-
2016 оны 1 сарын 26
Би 1989 онд тэр үеийн ЗХУ-д их сургууль дүүргээд дөнгөж зүүнээс гарсан цоо шинэ дээл шиг амьтан ирлээ. Социалист тогтолцоо зүүний үзүүр дээр торж ядан дэнжигнэж, хүмүүсийн амнаас унах үг хурц, ер нь л тэсрэхэд бэлэн болчихоод байгаа нь мэдрэгдэж байв.
Ардчилсан хувьсгал боллоо. Нэг их гэгээн сайхан мөрөөдөлтэй улс шинэ нийгэм байгуулахаар уухай хадаагаад орж явчихсаны дунд манай үеийнхэн бүгд л янз бүрийн хүсэл зорилго, үзэл бодол тээн таваргаж явлаа.
Сургуулиа дөнгөж төгссөөд амьдралын гараагаа эхэлж байгаа манай үеийнхэн хожим нь “шилжилтийн” гэх тодотголтой болсон тэр цаг үед янз бүрийн сонголт хийсэн. Зарим нь мэргэжлийнхээ дагуу ажилд орж, зарим нь наймаа арилжаа хөөж, пүүс компани байгуулж, зарим нь үргэлжлүүлэн суралцсан. Сонголт өргөнтэй нийгэмд өөр өөрийнхөөрөө амьдарч эхэлсэн болохоор залуус бидний хувьд нийтлэг юм багасч байлаа. Харин нэг л зүйл нийтлэг байв. Тэр нь архидалт.
Ерээд оны эхээр ажлын цагаар албан газруудын өрөө тасалгаанд хундага харшиж, халамцуу хүмүүсийн дуу ихсэх нь энгийн үзэгдэл байсныг дундаас дээш насныхан ихэнх нь мэднэ.Наймаа арилжаа эрхэлж гэнэт мөнгөжсөн хүмүүс аархаж баярхаж ууна. Нийгмийн шилжилтэд эвээ олоогүй хүмүүс гутруу гундуу сэтгэлээ архиар сэргээнэ. Авлигын дээд хэмжээ нь гоё ганган хаяг шошготой гадаад архи. Архи өөрөө үнэ цэнэтэй зүйл байсан учраас архидалт бас амьдралын үнэ цэнэтэй хэвшилд тооцогдож байв.
Архинд живсэн энэ цаг үе манай үеийнхэнд хамгийн хүндээр туссан . Яагаад гэвэл хар муу санаа сууж амжаагүй, гэнэн цагаан сэтгэлтэй оргилуун дэврүүн залуус биднийг хөлөө олох нь бүү хэл мөрөө харж чадахгүй төөрсөн нийгэмрүү хувь тавилан палхийтэл нь асгаж орхисон юм. Гэр бүлийн үнэ цэнэ, гэр бүлээ хайрлах хамгаалах ухаанаа олоогүй залуус үдийн хугаст салж нийлж байлаа. Мөнгөний үнэ цэнийг мэдэхгүй бага залуус яах ийхийн зуургүй саятан болчихоод сагаж дэвэрч, түүнийхээ горыг хатуухан амсаж байлаа.
Номхон томоотой явсан нь нийгмийн хувьсал өөрчлөлтийн эмх цэгцгүй эргүүлэгт орчихоод ядмаг тарчиг амьдрал руу өөрийн эрхгүй туугдан орж эхэллээ. Социализмын боловсон хүчин болохоор бэлтгэгдсэн, хөрөнгөтний нийгэм ямар байдгийг үзэл суртлын нарийн шигшүүрээр шигшсэн мэдээллээр л төсөөлөх төдий манай үеийнхэн хэрэг дээрээ “золиосныхон” болсон юм. Зах зээлийн сайн мууг ялгаж салгаж хандах болсон дараа үеийнхэн тэгэхэд бага дунд сургуулийн хүүхдүүд байв. Амьдралын үнэ цэнийг ухаарсан, хөл дээрээ тогтож чадсан, үгүйдээ гэхэд хөл дээрээ тогтох аргаа олоод харчихсан түрүү үеийнхэн хүнд үеийг яаж ийгээд гарз багатай давсан.
Харин манай үеийнхнээс олон ч хүн архинд орсон, олон ч сайхан залуус нас барсан. Өнөөдөр ч манай үеийнхний нас баралтын тоо дээд доод үетэй харьцуулбал их байна. Хориод жилийн өмнөх нийгмийн цочир өөрчлөлт, их архидалтын бараан сүүдэр мөн ч урт байна.
Польшийн яруу найрагч Leopold Staff (1878-1957) “Зөвхөн даруулга байгаа, даруулга байхгүй гэсэн хоёрхон тохиолдолд л архийг уух хэрэгтэй” гэж чухам яагаад хэлснийг би мэдэхгүй. Гэхдээ энэ үг ерээд оны эхэн, дунд үед Монголд ёстой л бодитоор хэрэгжсэн дээ. Миний найз нөхөд, ойр дотныхон дунд ч архидалт түгээмэл үзэгдэл байсан. Тэр үед ууж идэж явсан хүмүүсийн ихэнх нь балгах дуртай болцгоосон.
Би ч ялгаагүй тэдний нэг байв. Хүнээс архины мөнгө гуйж шаналгадаггүй, гудамжинд шороотой хутгалдан өнхөрдөггүй, агсам согтуу тавьж амьтан хүн айлгадаггүй болохоос уувал уучихдаг, даварвал даварчихдаг зангиа зүүсэн боловсон архичин байсан үе бий. Нэг л өдөр үүнийг цэглэе, би ингэж явах ёсгүй хүн гэсэн хатуу дүгнэлт хийж “Дахиад хэзээ ч архи уухгүй” гэсэн андгай сэтгэлдээ тавьсан. Тэгэхэд “Сэтгэлийн хөгжил” ТББ-ын тэргүүн А.Батсайханы хэлсэнчлэн “Сэглэгдсэн бие, сэмэрсэн сэтгэл, сэгсрэгдсэн халаас” л надад үлдсэн байсан. Тэр цагаас хойш нэгэнт арваад он улирчээ.
Миний эргэн тойронд маш их зүйл өөрчлөгдсөн. Ах дүүс минь цагаан сар, насны найр, сэвлэг үргээх ёслолыг архи дарсгүй тэмдэглэдэг болоод удаж байна. Архи дарснаас хол байвал амьдрал аяндаа өөдөлдгийг ойр дотнын олон хүн мэддэг болсон. Гэхдээ би зөвхөн өөртөө, өөрийн хүрээлэлдээ л нөлөөлсөн болохоос нийгэмд хандсан далайцтай ажил хийж чадаагүй аминчхан нэгэн.
indexХарин Жамбалын Цогтсугар гэдэг эрхэм бол үнэхээр агуу хүн. Тэрээр өөрөө архинаас татгалзсан төдийгүй өргөн олныг араасаа дагуулахын төлөө ухамсарт амьдралаа бүхэлд нь зориулж яваа энэ цагийн эгэл боловч эгэлгүй баатруудын нэг. Энэ нийтлэлийнхээ “Ялагдашгүй, бас мятаршгүй” хэмээх гарчгийг би зөвхөн түүнд зориулсан юм.
Ж.Цогтсугарыг би сайн мэдэхгүй. Дундговийнх, офицер байсан, сүүлд нь “Алтан уул” гэдэг компани байгуулж, сүрхий одтой олзтой явж Монгол уран зохиолын 108 боть, яруу найргийн “Болор цом” наадмыг ивээн тэтгэж байсан, дараа нь “алтан уул” босгосондоо шандуурч архины замаар сүрхий хурдтай гулссан, гэмээ мэдээд гэнэт жолоогоо татсан, эргээд боссон зэрэг багахаан түүхийг нь өнгөцхөн мэднэ. Хань ижил нь хэн, хайртайүрс нь хэд болохыг мэдэхгүй. Орон гэрээр нь орж гарч байсангүй. Ажлынх нь босгоор алхаж ч үзээгүй. Хундаганы ард хуучилж явсангүй. Шүлгээ уншихыг нь сонсож байгаагүй, заасан хичээлд нь сууж байгаагүй.
Гэхдээ би Ж.Цогтсугарыг хамгийн сайн мэдэх хүний нэг гэдэгтээ итгэлтэй байна. Яагаад гэвэл өөрийгөө ялах, өөрийгөө олохын үнэ цэнэ, түүнд хүрэх сэтгэлийн тэнхээ, эр зоригийн хэмжээ тунг би сайн мэднэ. Тэрээр аравхан жилийн өмнө гартаа 1000 төгрөгний үнэтэй архи барьчихаад гудамжинд согтуу явсан нэгэн. Өнөөдөр тэгвэл мянга мянган хүнийг бор дарсны боолчлолоос салгаж, эрүүл зөв амьдралтай золгуулсан соён гийгүүлэгч болчихсон явна.
Боловсролтой, унаж босож үзсэн, амьдралын ухаан хийгээд хат суусан ид насны эр хувиа борлуулж довоо шарлуулахаар амиа бодон зүтгэсэн бол мөн ч ихийг амжуулна даа. Харин Ж.Цогтсугар тэгсэнгүй. Тэр өөрийн ухаарал гэмшлийг бусдад дуулгаж, алдаж яваад нь тус болж, алдаж болзошгүйг нь угтан хамгаалахааршийдэж, бие сэтгэлээ зөвхөн энэ үйлстээ зориулж явна.
“Сархад савнаасаа бусдыг дийлдэг” гэж өвөг дээдэс минь сургасан, сануулсан. Сархаднаас хол яв гэсэн сануулга. Харин энэхүү сануулгыг үл анзаарсны улмаас эндүү андуу гаргасан хүмүүстсархадыг саруул ухаан, эр зоригоор ялж болно гэдгийг ойлгуулж, нийгмийн гэмтсэн сэтгэлзүйг анагаах үйлсэд цаг наргүй зүтгэж байгаа Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, МУСГЗ Ж.Цогтсугарын түмний төлөө гэсэн халуун сэтгэл нь сүүн замтай байна.
Өрөөлийн төлөө өөрийгөө мартсан Ж.Цогтсугар эрхэм “Эхлээд чи архи уухыг хүснэ, дараа нь архи архиа хүснэ, эцэст нь архи чамайг уухыг хүснэ” гэж өнгөрсөн зуунд америкийн зохиолч Lewis Sinclair(1885-1951) нэгтээ бичсэнийг энэ зууны монголчууддаа сануулан сэрүүлэхийн төлөө тэмцэлдээ ялагдашгүй, бас мятрашгүй зүтгэсээр явна. Түүний хүсэл биелж, хүн болгон архигүй Монголоороо бахархах цаг ч ойрхон гэдэгт итгэнэ.
Урианхан Б.Галаарид
2016.01.23
-
2016 оны 1 сарын 26
Улаанбаатар хот Унгар Улсын үндэсний худалдааны танхимтай хамтран эдийн засгийг хөгжүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ
-
2016 оны 1 сарын 26
Албадан баривчилж саатуулах төвийг шинээр зохион байгуулж, нийслэл хотын нэгдсэн эрүүлжүүлэх болгон ирэх сарын 1-нээс эхлэн үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болсон.
-
2016 оны 1 сарын 26
Хөвсгөл нуурын баруун болон зүүн эргийн дагуу нийт 20-н цэгт мөсийг цоолж хэмжилт хийхэд мөсний дундаж зузаан 45 см, Хатгал тосгоны ойролцоох 6-н цэгт / хэмжилт хийхэд мөсний дундаж зузаан 47 см, мөсөнд хар, цагаан хил үүссэн, бутралт ихтэй байсан аж.
-
2016 оны 1 сарын 26
Монголын өсвөрийн хөлбөмбөгийн ”ДМЮ” клүбийн 12 хүртэлх насны баг энэ сарын 16-21-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотод болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирлээ.
-
2016 оны 1 сарын 26
Онцгой байдлын аврагч, гал сөнөөгчид хүүхдүүдийг гал түймэрт өртөхөөс аварчээ.
-
2016 оны 1 сарын 26
“ТВ-10” телевизээс сар шинийн баярт зориулан зохион байгуулж буй “Амар байна уу” нийтийн дуучдын нэгдсэн тоглолт ирэх сарын 3-нд 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд тоглогдох гэж байна.
-
2016 оны 1 сарын 26
Засгийн газрын хуралдаан боллоо
-
2016 оны 1 сарын 26
77 мянган иргэн ипотекийн зээлд хамрав
-
2016 оны 1 сарын 26
АНУ-д цасан шуурганы дараах цэвэрлэх ажил эхэллээ
-
2016 оны 1 сарын 26
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Хуулийн төслүүдтэй холбоотой 60 зарчмын зөрүүтэй саналыг байнгын хорооноос дэмжсэн бөгөөд найруулгын шинжтэй 40 санал гарчээ. Эдгээрээр нэг бүрчлэн санал хураалт явуулж байна.
Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүний энэ сарын 04-нд өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм.
-
2016 оны 1 сарын 26
А.Шоовдорыг Хөтөлийн цементийн үйлдвэрийн захирлаар буцаан томилжээ
-
2016 оны 1 сарын 26
Нийслэлийн иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Сар шинийн баярыг угтан нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна. Цэвэрлэгээ 2016 оны 02 дугаар сарын 06-нд болох бөгөөд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод , их дээд, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцох юм.
Цэвэрлэгээний хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбай, гэр болон орон сууцны хорооллын халтиргаа гулгааг арилгаж, гудамжны түүвэр цэвэрлэгээг хийнэ. Энэ үеэр аж ахуйн нэгж, байгууллагууд орчныхоо 50 м газрыг цэвэрлэн, халтиргаа гулгааг багасгахад анхаарч ажиллана.
Нийслэл, дүүргээс хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын орчны цэвэрлэгээ, гэр хорооллын болон орон сууцны дунд байрлах хог хаягдлын түр хогийн цэгүүдийн хог хаягдлын зайлуулалт, тээвэрлэлтэд хяналт тавина. Мөн гаднах орчныхоо цэвэрлэгээг хийгээгүй, хангалтгүй зохион байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагуудад хариуцлага тооцох юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/11982#sthash.0ugJOuFK.dpuf
-
2016 оны 1 сарын 26
Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд үүсэх замын хөдөлгөөний хэт ачааллыг багасгах, иргэдийн цаг, завыг хэмнэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/34 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 01 дүгээр сарын 30, 02 дугаар сарын 06-ны бямба гараг, 01 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 07-ны ням гарагуудад Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж, зохицуулалт хийнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 26
Энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 419 дуудлага бүртгэгдэв. Үүнээс зам тээврийн ослын 367 дуудлага ирж, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 16 бүртгэгдэж, нэг хүн нас барж, 23 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа.
Мөн Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан томоохон худалдааны төв, зах орчмын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж түгжрэл саатал бий болдог. Иймд Замын хөдөлгөөнд оролцогч жолооч Та тээврийн хэрэгслээ зогсоолын талбайд зөв байршуулан бусад замын хөдөлгөөнд оролцогч нартаа хүндэтгэлтэй хандах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, явган зорчигчдод зам тавьж өгөх, өөрсдийнхөө аюулгүй байдлыг сайтар хангаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоно уу гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 26
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share
|
Гадаад хэргийн яам мэдээлэл хийнэ
1 цаг 40 минутын өмнө
Өнөөдөр хаана болохыг тоймлон хүргэе.
11:00 цагт: БСШУЯ-наас зохион байгуулж буй монгол дууг гадаадад сурталчлах, дуугаар Монголын соёлыг танилцуулах зорилготой “Монгол дуу дэлхийд” уралдааны талаарх хэвлэлийн бага хуралтай. Хэвлэлийн хурал БСШУЯ-ны байранд болно.
10:00 цагт: Хангарьд ордны 14 давхарт “Улаанбаатар хотыг ногооруулах төсөл”-ийн тайланг тавьж, хаалтын арга хэмжээ зохион байгуулна.
08:30 цагт: Унгар улсын Батлан хамгаалахын сайд Истван Смичско Монгол Улсын Батлан хамгаалах яаманд ажилллана.
14:00 цагт: Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд “Мэдээллийн цаг” хэвлэлийн хурал болно.
14:00 цагт: “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт амьжиргааг дээшлүүлж, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх” төслийн нээлт, танилцуулга Монгол-Японы төвд болно.
14:00 цагт: “Шангри Ла” зочид буудлын “Хүндэтгэлийн танхим”-д Монгол Улсад 2015-2018 онд хэрэгжих “UN-REDD” үндэсний хөтөлбөрийн албан ёсны нээлт болно.
-
2016 оны 1 сарын 26
Сар шинийн баярыг угтсан өдрүүдэд Улаанбаатар хотыг чиглэсэн орон нутгийн зам, нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал ердийнхөөс эрс нэмэгддэг бөгөөд иргэдийн цагийг хэмнэх, ачааллыг бууруулах зорилгоор 2013 оноос хойш сар шинийн баярын өмнөх өдрүүдэд замын хөдөлгөөний түр зохицуулалт хийдэг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/34 дугаар захирамж гаргаж баярын өмнөх амралтын өдрүүдэд автомашины сүүлийн оронгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийхээр боллоо.
Амралтын өдрүүдээр буюу 2016 оны 01 дүгээр сарын 30, 02 дугаар сарын 06-ны бямба гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн, 01 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 07-ны ням гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтын бүс, Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 26
Улаанбаатар хотын хэмжээнд 01-р сарын 25-ны өдрийн 05:00 цагаас 01-р сарын 26-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3766 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 135, зөрчлийн 960, согтуугийн 434, зам тээврийн ослын 419, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 91 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
-
2016 оны 1 сарын 26
СХД-ийн нутаг Баруун турууны даваа уруудах замд Т.Prius маркийн О жолоочтой авто машин онхолдож зорчигч 37 настай эмэгтэй Ц нарын 4 хүн гэмтсэн.
СХД-ийн нутаг 3\61-ийн гармын урд замд Т.Axio маркийн авто машины жолооч Д нь T.Prius маркийн Ж жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 16 настай эмэгтэй Х нас барж, 4 хүн гэмтсэн.
СХД-ийн нутаг Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Геологийн төв лаборторийн зүүн замд “ДЮЦ” ХХК-ны H.Aerocity маркийн автобусны жолооч У нь зорчигч 15 настай эмэгтэй С-г унагаж гэмтээсэн.
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор томоохон худалдааны төв, зах орчмын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж түгжрэл саатал бий болдог. Иймд Замын хөдөлгөөнд оролцогч жолооч та тээврийн хэрэгслээ зогсоолын талбайд зөв байршуулан бусад замын хөдөлгөөнд оролцогч нартаа хүндэтгэлтэй хандах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигч нартаа зам тавьж өгөх, өөрсдийнхөө аюулгүй байдлыг сайтар ханган анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
-
2016 оны 1 сарын 26
2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл 419 хүлээн авснаас зам тээврийн ослын 367 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 16 бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч, 23 хүн хүнд хөнгөн гэмтсэн . Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 3 үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 3 , явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.