зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
3945 3946 3947 3948 3949 3950 3951
  • Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдалтай танилцлаа
    2018 оны 1 сарын 16
    Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Баянгол дүүргийн Эмүжин хүүхдийн эмнэлэг, тус дүүргийн хүүхдийн эмнэлэг, ахмадын эмнэлэг, “Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
  • АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН 500 ГАРУЙ БАГШ АЖИЛЧИД УРИАЛГА ГАРГАЛАА.
    2018 оны 1 сарын 16
    АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН 500 ГАРУЙ БАГШ АЖИЛЧИД УРИАЛГА ГАРГАЛАА.
  • Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хуралдаан боллоо
    2018 оны 1 сарын 16
    Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хуралдаан өчигдөр буюу 2018 оны 01 сарын 15-ны өдөр боллоо. Уг хуралдаанаар “Төсвийн ерөнхийлөн захирагчтай Төсвийн шууд захирагч /Төрийн нарийн бичгийн дарга/-ийн 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд 2017 оны жилийн эцсийн байдлаар хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ”, “Засгийн газрын 2017 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан”, “Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн төслүүдийн зээлийн асуудлыг шийдвэрлүүлэх санал боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлэх”, “Эрдэнэт хотын бохир ус, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл” төслийн хэрэгжилтэд хийсэн хяналт- шинжилгээ, дотоод аудитын тайлан”,“Төсвийн ерөнхийлөн захирагчтай Төсвийн шууд захирагч /Төрийн орон сууцны корпораци/-ийн 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд 2017 оны жилийн эцсийн байдлаар хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ”, “Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан” зэрэг нийт 11 асуудлыг хэлэлцлээ.
  • Ухаа худгаас арав дахин том орд “Ли” овогтын гарт оржээ
    2018 оны 1 сарын 16
    Монголчууд хэний газар дээр амьдарч, аж төрөөд байгаа нь сүүлийн хэдэн жилд ойлгомжгүй болсон.
  • Б.Баттүшиг: Шилдэг 100 компанидаа 9 дүүргээ хуваагаад, утааг арилгах үүрэг өгөх хэрэгтэй
    2018 оны 1 сарын 16
    МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Токио-2020 багийн ахлагч Б.Баттүшигтэй ярилцлаа. Тэрээр мөн “Алтай холдинг” компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг юм.
  • Монголын хоёр дахь эмч дэлхийд үнэлэгдлээ
    2018 оны 1 сарын 16
    Францын мэс заспын академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдсөн ХСҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор Ж.Чинбүрэн өчигдөр эх орондоо ирлээ. Түүнийг өнөөдөр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзан баяр хүргэж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхэнийг хүслээ.
  • У.Хүрэлсүхийн Засгийн газрын 24 баримт
    2018 оны 1 сарын 16
    У.Хүрэлсүхийн Засгийн газрын 24 баримт
    1.Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад УИХ дахь олонх болсон МАН-аас өмнөх Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан Ухнаагийн Хүрэлсүхийг нэр дэвшүүлж, улмаар УИХ-ын 2017 оны Намрын чуулганы анхны өдөр буюу 10 дугаар сарын 4-ний өдөр хуралдаанд оролцсон 47 гишүүн 100 хувийн дэмжлэгээр Ерөнхий сайдаар томилсон. Ингээд шинэ Ерөнхий сайдыг томилсноос 14 хоногийн дотор Засгийн газрын танхимын бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн барих хуулийн дагуу УИХ 2017 оны 10 дугаар сарын 19-20-нд У.Хүрэлсүхийн Засгийн газрын 15 сайдыг баталж ажилд нь оруулсан билээ.
    2. У.Хүрэлсүхийн танхимын сайд нарт хамгийн шүүмжлэлтэй хандаж байсан нь МАХН-аас УИХ-д сонгогдсон О.Баасанхүү байсан. Тэрбээр “давхар дээл”-тэй сайд нар томилогдож буйд эгдүүцэн чуулганы танхимд зурагт самбар байрлуулан эсэргүүцлээ илэрхийлж байв. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газар “хүчирхэг” байх ёстой хэмээн үзэж, бүх сайдаа УИХ-ын гишүүдээс бүрдүүлэхээр өргөн барьсан. Харин Ж.Эрдэнэбатын “мэргэжлийн” Засгийн газарт сайд нарынх нь 6 нь УИХ-аас, 9 нь парламентын гаднаас томилогдож байсан билээ.
    3.1992 онд П.Жасрайн Засгийн газарт Р.Сандалханыг Зам тээвэр, холбооны сайдаар томилж байсан. Үүнээс хойш 25 жилийн дараа казах үндэстнүүдийн дотроос Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар Х.Баделхан томилогдсон нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн казак түмэнд илгээсэн хүндэтгэл байсан юм.
    4. УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл У.Хүрэлсүхийн танхимыг “Зүүний” Засгийн газар гэсэн бол Ерөнхий сайд нь өөрөө “Ардын Засгийн газар” гэж нэрлэсэн. Гол нь нэршилдээ биш “Хүчтэй” байх нь л хамгийн чухал гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатараасаа эхлээд хэлж байгаа.
    5. Энэ Засгийн газар тоглоомын, тохуурхлын Засгийн газар байх учиргүйг Ерөнхий сайдаасаа эхлээд танхимын гишүүд нь бүгдээрээ сайн ойлгож, мэдэрч байгаа. У.Хүрэлсүхийн Засгийн газар хэрхэн ажилласнаас шалтгаалан 2020 оны УИХ-ын сонгуульд иргэд сонгогчид МАН-д ямар дүн тавих, хэдэн хувийн санал өгөх нь тодорхойлогдоно.
    6.У.Хүрэлсүх сайд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр “Монгол Улс хүнсний орон байх бүрэн боломжтой. Хоёр том зах зээл бидэнд байна. БНХАУ нэг хүүхдийн бодлогоосоо татгалзсан. Ингэснээр хүнсний хэрэгцээ нь улам нэмэгдэнэ. Монгол Улс далайд гарцгүй ч хүн далайд гарцтай орон. Уул уурхайгаас олсон орлогоосоо хүнс, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийнэ” хэмээж засаглах хугацаандаа “Атрын III аян”-ыг тууштай үргэлжлүүлнэ гэдгээ зарласан.
    7.У.Хүрэлсүхийн танхимын 15 сайдаас хамгийн “Зөнөглөсөн сайд”-аар Шадар сайд Ө.Энхтүвшин тодорсон. Түүнийг Шадар сайдад хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын 65-ын бүлгийн шударга, залуухан гишүүн Т.Аюурсайхан “Өнгөрсөн 30 шахуу жил бугшсан идээ бээрийн маш тод жишээ бол та. Бид шинэ Засгийн газрыг албан тушаалын төлөө биш, өөрчлөлтийн төлөөх Засгийн газар байгаасай гэж хүссэн. Та саяхан л ”Надад шинэ засгаас долоох юм алга” гэж байсан. Ерөнхий сайдыг томилох чуулганд ороогүй, хүмүүсийг уриалан дуудаад оруулаагүй. Улстөрийн соёл, ёс зүй байхгүй. Тэгсэн атлаа зарчим ярих дуртай. Зөнөж байгаа бол зөв зөнөх хэрэгтэй” хэмээн “Зөнөглүүлсэн” билээ.
    8.Ерөнхийлөгч Х.Баттулгын хамгийн их “Дургүйг хүргэсэн сайд”-аар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өрсөлдөгчгүй тодорч багагүй будилж байж сайдын суудалд заларсан. Түүний ах нар болох Чимэдийн Гансүх, Чимэдийн Гантулга нар Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байдаг “Хотгор шанага”-ын нүүрсний уурхайн 51 хувийг Солонгосчуудад 1.078.122 ам доллар буюу Монгол мөнгөөр 2.641.398.9 төгрөгөөр арилжиж орхисон нь хэвлэлийн хуудаснаа дурайж Ерөнхийлөгчийн эгдүүг хөдөлгөснөөр ийнхүү хамгийн зовлонтойгоор Сангийн сайдад заларсан билээ.
    9. Тун удахгүй эхний 100 хоногийнхоо ажлыг Монголчуудад тайлагнах ёстой У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийж буй үйлдэл, гаргаж буй мессежийг харахад одоогоор тэдэнд үйл ажиллагааны нэгдсэн тодорхой стратеги байхгүй, барьж буй менежмент нь “Тэгж байгаад болно доо. Тайван амгалан байцгаа” гэх Монгол маягийн хүлээлтийг санал болгож байгаа нь анзаарагдаж байгаа.
    10. 2017 он бол яах аргагүй У.Хүрэлсүхийн он цаг байсан. Тэр Монголын улстөрөөс хүссэн суудал болгоноо авсан, харин нийгэм, эдийн засагт хүлээгдсэн бодлогыг хийж, хэрэгжүүлж чадах эсэх нь энэ 2018 онд харагдана. Түүний засгийн 100 хоног энэ нэгдүгээр сард тохиож байгаа. Энэ зуун хоногт У.Хүрэлсүхийн засаг юу хийж, ямар том бодлого зарлав гээд 100 хоногийн тайлан нь ихээхэн сонирхол татаж байгаа.
    11.Одоогоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх утааны эсрэг “маск” зүүж, махны үйлдвэрүүдээр зочилж, жижиг улстөрд том анхаарал тавиад хэсэг гүйсэн. Түүний эдгээр үйлдлийг харсан сөрөг хүчний зүгээс “МАН Сүхээр эхэлж, Сүхээр дуусна” гэсэн хэлц үг гаргасан нь сошиал ертөнцөд нэлээн хүртээмжтэй тарсан ишлэлээр тодроод авсан.
    12. У.Хүрэлсүхийн Засгийн газар ОУВС-ын амласан 440 сая ам долларын зээлийн барьцаа шахалтад орж Тамхи согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 оноос 10 хувиар, 2019 оноос 5 хувиар, 2020 оноос эхлэн 5 хувиар тус тус, Хувь хүний орлогын албан татварт 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 10-25 хувиар 4 шатлалаар ноогдуулахаар, Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тус бүр 8 хувь, 2019 онд тус бүр 8,5 хувь, 2020 онд тус бүр 9,5 хувь болгон нэмэгдүүлэхээр тогтоол шийдвэр гарсан нь ард иргэдийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байгаа.
    13. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө онцгойлон анхаарал тавьж Тавантолгойгоос Гашуунсухайт хүрэх нүүрс тээврийн замд байсан 100 гаруй км дарааллыг үгүй болгосон нь тэнд ажиллаж байгаа 600 гаруй жолооч, тэдний ар гэрийнхний сэтгэлийг бага ч болтугай амраасан шийдвэр болсныг хэлэх ёстой.
    14. Удахгүй 100 хоногтойгоо золгох У.Хүрэлсүхийн Засгийн газар Эрдэнэтийн 49 хувийг улстөр-бизнесийн бүлэглэлээс ард түмэндээ авч өгөх асуудлыг шийдсэн нь энэ Засгийн газрын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх хамгийн гол дуулианыг нэг яах аргагүй мөн билээ. Одоо тэрхүү 49 хувийг эзэмшиж байсан “Монголын зэс” корпораци Олон улсын Арбитрын шүүхэд хандах нь тодорхой бөгөөд энэ шүүхдэлцээнд ялж гарвал У.Хүрэлсүх Монголчуудын хувьд жинхэнэ “Баатар” болж тэмдэглэгдэн үлдэх нь тодорхой юм.
    15. Энэ танхимын Хууль зүйн сайд Ц.Нямдорж энэ албан тушаалд анх томилогдохдоо Эрдэнэтийн 49 хувийн асуудал болон С.Зорийг хөнөөсөн хэргийг заавал шийдэхээр амалснаа эхнээсээ биелүүлж эхлээд байгаа нь Монголын сүүлийн 30 жилийн улстөртэй салшгүй холбоотой яваа энэ улстөрчийн төдийгүй У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр төрийг өргөхөд багагүй жин дарах үзүүлэлт юм.
    16. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэндээ хүрч өмнөх Засгийн газруудын үед төрийн албыг бужигнуулсан асуудлуудыг эргэн сөхөж, хуулийн дагуу болгон УИХ-ын дарга М.Энхболдын татаасаар албан тушаалд хүрсэн олон даргыг халж сольж эхлээд байгаа нь “Олон хүн”-ий эсэргүүцэл, дургүйцэлтэй тулгараад байгаа. Мэдээж түүний энэхүү зоримог үйлдэл нь Засгийн газрыг нь хэврэгшүүлэх хамгийн эмзэг цэг гэдэг нь тодорхой билээ.
    17. Энэ сард ОУВС-ийн төлөөлөгчдийг Монголд ирэх үеэр татварыг хөнгөвчлөх асуудлаар хэлэлцээрийн ширээний ард дахин сууна гэдгээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар илэрхийлчихээд байгаа нь олон хүнд итгэл найдвар төрүүлээд байгааг хэлэх ёстой.
    18. 2012 онд Олон улсад гаргасан “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг Монгол Улсын Засгийн газар энэ сарын 5-нд буюу яг хугацаат өдөр нь төлж барагдуулсан нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эхний том даваа байсан. Бондын өрийн төлөлтийг барагдуулах зорилгоор өнгөрсөн оны сүүлээр Сангийн яам, Монголбанкны хамтарсан ажлын хэсэг гаднаас 800 сая ам.долларын “Гэрэгэ” бонд босгоод байсан билээ. Төв банкны валютын нөөцөд нэмэгдэн ороод байсан уг шинэ бондын валютаас “Чингис” бондын 500 сая ам.долларыг хугацаанд нь төлж барагдуулсан юм.
    19.У.Хүрэлсүхийн засаглалын 100 хоногийн дотор Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2017 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.8 хувийн өсөлттэй гарсан бол Монгол Улсын экспортын хэмжээ анх удаа 6.2 тэрбум ам.долларт хүрсэн. Гадаад худалдааны тэнцэл 2017 онд 1.9 тэрбум ам.доллар болж гадаад валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрсэн нь багагүй амжилт юм. Улсын төсвийн өөрийнх нь дансны үлдэгдэл сүүлийн 5 жилд анх удаа 405 тэрбум төгрөг болж нийт дүнгээрээ улсын төсвийн мөнгөн хөрөнгө 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь Монгол Улсын өрийн дарамтыг бууруулахын тулд У.Хүрэлсүхийн Засгийн газраас төсвийн сахилга батыг сайжруулах тодорхой ажлуудыг хийсний үр дүн гэж ойлгож болох юм.
    20.Энэ өдрүүдэд анхны гадаад айлчлалаа БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар тус улсад хийж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Яаж зүгээр байх вэ” хэмээгээд Улаанбаатарын утааг бууруулахад зарцуулах 500 сая ам.долларыг жилийн 0.2 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай хөнгөлөлттэйгээр зээлэх гэрээнд гарын үсэг зурсан нь Монгол Улсын өрийг мөн л 500 сая ам доллараар нэмэгдүүлсэн хэрэг юм.
    21. У.Хүрэлсүхийн Засгийн газар одоогоор энд тэндээс орж ирсэн, орж ирэх бага хүүтэй зээлийн мөнгөнд өлгийдүүлж байгаа. Тухайлбал Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар, ОУВС-аас 38.4 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл хэдийнэ ороод ирсэн. Удахгүй Япон Улсаас 850 сая ам.доллар, БНСУ-аас 750 сая ам.доллар, Энэтхэг Улсын нэг тэрбум ам.долларын бага хүүтэй зээлүүд орж ирнэ. Харин энэ бүхнийг бодитой бүтээн байгуулалтад зарцуулж чадах уу гэдэг нь дараагийн асуудал билээ.
    22. Ардын Засгийн газар Дулааны III цахилгаан станц болон Чойбалсангийн ДЦС-ын өргөтгөлийн хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилтийг тодорхой болгон төсөвт дарамт учруулахгүйгээр, үр ашиг өндөртэй байхаар санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг У.Хүрэлсүх сайд УИХ-ын гишүүдэд учирлаж байсан. Мөн Тавантолгойн 450 Мвт-ын цахилгаан станц барих төслийн хүрээнд хийгдэх цахилгаан худалдах, худалдан авах гэрээний хэлэлцээрийг шавдуулж байгаагаа дуулгасан нь У.Хүрэлсүхийн танхим Монгол Улсыг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад ихээхэн анхаарал хандуулж байгаагийн нотолгоо гэж үзэж болно.
    23. Хамгийн сүүлд У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийг угтуулан УИХ-ын дарга М.Энхболд “У.Хүрэлсүх намын даргаа хийгээд явна биз. Би засгаа авъя” хэмээсэн яриа гарсныг М.Энхболд дарга “Гүтгэлэг” хэмээгээд “УИХ дахь 65-ын бүлэг “Эрдэнэт”-ийн асуудлыг шийдсэн, Улаанбаатарын утааны талаар дорвитой хөдөлж эхэлсэн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг чадлаараа хамгаална, ажлынх нь үр дүнг үзнэ гэдэг шийдвэрт хүрсэн” гэдгийг сонордуулсан бөгөөд УИХ-ын олон гишүүн энэ талаар санал нэг байгаагаа илэрхийлээд байгаа юм.
    24.Хамгийн сүүлд энэ сарын 10-нд УИХ дахь сөрөг хүчин АН-ын бүлгийн зүгээс 2016 оны сонгуулийн амлалтуудаасаа ухарч, татвар нэмсэн ч цалин тэтгэвэр нэмэхгүй байгаа УИХ-ыг тарааж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар шаардлага хүргүүлж ард түмнийг жагсаал тэмцэлд уриалаад байгаа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд эхний “Гал өрдсөн” хэрэг болоод байгаа юм. Магадгүй ажлаа аваад эхний 100 хоногтойгоо золгох үеэр нь сөрөг хүчний зүгээс өрнүүлж эхлээд байгаа энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөн хойшид хүчээ авч улам эрчлэхийг ч үгүйсгэх аргагүй юм. Ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимыг 100 хоногийн тайланг дэлгэхэд иймэрхүү дүр зураг ажиглаж байгаа юм.
    Д.Энхтүвшин

  • Тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгосон шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ
    2018 оны 1 сарын 16
    Тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгосон
  • Боодлын өвсөөр шүлхий дамжиж байна гэнэ
    2018 оны 1 сарын 16
    Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувь гантай байсны улмаас малчид зуншлаг гайгүй аймаг, сумдын нутгаас хадлан бэлтгэж байгаа тухай өнгөрсөн намар холбогдох яамаас мэдээлж байсан. Эдүгээ хөдөө, орон нутагт өвөлжилт хүндэрч, малын хамар хатгах өвсгүй, байгаа өвс нь цасанд дарагдсан зэргээр өвөлжилт хүндэрсэн хэд хэдэн аймагт улсын нөөцөөс өвс, тэжээл нийлүүлж эхэлжээ. Гэтэл тусламжаар очсон боодлын өвсийг идсэн үхэр шүлхий өвчин туссан аж. Учир нь шүлхийн голомт бүхий газраас хадлан бэлтгэсэн нь ийнхүү шүлхий өвчин дахин дэгдэх үндэс болоод байгаа аж. Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан шүлхий өвчин өвчний дэгдэлт боодлын өвснөөс гаргасан байх магадлалтай гэж мал эмнэлгийнхэн үзсэн байна.
  • Хан-Уул дүүргийн ”Нэг цэгийн жишиг үйлчилгээ”-ний төв шинэчлэгдлээ
    2018 оны 1 сарын 16
    Хан-Уул дүүргийн ”Нэг цэгийн жишиг үйлчилгээ”-ний төв шинэчлэгдлээ
  • БНСУ гэрээт ажиллагсдын квотыг нэмэхээр төлөвлөжээ
    2018 оны 1 сарын 16
    Засгийн газар
  • Малчид өвөлжөөний түрээсээр хөлжих болжээ
    2018 оны 1 сарын 16
    Зовлонд лам, зудан нохой...,
  • Шатахуунаар боомилогчдын эсрэг төрийн ерөндөг хэрэгтэй
    2018 оны 1 сарын 16
    Нефть импортлогчид А-95, 98 төрлийн шатахуунаа литр тутамд 250-300 төгрөгөөр нэмснээ хүлээн зөвшөөрлөө.
  • Ноолуур ханш 70 мянган төгрөгт хүрчээ
    2018 оны 1 сарын 16
    Хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээгээр 2017 оны арваннэгдүгээр сард үхрийн хоёр метрээс дээш урттай ширний дундаж үнэ
  • Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Зориг: Манай улс анх удаагаа их сургуулийн дэргэдээ эмнэлэгтэй болж байгаа нь түүхэн үйл явдал юм
    2018 оны 1 сарын 16
    АШУҮИС-ийн Эмнэлзүйн асуудал эрхэлсэн дэд захирал мэс заслын тэнхмийн дэд профессор Д.Зоригтой ярилцлаа.
  • “Био” чацаргана болон Гэгээнтэн Энтертайнмент хамтран “дархлаажуулалтын аян” зарлалаа
    2018 оны 1 сарын 16
    UFC групп БИО ЧАЦАРГАНА брэнд болон ГЭГЭЭНТЭН Энтертайнмент төвтэй хамтран ханиад томуу ихсэж байгаа энэ үед хүүхэд багачуудынхаа дархлааг дэмжиж ”ДАРХЛААЖУУЛАЛТЫН АЯН” өдөрлөг зарлалаа. Энэхүү аяны хүрээнд сурагчдын амралтыг тохиолдуулан 2018 оны нэгдүгээр сарыг дуустал Гэгээнтэн энтертайнмент төвөөр үйлчүүлсэн хүүхэд бүрт хамгийн амттай БИО ЧАЦАРГАНЫГ халуунаар кино тасалбарт дагалдуулж бэлэг барьж байна.
  • Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журам батлагдлаа
    2018 оны 1 сарын 16
    Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/314 дугаар тушаалаар “Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүний зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журам” батлагдлаа.
  • ”ОЮУТОЛГОЙ”-Д 150 САЯ АМ.ДОЛЛАРЫН АКТ ТАВЬЖЭЭ
    2018 оны 1 сарын 16
    Монгол Улсын Татварын ерөнхий газраас ’’Оюутолгой’’ ХХК-д 150 сая ам.долларын татварын акт тавьсан тухай мэдэгдэл хүлээж авсан талаараа тус компанийн хувьцаа эзэмшигч ’’Туркойз Хилл Ресурс’’ өчигдөр /2018.01.15/ мэдэгдлээ.
  • Азийн сангийн шинээр томилогдсон суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
    2018 оны 1 сарын 16
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Азийн сангийн суурин төлөөлөгч ноён Марк Кэйнигийг хүлээн авч уулзжээ
  • АТГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    2018 оны 1 сарын 16
    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

3945 3946 3947 3948 3949 3950 3951
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
    14 цаг 36 мин
  • НӨАТ: Нэг супер азтан тодорлоо
    15 цаг 0 мин
  • "Сэлбэ 20 минутын хот”-ын газар шорооны ажлыг ирэх сарын 10-нд дуусгаж, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ
    15 цаг 4 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    15 цаг 46 мин
  • Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогот халдвар гарахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлнэ
    16 цаг 18 мин
  • Туул гол орчмын хогийг цэвэрлэж, ариутгаж байна
    16 цаг 19 мин
  • "Хоёрдугаар тойрог зам" төслийн ТЭЗҮ 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    16 цаг 42 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
    17 цаг 25 мин
  • МИАТ ТӨХК Сингапур чиглэлд шууд нислэг үйлдэнэ
    17 цаг 35 мин
  • Гол, нуурын усанд үсэрч шумбах нь хүзүү, нурууны гэмтлийн шалтгаан болж байгааг анхааруулаа
    17 цаг 36 мин
  • Н.Учрал: Зураг төсөвгүй, ТЭЗҮ-гүй, 14 шалгуурыг даваагүй төслүүдийг төсөвт суулгахгүй
    18 цаг 6 мин
  • Ж.Чинбүрэн: Улаанбурханы эсрэг вакцинжуулалт зэрэгт 15 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа
    18 цаг 18 мин
  • Төрийн өмчийн ЕБС-ийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл ирэх сарын 12-ны өдрөөс эхэлнэ
    18 цаг 50 мин
  • ТБХ ээлжит чуулганы хугацаанд 9 хууль, УИХ-ын 14 тогтоол батлуулжээ
    19 цаг 10 мин
  • Зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгуулжээ
    19 цаг 23 мин
  • Түймрийн голомтод алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна
    20 цаг 5 мин
  • Нийслэлд газар хөдөлжээ
    20 цаг 5 мин
  • Туулын хурдны зам барих тендерт “ХаоЮань групп” ХХК шалгарч, бүтээн байгуулалтын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ
    20 цаг 50 мин
  • Монгол, Киргизийн бизнес форум боллоо
    21 цаг 11 мин
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
    21 цаг 16 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК