-
2016 оны 4 сарын 20
Металлург, машин байгууламжийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд “ТОГТВОРТОЙ ЗАХИАЛГА, ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙР” сэдэвт үзэсгэлэнг “Экологбус” ХХК-ийн байранд зохион байгуулж байна. Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус үзэсгэлэнд оролцож, аж үйлдвэрлэлийн салбарт үйлдвэрлэл эрхэлж байгаа компанийнхантай уулзан санал хүсэлтийг нь сонсч, тэдний бүтээгдэхүүнтэй танилцлаа.
Аж үйлдвэрийн салбарт төрөөс баримтлах бодлого гарч, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсаны болон үйлдвэрүүдийг хөрөнгө санхүүгээр дэмжсэний үр дүн энэ үзэсгэлэнгээс харагдаж байна.
Чингис бондын хөрөнгийн 28 хувийг зам барилга, 72 хувийг үйлдвэрлэлийг дэмжихэд зориулсан. Тухайлбал, бондын хөрөнгөөс 1200 үйлдвэр санхүүжилт авсан гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.
-
2016 оны 4 сарын 20
ЕБС-ийн сурагчдын улсын шалгалтын тов гарлаа
-
2016 оны 4 сарын 20
Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Франц Улс /БНФУ/-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Жером Шартье тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2016.04.20/ хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын эхэнд Францын Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож буйд нь талархал илэрхийлэв. Ардчиллын нийтлэг үнэт зүйлст тулгуурласан Монгол, Францын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа Улсын Их Хурлын дарга энэ үеэр илэрхийлээд хоёр улсын хууль тогтоох байгууллага дахь парламентын найрамдлын бүлэг хооронд харилцан айлчлал тогтмолжиж, хамтын ажиллагаа идэвхтэй өргөжиж байгаад баяртай байгаагаа онцлов.
Үндэсний Ассамблейн гишүүн Жером Шартье Ази-Европын парламенчдын өргөн бүрэлдэхүүн оролцсон энэхүү нэр хүндтэй томоохон арга хэмжээг эх орондоо зохион байгуулах гэж байгаад Монгол Улсад баяр хүргээд Ази-Европын Парламентын Түншлэлийн энэ удаагийн уулзалт нь дэлхийн парламентууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсыг дэлхий дахинд таниулж сурталчлахад чухал үр дүнтэй арга хэмжээ болно гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Монгол, Францын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Үндэсний Ассамблейн гишүүн Ж.Шартьег тусгайлан анхаарч ирсэнд Улсын Их Хурлын дарга талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлэх, уул уурхайн салбараас хараат байдлыг арилгахыг зорьж байгааг тэмдэглээд Франц Улстай аялал жуулчлал, соёл урлаг, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байдгийг тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын Ерөнхий прокурорын газар болон Францын Үндэсний Магистратын Их сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, хамтарсан сургалт зохион байгуулах, тус сургуульд суралцах манай хуульчдын тоог нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлсэн юм.
Үндэсний Ассамблейн гишүүн Жером Шартье хууль эрх зүйн чиглэлээр хоёр талын холбогдох байгууллагуудын хамтран ажиллах асуудлыг ажил хэрэг болгох боломжтойг дурдаад хоёр орны нотариатчдыг харилцан солилцож туршлага судлах, дадлагажуулах ажил үр дүнтэй явагдаж байгааг онцоллоо.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын төгсгөлд энэ зун Монгол Улсад зохиогдох АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтад БНФУ-ын Ерөнхийлөгч оролцохоор төлөвлөж буйд баяртай байгаагаа илэрхийлээд Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийг Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын арга хэмжээнд амжилттай оролцохыг хүсэв.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Л.Болд, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүмүүс оролцлоо.
БНФУ-ын Үндэсний Асамблейн гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Жером Шартьег хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж 2007 онд “Найрамдал” медалиар, 2014 онд “Алтан гадас” одонгоор шагнасан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 4 сарын 20
Үндэсний бичиг соёлоо хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит Монгол бичгийн улсын уралдааныг 15 дахь жилдээ зарлажээ.
Уралдааныг төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагч, ЕБС-ийн мэргэжлийн багш нар, их, дээд сургуулийн оюутан, бүх нийтийн хүрээнд гэсэн ангиллаар зохион байгуулах юм байна. Уралдааны дүнг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, зохион байгуулагч байгууллагын цахим хуудас (www. num.edu.mn; http://ims-num.org)-aap зарлах аж.
Эхний гурван байр болон тусгай байрын эзнийг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.
-
2016 оны 4 сарын 20
Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 23 дугаар хуралдаан болж, уулзалтын бэлтгэл ажлыг хангахтай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар Ази, Европын дээд түвшний XI уулзалтын нэгдсэн хөтөлбөрийг эцэслэн баталсан. Мөн АСЕМ-ын 20 жилийн ойн дурсгалт хөшөө байгуулах эрх олгох болон зочид, төлөөлөгчдөд зориулсан гар утасны аппликейшн бүтээх тухай асуудлыг хэлэлцээд холбогдох дэд ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.
АСЕМ Вилла зочид буудлын үйлчилгээ, бэлэг дурсгалын санхүүжилтийг дэд ажлын хэсгүүд ахин нягталсан талаар мэдээллэв. Эдгээр санхүүжилтийг Сангийн яамаар хянуулан батлуулахаар тогтлоо.
Үүнээс гадна Турк улсын Засгийн газраас үзүүлэх техникийн буцалтгүй тусламжийн асуудлыг хэлэлцсэн. Энэ асуудлыг Хууль зүйн яам нягталсны дараа дэд ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
-
2016 оны 4 сарын 20
Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэдхэн хормын өмнө Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Ингэснээр ЦЕГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх аж.
-
2016 оны 4 сарын 20
Сүүлийн хэдэн өдөр сошиал ертөнцөөр ”Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 1072 хувьцааг худалдаж авна гэсэн зар нэлээд явсан. Энэ талаар Хөрөнгийн Биржийн гүйцэтгэх захирал асан Д.Ангар өөрийн байр суурийг ийнхүү илэрхийлжээ.
-
2016 оны 4 сарын 20
Энэ сарын 10-ны өдрөөс эхлэн нэмэлт вакцинжуулалтыг эхлүүлэхээр болжээ. Тодруулбал, улаанбурхан өвчний эсрэг үйлчилгээтэй вакцин энэ оны тавдугаар сарын 4, 5-ны өдөр манай улсад ирэх юм байна. Манай улсад улаанбурханы дэгдэлт өндөр байгаа энэ үед Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар 0-1 насны хүүхдүүдийг дуудлагын дагуу очиж үзэх юм байна.
Энэ нь олон улсын шаардлага, стандартад нийцсэн чанартай вакцин юм.
-
2016 оны 4 сарын 20
Олон улсын хөл бөмбөгийн холбооны шинэ Ерөнхийлөгч Жанни Инфантино ОХУ-ын нийслэл Москва хотноо хүрэлцэн ирж, 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий тоглолтууд явагдах цэнгэлдэх хүрээлэнгүүдийн бэлтгэл ажилтай танилцаж эхлээд байна. Тэрээр мягмар гаригт Москва хотын дарга Сергей Собянины хамтаар Лужники цэнгэлдэх хүрээлэнд зочилж, уг цогцолборт хийгдэж байгаа барилга, засварын явцтай танилцсан байна. 81000 хүний суудал бүхий Лужникийн цэнгэлдэх хүрээлэнд 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтууд явагдах болно. Жанни Инфантино өнгөрсөн 2 дугаар сард ОУХБХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш анх удаагаа ийнхүү 2018 оны ДАШТ-ийг зохион байгуулагч ОХУ-д айлчилж байгаа нь энэ юм. Жанни Инфантино ОХУ-д ажилласны дараагаар 2022 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагч Катар улсад мөн зочлох юм байна.
-
2016 оны 4 сарын 20
Янданд гацсан “нууц амраг бүсгүй”
00
-
2016 оны 4 сарын 20
Металлург, машин байгууламжийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд “ТОГТВОРТОЙ ЗАХИАЛГА, ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙР” сэдэвт үзэсгэлэнг “Экологбус” ХХК-ийн байранд зохион байгуулж байна. Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус үзэсгэлэнд оролцож, аж үйлдвэрлэлийн салбарт үйлдвэрлэл эрхэлж байгаа компанийнхантай уулзан санал хүсэлтийг нь сонсч, тэдний бүтээгдэхүүнтэй танилцлаа.
Аж үйлдвэрийн салбарт төрөөс баримтлах бодлого гарч, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсаны болон үйлдвэрүүдийг хөрөнгө санхүүгээр дэмжсэний үр дүн энэ үзэсгэлэнгээс харагдаж байна.
Чингис бондын хөрөнгийн 28 хувийг зам барилга, 72 хувийг үйлдвэрлэлийг дэмжихэд зориулсан. Тухайлбал, бондын хөрөнгөөс 1200 үйлдвэр санхүүжилт авсан гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/13138#sthash.SlxtKDEN.dpuf
-
2016 оны 4 сарын 20
Монгол Улсын нийт газар нутгийн 72.1 хувь нь бэлчээр, хадлангийн зориулалттай газарт хамаардаг. 2014 оны байдлаар бэлчээрийн унаган төлөв байдал нь өөрчлөгдөж 65% нь тодорхой хэмжээгээр доройтсон байна.
Хөдөө аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 15 хувийг, үүний дотор мал аж ахуйн салбар нь 80 хувийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний гуравны нэг нь уг салбарт ажиллаж байна.
Тиймээс улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нэн чухал ач холбогдолтой энэ салбарын тогтвортой хөгжлийн үндэс суурь болсон нөхөн сэргээгдэх нөөц-бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах эрх зүйн орчинг сайжруулах асуудал чухлаар тавигдаж байгаа юм. Энэ асуудлын хүрээнд Бэлчээрийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг ХХААЯ-наас батлагдсан үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Бэлчээрийн тухай хуулийн төсөл нь бэлчээрийн даац хэтрүүлж байгаа үндсэн шалтгаан болох хэн ч хариуцлага хүлээдэггүй “нийтээр дундаа ашиглах” өнөөгийн тогтолцоог халж, аж ахуй эрхлэгч малчин өрхийг хот айл, саахалтаар нь бүлгийн зохион байгуулалтад оруулан бэлчээрийг гэрээгээр ашиглуулан хариуцуулах, бэлчээрийг урт хугацаагаар гэрээгээр ашиглуулах, бэлчээрийн ашиглалт хамгаалалтын менежментийг төлөвшүүлэх, бэлчээрийн доройтол, талхлалтад нөлөөлж байгаа шалтгааныг арилгах, нөлөөллийг сааруулахад чиглэгдэнэ.
Уг хуулийн төсөл батлагдсанаар бэлчээрийг ашиглах, хамгаалах гэрээний талуудын эрх үүрэг хариуцлагыг нарийвчлан зохицуулж, бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалахад чиглэгдсэн Монгол орны өвөрмөц нөхцөлд тохирсон уламжлалт мал аж ахуй эрхлэх арга ажиллагааг хадгалсан, бэлчээрийн даац, сэргэх чадавхийг малын тоо толгой, сүргийн бүтэцтэй уялдуулсан бэлчээр ашиглалт, хамгаалалтыг төлөвшүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.
-
2016 оны 4 сарын 20
Энэ сарын 22-29-нд Туркийн соёлын өдрүүдийн болно. Тус соёлын өдөр нь энэ жил гурав дахь удаагаа болж байгаа бөгөөд Элчин сайд Мурат Карагөз тавдугаар сургуулын сурагчдыг хүлээн авснаар эхлэх бөгөөд нийслэлийн таван сургуулийн сурагчид оролцсон Олон улсын хүүхдийн баярын өдөрт зориулсан тоглолтоор үргэлжлэх аж.
Мөн энэ үеэр кино долоо хоног арга хэмжээ зохиогдох юм. Тус Туркийн кино долоо хоног 23-29-нд болох бөгөөд Берлин, Венецийн олон улсын наадмуудаас шагнал хүртсэн, Туркийн алдарт найруулагчдын бугээлийг “Тэнгис” кино театрт үзэх боломжтой юм байна. Тухайлбал, Туркэд орлогоороо тэргүүлдэг шилдэг кинонуудын нэг болох “Анчин’’-аар кино өдрүүд эхлэх аж.
Мөн соёлын өдрүүдийн хүрээнд Туркийн дуурийн дуучин Серап Чифтаптвйн тоглолт болон уран зургийн үзэсгэлэн дэлгэгдэх юм. Энэ сарын 23-30-нд гарах уг үзэсгэлэнд 100 гаруй бүтээлийг дэлгэх юм.
-
2016 оны 4 сарын 20
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга өнөөдөр Япон улсын Итабаши хотын Захирагч, ноён Такеши Сакамото болон тус хотын ИТХ-ын дарга, ноён Х.Сугита тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уузлаа.
Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Д.Баттулга зочид төлөөгчдийг Улаанбаатар хотод тавтай морилохыг хүсээд, Япон улс Монголын ард түмэнд олон талын дэмжлэг туслалцаа үзүүлж байдагт талархаж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Улаанбаатар хот нь Япон улсын Мияконожо, Саппоро, Аомори, Киото, Фүкүока хотуудтай ах дүү, найрамдалт харилцаатай бөгөөд цаашид Токио хоттой эгч дүү хотын харилцаа тогтоож хамтын ажиллагааг бүх талын салбарт илүү өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа онцлов. Мөн тус хотын байгаль орчинд ээлтэй зарим төслүүдийг Улаанбаатар хотод нутагшуулах тал дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Ноён Такаше Сакамото, элгэсэг дотноор хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, “”Бид хог хаягдлыг дахин боловсруулах технологи болон хаягдал усыг цэвэршүүлэн дахин ашиглах технологийг нэвтрүүлэх тал дээр танай хоттой хамтран ажиллах боломжтой. Мөн 2 орны түүх соёлыг сурталчлах зорилгоор 2 хотын иргэдэд чиглэсэн соёлын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн уулзалтын үеэр энэ оны 8 дугаар сард Япон улсын Итабаши хотын дунд сургуулийн хүүхдүүдийн дунд Улаанбаатар хоттой танилцах аялал зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа дуулгасан юм.
Хотууд сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд боловсон хүчин бэлтгэх, хог хаягдлыг дахин боловсруулах, саарал усыг хэрэглээнд нэврүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, эдгээр саналуудыг хэрэгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар болов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 4 сарын 20
Перу улсад Зика вирүст халдвар бэлгийн замаар дамжсан анхны тохиолдлыг мэдээлжээ. Тэрээр 32 настай эмэгтэй бөгөөд ямар нэгэн улсруу аялаагүй, харин нөхөр нь Венесуэл улсад аялаад ирсэн гэжээ.
Мөн шинэ Гвиней улсад лабораторид суурилсан тандалтын эргэмж судалгаагаар Зика вирүст халдварын 6 тохиолдлыг илрүүлжээ.
Дашрамд дурьдахад, ирэх он гэхэд 3-4 сая хүн вирусын халдвар авч болзошгүй гэж ДЭМБ тооцоолжээ. Одоогоор дэлхийн 32 оронд халдвар бүртгэгдээд байна: Барбодос, Ботив, Бразил, Колумб, Мексик, Панам, Тайланд, Малайз, Филиппин, Малдивын арлууд зэрэг болно.
-
2016 оны 4 сарын 20
Ардчиллын анхдагч Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Өнөөдөр түүний төрсөн өдөр юм. Хэрэв тэр амьд сэрүүн байсан бол 54 настай байх байж. Түүний төрсөн өдрөөр нь төрсөн дүү С.Оюун, Ардчилсан намын Намын байгуулалтын газрын дарга Л.Уртнасан, ардчилал, шударга ёс, хүний эрхийн төлөө хамтдаа хүчин зүтгэж явсан найз нөхөд нь хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө.
-
2016 оны 4 сарын 20
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний амбулаторийн 78793 үзлэг хийгдснээс томуу, томуу, төст өвчтэй 4230 тохиолдол оношилогдсон буюу нийт үзлэгийн 5.4%-ийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.8%-иар буурсан үзүүлэлттэй байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Нийт өвчлөгсдийн 81%-ийг 0-9 насны хүүхдүүд эзэлсэн бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 1385 дуудлага ирүүлсний 623 тохиолдол буюу 45.0% нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон байна.
-
2016 оны 4 сарын 20
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын хэсгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр /2016.04.20/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт (АСЕМ)-ын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт 2016 оны 04 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын хэсгийн дарга Б.Болдбаатар хэлэхдээ, “Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын бэлтгэл бүрэн хангагдлаа. Өнөөдрийн байдлаар 32 улс болон Европын парламентаас нийт 152 төлөөлөгч бүртгүүлснээс парламентын дарга 3 /Энэтхэг (Доод танхим), Итали (Сенат), Тайланд/, дэд дарга 11 /Австрали, Итали (Төлөөлөгчдийн танхим), Индонези, Финланд, Унгар, Польш, Вьетнам, Испани (2 танхимын 4 дэд дарга)/ оролцохоор байна. Мөн хоёр олон улсын байгууллага оролцохоор бүртгүүлсэн. Бүгд Найрамдах Энэтхэг улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан даваа гарагт Монгол Улсад хүрэлцэн ирж, албан ёсны айлчлалаа үргэжлүүлж байна. Өнөөдөр орой Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч ноён Пьетро Грассо манай улсад хүрэлцэн ирнэ.
2014 оны 10 дугаар сард Италийн Милан хотноо хуралдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас АСЕМ-ын 20 жилийн ой тохиох 2016 оны 11 дэх Дээд түвшний уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн. АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг угтаж хэд хэдэн хурал болох бөгөөд хамгийн эхнийх нь Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт юм. Уг уулзалт нь Ази болон Европын орнуудын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэхүү уулзалт нь өөрийн хурлын дэгтэй бөгөөд уулзалт бүр тодорхой сэдвийн хүрээнд нэгээс хоёр өдөр үргэлжилдэг. Нэгдсэн хуралдаанаас гадна салбар хуралдаанууд эдийн засаг, улс төр, нийгэм-соёл гэсэн АСЕМ-ын үндсэн гурван тулгуур чиглэлээр илтгэл, хэлэлцүүлэг хэлбэрээр явагдаж, санал дүгнэлтээ гаргаснаар нэгдсэн хуралдаандаа оруулдаг. Ингээд нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд Тунхаглал гаргадаг бөгөөд уг тунхаглал АСЕМ-ын хурлын баримт бичигт тусгалаа олдог” хэмээн хэлсэн.
Түүнчлэн энэ үеэр Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг олон нийтэд мэдээлэх хэвлэл мэдээллийн ажилтнуудад сурвалжлах албан ёсны мандат, гарын авлагыг гардуулан өглөө. Энэхүү уулзалтыг дотоодын 62 сэтгүүлч сурвалжлах бөгөөд тэднийг ажиллах таатай бүхий л нөхцлийг ханган ажиллах байгаагаа Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын хэсгийн дарга Б.Болдбаатар онцлов. Тухайлбал, тус хурал нь олон нийтэд нээлттэй явагддаг учраас хуралдаануудыг youtube хуудсаар шууд дамжуулах бөгөөд гар утасны АСЕМ 11 гэсэн нэртэй аппликейшнийг ажиллуулж байна. Сэтгүүлчдэд зориулсан тусгай танхимууд байгаагийн зэрэгцээ мэдээ, мэдээллээ түргэн шуурхай дамжуулах интернет сүлжээний хурдыг нэмэгдүүлсэн байна. Мөн сэтгүүлчдэд зориулсан ярилцлага авах болон мэдээ, мэдээллээ дамжуулах хэвлэлийн өрөөг тусгайлан бэлтгэсэн байна.
Ази-Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын оролцогчдоос ярилцлага авах цэг
Ази-Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын оролцогчдоос ярилцлага авах цэг
Ази-Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын оролцогчдоос ярилцлага авах цэг
Ази-Европын Парламентын түншлэлийн уулзалтыг сурвалжлах сэтгүүлчдийн өрөө
Мөн хэвлэлийн бага хурлын дараа сэтгүүлчдэд мандат, гарын авлага материалыг хэвлэлийн ажилтнуудад олголоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 4 сарын 20
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын “Gilead Sciences” компанитай байгуулсан гэрээний хүрээнд эм импортлогч “Омбал” компани олон улсын зах зээлд 94 мянган ам.долларын үнэтэй байгаа “Харвони” эмийг хөнгөлөлттэй үнээр импортолж байгаа.
Тэгвэл элэгний С вирусийн эмчилгээнд хэрэглэх харвони эмийн 2000 тунг өнөөдрөөс худалдаалахаар болжээ. Энэхүү эмийн үнэ гурван тун буюу нэг курс нь 1200 ам.доллар байдаг аж. Одоогоор ЭМСЯ харвони эмийг зайлшгүй шаардлагатай, хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад багтааж бүртгүүлэх хүсэлтийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд гаргаад байна.
Тус компани өнөөдрийг хүртэл нийтдээ 1600 хүн тунг импортолж, борлуулсан байна.
-
2016 оны 4 сарын 20
МАН-ын дарга М.Энхболд болон ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболд ”Бид өчигдөр орой хүртэл МАХН-ыг эвсэхийг хүлээж хүлээцтэй хандлаа. Гэсэн ч МАХН-ын дарга Н.Энхбаяр эцсийн мөчид тохиролцсон ярианаас буцаж, илүүг шаардаж, бусад улс төрийн намуудтай мөн тохиролцох яриа хэлэлцээрийг хийж Улс төрийн шоу хийлээ. Төрийн ордноо МАХН-ын дарга Н.Энхбаяртай өчигдөр орой 3 цаг орчмын хугацаанд уулзаж ярилцсан. Гэсэн ч Н.Энхбаяр тохиролцсноос илүү ихийг шаардсан. Иймээс МАН өчигдөр оройг хүртэл мөрийн хөтөлбөрөө батлалгүй хүлээсэн. Гэтэл МАХН-ынхан 15 цаг гэхэд мөрийн хөтөлбөрөө баталчихсан байсан юм билээ. Иймээс 2016 оны сонгуульд МАН дангаараа оролцох нь тодорхой боллоо. Энд нэг зүйлийг онцолмоор байна. МАН цаашид МАХН-тай нэгдэх, эвсэх итгэлээ хэвээр хадгалсаар байх болно” гэж мэдэгдсэн юм.
Дашрамд дурдахад, МАН өнөөдөр мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газарт хүргүүлжээ.