2014 оны 3 сарын 19
1996 оноос хойш удаа дараагийн үйлдлээр бага насны хүүхэд хүчиндсэн болон хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргүүдэд сэрдэгдэн цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байсан Б-г өнгөрсөн амралтын өдрөөр баривчилсан. Удаа дараагийн онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн ч баригдалгүй оргон зайлж чаддаг байсан түүнийг ЭЦГ-ынхан сүүлийн нэг жилийн өмнөөс байж болох газруудыг нь тогтоож, шаардлагатай ажиллагаануудыг хийсний үр дүнд ийнхүү баривчилсан байна.