэн юм.

    Ирээдүй рүү харсан, ялангуяа, инноваци, улс орны хөгжлийн ойрын үеийн хэтийн зорилтын түлхүү ярилцдаг Зуны Давосын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэд хэдэн нэгдсэн хуралдаанд панелистаар оролцлоо.

    Энэ өдрүүдэд Ерөнхий сайд олон чухал уулзалт хийсний эхнийх нь Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч, гүйцэтгэх захирал ноён Клаус Швабтай хийсэн уулзалт байлаа. Хоёр талын харилцаа, 2017 онд Монгол Улсад зохион байгуулах Дэлхийн эдийн засгийн чуулганы бүсийн уулзалт, мөн Дэлхийн эдийн засгийн форумын бүрэлдэхүүнд Монгол хүмүүсийн төлөөллийг оролцуулах боломжийн талаар ярилцжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн гуравдугаар сард ноён Клаус Швабтай уулзахдаа манай улсад зохион байгуулах бүсийн уулзалтын талаар хөндөж байжээ.

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын Шадар сайд Юрий Петрович Трутнев, Гүржийн Ерөнхий сайд Иракли Гарибашвили нартай мөн уулзалт хийсэн юм. уулзсан. ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох асуулаар тус Шадар сайдтай санал сонилцсон бөгөөд ОХУ-ын Засгийн газар бололцоотой бүхий л дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ илэрхийлжээ.

    Гүржийн Ерөнхий сайд Иракли Гарибашвилитай уулзах үеэр Гүрж Монгол хоорондын хамтын ажиллагаа өргөжүүлэх, харилцан визгүй зорчих, эхний ээлжинд дипломат албан паспорттай иргэдийг визний нөхцөлөөс чөлөөлөх болон тодорхой салбарт хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр ярилцсан байна. Мөн Энэтхэг болон Хятад улсын хөрөнгө оруулалтын зарим компани, хөрөнгө оруулагчидтай Ерөнхий сайд уулзалт хийсэн юм.

    Дэлхийн эдийн засгийн форумаас шалгаруулдаг шилдэг өсөлттэй 130 компанийн нэгээр Худалдаа хөгжлийн банк шалгарсан нь байна. “Дэлхийн эдийн засгийн форумын үйл ажиллагаанд Монгол Улсаас оролцох оролцоо буурах хандлагатай байсан ч энэ оролцоо, идэвх сэргэж байна. Манай улсын банк нэр хүнд бүхий ийм шагнал авч байгаа нь бид зөв зүг рүүгээ явж байна гэсний дохио боллоо” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сэтгүүлчидтэй уулзахдаа онцолж байлаа.

    БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай уулзлаа

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлалын гол уулзалтын нэг нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай хийсэн уулзалт байлаа.

    Эхний ээлжинд мега төслүүд, Тавантолгойн төсөл, төмөр замын асуудлыг аль аль тал нь хөндөж, ойрын хугацаанд гэрээ хэлцэл хийх талаар ярилцсан байна. Синопек корпорацитай сүүлийн хугацаанд нэлээн эрчимтэй ярьж байгаа хүрэн нүүрс боловсруулж хий болгон Хятад руу гаргах төслийг урагшлуулах, Шивээ-Овоод өндөр хүчдэлийн цахилгаан станц барих, түүнийг тогтмол гүйдлийн шугамаар БНХАУ- руу экспортлох асуудлууд хөндөгдсөн байна.

    Мөн Эгийн голын усан цахилгаан станц, Хятадын Экзим банкны нэг тэрбум ам.долларын зээлийн нөхцөлийг эцэслэн шийдэх яриа хэлэлцээрийг хийжээ. Монголоос нэг тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний мах, махан бүтээгдэхүүн экспортлох саналыг Ерөнхий сайд тавьжээ.

    Монгол Улсаас шүлхий гарч байгаагүй аймаг, бүс нутгуудаас мах авах асуудлаар хоёр талын хорио цээрийн байгууллага болон бусад байгууллага нэлээн түлхүү ажиллая гэсэн тохиролцоонд хүрч чаджээ. Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа сайд оролцож, энэ асуудлыг цаг хугацааны хувьд урагшлуулахаар Хятадын талын холбогдох хүмүүстэй ярилцжээ. Хятадын Ерөнхий сайд өөрийн орны стандарттай холбоотойгоор тэдний махны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглах, энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газар анхаарлаа хандуулж өгөөч гэж хүссэн байна. Манай улс хоёр хөршдөө мах экспортлох асуудал ажил хэрэг болох боломжтой боллоо.

    “Энэ удаагийн ажлын айлчлал амжилттай болж манай хоёр улс стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд харилцаагаа тодорхой, эдийн засгийн төсөл хөтөлбөр, мөнгө санхүүтэй холбоотой асуудлаар яаж хэрхэн урагшлуулах тал дээр ахиц дэвшил гарахад чухал ач холбогдолтой боллоо” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дүгнэж байна.

    “Орчин цагийн торгоны зам” хуралдаанд панелистаар оролцож байр бууриа илэрхийллээ

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шинэ манлайлагчдын уулзалт-Зуны Давосын чуулга уулзалтын “Орчин цагийн торгоны зам” хуралдаанд оролцож, байр сууриа илэрхийлсэн. Торгоны зам бол хоёр цэгийг холбох гэж байгаа, хоёр улсыг дайрах замын асуудал бус том сүлжээ. Монголд ч гэсэн Талын зам гэж өөрийн торгоны зам бий. ЕвроАзийг холбосон эдийн засгийн коридор, Хятадын ярьж байгаа шинэ торгоны замыг нэмээд бид өөрсдийн Торгоны замын асуудлыг бий болгох бололцоотой. Энэ чиглэлээр өнгөрсөн долдугаар сард гурван улсын Төрийн тэргүүн нар тодорхой баримт бичигт гарын үсэг зурж, хөтөлбөр хийж гүйцэтгэх ажлынхаа чиглэл рүү орсон тухайгаа тус хуралдааны үеэр илэрхийлсэн гэдгээ Ерөнхий сайд тодотголоо.

    Манай улсад торгоны замын энэ сүлжээ төдийгүй бус эрчим хүчний салбарт ч нүүрс, төмөр зам, газрын тосны хоолойн асуудлаар шинэ сүлжээнд нэгдэх бололцоо бий. Зөвхөн хоолойн асуудлыг ярихаас гадна үүнийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийн талаар ярих шаардлагатай байна. БНХАУ-ын санаачилсан Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк, Японы талаас гарч байгаа адил хэмжээний санхүүжилттэй санаачилга болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг санхүүгийн гурван чиглэлийн бололцоог хангахад бид бүс нутагтаа дэд бүтцийн чиглэлээр тодорхой амжилтад хүрэх санхүүгийн боломжтой гэдэг нь харагдаж байна гэж Ерөнхий сайд сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр ярьж байлаа.

    Эрчим хүчний төсөл хөтөлбөрүүд урагшиллаа

    Зуны Давос чуулга уулзалтын үеэр Монголын “Бодь” групп, “Могул пауэр” компани Бөөрөлжүүтийн болон Тэвшийн говийн цахилгаан станцын хөрөнгө оруулагчтай төслийн санхүүжилтийн гэрээ хэлэлцээр байгууллаа.

    Монгол Улсын “Могул пауэр”, БНХАУ-ын “Сэнко III” компаниуд Дундговь аймгийн Сайнцагаан суманд орших Тэвшийн говийн хүрэн нүүрсний ордод түшиглэсэн 600 MBт хүчин чадал бүхий цахилгаан станцыг барих төслийг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд дөрвөн жилийн хамтын ажиллагааны дүнд өнөөдөр хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээг байгууллаа. Нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтын энэ ажил удахгүй эхэлнэ гэдгийг “Могул пауэр” ХХК-ийн зөвлөх Б.Батмөнх гарын үсэг зурах ёслолын үеэр хэлсэн.

    Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээнд Бодь групп, БНХАУ-ын Пауэр Чайна компанийн удирдлагууд гарын үсэг зурлаа. Хүрэн нүүрсний уурхайд түшиглэсэн энэхүү төсөл мөн нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтаар хийгдэх бөгөөд 31 жилийн турш хэрэгжинэ.

    Монгол Улсын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад эдгээр төсөл чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд төслүүд хэрэгжсэнээр эрчим хүчний хэрэглээ найдвартай, баталгаатай болно гэж Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлж байна. Мөн Синопек корпорацитай нүүрснээс хий гаргах төсөл дээр хамтрахаар ярилцсан байна. Багануурын нүүрсний уурхай дээр түшиглэсэн нүүрснээс хий гаргах, Улаанбаатар хотын хэрэгцээг хангах, агаарын бохирдлыг бууруулах төсөлд хөрөнгө оруулах асуудлаар Хятадын хувийн хэвшлийнхэнтэй ярилцжээ.

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Азийн эрчим хүчний төлөв байдал” хуралд оролцож, өөрийн байр суурийг илэрхийллээ. Монголчуудад уламжлалт аргаар боловсруулах нүүрсний уурхай байна. Монгол Улс жилийн 270-300 өдөрт нь нартай өөрөөр хэлбэл нарны эрчим хүчтэйн дээр нутаг дэвсгэрийн 10 хувь нь салхины эрчим хүч ашиглахад тохиромжтой. Байгалийн эдгээр боломжийг ашиглах, нүүрсээ хийжүүлэх, шингэрүүлэх технологийг нэвтрүүлэх зэрэг эрчим хүчний эх үүсвэрийн арвин баялаг нутагтай гэдгийг Ерөнхий сайд хуралдаанд оролцохдоо онцолж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
  • Байгалийн гамшгаар “Фукушима” АЦС-ын насос эвдэрч бохир ус далайд цутгажээ
    2015 оны 9 сарын 11
    Энэ долоо хоногийн эхээр Японыг хоёр хар шуурга дайран өнгөрсөн. Дорно эргийг Кило, Япон тэнгис орчмыг Этау хар шуурга дайрснаар тус улсад аадар бороо 4 хоног орж, хөрсний нуралт үүсээд байгаа юм. Сүүлийн 3 хоногт л гэхэд Японы төв, зүүн хойд нутагт 600 мм хур тунадас орсон нь жилийн дунджаас ч их гэнэ.
  • Чингис хотод 15 тэрбумын бүтээн байгуулалт хийгдэж байна
    2015 оны 9 сарын 11
    Чингис хотыг Зүүн бүсийн тэргүүлэх хот болгоно
    Өнөөдөр Хэнтий аймагт шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 55 жилийн ой тохиож байна. Үе үеийн алтан гарт барилгачид ахмадууд нь хүрэлцэн ирж оролцож байна. Өнөөдөр улсын төсвийн хөрөнгөөр 15 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт авч орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсвөөр бүтээн байгуулалтын ажлууд Хэнтий аймагт өрнөж байна. Үүгээрээ бол барилгачид их ойгоо арвин их барилга бүтээн байгуулалтын ажлаар угтаж байна гэж бодож байна.
    Энэ үеэр Барилга хот байгуулалтын газрын дарга Д.Баярхүүтэй уулзаж ярилцлаа.
    -Барилгын салбарт борлуулалтын асуудал яахын аргагүй чухал. Борлуулалтыг нэмэгдүүлэх тал дээр хэрхэн анхаарч ажилладаг вэ?
    -Аймаг орон нутгийн хөгжил гэдэг тухайн орон нутгийн хөгжлийг илтгэдэг. Бид хотоо Зүүн бүсийн тэргүүлэх хот болгох зорилготой. Сүүлийн жилүүдэд орон сууц эрчимтэй нэмэгдэж байна. Одоогийн байдлаар 868 орон сууц үндсэндээ ашиглалтанд орох гэж байна. Борлуулалтын хувьд гайгүй гэж бодож байна. Зах зээлийнхээ судалгааг аваад хувийн хөрөнгө оруулалтаар нэмж барилга баригдаж байна.
    -Дэд бүтцийг шийдвэрлэхэд ямар асуудал гарч байна?
    -Төрөөс газрын асуудлыг хувийн хэвшлийн орон сууц барьж байгаа компаниуддаа шийдэж өгсөн. Мөн улсын төсвийн хөрөнгөөр Шинэ Өндөрхаан хороолол дээр 4.4 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар цэвэр, бохир дулааны асуудлыг бүрэн шийдсэн. Энэ намар ашиглалтанд орох гэж байна.
    Орон нутгийн хөгжлийн сангаар Чингис хотын доторх цэвэр усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, шугам сүлжээг шинэчлэх ажлыг давхар шийдээд явж байна.
    -Чингис хотын иргэдийн хэдэн хувь нь орон сууцанд орсон бэ?
    -Судалгаар 30 хувь нь орон сууцанд хамрагдаж байгаа гэсэн дүн баримт байгаа. Ирэх 2016 онд шинээр баригдаж байгаа орон сууцаа нэмбэл 1000 айлын орон сууц бүрэн хэрэгжиж дуусна.
    Мөн найман хувийн хүүтэй зээл арилжааны банкуудаар хэрэгжиж байгаа.
    -Танай нутгийн хувьд барилгын салбарт тулгамдаж байгаа асуудал бий юу?
    -Орон нутаг барилгын материалын үйлдвэрлэлүүдийг түлхүү хөгжүүлэх хэрэгтэй байна. Мэдээж барилгын угсралтанд орж байгаа түүхий эдийг гаднаас худалдаж авч байгаа. Тиймээс орон нутагтаа тодорхой хэмжээний барилгын материалын үйлдвэрлэлүүдийг бий болгох шаардлага байна гэж бодож байна.
    -Барилгын асуудал ярихад яахын аргагүй хөдөлмөр аюулгүй байдал яригдана. Орон нутагт хөдөлмөр аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилладаг вэ?
    -Барилга дээр мэдээж хөдөлмөр аюулгүй байдлын ажиллагаа яригдаж байгаа. Манайх мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтраад хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажилладаг. Одоогийн байдлаар ноцтой хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөн тохиолдол гараагүй.
    Мөн Монгол Улсын аварга барилгачин, аймгийн хөдөлмөрийн 3 удаагийн аварга н.Адьяахүү “Барилгын байгууламж дээр үеийг бодвол үсрэнгүй сайн явагдаж байгаа. Өмнө нь амбаар голдуу суурин байлаа шүү дээ. Гэтэл өнөөдөр 1-16 давхар барилга баригдаж байгаа нь түмний нүдэнд харагдаж байна.
    Сүүлийн 2 жилийн хугацаанд барилгын ажил бүр их өргөжиж байна. Нийтийн, нийгмийн, ард түмний төлөө байр орон сууц олноор баригдаж байна. Энэ бол Чингис хотын ирээдүйн баталгаа байх болов уу гэж бодож байна” гэлээ.


    Өнөөдөр Хэнтий аймагт шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 55 жилийн ой тохиож байна. Үе үеийн алтан гарт барилгачид ахмадууд нь хүрэлцэн ирж оролцож байна. Өнөөдөр улсын төсвийн хөрөнгөөр 15 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт авч орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсвөөр бүтээн байгуулалтын ажлууд Хэнтий аймагт өрнөж байна. Үүгээрээ бол барилгачид их ойгоо арвин их барилга бүтээн байгуулалтын ажлаар угтаж байна гэж бодож байна.


  • Франц улсын иргэнийг хутга тулган дээрэмджээ
    2015 оны 9 сарын 11
    Энэ сарын 7-ны өдрийн 19.30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гадаадын иргэнийг дээрэмдсэн ноцтой хэрэг гарчээ.
  • Иорданийн хунтайж ФИФА-гийн тэргүүнд дахин өрсөлдөнө
    2015 оны 9 сарын 11
    Өнгөрсөн зургаадугаар сард Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн удирдах ажилтнууд авлигын хэрэгт холбогдсоны улмаас Ерөнхийлөгч Зепп Блаттер ажлаа өгөх болсон. Тиймээс ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулахаар тогтсон билээ.
  • Нийгмийн даатгалын сангийн орлого өсчээ
    2015 оны 9 сарын 11
    Нийгмийн даатгалын сангийн орлого нь энэ оны эхний 8 сард 889.5 тэрбум төгрөг, зарлага нь 1020.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 34.5 тэрбум төгрөг буюу 4.0 хувь, зарлага нь 178.0 тэрбум төгрөг буюу 21.1 хувиар өссөн үзүүлэлт гарсан талаар Үндэсний статитстикийн хорооноос мэдээллээ.
  • ”Үрэлээ” СТА цол, тэмдгээр шагнууллаа
    2015 оны 9 сарын 11
    ”Би чамд хайртай” киноны гол дүрийн жүжигчин Үрэлээ буюу С.Пүрэвмаа СТА цол тэмдэгээр шагнуулжээ.
  • Н.Ононгийн том охин өнөөдөр хуримаа хийлээ
    2015 оны 9 сарын 11
    ”Х түц” хамтлагийн жүжигчин Н.Ононгийн том охин өнөөдөр хуримаа хийжээ.
  • УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Билл, Мелинда Гейтс санд зочиллоо
    2015 оны 9 сарын 11

    УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Билл, Мелинда Гейтс санд зочиллоо
  • Япон улсын Элчин сайд Такэнори Шимизүг хүлээн авч уулзав
    2015 оны 9 сарын 11

    Япон улсын Элчин сайд Такэнори Шимизүг хүлээн авч уулзав
5810 5811 5812 5813 5814 5815 5816
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    17 цаг 36 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 48 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    19 цаг 30 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    19 цаг 30 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    19 цаг 30 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 30 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК