-
2016 оны 11 сарын 10
АНУ-ын Лас Вегас хотноо болж буй ”Memoriad-2016” оюуны олимпт манай улсаас 14 тамирчин өрсөлдөж буй. Тэмцээний хоёр дахь өдөр /11.09/ ”Binary digits” буюу ”Хоёртын тоолол” төрөл явагдаж, дүнгээ гаргалаа.
Энэхүү төрөлд Их Мастер Б.Шижир-Эрдэнэ 4770 цифр алдаагүй санаснаар олимпийн дээд амжилтыг шинэчилж, алтан медаль хүртлээ. Өмнө нь энэ төрөлд буюу 2012 онд Германы тамирчин, ОУ-ын Их Мастер Ёханнес Маллов 4065 цифр алдаагүй санаснаар олимпийн дээд амжилтыг тогтоож байжээ.
Мөн энэ төрөлд Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас) 4545 цифр алдаагүй санаж мөнгөн медалийн эзэн боллоо.
Ийнхүү Монголын баг тамирчид хоёр дахь өдрийн байдлаар 4 алт, 6 мөнгө, 5 хүрэл медаль буюу нийт 15 медалийн болзол хангаад байна.
-
2016 оны 11 сарын 10
Байгалийн нөөцийн засаглал ба хараал
Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар
Дэлхийн байгалийн нөөцийн засаглалын институтын судалгаа сонирхол татав. Доорх хоёр графикт Англи, Норвег хоёр улсын 1971-2014 оны хооронд олборлосон газрын тос, байгалийн хийн хэмжээг үзүүлжээ. Олборлолт нь биет хэмжээгээр тэнцүү шахуу болов ч улсдаа авсан татвар, ноогдол ашгийн хэмжээгээрээ Норвег нь Англиас бараг 3 дахин их байна. Хараар бодоход Англи нь илүү баймаар юм шиг. Гэтэл Норвег илүү алсын хараатай, байгалийн нөөцийн засаглал хэрэгжүүлжээ. Норвегийн баялгийн сан нь дэлхийн томоохон сангуудад ордог. Байгалийн баялгаасаа олсон орлогын зохих хувийг хэрэглээндээ тааруулан зарж, бусдыг нь хуримтлуулж гадаадын улс орнуудын ашигтай төслүүдэд хөрөнгө оруулалт хийх замаар сангаа арвижуулсан дэлхийн шилдэг туршлага. Сая нүүрсний салбар хямрахад энэ сан дэлхийн улс орнуудад оруулсан хөрөнгө оруулалтуудаа бүгдийг нь татсан. Эрсдэлтэй гэж үзсэн учраас тэр. Харин алтанд бол хөрөнгөө оруулсаар байна. Гэтэл бид яав? Хүний хөгжил сан гэж байгуулаад стратегийн ордуудаасаа хишиг, хувь хүртээнэ гэж ирээдүйн татварын орлогуудаа зээлж аваад жамирчихсан. Тансаглах шиг л болсон. Одоо өртэй. Ирээдүйн өв сангийн тухай хууль гэж гаргаад хүний хөгжил санд төвлөрсөн өрийг тийш нь шилжүүлчихсэн гэж дуулсан. Өрөө төлж дуусгаад хичнээн ч жилийн дараа юм бүү мэд хуримтлал үүсэх юм байх. Баялгаасаа хувь хүртэх өч төчнөөн том ордууд, төрийн өмчит компаниуд. Бүгд алдагдалтай. Бөөн өр шир. Эрдэнэс Тавантолгойн Чалкогийн өр, Эрдэнэтийн Жастын Батхүүгийн өр, Оюутолгойн өр, Чингис, Самурай бондын өр гэх мэтээр явж өгнө. Улсаараа өрөнд орсоор 21.5 тэрбум ам долларын өртэй болжээ. Он гараад Чингис бондын эхний төлөлт болох 500 сая ам доллар төлнө. Юугаараа төлнөө!? Төгрөг нь хогийн цаас болтлоо үнэгүйдсэн. Ингээд харахаар бидэнд баялгийн хараал гэдэг нь бодитоороо нүүрлэчихэж. Асар их баялагтай ч авилгал хээл хахуульд идэгдэж баялгийн хараал хүртсэн Зимбабвед иргэд нь үндэснийхээ тэрбум доллароор талх ч авч чадахгүй болтлоо дампуурч, өлсгөлөн гуйланчлалд нэрвэгдэж буй муу жишээг бид харж байна. Дараагийн Зимбабве болохгүйн тулд байгалийн баялгийн засаглалаа сайжруулах алсын хараатай бодлого хэрэгжүүлэх шаардлага ус агаар мэт хэрэгтэй болжээ. Биднийг бие биенээ хардаж, хулгайч, луйварчин, хужаа жунгаагаараа дуудалцан цаг алдаж суух зуур бусад улс орнууд хөгжлөөрөө тасраад явчихлаа. Японд сансрын аялал жуулчлал хөгжиж дэлхийн агаар мандалаас гарч зугаалах, хүн шиг роботуудаар гэрийн зарц хийх, Америкт нар салхины эрчим хүчээр ажилладаг машин, байшинг массаар нь үйлдвэрлэх, хүний эд эрхтэнг нано технологиор ургуулах төсөл биелэлээ олж тун удахгүй энгийн хэрэглээ болох нь. Атаархах юм. Бид одоо яах вэ? Яавал дээр вэ? . Эрдэнэтийн 49%-ийг ямар ч шийдэл гаргалгаагүй ярьсаар буцаагаад Оросуудад өгөх үү? Тавантолгойн хэрүүлээ үргэлжлүүлж, 200 ам доллар хол давсан үнэтэй нүүрсээ 30 гаруйхан ам доллароор хил давуулж урсгасаар суух уу? Аль эсвэл өргөн, нарийн цариг, танк дайн ярьж төмөр замаа гацаах уу? Улс орноо алах, аврах эсэх нь эрх баригчид та нараас л хамаарна. Алдах эрхгүй. Төрийн өмчит компаниуддаа алсын хараатай зоримог шийдвэрүүд гаргаж, заримыг нь хувьчлах, заримынх нь засаглалыг сайжруулах замаар байгалийн нөөцийн баялгаа хөгжил, дэвшилд хөрвүүлэх боломжийг ашиглаасай!
Америк, Япон шиг болж чадахгүй ч байгаа баялгаа зүй зохистой ашиглаад өр ширнээсээ гарчих юмсан.
-
2016 оны 11 сарын 10
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийв. Энэ үеэр 2017 оны төсвийн төслийг батлах тухай Байнгын хорооноос гаргасан санал асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Эрдэнэбат
“ Долларын ханш болохоо байлаа. Валютын ханш хоногоор биш цагаа өсдөг болчихлоо. Үүнийг хариуцаж байгаа хүн байна уу. Ам.доллар 3000 төгрөгт хүрэх нь. Үүнд арга хэмжээ авч байгаа Монголбанк Засгийн газар байна уу. Энэ чинь импортын хэрэглээ огцом өсөж гадагшаа юм гарахаа байсан гэсэн үг. Долларын ханшийг хэдээр төсөвлөсөн юм бэ Хариулт өгөх хүн байна уу” гэв. Түүний асуулгад УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариулав. Тэрбээр
“ Вальютын ханш хөдлөлтийн үндсэн үзүүлэлт байна. Хамгийн гол нь эрэлт нийлүүлэлт. Нөөц гэж бий. Эрдэнэбатад хэлмээр байна 2.2 тэрбум ам.долларын нөөц байсан. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд үүнийг үрэн таран хийсэн. Одоо валютын нөөц гэж байхгүй. Хятадаас авсан 1.3 тэрбум ам.долларын зээлээр нөөцөө бүрдүүлж байна. Валютын сангийн нөөцийг өнгөрсөн дөрвөн жилд нийтдээ дөрвөн тэрбум ам.доллараар үрсэн. Одооо нууж байсан идээ бээр нь хагарч байна. Монголбанк валютын урсгалыг тэнцвэржүүлэхэд чадах чадхаараа арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ долларын алдааг хязгаарлаж байна. Гэхдээ бидэнд боломж бий. Үүний тулд том төслүүдээ явуулах хэрэгтэй. Нэг хүн гарч ирээд хэлээд нэмэргүй. 2017 оны төсөв чухал үүрэгтэй. 514 тэрбум төгрөгийн үнэт цаасыг зогсоож чадсан. Мөн хэмнэлтийн бодлогыг оруулж ирсэн” хэмээв.
-
2016 оны 11 сарын 10
Нийслэлд концессын гэрээгээр хэрэгжиж буй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр барих ажлын гүйцэтгэгчээр ”Ди Вай Кэй Би” ХХК шалгарч, 2016 оны 4-р сард гэрээ байгуулжээ.
Барилга, байгууламжийн ажил хугацаандаа дуусч, ашиглалтад оруулах комисс 2016 оны 10 дугаар сарын 20-нд ажилласан байна. Комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтээр гүүрийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд үүрэг даалгаврын биелэлтийг ханган ажиллаж байна гэж Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 10
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлийг хэлэлцэж баталлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ДНБ-ний тооцооллоор хийсэн аргыг олж харахгүй байна, шинжилгээний үр дүнг асуув. Түүний асуулгад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариулт өгсөн юм. Тэрбээр
”Засгийн газар энэ чиглэлийн судалгаанд анхаарч байх нь зүйтэй. Энэ удаагийн төсвийн хүрээний мэдэгдэл дээр эконометрийн судалгааны талаарх материал УИХ-ын гишүүний гар дээр ирээгүй. Тийм учраас энэ төрлийн судалгаа хийгдээгүй” гэлээ.
Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Уг асуудалтай холбогдуулан асуулт асууж үг хэлэх гишүүд байгаагүй тул дөрөв дэхь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
-
2016 оны 11 сарын 10
Хамгийн сайхан эмэгтэй алдартай жүжигчин Одри Хепберн
-
2016 оны 11 сарын 10
Монгол Улсын шинжлэх ухааны академийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаанд гардуулахаар болжээ.
Түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж олгож буй энэхүү шагналыг ШУА-ийн ерөнхийлөгч, Төрийн шагналт, академич Д.Рэгдэл Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд маргааш гардуулах юм.
Тэрээр, эх хэл, үндэсний урлагаа сэргээх, баяжуулах, хадгалахад хувь нэмрээ оруулж 60 мянга гаруй толгой үг, 80 мянган холбоо үг бүхий “Монгол хэлний тайлбар толь” номыг эмхэтгэн гаргажээ. Мөн “Хууль зүйн латин-англи-орос-монгол толь” номыг хэвлүүлснээс гадна Монгол Улсын нутаг дэвсгэр дэх хадны зургийг судалж “Монгол Алтайн чулуун шастир” цомог зэрэг бүтээл туурвисан байна.
Тэрбээр эх хэл, үндэсний урлагаа сэргээх, баяжуулах, хадгалахад хувь нэмрээ оруулж 60 мянга гаруй толгой үг, 80 мянган холбоо үг бүхий “Монгол хэлний тайлбар толь” номыг эмхэтгэн гаргажээ. Мөн “Хууль зүйн латин-англи-орос-монгол толь” номыг хэвлүүлснээс гадна Монгол Улсын нутаг дэвсгэр дэх хадны зургийг судалж “Монгол Алтайн чулуун шастир” цомог зэрэг бүтээл туурвижээ.
-
2016 оны 11 сарын 10
УИХ-ын чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Хэлэлцүүлгийн тухай Төсвийн байнгын хороо дүгнэлтээ гаргажээ. Дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа. Тэрбээр ”насны хишиг”-ийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн жилд хоёр удаа олгож байх талаар дуулгав.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ” 2017 оны төсвийн тухай Нийгмийн даатгалын төсвийн УИХ-ын нэгдсэн чуулганы /11.3/ хуралдаанаар төсвийн байнгын хороонд шийдүүлсэн билээ. Эцсийн хуралд бэлдхэд хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.
Хуулийн техникийн засварыг орууллаа. Ахмад настаны ”насны хишиг”-ийг билгийн тооллын хаврын тэргүүн сараас эхлэн 65-69 насны ахмадуудад 50 мянга, 80-89 насны ахмадууд 100 мянга, 90-ээс дээш насны ахмадуудад 300 мянган төгрөгийг жилд хоёр удаа тус тус олгохоор боллоо” гэлээ.
УИХ--ын чуулганаар 10 асуудал хэлэлцэж буйн нэг нь ТӨХК-ийг хувьчлах асуудлаар гишүүд санал солилцож байна.
-
2016 оны 11 сарын 10
АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн марафонд манай тамирчин Б.Батзориг 42 км зайг 3:13:56 цаг гүйж, ангилалдаа III байрт оржээ.
Мөн гар дугуйн төрлөөр П.Энхманлай 2.38.41, П.Наранбаатар 2:30:45 цагт замаа амжилттай дуусгасан байна.
-
2016 оны 11 сарын 10
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан өнгөрсөн сараас жолооч нарт зөрчлийн оноо тооцож эхэлсэн.
-
2016 оны 11 сарын 10
Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2428 төгрөг 08 мөнгөтэй тэнцэж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2476 төгрөгөөр худалдан авч 2485 төгрөгөөр арилжиж байна.
-
2016 оны 11 сарын 10
Д.Эрдэнэбат: Доллар 3000 хүрлээ. Үүнийг хариуцаж байгаа Монголбанк, Засгийн газар байна уу
-
2016 оны 11 сарын 10
Авто замын осолтой холбоотойгоор хүүхэд бэртэж, амь насаа алдах тоогоор Монгол улс гамшгийн хэмжээнд очоод байгаа учраас НҮБ-аас хүртэл анхаарал хандуулж эхэлжээ.
-
2016 оны 11 сарын 10
Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” жазз найрал хөгжмийн “City Swing” jazz night буюу “Их хотын дагшаа” жазз тоглолт 2016 оны 11-р сарын 18-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглогдох гэнэ. Энэхүү тоглолт нь 3 дах жилдээ тоглогдох гэж байгаа бөгөөд анх “Баянмонгол” жазз найрал хөгжмийн удирдаач С.Саруул-Од /СТА/ санаачлан эхлүүлж байжээ. Дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн бүтээлүүдээс сорчлон тоглож Монголын үзэгч, сонсогчдодоо жазз бүтээлүүдийг толилуулдгаараа онцлогтой тоглолт юм. Мөн цаашид жил бүр уламжлал болгон тоглохоор төлөвлөөд байгаа аж.
Энэ жилийн тоглолтонд Баянмонгол жазз найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ, удирдаач С.Саруул-Од /СТА/, улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Солонго, урилгаар дуучин Одноо /Lemons/, Э.Соёмбо болон Герман улсаас ирсэн алдарт трубач Bastien Rieser нар оролцох юм.
Тоглолтын тасалбар Филармонийн кассаар болон www.ticket.mn сайтаар худалдаалагдаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг www.mgl-philharmonic.com, 70118012, 99925074-с лавлана уу. Дашрамд дуулгахад Юнителийн GG карттай хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100gg оноогоор 5000₮ хямдруулан авах боломжтой.
-
2016 оны 11 сарын 10
АНУ-ын Лас Вегас хотноо болж буй ”Memoriad-2016” оюуны олимпт манай улсаас 14 тамирчин өрсөлдөж буй. Тэмцээний хоёр дахь өдөр /11.09/ ”Flash Numbers” буюу харааны ой тогтоолт, цээж бодолтын ”Mental Addition” төрлүүд явагдаж, дүнгээ гаргалаа.
-
2016 оны 11 сарын 10
NBA LIVE: Houston Rockets V.S San Antonio Spurs
-
2016 оны 11 сарын 10
УИХ-ын чуулган эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;-ийг хэлэлцэж байна.
-
2016 оны 11 сарын 10
Монгол Улсад 2017 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагсдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг Засгийн газрын тогтоолоор баталлаа.
-
2016 оны 11 сарын 10
Монгол Улсын хүн ам 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 3 сая 57.8 мянга болж, 2010 оны тооллогоос 2.2 хувь буюу 303.1 мянган хүнээр нэмэгдсэн байна. Харин өрхийн тоо 859.1 мянгад хүрч 2010 оноос 20.4 хувиар өсчээ.
-
2016 оны 11 сарын 10
Иргэний ирүүлсэн гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах иргэн А-ийн эмнэлгийн үйл ажиллагаанд өчигдөр шалгалт хийжээ.