-
2017 оны 9 сарын 22
Улаанбаатарт өдөртөө 13 хэмийн дулаан байна
-
2017 оны 9 сарын 21
Нийслэлийн зарим худалдааны төв, хүнсний захад 9 дүгээр сарын 20-ны байдлаар махны дундаж үнэ ямар байгааг эндээс харна уу.
-
2017 оны 9 сарын 21
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
-
2017 оны 9 сарын 21
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар нойтон цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурах цаг агаарын урьдчилсан мэдээтэй байна.
-
2017 оны 9 сарын 21
Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат Холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Франк-Вальтер Штайнмайерт өчигдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
-
2017 оны 9 сарын 21
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 10-ны өдөр Баруунтуруун шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрэхийг завдсан 05-84УНП улсын дугаартай микробус авто машиныг шалгаж, зөвшөөрөлгүй идлэг шонхор шувуу тээвэрлэснийг илрүүлсэн байна.
-
2017 оны 9 сарын 21
Улсын Онцгой комиссын орлогч даргын тушаалаар томилогдсон шуурхай бүлгүүд зүүн болон төвийн бүсийн зарим аймгуудад энэ сарын 18-наас эхлэн ажиллаж байна.
-
2017 оны 9 сарын 21
80-ААД ОНЫ ЗАЛУУСААС МАН-ЫН БАГА ХУРЛЫН 310 ГИШҮҮНД ХҮРГҮҮЛЭХ ЗАХИДАЛ Амьдралаа бүтээж амжилтын зүг өөдөө тэмүүлж яваа энэ цаг үеийн офицерууд бол 80-аад оны залуучууд билээ. Бид аливаа асуудалд өөр, өөрийн дүгнэлтээ хийж, нийгмийн дуу хоолой болж чадах насныхан. Тэгвэл хэдхэн хоногийн дараа МАН-ын бага хурлын гишүүд хуралдаж Монгол улсын Ерөнхий сайдыг сонгох гэж байгаатай холбогдуулан тус намын бага хурлын гишүүдэд хандаж энэхүү захидлыг хүргүүлж байна. Ерөнхий сайдаараа дамжуулан төр удирдах хэрэгт оролцож байгаа төлөөллийн ардчилалтай Монгол улсын иргэдийн төлөөлөл бидний саналыг хүлээн авна уу. Үйлчлэгч, цэвэрлэгчээр ажилд авах хүнийг ч тухайн ажлыг бүтээмжтэй хийж чадах эсэхэд нь шаардлага тавьж сонгодог. Үүнтэй адил улс төр, эдийн засаг гүн хямарсан, зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай эгзэгтэй чухал цаг үед Монгол улсын засгийн газрын тэргүүнээр ажиллах хүнийг сонгохдоо дараахь 5 шаардлагатай нийцүүлж үзэхийг хүсч байна. 1. ХЯМРАЛААС ГАРГАЖ ЧАДАХ Байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлэх улсын 800-хан мянган айл өрхийг хангалуун сайхан амьдруулж, улс орноо хөгжүүлэх үүднээс үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлж, экспортын бүтээгдэхүүний бодлогыг өсгөх шаадрлагатай байна. Уул уурхайн түүхий эдээ түүхийгээр нь хамгийн хямд үнээр зөөж дуусгахаас өмнө эцсийн бүтээгдэхүүн болгож өндөр үнээр экспортонд гаргах шаардлага тулгарч байна. Үүнийг хийхэд бүхий л боломж нь нээлттэй бөгөөд зөвхөн сэтгэл дутсанаар өнөөдрийг хүрлээ. Монгол хүний чадамжийг ашиглан уул уурхайгаар биш, оюун ухааны хүчээр эдийн засгийг хөгжүүлэх боломжийг бий болгон Залуусыг хөхүүлэн дэмжиж, дэлхийн хөгжил, жишгийг даган оюуны экспорттой болох бодлогыг баримтлах. Хөгжиж буй орнуудын түвшинд амбицтай сэтгэж том төслүүдийг эхлүүлж доройтсон улс орноо ХҮЧТЭЙ МОНГОЛ болгохын тулд шинээр сонгогдох Ерөнхий сайд “ЗОРИГТОЙ ШИНЭЧЛЭГЧ” хүн байх ёстой 2. ТӨРИЙН АЛБА НАЙМААЛЦДАГИЙГ ТАСЛАН ЗОГСООХ Албан тушаалын наймааны уршгаар төрийн албаны ямар ч хүн харь элгийн мэт цэвдэг сэтгэлтэн болчихдог гаж хандлагатай болсон. Танилтай, мөнгөтэйг нь биш чадвартай, сэтгэлтэйг нь сонгож ажиллуулдаг болчихвол энэ төрд харь гаригийн хүн орсон ч Монгол хүний төлөө, Монголын төлөө тангарагатай ажиллах зөв тогтолцоотой байх юм. Харин албан тушаал мөнгөөр үнэлэгддэгээс болж хууль эрх мэдэлтний өмнө мохож, энгийн иргэдийн өмнө ирээ гаргадаг илд болсоныг танай намын “60 ТЭРБУМ” бүлэглэл нотоллоо. Тэд төрийн албыг хууль бусаар эзэгнэж авахыг завдсан бичлэгээ эвлүүлэг хэмээн хуулийн байгууллагуудаар тайлбарлуулж хэргийг хаалаа. Эвлүүлэг нь үнэн бол төрийн өндөр албан тушаалтны нэр төрд халдсан, цаашлаад танай намын үнэ цэнэ, үзэл баримтлалд харшилсан Доржзодовыг гүтгэгчээр нь хариуцлага тооцох нь зүйтэй. Эвлүүлэг биш юм бол хууль иргэн бүрт ижил тэгш үйлчлэх ёстойг тунхаглаж төрийн албыг талх шиг зарсан эрхэмүүдтэйгээ хариуцлага тооц. Энэ бүгдийг өөрчлөхийн тулд дараагийн Ерөнхий сайд “60 тэрбум” бүлэглэлийн хүүхэлдэй биш эх орон, ард түмнийхээ эрх ашгийг ямагт тэргүүнд тавих “ШУДАРГА” нэгэн байх ёстой. 3. НАМАА ШИНЭЧИЛЖ ЧАДАХ Төр удирдаж байгаа л бол танай намын дотоод асуудал бидэнд ч хамаатай! МАН-ыг олон жил ашиг сонирхол давамгайлсан бодлогоор удирдсан хүмүүс намаа мөнгөний хэрэгсэл болгодгийг нотолсон ноцтой баримтуудыг бид үзлээ. Өнөөдөр харцандаа шунал эргэлдүүлсэн тоглоомчдын читоон дүүрэн ширээ боллоо нам чинь. Халаасандаа нүгэл имэрсэн долоогчдын шүлс үсчсэн талбар боллоо энэ нам чинь. Тиймээс залуу нас, халуун амиа золин байж эх орон тусгаар тогтнолын төлөө асч үхсэн өвөг дээдсийнхээ өмнө очихдоо үнэний нүүртэй байхаа бодож шинэ Ерөнхий сайд энэ цаг үед бусад улс төрийн хүчнүүдэд үлгэр жишээ болж МОНГОЛ АРДЫН НАМ-аа зайлшгүй шинэчлэх “ЗАНГАРГА”-тай байх ёстой. 4. МАНАН-Г АРИЛГАЖ ЧАДАХ Нам харгалзахгүй бүлэглэж, эрх ашгийнхаа төлөө ил далд хуйвалдсаар ирсэн хар хүчин, МАНАН бүлэглэлтэй тэмцэж чадах эр зоригтой нэгнийг бид хүсч байна. Тийм зоригтой хүн энэ зорилгынх нь өмнө хөндөлсөх бурхан чөтгөр хэн байсан ч хамаагүй шаардлагатай бол шанаа өгч чаддаг байх ёстой. Төрийн хоймор, түшмэлийн сэнтийд сандайлчихаад МАНАН-д хутгалдаж, өөрийн толгойгоор биш бүлэглэлийн эрх ашгаар асуудалд ханддаг утсан хүүхэлдэйг дахиж битгий сонгоорой. МАНАН хэмээх хар хүчний бүлэглэлийг ялж чадах “ТЭМЦЭГЧ”- ийг энэ цаг үеийн Ерөнхий сайдаар сонгоорой. 5. ШУДАРГА ЁСЫГ ТОГТООХ Нийгмийн баялгийг хэдхэн гэр бүл монополдож, баялгийн тэгш хуваарилалт алдагдаж, эдийн засгийн хэвийн байдлыг алдагдуулсан билээ. Конценс нэрээр төрөөс мөнгө олборлож, тендер хэмээн төсвийн хөрөнгө уудалж, хөгжлийн банкийг цөлмөж, лиценз хураан наймаалцаж, офшорт мөнгө нуудаг эрх мэдэлтнүүдийн араас нэхэн бүгдийг нь ил болгож нам харгалзахгүйгээр хатуу хариуцлагын торонд аваачих нь зөв. Төр тоногсод хэт даварч ард түмнийг боол мэт үзэж, засгийн эрхийг урт хугацаагаар барих шуналдаа автан төрт улсаа ашиг сонирхлын угсаа залгамжилсан хуйвалдааны хэрэгсэл болгосноор ардчиллын түүхэнд анх удаа Монгол улс “Феодаль” давхаргатай боллоо. Дараагийн Ерөнхий сайдыг сонгохдоо Монголын жирийн ард түмний эрх ашгийг илүүд тавьж чинээлэг дундаж давхаргынхныг олон болгохын төлөө шийдэмгий ажиллах “ЭР ЗОРИГТОЙ, ЭХ ОРОНЧ” нэгнийг сонгоно гэдэгт гүнээ итгэж байна та нарт. ТӨГСГӨЛ Цөөхнөөс, цөөхөн Монголчууд сахилга батаа алдаж өдөр бүр, цаг тутам, хором мөч бүхэнд талцан цэцэрхэж суух зуур бидний ирээдүй ийм болон хүмүүжиж байна. Монгол хүний мөн чанар дор эвлэлдэж, нэгнээ хүндлэн хайрладаг болох сайхан цаг үеийг бид хүлээж байна. Нам харгалзахгүй эрх ашгаар сүлжилдсэн МАНАН бүлэглэлийн гар хөл дахин төр удирдахаас бид айж байна. Холыг харсан биш хоноцын сэтгэлээр ханддаг хүн дахиж засаг удирдахаас айж байна. Тийм учраас конценсдох, бонд босгож тараах, байгалийн баялаг ухах бодлогоос илүүтэй Монгол хүний хөгжилд ур ухаанаа зориулж ард түмнийхээ дунд нэвтэрч амьдралд ойр шийдлүүдийг гаргаж ажиллах “ЗОРИГТОЙ УДИРДАГЧ”-ийг энэ цаг үе хүлээж байна. Дараагийн Ерөнхий сайдад У.Хүрэлсүх, Ж.Энхбаяр, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар яригдаж байгаа юм байна. Тэдний хэн нь ийм шийдэмгий байж чадах вэ? Эс бөгөөс үүнд хэн нь ч тэнцэхгүй бол 100 жилийн түүхтэй хамгийн том улс төрийн хүчин болох танай намд шаардлага хангахуйц боловсон хүчин өөр байгаа гэдэгт итгэж байна. Улс төр, эдийн засаг гүн хямарсан чухал эгзэгтэй энэ цаг үед шинээр томилох Ерөнхий сайдыг сонгохын өмнө дээрх 5 шаардлагыг хангаж чадах “ЛИДЕР” мөн эсэх дээр та бүгд тунгаан бодно уу. ТА БҮХНИЙ СОНГОЛТ МЭРГЭН, МОНГОЛ ТӨР ТҮВШИН БАЙХ БОЛТУГАЙ ХҮНДЭТГЭСЭН: ФЕЙСБҮҮК ДЭХЬ 10.000 ГИШҮҮНТЭЙ “80-ААД ОНЫХОН” ГРУПП-ИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД
2017 оны 09 сарын 21
-
2017 оны 9 сарын 21
Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд 2013 онд байгуулагдсан Гамшгийн шуурхай удирдлага, Зарлан мэдээллийн төв сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг бүрэн хийж, Үндэсний болон бүсийн төвүүдийг байгуулан өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ.
Нээлтийн ёслолд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд болон штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян тэргүүтэй ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд, бүсүүдийн төв болох Дорнод, Ховд, Өмнөговь, Орхон аймгуудын Засаг дарга нар, хамтран ажилладаг байгууллага, хамт олны төлөөллүүд оролцсон юм.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ “Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийг төвийг 2013 онд байгуулснаас хойш тасралтгүй шинэчлэл, сайжруулалт, өргөтгөл хийсний үр дүнд одоогийн Үндэсний болон бүсийн төвүүдийг байгуулаад байна. Бүсийн төвүүд бүрэн хэмжээгээр төхөөрөмжлөгдөхөд гамшгийн үеийн шуурхай удирдлага, зохицуулалт, зарлан мэдээлэх үйл ажиллагааг богино хугацаанд шуурхай авч хэрэгжүүлэх техникийн бүрэн боломж бүрдэнэ. Цаашид бид технологийн өндөр хөгжилтэй улс орнуудын үндэсний болон бүсийн хэмжээнд гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээлэх үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байгаатай эн зэрэгцэн хөгжих ёстой” хэмээн онцолсон юм.
Энэ үеэр Дорнод, Өмнөговь, Орхон, Ховд аймагт байгуулсан бүсийн шуурхай, удирдлага, зарлан мэдээлэх төвүүд нээлтээ нэгэн зэрэг хийж, шууд дамжуулалтаар тус аймгийн Засаг дарга нар мэндчилгээ хүргэлээ. Мөн Онцгой байдлын албаны бүсийн төвүүдийн дарга нар цаг үеийн нөхцөл байдлын талаар илтгэв.
Зэвсэгт хүчний жанжин штаб, Эрүүл мэндийн яам, Хил хамгаалах ерөнхий газрын шуурхай удирдлагын төвүүд шууд холбогдож, цаашид тусгай чиг үүргийн байгууллагууд, зарим төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдсэн холболтод орж, харилцан мэдээлэл солилцоход техникийн бүрэн боломжтой болсныг үзүүллээ.
Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх энэхүү нэгдсэн систем сансрын холбоо, богино болон хэт богино долгионы радио холбооны сүлжээг ашиглаж байгаа юм.
Түүнчлэн газар хөдлөлтийн идэвхтэй бүсүүдэд суурилуулсан газар хөдлөлтийг мэдрэх 12 төхөөрөмжөөс хүлээн авсан мэдээг Одон орон, геофизикийн хүрээлэнд боловсруулан Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд дамжуулах бөгөөд хүчтэй газар хөдлөлт болох үед зарлан мэдээлэх систем бүхэлдээ хүний оролцоогүйгээр автоматаар ажиллаж олон нийтэд зарлан мэдээллийг богино хугацаанд хүргэхээр зохион байгуулагдсан юм.
Үүнээс гадна дөрвөн бүсийн төв болон 21 аймгийн Онцгой байдлын газруудыг Онцгой байдлын ерөнхий газартай өндөр хурдны шилэн кабелийн нэгдсэн сүлжээнд холбож мэдээ, мэдээллийг шуурхай солилцох боломжийг бүрдүүлжээ.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд анх удаа Удирдлага хяналтын хамгийн том системийг нэвтрүүлж, бүх төрлийн холбоо, мэдээллийн сүлжээ, нэгдсэн удирдлагаар хангах олон төрлийн мэдээ мэдээллийг нэгэн зэрэг хүлээн авч боловсруулах, хянах боломжийг ийнхүү бүрдүүллээ.
Цаашид Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг өргөжүүлэн 21 аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбаруудыг Удирдлага хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжөөр ханган бүрэн холбож хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 21
Улаанбаатар–Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2км хурдны авто замын трасст нийт 108 нэгж талбарын 57.8га талбай өртсөн ба үүнээс Нийслэлийн Засаг даргын захирамжтай 14 нэгж талбарын 21.1 га, Дүүргийн Засаг даргын захирамжтай 94 нэгж талбарын 36.7 га талбай өртсөнийг 100 хувь чөлөөлж дууслаа.
Судалгаагаар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр газар өмчлүүлэхээр баталсан Гавьжийн шандын байршил давхацсаныг НИТХТ-ийн 13 дугаар тогтоолоор хасч өөрчлөлт оруулсан.
Мөн “Мод тарих үндэсний өдрийг зарлах тухай”-зарлигийн дагуу БОНХГ-т эзэмшүүлсэн “Ногоон хэрэм” төслийн хурдны авто замын трасстай давхацсан хэсгийг трассаас гарган мэдээллийн санд өөрчлөлтийг бүртгэсэн.
Монгол Улсын Ерөнхий Сайдын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 107 дугаар захирамж, Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 487 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/541 дүгээр захирамж, Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 228 дугаар тушаал, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний “Он дамжин хэрэгжих бүтээн байгуулалтын ажлууд”-ын 3 дах заалтыг үндэслэн гүйцэтгэгчээр нийт авто замын 70 хувийг БНХАУ-ын Чайна Тиэсижү Сивил Инженеринг групп хийхээр шалгарч, үлдсэн 30 хувийг “Арж капитал” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Бадрах ойл” ХХК нар гүйцэтгэхээр Зам, тээврийн яамтай гэрээ байгуулсан.
Гэрээгээр авто замын газар шорооны ажил 2016 онд эхэлсэн бөгөөд 2019 оны дөрвөн сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 21
Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуулийн шинэ байрны нээлт боллоо
-
2017 оны 9 сарын 21
НҮБ-ын хүрээлэн буй орчин, хүний эрхийн тусгай илтгэгч Жон Нокс 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст зочилж, ХЭҮК-ын гишүүн
-
2017 оны 9 сарын 21
Н.Дуламсүрэн: Шинэ хуулиар зєрчил гаргасан хоногоор торгох шийтгэлийн хэмжээ тодорхойлогдож байна
-
2017 оны 9 сарын 21
Манай улсад ихэнх хүмүүс, үндсэн ажлынхаа хажуугаар бизнес эрхэлж худалдаа, үйлчилгээний жижигхэн лангуу, дэлгүүр ажиллуулж орлого олдог бол зарим нь зөвхөн түрээсэлж буй лангуу, эрхэлж буй худалдаа наймаанаасаа орлого олж, гэр бүлээ тэжээдэг иргэд их. Иймэрхүү худалдаа наймаа эрхэлж байгаа иргэдийн хувьд ямар ч хэмжээний орлого олсон бай түүнийгээ улсад тайлагнах, иргэдэд авсан бараа, бүтээгдэхүүнийх нь баримтыг хэвлэж өгөх хуулийн шаардлага ихэнх газарт тулгардаг.
Тэгвэл E-Barimt гэж юу вэ? Заавал хэвлэж өгөх шаардлагатай юу?
Үйлчлүүлэгчдийн шаарддаг E-BARIMT буюу Төлбөрийн баримт гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох:
Он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар,
Албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр хаяг, татвар төлөгчийн дугаар,
Худалдаа хийсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ
Төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг хэлдэг.
Иргэдийн хүсдэг НӨАТ-ын хоёр хувийн урамшуулалт, тусгай дугаарлалт бүхий тохирлын сугалаанд хамрагдах төлбөрийн баримтыг хэвлэж өгөхийн тулд дараах технологийн болоод техникийн зүйлүүдийг бэлтгэсэн байх ёстой. Үүнд:
Борлуулалтын кассын програм хангамж
Кассын тоног төхөөрөмж
Баримт хэвлэх принтер
Интернэт холболт гэх мэт
Үүгээр ч зогсохгүй эдгээр тоног төхөөрөмж нь тусгай үзүүлэлт санах ойн багтаамж мөн кассын систем нь монгол улсын стандартын шаардлагыг хангасан байх ёстой гэж заасан байдаг. Энэ мэт олон шаардлага гардаг нь татвар төлөгч худалдаа үйлчилгээ эрхлэгч ААН, иргэдэд төвөгтэй санагддагаас баримт хэвлэх төхөөрөмж тэр болгон авч чаддаггүй тохиолдол их.
Ихэнх ААН-ын хэрэглэж байгаа хэвлэх тоног төхөөрөмж нь:
Маш үнэтэй,
Тог болон интернэтгүй үед баримт хэвлэгдэхгүй
Ихэнх хүмүүст үүнийг ашиглах техникийн мэдлэг дутдаг, богино хугацаанд сурахад хэцүү
Техникийн саатал гарах магадлал ихтэй, овор хэмжээ том
Худалдаалж байгаа бараа үйлчилгээ, наймаанаас шалтгаалаад бүх газарт ашиглахад тохиромжгүй гэх мэт олон сул талтай.
Тэгвэл бид заавал тэрхүү том нүсэр, үнэтэй тоног төхөөрөмжийг ашиглах шаардлагатай гэж үү?
Илүү хялбар шийдэл бидэнд байхгүй гэж үү?
Энэхүү худалдаа, наймаа эрхлэгчдийн авч ашиглахыг хүсдэггүй тоног төхөөрөмжийн дутагдалтай талыг шийдсэн гар утасны хялбар аппликейшн болон зөөврийн жижиг, авсаархан баримт хэвлэгч байдаг гэдгийг та мэдэх үү ???
Манай программ хангамж хөгжүүлэгчид хэрэглэхэд илүү хялбар, гар утасны аппликейшныг жижиг баримт хэвлэгч төхөөрөмжтэй хосолж хэрэглэж болохоор бүтээжээ. Энэхүү аппликейшн нь:
Үнэ хямд хэн ч, хаана ч ашиглаж болохуйц
Өдөр тутмын болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд томоохон худалдаа наймаа явуулдаг байгууллагууд, үйлчилгээний газрууд, жижиг түц, дэлгүүр, лангуу, томоохон захууд гээд хаана ч ашиглах боломжтой.
Баримт хэвлэх тусгай том тоног төхөөрөмж, дэлгэц шаардлагагүй
Сарын нийт борлуулалт, өдөр тутмын орлого, үйл ажиллагаагаа хянах боломжтой.
Гэх мэт асуудлуудыг шийдэж өгснөөрөө суурин, үнэтэй, овор хэмжээ том, сул тал ихтэй төхөөрөмж заавал авч тавих шаардлагагүй болж, бүх худалдаа, наймаа эрхлэгчид хуулийн дагуу үйл ажиллагаагаа, төвөггүйхэн явуулахад тус болж байна. Та энэхүү гар утасны аппликейшн-ы талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл.
-
2017 оны 9 сарын 21
2017 оны 09 дүгээр сарын 22-ноос 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
-
2017 оны 9 сарын 21
Улс төрд залуучууд түрж орж ирсэн нь нэгэн үе халаагаа өгч, шинэ үе эхэлж байгаа мэт боловч тэдгээр залуусын ихэнхи нь цүнх баригчид байдаг нь тоогүй. Багшийн эрдэм шавьд гэдэг. Өөрийн сурсан мэдсэнээ цүнх баригчиддаа харамгүй заасны хүчинд тэд нь халааг нь авч улс төрд орж ирсэн болохоор шинэчлэл гэдэг зүйл холуур өнгөрөөд байгаа нь нууц биш юм.
-
2017 оны 9 сарын 21
Авлигатай тэмцэх газар, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хамтран “Олон улсын болон үндэсний хэмжээнд авлига, мөнгө угаах явдалтай тэмцэх нь” сургалтыг 2017 оны 9 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд зохион байгуулж байна.
-
2017 оны 9 сарын 21
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа
-
2017 оны 9 сарын 21
Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн авто замд нойтон цас орж замын зорчих хэсэг мөстсөн, хальтиргаа гулгаатай байгаа тул аюулгүй байдлаа хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох мөн хөдөө орон нутгийг зорих гэж байгаа бол зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.
-
2017 оны 9 сарын 21
Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнуудыг соёлын биет бус өвийг хамгаалах ажилд татан оролцуулах, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор “ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцийн хэрэгжилтэнд Хэвлэл мэдээллийн байгууллагуудын оруулах үүрэг, оролцоо” сэдэвт сургалтыг БСШУСЯ, Соёлын өвийн Үндэсний төв, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны Зөвлөл, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс хамтран ЮНЕСКО-гийн итгэмжит байгууллага болох БНХАУ-д төвтэй Соёлын биет бус өвийн олон улсын сургалтын төв (CRIHAP)-ийн дэмжлэгтэйгээр энэ сарын 11-15-ны өдрүүдэд Дархан хотноо амжилттай зохион байгууллаа.
Сургалтанд Улаанбаатар хотын болон 21 аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас нийт 40 сэтгүүлч хамрагдав. Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа тус сургалтын явцыг ажиглахаар CRIHAP-ийн ерөнхий захирал Лиан Бин, сургалтын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ли Тонг, Танг Хайжао, “Хятадын Соёл” өдөр тутмын соёлын сонины сэтгүүлч Шүэ Шуай нар оролцсон юм.
Сургалтанд Монголын Соёлын өвийн Үндэсний төвийн захирал Г.Энхбат “Монгол улс дахь соёлын биет бус өвийн хамгаалал”, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид “Монгол улс дахь Соёлын биет бус өвийн ашиглалт, хамгаалалтад хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьсан ба ЮНЕСКО-гийн итгэмжит багш нар болох Рахул Госвами (Энэтхэг)болон Александра Денес (АНУ) нар “СББӨ-г хамгаалахад хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо”, “СББӨ ба тогтвортой хөгжил”, “Ёс зүй ба үүрэг хариуцлага”, “Урьдчилан мэдээлсэн, сайн дурын үндсэн дээр өгсөн зөвшөөрөл”, сэдвээр хичээл зааж, БНХАУ-ын “Хятадын Соёл” өдөр тутмын сонины сэтгүүлч Шүэ Шуай “БНХАУ-ын сэтгүүл зүйн жишээ” сэдвээр илтгэл тавьж, оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүлж ажиллалаа. Танхимд заасан онолын мэдлэгийг хээрийн дадлага ажилтай хослуулах үүднээс оролцогчдыг 5 бүлэгт хувааж, Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор, Шарын гол сумдын нутаг дэвсгэрт уламжлалт аргаар мал маллан цагаан идээ боловсруулах, уламжлалт аргаар эмийн ургамал ашиглан эм хийх, Казак бий биелгээ болон эсгий ширмэл хийх, малд хануур, хатгуур хийх, уламжлалт уран хатгамал (зоосон ширээ)хийх арга ухаан, мэдлэгийг үе уламжлан өвлөж ирсэн өвлөн уламжлагчидтай уулзуулж, тэдний өдөр тутмын амьдралын хэв маяг, мэдлэг чадварыг сурвалжлах ажлыг багуудаар хийлгэв.
Түүнчлэн сургалтаар соёлын биет ба биет бус өвийн талаарх онцлог ялгаа, соёлын биет бус өвийг тогтвортойгоор өвлүүлэн уламжлуулахад хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид ямар үүрэг оролцоотой оролцох талаарх БНХАУ, Энэтхэг, Тайланд зэрэг улс орны сэтгүүлчдийн туршлагаас суралцлаа.
Сэтгүүлчдийн баг бүр сэтгүүл зүйн нийтлэл, богино хэмжээний нэвтрүүлэг, танилцуулга, ярилцлага, слайдыг бэлтгэж Соёлын биет бус өвийг баримтжуулав. Эндээс нүүдэлчин ахуй дагасан олон соёлын биет өв, ялангуяа биет бус өв алдагдаж, гээдгэж мэдэх хэмжээнд ирж байгааг сэтгүүлчид өөрийн сурвалжлагын явцад онцолж, түүнийг хадгалан хамгаалахад анхаарч ажиллахын чухлыг онцолж байв. Тийм ч учраас соёлын биет бус өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, түүний өвлөн уламжлагчдыг таниулан алдаршуулахад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг оролцоо хэмжээлшгүй их гэдгийг сургалтыг зохион байгуулагчид онцолж байв.
Цаашид сэтгүүлчид соёлын биет бус өвийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, түүний өвлөн уламжлагчдыг олон нийтэд таниулан сурталчлах, алдаршуулахад заавал үүрэг оролцоогоо нэмэгдүүлж ажил хэрэг болгох, энэ чиглэлийн бүтээл туурвихаар болов. Энэхүү сургалтын үр дүнд сэтгүүлчид СББӨ-г хамгаалах тухай ЮНЕСКО-гийн 2003 оны конвенцийн суурь ойлголтыг олж аваад зогсохгүй, СББӨ-г хамгаалахад өөрсдийн эрх, үүрэг, оролцоог тодорхойлж, цаашид СББӨ-г хамгаалахад хэвлэл мэдээллийн байгууллагууд, орон нутгийн удирдлагууд, төр захиргааны байгууллагууд хэрхэн хамтарч ажиллаж болох тухай зөвлөмж боловсруулсан юм.