зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5223 5224 5225 5226 5227 5228 5229
  • Өлсгөлөнд бэлтгэлтэй байхыг уриалжээ
    2016 оны 4 сарын 03
    Умард Солонгосын Засгийн газраас ард иргэддээ хандан улс орон нь эдийн засгийн хямралд өртөөд байгааг сануулжээ. Мөн өлсгөлөнд нэрвэгдэх аюул тулгарч байгаа тул бэлтгэлтэй байхыг анхааруулсан байна.
  • Улаанбаатар хотод 73 орны бөх ”чуулна”
    2016 оны 4 сарын 03
    Улаанбаатар хотод ирэх сарын 22-24-нд “Рио 2016” олимпын эрх олгох сонгомол, чөлөөт бөхийн тэмцээн болно.
  • Хөрөнгийн биржид “Тэнгис-2” кино театр нээгдэнэ
    2016 оны 4 сарын 03
    Монголын хөрөнгийн биржийг хувьчилж, таван тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр болсон.
  • Ноолуур 53 мянган төгрөгийн үнэтэй байна
    2016 оны 4 сарын 03
    Жил бүрийн хавар зүүн аймгийн малчид хамгийн түрүүнд ямаагаа самнадаг. Сүхбаатар аймгийн түүхий эдийн зах дээр уржигдар 55 мянган төгрөгийн ханштай байсан нэг кг ноолуур өчигдөр 53 мянган төгрөг болжээ.
  • Ажилдаа явж байгаад осолдвол үйлдвэрлэлийн осолд тооцно
    2016 оны 4 сарын 03
    2015 оны байдлаар үйлдвэрлэлийн 383 осол бүртгэгдэж, 48 хүн амь насаа алдаж, 25 хүн тахир дутуу болж, 325 хүн хөдөлмөрийн чадвараа түр алджээ. Эндээс үзвэл Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал тулгамдсан хэвээр байгаа юм.
  • 24 баримт: Төрийн өндөрлөгүүд эдийн засгийн хямралаас гарах гарц олсон уу
    2016 оны 4 сарын 03
    Монголын эдийн засгийн форум 2016 ”Сургамж, сорилт, шийдэл” уриан дор Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж өнгөрсөн пүрэт гарагт хаалтаа хийсэн. Тэгвэл энэхүү формын үеэр төрийн өндөрлөгүүдийн хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
  • Өнөөдөр хур тунадас орно
    2016 оны 4 сарын 03
    3-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг, 4,5-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 6-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 4,5-нд Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 6-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ
    2016 оны 4 сарын 03
    ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР
    ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
  • Малчин хүн боловсролтой байх хэрэгтэй
    2016 оны 4 сарын 02
    Малчин хүн боловсролтой байх хэрэгтэй
  • Оросын нэрт эмч ”Фитнессд явах уу, хоолоо хасах уу”
    2016 оны 4 сарын 02
    Оросын нэрт эмч Трифонова Марианна Валентиновна ”Фитнессд явах уу, хоолоо хасах уу”
  • Төмөр бетон дэрний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав
    2016 оны 4 сарын 02


    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.04.02/ Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ажиллан, Улаанбаатар Төмөр замын Хөтөл дэх Төмөр бетон дэрний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.

    1997 онд ашиглалтанд орсон Төмөр бетон дэрний үйлдвэр үндсэн 7 цех, 150 ажиллагсадтай талаар тус үйлдвэрийн дарга Ү.Чинсүх Улсын Их Хурлын даргад танилцуулав. Тус үйлдвэр нь 2200 тн-ын багтаамж бүхий цементийн агуулахтай, нэг удаагийн зууралтаар 0,55-0,9 м бетон зуурмаг бэлтгэх албадмал болон чөлөөт уналтын зууруулуудтай юм байна. Цагт 190с-тай, 4 тн уур үйлдвэрлах хүчин чадалтай, гинжит ул ширэмтэй DZL-4-А-II маркийн технологийн уурын зуухтай. Олон улсын ISO стандартын шаардлага хангасан өндөр нарийвчлалтай багаж хэрэгслээр бүрэн тоноглогдсон чанар лабораторийн цех үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ.

    Лаборатори цех нь физик механик туршилтын болон чанарын хяналтын хэсгүүдтэйгээс гадна бетон дэр, бетон хийц эдлэл тус тусад нь шарах зориулалтын 2 шарах камертай болохыг танилцуулж байв. Тус цех нь түүхий эд материал хүлээн авахаас эхлэн эцсийн бүтээгдэхүүн гаргах хүртэл үйлдвэрийн бүх процесст лабораторийн нарийн хяналт тавьж, үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн бүрт чанарын сертификат олгож ажилладаг байна. Зуурмаг узель, шарах камер, технологийн уурын зуух, чанарын хяналт зэрэг гол гол дамжлага хэсэг дээрээ компьютерийн хяналт бүхий автомат удирдлагатай дунд механикжилттай үйлдвэр юм. 1997-2005 онд Монгол Улсын болон БНХАУ-ын технологи стандартаар “FZ”маягийн бетон дэр үйлдвэрлэжээ. 2006 оноос ОХУ-ын ША-05 маягийн “АРС” бэхэлгээт бетон дэрний илүү дэвшилтэт технологи нэвтрүүлэн ажилласан байна.

    Үндсэн түүхий эдэд Монгол Улсын болон ОХУ, БНХАУ-ын М500 маркийн цемент ашигладаг. 5-10 мм-ийн фракцын дайрга, угаасан элсийг дотоодоос, 3 мм-ийн тусгай арматур, анкер, уян налархайжуулагч нэмэлт бодисыг гадаадаас авч хэрэглэдэг байна. Тус үйлдвэр нь тулагч мөрийн хэсэгтээ 170 кн, голдоо 110 кн ачаалал даах чадвартай, 40-50 жил ашиглагдах боломжтой төмөр бетон дэр, М150-М600 маркийн бетон, төмөр бетон хийц эдлэл үйлдвэрлэж байна.

    Ээлжийн бус зохион байгуулалтаар ажиллахад жилд 65,0-75,0 мянган ширхэг бетон дэр үйлдвэрлэх хүчин чадалтай. Гүүр хоолой бусад хийцийн цех нь төмөр замын гүүр хоолойн дөрвөлжин хоолой, гүүрийн дам нуруу, үерийн хамгаалалт бэхэлгээний бетон гулдмай хавтан гэх мэт хийц эдлэл, барилгын суурийн блок, даацын болон даацын бус ялуу, холбооны болон эрчим хүчний шонгийн бетон хөл, явган зам талбайн өнгөт зүймэл блок, замын хашлагын бордюр зэрэг 20-иод нэр төрлийн бүтээгдэхүүнийг замын аж ахуйн нэгжүүд болон барилгын байгууллага, иргэдийн захиалгаар үйлдвэрлэн нийлүүлдэг байна. Тус үйлдвэр нь төвийн эрчим хүчний шугам, авто зам болон төмөр замаар холбогдон дэд бүтцийн ашигтай бүс болох Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хотуудын дунд Хөтөл хотод байрлаж үйлдвэрлэл явуулж байгаа нь давуу тал болохыг Улсын Их Хурлын даргад танилцуулж байсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Хаврын чуулганыг нээнэ
    2016 оны 4 сарын 02
    УИХ-ын хаврын чуулганы эхний долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь /2016.04.05-08/

    Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016.04.01-ний өдрийн хурлаар батлав.

    2016 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 05-ААС 08-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

    04 дүгээр сарын 05-ны Мягмар гарагт:

    НЭГ.УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ НЭЭЛТ 09.00 ЦАГААС.

    ХОЁР.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН ЧУУЛГАНЫ НЭЭЛТИЙН ДАРАА:

    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан танхим”-д;

    Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д;

    Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

    ГУРАВ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    04 дүгээр сарын 05-ны Мягмар гарагт:

    Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

    Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас “Г” танхимд;

    Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд.

    04 дүгээр сарын 06-ны Лхагва гарагт:

    Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;

    Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

    Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

    Мал амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд.

    04 дүгээр сарын 07-ны Пүрэв гарагт:

    Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;

    Гэр бүлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;

    Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

    ДӨРӨВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    04 дүгээр сарын 05-ны Мягмар гарагт:

    1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

    Хэлэлцэх асуудал:

    “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар нарын 10 гишүүн 2016.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Төрийн болон албаны нууцын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Мэдээллийн аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Дипломат албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

    Хэлэлцэх асуудал:

    “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2016 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хаалттай/;

    Бусад.

    3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 8 гишүүн 2012.10.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, /Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны тухай асуудлаар/, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;

    04 дүгээр сарын 06-ны Лхагва гарагт:

    1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

    Хэлэлцэх асуудал:

    Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт;

    Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

    Хэлэлцэх асуудал:

    Органик хүнсний тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 9 гишүүн 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

    Хэлэлцэх асуудал:

    “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 8 гишүүн 2012.10.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

    Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    “Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 3 гишүүн 2016.02.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 2015 оны үйл ажиллагааны тайлан.

    ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    “Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 3 гишүүн 2016.02.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2016 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хаалттай/;

    Органик хүнсний тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 8 гишүүн 2012.10.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар нарын 10 гишүүн 2016.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд/Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Төрийн болон албаны нууцын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Мэдээллийн аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Дипломат албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 9 гишүүн 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт;

    Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нарын 8 гишүүнээс: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Шийдлийн Засгийн газраас 2015 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний хэрэгжилт болон 2016 онд төлөвлөж буй арга хэмжээ, хүрэх үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох;

    Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас: Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдож, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа болон иргэдийг орчны бохирдлоос хамгаалахтай холбоотой авч буй арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдад тавьсан асуулгын хариуг сонсох;

    Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас: Нийслэлийн иргэдийг агаар, хөрс, усны бохирдлоос хамгаалах, бий болсон хор хөнөөлийг бууруулах талаар авч буй арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох;

    Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Нийслэлийн агаарын болон Туул голын бохирдол, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдож байгаатай холбоотойгоор иргэдийг орчны болон агаарын бохирдлоос хамгаалах талаар Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
  • Youtube-д алдаршиж буй бичлэг
    2016 оны 4 сарын 02
    Мэргэжлийн дугуйчин Danny MacAskill уулын дугуйн спорт ямар их эр зориг, тэсвэр тэвчээр шаардсан, мөн ямар эрсдэлтэйг харуулсан 7 минутын бичлэгийг хийн Youtube-д байрлуулснаас хойш 42 сая хүний хүртээл болжээ. Энэ киног бичихийн тулд Stu Thomson-ы баг 16 цаг ажилласан ба хоол хүнс, камер, дрон, нөөц 8 баттерей аван оргил өөд гарсан байна
  • Гайхалтай фотонууд: Жирэмсэн эхчүүд лусын дагина болсон нь
    2016 оны 4 сарын 02
    Гэрэл зурагчин Adam Opris жирэмсэн эхчүүдийг лусын дагина болгож зургийг нь буулгах дуртай нэгэн.
  • УИХ-ын дарга З.Энхболд Орхон аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
    2016 оны 4 сарын 02
    УИХ-ын дарга З.Энхболд Орхон аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
  • Сонирхолтой фото: Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд
    2016 оны 4 сарын 02
    Өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлуудаас хамгийн сонирхолтой, анхаарал татсан гэрэл зургуудыг ”Ройтерс” агентлаг танилцуулжээ. Уламжлал ёсоор 10 гэрэл зургийг онцлон хүргэе.
  • Жижиг намууд нэгдэж эхэллээ
    2016 оны 4 сарын 02
    УИХ-ын сонгууль дөхсөнтэй холбогдуулан том, жижиг намууд эвсэх, нэгдэх тухай ид ярьж зарим нь тохиролцоонд хүрч байна.
  • Байгаль дэлхий, хүн, амьтны талаар бидний мэдэхгүй сонирхолтой 24 баримт
    2016 оны 4 сарын 02
    Бид сонирхолтой, хөгжилтэй баримтуудаар дүүрэн дэлхий ертөнцөд амьдарч байна. Дэлхий дээр хүмүүсийн мэддэггүй байгалийн үзэгдлүүд болсоор иржээ. Ингээд эдгээр үзэгдлийн заримаас нь хүргэе.
  • Элэгний вирусын эсрэг эмийг хөнгөлөлттэй үнээр борлуулна
    2016 оны 4 сарын 02
    Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Нэг Монгол ТББ, Оном сан, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл хамтран элэгний вирусын эсрэг үйлчилгээтэй эмүүдийг хөнгөлөлттэй олгохоор болсон тухай мэдэгдсэн юм.
  • Энэ сард 4,9-өөр төгссөн тээврийн хэрэгсэл татварт хамрагдана
    2016 оны 4 сарын 02
    Нийслэлийн Засаг даргын 2016 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2016 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлд зохион байгуулан ажиллаж байна.
5223 5224 5225 5226 5227 5228 5229
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
    47 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    56 мин
  • 14 байршилд явган хүний замыг шинэчилж байна
    2 цаг 20 мин
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
    2 цаг 28 мин
  • Амралтын өдрийн жор: Маалинга, арвайн гурилтай панкейк
    2 цаг 39 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    2 цаг 40 мин
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
    18 цаг 48 мин
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
    19 цаг 39 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулиа Аксонтой албан ёсны уулзалт хийлээ
    20 цаг 8 мин
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
    20 цаг 12 мин
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
    20 цаг 40 мин
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
    21 цаг 11 мин
  • 2025 оны эхний долоон сарын байдлаар 420 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
    21 цаг 15 мин
  • 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авч эхэллээ
    22 цаг 48 мин
  • Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх онд ашиглалтад орно
    23 цаг 35 мин
  • Улаанбаатар Трам төслийн Ахлах инженер Б.СОДБААТАР: “УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ШАВ ТАВЬСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАШАА
    Өчигдөр 12 цаг 24 мин
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • ХӨСҮТ: 0-4 насны 2884 хүүхэд улаанбурханаар өвджээ
    Өчигдөр 10 цаг 39 мин
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Үнэн хол биш
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Үнэн хол биш
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК