-
2017 оны 4 сарын 26
УСАН ОРГИЛУУР ДАХЬ ХОЁР ЗООСОН МӨНГӨ
-
2017 оны 4 сарын 26
09.30 цагт: “Инновацийн шийдэл–бидний амьдралд” сэдэвт уралдаант шалгаруулалтын шилдэг бүтээлийг тодруулах ёслол Мэдээлэл, технологийн үндэсний паркын 3 давхарын танхимд болно.
09.40 цагт: Валют арилжааны цахим талбарын нээлтийн үйл ажиллагаа ”ТУУШИН ПРЕМЬЕР” зочид буудалд болно.
11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Нийслэлийн Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт: MN-Мэдээллийн төвд “Монголын хүүхдийн ордон”-ы хэвийн үйл ажиллагаа алдагдаж хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар эцэг эхчүүд хэвлэлийнхэнд хандлаа.
11:40 цагт Хан-Уул дүүргийн ”ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ ТАНХИМ” нээлт болно.
12:00 цагт: Спортын төв ордны нэг давхарын хурлын танхимд ОУХМ Б.Ганбаатарын нэрэмжит боксын олон улсын тэмцээний талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт: ”MҮЭХ-ноос жагсаал цуглаан хийх шуурхай шийдвэр гаргасан талаар Хэвлэлийн хурал зарлалаа. Хурал МҮЭХ-ны төв байранд болно.
16.00 цагт: СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн Дүрслэх урлагийн ангийн сурагчдын БИДНИЙ МӨРӨӨДӨЛ 2017 уран бүтээлийн үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд нээгдэнэ.
-
2017 оны 4 сарын 26
Жуулчны улирал эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбооноос хамтран “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” арга хэмжээг ирэх зургаадугаар сарын 1-нд эхлүүлэхээр ажиллаж байна. Оюутан цагдаад их, дээд сургуулийн аялал жуулчлал, олон улс судлал, хууль эрх зүйн ангийн болон гадаад хэл, Монголын түүх, соёл, зан заншлын мэдлэгтэй оюутнууд хамрагдах боломжтой юм. Түүнчлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 26-ний өдөр болох нийслэлийн Аялал жуулчлалын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болон энэ сарын 28-нд “Улаанбаатар” чуулгын байранд болох “Аялал жуулчлал-хөдөлмөр эрхлэлт” хөдөлмөрийн яармагаар оюутан цагдааг бүртгэх ажээ. Оюутан цагдаа арга хэмжээнд нийт 300 гаруй оюутан хамрагдаж, гадаадын жуулчдад үндэсний ёс заншлаа сурталчилж, жуулчдыг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилласнаар тэдэнтэй холбоотой хэрэг зөрчил жил бүр 20 хувиар буурсан байна
-
2017 оны 4 сарын 26
”АЗ ЖАРГАЛГҮЙ” ХҮМҮҮС
-
2017 оны 4 сарын 26
Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал
авах өдрөөс 55 хоногийн өмнө буюу 2017 оны 5 сарын 2-ноос эхлүүлж 5 хоногийн хугацаанд дуусгана.
Энэ хугацаа дууссан өдрөөс хойш 5 хоногт /2017-5-11-ний дотор/ багтаан нэр дэвшигчдийн баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ.
Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор буюу 2017-5-14-ний дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.
Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор /2017-5-17-ний дотор/ нийт нэр дэвшигчийг улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ.
-
2017 оны 4 сарын 26
Хуралдаан 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
-
2017 оны 4 сарын 26
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
-
2017 оны 4 сарын 26
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 26-ны лхагва гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Тодруулбал,
Баянзүрх дүүрэг
10:30-17:30 цагт: 10, 23-р хороо Улиастайн 1, 3, 3А, Б, В, 15, 18, 24, Төмөр замын 27, Сургуулийн 1, 3, 4, 7, Хангамжийн 1-4, Улаанхуарангийн 1-16, Баатархайрханы 1 ,4, 5, 6, 9-р гудамж, 012-р ЦА, 6-р цэцэрлэг, Жэсонтаян ЗБН, Цэнд-Оюу ББН, Аюурзана эсгийн цех, Асио 073-р дэлгүүр, Хөх тэгри, Мяралзаа, Азийн тулгуур, Хан түмэн, Дүлихэ, Асгат сервис, Хөдөөгийн тээвэр, Эх хөгжил, Бриллиант, Агро тех импекс ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,
Сүхбаатар дүүрэг
10:30-16:00 цагт: 3-р хороо 5-р хороолол Зип трейд ХХК, Гантус ОСК, Тэс петролиум ШТС-8,
Чингэлтэй дүүрэг
10:30-12:00 цагт: 2, 3-р хороо 50 мянгатын 19, МУИС-ийн 20-р байр, 40 мянгатын 22, 23, 29, 25/4, БЗИ-25, БХ-20, ТХ-30, ХХА-30-р байр болон эдгээрийн ойр орчмоор
10:30-16:00 цагт: 3-р хороо 1-40 мянгат 19, 20, 22, 23, 25-4, 25, 29, 30-р байр, УИД, Зиг Заг фейшн, Монос фарм трейд болон эдгээрийн ойр орчмоор,
Хан-Уул дүүрэг
11:00-18:00 цагт: 11-р хороо ШШГЕГ-ын хорих 411-р анги, Хорихын нэгдсэн эмнэлэг, Зайсан орчмоор
12:00-14:00 цагт: 13, 14-р хороо Өлзийтийн худгууд
14:00-16:00 цагт: 13, 14-р хороо 59-р сургууль, 165-р цэцэрлэг, ЭМН, Холбооны 32-р салбар, Өлзийт гэр хороолол
16:00-20:00 цагт: 13, 14-р хороо Өлзийт,
Баянгол дүүрэг
11:00-17:00 цагт: 4, 5, 6-р хороо 10-р хороолол 9, 10, 11, 14АБ, 46, 47, 47-2, 47-3, 49Б, 51, 53-р байр, Номин, материал импекс, Хөлөг групп, Эко констракшн, 114-р цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор,
Сонгинохайрхан дүүрэг
11:00-18:00 цагт: 7, 11-р хороо Зээлийн 4, 63-68, Мандалын 1-2, 13, Зүүн Баян уулын 5-6, Хөтөл, Овоот Баянхошуу, Ганхийц, Керамик ХХК-ууд.
-
2017 оны 4 сарын 26
2017.4.26, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 30
ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
Аргын тооллын: 2017.4.26, Лхагва гараг
Наран ургах шингэх: 05.43-19.57
Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр./ Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
-
2017 оны 4 сарын 26
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.
-
2017 оны 4 сарын 25
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр (2017.04.25) Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабэт Барсак болон Элчин сайдын яамны Эдийн засгийн албаны дарга Анна Биро, Хөдөө аж ахуй, уур амьсгалын атташе Орэлиа Талваз нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Н.Энхболд хатагтай Элизабэт Барсакыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, соёлын салбарт түлхүү хөгжиж байгааг онцоллоо. Тэрбээр “Миний хувьд төрийн ажлаас гадна Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүнээр ажилладаг. Энэ хүрээнд та бүхэнтэй уулзаж, хоёр орны хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа ямар түвшинд байгаа талаарх мэдээллийг сонсохыг хүссэн юм” гэлээ.
Элчин сайд Элизабэт Барсак “Ноён Н.Энхболд таньтай уулзаж байгаадаа таатай байна. Франц Улс нь Европ төдийгүй дэлхийд хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйгаараа алдартай. Мал аж ахуйн салбар манай эдийн засгийн гол тулгууруудын нэг бөгөөд бид энэ салбартаа ихээхэн туршлагатай гэж хэлж болно. Таны асуусан асуултанд манай Элчин сайдын яамны энэ асуудлыг хариуцсан атташе мэдээлэл өгнө” хэмээсэн бөгөөд дараа нь Элчин сайдын яамны Хөдөө аж ахуй, уур амьсгалын атташе Орэлиа Талваз Байнгын хорооны дарга Н.Энхболдод дээрх асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Үргэлжлүүлэн талууд хөдөө аж ахуйн салбарт бий болсон хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх, Францын мал аж ахуйн салбарын шилдэг туршлагыг судлах, Монгол-Францын хоршоологчдын хамтын ажиллагааг өрнүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцсан юм.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны дэд тэргүүн Ц.Мягмар-Очир нар байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2017 оны 4 сарын 25
Хятадын зүүн хойд Зилинь мужид энэ онд анх удаагаа шувууны томуугийн H7N9 вирусаар хүн өвдсөн тохиолдол бүртгэгдэв гэж Синьхуа мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 25
Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдаж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг яаралтай авах, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудад хяналт шалгалт явуулах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
-
2017 оны 4 сарын 25
Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн багш, удирдлагууд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн байцаан шийтгэх
-
2017 оны 4 сарын 25
Дархан-Уул аймгийн Дархан сумын X багт байрлах 4-2-р байрны өмнөх бохир усны худагт хүүхэд унаж осолдсон байна.
-
2017 оны 4 сарын 25
ОӨУБЕГ, Хууль сахиулах их сургууль, Шинжлэх ухаан технологийн сантай хамтран “Дээшлэх амьдралын эх-Инноваци” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, шинээр зохион бүтээсэн болон патент, гэрчилгээ авсан бүтээлийн үзэсгэлэнг зохион байгууллаа.
-
2017 оны 4 сарын 25
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан “Иргэдээ сонсъё” аяныг хоёр сарын хугацаанд явуулж байна. Тус аяны нэгдсэн хэлэлцүүлэг өнөөдөр нийслэлийн иргэний танхимд боллоо. Нэгдсэн хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс оролцож, 9 дүүргийн иргэдийн төлөөлөлд аяны талаарх мэдээллийг хүргэж, тэдний сонирхсон асуултад хариулж, санал бодлыг нь сонсч байв. Аяны хүрээнд есөн дүүргийн 30 мянга орчим иргэнтэй уулзаж, 3 мянга орчим саналыг хүлээн авч, шийдвэрлэх боломжтой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн байна. Түүнчлэн хөрөнгө, цаг хугацаа шаардлагатай зарим асуудлыг НИТХ-ын нэгдсэн чуулганаар оруулж шийдвэрлэн ажиллах аж.
НИТХ-ын дарга Ц.Сандуй “Иргэдээс ирсэн санал санаачлагын дагуу газар дээр нь шийдвэрлэх боломжтойг нь шийдвэрлэж, цаг хугацаа болоод хөрөнгө шаардагдсан асуудлуудыг НИТХ-ын нэгдсэн чуулганаар шийдвэрлэнэ гэсэн байр суурьтайгаар ажиллаж байна. Аяны хүрээнд УИХ, Засгийн газрын гишүүд хамт явж иргэдэд тулгамдаад байгаа асуудлуудыг сонсон. Өнөөдрийн нэгдсэн хэлэцүүлгээр иргэдээс ирсэн саналуудыг нэгтгэж, намар хийсэн ажлуудаа иргэддээ тайлагнах болно. Иргэдээс ирсэн саналын дийлэнхийг ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал эзэлж байна. Өнгөрсөн жилүүдэд шат шатандаа буруу бодлого явуулснаас болж ажлын байргүй болж, ядуурал ихэссэн. Үүнийг засч залруулахыг иргэд хүсч байна. Түүнчлэн өдөр тутамд тулгарч буй зам, цахилгаан, төрийн албаны хүнд суртал гэх мэт асуудлуудыг иргэд хөндөж байна” хэмээлээ.
Ард түмний амьдралд шууд нөлөөлөх шийдвэр гаргахдаа иргэдийн дуу хоолойг сонсч, оролцоог нэмэгдүүлж байгаад иргэд баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Түүнчлэн өмнөх хотын удирлагуудын үед бүтээн байгуулалт тун бага байсан. Харин ч хөрөнгө мөнгө, газар гэх мэт зөрчилтэй асуудал олон байсан гэдгийг иргэд хэлж байлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Иргэдээс ирсэн саналуудаас нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт суугдсан хийгдэж байгаа олон ажил бий. Энэ жилийг бид иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарласан. Энэ нь дан ганц нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд санал авна гэсэн үг биш. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрийн албаны хариуцлага, ёсзүй, ажилдаа эзэн байх зэргээс эхлүүлээд олон зүйл алдагдсан. Үүнийг бид буцаан сэргээж, засч залруулах тал дээр анхаарлаа хандуулж ажиллаж байна. Түүнчлэн бүх шатанд иргэд юуг хүсч байгаа вэ, түүнийг хэрхэн зөв хийж гүйцэтгэх вэ гэдэг дээр та бүхэнтэй хамтран шийдэх нь энэ жилийн гол онцлог оршиж байгаа. Бид өнгөрсөн хугацаанд үүссэн эмх замбараагүй байдлыг цэгцлэхэд анхаарлаа хандуулж байна. Хотын хувьд шийдвэрлэх ёстой ажил маш их байна. Бид иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулж, байгаа хөрөнгөө үр ашигтай, зөв зүйлд зарцуулж ажиллана. Томоохон дэд бүтцийн ажлуудыг гадны хөрөнгө оруулалт, хөнглөлттэй зээлийн хүрээнд хийх болно” хэмээн хэллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 4 сарын 25
с
-
2017 оны 4 сарын 25
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Шөнийн цагаар хүүхдээ уйлуулахад л баривчлагдахаар боллоо Х.Нямбаатараа
-
2017 оны 4 сарын 25
Ц.Ням-Осор өөрөө сүүлийн үеийн машинтай болохын тулд Засгийн газрын чиглэл зөрчиж Х.Бадамсүрэнг “LX 570” 300 саяар авахыг зөвшөөрчээ
“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлаа авснаасаа хойш төрийн мөнгөөр тансаглаж байгаа олон баримт ил болоод байгаа. Гэхдээ тэр ганцаараа энэ бүхний эзэн биш ажээ. Учир нь “Эрдэнэт” үйлдвэрийн өмнөх захирлын хэрэглэж байсан жил гаруйхан хугацаанд унасан “LX 570” машиныг ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорт шилжүүлсэн нь шинэ баримтаар нотлогдлоо. Нэг үгээр, Ц.Ням-Осор өөрөө 570 унахын тулд Х.Бадамсүрэнг Засгийн газрын чиглэлийг зөрчин байж, үйлдвэрийн хөрөнгөөс 300 сая төгрөг гаргуулан шинэ “LX 570” худалдан авахыг нь зөвшөөрчээ.
Баримтыг харвал Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 2016 оны 11-р сарын 24-ний өдөр Эрдэнэт үйлдвэрт машин гаргаж өгөхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн байна. Энэ нь Х.Бадамсүрэнг үйлдвэрийн Ерөнхий захирлаар томилсон өдөртэй давхцаж байгаа нь энгийн тохиолдол гэхэд бэрх. Ц.Ням-Осор өөрийнхөө хүнийг удирдлагаар томилуулчихаад жижиг Бенз машин унаад явж тэсээгүй биз. Энэ албан бичгийг үндэслэн “Эрдэнэт” үйлдвэрт ашиглагдаж байсан 0405 УНТ улсын дугаартай “LX 570” маркийн автомашиныг зөвхөн ерөнхий захирлын гарын үсгээр ТӨБЗГ-ын балансад шилжүүлжээ. Хуулиараа нэг байгууллагын балансаас нөгөө байгууллагын балансад ийнхүү өмчийг шилжүүлэхийг хориглодог. Харин манай дарга нарт хууль үйлчилдэггүйн бас нэг баталгаа энэ болж байна.
“Эрдэнэт”-ээс хувийн хэрэгцээндээ машин гаргуулж байгаа нь Ц.Ням-Осорын хувьд анхных биш. Өмнө нь “Эрдэнэт” үйлдвэрээс түүний шаардлагын хариуд 2008 оны загварыг гаргаж өгөхөд түлхүүрийг нь буцаагаад шидсэн гэж үйлдвэрийнхэн ярих юм билээ. Тиймээс ТӨБЗГ-ын даргын шаардлагаар Х.Бадамсүрэн хөл дүүжлэх унаагүй болж, “арга ядахдаа” 300 сая төгрөгөөр шинэ “LX 570” авч унасан байж болох юм.