-
2020 оны 9 сарын 10
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
-
2020 оны 9 сарын 10
Ямар ч нөхцөлд тасралтгүй үргэлжилж байх ёстой эрүүл мэнд, боловсролын салбарыг цахим технологи руу яаралтай шилжүүлэх шаардлагатай.
-
2020 оны 9 сарын 10
Өмнөх НИТХ-ын сонгуулиар МАН 34 суудалч авч олон болж, АН 11 судалтайгаар сөрөг хүчний үүргийг гүйцэтгэсэн. Тиймээс бие дааж байгаа 58 хүний хувьд чамгүй өрсөлдөгч байж ялалт байгуулъя гэвэл тун чиг нямбай байх шаардлагатайг сануулъя.
-
2020 оны 9 сарын 10
Өвөрмонголчуудын монгол хэл дээрх сурах бичгийг хятадаар солих бодлогын эсрэг эсэргүүцлийн жагсаалын үеэр БНХАУ-ын хууль хүчнийхэн 25 орчим хүнийг баривчлан саатуулсан байна. Өвөрмонголын таван хот, хошуунд монгол угсаатнууд жагсч, Бээжингийн баримталж буй бодлогыг эсэргүүцэн хүүхдээ хичээлд нь явуулахгүйгээр шийдээд байгаа билээ.
-
2020 оны 9 сарын 10
ТЕГ-ын ажилтнууд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг хууль бусаар тагнасан дуулиан дэгдэж, удалгүй Засгийн газрын хуралдаанаас тус газрын дарга Д.Гэрэлийг ажлаас нь чөлөөлсөн.
-
2020 оны 9 сарын 10
Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн Зөн-Монгол”, олон улсын байгууллагууд хамтран хүүхдийн гэмт хэрэг зөрчил, бэлгийн хүчирхийллийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аяныг зохион байгуулахаар болжээ. Аян нэг сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд гол зорилго нь гэр бүлийн хүрээнд хүүхдийн эрхийг хэрхэн зөрчиж байна, гудамжинд яаж хамгаалах уу, эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлагыг хэрхэн нэмэгдүүлэх гэдэгт оршиж байгаа аж.
-
2020 оны 9 сарын 10
Өнгөрсөн 2019 оны аравдугаар сарын 30-нд Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг баривчлан баривчилсан билээ
-
2020 оны 9 сарын 10
Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл батлах тухай” 03 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд ХНХЯ эцэг эхийн зөвлөлийг байгуулан ажиллаж байна.
-
2020 оны 9 сарын 10
УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн манай улсад жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм.
-
2020 оны 9 сарын 10
УИХ-ын ээлжит сунгаанд унаад удаах шатны сонгуульд горилж буй нэр дэвшигчдээс тойргоо сольж өрсөлдөж буй эрхмүүдийг танилцуулж байна.
-
2020 оны 9 сарын 10
Орон нутаг буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчид Аудитын газраар мөрийн хөтөлбөрөө дүгнүүлэх хуулийн заалттай. Иймд нийслэл, дүүргийн ИТХ-д өрсөлдөхөөр 60 бие даагч мөрийн хөтөлбөрөө нийслэлийн Аудитын газарт хүргүүлсэн байна.
-
2020 оны 9 сарын 10
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Аль-Мутайриг хүлээн авч уулзлаа.
-
2020 оны 9 сарын 10
Орон нутгийн сонгууль ирэх сарын 15-нд болохоор товлогдсон. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд дүүрэг-нийслэл, сум-аймгийн ИТХ-д нэг нэр дэвшигч давхар дэвшиж болохоор зохицуулснаараа онцлог болж байна.
-
2020 оны 9 сарын 10
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн бүтээн байгуулалт ид өрнөж байна. Жилд 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий дөрөвдүгээр шугамыг ирэх намар ашиглалтад оруулснаар Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулалтын хэмжээг жилд 35 сая тоннд хүргэн нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
-
2020 оны 9 сарын 10
09.00 цагт “Корпорейт конвеншн центр”-т “Төрийн албаны шинэтгэл, ёс зүйн хариуцлага” нэгдсэн зөвлөгөөн болно.
-
2020 оны 9 сарын 10
Энэ сарын 11, 12-нд газар тариалангийн бүс нутгаар хур тунадас орж, 13-наас ихэнх нутгаар сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.
-
2020 оны 9 сарын 09
Улсын хэмжээнд энэ оны эхний 8 сарын байдлаар 50.9 мянган эх амаржжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 672 буюу 1.2 хувиар буурсан үзүүлэлт юм.
-
2020 оны 9 сарын 09
Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 14-ний өдрийн 14.00 цагаас эхэлж, аравдугаар сарын 14-ний өдрийн 14.00 цагт дуусна.
-
2020 оны 9 сарын 09
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд ес даван түрүүлж, улсын аварга цол хүртсэн П.Бүрэнтөгс ОБЕГ-ын харьяа, “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооны даргаар томилогджээ. Өмнө нь аварга Г.Эрхэмбаяр ажиллаж байсан бол отгон аварга П.Бүрэнтөгс “Алдар” спорт хорооны нэр дээр цолоо дуудуулж байв.
-
2020 оны 9 сарын 09
“Эрдэнэт үйлдвэр”-ийн хүдрийн овоолгыг ашиглаж, арвин их орлоготой ажиллах болсон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Д.Цагааны гэр бүлийн “Ачит Ихт” ХХК-ийн талаар монголчууд мэддэг болсон. П.Цагааны гэр бүлийн “Ачит Ихт” ХХК-д хүдрийн овоолгыг ашиглуулахаар өгч “Эрдэнэт үйлдвэр”-т хүнд хор уршиг учруулсан хэргээр тус үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэн ял сонсч мэдэхээр болоод байна.