зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4671 4672 4673 4674 4675 4676 4677
  • Ч.Хүрэлбаатар: Хувийн хэвшил амжилттай ажиллах салбарт төр хамраа ч цухуйлгаад хэрэггүй
    2016 оны 11 сарын 09
    УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.

    -УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа. Ер нь Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийн төсөлд ямар дүгнэлт өгч байна вэ. Хэлэлцүүлгийн үед ямар өөрчлөлтүүд орсон бэ?
    -Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг Засгийн газрын өргөн барьсан төсвийг сайж­руулахаар нэлээд ажилласан. Ажлын хэсэг хэд хэдэн зарчим барьж байгаа. Нэгдүгээрт, эдийн засгийг хямралаас гар­гах, тогтворжуулахад 2017 оны төсөв чухал үүрэгтэй тул хугацаа алдах шаардлагагүй. Хоёрдугаарт, Төсвийн зардалд хамгийн хурдацтай нэмэгдэж байгаа, хамгийн санаа зо­воож буй зардал болох 1.3 их наяд төгрөгийн зээлийн хүүг буу­руулах, үүнтэй хол­боо­той­гоор гаргах үнэт цаас­ны хэм­жээг бууруулах. Гурав­ду­гаарт, эдийн засгийн өсөлтөө хийм­лээр өсгөдөг, төсвийн ор­лого, валютын ханшаа буруу тооцоолдог байсныг зогсоож, 2017 оны төсвийн тоо бүр боди­той, үнэн зөв болгох. Дөрөв­дүгээрт, хувийн хэвшил, иргэд бүсээ чангалж байгаа энэ цаг үед төрийн байгууллагууд хэм­нэлтийн бодлого явуулах ёстой гэсэн зарчим баримталж ажиллалаа. Дээрх зарчмуудтай холбоотойгоор төсвийн ор­лого, зарлагад холбогдох өөрч­лөлт оруулах саналыг УИХ-ын ги­шүүд дэмжиж үр дүнд нь төс­вийн тэнцлийг 180 тэрбум төгрөгөөр сайжруулж, төсвийн алдагдлыг ДНБ-ий 9.1 хувь болгон буурууллаа.
    -Худлаа тоо баталдаг гэ­дэг дээр тодруулж асууя. Тө­­сөвт тодотгол хийгээд, төс­вийн хүрээний мэдэгдлийг батлахдаа ирэх оны эдийн зас­гийн өсөлтийг 2.3 хувь байна гэж тооцоолсон. Гэвч Монгол­банкнаас өргөн барь­сан мөнгөний бодлогын үндсэн чиглэлд эдийн засгийн өсөлтийг 2.8 хувь гэж тусгасан бол ирэх оны төсөвт энэ тоо 3 хувь болж мөн өөрчлөгдсөн. Өөр хэд хэдэн зөрүүтэй тоо ч байсан. Энэ тоонууд ижил болсон уу. Яагаад ингэж өөр өөрөөр тооцоолсон юм бол?
    -Одоо бол ижил болсон. Монголбанкнаас өргөн барь­сан мөнгөний бодлогын үнд­сэн чиглэл, төсвийн хүрээ­ний мэдэгдэл, ирэх оны төс­вийн төсөл гээд бодлогын гурван баримт бичигт эдийн засгийн өсөлт, инфляцийн төвшин зө­рүү­тэй байгааг шүүм­жил­сэн. Яагаад гэвэл, Засгийн газар эдийн засгийн бодлогын нэг болох төсвийн бодлогоо бо­ловс­­руулахдаа эдийн зас­гийн хоёр дахь бодлого бо­лох мөнгө­ний бод­лого­той­гоо уял­дуулах учиртай. Эдийн засгийн хоёр том бод­логыг ха­риуцаж байгаа хоёр бай­гуул­лагаас зөрүүтэй бод­лого битгий хэл зөрүүтэй тоо­цоо ч орж ирэх учиргүй юм. Ийм учраас би УИХ-ын чуулганы хуралдаан дээр тоо­нууд зөрүүтэй байгааг анхаа­­руулж хэлсэн. Өөрийн чинь эдийн засгийн өсөлттэй холбоотой асуултад хариулахад, Оюу­толгойн бүтээн бай­гуу­лалт үргэлжилнэ, Таван­толгойн гэ­рээ хэлцэл хийгдэж, төмөр зам баригдана, Тавантолгойн асуудал цогц байдлаар ший­дэг­дэнэ зэрэгт үндэслэж эдийн засаг гурван хувиар өснө гэж тоо­цоолсон. Хэрвээ дээрх төс­лүүд хэрэгжихгүй бол эдийн засгийн өсөлт гурван хувьд хүрэхгүй.
    -Яагаад ч хүрэхгүй юү?
    -Тийм. Яагаад ч хүрэхгүй. Харин ч эдийн засгийн өсөлт хасах байх магадлалтай. Тийм учраас Засгийн газар том төс­лүү­дийг явуулах тал дээр онцгой анхаарах ёстой. Жи­жиг жижиг эрх ашгууд том эрх ашигт бүү саад болоосой л гэж бодож байна.
    -Төсвийн алдагдал 9.9 хувь гэж Засгийн газраас оруулж ирснийг 9.1 хувь бол­госон гэлээ. Тэгвэл энэ алдагдлыг ямар эх үүсвэрээс нөхөх вэ?
    -Төсвийн хэлэлцүүлгийн үед төсвийн алдагдлыг 180 тэр­бум төгрөгөөр бууруулж 2.4 их наяд төгрөг болгосон. Энэ алдагдлын 1.4 их наяд төгрөгийг шинээр зээл авч санхүүжүүлнэ, үлдсэн 1 их наядын алдагдлыг санхүү­жүүлэх эх үүсвэр нь урьд өмнө шийдэгдсэн гэж ойлгож болно. Тухайлбал гадаад зээ­лийн ашиглалт, төсвөөс эргэн төлөгдөх хөрөнгө оруулалт гэх мэт. Тогтворжуулалтын сангийн 330 тэрбум төгрөгийг өндөр хүүтэй үнэт цаас гаргахгүйгээр төсвийн тэнц­лийг сайжруулахад ашиглана. Ингэснээр төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүс­вэр Зас­гийн газрын оруулж ирсэн төсөвтэй харьцуулбал 510 тэрбум төгрөгөөр сай­жир­сан. Товчхондоо, төсвийн хэлэл­цүүлгээр 510 тэрбум төг­­рөгийн үнэт цаас гаргах шаард­­лагагүй болж, хүүгийн зардал 50 орчим тэрбум төг­рөгөөр буурсан гэж ойлгож болно.
    -Зээл авах тухай яриад л байгаа. УИХ-ын дарга урд хөршид айлчилж бага хүүтэй, урт хугацаатай хөн­гө­лөлттэй зээл авах тухай ярьсан. Гэх­дээ валютын ханш нь ийм савлагаатай, эдийн засаг нь хямарсан, инфляц нь дефляц руу орчихсон ийм улс оронд хөнгөлөлттэй зээл олдох бо­лов уу. Энэ тухай та чуулган дээр мөн хэлж байсан?
    -ОУВС-гийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх нь зөв гэдэг байр суурийг би дэмжиж бай­гаа. Харин ч хугацаа их алдаж байна гэж үзэж байгаа. Монгол Улс 2008-2009 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг ОУВС-тай амжилттай хамтран ажиллаж байж даван туулж байсан. Тэр үед буюу 2010-2012 онд эдийн засгийн өсөлт 17.5 хувь хүрч байсныг хүмүүс мартаагүй л байх. Зарим хү­мүүс ОУВС-г дайсан орж ирэх гээд байгаа юм шиг л ярих юм. Бодлогын алдаануудаа засаад, хямд хүүтэй зээлээ авах нь одоогийн нөхцөл байдалд илүү оновчтой шийдэл юм гэдэг байр сууринаас хандаж байгаа. Дахиад хэлье, ОУВС бол айгаад байх дайсан биш ээ, Монгол Улс өөрөө ОУВС-гийн гишүүн орон шүү дээ.
    -Зээл олдохгүй гэж та хэлж байсан?
    -Одоогийнх шиг зээлжих зэрэглэл уначихсан, төсвийн өндөр алдагдалтай, хөрөнгө оруулалт буурчихсан үед бага хүүтэй зээл олдохгүй. Ч.Сайхан­билэгийн Засгийн газ­рын үед 500 сая ам.долларын үнэт цаас гаргасан. Үндсэндээ ам.доллараар 11 хувийн хүүтэй зээл авсан ш дээ. Гэтэл 2012 онд “Чингис” бондыг дөрөв, таван хувийн хүүтэй л авч байсан. Яагаад гэхээр 2012 онд эдийн засгийн үзүүлэлтүүд сайн байсан. Зээлжих зэрэглэл ч өндөр байлаа. Одоо бол олон улсын зах зээлээс мөнгө босгоно гэдэг төвөгтэй. Харин ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлснээр Азийн хөгж­лийн банк, Европын сэргээн босголтын банк, зарим донор орнууд зэргээс хөгжлийн зээл авах боломж нээгдэх юм.

    -Нэг ойлгомжгүй зүйл бай­гаад байгаа юм. Тэр нь аль нэг орноос зээл авах, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэсэн хоёр хувилбарын аль нэгийг сонгох юм уу, эсвэл хоёу­ланг нь зэрэг хэрэг­жүү­лээд явах боломжтой юм уу?
    -ОУВС-гийн хөтөлбөртэй нэгэн зэрэг Хятадаас ч байна уу, Японоос ч байна уу, бусад орнуудаас ч байна уу хөнгө­лөлт­тэй зээл аваад явах боломж бий гэж үзэж байгаа. Яагаад гэвэл, Хятад ч ялгаагүй ОУВС-гийн гишүүн орон. Хятадын юань ОУВС-гийн багцад сая­хан орчихсон. Ийм байхад Хя­тадын бодлого ОУВС-гийн бод­логотой зөрчилдөх үү? Үгүй. Хятад улс бол манай улсын хамгийн том худалдааны түнш. Манай улсын экспортын хам­гийн том зах зээл. Хамтарч ажил­лаж л таарна. Хоёулантай нь хамтарч ажиллахад юу нь болохгүй гэж. Ойлголцох асуудал дээрээ л нэлээд сайн ажиллах ёстой. ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг нь Монголын эдийн засгийн бодлогын алдаанууд засагдана, үзүүлэлтүүдийг сайжруулна, хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгоно гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бусад ор­нуудаас авах зээлийн хувьд ОУВС-тай хамтарч хэрэгжүүлэх хөтөлбөртэй зөрчилдөхгүй бай­хыг Засгийн газар зорилгоо болгон ажиллах ёстой.
    -ОУВС-гийн төлөөлөгчид 10 хоногийн хугацаанд манай улсад ажилласан. Энэ үеэр УИХ-ын Байнгын хорооны дарга нартай уулзсан. Тантай уулзаад хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээр ямар байр суурь илэрхийлэв?
    -Уулзаад нэлээд дэлгэрэн­гүй ярилцсан. Эдийн засгийн байдал, мөн хөтөлбөр хэрэгж­сэн тохиолдолд ирэх дөрвөн жил ямар ажлууд хийж болох вэ гэдэг талаар ярьсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг нэлээд ажиглаж байна. Зарим хүн дэмжээд, зарим нь эсэргүүцээд байгаа. Эсэргүүцэж байгаа хүмүүс ер нь ОУВС гэж ямар байгууллага байдаг вэ гэдгээ мэдэж байна уу, үгүй юу гэдэгт эргэлзэж байна. Их буруу ойлголттой яваад байгаа юм болов уу гэж бодож байна. ОУВС гэдэг нь дайсны талын цэргүүд биш. Бас манай талын цэргүүд ч биш. Монгол Улс өөрөө ОУВС-гийн гишүүн орон. Тэгэхээр эдийн засаг хя­мар­сан үед хамтарч ажиллаад л явах ёстой. Миний хувьд олон жилийн турш ОУВС-тай хамтарч ажиллаж байсан. Ойл­гол­цохгүйгээсээ ойлголцох үе нь хамаагүй их байсан. Тэгэхээр өөрийнхөө бодлогыг ОУВС-гийн ойлгох хэлээр нь, хүлээн авах агуулгаар нь л ойлгуулах шаардлагатай. Мөн ОУВС-гийн хэлж байгаа зүйлээс авах саналууд ч олон байдаг. Айгаад, зугтаад байх байгууллага бол ОУВС биш.
    -Танай намын бүлгийн мэдээллийг сонссон. ОУВС-гийнхан манай улстай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэх дээр хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон. Одоо харин манай улс дотооддоо шийдвэр гаргах дутуу байгаа юм биш үү?
    -Угаасаа ОУВС-гаас гишүүн орон нь хөтөлбөр авъя гэхэд хэзээ ч үгүй гэж хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр Монголын тал ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлнэ гэвэл бодлогын асуудлууд, хэрэгжүүлэх арга зам, хэрэгжүүлэх хугацаа, хү­рэх үр дүнгийн үзүүлэлтүүд, санхүүжилтын хэмжээ гээд олон асуудлыг харилцан тохи­ролцох ёстой. Засгийн газар, Монголбанк хурдтай ажиллах шаардлагатай. Уг нь 2017 оны төсвийн төслийг оруулж ирэхээс өмнө ОУВС-тай хамт­раад хөтөлбөр хэрэг­жүү­лэхээр болчихсон байсан бол хамгийн зөв шийдэл байсан юм.
    -ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь тодорхойгүй, мөн Хятад эсвэл олон улсын байгууллага, бусад орноос хөнгөлөлттэй зээл авах нь тодорхойгүй байна. Тэгэхээр хэрвээ хөтөлбөрт хамрагдвал, эсвэл зээл авсан тохиолдолд төсөвт тодотгол хийж таарах уу?
    -ОУВС-тай хөтөлбөр хэрэг­жүүлэх тохиолдолд, мөн бусад оронтой төсөвт нөлөөлөх хэм­жээний гэрээ хэлцэл хийж, хэрэгжүүлж эхлэхээр бол төс­вийн тодотгол хийж таарна.
    -Зээл авсан тохиолдолд нэг зүйл давхар яригдана. Тэр нь өрийн тааз. ДНБ-ий 85 хувьд хүргэхээр байгаа шүү дээ...
    -Гадаад, дотоодоос авсан зээл эдийн засгийн болон төс­вийн маш том дарамт болж хувирсан гэдгийг авсан зээлийнхээ хүүнд төлж байгаа мөнгөнөөс харж болно. Ирэх онд зөвхөн хүүнд 1.3 их наяд төгрөг төлнө гэж Засгийн газар оруулж ирж байна ш дээ. Энэ нь төсвийн орлогын тавны нэг гэсэн үг. Ийм учраас өрийн дарамт хэрээс хэтэрч байна гэж хэлээд байгаа юм. Төрийн байгууллагын ажиллагсдын ца­линтай, эсвэл тэтгэвэр, тэт­гэмжтэй бараг тэнцүү хэмжээний мөнгийг зээлийн хүүнд төлж байна. Энэ их зээлийн ихэнх нь өнгөрсөн дөрвөн жилд бий болсон. Энэ Засгийн газар одоохондоо зээл аваагүй байна. Гэтэл одоо байгаа зээлийн босго нь ДНБ-ий 82 хувьд хүрчихсэн байж байна.
    -Ярилцагын эхэнд шинээр барих барилга, байгууламжид хөрөнгө төсөвлөөгүй гэж хэл­сэн. Мөн зарим гишүүн тэв­чиж болох зардалд оруулж нэлээд хэмжээний мөнгө хэм­нэсэн гэсэн. Гэтэл төс­вийн ерөнхийлөн захирагч нар буюу сайд нарын багц тодор­хой хэмжээгээр нэмэгд­сэн байсан?
    -Зарим сайдын багц нэмэгд­сэн. Гэхдээ тэр нь бүтцийн өөрчлөлттэй холбоотой юм. Жишээлбэл, хоёр яамыг Хөдөл­мөр, нийгмийн хамгааллын яам болгон нэгтгэснээр төсөв нь нэмэгдсэн. Ер нь бол төсвийн ерөнхийлөн захирагч болгоныг зардлаа хэмнэ гэж байгаа. Хүүхдийн мөнгө, тэт­гэвэр тэтгэмж зэрэг зардлаас бусдыг нь нэг хувиар хэмнэх шийдвэрийг гаргаад байна.
    -Мөн улсын төсвийн хө­рөнгө оруулалтын асуудал нэ­лээд яригдсан. Хэчнээн хэмжээ­ний мөнгө хэмнэж чадсан бэ?
    -Хөрөнгө оруулалтын зард­лаас нийтдээ 60 орчим тэрбум төгрөг танагдсан.
    -Төсөв хэлэлцэхтэй зэрэг­цэн Аж ахуйн нэгжийн ор­логын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруу­лах тухай хуулийн төс­лийг хэлэлцэж байгаад эр­гээд татчихсан. Энэ хуу­лийн төслөөр татварын хөнгө­лөл­­тийн асуудал яригдсан. Үүнийг харахаар нэг бол татвар нэмнэ, нэг бол тат­вараас хөнгөлнө гээд байх юм...
    -Яг энэ асуудал дээр тат­варын хөнгөлөлт, чөлөөлөлтийг илүү анхаарах ёстой. Өнөөд­рийн байдлаар нийтдээ 250 төрлийн хөнгөлөлт, чөлөө­лөлтөөр 2016 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлт олгогдож байгаа. Нөгөөтэйгүүр, хөрөнгө оруулалтын орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд зарим татварын заалт саад болоод байгаа.
    -Жишээлбэл?
    -Нэмүү өртгийн татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны наадмын өмнө батлагдсан юм. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэг­жихээр. Тус хуульд жишээлбэл, байгууллага, аж ахуйн нэгжийн үндсэн хөрөнгө бүрдүүлэхэд авсан хөрөнгийг нэмүү өртгийн албан татварын суутгалд оруулахгүй гэсэн байдаг. Тэгэ­хээр нэмэлт 10 хувийн ачаалал аж ахуйн нэгжүүдэд үүсчихээд байгаа байхгүй юу. Энэ бүгдийг нэг бүрчлэн авч үзэх хэрэгтэй.
    -Ер нь бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүдээ дэмжих­гүйгээр эдийн засгаа сэргээнэ гэж байхгүй. Тэгвэл ирэх оны төсвийн төсөлд аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн бодлогын зохицуулалтууд хэр орсон бэ?
    -Бизнесын салбарт төр оролцоод ирэхээр буруу бол­чихож байгаа юм. Тиймээс хам­гийн түрүүнд төр эдийн засгийн орчноо, эдийн зас­гийн суурь үзүүлэлтүүдээ сайжруулсан байх хэрэгтэй. Төсвийн ал­дагд­лыг хэт өндөр батлаад гарга­чихаар иргэд, аж ахуйн нэгжид очих зээл ховорд­чихдог юм. Яагаад гэхээр, Засгийн газар өөрөө арилжааны банкнаас бүх мөнгийг нь зээлчихдэг. Тэгэ­хээр зээл олдохгүй, ховор юм­ны үнэ өндөр байдаг тул зээ­лийн хүү өсөөд байгаа юм. Зээлийн хүүгээ буулга гэж мянга хашгираад нэмэргүй. Ийм учраас бодлогын алдаагаа засъя, төсвийн алдагдлаа буу­руулъя гээд байгаа юм. Дээр нь татварын хууль эрх зүйн орчин ойлгомжтой, тогтвортой байх ёстой. Энэ бүхнийг төсөв, мөнгөний бодлогоор давхар шийдэж явах ёстой.
    -Мөнгөний бодлогын тухай хэллээ. Тэгвэл ирэх оны төсөвтэй мөнгөний бодлогын үндсэн чиглэл хэр уялдсан байгаа вэ?
    -Монголбанкны оруулж ирсэн байр суурийг үзэхээр төсвийн алдагдал өндөр байна гээд, мөнгөний бодлогыг ха­туу байлгах бодлогыг санал болго­сон. Үүнийг дэмжиж байгаа.
    -Бодлогын хүү буух шинж байна уу?
    -Том төслүүд хэрэгжээд, эдийн засгийн суурь үзүү­лэлтүүд сайжирвал бодлогын хүү бууна. Цаг хугацааны асуу­дал. Зөв бодлогыг тууштай хэрэгжүүлж байж үр дүн гарна.
    -Эдийн засгийн суурь үзүү­лэлтүүд том төслүүдтэй холбоотой. Гэхдээ нэг их яригдахгүй байна. Эдийн зас­гийг сэргээх онцгой хөтөлбөрт энэ тухай туссан байна уу?
    -Туссан. Том төслүүдээ явуулах, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд нэлээд хэдэн чухал санал байсан. Шүүмжлэх зүйл гэвэл зээлд дахиад л илүү анхаарал хандуулаад байх шиг байна. Яг эсрэгээрээ хувийн хэвшлээ Засгийн газар дэмжиж ажиллаж байж хямралаас гарна. Хувийн хэвшил амжилттай ажиллах салбарт төр хамраа ч цухуйлгаад хэрэггүй.
    -Та Засгийн газрыг нэ­лээд шахаж ажилладаг хүн. Тэг­вэл өнгөрсөн 100 хоногийн ху­га­цаанд Засгийн газар хэр ажил­ласан гэж дүгнэж байгаа вэ?
    -Алдаа, оноо дунд л явж байна. Авч хэрэгжүүлж байгаа бодлогоос гарах үр дүнгээ нэг бүрчлэн тооцохгүй байна уу даа гэж харж байна. Тийм учраас нэлээд хэдэн алдаа гаргасан. Хоёрдугаарт, эдийн засгийн байдал ийм хүнд үед Засгийн газарт жаахан хурд дутаад байгаа зүйл ажиглагдаж байна. Онож байгаа зүйлүүд ч бий. Жишээлбэл, бодлогын төвшинд ярьж байгаа зүйлүүд дээрээ нэлээд шийдэмгий байх шиг байна. Харин ямар цаг хугацаа зарцуулахыг нь сайн мэдэхгүй. Нөгөөтэйгүүр, яг одоо үнэлгээ, дүгнэлт өгөхөд эрт байна. Хэлж ярьснаар нь дүгнэдэг цаг үе өнгөрчихсөн. Үр дүнгээр нь дүгнэх ёстой. Аж ахуйн нэгжийн санхүүгийн байдал сайжирсан уу, эдийн засаг тогтворжсон уу, ажлын байр нэмэгдсэн үү, ард иргэдийн амьдрал сайжирсан уу гэдгээр л эцсийн дүгнэлтийг хийнэ. Энэ хэд нь муудаад байхаар сайн гэж дүгнэх ямар ч боломжгүй шүү дээ. Эсвэл энэ үзүүлэлтүүд нь сайжирсан байхад муу ажилласан гэж хэлээд байх утгагүй. Алдаа нь бага, оноо нь их байгаасай л гэж хүсч байна.

    “НАМАЙГ САНГИЙН САЙД БОЛ ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ. ХОЁРДУГААРТ, БИ ӨӨРӨӨ САЙД БОЛЪЁ ГЭЖ ГҮЙГЭЭГҮЙ”

    -Төсвийн асуудлаас хазай­гаад жаахан улстөржсөн цөөн асуулт асуух гэсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэг удаа “чөтгөрийн тойрог” гэж байгаад нэг үг хэлсэн. Юу гэхээр, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар хоёр нийлж байгаад төсвөө батлуулдаг гэж хэлж байсан. Энэ үгийг нэг их сайн ойлгоогүй?
    -Ц.Нямдорж андуурсан бай­на лээ. Яагаад гэхээр, намайг 2012-2016 онд УИХ-ын АН-ын бүлгийн гишүүдтэй нийлж төсвөө хийдэг, ажлын хэсгийн гишүүн гээд ойлгочихсон юм шиг байна лээ. Би МАН-ын бүлгээс байгуулагддаг ажлын хэсэгт орж эрх баригчдын оруулж ирсэн төсвийг нэлээд шүүм­жилдэг байсныг та бүгд сайн санаж байгаа байх. Гэхдээ зөвхөн шүүмжлэх байр сууринаас байнга хандаж байгаагүй. Төсвийн бод­лого, мөнгөний бодлого нь буруу яваад байсан учраас ту­хайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар дээр Л.Энх-Амгалан, Д.Хаян­хярваа бид нар орж эдийн засгийн бодлого дээр чинь ийм ийм алдаанууд гараад байна, ингэж засмаар байна гэсэн санал өгч, бүтэн цаг 30 минут тайлбарласан.
    -Таны саналыг хүлээж авсан уу?
    -Аваагүй ээ. Хэрвээ бод­логын алдаануудаа хоёр, гур­ван жилийн өмнө зассан бол өнөөд­рийнх шиг ийм хямрал нүүрлэхгүй л дээ. Төсөв, зээ­лийн мөнгийг бодлогогүй, ха­маагүй цацлаа гээд тэд нар сонгуульд ялсан юм алга. Хоёрын хооронд жижиг эрх аш­гаар төсөвт хандчихаар эцсийн үр дүн сөрөг гардаг гэдгийг би мэдэхийн дээдээр мэддэг юм аа.
    -Та 2008 онд Төсвийн байнгын хорооны дарга бай­сан байх аа?
    -Тийм. Нэг жил Төсвийн байнгын хорооны даргаар ажил­лаад, ЗГХЭГ-ын дарга болж байсан. Тэр үед мөн ялгаагүй төсвийг танаж л байсан. Дараа жил нь Засгийн газрын гишүүн болоод явчихсан. Тэгэхээр Ц.Нямдоржийн хэлсэн шиг зүйл болж байгаагүй гэдгийг л хэлье дээ.
    -Та Засгийн газарт ажил­лаж байсан туршлагатай. Дээрээс нь эдийн засагч хүн. Засгийн газар байгуулагдахад тэр тусмаа таныг Сангийн сайд болох байх гэж олон хүн таамаглаж байсан. Та яагаад Сангийн сайд болоогүй юм бэ?
    -Нэгдүгээрт, намайг Сан­гийн сайд бол гэж хэлээгүй. Хоёрдугаарт, би өөрөө сайд болъё гэж гүйгээгүй. Өмнө нь Ерөнхий сайдын эдийн зас­гийн бодлогын зөвлөх, Сан­гийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Эрчим хүчний сайд, ЗГХЭГ-ын дарга гэсэн албан тушаалыг хашиж явсан. Ингэхдээ нэгэн дээр нь ч энэ ажлыг хиймээр байна, би дарга болмоор байна гэж энэ насандаа нэг ч хүнд хандаж үзээгүй. Тухайн үед Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга болоход “Манай улс ОУВС-тай ойлголцож хөтөлбөртэй болмоор байна, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагаа гацаатай байна” гэсэн үндэслэлээр Сан­гийн яамны төрийн нарийн бич­гийн дарга болооч гэж тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр хэлж байсан. Анх санал тавихад нь татгалзаж байсан. 2007 онд найзуудтайгаа зааланд тог­ло­чихоод гэр рүүгээ орж явахад тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр утасдаад чамайг Эрчим хүчний сайд болгомоор байна гэсэн. Тэгэхэд нь ”Би эрчим хүчний мэргэжлийн хүн биш, эдийн засагч хүн. Тэгэхээр наад ажлыг чинь хийж чадахгүй байх аа” гэж хэлж байсан.
    -Гэхдээ Эрчим хүчний сайд болсон биз дээ?
    -Тэгэхэд С.Баяр дарга “Эрчим хүчний мэргэжлийн хүн хангалттай байгаа. Гэхдээ эрчим хүчний салбарын эдийн засаг, санхүүгийн байдал амар­гүй байгаа учраас эдийн засагч хүнийг Эрчим хүчний сай­даар тавимаар байна” гэж хэлж байсан юм. Мөн Сү.Батболд Ерөнхий сайд бол­чихоод намайг дуудаад, хамтарч ажилламаар байна гэсэн. Ингэснээр ЗГХЭГ-ын дарга болсон.
    -Энэ удаагийн УИХ-д ч гэсэн Төсвийн байнгын хо­рооны дарга болооч гэж санал тавьсан уу?
    -Тийм. Манай намын Удир­дах зөвлөл дээр намын дарга орж ирээд Төсвийн байн­гын хорооны даргаар Ч.Хүрэлбаатарыг томилуулах санал­тай байна гэдэг санал хэлсэн. Тэгээд л Байнгын хороо­ны дарга болсон доо.

  • Яг одоо: Д.Трамп тэргүүлж байна
    2016 оны 11 сарын 09
    АНУ-ын Канзас мужид сонгуулийн санал хураалт хаагдахад хэдэн хором үлдээд байна. Тухайлбал орон нутгийн цагаар оройны 8.30 минутанд зүүн хэсгийн мужуудад санал хураалт дуусаж, хаагдах аж.



    Яг одоогийн байдлаар Трамп 14 , Хилари 11 муж, хотод ялалтаа тэмдэглээд байна.





  • Эерэг 24: Оюуны олимпоос мөнгө, хүрэл медаль хүртжээ
    2016 оны 11 сарын 09
    АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо ”Memoriad-2016” оюуны олимп болж байгаа бөгөөд энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ. Тус тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн 14 тамирчин оролцож байгаа юм.



    Тэгвэл оюуны олимпийн эхний төрөл болох ”Хурдны хөзөр”-д ОУ-ын Мастер Т.Энхжин хүрэл медаль хүртжээ. Тэрбээр нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 27 секундэд дарааллаар нь тогтоон алдаагүй нэрлэсэн байна.



    Мөн хоёр дахь төрөл болох цээж бодолтын ”Mental Multiplication”-д Д.Биндэръяа мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр 8 оронтой 2 тооны үржвэрийг олох нийт 10 бодлогыг 7 минутад бүгдийг нь алдаагүй цээжээр бодсон байна.




  • 24баримт: МАН-ынхан хүч түрэмгийлж, Монгол Улсад казино байгуулах уу
    2016 оны 11 сарын 09
    Мэргэжлийн Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрт казино болон бооцоот морин уралдааны хуулийг батлуулна” хэмээн тусгаж УИХ-д өргөн барихаар төлөвлөж буй. Тэгвэл энэ нь Монгол Улсад казино байгуулах хуулийн төсөл санаачилж байгаа тав дахь тохиолдолд болж юм. Өмнөх хуулиуд бүгд тодорхой шалтгааны улмаас буюу манай улсад казино нь тохирохгүй, олон сөрөг нөлөөтэй, үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэх шалтаагаанаар буцаж байсан билээ. Харин энэ удаа хэрхэхийг цаг хугацаа харуулах буй за.
  • Клинтон уу, Трамп уу
    2016 оны 11 сарын 09
    АНУ-д Ерөнхийлөг-чийн сонгуулийн санал хураалт өчигдөр эхэллээ. Анхны санал хураалт уламжлал ёсоор хамгийн түрүүнд Нью Хэмпшир мужийн Диксвилл Нотч тосгонд явагдаж, Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон олонхийн санал авчээ. 10 хүрэхгүй сонгогчтой энэ засаг захиргааны нэгжийн насанд хүрсэн бүх иргэд нэг газар цуглаад хэнийг дэмжихээ шийддэг уламжлал өнгөрсөн зууны 60-аад оноос тогтсон юм байна. Цөөхөн сонгогчтой учраас дүн нь ч хамгийн түрүүнд гардаг аж. Энэ удаа ч ижил, санал авах хайрцгийг шалгах, саналын хуудас тоолох ажиллагаа ганцхан минутын дотор болж, Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон ялжээ. Түүний төлөө дөрвөн сонгогч, Д.Трампын төлөө хоёр сонгогч саналаа өгсөн аж. Либертари намын нэр дэвшигч Гэри Жонсон нэг хүний дэмжлэг авчээ.

    Х.Клинтон Гудзоны буланд хийх байсан галын шоугаа цуцалжээ

    Филадельфид болсон Х.Клинтоны сонгуулийн сурталчилгааны хаалт эгээ л АНУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээж авч байгаа мэт болсон талаар хэвлэлүүд бичиж байна. Хаалтын ёслолд Ерөнхийлөгч Б.Обама хүрэлцэн очиж, Х.Клинтоны төлөө саналаа өгнө гэдгээ илэрхийлсэн аж. Дэмжигчдийнх нь дунд рок од Брюс Спрингстинээс гадна “Оскар”, Грэммийн шагналтнуудын бүхэл бүтэн чуулбар байсан гэнэ. Түүний сурталчилгааны хамгийн сүүлчийн видео ролик даваа, мягмар гаригт телевизүүдээр цацагдсан бөгөөд түүндээ зөвхөн улс төрийн үзэл бодлоороо биш, тогтолцоо, үнэт зүйлсийнхээ төлөө сонголтоо хийхийг уриалсан байжээ.
    Өргөн уудам нутаг дэвсгэр, цагийн олон бүстэй учир сонгуулийн санал хураалт бүх мужид нэгэн зэрэг эхэлдэггүй нь АНУ-ын сонгуулийн нэг онцлог. Хамгийн түрүүнд санал өгөх мужуудын тоонд Флорида, Огайо, Хойд Каролина зэрэг маш чухал газрууд багтаж байгаа аж. Ажиглагчдын үзэж байгаагаар, дээрх гурван мужид ялж гэмээ нь Х.Клинтон Ерөнхийлөгч болох нь гарцаагүй гэнэ.Өрсөлдөгчид Нью-Йоркийн Манхэттэн дүүрэгт очин сонгуулийн үр дүнг хүлээдэг уламжлал 1944 оноос тогтжээ. Энэ үеэр хотын гудамжуудыг тэр чигт нь цагдаагийн хамгаалалтад авч, телевизийн шууд дамжуулалт хийх зорилгоор Таймс Скверийг ч чөлөөлдөг аж. Х.Клинтон сонгуулийн дүн сонссоныхоо дараа Гудзоны булангаас ёслолын буудлага хийх гэж байснаа цуцалжээ. Шар хэвлэлүүд үүнийг нь өлгөн авч “Ялалт байгуулна гэдэгтээ итгэхгүй байгаагийн шинж” хэмээн бичээд амжсан. Харин дэмжигчид нь “Өөр илүү гоё гэнэтийн бэлэг байгаа байх” гэж найдаж байгаа аж.

    Ардчилсан намын бэлгэдлийн өнгө уг нь цэнхэр байдаг. Гэвч санал хураалтын үеэр цагаан болж өөрчлөгджээ. Цагаан нь XIX-XX зууны үед эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийн төлөө тэмцэгчдийн бэлгэдэл болсон өнгө юм байна. Тиймээс одоо санал хураах байр болгоны өмнө цагаан өнгийн хувцастай идэвхитнүүд флэш моб хийж, АНУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгчийн төлөө саналаа өгөхийг уриалж байна.

    Д.Трамп ялбалтансаг хүлээн авалт хийнэ

    Д.Трампын хувьд, Манхэттэн дахь тансаг харшид нь баярын хүлээн авалтын бэлтгэл аль хэдийнэ эхэлсэн гэнэ. Тойрон хүрээлэгчдийнх нь ярьж байгаагаар нэр дэвшигч өөрөө ялалт байгуулах талаар ярихгүй, тааж хэлэхээс айж байгаа гэх. Гэсэн ч ялчих юм бол хажуу талынхаа зочид буудалд зөвхөн Д.Трампын л хийж чадах тансаг хүлээн авалтыг хийнэ гэдгээ амлаад амжжээ.
    Сурталчилгааныхаа сүү­лийн нэг хоногийг Д.Трамп улс орноо хөндлөн гулд явж өнгөрүүлсэн гэнэ. Таван мужид ажиллажээ. Очсон газар бүртээ “Энэ удаагийн сонгууль бол улс орныг авлигажсан улстөрчид удирдсаар байх уу, эсвэл ард түмэн засаглах уу гэдгийг шийдэх сонгууль байх болно” гэж ярьж явсан байна. Хамгийн сүүлийн сурталчилгааны видеондоо ч “Одоогийн удирдагчид бүгд авлигад идэгдсэн, Хиллари Клинтон ч адил” гэсэн үгс оруулжээ. Шоронд байвал зохих этгээд, зальтай эмэгтэй. Д.Трампыг дэмжигчид Х.Клинтоныг дээрх үгсээр зураглаж, сур­талчилгаагаа хийж байна. Тэдний бодлоор бол Х.Клинтон Конгрессийг хуураад зогсохгүй сонгууль будлиантуулсан хэргээр шоронд суух ёстой нэгэн аж.

    “Царцааны нүүдэл” АНУ-д ч байдаг

    Санал хураалтын явцад латин америк гаралтай иргэд олноороо сонгуульд оролцож, дээд амжилт тогтоож байгаа нь Д.Трампыг дэмжигчдийн хардлагыг төрүүлсэн байна. Тухайлбал, Флоридад явагдсан санал хураалтад оролцсон испани гаралтай сонгогчдын тоо өмнөх сонгуулийнхаас бараг хоёр дахин илүү байжээ. Жоржиа, Хойд Каролина мужид ч ийм дүр зураг ажиглагдаж байгаа юм байна. Невада зэрэг хэд, хэдэн мужид латин америк гаралтай сонгогчид бараг 100 санал хураалтад оролцсон гэсэн мэдээлэл байна. Тэд бүгд Х.Клинтоныг дэмжсэн гэж үзэх үндэслэл байгаа юм. Мөн “царцаа” буюу өөр тойргийн сонгогчдыг зохион байгуулалттайгаар олноор нь шилжүүлж авчран санал өгүүлэх явдал их гарч байгаа аж.
    Нью Йорк дахь сон­гуулийн штабын ажилтан, Ардчилсан намын гишүүн Алан Шулькинаас энэ талаар тодруулсан бичлэг маш со­нирхолтой. Бичлэгийг өнгөр­сөн арванхоёрдугаар сард буюу Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах санал асуулгын үеэр хийсэн байсан юм. Сэтгүүлч А.Шулькин хоёрын яриа дараахь байдлаар өрнөжээ.
    -Миний бодлоор санал хураалт маш хуудуутай болж байна. Зарим тойргуудад олон хүнийг нэгдсэн байдлаар хэсгийн хороод руу зөөж, санал өгүүлж байна. Санал авах байрны гадна хүмүүсийг бөөн, бөөнөөр нь л буулгаж байна.
    -Тэдний бичиг баримтыг нь шалгадаггүй юм уу?
    -Тэднээс бичиг баримт шаардах нь битгий хэл асуух ч хориотой байдаг.
    -Юу асуух хориотой гэж вэ?
    -Хүнээс бичиг баримтаа үзүүлэхийг шаардах хориотой.
    -Яагаад?
    -Хууль нь тийм юм.
    Нам доторхи өрсөлдөө­нийхөө үеэр ийм арга хэрэглэж байсан Ардчилагчид энэ удаа ч сурсан зангаа тавихгүй гэж Бүгд найрамдах намынхан үзэж байгаа учраас дэмжигчиддээ хандан, санал авах байрны орчимд жижүүрлэхийг хүсч байгаа аж.

  • Загасны ордныхон бизнес удирдахад маш сайн өдөр
    2016 оны 11 сарын 09
    ХОНЬ - (3/21-4/19)
    Бага зэргийн дарамттай байна. Бусдад амарч тайвшрахыг санал болгож, өөрөө тав тухтай ажилла. Ажлын байран дээр хов жив, явуулга тархаж магадгүй. Болгоомжтой байхад илүүдэхгүй. Хэдий та бусдад хор учруулахгүй гэж бодсон ч хүмүүс өөрөөр үзэх болно. Өдрийн цайны цагаараа явган алхаж, бие махбодь, ухаан санаагаа сэргээ. Эрүүл мэндийн асуудал санаа зовоох боловч эмчлэх шинэ арга нээж олж чадна.
    Дэлгэрэнгүй
    ЛХАГВА, 2016 ОНЫ 11 САРЫН 09
    ҮХЭР - (4/20-5/20)
    Амралтын үеэр баяр тэмдэглэлт өдөр тохионо. Үхрийн ордны хэн нэгэн гэрлэнэ. Хуримын ёслолд оролцож амар амгалангын өмнө зогсоно. Төлөвлөсөн онцгой ажил тань нурах боловч зарлагаа хатуу чанд төлөвлөн зарцуулах хэрэгтэйг сануулж байна. Худалдан авах хэлэлцээрт маш болгоомжтой хандаж сайтар шалгаарай.
    Дэлгэрэнгүй
    ЛХАГВА, 2016 ОНЫ 11 САРЫН 09
    ИХЭР - (5/21-6/21)
    Ажлын ачааллаас болж аяллаар явах төлөвлөгөө бүтэлгүйтэх бөгөөд таны харилцаанд сөргөөр нөлөөлөх болно. Аливаа зүйлийг хийхдээ “хэрвээ, гэхдээ, магадгүй” гэдэг үгсийг үгийн сангаасаа авч хая. Ажилдаа анхаарлаа бүрэн төвлөрүүл. Хайр дурлалын харилцаанд асуудал гарна. Та болон таны хамтрагчийн үзэл бодол зөрөлдсөнөөр хамтын ажиллагаа бүтэлгүйтнэ. Ажлаа эртхэн дуусгаж, гэртээ очиж сайн амарч тайвшир.
    Дэлгэрэнгүй
    ЛХАГВА, 2016 ОНЫ 11 САРЫН 09
    МЭЛХИЙ - (6/22-7/22)
    Од гарагийн эсрэг тэсрэг нөлөөлөл энэ өдрийг хайртай хосуудын хувьд сонирхолтой өдөр болгоно. Дотны харьцаандаа илэн далангүй, үнэнч шударга байх шаардлагатай. Худал хуурмаг хандлага гарч болох тул зөн билэгтээ найдах хэрэгтэй. Өөрөө будилах юм уу бусдад мадлуулах эрсдэл тун өндөр байна. Бүх зүйлд цэнгэх гавьяатай бол өөрийгөө жаахан эрхлүүлж болох юм. Энэ нь сэтгэлийн хямралыг багасгаж, таныг урамшуулах болно.
    Дэлгэрэнгүй
    ЛХАГВА, 2016 ОНЫ 11 САРЫН 09
    АРСЛАН - (7/23-8/22)
    Хичээнгүйлэн ажиллах эрч хүч, өөртөө тавих хяналт сул байх нь. Толгойгоо ажиллуулж, хэрэггүй зүйлсээ замаасаа авч хая. Хэрэв та цаашид энэ хэвээр байж, тэсэх гэж оролдвол амь тэмцэхийн наагуур зүйл болно. Хэн нэгэн танд таагүй зан гаргаж, бүдүүлэг аашилж магадгүй. Энэ нь санхүүтэй холбоотой бол нөхцөл байдпаа тодорхой хэлэхэд л болно. Санаагаа зовоох шаадлагагүй.
    Дэлгэрэнгүй
    ЛХАГВА, 2016 ОНЫ 11 САРЫН 09
    ОХИН - (8/23-9/22)
    Бизнес болон ажил төрлийн харилцаанд олон боломж гарч ирэх тул яг одоо дорвитой арга хэмжээ авч эхэл. Өнөөдөр зарим охиныхон өөрсдийн хүсэл мөрөөдпийг бүрэн ойлгох болно. Санхүүгийн байдал сайжирснаар танд өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломж гарна. Бүтээлч чадвар нэмэгдэх тул хийх ёстой ажлуудаа хурдан амжуул. Хайр дурлалын харилцаанд асуудал тулгарна. Гэхдээ хайртай хүнээсээ авах гэхээсээ илүү түүндээ өөрийн чадах зүйлийг өгөхийг хичээ.
    Дэлгэрэнгүй
    ЛХАГВА, 2016 ОНЫ 11 САРЫН 09
    ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
    Өөртөө зохимжгүй зүйл хийх хэрэггүй. Ажил дээрх харилцаа тийм ч сайнгүй байна. Асуудлыг хэтрүүлэлгүй, хэвийн байлгахыг хичээ. Зарим хамтрагчид тань урьдынхаасаа илүү хатуу чанга байх болно. Өөр хүнээр юмаа хийлгэснээс болж асуудалтай болж мэднэ. Бусдад болохгүй зүйлийг хэлж ойлгуулах гэж хичээсэн ч тэд таныг ойлгохгүй бололтой. Өөрийнхөө хамгийн сайн гэснийг хий, тэгэхгүй бол өөрийн гэсэн зүйл үгүй болно.
    Дэлгэрэнгүй
    ЛХАГВА, 2016 ОНЫ 11 САРЫН 09
    ХИЛЭНЦ - (10/23-11/21)
    Үүрээр Цолмон найзархаг Бархасбадь гарагтай нийлж, бүрхэг Далайн ван гараг урьдаас тааварлах аргагүй нөлөөгөө үзүүлнэ. Өнөөдөр Хилэнцүүд өөртөө итгэл багатай, бас нэлээд будилах төлөвтэй. Маш их сэтгэл хөдлөлтэй түншдээ өөрийн чихээ “зээлдүүлэх” байх. Та зарим хүний түших багана байх болно. Аз жаргалаа хүн өөрөө бүтээнэ гэдгийг санаж яв. Сайхан үйлсийн төлөө хонжворт сугалааны тасалбар худалдаж авахад гэмгүй.
    Дэлгэрэнгүй
    ЛХАГВА, 2016 ОНЫ 11 САРЫН 09
    НУМ - (11/22-12/21)
    Өнөөдөр ямар ч хичээл зүтгэл хүссэн үр дүнг авч ирэхгүй. Харилцаа холбоогоо хязгаарла. Таны итгэмтгий зан зорирлгодоо хүрэх замд саад болох болно. Бизнесийн харилцаанд үүссэн асуудал таагүй үр дүн авчрах бололтой. Бусдад өөрийн юу хүсч байгааг хэлэхээс илүү та тэднийг чин сэтгэлээсээ сонсож чадсан уу гэдгээ олж мэд. Шинэ ажил эхлүүлэхээсээ өмнө одоо хийж буй ажлаа бүрэн дуусга.
    Дэлгэрэнгүй
    ЛХАГВА, 2016 ОНЫ 11 САРЫН 09
    МАТАР - (12/22-1/19)
    Ажлаа өглөө эрт эхлэх хэрэгтэй. Аз жаргалтай харьцаа илт мэдрэгдэнэ. Таны ажлын төлөвлөгөөнд хайр сэтгэл болон аз өндөр байх болно. Өөртөө итгэлтэй байдал, өөдрөг үзэл танд тусална. Гэсэн ч болгоомжтой бай. Өөрийгөө хэт дөвийлгөх байдал гарч болзошгүй тул мэдрэмжтэй бай. Танд маш олон анхаарал, сэтгэл тавьсан хандлага илэрнэ. Тиймээс үнэнч харилцааг эрхэмлэх цаг. Мөнгөндөө анхаарал тавьж төлөвлөгөө боловсруулвал та эд баялгыг өсгөх, хадгалах боломжтой.
    Дэлгэрэнгүй
    ЛХАГВА, 2016 ОНЫ 11 САРЫН 09
    БУМБА - (1/20-2/18)
    Цаг хугацаа өөрчлөгдөн хуучин зүйлс шинээр солигдох таны хувьд хэцүү байх болно. Өөрөө өөртөө эелдэг байж гаргасан алдаа дутагдлаа хүлээн зөвшөөр. Өөртөө гомдож хоосон суухын оронд туршлагатай, ухаалаг ахмадын зөвлөгөөг сонсч, туршлагаас нь суралц. Маш их хүч, мөнгө үрэх зүйлд яарсан алхам хийж болохгүй. Ирээдүйд үр ашиг авчрах, таны үнэ цэнийг нэмэгдүүлэх зүйлд бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Тэвчээртэй байхад суралц. Шинээр ирсэн ажилтантайгаа харьцахдаа анхааралтай бай.
    Дэлгэрэнгүй
    ЛХАГВА, 2016 ОНЫ 11 САРЫН 09
    ЗАГАС - (2/19-3/20)
    Бизнес удирдахад гарцаагүй маш сайн өдөр. Хийх гэж оролдсон зүйл ямар ч саадгүй явагдах ба зарим нэг нөхцөл байдалд ид шидийн гэмээр сайхан аз завшаан, аз тохиолдох болно. Хэдий тийм боловч та залхуу эсвэл юманд хайхрамжгүй хандсан шинжтэй байвал таны зарим нэг тал ерөөсөө идэвхигүй болох байх. Ажиллаж байхдаа хэтэрхий их чалчихаасаа болгоомжилж, авсан ажлаа дуусгах үүрэг хариуцлагатай бай.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2016 оны 11 сарын 09
    09:00 цагт: ШУТИС дээр ”Инженерийн боловсрол-55” эрдэм шинжилгээний бага хурал болно.

    09:00 цагт: ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Социологи, нийгмийн сэтгэл зүйн “Хөдөөгийн амьдралын хэв маяг: өөрчлөлт, хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна

    11:00 цагт: МҮХАҮТ-ын нэг давхрын Их танхимд “Дэлхийн чанарын өдөр - Үндэсний чанарын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улсад “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН”-ыг 2 дахь жилдээ зохион байгуулах арга хэмжээний талаар мэдээлнэ.

    12:00 цагт: ”Ramada” зочид буудлын хэвлэлийн танхимд CCB бүлгийн 10 жилийн ойн тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал болно.

    ”Өнөр бүл хүүхдийн төв”-ийн хүүхдүүд, багш ажилчид Улаан чулуутын хогийн цэгт очиж тэнд ажиллаж, амьдарч буй хүмүүст өөрсдийн цуглуулсан хувцас, хичээлийн хэрэгслээр тусламж үзүүлэх замаар сэтгэлийн дэм өгч, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх, аливаа зүйлийн үнэ цэнийг ойлгуулах зорилготой үйл ажиллагаа явагдана.
  • Г.Уянга ”Эрдэнэт”-ийн асуудлаар мэдээлэл хийнэ
    2016 оны 11 сарын 09
    УИХ-ын гишүүн асан Г.Уянга ”Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлал болон Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал хийнэ.
  • Байнгын хороод хуралдана
    2016 оны 11 сарын 09
    Туул голын бохирдлын асуудлаар судалж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг 10.00 цагаас нийслэлийн зарим дүүрэгт ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцана.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна
    2016 оны 11 сарын 09
    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна
  • Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм хүйтэн байна
    2016 оны 11 сарын 09
    Улаанбаатарт өдөртөө 2-4 градус хүйтэн байна
  • БНХАУ-д гэрлээ шилжүүлдэггүй жолооч нарт биед нь арга хэмжээ авчээ
    2016 оны 11 сарын 08
    БНХАУ-ын Шенжень хотын замын цагдаагийнхан өөрсдийн албан ёсны вэб хуудаст гэрлээ шилжүүлдэггүй жолооч нарт аян зарлан, хэрхэн тэмцэж буй талаар хуваалцжээ.

    Албан ёсны мэдээлэлд гэрлээ шилжүүлээгүй жолоочийг 300 юанаар торгож, асаалттай их гэрлийн урдаас 60 секунд суулгаж байгаа гэжээ. Харин зарим вэб сайтын мэдээлж байгаагаар гэрлийн өмнө суухгүй байх боломжтой. Үүний тулд торгуулийн хэмжээг нэмж төлөх гэнэ.

    Дээрх арга хэмжээг хоёр жилийн өмнө ч гэсэн хэрэгжүүлж байжээ. Гэхдээ тухайн үед өнөөдрийнх шиг хүчтэй тарж байсангүй. Сина мэдээллийн портал сайтын авсан судалгаагаар хүмүүсийн 90 хувь нь энэ арга хэмжээг зөв зүйл гэж үзсэн байна.

    Сайтын сэтгэгдэл хэсэгт байгаа зарим мэдээллийг сонирхвол хугацааг бага биш үү гэж байгаа бол өөр нэгэн хэрэглэгч ийм жолооч нарыг амиа бодсон, муу жолооч гэж нэрлэсэн байна.
  • Автозамын цууралтыг ”00”-ийн цаасаар чигжжээ
    2016 оны 11 сарын 08
    АНУ-ын Колорадо мужийн Литтлтон хотын иргэд зам засварын шинэ аргыг хараад ”элэг нь хөшиж” үхэхээ шахжээ. Зам засварын ажилчид автозамын хагарал, цууралтыг ариун цэврийн цаасаар ”чигжсэн” байна.

    Хотын удирдлагууд хагарсан цоорсныг битумаар нөхөөд дээр нь ”амбагны” цаас дэвссэн гэдгээ тайлбарлажээ. Замын харыг ингэж цаасаар хучсанаар автомашины дугуй болон иргэдийн гутланд хал балгүй байх болно хэмээн учирласан байна.
  • Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд орон нутагт ажиллана
    2016 оны 11 сарын 08
    Авлигатай тэмцэх газрын Ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 9-28-ны өдрийг хүртэлх хугацаанд орон нутагт ажиллаж дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

    Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр сурталчлах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албанд иргэд, олон нийтийн хяналтыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулах;
    Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүд /Ажлын алба/-тэй уулзалт зохион байгуулах;
    Бизнес эрхлэгчдийн дунд “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах;
    Өргөдөл, гомдол хүлээн авч, шийдвэрлэх;
    Иргэдээс төсөөллийн судалгаа авах;
    АТГ-ын хэвлэмэл хуудас, танилцуулга болон бусад авлигын эсрэг сурталчилгааны материал түгээх.
    Ажлын хэсгүүдийн ажиллах хуваарь

    №
    Ажлын хэсгүүд
    Ажиллах аймаг, сум
    Ажиллах хугацаа
    1 Ажлын хэсэг-1 Зүүнхараа 2016.11.09-11.10
    Дархан-Уул 2016.11.11-11.13
    Сэлэнгэ 2016.11.14-11.16
    Хөтөл 2016.11.17
    Булган 2016.11.18-11.20
    2 Ажлын хэсэг-2 Дундговь 2016.11.09-11.11
    Цогтцэций 2016.11.12-11.13
    Ханбогд 2016.11.14-11.15
    Өмнөговь 2016.11.16-11.19
    Өвөрхангай 2016.11.20-11.23
    Хархорин 2016.11.23
    3 Ажлын хэсэг-3 Баянхонгор 2016.11.14-11.16
    Говь-Алтай 2016.11.18-11.21
    Завхан 2016.11.23-11.25
    Тосонцэнгэл сум 2016.11.27-11.28
    4 Ажлын хэсэг-4 Архангай 2016.11.10-11.12
    Хөвсгөл 2016.11.14-11.16
    Орхон 2016.11.17-11.19
    5 Ажлын хэсэг-5 Говьсүмбэр 2016.11.09-11.11
    Дорноговь 2016.11.14-11.16
    Замын-Үүд 2016.11.17-11.18
    Төв 2016.11.19-11.21
    6 Ажлын хэсэг-6 Хэнтий 2016.11.14-11.16
    Дорнод 2016.11.18-11.21
    Сүхбаатар 2016.11.22-25
    7 Ажлын хэсэг-7 Ховд 2016.11.11-11.14
    Баян-Өлгий 2016.11.16-11.18
    Увс 2016.11.21-11.23


    Холбогдох утас: Дэлгэрэнгүй мэдээллийг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн 70112465 дугаартай утаснаас лавлана уу.
  • Яг одоо: АН-ын Гүйцэтгэх зөвлөл “Чингисийн хүрээ”-нд хуралдаж байна
    2016 оны 11 сарын 08
    АН-ын Гүйцэтгэх зөвлөл яг одоо “Чингисийн хүрээ”-нд хуралдаж байна. Хурлаар намын дүрмийн шинэчлэлтэй холбоотой таван төслийг авч хэлэлцэж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлэв.
  • Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа
    2016 оны 11 сарын 08
    Ойрын өдрүүдэд нийслэл хот болон хөдөө орон нутагт их хэмжээний цас орж, авто замуудад халтиргаа гулгаа ихээр үүсээд байна. Тухайлбал, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын орчимд замын нөхцөл байдал хүндэрч зорчих хэсэгт мөсөн бүрхүүл тогтсон байгаа тул тус чиглэлд анхаарал болгоомжтой зорчихыг албаныхан анхаарууллаа.
  • Хууль зүйн байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ
    2016 оны 11 сарын 08
    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.11.08/ хуралдаан 14 цаг 42 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарагддаг төрийн байгууллагуудын удирдлагууд болон Сангийн яамны ажлын хэсгийн гишүүд хуралдаанд оролцов.



    Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулга хийсэн юм. Тэрбээр танилцуулгадаа, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн салбарын бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 17 зорилт, 104 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг тусгасан. Тухайлбал, Макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2017 онд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх; инфляцийг зорилтот түвшинд байлгах; ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах; нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах замаар дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх; Засгийн газар, Хөгжлийн банкны гадаад бондыг эргүүлэн төлөх эх үүсвэрийг шийдвэрлэж, дунд хугацаанд өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх; валютын орох урсгал түр зуур нэмэгдэх үед төгрөгийн нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэхгүй, валютын нөөцийг хамгаалах зарчим баримтлах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр мал аж ахуй, газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг дэмжиж, бүтээгдэхүүний гарц, ашиг шимийг дээшлүүлэх; хүнс, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг эрчимжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх; геологи, уул уурхайн салбарын хөгжлийг дэмжиж, хүнд аж үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх; бодит салбарын өсөлтийг хангах эрчим хүч, зам тээврийн бодлого хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх бөгөөд эдгээр салбаруудын өсөлтийн нөлөөгөөр ДНБ-ий бодит өсөлт хангагдах боломж бүрдэнэ гэдгийг дурдав.



    Харин Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд хууль сахиулах байгууллагуудын эрх зүйн орчныг сайжруулж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгох; энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого явуулж, хилийн чанадад амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог сайжруулан, хөрш орнуудад хийх худалдааг өргөжүүлэх бодлого баримтлах; батлан хамгаалах салбарын эрх зүйн орчныг сайжруулж, улс орныг батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэх чиглэлээр тодорхой зорилт тусгасныг танилцуулав.

    Салбарын яамд, агентлагуудаас ирүүлсэн арга хэмжээний саналуудыг үндсэн чиглэлийн төсөлд тусгахдаа бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 104 арга хэмжээний хүрээнд нийтдээ 5.3 их наяд төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 327.6 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 825.2 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээс 104 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан гэдгийг Сангийн сайд гишүүдэд танилцуулсан юм.



    Сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хүлээгдэж буй гүйцэтгэлээс харахад гадаад худалдаа ашигтай байгаа атал валютын нөөц хомс, ханш өссөөр байгаагийн гол шалтгаан нь юунд байна вэ, ханшийн дээд хязгаарыг тогтоож өгч болохгүй юу, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Засгийн газарт буцаасан хуулийн төслүүдийг хэзээ оруулж ирэх гэж байгаа, тоон гарын үсэг олгох бэлтгэл ажлыг хангах хүрээнд юу хийхээр төлөвлөж байгааг ажлын хэсгээс тодруулав. Мөн УИХ-ын гишүүн Н.Оюундарь өмнөх Засгийн газрын үед гадаад паспортын бэлдэц нийлүүлэх тендерт Унгарын нэг компанийг шалгаруулснаас үүдэж өртөг зардал нь өссөн, нөөц хомсдсон гэсэн яриа бодитой эсэхийг тодруулсан юм.

    Сангийн сайд Б.Чойжилсүрэн гадаад худалдааны тэнцэл ашигтай байгаа хэдий ч валютын дотогшлох урсгал хангалтгүйгээс болж ханш тогтворжиж чадахгүй байна. Мөн сонгуулийн өмнөхөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсантай холбогдож 400-гаад сая ам.доллар гадагш гарсан нь ханш өсөхөд шууд нөлөөлсөн гэсэн хариулт өгсөн бол Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр УИХ-аас буцаасан 5 хуулиас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлгийн шатанд байгаа. Одоо үлдсэн 4 хуулийн төсөл болон бүртгэлийн багц 3 хуулийн төсөл зэрэг 10 орчим хуулийн төслийг 11 дүгээр сард багтаан УИХ-д өргөн мэдүүлнэ. Эрүүгийн хуулийг нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлбэрээр яамдаас энэ 7 хоногтоо багтаан санал авах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа гэлээ.



    Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газрын дарга Р.Содхүү цахим гарын үсэг, цахим гадаад паспорт төсөл нь дэд бүтцийн сүлжээ, техникийн тоног төхөөрөмжийн хувьд ихээхэн хөрөнгө зардал шаардагдах учраас эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед түр зогссон, харин бэлтгэл ажлыг хангах чиглэлээр ажиллана гэсэн бол Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр өнгөрсөн Засгийн газрын үед гадаад паспортын бэлдэц нийлүүлэх тендер зарлаж Унгарын компани шалгарсан байдаг. Энэ асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яамнаас хамтарсан ажлын хэсэг гарч ажиллан дүгнэлтээ Засгийн газарт танилцуулсан. Энэ талаархи материалыг байнгын хорооны гишүүдэд өгнө гэдгээ хэллээ.

    Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Л.Болд, Ц.Нямдорж нар үг хэлсний дараа УИХ-ын гишүүн Л.Болдын гаргасан хүний эрхийг хамгаалах чиглэлээр эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, мөн хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, цахим орчныг хамгаалах хууль эрх зүйн орчныг төгөлдөржүүлэх гэсэн агуулгатай зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадсангүй.

    Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжсэн бөгөөд энэ талаархи санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    2016 оны 11 сарын 08
    Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн захирал Ц.Оюундарь нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

    Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг гамшгаас өөрийгөө болон бусдыг аврах үйл ажиллагаанд сургаж, дадлагажуулах ажлыг олон нийтэд хүргэж, сурталчилгаа мэдээллээр хангах үйл ажиллагааны хүрээг нэгтгэн чиглүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулж байгаа юм.
  • Арван хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
    2016 оны 11 сарын 08


    2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв



    УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2016.11.08/ хуралдаан 10 цаг 07 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслийн талаар асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй учир ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм.





    Тухайлбал, Эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 2017 онд 5,974.8 гэснийг 6,160.2 гэж, ДНБ-д эзлэх хувь 22.8 гэснийг 23.3, 2018 онд 6,681.0 гэснийг 6,822.6, ДНБ-д эзлэх хувь 23.4 гэснийг 23.8, 2019 онд 2019 онд 7,211.6 гэснийг 7,561.3, ДНБ-д эзлэх хувь 22.7 гэснийг 23.7 гэж өөрчлөх саналыг гишүүдийн 90.0 хувь нь дэмжлээ.



    Мөн эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2017 онд 8,564.0 гэснийг 8,568.9, ДНБ-д эзлэх хувь 32.7 гэснийг 32.3, 2018 онд 8,821.8 гэснийг 8,971.2, ДНБ-д эзлэх хувь 30.9 гэснийг 31.3, 2019 онд 8,961.4 гэснийг 9,316.5, ДНБ-д эзлэх хувь 28.2 гэснийг 29.2 гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив.



    Түүнчлэн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ 2017 онд -1.130.4 гэснийг -1,125.5, ДНБ-д эзлэх хувь -4.3 гэснийг -4.2, 2018 онд 257.8 гэснийг 402.3, ДНБ-д эзлэх хувь 0.9 гэснийг 1.4, 2019 онд 139.5 гэснийг 345.3, ДНБ-д эзлэх хувь 0.4 гэснийг 1.1 гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив.



    Ажлынх хэсгээс гаргасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2017 онд -2,589.2 гэснийг -2,408.7, ДНБ-д эзлэх хувь -9.9 гэснийг -9.1, 2018 онд -2,140.8 гэснийг -2,148.6, 2019 онд -1,749.8 гэснийг -1,755.2 хувь гэж өөрчлөх, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг 2017 онд 1,494.2 гэснийг 1,483.9 гэж ДНБ-д эзлэх хувь 5.7 гэснийг 5.6, Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр 2017 онд 22,197.4 гэснийг 22,363.7, ДНБ-д эзлэх хувь 84.8 гэснийг 84.4, 2018 онд 22,818.0 гэснийг 22,889.5, 2019 онд 23,798.9 гэснийг 23,903.1, ДНБ-д эзлэх хувь 74.8 гэснийг 74.9 гэж өөрчлөхийг гишүүдийн олонхи нь дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Анхны хэлэлцүүлэг хийсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулахаар болсон юм.





    Үргэлжлүүлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд асуулт асууж, санал, байр сууриа илэрхийлэх гишүүн байсангүй.



    Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон ”Хүүхдийн мөнгө олгох талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.



    10 хууль, гурван тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ



    Үүний дараа Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажилллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Прокурорын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хууль болон тогтоолын төслүүдтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Баделхан гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Тэрбээр прокурорын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл батлагдвал прокуроруудын одоо авч байгаа цалин нь хэдэн хувиар нэмэгдэхийг тодруулсан юм. Ажлын хэсгээс прокурорууд шүүгчдээс гурав дахин бага цалин авдаг байсан бол УИХ-ын шинэчилсэн тогтоолоор шат, шатны шүүхийн цалингийнхны 65 хувьд хүрсэн гэж хариулсан юм.





    Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнд УИХ-ын 2001 оны 74 дүгээр тогтоолын дагуу төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг түүний албан тушаалын сарын цалингаас төрийн алба хаасан хугацааг харгалзан 5-25 хувиар тооцож олгодог байсныг өөрчилж, жигд 10 хувиар тооцож олгох нь зүйтэй гэсэн санал байв. Үүнийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжив. 10 хууль, гурван тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.



    Төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ



    Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Н.Амарзаяа, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тогтоолын төслийг бүтцийн хувьд цэгцлэх, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орон нутгийн төлөөлөл оролцуулах шаардлагатай байгаа талаар саналаа хэлсэн юм. Үүний дараа байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.





    Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тав дахь асуудал нь Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг байв. Уг хэлэлцүүлэгтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Ингээд төслийн гурав дахь хэлэлцүүлэг хийсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.





    Хуралдааны төгсгөлд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Оюутолгой” төслийн далд уурхай, “Тавантолгой”, “Тавантолгой цахилгаан станц”, “ДЦС-3”-ын өргөтгөл, “Гацуурт” зэрэг томоохон төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлнэ гэж байгаа ч хугацааны талаар тодорхой хариу хэлэхийг, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудлыг нэг мөр цэгцэлж, 2008 онд батлагдсан Татварын багц хуулиудыг хэдийд шинэчлэхийг тодруулж байлаа. Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, 2017 оны төсвийн төсөлд Оюутолгой” төслийн далд уурхай, “Тавантолгой”, “Тавантолгой цахилгаан станц”, “ДЦС-3”-ын өргөтгөл, “Гацуурт” зэрэг томоохон төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр тусгагдсан байгаа. 2017 онд эдгээр томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Харин татварын хөнгөлөлтийг багасгах, нэг мөр болгох, Татварын багц хуулиудыг шинэчлэх талаар бид ажиллаж байгаа гэж хариуллаа.



    Гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа төсөвтэй холбогдуулж нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2017 онд ДНБ-д эзлэх хувь -9.9 гэснийг -9.1 гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ,
  • Цасаа цэвэрлээгүй ААН-ээс иргэд хохирлоо барагдуулахыг нэхэмжлэх эрхтэй
    2016 оны 11 сарын 08
    ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Иргэн, Аж ахуйн нэгж байгууллагуудыг эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж хийх, арчилгаа цэвэрлэгээг хариуцах, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилган, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгосон байдаг.

4671 4672 4673 4674 4675 4676 4677
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Пүрэвдорж: Төвийн бүсийг тойруулан хот байгуулах нь хэт их төвлөрлийг бий болгох эрсдэлтэй
    20 цаг 0 мин
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
    20 цаг 18 мин
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
    20 цаг 28 мин
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
    20 цаг 36 мин
  • “GOMONGOLIA” үндэсний брэндинг олон улсын “PRWEEK GLOBAL AWARDS 2025” уралдааны “Нийтийн салбар” төрөлд тэргүүн байр эзэллээ
    21 цаг 10 мин
  • Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
    23 цаг 13 мин
  • ЭЗБХ: Жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа
    23 цаг 36 мин
  • ГХЯ: БНСУ-ын визтэй холбоотой асуудлуудад бодит шийдвэр гаргуулахаар ажиллаж байна
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Манай улсад нийт 756 нэр төрлийн электрон тамхи борлуулагдаж байна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • “Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд есөн орны эрдэмтэд оролцож байна
    Өчигдөр 13 цаг 12 мин
  • ОБЕГ: Объектын гал түймрийн 2086 тохиолдол бүртгэгдсэний 14.8 хувь нь өнжмөл шар өвстэй холбоотой дуудлага байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ
    Өчигдөр 12 цаг 40 мин
  • Б.Батцэцэг: Гадаад харилцааг эдийн засагжуулахад эрх зүйн орчин хангалттай бүрдчихсэн
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 12 цаг 01 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Б. Найдалаа: Ерөнхий сайд хууль бусаар хөрөнгөжсөн бол хариуцлага хүлээх л ёстой
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Б.Жаргалан: Урсгал зардлыг улам цааш нь танах боломжтой
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Л.Мөнхбаясгалан: Эрүүл мэндийн салбар хүний сэтгэл хөдлөл, эмзэглэл дээр явмааргүй байна
    Өчигдөр 11 цаг 22 мин
  • О.Батнайрамдал: Гаднаас орж ирж буй мөнгөн урсгал тийм амархан өөрчлөгдөхгүй
    Өчигдөр 10 цаг 58 мин
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • ЭМГЭНЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК