-
2016 оны 10 сарын 24
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Тус бүлгийн хуралдаанаар 2017 оны төсвийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, гишүүд байр сууриа нэгтгэсэн байна.
Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар тус бүлэг мэдээлэл өгөхгүй ажээ.
-
2016 оны 10 сарын 24
Долоо хоног бүрийн даваа гаригт болдог Эрчим хүчний салбарынхан шуурхай хуралдаж байна. Хуралд харьяа 20 гаруй байгууллагын удирдлага оролцож буй бөгөөд өвлийн бэлтгэл ажлаа тайлагнаж буй юм.
-
2016 оны 10 сарын 24
Үүний дагуу эхний ээлжид Сэлбэ голын эрэг дагуу болон ГССҮТ-ийн сагсны талбайд нисдэг тэрэгний зогсоол байгуулахаар урьдчилсан байдлаар шийдвэрлэж, цаашид хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулан холбогдох газруудад танилцуулахаар болсон байна.
-
2016 оны 10 сарын 24
Албадан гаргасан үндэслэлээр нь авч үзвэл 59 хувь буюу 249 нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, 20.8 хувь буюу 88 нь оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, 14.4 хувь буюу 61 нь түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн, 5.6 хувь буюу 24 нь бусад зөрчлүүд эзэлж байна.
Албадан гаргагдсан гадаадын иргэдийг улсаар нь авч үзвэл 59.9 хувь буюу 253 нь БНХАУ, 12.5 хувь буюу 53 нь БНСВУ, 7.3 хувь буюу 31 нь ОХУ, 3.3 хувь буюу 14 нь ХБННУ/Нигериа/, 3 хувь буюу 13 нь БНСУ, 13.7 хувь буюу 58 нь бусад улсын иргэд эзэлж байна.
-
2016 оны 10 сарын 24
Японы алдарт дуучин Яширо Аки Монгол Улсын Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамын шүлэг, Г.Жаргалсайханы аялгуу “Увертюра” хамтлагийн дуулснаар олны хүртээл болсон “Жамаас” дууг худалдан авсан байна.
Тэрээр өнгөрсөн наймдугаар сард Монголд айлчлан ирж, задгай театрт ая дуугаа өргөсөн аж. Энэ үеэр тус дууны уран бүтээлчидтэй албан ёсоор уулзаж, худалдан авах хүсэлтээ илэрхийлсан юм байна. Уран бүтээлчид дуугаа худалдахыг зөвшөөрсөн ч хичнээн төгрөгөөр үнэлсэн нь нууц байгаа аж.
Яширо ”Энэ дэлхийд ирэх, буцах тухай өгүүлсэн сайхан дуу. Голоор нь япон аялгуу оруулсан, ер нь өвөрмөц дуу болсон гэж бодож байна” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Дашрамд дурдахад, саяхан Японы алдарт дуучин Яширо Аки “Жамаас” нэртэй цомгоо олны хүртээл болгосон байна.
-
2016 оны 10 сарын 24
Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн дагуу Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Хадгаламж зээлийн хоршоо улирал бүр санхүүгийн тайлангаа дараа сарын 10-ны дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар 2016 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа нийт 276 хоршоо ирүүлэхээс 208 нь ирүүлж, 75,4 хувьтай байна.
Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг нийт 96 хадгаламж зээлийн хоршооны 53 нь тайлангаа ирүүлжээ. Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох мэргэжилтнүүд хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хадгаламж зээлийн хоршоодын алдаатай илгээгдсэн тайланд зааварчилгаа өгч, санхүүгийн тайлангаа хүндэтгэн үзэх шалтгаангүй хугацаа хоцроосон ХЗХ-дод Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэхээр ажиллаж байна гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 24
Орон нутгийн сонгуулийн эцсийн дүн урьдчилсан байдлаар гарчээ.
-
2016 оны 10 сарын 24
Орон нутаг дахь ИТХ-ын сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүйн улмаас өчигдөр дахин санал хураалт болсон. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй 152 тойргийн 79 хороонд өнгөрөгч өдөрс нэмэлт саналт хураалтыг 07:00-22:00 цагт явуулсан.
-
2016 оны 10 сарын 24
Нийслэл хот орчим хөрсний бохирдолд ихээр орж, эрүүл хөрстэй газар ховор талаар эрдэмтэд ярьж байна. Ялангуяа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Зайсан, Баянбүрд, Нарантуул болоод техникийн зах орчимд хөрс илүүтэй бохирджээ.
Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн засаг дарга С.Батболд ажлын хэсэг томилох захирамж гаргажээ.
Тэрбээр нийслэлийн суурьшлын бүсийн хөрсний доройтол, бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажлыг тодорхойлж, хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг найман хүний бүрэлдэхүүнтэй томилсон байна. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга нар уг асуудалд ахлан ажиллах аж.
-
2016 оны 10 сарын 24
Нийслэлийн анхны суурийг тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ
-
2016 оны 10 сарын 24
Нийслэлийн сонгуулийн хорооноос өчигдөр явагдсан дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэмэлт санал хураалтын талаар мэдээлэл хийлээ.
-
2016 оны 10 сарын 24
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 618 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 489 дуудлага бүртгэгдсэн байна.
-
2016 оны 10 сарын 24
Гурван өдөр үргэлжилж буй “Model UN” жишиг бага хурал болон салбар хуралдаанууд англи хэл дээр болж байгаа аж.
-
2016 оны 10 сарын 24
УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.
-
2016 оны 10 сарын 24
“Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобус замын хөдөлгөөнд оролцож байхдаа шатжээ.
-
2016 оны 10 сарын 24
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдтэй хийдэг ээлжит уулзалтынхаа дагуу энэ сарын эхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч уулзсан. Уулзалтаар нийслэлийн Засаг даргын дэргэд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл” байгуулж, тэдний боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхийг хотын даргаас хүссэн юм. Энэ хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Нийслэлийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний зөвлөл”-ийг шинэчлэн байгуулах тухай захирамж гаргалаа. Нийслэлийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний зөвлөл”-ийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч даргалах бол дэд даргаар Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр ажиллах юм. Зөвлөлийн бүрэлдэхүүнд нийслэлийн зарим агентлаг, харьяа газрын дарга нар багтаж байгаагаас гадна Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга, “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо” “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”, “Монгол улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбоо”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо” “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо” “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо”, “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр” зэрэг төрийн бус байгууллагын тэргүүн, захирлууд ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 24
Өчигдөр буюу 10-р сарын 23-ны өдрийн оройн 18:00 цагийн орчимд, залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдийг Эрүүгийн цагдаагийн газрын 4-р хэлтэс болон Тусгай ажиллагааны газрын алба хаагчид баривчилсан байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148.3 заасан гэмт хэрэгт сэжигтнээр эрэн сурвалжлагдаж байсан 50 настай эрэгтэй “Гандан бороо” хочтой Б-г Баянгол дүүрэгт байрлах гэрээс нь баривчилжээ. Баривчлах үед сэжигтэн Б нь мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд гэрт нь хийсэн үзлэгээр Метафитамин төрлийн мансууруулах бодис илэрсэн байна. Тиймээс сэжигтэнд холбогдох эрүүгийн хуулийн 148.3-т заасан хэрэг дээр нэмж Монгол улсын эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар хэрэг үүсгэн, хоёр хэргийг нэгтгэн шалгаж эхэлжээ.
“Гандан бороо” хочтой Б нь иргэн Г-с 150 орчим сая төгрөгийн эд зүйлийг зээлээр авч улмаар зээлийн хугацаа дууссан боловч мөнгийг нь өгөлгүй айлган сүрдүүлсэн, заналхийлжээ. Улмаар хохирогч Г цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн 148.3 зааснаар хэрэг үүсгэн шалгаж байсан ажээ. Иймд дээрх этгээдэд залилуулсан болон хохирсон иргэд байвал Эрүүгийн цагдаагийн газарт хандахыг цагдаагийн байгууллагаас дамжууллаа.
-
2016 оны 10 сарын 24
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболдын танилцуулснаар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 сарын 17-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 12 575 мэдээ, мэдээлэл хүлээн авчээ.
-
2016 оны 10 сарын 24
Монголын эдийн засаг зэс, нүүрс зэрэг түүхий эдийн экспортоос шууд хамааралтай. Өнгөрсөн 2012 оноос эхлэн түүхий эдийн үнэ унаж, 2011 онд дэлхийд хамгийн өндөр буюу 17 хувьтай байсан манай улсын эдийн засгийн өсөлт буурсаар 2015 онд 2.3 хувь болсон билээ. Энэ нь улсын төлбөрийн тэнцэлд нөлөөлж, Засгийн газрын төсвийг хумьсан талаар гадны хэвлэлүүдэд бичсээр байна.
Энэ сарын 21-ний өдөр “The Diplomat”-д: Монголын төсвийн алдагдал ДНБ-ийх нь 20 хувьтай тэнцэж байна. Харин нийт өрийн хэмжээ нь ДНБ-ийх нь 200 орчим хувьтай тэнцэж буй нь тус улс сүүлийн хэдхэн жилийн хугацаанд ийм их хэмжээний өр тавьсантай холбоотой хэмээн бичжээ.
-
2016 оны 10 сарын 24
Авто замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг Өндөрдовын жуулчны баазтай холбох 3.8 км, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замыг Өндөрдовын жуулчны баазтай холбох 5.1 км, Налайх-Тэрэлж чиглэлийн 30.2 км нийт 39.1 км хатуу хучилттай авто замыг тус тус ашиглалтад хүлээн аваад байна.
Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын үлдэгдэл 58 км, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км авто замаас 120 км, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замаас 77.8 км-ыг тус тус хэсэгчлэн, мөн Элсэн тасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9.8 км нийт342.6 км хатуу хучилттай авто зам болон Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн голын 217.2 урт метр төмөр бетон гүүрийг тус тус ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
БНХАУ-ын Засгийн газрын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Завхан аймгийн төвийг нийслэлтэй холбох замын хэсэг болох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км, Говь-Алтай аймгийн төвийг нийслэлтэй холбох замын хэсэг болох Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замын барилгын бэлтгэл ажлыг хангаж, зам барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ.
Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны замын барилгын ажлыг эхлүүлж ажлын явц 30.0 орчим хувьтай байна.