-
2017 оны 4 сарын 23
П.Н.Шастиний нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр тус эмнэлэгийн зүрхний мэс заслын тасгийн эмч нар болон БНСУ-ын эмч нарын баг ирэх зургадугаар сарын 18-наас 25-ны өдрүүдэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулахаар болжээ.
Үзлэгт хамрагдсан хүүхдүүдээс онц хүнд хэлбэрийн эмгэгтэй, яаралтай мэс засал хийх шаардлагатай хүүхдүүдэд тухайн өдрүүдэд Монгол, Солонгос эмч нар хамтран мэс засал хийх аж.
Тухайн үзлэгт хамрагдахыг хүссэн хүүхдүүдийн ар гэрийнхэн тус өдрүүдэд 3-р эмнэлэгийн Зүрхний мэс заслын тасагт хандаарай.
IFrame
-
2017 оны 4 сарын 23
...Заримдаа би хайрын дарсыг согтотлоо залгилж, согтсон хайрандаа мансууран жаргаж , энэ ертөнцөд чамаас сайхан нь үгүй хэмээн сайрхаж, сэтгэлийнхээ чанадад чиний төрхөөр өөрийгөө гоён баясдаг. Шөнөжин хулжсан нойрондоо чамайгаа санан бэтгэрч, хамтдаа байх мөч бүрийг аз жаргалаар төсөөлөн инээмсэглэж, өөрийн эрхгүй уруулаа цорвойлгон чамайгаа эрхлүүлэн жаргана. Өглөө болгон чамайгаа энэ ертөнцөд байгаа гэдгийг санахдаа нарны гэрэлт сацрагт жаргалтайяа суниан мишээдэг. Нарны бүлээхэн сацраг чиний минь алга шиг дулаахныг мэдрэхдээ, чамтайгаа хамтад зуун зуун шувуудын жиргээнд уянгалан эгшиглэх хайрын дууг сэтгэлдээ аялна. Чи минь байгаа энэ ертөнцөд би жигүүрээ дэлгэн нисэхдээ, уудам энэ орчлонгийн хайрын гэгээн орон зайд сэтгэл минь дур зоргоороо дүүлэн сэлгүүцдэг. Ганцхан чи минь миний сэтгэлд хайрын гэрэл гэгээг туяаруулна. Тэгээд л би өглөө болгоныг хайраар угтаж, үдэш болгоныг хайраар жаргаадаг.
Хааяадаа би хайрын захидлыг сэтгэлийнхээ чанадад чамдаа бичиж, өөртөө уншдаг. Чамайг сонсог гэсэндээ чангаар уншина. Сайхан төрхөнд чинь бус, сэтгэлийн чанад дахь гэгээн хайранд тань учирлах гэж уянгалуулан уншдаг. Хайрын захидалдаа сэтгэлээ шингээж учигласан үг болгоныг хайраа шингээн зангидаж, үйл болгон урласан бүтээл болгоныг тань би бахдан бахдан чамайг улам ихээр хайрлана. Сэтгэлээ шингээн байж урласан бүхэн тань миний сэтгэлд хайр болон уусдаг. Үг болгондоо хайраа ширээж, үйл болгондоо хайраа шингээж урлах бүсгүй хүн тийм ч олон бил үү? Бүсгүй хүн болгон хайрандаа уярч, халамжиндаа уусдаг гэдгийг эрчүүд болгон мэднэ гэж үү? Хичнээн хатуу байгаад ч бүсгүй хайранд уусч зөөлөрдөг тавилан гэж буй. Хичнээн хахир байгаад ч бүсгүй хайранд уярч дуулдаг заяа гэж буй. Жинхэнэ хайр гэдэг, хичнээн хол байгаад ч дэргэд минь дандаа уянгалан эгшиглэж, үргэлжид уяраан дасгаж байдаг юм даа.
...Сайхан хайр гэдэг нь энэ ертөнцөд үйлийн үрээр учирсан тавилан юм. Энэ ертөнцөд зовлон жаргалыг тэнцүүлэх гэж ирсэн үйл юм. Сэтгэлээ шингээгээгүй хайр гэдэг хүйтэн юм, сэтгэлээ шингээсэн хайр гэдэг хав халуухан, бас хэзээ ч хөрдөггүй аж. Харах бүрдээ хайр ундарна гэдэг сайхан юм, уулзаагүй удахдаа санаж нулимс унагаах нь сувд юм, хамтдаа байхдаа уйдамгүй байна гэдэг жаргал юм, хаа холоос чамайгаа олж учирна гэдэг аз юм. Заримдаа ойлголцохгүй байхад инээж байгаад ч болов ойлголцох гэж хичээх нь хайр юм, өглөө сэрээд санаж үгүйлэх нь хайр юм, үдэш унтахдаа тэмтэрч үгүйлэх нь хайр юм, хол газар явахад нь санаж бэтгэрэх нь хайр юм, хүрээд ирэхэд нь уйлж тэврүүлэх нь хайр юм. Олоод алдаж болохгүй нь сайхан хайр юм, өнгөрснийг нь сануулахгүй мартах нь сайхан хайр юм, өнөөдрийн мөчид дандаа санаж байх нь сайхан хайр юм, өөрөө холдож чадахгүй дандаа дэргэд нь байхыг хүсэх нь сайхан хайр юм. Сэтгэл нь хайраар дүүрч байх нь сайхан хайр юм, сэмхэндээ сэтгэл нь сэмэрч хайрлах нь сайхан хайр юм, дандаа инээлдэж хошигнох нь сайхан хайр юм, хааяа уурлуулаад аргадаж байх нь сайхан хайр юм. ОЛДВОЛ АЛДАЖ БОЛОХГҮЙ САЙХАН ХАЙР ГЭЖ БУЙ.
Г.Галбадрах
-
2017 оны 4 сарын 23
Ройтерс: Энэ долоо хоногийн шилдэг гэрэл зургууд
-
2017 оны 4 сарын 23
“Интерном” номын их дэлгүүрийн хамт олон 10-80 хувийн хямдралтай худалдаа зохион байгуулж байна. Тус хямдралтай худалдаа нь өнөөдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 23-ныг дуустал үргэлжлэх юм байна.
Энэ өдрүүдэд “Интерном” номын их дэлгүүрийн бүх салбаруудад бүх ном 10-80 хувь хямдарна.
-
2017 оны 4 сарын 23
Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд махны үнийг тогтворжуулах зорилгоор 4,5,6 дугаар саруудад нийт 12 аж ахуйн нэгж 15.000 тн мах бэлтгэн 2017 оны 04 дүгээр сарын 10-аас 2017 оны 07 сарын 01 хүртэл нийслэлийн 6 дүүргийн 108 дэлгүүрт худалдаалж эхлээд байна. Борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 22,23-ны өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэгт махны ил талбайн өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар ажиллаж байна. Үүнд:
Баянгол дүүрэгт: Орхон зах, Хороолол хүнсний зах, Хар хорин зах
Сүхбаатар дүүрэгт: 32-ын тойрог, Хангай хороолол
Баянзүрх дүүрэгт: Тэнгэр бөөний худалдааны төв, Жуковын талбай, Дүнжингарав худалдааны төв
Чингэлтэй дүүрэгт: Хүчит шонхор хүнсний зах.Нарантуул 2.
Сонгинохайрхан дүүрэгт: Баянхошууны эцэст, Содон хороолол, Цамбагарав Соёмбо кинотеатр
Хар хорин захын ард Пирамид үйлчилгээний төв
Хан-Уул дүүрэгт Яармагийн эцэст
Өргөтгөсөн худалдааны үеэр борлуулах махны жижиглэнгийн үнийн хувьд үхрийн мах 1кг-5750 төгрөг, хонины мах 1 кг нь-5400 төгрөг, ямааны мах 1 кг нь 4400 төгрөгөөр худалдана. Харин бөөний үнийн хувьд үхрийн мах 1кг нь-5200 төгрөг, хонины мах 1 кг нь-4600 төгрөг, ямааны мах 1 кг нь 4000 төгрөг байна гэж Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газраас мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 23
УИХ-ын Байнгын хороодын ирэх долоо хоногийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
-
2017 оны 4 сарын 23
Ойрын жилүүдэд Гиннессийн номонд бүртгүүлэхийн төлөө хүмүүс ямар сонин зүйл хийснийг хүргэж байна. Гиннессийн 24 сонин амжилтын эхний цувралыг хүргэе.
-
2017 оны 4 сарын 23
2017 оны 04 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
-
2017 оны 4 сарын 23
2017.4.23, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 27
ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ЛУУ ӨДӨР
Аргын тооллын: 2017.4.23, Ням гараг
Наран ургах шингэх: 05.48-19.53
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
-
2017 оны 4 сарын 23
Цагдаагийн алба бол төр ард түмнийхээ өмнө тангараг өргөж, гэмт хэрэгтэй тэмцэх нийгмийн хэв журам сахиулах хүндтэй бөгөөд амаргүй ажил билээ. Зөвхөн иргэдийнхээ төлөө гэсэн зүрхний дуудлагатай цагдаагийн шилдэг алба хаагчид өчигдөр мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэс тэвчээрээрээ өрсөлдлөө.
-
2017 оны 4 сарын 23
Хан Уул дүүргийн 14-р хороо байрлах “Амгалан хотхон” шатаж байна. Энэ талаар нэгэн цахим хэрэглэгч өөрийн цахим хуудаснаа оруулжээ.
-
2017 оны 4 сарын 22
ЕБС-ийн улсын шалгалт ирэх сарын 22-нд эхэлнэ
-
2017 оны 4 сарын 22
НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс тогтмол зохион байгуулж буй “Хотын шийдэл” уулзалтад нийслэлийн Хүндэт доноруудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
-
2017 оны 4 сарын 22
Авто тээврийн хэрэгслийн албан татварыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлдөг. Энэ сард 4 болон 9-өөр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч татвар төлбөрөө төлөх хуваарьтай байгаа.
-
2017 оны 4 сарын 22
Бусдаас мөнгө залилж, өрөө нэхсэн хүмүүсийг айлгаж сүрдүүлдэг байсан гэх “Гандан бороо” хочит Ч.Батхуяг шүүх хурлынхаа өмнө нас барсан талаар бид мэдээлсэн. Тэрээр хоёр ч иргэнээс нийтдээ 960 сая төгрөгийг залилж авсан хэргээр ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан, шалгагдаж байсан юм.
-
2017 оны 4 сарын 22
Ирэх даваа гарагт дулааны улирлын хувцсанд шилжинэ
-
2017 оны 4 сарын 22
“Интерном” номын их дэлгүүрийн хамт олон 10-80 хувийн хямдралтай худалдаа зохион байгуулж байна. Тус хямдралтай худалдаа нь өнөөдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 23-ныг дуустал үргэлжлэх юм байна.
-
2017 оны 4 сарын 22
Хүүхэд стресст ордог уу?
-
2017 оны 4 сарын 22
УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан.
-
2017 оны 4 сарын 22
Ирэх лхагва гарагаас шилжилт хөдөлгөөнийг зогсооно