зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4877 4878 4879 4880 4881 4882 4883
  • Аврагчид 26 иргэний амийг аварчээ
    2016 оны 9 сарын 06
    Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 54-р байрны 1 дүгээр орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт шөнийн 01 цаг 38 минутад ирсэн байна.

    Нийслэлийн онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид шуурхай ажиллаж утаажилтын бүсээс гарч амжаагүй, угаартах эрсдэлд ороод байсан 26 иргэний амь насыг авран хамгааллаа. Гал түймрийн улмаас иргэд барилга дотор хорт утаанд угаартах аюултай байсан тул гал сөнөөгчид Аврах эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллажээ.
  • Хүнсний ногоо, жимсийг 43 байршилд үнийн нэмэгдэлгүй борлуулна
    2016 оны 9 сарын 06
    Иргэдийг эх орны хөрсөнд ургуулсан эрүүл баталгаатай хүнсээр хангах, тариаланчдын хүнсний ногооны борлуулалтыг дэмжих зорилгоор “Алтан намар үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааны хүрээнд нийслэлийн 25 байршилд 190 иргэн, аж ахуйн нэгж өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоогоо зарж борлуулж байгаа юм.
    Цаашид төмс хүнсний ногоог дундын зуучлагчгүйгээр шууд худалдан борлуулах талбайг худалдааны төв, хүн ам олноор суурьшсан хороолол дүүргүүдэд гаргах, холбогдох зөвшөөрлийг олгох санамж бичигт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж. Батбаясгалан нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд нийслэлийн хэмжээнд 43 байршилд 434 цэгээр тариаланчид өөрсдийн тарьж ургуулсан жимс, хүнсний ногоогоо зарж борлуулна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Нийслэлд энэ сард цахилгаан хязгаарлах хуваарь
    2016 оны 9 сарын 06
    Нийслэлд энэ сард цахилгаан хязгаарлах хуваарь

    Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ

    2016-09-06 11:45:46

    Нийслэлийн хэмжээнд есдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан эрчим хүчээр түр хязгаарлаж байгаа тул иргэд Та бүхэн хэрэгцээгээ зохицуулна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай бөгөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.tog.mn сайт, 70047004 утаснаас авна уу.

    6/IX Чингэлтэй 10:30-17:30 1-р хороо, 18, 19, 36, 37, 38-р байр, Их агар, Баян констракшн, Гандирс, Бат эвсэг ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
    Баянгол 11:00-18:00 5-р хороо 10-р хороолол 33, ХД-36-р байр, Эмзүйн сургууль, Булган СӨХ, Радуга, 102-р сургуулиуд, МЛСЧ, ОТТУ, Мон бэйкери, Томт өргөө, Стройка, Хар чонот ХХК-ууд, ЭМШУИС-ийн ЭМТС, Нархажид хийд, Далд засал эмнэлэг болон эдгээрийн ойр орчмоор
    Хан-Уул 11:00-12:00 3-р хороо Дэвшил СӨХ, Хэрэглээ импекс, Яармаг, Грэйнд бэйкери, Мөнх шинэ од, Скай медиа, Арш, Дельта автосервис, Гантус ХХК, Хангай, Аварга ДС-ууд, Монгол коллеж, Эмнэлэг, 41-р цэцэрлэг, Начин бууз, Дээж бууз, МХГ-57, Ногооны 36, 45-р байр болон эдгээрийн ойр орчмоор
    11:30-18:00 13-р хороо 120-р ЦА болон эдгээрийн ойр орчмоор
    Сонгино хайрхан 10:30-18:00 10-р хороо Зүүн Баян-Уулын Т-13, Т-40, 16, 18-р гудамж, Улуснет ХХК болон эдгээрийн ойр орчмоор
    7/IX Баянгол 11:00-18:00 11, 4-р хороо Хувьсгалчдын Д-Д 1-3-р гудамж, Хүүхдийг ивээх сан, Ханамшигугул, Чулуун-Эрдэнэ /хүнсний дэлгүүр/, 10-р хороолол 18-2, 108, 301, 68-р байр, Адвентист чуулган, Бамаш, Венс, Дашваанжил, Их харанга, Мөнгөн гэрэгэ, Номин говь, Номт улс, Строй трейд, Цэцүүх трейд, Грийн эмералд ХХК-ууд, АОС-ууд, Голден парк хотхон болон эдгээрийн ойр орчмоор
    11:30-12:00 20-р хороо Монгол түлхүүр ХХК болон эдгээрийн ойр орчмоор
    12:00-12:30 20-р хороо Гацуурт ХХК болон эдгээрийн ойр орчмоор
    Сонгино хайрхан 11:00-18:00 3-р хороо Бага Нарангийн 34-44-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор
    8/IX Баянгол 11:00-18:00 9-р хороо Горькийн 3, 4, 5, 12, 14-р гудамж, Гэрэлт энэрэл ТББ, ЦЭСҮ, Дүүрэн сүмбэрэл, Буян ундрам ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
    13:00-16:30 1-р хороо Ноос импекс ХХК
    13:30-14:00 20-р хороо Монгол түлхүүр, Хуандай, Монгол тамхи, Одкон ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
    14:00-14:30 20-р хороо ЖБИ, Сан индустрал ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
    Хан-Уул 10:30-18:00 7-р хороо Нүхтийн 4-22-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор
    11:00-12:30 3-р хороо Улаанбаатар материал пүүс болон эдгээрийн ойр орчмоор
    8, 9/IX Баянзүрх 10:30-17:30 16-р хороо Цэргийн 21, 22, Сүүний 22, 27-р байр, ШШГЕГ-ын ЦТП, 21-р цэцэрлэг, 40-р ясли, Нью жуулчин констракшн, Үржиншадүвлин хийд, Бүрдэл ХХК
    Налайх 11:00-18:00 Лэгдэнхаан, Стройка, Их Биндэр хайрхан, Юнител, Өндөр-Улаан, Ном, Немо камп, Болор, Баяр импекс, Минжин, Мираж, Тахилга, Тэнгэрийн илч, Сан жуулчин, Тэрэлж жуулчин, UB-2, Гацуурт, Талын сондор, Тэрэлж, Монгол алт, Лайт саунд, Тэлмэн кэмп ХХК-ууд, Ламиран дацан, иргэн Отгонбаяр, Оюунсүрэн, Цэрэндорж болон эдгээрийн ойр орчмоор
    9/IX Хан-Уул 11:30-18:00 12-р хороо Хайрхан гэр хорооллын хойд тал , Мод үржүүлэг, Болорметтем ХХК болон эдгээрийн ойр орчмоор
    Сонгино хайрхан 11:00-18:00 1-р хороо Толгойтын 112-128-р гудамж, Ан Сан Ши ХХК болон эдгээрийн ойр орчмоор
    12/IX Хан-Уул 09:30-16:00 3-р хороо Атар өргөө ХК-ийн баруун талын ЦТП
    Сонгино хайрхан 11:30-18:00 7-р хороо 0119-р ЦА 2Т-7 болон эдгээрийн ойр орчмоор
    12,13/IX Налайх 10:00-18:00 9 давхар, 22-31-р байр, Чандмань Налайх, 2-р хорооны байр
    12-17/IX Налайх 08:30-21:00 Лэгдэнхаан, Стройка, Их Биндэр хайрхан, Юнител, Өндөр-Улаан, Ном, Немо камп, Болор, Баяр импекс, Минжин, Мираж, Тахилга, Тэнгэрийн илч, Сан жуулчин, Тэрэлж жуулчин, UB-2, Гацуурт, Талын сондор, Тэрэлж, Монгол алт, Лайт саунд, Тэлмэн кэмп ХХК-ууд, Ламиран дацан, иргэн Отгонбаяр, Оюунсүрэн, Цэрэндорж болон эдгээрийн ойр орчмоор
    13/IX Сонгино хайрхан 14:00-18:00 22-р хороо Баянголын амны ЕТГ-ын ажилчдын зуслан
    14/IX Баянзүрх 11:00-13:00 18-р хороо Жугамт өргөө ХХК, СӨХ, Алтан жолоо групп, Улаанбаатар банк, 27/1-3-р байр болон эдгээрийн ойр орчмоор
    15:00-17:00 6, 18-р хороо 9, 15, 16, 18, 21, 22, 24, 44, 51, Монтедийн 1, 2-р байр, Наран о/с, ГЕГ-ын о/с болон эдгээрийн ойр орчмоор
    15/IX Баянзүрх 11:00-13:00 18, 15-р хороо Бөхийн өргөө, Хадагтай инвест, Ватиканы төлөөлөгчийн газар, 21-р сургууль, 1-9, 13, 15, 16, 23, 27, 31, 40, 43, 44, 69-73, 75-р байр болон эдгээрийн ойр орчмоор
    13:00-15:00 18-р хороо Жугамт өргөө ХХК, СӨХ, Алтан жолоо групп, Улаанбаатар банк, 27/1-3-р байр болон эдгээрийн ойр орчмоор
    16/IX Сүхбаатар 10:30-17:30 19-р хороо Гоодойн зуслан
    Налайх 09:30-21:00 6-р хороо Тэрэлжийн ТИС полигон, Уран байгал, Баян хад, Байгалийн нууц, Гарьд тур, Гүрү трэйвл, Эрдэс Холдинг, Вин Вин констракшн, Болор импекс ХХК-ууд, Горхийн баруун салаа, Өгөөмөр
    16-23/IX Хан-Уул 10:30-18:00 9-р хороо Буянт-Ухаагийн 4-6-р гудамж, Бархүү, Кэй Си Би ХХК болон эдгээрийн ойр орчмоор
    18-25/IX Налайх 08:30-20:00 Минжин, Мираж, Тахилга, Тэнгэрийн илч, Сан жуулчин, Тэрэлж жуулчин, UB-2, Гацуурт, Талын сондор, Тэрэлж, Монгол алт, Лайт саунд, Тэлмэн кэмп, Ламиран дацан, Жавхлант ХХК-ууд, Иргэн Отгонбаяр болон эдгээрийн ойр орчмоор
    19/IX Баянзүрх 11:00-17:30 20-р хороо Гачууртын төвийн урд хэсэг, Хуандай ам
    Налайх 12:00-12:30 Городок, 337-р ЦА, Цэнгэг СӨХ, 153-р цэцэрлэг, МТ ШТС, Юнивишн, Скайтел, Аржанчивлан рашаан сувилал болон эдгээрийн ойр орчмоор
    19-20/IX Налайх 09:30-17:00 Жавхлант, Тэрэлж, Тэрэлж жуулчин ХХК-ууд тэр орчмын хэрэглэгчид
    20/IX Баянзүрх 11:00-17:00 11-р хороо Эмийн ургамлын 1-5, Усан сангийн 1-4-р гудамж, Ургах наран хороолол, Нью сервер, Харганат, Дэлхий Ази цогцолбор, Эрчим арт, Мобиком, Дөл түшиг, Хүү-Эрдэнэ, Мегавүүд ХХК-ууд, УСУГ-ын Завсрын усан сан, Бумбат, 284-р ЦА, Ногоон зоорь болон эдгээрийн ойр орчмоор
    Баянгол 11:00-18:00 6-р хороо 10-р хороолол П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг
    21/IX Баянзүрх 11:00-17:30 11-р хороо Булгачин, Төр хурхын ам, Хонхор, 30, 66-р цэцэрлэг, 421-р ЦА, Хар үнэг, Үйлстэй, Энх сэржим ХХК-ууд
    21-30/IX Сонгино хайрхан 11:00-18:00 7-р хороо 0119-р ЦА 2Т-7 болон эдгээрийн ойр орчмоор
    22/IX Сүхбаатар 10:30-14:00 14-р хороо НӨХГ, Ану сервис ХХК, Хандгайтын 1, 2, 3, 30, 33, 36, 42, Хайлаастын 8, 13, 14, 20, 25, Рашаантын 5-15, Сургуулийн 44, 45-р гудамж
    14:00-18:00 16-р хороо Ойчдын 1Т-31, Ойн задгай, Бэлхийн шинэ буудал, Бэлхийн 17, 26, 30, 33, 34, 35, 47-р гудамж, ШУТИС-ийн лаборатори, Ойн судалгаа хөгжлийн төв, Трийглобал Монголиа, Ватиканы сүм, Болор ану, Алтай холдинг, Батдэлгэрэх жим, Цэлмэг гүн, Гурман эрдэнэ, Болгоогч ХХК-ууд
    23/IX Сүхбаатар 10:30-13:00 1, 15, 16, 17, 20-р хороо Бэлхийн 5, 7, 11, 30-37, 53, 54, Дамбадаржаагийн 23В, 23, 30, 80-р гудамж, Бэлх цуурайт, Хадат, Цолмонгийн амууд, Сэлбэ, Гүнж зуслан, Албан бус гэгээрэл хөгжлийн төв, 71, 58-р сургууль, 130, 166, 109-р цэцэрлэг, Дүүргийн Гал унтраах анги
    Чингэлтэй 13:00-18:00 19-р хороо Тахилтын 1-4, Яргайтын 40-41-р гудамж
    26/IX Баянзүрх 11:00-17:00 8, 12, 13-р хорооны Жанжны 7, 10, 19-25, Чулуун овооны 1-8, Улаанхуарангийн 1-5 гудамж, Алтан тэвш АОС-ууд, Техник форум, Монскан, МТ ШТС-98, Элмеко, Шим өгөөмөр, Миш Маш, Мобиком, Түмэн сант тэнгэр, Инкозон, Одод, Уянга, Сэрж интернэйшнл, Вэлл март ХХК-ууд, БЗД-ийн Нийтлэг үйлчилгээний газар, Ботаникийн хүрээлэн
    26-27/IX Налайх 09:30-18:00 Нарны орон, Морьтон Шанкур, Шилийн булаг, Илд бамбай сервис, Бамбай ХХК-ууд, иргэн Александр, Жадамба болон эдгээрийн ойр орчмоор
    26-30/IX Налайх 10:00-18:00 МСҮТ, Нисэхийн 5 давхар, УБЦТС ТӨХК-ийн Налайх түгээх төв, Аврах анги, Эрүүл мэндийн нэгдэл, Онцгой байдлын алба болон ойр орчмоор
    27/IX Сүхбаатар 10:30-17:30 15, 17-р хороо Дээд Салхитын 1, 10, 11, 14, 37, Дамбадаржаагийн 7, 32, 35, 48, 53, 56, 59, 61, 63, 83, Доод Салхитын 3, Д/Д Эмнэлгийн 1-р гудамж, 155, 159, 175-р цэцэрлэг, 117-р сургууль, Ундрах-ирээдүй ББН, Дега Монгол ХХК
    Чингэлтэй 19-р хороо Ар согоот, Банкны зуслан
    28/IX Сүхбаатар 11:00-17:30 18-р хороо Шарга морьтын эцсийн буудал орчим, Оросын пионерийн зуслан /хуучнаар/, Модон заводын зуслан
    29/IX Сүхбаатар 11:00-18:00 19-р хороо Хандгайтын богино, Янзага зуслан орчмоор
    30/IX Баянзүрх 10:30-17:30 14-р хороо Халдварт өвчин судлалын үндэсний төв
    Сүхбаатар 16:00-18:00 19-р хороо Хандгайтын богино, Хуурай мухар, Билгүүний энгэр орчмоор
    Чингэлтэй 10:30-16:00 18-р хороо Гүнтийн зуслан
    Сонгино хайрхан 11:00-18:00 19-р хороо 21-р хорооллын 8Б, В-р байр, Толгойтын 31-р гудамж, Гэгээн Мед оношлогоо, эмчилгээний төв, Дүүргийн нэгдсэн эмнэлэг, Зиллион ХХК болон эдгээрийн ойр орчмоор

    “УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК
  • Он гарсаар 37 хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алджээ
    2016 оны 9 сарын 06
    Энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 37 хүүхдийн амь нас хохирч, 154 хүүхэд хүн хөнгөн гэмтжээ. Энэ тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад амь нас нь хохирсон хүүхдийн тоо 7.5 хувиар буурсан хэдий ч гэмтсэн хүүхдийн тоо 4,1 хувиар өссөн үзүүлэлттэй аж.
  • Реалити шоуны од руу гурил цацжээ
    2016 оны 9 сарын 06
    Реалити шоуны од руу гурил цацжээ
  • ”Монголд хөрөнгө оруулах нь” олон улсын бага чуулган эхэллээ
    2016 оны 9 сарын 06
    Яг одоо “Шангри-Ла” зочид буудалд “Монголд хөрөнгө оруулах нь” олон улсын хурал болж байна. Энэхүү хуралд оролцогчид Монгол улсын дэд бүтцийн хөгжил сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж буй юм. Өнөөдрийн эхний хэлэлцүүлгийн сэдэв ”Хурдацтай хөгжиж буй компаниуд, тэднийг хэрхэн санхүүжүүлэх вэ”.

    Хэлэлцүүлгийг АНУ-ын ЭСЯ-ны худалдаа хариуцсан ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд хөтлөн явуулж байна. Хэлэлцүүлэгт оролцож буй “Монос” группын мэргэжилтэн хувьцаат компани болох төлөвлөгөөгөө танилцуулав. “Монос групп” олон нийтээс нээлттэй санхүүжилт татаж, андеррайтын компаниа ч хэдийнэ сонгож, бэлтгэл ажилдаа оржээ.

    Тус хуралд оролцогчид Монгол Улсад дэд бүтэц хөгжүүлэхэд тулгамдаж буй сорилт болон боломжууд Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж, төмөр замыг өргөжүүлэх зэрэг дэд бүтцийн төслүүд Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд бий болгох нь БНХАУ-ын санаачилсан, “Нэг бүс, нэг зам” төсөлд Монгол Улс хэрхэн хувь нэмрээ оруулах боломжтой вэ? Япон улстай байгуулсан, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Хөшигийн нисэх онгоцны буудлын менежмент, Тавдугаар цахилгаан станц зэрэг төслүүд гэсэн дэд сэдвээр хэлэлцэхээр төлөвлөжээ.

    Хурлын хүрээнд эдийн засгийн болон төсвийн нөхцөл байдал, Шинэ Засгийн газрын ирэх дөрвөн жилд баримтлах тэргүүлэх бодлогууд, 2017 онд төлөх их хэмжээний зээл, ОУВС-гийн ”Стэнд бай” хөтөлбөрийн эерэг болон сөрөг талууд, Ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрхэн санхүүжүүлэх вэ гэсэн сэдвүүдийг хөндсөн салбар хуралдаан болох юм байна. Салбар хуралдааныг “Moody’s Investors Service” компанийн гүйцэтгэх захирал Грайм Нөүд хөтлөх ажээ.
  • Парламентынх уу эсвэл Ерөнхийлөгчийнх үү?
    2016 оны 9 сарын 06
    Миний бие хэсэг хугацааны өмнө “Тэргүүнгүй төр, лидергүй нам, тогтворгүй улс төр” гэдэг нийтлэлээрээ 1992 оны Үндсэн хууль Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэсэн гүйцэтгэх засаглалын хоёр институцийг байгуулахдаа тэдгээрийн хоорондын эрх мэдлийн харилцааг сонгууль, ардчилсан улс төрийн зүй тогтолтой зохистой холбоогүйн улмаас үүдэн гардаг улс төрийн хүндрэлүүдийг харуулахыг оролдсон билээ. Харин энэ удаа Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын мөн чанар, үндсэн зарчим, зарим үндсэн давуу болон сул, талыг жигнэн харуулахыг хичээлээ.
  • Жонан Ханчэн гэгээнийг ширээнд залах ёслол энэ сарын 11-нд болно
    2016 оны 9 сарын 06
    Хэнтий аймгийн төв Чингис хотод энэ сарын 11-ний билэгт сайн өдөр Жонан Ханчин гэгээнийг ширээнд залж, Бат-Оршил өргөх ёслол болох гэж байна.
  • Гурван настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
    2016 оны 9 сарын 06
    Өнгөрөгч баасан гаригт Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5 дугаар багаас алга болсон гурван настай эрэгтэй хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

  • Н.Энхбаярын дараах шинэ “ХААН”
    2016 оны 9 сарын 06
    Хэдхэн жилийн өмнө Монгол улс Н.Энхбаяр гэдэг хаантай байв. Харин одоо түүнийг залгамжлах дахин нэг шинэ хаан мэндэлснийг улс төрийн хүрээнийхэн ярих боллоо. Тэр хүний нэрийг чангахан хэлж нээлттэйгээр шүүмжлэхээс ч айдаг болсон гэх. Тэр хэн бэ гэж үү. Тэгвэл тэр айхтар нөхрийн нэрийг намынх нь гишүүн МҮХАҮГ-ын ерөнхийлөгч БЛхагважав нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо шууд зарлалаа. Тэрбээр “Өнөөдөр бүх улс төрийн шийдвэр нэг хүнд төвлөрөөд байна. М.Энхболд гэдэг хаантай болчихоод байна. Энэ хүнээс Засгийн газар, нийслэл, УИХ, нам ч хамаарч байгаа” гэжээ.
  • ЗЦГ: Үнэн бодит мэдээллийг худалдаж авна
    2016 оны 9 сарын 06
    Энэ сарын 2-3-нд шилжих шөнийн 00.40 минутын орчим Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр Улиастайн салдаг уулзвараас Баянзүрхийн товчоо явах замд 50 орчим насны эрэгтэй хүн зам тээврийн осолд орсон байдалтай олджээ.
  • ХБНГУ-д 2,45 еврогоор захиалдаг бэлдэцийг Унгарт 10,15 еврогоор захиалж 650 сая төгрөг шилжүүлжээ
    2016 оны 9 сарын 06
    Гадаад паспортаа хүлээсэн иргэд цөхрөнгөө барж байна. УБЕГ дээр гадаад паспорт захиалах, авах гэсэн хэдэн арван мянган иргэдийн уур уцаар, бухимдал, цөхрөнгөө барсан байдал үргэлжилсэн хэвээрээ байна. Урьд хожид ийм нөхцөл байдал хэзээ ч гарч байсангүй. Бүх зүйл хэвийн, иргэд зорчидгоороо зорчиж, аль ч улсын хил гааль дээрээс Монгол Улсын паспортоор нэвтрэхэд огт саадгүй явж ирсэн атал яагаад бид дотооддоо ийнхүү хэдэн сараар захиалсан паспортоо авч чадахгүй байдалд хүрэв? Үүний гол буруутай эзэд хэн байна вэ? Юунаас болоод ийм байдалд хүрэв? гэсэн олон асуулт ар араасаа хариулт нэхсээр энэ байдал бүр даамжирав.

    Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр “ОХУ руу визгүй зорчиж эхэлсэнээс хойш маш олон хүн гадаад паспорт авсанаас болсон” гэх тайлбарыг удаа дараа бичиж, нийтэлж тайлбарлан хугацаа аргацааж олон нийтийг төөрөгдүүлэх гэж үзээд эцэстээ үнэнд гүйцэгдэж , өөрсдөө ямархуу үйл хийж яваагаа ард түмэнд харуулж байна. Салбарын сайд нь ажлаа хүлээж авсан даруйдаа УЕБГ-ын үйл ажиллагаатай танилцаж учир байдлыг нь сонссон билээ.

    Гэтэл гадаад паспортын бэлдэц хэвлүүлэхэд зориулан энэ оны улсын төсөвт 850 сая төгрөг тусгасан байсныг хэсэг нөхөд ашиглаж Унгарын “Hungarian Banknote Printing Shareholding Company” хэмээх хэвлэлийн хувьцаат компанид 620 сая төгрөгийг нь далдуур 2018 оноос нааш гаргаж өгч чадахгүй гэсэн “чип”-тэй паспорт хэвлүүлнэ гэж гэрээ хийгээд урьдчилаад шилжүүлчихсэн байгаа юм байна. Энэ мөнгөөр нь өнөөдөр дэлхийд нэр төртэй ХБНГУ-ын Giesevke & Devrient компанид “чип”-тэй паспорттой өрсөлдөх нууцлал, чанартай INFACIO технологийн ИКАО 9303 стандартын 340,000 паспорт хэвлүүлээд аваад ирчихсэн, ямар ч хүлээлт, чирэгдэлгүй олгоод байж байх байв.

    ХБНГУ-д 2 евро 29 центээс 2 евро 45 цэнтийн хооронд Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудал хүртэл тээвэр, даатгал, хэвлэлт багтсан үнээр сүүлийн 14 орчим жилийн хугацаанд захиалан ирүүлээд байсан байхад паспортын бэлдэц тутмыг нь 10 евро 15 центийн үнээр Унгарт хийлгэнэ гэж ийнхүү урьдчилан шилжүүлж, зориулалтын хөрөнгийг нь зүй бусаар зувчуулан зарцуулж, ард иргэдийг хохироох эх үүсвэрийг хийсэн болох нь одоо тодорхой харагдаж байна.

    Захиалсан хэдий ч энэ нь 2018 он хүртэл ирэхгүй. “Чип”-тэй паспортыг нэвтрүүлэхийн тулд холбогдох эрх бүхий агентлаг дээр иргэдээс “биометрик” мэдээлэл авах, хадгадах, “чип” дэхь мэдээллийг нээх, хаах төв, чиптэй паспортод нэмэлт хэвлэлт, бүртгэлжүүлэлт хийж мэдээлэл оруулж байх үйлдвэр, хил гааль дээр суурилагдах хяналтын тоног төхөөрөмжүүд, дэд бүтцийн асуудлууд, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх гээд маш олон асуудал, түүнтэй холбогдох төсөв, төлөвлөгөө, хөрөнгө мөнгийг нэг мөр шийдэж байж хийх ёстой ажил атал хамгийн сүүлд хийгдэх ёстой ажлаас нь шүүрч аваад ийнхүү төсвийн мөнгийг гадагш шилжүүлсэнээс болоод зориулалтын ажил гацсан нь тодорхой болж байна. Энэ ажил нь зүгээр “Чип” бүхий паспортын бэлдэц хэвлүүлээд бүтчих ажил биш юм. 2011 онд манай улс Дипломат болон албан паспортуудаа “чил”-тэй болгоход ямар их ажил хийгддэгийг баримтаар тов тодорхой байсаар байгаа болно. Улсын хөрөнгийг зүй бусаар зарцуулан, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын ажил, амьдралыг ийм олон сараар чирэгдүүлж хохироож байгаагийн хохирлыг хэн хариуцах ёстой вэ? гэх асуудал аяндаа гарч ирж байна Иргэд, албан байгууллага паспортынхоо мөнгийг төлөөд авдаг учир төсөвт ямар ч алдагдалгүй.

    Гэтэл төрөөс ард түмэндээ үзүүлэх үйлчилгээг хариуцан ажиллах байгууллагууд, төсвөөс цалинжин ажиллаж байгаа албан тушаалтнууд яаж ажиллаж байна вэ? ХЗДХЯ-ны Сайдын харьяа агентлаг дээр очсон мэдээнд далайн чанадын нэг оронд 160.000 ширхэг паспортын бэлдэц хэвлэгдэж байгаа гэсэн бол өөр бусад хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр ХБНГУ-аас 4500 ширхэг паспортын бэлдэц ирсэн гэсэн байна. Одоо дахиад 10.000 орчим ирнэ гэх маягийн мэдээ мэдээлж байх юм. Гэтэл байдаг мөнгийг нь 2018 оноос нааш паспортын бэлдэц нийлүүлж чадахгүй гээд байгаа Унгарын компанид урьдчилаад шилжүүлчихсэн болоод тэр юм уу өнгөрсөн сарын сүүлийн өдрүүдэд нөгөө л бахь байдгаараа паспортын бэлдэц ирхээр гээд сууж байх юм. Энэ асуудлыг цэгцлэх Гадаад харилцааны яам, Хууль зүй дотоод хэргийн яамны Сайд нарын тушаалаар Ажлын хэсэг гарсан гэж мэдээлсэн. Үнэн бол яаралтай шалгаж, ард түмэндээ тодорхой мэдээллэх хэрэгтэй байна.
  • Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины нөөц орон даяар дуусчээ
    2016 оны 9 сарын 06
    Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины нөөц орон даяар дуусчээ. Одоогоор вакцин хэзээ ирэх нь тодорхойгүй байна.
  • Бямба гарагт бүх нийтийн гүйлт болно
    2016 оны 9 сарын 06
    Жил бүр уламжлал болон зохиогддог “Итгэл, найдвар, боломж-Улаанбаатар-2016” бүх нийтийн гүйлт ирэх бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

  • ”Хаан банк”-ны үйлчлүүлэгчдээс хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ
    2016 оны 9 сарын 06
    Хаан банкинд үйлчлүүлж байсан хоёр ч иргэнээс хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ
  • Манай шатарчид 13 дугаар байрт бичигдлээ
    2016 оны 9 сарын 06
    Дэлхийн шатрын олимпиадад манай багын тамирчид 13 дугаарт бичигджээ.

  • Олон улсын татварын тогтолцоо
    2016 оны 9 сарын 06
    Дэлхийн ихэнхи улс орнууд татварын олон шатлалтай байдаг. Хамгийн бага орлоготой иргэд нь 10%-н татвар төлдөг бол дундаж орлоготой иргэд 30-35%, өндөр орлоготой иргэд нь 45-49% хувийн татвар төлнө.
  • Татвар: 400 саяын байртай айл нэг сая 200 мянган төгрөгийн татвар төлнө
    2016 оны 9 сарын 06
    Ингэхдээ жилд нэг л удаа татварыг авах аж. 300-400 сая төгрөгөөр үнэлэгдэх байртай хүн 1.200.000 төгрөгийн татварыг жилд нэг удаа улсад төлөх юм байна.
  • Н.Энхбаяр ба Монголын намууд
    2016 оны 9 сарын 06
    Гэрээ байгууллаа гээд хашгираад байсан хүмүүс нь Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нарын гэрээнээс сар гаруйхны дараа буюу 2014 оныхоо арванхоёрдугаар сарын 9-нд МАН-тай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Чухамдаа Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёрын гэрээ бол 2024 он хүртэл АН ямар ч сонгуульд ингэтлээ тавиулахгүйгээр хийгдсэн байсан гэдэг.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2016 оны 9 сарын 06
    09.00 цагт: Туушин зочид буудалд Монгол, ОХУ, БНХАУ-ын оюуны өмчийн байгууллагуудын 4 дэх удаагийн бага хурал ”Оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах, асуудал: Технологи, иновацийг дэмжих төв ба жижиг, дунд үйлдвэр” сэдвээр явагдана.



    09.30 цагт: ХААИС дээр Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаа “Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын II чуулга уулзалт” үргэлжилнэ.



    10.00 цагт: Төрийн ордонд Улсын Онцгой комиссын хурал Шадар сайдын өрөөнд болно. Улсын онцгой комиссын анхны хурлаар Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон улсын хэмжээнд гарсан мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зам тээвэр болон эрчим хүчний салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох яамдаас мэдээлэл хийх юм. Мөн тус хурлаар Улаанбаатар хотын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, 2016 оны 4 дүгээр улирлын цаг агаарын төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэл хийнэ. Дээрхи хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комисын дарга У.Хүрэлсүх холбогдох яам, агентлагуудад үүрэг, чиглэл өгнө. Утас: 99007969, 99083261



    10.00 цагт: ШУТИС дэээр Японы Shima Seiki фирм Азид дахь 500 сая төгрөгийн тоног төхөөрөмжтэй сургалтын төвөө байгуулах үйл ажиллагаа 10-р байранд /ХУД-ийн урд хуучнаар Нэхмэлийн хүрээлэн/ болно. Уг арга хэмжээнд Японы улсын Элчин сайд, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн нар болон БСШУС-ын яамны удирдлагууд оролцоно. Утас 99049347



    10.00 цагт: ”ШАНГРИ-ЛА” ЗОЧИД БУУДАЛД Монгол-Германы чуулганы XIV бага хурал болно. ”Улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор дамжуулан ардчиллыг бэхжүүлэх нь” сэдэвт хуралд Монгол-Германы нөлөө бүхий төлөөлөгчид оролцоно. Утас: 319135, 99028994



    12.00 цагт: УЛСЫН ФИЛАРМОНИ-д ОХУ-ын Москвагийн филармонийн гоцлол хийлч, нэрт хөгжимчин Павел Милюков манай улсад анх удаагаа “Соло концертын үдэш” сэдэвт сонгодог хийлийн тоглолтоо зохион байгуулах талаарх хэвлэлийн бага хурал болно.

    13.30 цагт: ”МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ-д ”ОППЭН” Японы арьс арчилгаа, гоо сайхны брэндийн албан ёсны дэлгүүр, салон нээгдсэнтэй холбогдуулан тус компанийн захирал болон холбогдох хүмүүс мэдээлэл хийнэ.



    16.00 цагт: Улаанбаатар хотын нийтийн төв номын санд Эко уншлагын цэцэрлэгийн нээлт болно. Тус номын сан 2016-2017 оны хичээлийн шинэ жилд уншигчдаа тав тухтай орчинд үйлчлүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх үүднээс гадаах ногоон байгууламж болон уншлагын танхимуудаа засаж тохижууллаа.

4877 4878 4879 4880 4881 4882 4883
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
    6 мин
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
    37 мин
  • Улсын цолтой 50 орчим бөх бүртгүүлжээ
    43 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
    1 цаг 14 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван СОЁОЛОН
    1 цаг 41 мин
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
    1 цаг 51 мин
  • "Дээлтэй Монгол" наадмын үеэр дараах замыг хаана
    1 цаг 57 мин
  • Х.Нямбаатар: Цахилгаан хязгаарлах эрсдэлийг хаасан төсөл бол Бөөрөлжүүт, шаардлагатай гэвэл дахиад ч дамжуулан зээл өгөхөд бэлэн байна
    2 цаг 22 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11864 болжээ
    2 цаг 38 мин
  • Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар иргэдийн саналыг авч эхлэв
    2 цаг 53 мин
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
    3 цаг 8 мин
  • ӨНӨӨДӨР: Сэлбэ дэд төвийн тендерт монгол компаниуд оролцох боломжтой болсон талаар мэдээлнэ
    3 цаг 11 мин
  • ДЦС-4-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон замыг шинэчлэх ажил ирэх сард дуусна
    3 цаг 16 мин
  • Танилц: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 22 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    3 цаг 26 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно
    3 цаг 32 мин
  • Монголын эдийн засгийн форумд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцоно
    3 цаг 45 мин
  • Т.Дүгэрдорж: Бид цолоо ахиулъя, амжилтаа бататгая хэмээн дор бүрнээ хичээж байгаа
    4 цаг 7 мин
  • Ш.Уламбаяр: Төрийн наадамд 28 дахь жилдээ зодоглохоор бэлтгэлээ хийж байна
    4 цаг 16 мин
  • Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    17 цаг 53 мин
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдана
24 баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК