Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ухаа худгаас арав дахин том орд “Ли” овогтын гарт оржээ

2018-1-16
0
ЖИРГЭХ

-Бид хятадын нутагт амьдраад байна уу, эсвэл эх орныхоо газар шороонд уу гэдэг ойлгомжгүй боллоо-

Монголчууд хэний газар дээр амьдарч, аж төрөөд байгаа нь сүүлийн хэдэн жилд ойлгомжгүй болсон. Газрын хэвлийн баялаг нь ч тусгаар улсад хамаагүй болж хувираад удаж байна. Мал сүрэг нь бэлчээрлэх газаргүй болтлоо хүйтэн сэтгэлт гадныхны гарт газар шороогоо өмчлүүлэв. Ингэж хэлснээр нэг их буруудахгүй, хилсдэхгүй биз ээ.

Нүүрс нь хятадынх, зэс алт нь европын нэгэн орных болчихоод удаж байна. Төр нь энэ асуудлыг байх ёстой мэт л харж суусаар. Ёстой л мэдсэн ч мэдээгүй мэтээр ярьж, нүдээ анин байгаа. Сүүлийн арав гаруй жил хайгуул, олборлох тусгай зөвшөөрлийг баруун солгойгүй цацсан талаар учир мэдэх хүмүүс ярьсаар байгаа юм. Тэрхүү тусгай зөвшөөрлүүд нь өдгөө урд нутгийн “Ли” овогтуудын халаасанд орж, хэтэвчийг нь зузаалах ид шидтэй цаас болон хувирсан нь нууц биш. Ерөнхийдөө Монгол Улсын газар нутгийн чамгүй хэсэг, газрын хэвлийн баялагтайгаа хил залгаа урдчуулын мэдэлд орчихсон гэхэд болно. Ли овогтууд монголын газрын баялаг, газар нутгийг өөр хоорондоо зарж, ёстой л дур зоргоороо аашилж, дунд чөмгөөрөө жиргэсээр явна гэхэд ч багадахаар.

Миний монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэсэн өвөг дээдсийн үг одоо цагт мартагдаж. Харин ч эсрэгээрээ бурхнаас бусдад нь буюу дамбаал нөмөрсөн, шулгасан хятдуудад зарж борлуул хэмээн орчуулагддаг болоо юу даа. Монгол Улсын өмнөд нутаг бараг л урд хөршийн мэдэлд шилжчихлээ гээд хэлчихэд буруудахааргүй болсон. Жооргоносон алхаатай, хятдуудаар дүүрчээ. Бүр мянгад малчин болчихсон тууж яваа “Ли” байна гэх яриа чих дэлссээр. Тусгаар нэртэй Монгол Улс нэг ийм л дүр зурагтай харагдаж байгаа. Готлох баримт жишээ ч мундахгүй олон. Ар араасаа цуварсаар. Оюутолгой, Тавантолгойн ордоос ч том баялаг ихтэй газар Өмнөговьд байгаа гэнэ. Гэтэл уг газрыг хятад компани эрх мэдэлдээ оруулчихсан тууж явах. Бүр өөр хоорондоо наймаалцаж, халаасаа түнтийлгэх арга хэрэгслээ болгон, орон нутгийн иргэдийг нохойны дайнд ч авч хэлэлцэхгүй байгаа аж.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосонбумбын нурууны залгаа Зангат гэдэг уул бий. Энэхүү газарт нутгийн иргэд малаа адгуулж, усны ундарга болсон нутгаа тойрон амьдардаг. Гэтэл нэг л өдөр уг газар нь хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жавхлант орд” ХХК-ийн мэдэлд орчихож. Яаж яваад хужаа нарын гарт тусгай зөвшөөрөл орсон нь сонирхол татсан хэвээр. Магадгүй хэдэн юанийн бараанаар газраа худалддаг эрхмүүдийн нэг нь зарчихсан биз. Уг асуудлаас үүдэлтэйгээр нутгийн иргэд хятадуудтай тэмцэлдсэн ч тусыг эс олжээ. Даварсан хужаа нар орон нутгийн дарга цэрэг, иргэдийн үгийг сонсох нь битгий хэл нохой хуцаж байна гэж ч тоохгүй байгаа аж. Орон нутгийн засаг захиргааны зүгээс хаалт тавихад “Та нарт огт хамаагүй. Монголын төрд манай хүмүүс байгаа. Юу хүссэнээ хийнэ” хэмээн томорч, газрын баялагт шунасаар байна. Үүнээс харахад яхтад хүн төрд шургалж, урд нутгийн цус нэгтнүүдээ хамгаалдаг болж таарах нь. Мөн аливаа тусгай зөвшөөрлийг ч авч өгдөг гэсэн үг. Тиймээс дураараа дургиж, дунд чөмгөөр жиргэж байх шиг. Ёстой л төр түмэн нүдтэй ч тэр нь сохорч, төмөр нүүр нь л үлдсэн бололтой. Тиймээс ч харь элэгтнүүд газар нутагт минь халдан ирж, төрсөн нутагт түмэн олныг маань доромжилж, бах таваа хангаж байна. Төрийн төмөр нүүр ард түмэнд л хатуурхаж, тохуурхаж байна уу даа.

Уг орд газрын талаархи мэдээллийг дурдвал, Ухаа худгийн талбайгаа арав дахин том, Оюутолгойнхоос зургаан мянган га-гаар илүү газарт коксжих нүүрсний томоохон орд байгаа юм. Өөрөөр хэлбэл, 29100,14 га талбайг хамарсан маш том орд илэрсэн. Гэтэл энэ нь Монгол Улсын нутагт байх хятадын өмч гэдгийг сая л ойлголоо. Уг нь, Үндсэн хуулиар газрын хэвлийн баялаг нь ард түмний өмч гээд л байдаг. Гэвч хятад иргэнийх байсныг хэн ч мэдсэнгүй. Маргаан үүсэх тэр цагт л хуулийн дагуу бус хятад “Ли” гуайнх байсан ажээ. Нэгэнт газар нутаг, баялаг маань бүх ард түмний өмч биш юм бол Үндсэн хуулиа өөрчилж, хэнийх болохыг нь тодорхой зааж өгөх хэрэгтэй ч юм шиг. Монголчуудынх биш ээ гэхчихвэл дээр ч юм уу. Бараг л ийм заалттай болчих гээд байна уу даа.

Өнгөрсөн цаг хугацаанд газрын хөрсөө хуулж арвин их баялгаараа эдийн засаг, улсаа хөгжүүлнэ хэмээсэн ч өнөөдөр шороо бужигнасан газар, сарны газаргуу шиг нутагтай л үлдсэн. Үүнтэй адил өмнийн шаргал говь харь элэгтний мэдэлд шилжиж, хамаг баялаг нь урд хөршийнх болж байна уу гэсэн харуусал сэтгэлд хургасаар. Төр засгийн мэлмий нээгдэж, газар нутгийнхаа зүг хараа чилээвэл дээрсэн. Иргэд чинь хүний хүнд дарлуулж, эх орон тань харийнхны мэдэлд шилжих нь, өндөр дээд сэнтийднүүд ээ. Та бүхэн төрийн ордонд тойрч суугаад хэрэггүй зүйлийн төлөө маргаж, хий хоосон цэцэрхэж суухаар газар нутаг, ард түмнийхээ аж байдал руу нэг өнгийж харвал сайн байна.

Өнөөдөр монголчууд бид хэний газар нутагт, яаж амьдраад байгаа нь үл ойлгогдох боллоо. Харь элэгтний газар шороон дээр царайчлан суугаад байна уу. Төр төмөр нүүрээ түмэн олондоо харуулалгүй, түмэн мэлмийгээ нээж, газар нутаг, иргэдийнхээ зүг чилээх цаг болоогүй юм уу. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (202.131.243.190)
    өмнө говийг монгол улсын өмнөд нийслэл гээд зарлаад баялаг ихтэй газарт суурьшуулах юм бол жинхэнэ аялаг эзэндээ ойртоно шүү
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.131.243.190)
    өмнө говьд томоохон бүтээн байгуулалт өрнүүлээд 500000 хүнтэй хот байгуулья ачаа тээвэр зөвхөн өмнө говиор явдаг аялал жуучлал нь замын үүдээр гардаг арга хэмжээ авцгаая
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.131.243.190)
    улаан баатарын гэр хороололыг өмнө говийн баялаг ихтэй газарт нүүлгэн эх орноо хамгаалья нүүж очсон айл бүхэнд нэн түрүүнд эдгээр хувь хүртээх нь зөв байх шүү баялагтай газраа томоохон хот суурин байгуулцгаая
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • 5112 (202.131.225.197)
    ЖАДАМБАА ГЕНЕРАЛЫНХАА ХҮҮ, ЭНХБАЯРЫГ ИХ ХУРЛЫН ДАРГАА СОНГОЁО. М.ЭНХБОЛДЫГ ХУСЫ
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.33.51)
    элбэгдорж ми овогт хоёр нээрээ арай дэндүү юмаа. хамаг л юмыг зарчихаж.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Тэгнэ тэгнэ (202.72.245.202)
    ТАВХАН ЗООСООР ТАЛ НУТГАА ЗАРСАН УЛС ТӨРЧИД ЛЮМПЕН ЮМ БОЛОХООРОО ХЭДХЭН ЗООС ХАРААД ЮУГАА Ч ӨГСӨӨР БАЙХ БОЛНО ХАМГИЙН ИХ МӨНГӨ ШААСАН НЬ НӨГӨӨ ГУНИГ ЗОВЛОНГЫН НЭРТЭЙ ЕС БАЙСАН АМЬТАН БИЗ
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (50.226.17.98)
    Баттулга гологийн хуурах ах Лим луухаан зараа биз дээ. Баттулгын ивээлээр Лим чинь Монголын баялгаар тэр бумтан болсон унэн ш дээ

  • Зочин (150.129.141.135)
    Хужаа даргатай их хуралтай улсад энэ байх л асуудал. Та нар бидний өөдөөс юу хийж чадах юм. Харья л та нарыг. Илжиг туйлаад эмээл эвдэхгүй. Эхнэр туйлаад ор эвдэхгүй
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Zochin (202.9.43.216)
    Er ni durgyi xyrch bn shy. Yaaxaas ch butsaxgyi bdald oruulj bn shy. Zuv udirdax xyn garaad irvel bosloo.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    ene asuudliig shalgah heregtei, yamar ovogton mongoliin baylgiig Li ovogtond ogov ??!! Tord naidaad baival mongolchuud ulsaa baylagtai aldaj , neg odor bygd bool bolson baih um baina . Zugeer bicheed suugaad baij boloh uu??? Ihenh ard tymen net-eer medee uzehgui shyy, tv-eer ene asuudliig gargaj tavih estoi ……..

  • zochin (185.39.141.17)
    ene bol mi ovogtiin hiij bui deerem . hiliin tsaanaas . beejingees mongoliin bvren erhiig hvleen zuvshuurch hvndetgene gej orilood dalduur . mi geer damjuulaad . yu yasan erdenet . mongoliin baylagiig tsulmuud duusgalaa .. 65 hulaichiig odoo l zailuulagvi bol . ted tonosoor hussaar . . 65 iin ihenh ni uul uurhaigaas huvitsaa ezemshij amjsan medee . ali hediin tvimer met . gazar avch bn .

  • Aa (27.123.214.102)
    Ene odoo er ni yu bolood bna aa dendvv doromjilj bna shvv Muusain hulhaichuud
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • bos bos (185.39.141.17)
    bos darlagdsan arduudaa
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (203.91.115.45)
    ТАРВАГАТАЙ л холбоотой доо
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    42 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    57 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    3 цаг 59 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    4 цаг 21 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    4 цаг 38 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    4 цаг 41 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    4 цаг 56 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    5 цаг 5 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    5 цаг 16 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    5 цаг 45 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    5 цаг 57 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 5 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    6 цаг 16 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    21 цаг 49 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    21 цаг 57 мин
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр шимээ өгсөөр байна
    22 цаг 2 мин
  • Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
    22 цаг 40 мин
  • "Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ
    23 цаг 15 мин
  • Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
    23 цаг 56 мин
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
    Өчигдөр 14 цаг 50 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК