зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4380 4381 4382 4383 4384 4385 4386
  • Бирмийн цэргийн нисэх онгоц сураггүй болжээ
    2017 оны 6 сарын 08
    Бирмийн цэргийн нисэх онгоц сураггүй болжээ.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 6 сарын 08
    09:00 цагт: ”Томуугийн тандалтын тогтолцоо, томуугийн вакцинжуулалтын бодлого” сэдэвт семинар болно.
  • Өнөөдөр дараах газруудад цахилгаан хязгаарлана
    2017 оны 6 сарын 08
    Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан түр хязгаарлана. Хуваарийг танилцуулж байна.
  • УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ
    2017 оны 6 сарын 08
    06 дугаар сарын 08, 09-ний Пүрэв, Баасан гарагт:

    - “Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу
    2017 оны 6 сарын 08
    Аргын тооллын 6 сарын 8, Бархасвадь гараг. Билгийн тооллын 14, Онгоц одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана.
  • Бороо орж, сэрүүснэ
    2017 оны 6 сарын 08
    Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 9, 10-нд нутгийн баруун хагаст бороо орж сэрүүснэ.
  • Монголбанк 1 долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжааллаа
    2017 оны 6 сарын 07
    Монголбанк 1 долоо хоногтой 355 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 06-р сарын 07-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1367.2 тэрбум төгрөг болно.

    1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ
    Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
    Тус ТБҮЦ-ны арилжаа нь дараах 4 хэлбэрээр явагдах боломжтой. Үүнд:
    Тогтмол хүүтэй, хэмжээ хязгаарлахгүй арилжаа,
    Тогтмол хүүтэй, хэмжээ хязгаарласан арилжаа,
    Тодорхой интервалд хүүгээр өрсөлдөх арилжаа,
    Хүүгийн дээд хязгаартай, хэмжээ хязгаарлахгүй арилжаа.
    ТБҮЦ-ны хүүг зах зээлийн зарчимд илүү нийцтэй болгох, төгрөг болон валютын захын өгөөжийн тэнцвэр тогтох боломжийг бүрдүүлэх зорилгоор 2010 оны 5 дугаар сараас эхлэн 7 хоногийн хугацаатай ТБҮЦ-ны арилжааг тодорхой интервалд хүүгээр өрсөлдөх хэлбэрээр зохион байгуулж байв. Ингэхдээ банкуудын ирүүлэх хүүний саналын дээд, доод хязгаарыг бодлогын хүүнээс +/-2 нэгж хувь байхаар тогтоосон. Арилжааны энэхүү төрлийн хувьд бодлогын зорилтот хүү нь арилжааны голч хүү байв. Энэхүү голч хүү нь дунд хугацаанд БХЗ-ын хүүг үйл ажиллагааны зорилт болгох суурь нөхцлийг бүрдүүлсэн юм.
    Харин 2011 оны 4 дүгээр сараас эхлэн 7 хоногийн хугацаатай ТБҮЦ-ыг 4 дэх хэлбэрээр буюу хүүний дээд хязгаар (бодлогын хүү)-тай, хэмжээг зарлахгүйгээр банкуудын ирүүлсэн саналыг таслах хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2013 оны 3 дугаар сараас эхлэн 7 хоногт 3 удаа буюу Даваа, Лхагва, Баасан гаригуудад арилжаалж эхэлжээ. Төв банк БХЗ-д тодорхой хэмжээний нөөц үлдээхийг зоривол арилжааны хэмжээг таслах бөгөөд бусад тохиолдолд банкуудын ирүүлсэн саналаар арилжааны хэмжээг тогтоодог байна.
  • Мэдээллийн технологийн чиглэлээр үнэгүй сургалт явуулж байна
    2017 оны 6 сарын 07
    Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв” нь БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Койка” /KOICA/, БНСУ-ын мэдээллийн технологийн салбарын томоохон корпорациудын нэг болох “To be soft” Co.,Ltd, “Epal” Co.,Ltd компанийн санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “MKIT” сургалтын төвтэй хамтран программ хангамжийн мэргэжлийн суурь сургалт болох “JAVA” болон вэб хөгжүүлэгчийн гурван сарын үнэ төлбөргүй сургалт явууллаа. Тус сургалтад нийт 26 иргэн суралцсанаас 18 суралцагч амжилттай төгсөж сертификат гардан авлаа. “Эм Кэй Ай Ти” /MKIT/ сургалтын төвийн менежер А.Амарсанаа “Манай сургалтын төв хичээлийн явц болон шалгалтын дүнгээрээ өндөр оноотой болон хичээлийн ирцийг 90-ээс дээш хувийг хангасан суралцагчдад 100.000 төгрөгийн урамшуулал олгохын зэрэгцээ цаашид мэдээллийн технологийн “Бизнес инкубатор” төвийн үйл ажиллагаанд хамрагдаж гадны санхүүжилттэй төсөл дээр хамтран ажиллах бололцоог олгох юм” гэлээ.

    “Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төв”, “Эм Кэй Ай Ти”/MKIT/ сургалтын төв хамтран Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулж дэлхийн түвшинд хүргэх зорилгоор мэргэжилтэн бэлтгэх, мэргэжлийн боловсон хүчнийг оффисын програмууд болон интернетийн орчинд ажиллуулж сургах сургалтуудыг иргэдэд үнэ төлбөргүй явуулж байгаа тул сонирхсон иргэд “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар” гэсэн пэйж хуудсаар дамжуулан мэдээлэл авч, сургалтад хамрагдахыг урьж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
  • Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг УИХ-тай зөвшилцөнө
    2017 оны 6 сарын 07
    Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр; Хөгжлийн бодлогын санхүүжилт 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

    Хөтөлбөр нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, сахилга батыг бэхжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, нэгдмэл байдал бий болгох, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх зорилготой юм.

    Энэ хүрээнд Олон улсын хөгжлийн ассоциацаас 120 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж байна. Зээл нь 30 жилийн хугацаатай, үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү жилийн 1.25 хувь, бусад шимтгэл 1.25 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм. Гурван жилийн хугацаатай дээрх хөтөлбөрийн хүрээнд бодлогын 29 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
  • “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг төрийн өмчит компани хариуцна
    2017 оны 6 сарын 07
    “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг төрийн өмчит компани хариуцна
  • Тусгай сургуулийн сурагчдын үдийн хоолны мөнгийг нэмлээ
    2017 оны 6 сарын 07
    Ерөнхий боловсролын тусгай сургуульд суралцагчийн үдийн хоолны өдрийн зардлыг 2400 төгрөг болгож, энэ шийдвэрийг ирэх есдүгээр сарын нэгний өдрөөс дагаж мөрдөхөөр боллоо.

    Хүүхдийг, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг илчлэг, шим тэжээлтэй хоолоор хангах нь тэдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ амжилттай суралцахад нь хамгийн чухал дэмжлэг болно гэж үзэн дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр хүүхдүүд хоногт авбал зохих хоол хүнсний хэрэгцээний 40-45 хувийг үдийн хоолоор авч байх боломж бүрдэж байна.

    Засгийн газрын “Хоолны зардлын дундаж норматив батлах тухай” 2012 оны 106 дугаар тогтоолын дагуу тусгай сургуулийн бага ангийн сурагчдад өдөрт 600 төгрөгийн үдийн цай өгч байгаа юм.

    Улсын хэмжээнд ерөнхий боловсролын харааны болон сонсголын бэрхшээлтэй тус бүр нэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дөрвөн тусгай сургуульд 1602 хүүхэд суралцаж байна. Сурагчдын үдийн хоолны зардал нь жилд 746 сая төгрөг болох бөгөөд энэ оны төсөвт хүндрэл учрахгүй юм.
  • ”Dai-Ichi open-2017” нээлттэй тэмцээн болно
    2017 оны 6 сарын 07
    Снукер биллъярд сонирхогчдын дунд ”Dai-Ichi open-2017” нээлттэй тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэмцээний эхний найман байрны шагналын сан гурав, нийт шагналын сан 10 сая төгрөг байх аж.

  • Хууль зүйн байнгын хороо хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв
    2017 оны 6 сарын 07
    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.06.07) хуралдаан 14 цаг 46 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
  • Өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журмын төсөлд санал авч байна
    2017 оны 6 сарын 07
    Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу хувь нийлүүлсэн талбайг инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барих, төслийн санхүүжилтэд шаардагдах хөрөнгийг бүрдүүлэх зориулалтаар ашиглахыг хуульчилсан. Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл хэрэгжүүлэх зорилгоор газар өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх үйл ажиллагаатай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулах зорилгоор Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн хөгжлийн газрын мэргэжилтэн гэх мэт мэргэжлийн байгууллагаас оролцон Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт, 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ын төслийг боловсруулсан. Уг журмыг баталснаар хот, суурин газруудад гэр хорооллыг дахин зохион байгуулах төслүүд амжилттай хэрэгжих, гэр хороололд инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж баригдаж оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчин, газар ашиглалт сайжрах, газар эдийн засгийн эргэлтэнд орох таатай нөхцөл бүрдэх юм. Тиймээс “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ын https://mcud.gov.mn/2017/06/05/%d0%b3%d1%8d%d1%80-%d1%85%d0%be%d1%80%d0%be%d0%be%d0%bb%d0%bb%d1%8b%d0%bd-%d0%b3%d0%b0%d0%b7%d1%80%d1%8b%d0%b3-%d0%b4%d0%b0%d1%85%d0%b8%d0%bd-%d0%b7%d0%be%d1%85%d0%b8%d0%be%d0%bd-%d0%b1/ төсөлтэй танилцаж, саналаа нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 11-327145 дугаарын утас, <bolormaa.re@ulanbaatar.mn> цахим хаягаар энэ сарын 19-ний өдрийн дотор ирүүлнэ үү гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ.
  • Нийслэлийн шилдэг татвар төлөгчид тодорлоо
    2017 оны 6 сарын 07
    Сангийн яам, Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газар, Төрийн банкнаас хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр, маргааш хоёр өдөр /06.07-06.08/ Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. “Татвар –Аз жаргалтай амьдралын үндэс” өдөрлөгийг нээж нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Нийт татвар төлөгч нийслэлчүүд та бүхэндээ НИТХ, нийслэлийн ЗДТГ-ын нэрийн өмнөөс татвар төлөгчдийн өдрийн мэндийг хүргэж байна. Аливаа улс орон оршин тогтнох үндэс суурь бол татвар юм. Монголчууд олон мянган жилийн өмнөөс татварын үндэс сууринд тулгуурлан бүтээн байгуулалтаа хийж, хөгжиж ирсэн.

    Төр оршихуй дор татвар, Татвар буй дор төр оршимой хэмээх үг бий. Тэгэхээр Улаанбаатар хотод 106 мянган аж ахуйн нэгж 16600 төрийн болон төрийн бус байгууллага, 796 мянган иргэн үйл ажиллагаа явуулж, нийслэлийн нийт төсвийн орлогын 85 хувийг бүрдүүлж байна. Нийслэлийн төр захиргааны байгууллага болон нийт төрийн албан хаагчдынхаа нэрийн өмнөөс татвар төлөгчиддөө баярлаж талархсанаа илэрхийлье. Улс орныхоо өмнө хүлээсэн хүндтэй, хариуцлагатай энэ үүргээ нэр төртэйгөөр биелүүлж буй нийт татвар төлөгчиддөө амжилт хүсье” хэмээлээ. Мөн энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал болон бусад албаныхан нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд шагнал гардууллаа.

    Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэн:

    Баянгол

    Ж.Алтанзул

    Баянзүрх

    М.Сайннямбуу

    Сонгинохайрхан

    Ж.Энхбаяр

    Сүхбаатар

    Д.Эрдэнэцэцэг

    Хан-Уул

    Ц.Отгонзаяа

    Хан-Уул

    Д.Одзаяа

    Чингэлтэй

    Г.Батбаяр

    Чингэлтэй

    Т.МөнхЭрдэнэ

    Нийслэлийн шилдэг албан татвар төлөгч компани:

    Баянгол

    “Одод” ХХК

    Д.Оюунсүрэн

    Баянзүрх

    “Хаан палас” ХХК

    Ц.Баатарсайхан

    Сонгинохайрхан

    “Золхайрхан” ХХК

    Д.Баярсайхан

    Сүхбаатар

    “Номадс хоспиталити” ХХК

    Б.Эрдэнэ

    Хан-Уул

    “Ноён уул эрдэнэ” ХХК

    Ц.Түвшинбаяр

    Чингэлтэй

    “Блюскай эйжиа” ХХК

    С.Мөнхбат

    Үндэсний шилдэг брэнд үйлдвэрлэгч:

    Баянгол

    Еден ХХК

    Ц.Хүрэлбаатар

    Баянгол

    Янмал ХХК

    Д.Лхагважав

    Баянзүрх

    Баясах фүүдс ХХК

    Д.Энхболд

    Баянзүрх

    Томбат ХХК

    Д.Тэгшжаргал

    Сонгинохайрхан

    Агь ХХК

    Т.Түвшинжаргал

    Сонгинохайрхан

    Талст эрчим ХХК

    Д.Батсайхан

    Сүхбаатар

    Монгол костюмс ХХК

    Б.Сувд

    Сүхбаатар

    Мон салат ХХК

    Ж.Гэрэлцэцэг

    Хан-Уул

    Витафит ХХК

    В.Майдар

    Хан-Уул

    Монтулга ХХК

    Ё.Ганбат

    Чингэлтэй

    Цэц зам пласт ХХК

    С.Ганхуяг

    Чингэлтэй

    Аминаа райсен ХХК

    Х.Баяраа
  • 5 сая төгрөгийн шагналтай уралдаан зарлажээ
    2017 оны 6 сарын 07
    УИХ-аас Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан БОАЖЯ-наас “Цэвэр сайхан орчин” сарын аяныг зарласан билээ. Энэ хүрээнд хууль сурталчлах зорилготой “Шилдэг шторк” шалгаруулах уралдааныг ч зарлажээ. Уралдааны эцсийн дүнг 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргах бөгөөд зөвхөн нэг бүтээлийг шалгаруулж, 5 сая төгрөгөөр урамшуулах аж.

    Оролцогчдод мэргэжлийн төвшинд 30 секундээс хэтрэхгүй шторк бэлтгэх, оюуны өмчийн зөрчилгүй, НD1920x1080, HD1080x720 форматтай, агуулга, илэрхийлэх санааг уралдааны үндсэн зорилгод нийцсэн байх зэрэг шаардлага тавьснаас гадна бүтээлээ нийгмийн сүлжээнд нийтэлж, хандалт авсан байх бас нэгэн үзүүлэлтийг чухалчилж байгаа юм байна.

    Уралдааны гол зорилго иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгальд ээлтэй хэрэглээний соёл хэвшүүлэх, хог хаягдлыг зүй зохистой хаях, ангилах, дахин ашиглах дадал зуршлыг төлөвшүүлэх, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдлэг, боловсрол олгох юм.

    Дэлгэрэнгүй мэдээллийг 260718 утаснаас лавлана уу.
  • Өчигдөр зам тээврийн осолд 3 хүүхэд өртжээ
    2017 оны 6 сарын 07
    2017 оны 06 дугаар сарын 06-ны Мягмар гарагт цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 41 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
    Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 290 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 217 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 9 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 8, мөргөлдсөн 5 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА-ны Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна
    Зам тээврийн осолд явган зорчигч болон зорчигч хэлбэрээр 3 хүүхэд өртсөн.
    Тухайлбал:
    1. БГД-ийн нутаг Гурвалжин төвийн урд зогсоолд T.Crown маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 50 настай Ч-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан.
    2. ХУД-ийн нутаг Viva City хорооллын замд T.Ist маркийн автомашины жолооч нь байрныхаа гадаа тоглож байсан явган зорчигч 4 настай Д-г мөргөж гэмтээсэн хэргүүдийг шалгаж байна.
  • Сурвалжлага: “13 дахь таван жил”-д Хятадын хөрөнгө оруулалт инновацид чиглэнэ
    2017 оны 6 сарын 07
    Дэлхий дахин инновацийн хөгжилд анхаарал хандуулж буй энэ үед БНХАУ инновацийн эх орон болохоор хөгжлийн зам нь зурайжээ.
  • Шувууны томуу өвчнөөс сэргийлье
    2017 оны 6 сарын 07
    ШУВУУНЫ ТОМУУ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ
  • Тээврийн хэрэгслийн зөрчлийн төлбөрийг хялбархан төлөх боломжтой боллоо
    2017 оны 6 сарын 07
    Замын хөдөлгөөний удирдлагын төв нь иргэдийн торгууль төлөлтийг хялбаршуулж, төлөх боломжуудыг нэмэгдүүлэх зорилгоор зөрчилд ногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас дээр QR код хэвлэдэг боллоо. Уг хэвлэгдсэн QR кодыг интернет банкны харилцагч ухаалаг аппликейшнээр дамжуулж гар утсаар уншуулснаар торгууль хялбар төлөгдөх юм.

    Алхам:

    Жишээ нь: Хаан банкны QR аппликейшн суулгасанаар
    QPay үйлчилгээ цэс рүү нэвтрээд
    Зөрчлийн хуудасны QR кодыг уншуулахад мэдээлэл харагдах болно
    Төлбөр төлөх гэсэн дээр дархад
    Нэвтрэх нэр болон Нууц үг асууна. Энд та өөрийн дансны нууц кодоо бичнэ.
    Амжилттай хийгдлээ гэсэн мэдэгдэл харагдах болно гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
4380 4381 4382 4383 4384 4385 4386
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулна
    15 цаг 9 мин
  • Ихэнх нутгаар сэрүүсэж, зарим нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна
    15 цаг 15 мин
  • СУРВАЛЖИЛГА: Түүхий нүүрсийг хагас коксжуулснаар утааг 45-50 хувиар бууруулах шинж чанартай болдог
    16 цаг 11 мин
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
    16 цаг 55 мин
  • Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг бямба гарагийн 23:00 цаг хүртэл сунгажээ
    17 цаг 5 мин
  • “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын тендерийг зарлалаа
    18 цаг 39 мин
  • Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт газар хөдөлжээ
    18 цаг 41 мин
  • Сүхбаатар дүүрэгт орон сууцны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна
    19 цаг 35 мин
  • Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
    19 цаг 35 мин
  • Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ
    20 цаг 23 мин
  • УИХ-ын гишүүн М.Мандхай: Монгол Улс бол дарангуйллын улс биш
    20 цаг 42 мин
  • Иргэд засаглах индэр D-GOV.MN цахим систем ажиллаж эхэлээ
    20 цаг 58 мин
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
    21 цаг 8 мин
  • Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн 43 чиглэлд өөрчлөлт орно
    22 цаг 20 мин
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
    22 цаг 31 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13473 болжээ
    22 цаг 33 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    22 цаг 37 мин
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
    22 цаг 55 мин
  • Өнөөдөр "Уул уурхайн 7 хоног" эхэлнэ
    23 цаг 10 мин
  • Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    23 цаг 31 мин
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • С.Амарсайхан: Франц улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК