-
2016 оны 4 сарын 28
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хуулийн төсөл өргөн мэдүүллээ
-
2016 оны 4 сарын 28
Тайландад агаарын хэм хэт халж, цельсийн 40 хэмээс давсан градустай өдрүүд үргэлжилсээр байна. Тус улсад 4 дүгээр сард халуун байх нь хэвийн үзэгдэл хэдий ч өдөр бүр 40 хэмээс дээш халж байгаа явдал удаан үргэлжилсээр байгаа нь сүүлийн 65 жилд тохиолдоогүй үйл явдал болж байна. Өдрийн дундаж хэм цельсийн 40 градус байгаа бөгөөд дээд тал нь 44.3 градус хүрсэн байна. Цаг уурчид энэ долоо хоногийн сүүлээр тропикийн бүсийн далайн шуурга эхлэнэ гэж хэлж байгаа ч энэ нь удаан үргэлжлэхгүй бөгөөд цельсийн 40 хэмээс давсан хэт халуун байдал 5 дугаар сарын дунд хүртэл үргэлжилэх болно гэжээ. 5 дугаар сарын дундаас эхлэн борооны улирал эхлэх юм байна. Зүүн өмнөд Азийн бүсийн улс орнуудад агаарын хэм өндөр халж байгаа явдлыг Эл Ниньо байгалийн ховор үзэгдэлтэй холбон тайлбарлаж байгаа юм. Уг үзэгдлээс шалтгаалан бүс нутагт сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй ган гачиг үргэлжилсээр байгаа билээ.
-
2016 оны 4 сарын 28
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.04.28/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.
-
2016 оны 4 сарын 28
Монгол Улсад генерал цол бий болсны 72 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Засгийн газрын Шадар сайд Ц.Оюунбаатар нар өнөөдөр генералуудыг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн цогцолборын Есөн хөлт цагаан тугт танхимд хүлээн авч мэндчилгээ дэвшүүллээ.
-
2016 оны 4 сарын 28
Өмнөд Солонгос улсын Олимпийн Хорооноос өчигдөр Рио 2016 Олимпийн наадамд оролцох тамирчдад зориулсан тусгай өмсгөлийг танилцуулаад байна. Урт ханцуйтай бэлтгэлийн цамц, өмдний хослол бүхий уг хувцсыг Зика вирусын халдвараас сэргийлэх зориулалттайгаар бүтээсэн ажээ. Тамирчдын өмсөх уг хослолыг шумуул үргээгч химийн бодисоор будсан бөгөөд Олимпийн наадмын үеэрх нээлт, бэлтгэл гэх мэт бүхий л арга хэмжээнд өмсөх ёстой гэдгийг Өмнөд Солонгосын Олимпийн Хорооноос мэдэгдсэн байна. Мөн тус хорооноос тамирчид дүрмийн дагуу зөвхөн тэмцээний үед л зориулалтын өөр хувцас, өмсгөл өмсөх болно гэсэн байна. Гэхдээ тэмцээний үеэр шумуулын эсрэг цацлага цацахыг зөвшөөрсөн талаар нэмж хэлсэн байна. Удахгүй тус хорооноос тамирчид болон Олимпийн наадмыг очиж үзэх иргэдэд зориулан Зика вирусын халдвараас хэрхэн сэргийлэх тухай иж бүрэн заавар, зааварчилгааг гаргах болно хэмээн энэ үеэр мэдэгдлээ.
-
2016 оны 4 сарын 28
Цэцэг өвчний тархалт зүүн аймгуудад буурахгүй байна
-
2016 оны 4 сарын 28
“Барилга Экспо-2016”
-
2016 оны 4 сарын 28
Хүн төрөлхтний эв санааны нэгдлийн баяр-олимпийн наадам эхлэхэд 3-хан сарын хугацаа үлдээд байна.Рио 2016 зуны олимпийн наадамд оролцох ОХУ-ын шигшээ багийн өмсгөлийг уламжлал ёсоороо спортын бараа үйлдвэрлэгч Bosco компани ивээн тэтгэжээ.Тамирчдын Риод өмсөх 48 зүйлийн өмсгөлийг 26 янзын размерийн сонголттой гаргасан байна.Өмнө нь ОХУ-ын тамирчдын өмсгөлийг чимдэг байсан уламжлалт хээнээс энэ удаад татгалзаж,спортын хэв маягийг илүү тодотгосон загвар сонгожээ.
-
2016 оны 4 сарын 28
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
-
2016 оны 4 сарын 28
АСЕМ-ын дээд түвшний уулзалт, түүний дагалдах хурлуудын харуул хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтын талаар ЦЕГ болон ЗЦГ-аас мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд ЦЕГ-ын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Лхагвадорж “АСЕМ-ын дээд түвшний уулзалд долдугаар сард болно. Энэ үеэр замын хөдөлгөөн болон харуул хамгаалалтыг хэрхэн авах талаар ажлын хэсэг ажиллаж байна.
Тус уулзалтын үеэр ирэх зочид, төлөөлөгчид нь А зэрэглэлд хамаарагдах буюу төрийн тусгай хамгаалалтад байх ёстой. Тиймээс ЦЕГ, ЗЦГ болон Төрийн тусгай хамгаалалтын хамт олонтой хамтарч ажиллах болно.
Одоогийн байдлаар хамгаалалтын бүсэд Шангри-Ла зочид буудал, Төрийн ордон, Чингис Хаан Олон Улсын нисэх буудал багтаж байна.
Бид удахгүй замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах, аль бүсээр хамгаалалтын ажлыг өрнүүлэх талаар мэдээлэх болно” гэлээ.
Харин ЗЦГ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат хэлэхдээ “Бид АСЕМ-ын уулзалтын үеэр хамгаалалт хийх бүсжилтээс бусад бүсжилт дээр ЗЦГ, ЦЕГ-аас ажилтнуудыг ажилуулах, нэн яаралтай дуудлагад бэлэн байх ажлыг хийхээр төлөвлөж байна. НЗДТГ-аас замын хөдөлгөөнийг хаах, дугаарын хязгаарлалттай холбоотойгоор тогтоол гардаг. Гэхдээ одоогийн байдлаар долдугаар сарын 14-нөөс 16-ны хооронд тодорхой хугацаанд замын хөдөлгөөнийг хаах, дугаарын хязгаарлалт хийх болно. Ер нь иргэд АСЕМ-ын үеэр аль болох автомашинтай хөдөлгөөнд оролцохгүй, явган болон унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
АСЕМ гээд Улаанбаатар хотын бүх замын хөдөлгөөнийг ХААХГҮЙ гэдгийг ойлгоорой” гэв.
-
2016 оны 4 сарын 28
“Сайдын цаг” уулзалтад БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцлоо
1 цаг 17 минутын өмнө
Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Засгийн газар оюутнуудад сургалтын төлбөрөө банкнаас хөнгөлттэй нөхцөлөөр зээлэх боломж бүрдүүлж “Сайн оюутан” хөтөлбөр баталлаа.
25,000багш зөөврийн компьютертэй, 534,766 сурагч, сургууль бүр зөөврийн компьютерын лабораторитой боллоо
2012-2015 онд 127 цэцэрлэг, 79 сургууль, 39 дотуур байр, 33 спорт заал шинээр ашиглалтад орлоо зэрэг мэдээллийг БСШУ-ы сайд Л.Гантөмөр пүрэв гариг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтын үеэр хэллээ.
Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 1 дүгээр сард эхний шатанд 200 сургуулийн төсөл шалгарч амжилттай хэрэгжиж байгаа бол 4 сард хоёрдугаар шатанд 427 сургуулийн 450 төсөл шалгарч 2000-3000$ тэтгэлэг нийт 3,8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын болон үйлийн орчин бүрдэхэд дэмжин ажиллаж байгаа ажээ.
ИХ СУРГУУЛИУДШИНЖЛЭХ УХААНЫ ПАРКТАЙ БОЛЛОО. Мэдлэгийн эдийн засгийн суурийг тавихын тулд их сургуулиудын 18 төсөл, 60 судалгаанд 3.500.000.000 /3,5 тэрбум/ төгрөгийн тэтгэлэг олголоо.
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн олон улсын жишигт хүрсэн эмнэлгийнбарилгын ажил эхэллээ.
Байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд “Бүтээлч оюутан” тэтгэлэгт төслийн уралдаан зарласны дагуу 137 төслийн санал ирснээс 117 төсөл шалгараад байна. Төсөл нь шалгарсан оюутны баг тус бүр 3 сая төгрөгийн тэтгэлэг авч асуудал шийдэх төслөө хэрэгжүүлэхээр боллоо зэрэг мэдээллийг сайд өглөө.
БОЛОВСРОЛЫН БАГЦ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ 2016.04.14-ний УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдсан юм. Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Дээд боловсролын байгууллагын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хуулиуд энд багтаж буй бөгөөд шинээр тусгасан асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Боловсролын тухай хуулийн 28.1.22. “........ цэцэрлэг, сургуулийн удирдах албан тушаал эрхэлж байгаа багшийн МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ХЭВЭЭР ХАДГАЛАГДАХ;
Боловсролын тухай хуулийн 35.4.9.-д “......зайлшгүй нөхцөл байдлын улмаас хүүхдээ 6 НАСНААС нь сургуульд элсүүлэх боломжгүй малчин ЭЦЭГ, ЭХИЙН ХҮСЭЛТИЙГ ҮНДЭСЛЭЖ, СУРГУУЛИЙН ЗӨВЛӨЛ ШИЙДВЭРЛЭХ;
Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “....... аймгийн төвөөс бусад сум, тосгон, багийн сургуульд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын ХҮҮХДИЙН ТООНООС ХАМААРСАН ӨСӨН НЭМЭГДЭХ ИТГЭЛЦҮҮРИЙГ” гэж сумын сургуулийг дэмжих бодлогын заалт тусгагдсан.
Боловсролын тухай хуулийн 10.3.-т “Бүх шатны боловсролын хөтөлбөрт монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний төлөвшил, хөгжил, гэр бүл, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл, суралцагчийн гүйцэтгэх сайн дурын үйл ажиллагааны төрөл, агуулгыг заавал тусгаж, музей, номын сан, кино зэрэг соёл, урлаг, спортын байгууллагын боломжийг ашиглахаар зохион байгуулна.
Боловсролын тухай хуулийн 41.4.-т “Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн хүүхдэд монгол хэл, ёс заншил, түүх соёлын чиглэлээр суурь чадамж эзэмшүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлж болох бөгөөд дэмжлэг үзүүлэх нөхцөл, шаардлага, хэмжээг Засгийн газрын баталсан журмаар зохицуулна.
Эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор:
Боловсролын тухай хуулийн 46.2.5.-д Боловсрол эзэмшихэд нь хүүхэддээ байнгын дэмжлэг, туслалцаа үзүүлэх, урамшуулан дэмжих; 46.2.6.-д Хүүхдийнхээ суралцах, төлөвших, авьяасыг хөгжүүлэх сургалт, үйл ажиллагааны үйл явц, үр дүнтэй танилцах. 46.2.7.-д Хүүхдийнхээ суралцах, төлөвших, авьяас, чадварыг хөгжүүлэх асуудлаар боловсролын сургалтын байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж болно гэсэн заалт нэмэгдсэн.
Дээд боловсролын тухай хуулийн 4.5.-д “Дээд боловсролын зэрэг олгодог онолын мэдлэг, ур чадвар, дадал бүхий үйлдвэрийн инженер, технологчийг бэлтгэх технологийн коллеж” ..-ийн тухай заасан.
Дээд боловсролын тухай хуулийн 8.11.-д “Дээд боловсролын сургалтын байгууллага нь боловсролын магадлан итгэмжлэл хийх эрх бүхий байгууллагаар байгууллагын магадлан итгэмжлэлийг заавал хийлгэнэ” гэж заасан. Өмнө нь сайн дурын үндсэн дээр магадлан итгэмжлэл хийгддэг байсан.
Дээд боловсролын тухай хуулийн 12.2.-т “Оюуны болон технологийн нөөцийг ашиглах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ололтыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгоор их, дээд сургууль нь өөрийн үндсэн бүтцэд харьяалагдах сургалт-судалгааны бизнес-инкубатор, технологи дамжуулах төвийг дангаар болон үйлдвэрлэлийн кластерийн тогтолцоогоор байгуулан ажиллуулж болно.” гэсэн заалт шинээр нэмэгдсэн. СУРГУУЛЬ ХӨГЖҮҮЛЭХ САН-гийн дотор: “Ажил олгогчдын захиалга, санхүүжилтээр оюутан сургах, сургалт судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих сан, Тэтгэлгийн сан, Эрсдэлийн сан, Хөрөнгө оруулалтын сан, Тусгай зориулалтын сангуудыг ажиллуулах болон ГАРААНЫ КОМПАНИ БАЙГУУЛАХ зэрэг зүйл заалт нэмж оруулсан нь нь дээд боловсролын байгууллагын санхүүжилтийг олон эх үүсвэртэй болгох эрх зүйн орчин бүрдсэн.
Мөн дээд боловсролыг улс төрийн нөлөөнөөс ангид байлгаж, удирдлага, зохион байгуулалт, менежментийг олон нийтийн оролцоонд суурилсан, ардчилсан, хараат бус, нээлттэй зарчимд тулгуурласан байх зохицуулалтыг тусгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/13305#sthash.Q81sq8j9.dpuf
-
2016 оны 4 сарын 28
Монгол түмний заяаг даасан төрийн тахилгат Богд очирваань Отгонтэнгэр хайрханыг тахих ёслол дөрвөн жилд нэг удаа болдог уламжлалтай.
-
2016 оны 4 сарын 28
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
-
2016 оны 4 сарын 28
УИХ-ын үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар
-
2016 оны 4 сарын 28
Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах Эрдэнэзуу хийдийн гурван лам хүчингийн хэрэгт холбогджээ.
-
2016 оны 4 сарын 28
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран Улаанбаатар марафон олон улсын бүх нийтийн гүйлтийг 6 дугаар сарын 4-нд зохион байгуулах гэж байна. Марафоныг мэргэжлийн болон сонирхогчдийн гүйлт гэсэн 2 төрлөөр явуулах бөгөөд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайгаас гараанаас гаргаж, тус бүрийн маршрутаар гүйж, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд барианд орохоор зохион байгуулжээ.
-
2016 оны 4 сарын 28
Салах Абдесламыг Франц улсад шилжүүлээд байна
-
2016 оны 4 сарын 28
Богд хааны ордон музейн зүүн талын нийтийн эзэмшлийн талбайг Хан-Уул дүүргийн үлгэр жишээ, эко бичил цэцэрлэгт хүрээлэн болгох зорилготой залуус мод тарих сайн үйлсийн аянг энэ жил дахин өрнүүлэхээр болжээ.
”Органик Монгол” хөдөлгөөн өнгөрсөн жилээс санаачлан зохион байгуулсан бөгөөд тус аянд 240 гаруй хүн нэгдэж, 1000 мод тарьж байсан. Залуус Хан-Уул дүүргийн ногоон хөгжилд хувь нэмэр оруулахыхг хүсч буй хувь хүн албан байгууллагуудыг аянд нэгдэхийг уриалж буй бөгөөд зөвхөн нэг өдөр мод тариад өнгөрөх бус арчлан тордох, ойр орчмынх нь хөрсийг нөхөн сэргээхээр төлөвлөөд байгаа аж.
-
2016 оны 4 сарын 28
Замын цагдаагийн газар, Монос групп, нийслэлийн Боловсролын газартаа хамтран ”Санитас-54” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой уг хөтөлбөр бүтэн жилийн турш хэрэгжих аж.
-
2016 оны 4 сарын 28
Эмч нарыг 20-80 саяар торгох заалтыг өөрчлөхөөр болжээ