-
2016 оны 1 сарын 25
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаж байгаа талаар мэдээллээ. Тус хуралд ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр болон Тамгын газрын дарга Ч.Бямбадорж, Өрсөлдөөний бодлого зохицуулал, зах зээлийн судалгааны газрын дарга М.Баасандорж, Гадаад харилцаа, төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны газрын дарга Д.Бат-Оргил, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх газрын дарга Ш.Алтанчимэг нар оролцсон юм.
2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан ШӨХТГ-аас томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаагаа ярьсан юм. Тухайлбал, “Үндэсний хөтөлбөр 2”-г бүрэн боловсруулж дуусаад байгаа бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатарт хүлээлгэн өгөөд байгаа юм байна. “Үндэсний хөтөлбөр 2”-г боловсруулж ажилласнаар Монгол Улсын иргэн бүрийн эрх ашгийг хамгаалах, улмаар худалдаа,ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний, үйлдвэрлэл, мэдээлэл хангамж зэрэг бүх салбарт хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд хор хөнөөлгүй, иргэдийнхээ аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн үр дүнтэй тогтолцоо бий болгох, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудлыг шинэ шатанд гаргах томоохон ач холбогдолтой юм. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр “Манай агентлаг энэ жил олон томоохон ажлуудыг хийж гүйцэтгэхээр зорилт тавин ажиллаж байна. Үүний нэг “Үндэсний хөтөлбөр 2” юм. Хөтөлбөрийн хүрээнд бид хэрэглэгчид болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидэд соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг түлхүү явуулна. Ингэснээр эрх нь зөрчигдсөн хойно торгох, шалгах биш урьдчилан сэргийлж, хэрэглэгч эрхээ мэддэг, үүргээ ухамсарладаг тийм тогтолцоог бий болгоно. Мөн манай агентлаг Хэрэглэгчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, холбогдох багц хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулан энэ ондоо багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Ингэснээр Хэрэглэгчийн эрхийн тухай хууль олон улсын жишигт нийцсэн илүү боловсронгуй болох томоохон ач холбогдолтой юм. Бидний хийж хэрэгжүүлэхээр зорьж байгаа бас нэгэн томоохон ажил бол улсын хэмжээний сүлжээ бий болгох юм. Орон нутаг, дүүрэг бүрт төлөөлөлтэй болж сүлжээ бий болгосноор хэрэглэгчидэд манай агентлаг илүү ойртож, хэрэглэгч өргөдөл гомдолоо гаргахын тулд заавал хот руу, эсвэл захын дүүргээс төврүү явж цаг алдахгүй гэсэн үг” хэмээн ярьсан юм.
Мөн хурлын үеэр ШӨХТГ-аас зарим нэг газарт хяналт шалгалт явуулсан талаараа мэдээллээ. Тус газраас Барс, Нарантуул захууд дээр хяналт шалгалт хийхэд “Арвайн Үндэс” ХХК-ийн шинэ бүтээгдэхүүн болох “Водка”, “Чингис хаан Монголиа” архинууддаа урамшуулал зарлаж, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулиудыг зөрчсөнийг тогтоон тус компанид 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн УБТЗ-ын Зорчигч үйлчилгээний төв буудлын харъяа Замын Үүд зорчигч үйлчилгээний төвийн тасалбарын борлуулалтын дараах үйлчилгээ, буцаан олголтын байдал, борлуулж буй тасалбарт хамаарах үйлчилгээний төлбөр хураамжийн нөхцөл болон түүнийг журамласан шийдвэр хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгав. Хяналт шалгалтын явцад дараах зөрчлүүдийг илрүүлжээ. Үүнд:
- Зам, тээвэр, аялал жуулчлалын Сайдын 2008 оны 05 дугаар сарын 27–ны өдрийн 88 дугаар тушаалаар баталсан “Төмөр замаар зорчигч, тээш, ачаа тээш тээвэрлэх дүрмийн 2.12 дах “Зорчигч тасалбараа гээгдүүлвэл нөхөн олгохгүй ба төлбөрийг буцааж олгохгүй” гэсэн заалтын дагуу тасалбараа үрэгдүүлсэн зорчигчийг дахин тасалбар худалдан авсных нь дараа буюу нэг тасалбарыг 2 удаа борлуулсныхаа дараа үйлчилж байгаа зөрчил илрэв. Тасалбараа үрэгдүүлсэн хэрэглэгч галт тэргээр үйлчлүүлэхгүй зүгээр л хохироод өнгөрөх нөхцлийг бий болгосон Сайдын тушаалын энэ заалт нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10 дах “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглосон заалтыг зөрчиж байна. Хэрэв тасалбар үрэгдэх нь УБТЗ ХНН-т тодорхой хохирол учирч байгаа бол энэ тухай хэрэглэгчид тасалбар дээрээ тодорхой бичиж мэдээлэл өгөх шаардлагатай. Гэтэл галт тэрэгний тасалбарыг борлуулахдаа тухайн зорчигчийн иргэний үнэмлэхээр бүртгэл хийж, регистрийн дугаарыг нь тасалбар дээр бичиж, өөр этгээд ашиглах боломжийг хязгаарладаг төдийгүй тэр мэдээллийг төмөр замын аль ч өртөө, зөрлөг, цэгээс цахим хэлбэрээр хянах, харах боломжтой байна. Ийм тохиолдолд тасалбараа үрэгдүүлсэн зорчигч зөвхөн иргэний үнэмлэхээ шалгуулаад зорчиход үйлчилгээ эрхэлж байгаа этгээдэд хохирол учирахгүй тул дахин тасалбар ав гэж шаардах, ямар нэг алданги, суутгал тооцон авах шаардлагагүй байна. Зөвхөн тухайн зорчигчийн иргэний үнэмлэхээр нь буюу цахим тасалбараар үйлчилдэг үйлчилгээг иргэний нисэхийн салбарт нэвтрүүлээд олон жил болж байгаа билээ.
- Улаанбаатар Төмөр Замын Даргын 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А-140 тушаалын дагуу тасалбар худалдахдаа цагаан хэрэглэлийн болон цайны үйлчилгээний үнийг зорчигчийн зөвшөөрөлгүйгээр хураан авч байна. Зорчигч өөрөө цагаан хэрэглэлээ авч яваа тохиолдолд тухайн галт тэрэгний цагаан хэрэглэлийг ашиглахгүй байх боломжтой. Мөн тухайн галт тэрэгнээс заавал цай худалдан авах шаардлагагүй юм. Зорчигчийн тасалбар худалдан авч байгаа этгээдээс ийнхүү цагаан хэрэглэл, цайны мөнгийг дур мэдэн хураан авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.12 дах “бараа бүтээгдэхүүн борлуулахдаа иж бүрдэлд ороогүй бараа дагалдуулах”-ыг хориглосон, 12.1.10 дах “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглосон заалтыг тус тус зөрчиж байна.
- Төлбөрийн карт уншигч төхөөрөмж ашиглаж төлбөр, тооцоо гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх байгууллагаар зөвхөн ХААН банкийг сонгосон нь хэрэглэгчдэд өөрийн харилцагч банкаараа үйлчлүүлэх боломжийг нь хязгаарласан төдийгүй зөвхөн ХААН банкинд давуу байдал олгосон байв.
-
2016 оны 1 сарын 25
Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо 6 хувиар өссөн бол ял шийтгүүлэгчдийн тоо 5.9 хувиар буурсан байна. Монгол Улсын шүүх 2015 онд нийт 6756 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, нийт 7696 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулжээ.
Шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх оноос 6 хувиар өссөн бол ял шийтгүүлэгчдийн тоо 5.9 хувиар буурсан байна.Гэмт хэргийн улмаас нийтдээ 59 тэрбум 796 сая 149 мянга 813 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 518 хүний амь хохирч, 3028 хүний биед /хүнд, хүндэвтэр, хөнгөн/ гэмтэл учирчээ.
-
2016 оны 1 сарын 25
Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Унгар улсын аж ахуй нэгжүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээг гуравдагч улсуудад экспортлох үйл ажиллагаа явуулдаг “Сабадич Козми Иш Мэйэпито Корпораци”-н Ерөнхий захирал Тамас Гюла Ковакс,”Профешнл Прожет ХХК”-ийн ерөнхий зөвлөх Линг Анталне нар “Авто худалдааны цогцолбор”-ын бүтээн байгуулалтад хамтран ажиллахаар санамж бичиг үзэглэлээ.
Ингэснээр авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтад Унгарын талаас нийт 70 сая долларын хөрөнгө оруулалтыг хийхээр болж байгаа юм.
Тодруулбал, авто худалдааны цогцолборын олон улсын авто худалдааны үзэсгэлэнгийн төвийн барилга, дулааны станц, эрчим хүчний инженерийн иж бүрэн байгууламж, усан хангамж, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын байгууламж, цогцолборын доторх авто зам, хамгаалалтын хашаа, ногоон байгууламж, нуур, явган хүний замын тохижилт зэрэг томоохон дэд бүтцийн ажлуудыг хийнэ. Санамж бичгийн хүрээнд талууд хөрөнгө оруулалтын нарийвчилсан гэрээнүүдийг байгуулж, тус тусын ажлын хэсэг байгуулан бүтээн байгуулалтын ажлыг энэ хавраас эхлүүлэхээр тохиролцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 25
Аялал жуулчлалын үндсэн үйл ажиллагаа зуны улиралд явагддагаас шалтгаалж мэргэжлийн ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллах, тур операторууд өрсөлдөх чадвартай үнэ санал болгох, их хэмжээний хөрөнгө оруулалт татах боломжгүй болдог. Зочид буудлын ор ашиглалт, агаарын тээврийн компаниудын суудал дүүргэлтийн түвшин ч улирлаас шууд хамаарч, аялал жуулчлал, түүнийг дагасан олон бизнесүүд 10-р сараас 6 дугаар сарыг хүртэл зогсонги байдалд ордог билээ. Тэгвэл энэ асуудлыг Улаанбаатар хотод төрийн байгууллагуудын шугамаар зохион байгуулах олон улсын хурал, зөвлөгөөн, уулзалтыг аялал жуулчлалын идэвхгүй улиралд явуулах замаар шийдвэрлэх захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргалаа. Өнгөрсөн онд 129 534 гадаадын иргэн албан зорилгоор манай улсад жуулчилсны 44 508 нь 6, 7, 8 дугаар сард иржээ.
“Төвлөрлийг сааруулах арга хэмжээ авснаар тур оператор компаниудад зуны улиралд авдаг жуулчдаа багагүй хэмжээгээр нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Төрийн байгууллагууд ч төсөв хэмнэх боломжтой болно. Учир нь бид Улаанбаатар хотын 4, 5 одтой 10 зочид буудалтай 9-р сараас 5-р сар хүртэл 50 хүртэл хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, гадаад сурталчилгаанд нь дэмжлэг үзүүлж байгаа” гэж нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга онцлов.
Улаанбаатар хот нь долоо хоногт дунджаар 5 чиглэлийн 20 олон улсын галт тэрэг, 7 авиа компанийн 9 чиглэлээр 50 орчим олон улсын нислэг хүлээн авдаг бүс нутгийн зам тээврийн зангилаа боловч зорчигч урсгалын хувьд жилийн саруудад ихээхэн ялгавартай байдаг. Нийт жуулчдын 44 хувь нь 7, 8, 9 дүгээр саруудад ирдэг тул энэ үед олон улсын нислэг болон зочид буудлуудад их хэмжээний ачаалал үүсдэг байна. Нийслэл хотын зүгээс хурал зөвлөгөөнөөс гадна өвлийн эвентэд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөтэй аж. 2-р сарын 06-ны өдөр “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ.
-
2016 оны 1 сарын 25
Төмөр замын асуудлаар эрэн сурвалжлагдаж буй Ч.Ганбат төрийн 3 өндөрлөгт захидал бичжээ.
-
2016 оны 1 сарын 25
Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбаны манай улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.
-
2016 оны 1 сарын 25
Арго багш сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэв
-
2016 оны 1 сарын 25
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа удирдан явуулав.
-
2016 оны 1 сарын 25
Булган аймгийн Прокурорын газраас ШШГЕГ-ын харъяа онцгой дэглэмтэй хорих 439 дүгээр ангид 2015 онд ялтнаас гаргасан зөрчил, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалсан байна. Өнгөрсөн онд тус хорих ангид 93 ялтнаас нийт 122 зөрчил гаргаж, 2 ялтан гэмт хэрэг үйлдсэн байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчил, гэмт хэргийн тоо буураагүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн 2 ялтны хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, жилд 3 ба түүнээс дээш удаа зөрчил гаргасан 12 ялтны хорих ял эдлэх дэглэмийг чангаруулжээ. Судалгааны дүнгээс үзэхэд ялтнаас үйлдэж буй зөрчил, гэмт хэргийн тоо буураагүй байгаа нь нэг талаар хорих ангийн нийгэмшүүлэх ажлын үр нөлөө дутмаг байгаатай шууд холбоотой боловч нөгөөтэйгүүр олон удаагийн ял шийтгэлтэй ялтны засрал хүмүүжлийн байдал нөлөөлж байна гэж дүгнэсэн байна.
2016 онд хорих ангиас зөрчил, гэмт хэргийг бууруулах чиглэлээр хийх ажлын төлөвлгөө, зохион байгуулах ажилтай прокуророос танилцаж тодорхой заалт чиглэл өгчээ.
-
2016 оны 1 сарын 25
Булган аймгийн Прокурорын газраас 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тус аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар болон захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий нийт 135 албан тушаалтнуудад “Прокурор, Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах”, “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх” болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар уулзалт, зөвлөгөөн хийжээ.
Зөвлөгөөний хүрээнд 2015 онд хийсэн ажлын үр дүн, эерэг болон сөрөг үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй хэлэлцэж, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий нийт албан тушаалтнуудад гаргаж буй алдаа зөрчил, анхаарч ажиллах асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл , үүрэг чиглэл өгсөн байна.
Прокурорын байгууллагаас 2016 онд дэвшүүлсэн зорилт, түүний хэрэгжилтийг хангах арга зам, тус орон нутгийн хэмжээнд гарч буй гэмт хэргийг хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэж байх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг сайжруулж, эрчимжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар анхааруулж, танилцуулжээ.
-
2016 оны 1 сарын 25
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн 2016 оны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар, нийслэлийн ЗДТГ-ын дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Улаанбаатар хотын Ерөнхий Архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, дүүргүүдийн Засаг дарга, нийслэлийн харьяа газар, агентлаг, төсөвт үйлдвэрийн газруудын удирдлагатай 2016 оны Үр дүнгийн гэрээ байгууллаа.
-
2016 оны 1 сарын 25
Авлигатай тэмцэх газраас нээлттэй сонгон шалгаруулсан хөндлөнгийн шинжээчид Улсын Их Хурлаас байгуулагддаг болон ажлаа тайлагнадаг байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны үр дүнг өнөөдөр танилцууллаа.
Үр дүнг танилцуулах уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа болон Монголбанк, Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөл оролцов.
Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар баталсан “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “Эм Ди Эс энд ХаанЛекс” ХХН-ийн партнер, хуульч Д.Дүгэржав 2015 оны үнэлгээний үр дүнг танилцуулж, сонирхсон асуултад хариулт өглөө.
Уулзалтын үеэр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны улсын дундаж үнэлгээ жил ирэх тусам нэмэгдэж буйг сайшаан, энэ үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагыг татан оролцуулахын зэрэгцээ үйл ажиллагааны санхүүжилтийг төсөвт тусган тасралтгүй зохион байгуулах тогтолцоо бүрдүүлээд байгааг тэмдэглэн хэлэв.
-
2016 оны 1 сарын 25
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн Хүнсний зах шатаж, тухайн төвийнхөн болон олон зуун түрээслэгч нар эд хөрөнгө, бараа бүтээгдэхүүнээрээ хохирч байсан билээ.
-
2016 оны 1 сарын 25
БНСУ-д огцом дулаарчээ
-
2016 оны 1 сарын 25
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаатар, туслах ажилтан Г.Лхагвасүрэн нар 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран Хөдөлмөрийн яамны харъяа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилготой “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Эрүүгийн хууль”, “Гэмт хэрэг ба зөрчил” гэсэн сэдэвт сургалтуудыг нийт 82 хүүхдэд өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулсан байна.
Тус сургалтад Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын хүүхдийн байцаагч Цагдаагийн хошууч Д.Болормаа “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”, “Тамхины хяналтын тухай хууль” сэдвээр, Аймгийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн төвийн мэргэжилтэн Д.Төгсжаргал “Хүүхдийн эрхийн конвенци” сэдвээр яриа таниулга хийж, сургалтын хүрээнд танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулжээ.
-
2016 оны 1 сарын 25
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудаас 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргах ажил улсын хэмжээнд үргэлжилж байна.
-
2016 оны 1 сарын 25
Ричард Гир “Хөөрхөн хүүхэн” киноны үргэлжлэлийг хийнэ
25 жилийн емнө орон орны үзэгчдийг б а й л д а н дагуулсан “Хөерхөн хүүхэн” киноны гол дүрд Жулиа Робертсийн хамт тоглосон Ричард Гир фэнүүддээ хандан “Face- book” хуудсандаа “Бид “Хөөрхөн хүүхэн”-ий үргэлжлэлийг хийх бодолтой ч ингэх нь зөв гэдэгт эргэлздэг билээ. Иймд энэ асуудлыг тус кинонд хайртай үзэгчид өөрсдөө шийдэхёстой гэж үзлээ. Энэ бичлэг мааньсаяас илүү “Like” дэмжлэг авбал киноны үрголжлэлийг хийхэд онцгой анхаарах болно” гэжээ. Ричард Гирийн энэ бичлэгт 14 цагийн дотор нэг сая 70 мянган хүн ”Like” дарсан аж. Тэгэхээр Ричард Гир амласандаа хүрч “Хөөрхөн хүүхэн” киноны үргэлжлэлийн зураг авалтад удахгүй орох биз ээ.
-
2016 оны 1 сарын 25
Унгар Улсын Ерөнхий сайдын айлчлал үргэлжилж байна
-
2016 оны 1 сарын 25
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтад оролцоод өнөөдөр эх орондоо ирлээ.
-
2016 оны 1 сарын 25
УИХ дах МАН-ын бүлэг хуралдаж гурван асуудалд санал нэгджээ. Бүлгээр хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ.