-
2015 оны 4 сарын 20
Холливудын найруулагч Жан Жак Анно Ерөнхийлөгчид бараалхана
-
2015 оны 4 сарын 20
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саяхан болж өнгөрсөн “Эдийн засгийн форум”-ын үеэр Оюутолгой гацаанд орсонд “Бид л буруутай” гэсэн утга бүхий мэдэгдлийг хийсэн.
-
2015 оны 4 сарын 20
Албан тушаалтнуудын 2014 оны хөрөнгө орлогын мэдүүлэг ил болж, олны анхаарлыг татаж байна. 2012 оноос хойш 239 эрх мэдэлтэн, албан тушаалтан хөрөнгөө тайлагнадаг байсан бол 2014 онд 244 болж өсчээ. Ингээд эрхэм гишүүдийн хөрөнгийг цувралаар танилцуулж байна. Энэ удаад хамгийн баян хийгээд хамгийн олон компанитай эрхэмүүдийн хөрөнгө орлоготой танилц.
-
2015 оны 4 сарын 20
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
Үндэсний хөгжлийн цогц бодлогын талаар Сангийн яамнаас хийх мэдээлэл 13.00 цагаас 334 тоот өрөөнд;
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;
Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд.
-
2015 оны 4 сарын 20
ХХАА-н дэд сайд Б.Батзориг Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.
-
2015 оны 4 сарын 20
Долоо хоногийн өмнө Нигерид шалтгаан нь үл тайлагдах аймшигт халдварт өвчин тархсан. Халдвар авсан хүнээ 24 цагийн дотор үхүүлдэг энэ өвчний тухай 24 баримтыг хүргэе.
-
2015 оны 4 сарын 20
Эвлэрлийн гэрээ: 30 сая ам.долларын татварын өр салхинд хийсэх үү?
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саяхан болж өнгөрсөн “Эдийн засгийн форум”-ын үеэр Оюутолгой гацаанд орсонд “Бид л буруутай” гэсэн утга бүхий мэдэгдлийг хийсэн. Энэ нь Оюутолгойгоос 30 сая ам.доллараа авахгүй байхаар Сэм Уолштой тохиролцсоных гэх хардлагыг олон нийтэд төрүүлсэн. Тэгвэл уг хардлага үнэний хувьтай болж таарав. Тодруулбал, Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн ээлжит бус хуралдаанаараа Рио Тинтотой “Эвлэрлийн гэрээ” гэгчийг байгуулаад байгаа юм.
Хаврын чуулган эхлэхийн өмнөх өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд хандаж үг хэлэхдээ “Оюутолгойн далд уурхайн их ажлыг эхлүүлэх амаргүй хэлэлцээг урт удаан хугацаанд хийж явууллаа. Хоёр тал маргаантай байсан үндсэн асуудлуудаар зарчмын тохиролцоонд хүрч чадлаа. Үр дүнг ойрын үед албан ёсоор зарлах болно” гэж мэдэгдсэн нь тус “Эвлэрлийн гэрээ” байж.
Өнгөрсөн сарын сүүлээр манай улсад хоёр хоног ирээд буцсан Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Сэм Уолш “Санамж бичиг бол хамгийн сайн боловсруулсан, бидний зүгээс буй эцсийн хувилбар” гэсэн ярилцлагыг Монголын хэвлэлүүдэд өгсөн байдаг.
Түүний хэлж буйгаар үзвэл бид сүүлийн боломжийг олголоо. Хүлээж авбал ав. Авахгүй бол хохино. Тоглоомоо гарлаа гэсэн утга бүхий зүйл мэдрэгдэж байгаа юм.
Гэтэл тэдний санал болгоод “Санамж бичиг” нь Монголд ямар ч ашиггүй улс төрчид ярьж байгаа юм. Ингэсэн ч манай талаас тэдний тулган шаардсан шаардлагыг хүлээн авч бууж өгсөн нь тодорхой байна.
Хэрвээ Санамж бичгийг байгуулбал хөрөнгө оруулалтын болоод хувь нийлүүлэгчдийн гэрээний 10 зүйл заалт зөрчигдөнө гэж байгаа юм. Тухайлбал, Талуудын үр өгөөжийг баталгаагүй болгоно. Эрчим хүч, усны тарифыг тогтворжуулна. Татварын аргачлал өөрчлөгдөнө, Төслийн санхүүжилтын эх үүсвэр 4.2 тэрбум ам.долларыг Рио Тинто ашиглах эрх нээгдэнэ, Менежментийн үйлчилгээний нэмэлт гэрээ байгуулан нэмэлт төлбөрийг Рио Тинто Монголын Засгийн газраас авна гэх мэт манай талд ашиггүй үйлдэл болно.
Мөн анхны хөрөнгө оруулалт болон татварын нийт 30 сая ам долларын өрөө Монголд төлөхгүй болох магадлал өндөр болно гэж буй. Сэм Уолш Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзсан нууц уулзалтаараа татварын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байх магадлал өндөр байгаа талаар эх сурвалжууд хэлсний нэг илрэл энэ юм.
Дашрамд дурдахад, Оюутолгой төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын явцад татвар дутуу төлсөн хэргээр Татварын ерөнхий газар өнгөрсөн зургаадугаар сард “Оюутолгой”-д 127 сая ам.долларын акт тавьсан. Улмаар ТЕГ-ын дэргэдэх маргаан таслах зөвлөлөөс түүнийг 30 сая ам.доллар болгож бууруулаад байсан билээ. Гэхдээ Сэм Уолш монголд ирэхийнхээ өмнөхөн “Рио Тинто” болон “Туркойз хилл ресурс” компанийн зүгээс татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд маргаан шийдэгдэхгүй бол олон улсын Арбитрын шүүхэд хандана гэж мэдэгдсэн юм.
-
2015 оны 4 сарын 20
2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу.
-
2015 оны 4 сарын 20
2015.4.20, Даваа гараг / Билгийн тооллын: 2
Хаврын адаг цагаан луу сар
Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаан бар өдөр
-
2015 оны 4 сарын 20
Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад зүүн зүгийн нутгаар салхитай байх тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
2015 оны 4 сарын 19
МҮБХ-ны 25 жилийн ойд зориулсан улс, аймаг, сумын алдар цолтой болон цолгүй залуу 1024 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 4-р сарын 18-19-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Барилдааныг нэг, хоёрын даваа 18-ны өдөр болж, 19-нд гурвын үргэлжилсэн юм.
-
2015 оны 4 сарын 19
Багануурт “Шинжлэх ухаан, технологийн хотхон” байгуулна. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахаар оюутны хотхоныг барьж, байгуулах, их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргах асуудал хоёр засгийг дамнан яригдаж байна.
-
2015 оны 4 сарын 19
Өнөөдөр Богд хан уулын Соёмбот ууланд 17 цагийн орчимд гал гарчээ.
-
2015 оны 4 сарын 19
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн хурал Одон орон, геофизикийн хүрээлэнгийн байранд боллоо.
-
2015 оны 4 сарын 19
Орхон аймгийн МСНЭ-ийн салбар зөвлөл ээлжит хуралдаанаа хийж, ажлаа дүгнэхийн зэрэгцээ бүтэц, зохион байгуулалтаа шинэчиллээ.
-
2015 оны 4 сарын 19
МҮБХ-ны 25 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 1024 бөхийн барилдаан 4-р сарын 18, 19-ний өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болж байна. Өчигдөр нэг, хоёрын даваа болж өндөрлөсөн бол өнөөдөр гурвын даваанаас үргэлжиллээ.
-
2015 оны 4 сарын 19
”СNN” агентлаг агаарын бохирдлын хэмжээгээр тэргүүлж буй дэлхийн таван нийслэлийг нэрлэлээ.
-
2015 оны 4 сарын 19
24tsag.mn сайт Тавын давааны оноолтыг хүргэж байна.
-
2015 оны 4 сарын 19
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар Монгол шуудан төрийн өмчит хувьцаат компанитай хамтран гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулах материалыг шуудангаар дамжуулан хүлээн авах боломжтой болжээ.
-
2015 оны 4 сарын 19
Дөрөвдүгээр сарын 20-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийн мэдээг хүргэж байна.