2013 оны 7 сарын 02
АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноудений мэдэгдэл үзэл бодлыг нь дэмжиж буйгаа илэрхийлсэн Жулиан Ассанжийн “Wikileaks” сайт дээр гарчээ. Тэрээр тус сайтад улс төрийн шалтгаанаар хоргодох эрх олгох хүсэлт тавьсан орнуудын нэрсийг зарласан байна.