-
2020 оны 1 сарын 17
Олон хүний уйлж байхыг, зовж байхыг харсан хүн би. Бизнес эрхлээд гэр бүлээ тэжээж, улсдаа татвар төлснийхөө төлөө шоронд орно гэж юу яриад байгаа юм бэ. Таван жил зорчих эрхээ хасуулна гэдэг чинь гэрийн шорон биз дээ. Гэрээсээ гарч чадахгүй хүн чинь бизнес эрхлэх боломжгүй болно. Залуу хүн байж ингэхээ болио Х.Нямбаатар аа.
-
2020 оны 1 сарын 17
Урамшуулалт хөтөлбөрийг нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, цахим картны хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулж байгаа аж. Харилцагч, үйл ажиллагааны газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал “Автобусны картны ард 12 оронтой тоо байдаг.
-
2020 оны 1 сарын 17
Татвар төлөхөөс зайсхийсэн гэдэг бол татвараа хожимдуулсан гэдэг ойлголт огтоос биш. Хамгийн багадаа 3-4 тэрбум төгрөгийн цэвэр орлого олчихоод татварын байгууллагад мэдэгдүүлэхгүй нуух замаар санаатайгаар татвараас нуугддаг. Дэлхийд эх орноосоо урвах, татвар төлөхөөсөө зайлсхийхийг гэмт хэрэг гэж үздэггүй улс орон байхгүй шүү.
-
2020 оны 1 сарын 17
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
-
2020 оны 1 сарын 17
Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын 2019 оны аравдугаар сарын 18-ны өдрийн хурлаар зарласан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас Монгол Улсыг гаргахын тулд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог нэн даруй сайжруулах шаардлага үүссэн билээ.
-
2020 оны 1 сарын 17
УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд хамгийн харамсалтайгаар өвдөг шороодсон гишүүд бол "Монос"-ын Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нар. Тухайн үеийн парламентийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдээр нэрлэгдэж байсан тэд парламентийн танхимаас тамхины тухай хуулийг санаачилж, батлуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Гэвч "Цуутай хүүхэн хуримгүй" гэгчээр улс төр дагасан нөхөрлөл цааснаас хэврэг гэдгийг тэдний нөхөрлөл батлаад амжсан.
-
2020 оны 1 сарын 17
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Австралийн Холбооны Улсад болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ бүс нутгийн улс орнуудын парламентын төлөөлөгчидтэй хэд хэдэн уулзалт хийв.
-
2020 оны 1 сарын 17
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах аж.
-
2020 оны 1 сарын 17
Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсний дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурал өнөөдөр 09.00 цагт товлогдсон байсан. Гэвч гишүүдийн хэн нь ч ирээгүйн улмаас хурал хойшилсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
-
2020 оны 1 сарын 17
Алба хаагчдын ажлын онцлог, хэрэгцээ, шаардлагыг хангасан суурин болон зөөврийн компьютер, хэвлэгч, хувилагч зэрэг 1.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий 1500 гаруй техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг худалдан авч ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн.
-
2020 оны 1 сарын 17
Ам.долларын ханш 1500 төгрөг байх үед нэг мега датагийн үнэ 1000-1500 төгрөг байсан. Гэтэл өнөөдөр ам.долларын ханш 2700 төгрөг давчихсан. Гэтэл энэ үнэ хэвээрээ л байгаа. Тэгсэн атлаа интернэтийн хурдаа харин ч 10 дахин нэмэгдүүлсэн. Уг нь бол интернэтийг гаднын улсаас авдаг шүү дээ. Бид дотооддоо хийж, бүтээдэг юм биш. Гаднаас мэдээж валютаар худалдаж авдаг.
-
2020 оны 1 сарын 17
Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх мөн эрүүл энх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор “Хязгааргүй мөрөөдөл” төслийг санаачлан, хэрэгжүүлж байгаа билээ.
-
2020 оны 1 сарын 17
Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолоор цагдаагийн байгууллагын бүтцэд Экологийн цагдаагийн нэгж байгуулах шийдвэрийг гаргасан. Улмаар цагдаагийн байгууллагад нийт 170 орон тоо шинээр нэмж батлагдсан юм.
-
2020 оны 1 сарын 17
БНХАУ-ын Сар шинийн баяр энэ сарын 25-27-нд тохиож буйтай холбогдуулан “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд нэгдүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд амрах гэж байна.
-
2020 оны 1 сарын 17
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний ажилчдын байр орчимд гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэж 43 айлын газрыг чөлөөлж, орон сууцны нэг блок барилгын ажлыг эхлүүлэхдээ төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс тухайн үед сар бүр түрээсийн мөнгийг нь олгож байхаар тохиролцжээ.
-
2020 оны 1 сарын 17
Сонирхуулахад Хятадад facebook twitter чөлөөтэй ордог гэнэ шүү.
-
2020 оны 1 сарын 17
Хан-Уул дүүрэг Их Монголын гудамжинд асфальтан замд Toyota Premio маркийн А жолоочтой автомашин, Mercedes Benz маркийн А жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 45 настай, эрэгтэй, А нас барсан.
-
2020 оны 1 сарын 17
Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэх дэд хорооны гишүүдийн хэн нь ч хуралдаа ирсэнгүй
-
2020 оны 1 сарын 17
УИХ-ын чуулганаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсантай холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй хэмээн ОУВС-аас мэдэгдэж буй. Уг үйл явдалтай зэрэгцэн төгрөгийн ханш суларсаар 2016 онд 2147 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өдгөө 3000 төгрөгт хүрэхэд ойрхон байна. Зарим эдийн засагчдын үзэж байгаагаар ам.долларын ханш бонд босгох сургаар буюу бонд босгохын өмнө болон дараа гэж хоёр удаа чангарна. Төсвийн үрэлгэн байдал, хэт их тэлэлт, популист амлалтаас үүдэн эдийн засаг 2020 оны хагаст гэхэд хүнд нөхцөл байдалд хүрнэ. Магадгүй ОУВС-ийн тавих гэрээний нөхцөл чангарч, эртнээс бэлдэхгүй бол байдал хүндэрч мэдэхээр байгааг анхааруулж байгаа юм.
-
2020 оны 1 сарын 17
Түүж бэлтгэхийг хориглосон 20 гаруй тонн Алтайн барагшуныг тээвэрлэж явсныг илрүүлжээ