-
2017 оны 1 сарын 26
Налайх дүүргийн тав дугаар хорооны нутаг дэвсгэрт хонь малын гоц халдварт цэцэг өвчин гарсан байна. Тав дугаар хорооны Дархан ноёны худаг гэх газарт өвөлжиж буй өрхийн хоёр хонь өвчин туссан байдалтай байна гэсэн дуудлага нэгдүгээр сарын 23-ны өдөр ирж “Бөх-Мо” мал эмнэлэгийн эмч нар 399 хонинд үзлэг тандалт хийж үзэхэд 51 хонинд малын гоц халдварт цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн тул тусгаарласан байна.
Улмаар нийслэлийн Мал эмнэлгийн газрын халдвартын их эмч Ц.Гантөмөр нэгдүгээр сарын 24-ны өдөр ирж тав дугаар хороонд ажилласан аж. Сэжигтэй тохиолдол илэрсэн 15 хониноос дээж авч, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээнд өгөхөд хонь малын гоц халдварт цэцэг өвчин болох нь тогтоогджээ.
Иймээс дүүргийн Онцгой комисс яаралтай хуралдан, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Тус дүүргийн Засаг дарга энэ сарын 24-нд голомт гарсан бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоох захирамж гаргасан. Мөн өнгөрсөн 23-25-ны өдрүүдэд нийт 1762 хонинд үзлэг тандалт хийснээс 173 хонинд цэцэг өвчний шинж тэмдэг илэрчээ.
Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд Онцгой байдлын хэлтсээс найман албан хаагч, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангиас 15 албан хаагч, Эрүүл мэндийн нэгдлээс гурван эмч ажилтан, Мэргэжлийн хяналтын хэлтсээс нэг, Цагдаагийн хэлтсээс хоёр алба хаагч, “Бөх-Мо” мал эмнэлгээс дөрвөн эмч, нийт хүн 33 үүрэг гүйцэтгэж байна. Одоогоор голомтын бүсэд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байгаа бөгөөд вакцинжуулалтын ажлыг үе шаттай хийх юм.
Үүнээс гадна тус газарт Зэвсэгт хүчний ангиуд байрлаж байгаа юм. Тухайн хэсэгт гурван постыг байрлуулан хөдөлгөөнт эргүүлээр хяналт тавьж ажиллаж байна.
Тус бүс нь зорчигчдийн хөдөлгөөн ихтэй газар учраас орж, гарч байгаа хүн, машинд ариутгал, халдваргүйжилтийг хийж, хөдөлгөөнийг нэвтрүүлж байна
-
2017 оны 1 сарын 26
“НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ АЯН”-НЫ ХҮРЭЭНД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААС ӨГСӨН ЧИГЛЭЛИЙН ДАГУУ НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД НИЙТИЙН ТЭЭВРИЙН КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Нийслэлийн засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Ажлын хэсэгт Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа, Нийслэлийн тээврийн газрын Зорчигч, тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Баярт нар багтсан юм. Ажлын хэсэг нийтийн тээврийн үйлчилгээний компаниудаас томоохонд тооцогддог Автотерминал трейд ХХК, Атибус ХХК, Тэнүүн Огоо ХХК, Сутайн буянт ХХК, Эрдэмтранс ХХК зэрэг байгууллагын нөхцөл байдалтай танилцаж, удирдлагуудтай уулзан санал солилцлоо.
ТОДРУУЛГА:
Өнөөдрийн байдлаар нийтийн тээвэрт 1167 автобус бүртгэлтэйгээс өдөр тутамдаа ажлын өдрүүдэд 926 автобус, амралтын өдрүүдэд 664 автобус нийслэлчүүдэд үйлчилж байна. Нийт 20 нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагын 1241 тээврийн хэрэгсэл байснаас энэ сарын 2-ны өдөр нийт 116 автобусыг хугацаа хэтэрсэн, техникийн шаардлага хангахгүй хэмээн үзэж үйлчилгээнээс хассан байна. Нийтийн тээврийн 326352, 323176 гэсэн 24 цагийн санал авах утсаар иргэдээс маш их санал, гомдол ирдэг. Тухайлбал жолоочийн ёс суртахуунгүй байдал, автобусан дотор тамхи татах, жолоо барьж байх үедээ утсаар ярих, бэлэн мөнгөний хайрцаг руу мөнгө хийхэд загнах, мөнгийг дундаас нь авах, автобусны цэвэрлэгээний байдалтай холбоотой гомдол дийлэнх хувийг эзэлж байгаа аж.
Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү уулзалтын үеэр:
Нийслэлд хугацаа нь дууссан, насжилт өндөртэй, хорт утаа ихээр ялгардаг тээврийн хэрэгсэл маш олон байна. Тиймээс нийслэлийн зүгээс үе шаттайгаар солих буюу парк шинэчлэлт хийхээр зорьж байна. Энэ ажлын хүрээнд Улаанбаатартай ах дүүгийн найрсаг харилцаатай БНСУ-ын Сөүл хотоос 7-8 жил явсан 1000 автобусыг үнэ төлбөргүйгээр нийлүүлэхээр ярьж байна. Монголын талаас зөвхөн гааль, татвараа хариуцах нөхцөлтэйгээр ярьж байна. Ингэхдээ илүү дэвшилтэт цахилгаан болон газын түлш хэрэглэдэг автобус сонгох нь байгаль орчинд ээлтэй шийдэл гэж үзэж байна. Мөн бид цоо шинэ 300-аад том оврын автобусыг мөн БНСУ-аас авахаар ярилцаж байгаа юм. Энэ удаагийн уулзалтаар бид аж ахуйн нэгжүүдэд дээрх автобусны гааль, татварын зардлыг даагаад хариуцаад явах боломж байгаа эсэхийг нь тодруулж, санал солилцоод явж байна. Харин эдгээр аж ахуй нэгжүүд маань нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тусгайлан үүрэг хүлээж ажиллах нь зөв гэж үзэж байна. Тухайлбал Улаанбаатар хотын захын хорооллын хүүхдүүд тэр бүр нийтийн тээврээр үйлчлүүлж чадахгүй байна. Тиймээс ЕБС-дад ч автобус хуваарилахаар төлөвлөж байгаа бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээг нь ЕБС-иуд өөрсдөө хариуцах бололцоогүй тул аж ахуй нэгжүүдийг хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Дараагийн гол асуудал бол иргэд, олон нийтээс бидэнд хамгийн их ирүүлдэг санал, гомдол бол нийтийн тээврийн автобус эмх замбараагүй явдаг, цэвэрлэгээ, үйлчилгээ тааруухан, суудал сандлын бүрээсний үзэмж хангалтгүй зэрэг автобусны ариун цэвэр, наад захын соёлын талаарх шүүмжлэл юм. Үүнийг нийтийн тээврийн газар, хувийн хэвшлийнхтэйгээ хамтраад шийдэх хэрэгтэй. Нийтийн тээврийнхэн өөрсдөө цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхэд эрс өөрчлөлт, дэвшил гаргах хэрэгтэй байна. Та бүхний зүгээс долоо хоногтоо нэг удаа суудлын бүрээсээ угаах, автобусны дотоод цэвэрлэгээг тогтмол хийж хэвшүүлэхийг хүсч байна. Хотын соёл, өнгө үзэмж хотоор зорчих нийтийн тээврээс хамгийн их шалтгаалдаг гэдгийг бид мартаж болохгүй.
Түүнчлэн төрийн албан хаагчдыг долоо хоногт 1-2 удаа нийтийн тээврээр зорчдог болгохоор ярилцаж байна. Нийт төрийн албан хаагчид хэрэв нийтийн тээврээр зорчдог болвол тодорхой хэмжээний орлого нийтийн тээвэрт орох тооцоо байна. Нөгөөтэйгүүр замын түгжрэл ч буурахад нөлөөлнө гэж үзэж байна.
Зуслангийн чиглэлийн автобусууд зогсоол дээр зогсохгүй явах, хөгшин, настай хүмүүсийг авахгүй байна гэсэн гомдлууд нэлээд ирж байна. Тиймээс та бүхэн иргэдийн санал гомдолыг анхаарч, үйлчилгээгээ сайжруулах тал дээр бүхий л бололцоогоо ашиглана гэдэгт итгэлтэй байна. Бид нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахын тулд цаашид шат дараатай ажлуудыг тогтмол хийх болно. Мөн нийтийн тээврийг бэлэн мөнгөгүй, бүрэн картын системд шилжүүлэх шаардлагатай байгаа тул Улаанбаатар Смарт карт ХХК болон нийтийн тээврийн газарт холбогдох үүрэг даалгаваруудыг өгч, бэлтгэл ажил хийгдээд явж байна. Удахгүй энэ ажил хэрэгжиж эхэлнэ. Эхний ээлжинд дээр дурьдсан байгууллагуудын удирдлагуудтай санал солилцож, хамгийн их гаргаж буй зөрчлүүдийг танилцуулж, анхааруулаад явж байна.
Уулзалтын үеэр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллүүд харилцан санал бодлоо солилцож, тулгамдаж буй асуудал, бэрхшээл дутагдлаа арилгах, шинэ зүйлийг дэмжиж ажиллах талаар илэн далангүй ярилцаж, санал бодлоо солилцлоо.
Сутайн Буянт ХХК-ний дэд захирал Б.Лхагвадулам: Нийслэлийн удирдлагууд бидний ажил байдалтай танилцаж байгаад баяртай байна. Та бүхний санал шийдэл, хийж хэрэгжүүлж буй ажлыг сонсч мэдлээ. Бид ч мөн адил бүхий л боломжоороо үйлчилгээгээ сайжруулж, иргэдийг цэвэрхэн, тав тухтай орчинд зорчуулахын төлөө ажиллана. Манай баазын үйл ажиллагаа 24 цагийн турш тасралтгүй явагддаг. Ажилчдынхаа нийгмийн асуудалд манай компани илүү анхаарч ажилладаг бөгөөд 20 жилийн хугацаанд 60 ажилтныг орон сууцтай болгосон. Ер нь нийтийн тээврийн салбар нь хүнд нөхцөлд ажилладаг, стресс ихтэй ажлын байр. Энэ үүднээс ажилчдынхаа нийгмийн асуудал, ар тал, ахуй амьдралыг нь анхаарах нь бидний үүрэг гэж боддог. 2017 оныг манай байгууллагын зүгээс “Аваар осолгүй жил” болгон зарласан. Манай автобусаар үйлчлүүлэхэд цэвэр орчин, үйлчилгээний соёлтой байдлаар угтахыг бид хичээж ажилласаар байна. Жишээ нь 2013 оны хавраас эхлэн манай компанийн жолооч нар дулааны улиралд цагаан цамц, бээлий, зангиа өмсөж хэвшсэн. Энэ нь мөн л ажлын байрны нэг эмх цэгц, соёлтой үйлчилгээний илрэл юм. Үүгээрээ бид анх удаа Улаанбаатар хотын нийтийн тээвэрт жолооч нартаа цагаан цамц өмсүүлж, жигдлэн үйлчилгээнд гаргасан анхны компани гэгдэх болсон. Манайхаас ажлын өдөр 61, амралтын өдөр 45 тээврийн хэрэгсэл шугаманд явж байна. Бид боломжоороо насжилт өндөртэй, ашиглалтын хугацаа нь дууссан тээврийн хэрэгслүүдийг акталж байна. Хэрэв нийслэлээс үнэгүй автобусаар дэмжинэ гэвэл бидэнд гааль, татварын зардлаа даахад татгалзах зүйл алга. Энэ бол бидний хувьд маш том дэмжлэг гэж үзэж байна. Нэг үеэ бодвол бидний тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ чанаржиж, сэлбэг хэрэгслийн хангалт сайжирсан ба үйлчилгээгээ улам сайжруулахаар зорин ажиллаж байна.
Тэнүүн Огоо ХХК-ний гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат: Нийслэлийн удирдлагуудын хэрэгжүүлэх гэж байгаа бэлэн мөнгөгүй бүрэн картын системд шилжих ажлыг бид дэмжиж байгаа. Учир нь нийтийн тээвэрт бэлэн мөнгөнөөс үүдээд маш олон асуудал үүсдэг. Орлого бүрдэхгүй байх, уранхай, хуурамч мөнгөн тэмдэгт хийх, жолооч мөнгөө төл гэж шаардлага тавьсаны хариуд элдвээр хэлэх, биед нь хүрэх гэх мэт олон зөрчил илэрдэг. Бүрэн картын системд шилжчихвэл аль ч талдаа амар байх болно. Смарт карт бол маш зөв шийдэл. Парк шинэчлэлтийн хувьд бид та бүхний саналыг хүлээн авахад татгалзах зүйлгүй. Хэрэв цаашид газын түгээх төв, станцыг байгуулвал түлшний тухайд асуудалгүй байх биз. Ямар ч утаа гаргадаггүй, цэвэрхэн, эдэлгээ даадаг давуу тал бүхий автобустай болоход бидний зүгээс хамтран ажиллахад бэлэн байна. Нийслэлийн зүгээс ингээд дэмжиж өгвөл бид засвар, үйлчилгээ болон бусад зүйлийг бүрэн хариуцаад аваад явах боломжтой. Манай байгууллага нь ажилчдын хувцас, автобусны бүрээсээ өөрсдөө оёдог ба 14 хоногт нэг удаа бүрээсээ сольж байна. Мөн бид ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч эмнэлэгийн үйлчилгээ, фитнесс спорт заал зэргийг тохижуулан ажиллуулж байна. Нийслэлийн удирдлагууд бидний ажил байдалтай танилцаад явж байгаа нь цагаа олсон ажил болж байна.
Эрдэмтранс ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Ананд: Та бүхний саналыг сонслоо. Манай байгууллагын хувьд бид зуслангийн чиглэлийг давхар хариуцдаг. Иргэдээс ирж байгаа “хүүхэд, ахмад настнуудыг авахгүй байна” гэсэн гомдлын мөрөөр анхааран ажиллаж байгаа. Бидний зүгээс Улаанбаатар Смарт Карт компаний цахим картжуулах ажлыг их дэмжиж байна. Удахгүй бүрэн цахим картанд шилжчихвэл ажил, үйлчилгээнд амар байх болно. Нийслэлийн удирдлагууд та бүхэн бидний зовлон жаргалыг ойлгон, дэмжиж ажиллана гэдэгт итгэн, талархаж байна. Бид ч мөн адил цэвэрч байдал, үйлчилгээний соёл дээр цаашид улам анхаарч ажиллах болно.
Автотерминал ХХК-ий гүйцэтгэх захирал Г.Түвшинтөгс: Манай байгууллагын хувьд хуурамч, уранхай бэлэн мөнгөний асуудал их гардаг. Мөнгө тоолох, уранхай мөнгийг ялгах ажилд хүн хүч орохоос гадна цаг хугацаа их зарцуулдаг. Тиймээс бид смарт картын системийг бүрэн дэмжиж байгаа. Бид шаардлага хангахгүй автобуснуудыг болж өгвөл нийтийн тээвэрт явуулахгүй акталж байна. Түүнчлэн автобусны угаалт, цэвэрлэгээнд анхаарч, өөрсдөө сандлын бүрээс болон ажилчдын хувцсаа оёж байна. Сард 2 удаа автобусны бүрээсээ угааж, улиралдаа нэг удаа сольж байна. Автобусаа автоматаар угааж, засвар үйлчилгээний төв ажиллуулж байна. Мөн бид нийгмийн хариуцлагаа ухамсарлан хувийн хэвшлүүдээс анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тусгай зориулалтын автобусаар үйлчилэхээр бэлтгэлээ хангаж байна. Бидний төлөвлөж байгаагаар энэ долоо хоногтоо шуга
Эх сурвалж: Монголын үнэн сонин
-
2017 оны 1 сарын 26
Монголын үндэсний мөсний шагайн холбооноос жил бүр зохион байгуулдаг Мөсний шагайн харвааны УАШТ ирэх сарын 3-5-ний өдрүүдэд Тэрэлжид болох гэж байна.
Мөсний шагай нь өнө зууны түүхтэй нүүдэлчдийн өвлийн наадам, уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэн дэлгэрүүлэх, харваачдийн залгамж үеийг бэлтгэх, өргөн хүрээнд сурталчлан олон түмнийг хамруулсан спортын нэгэн төрөл юм.
УАШТ-д орон нутгаас мэргэжлийн тамирчдын олон баг, дэвжээд оролцохоор бүртгүүлжээ.
-
2017 оны 1 сарын 26
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-
2017 оны 1 сарын 26
УИХ-ын гишүүн О.баасанхүү:
-
2017 оны 1 сарын 26
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2017 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 26, 27-НЫ ӨДӨР /ПҮРЭВ, БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
10.00 цагаас:
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
-
2017 оны 1 сарын 26
дд
НЭРС
ХУРАЛДААНД ИРСЭН ЦАГ
дд
НЭРС
ХУРАЛДААНД ИРСЭН ЦАГ
1
Н.АМАРЗАЯА
39
Д.ОЮУНХОРОЛ
2
Т.АЮУРСАЙХАН
Томилолт /гадаад/
40
М.ОЮУНЧИМЭГ
Томилолт /гадаад/
3
О.БААСАНХҮҮ
09:55
41
Л.ОЮУН-ЭРДЭНЭ
10:02
4
Ё.БААТАРБИЛЭГ
09:56
42
Б.ПҮРЭВДОРЖ
10:07
5
Х.БАДЕЛХАН
09:58
43
Ш.РАДНААСЭД
09:50
6
С.БАТБОЛД
44
Я.САНЖМЯТАВ
Эмнэлгийн чөлөөтэй
7
Ж.БАТЗАНДАН
Чөлөөтэй
45
Д.САРАНГЭРЭЛ
8
Б.БАТЗОРИГ
Чөлөөтэй
46
Б.САРАНЧИМЭГ
10:10
9
О.БАТНАСАН
10:05
47
Я.СОДБААТАР
Эмнэлгийн чөлөөтэй
10
Б.БАТТӨМӨР
10:05
48
О.СОДБИЛЭГ
Чөлөөтэй
11
Ж.БАТ-ЭРДЭНЭ
Томилолт /гадаад/
49
Г.СОЛТАН
12
Б.БАТ-ЭРДЭНЭ
09:50
50
Д.СУМЪЯАБАЗАР
13
М.БИЛЭГТ
09:58
51
А.СҮХБАТ
14
Л.БОЛД
52
Д.ТОГТОХСҮРЭН
09:50
15
Х.БОЛОРЧУЛУУН
53
Г.ТЭМҮҮЛЭН
10:09
16
С.БЯМБАЦОГТ
09:54
54
Д.ТЭРБИШДАГВА
10:05
17
Ж.ГАНБААТАР
09:52
55
Ч.УЛААН
18
Д.ГАНБОЛД
10:13
56
Б.УНДАРМАА
19
Д.ГАНТУЛГА
10:03
57
А.УНДРАА
09:58
20
Ц.ГАРАМЖАВ
10:17
58
Н.УЧРАЛ
21
Ц.ДАВААСҮРЭН
59
Д.ХАЯНХЯРВАА
10:01
22
Д.ДАМБА-ОЧИР
10:15
60
Ч.ХҮРЭЛБААТАР
23
Б.ДЭЛГЭРСАЙХАН
61
Ц.ЦОГЗОЛМАА
10:00
24
Б.ЖАВХЛАН
Томилолт /гадаад/
62
Д.ЦОГТБААТАР
25
C.ЖАВХЛАН
63
Н.ЦЭРЭНБАТ
Чөлөөтэй
26
Г.ЗАНДАНШАТАР
09:50
64
С.ЧИНЗОРИГ
10:11
27
Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
10:16
65
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
09:56
28
Л.МӨНХБААТАР
09:59
66
Б.ЭНХ-АМГАЛАН
29
Ж.МӨНХБАТ
67
Л.ЭНХ-АМГАЛАН
30
Ц.МӨНХ-ОРГИЛ
10:01
68
Л.ЭЛДЭВ-ОЧИР
09:56
31
Г.МӨНХЦЭЦЭГ
10:08
69
Ж.ЭНХБАЯР
32
Д.МУРАТ
10:05
70
М.ЭНХБОЛД
10:15
33
З.НАРАНТУЯА
Томилолт /гадаад/
71
Н.ЭНХБОЛД
10:05
34
Б.НАРАНХҮҮ
72
Л.ЭНХБОЛД
09:50
35
Н.НОМТОЙБАЯР
73
Ө.ЭНХТҮВШИН
Чөлөөтэй
36
Х.НЯМБААТАР
74
С.ЭРДЭНЭ
Чөлөөтэй
37
Ц.НЯМДОРЖ
10:00
75
Д.ЭРДЭНЭБАТ
Чөлөөтэй
38
Н.ОЮУНДАРЬ
10:13
76
Ж.ЭРДЭНЭБАТ
-
2017 оны 1 сарын 26
Дорнод нутгаас төрөн гарсан Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгондалай олимпийн медаль, цолны мялаалгын хүндэтгэлийн хүлээн авалтаа хийхээр болжээ. Хүлээн авалт энэ сарын 29-нд болох бөгөөд өөрийн бүх л найз нөхдөө урин залсан байна.
-
2017 оны 1 сарын 26
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо БСШУСЯ-нд ажиллаж, энэ салбарт цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцлаа. БСШУСЯ-ны зүгээс салбарын хүрээнд хийж хэрэгжүүлэх ойрын болох хэтийн зорилго төлөвлөгөө хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулав.
Дээд боловсролын хүрээнд “Боловсролын тухай хууль”, “Дээд боловсролын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, холбогдох журмуудыг шинэчлэх, судалгаанд суурилсан их сургууль үндэсний хөтөлбөр боловсруулан батлуулах, үр дүнд суурилсан боловсрол хөтөлбөр боловсруулан батлуулах, сургалт судалгааны орчинг сайжруулах, оюутны хөгжлийн зээлийг олгох, орлоготой оюутан хөтөлбөрийг чанартай хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хийх юм.
Ерөнхий боловсролын сургуулийн хүрээнд “Сургалтын төлөвлөгөө нь Боловсролын стандартыг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулах сургалтын агуулга, хэлбэр, шаардагдах цагийн хэмжээ, хүний болон санхүүгийн нөөцийн хуваарилалт, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичиг юм. Одоогоор дунд анги 18 хичээл, сургалтыг дэмжих 3 үйл ажиллагаа, ахлах анги 10 дугаар ангид 11 хичээл заавал судалж, 8 бүлгийн 23 хичээлээс 4 хичээл сонгон судалдаг. Сургууль зохицуулах цагаар ажил мэргэжлийн чиг баримжаа, мэргэжил сонголтын хөтөлбөр судалж байна. 11-12 дугаар ангид 11 хичээл заавал судалж, 5 бүлгийн 15 хичээлээс 4 хичээл сонгон судалж байна “Ерөнхий боловсролын сургууль хүүхдэд зөвхөн шинжлэх ухааны мэдлэг, боловсрол, чадвар эзэмшүүлдэг газар биш. Ерөнхий боловсролын сургууль хүүхдийг эрүүл чийрэг, эерэг зан суртахуун, хүмүүжил, төлөвшилтэй, амьдрах ухаантай, эх оронч, үндэсний бахархалтай хүн болоход нь тусалдаг нийгмийн институци байх ёстойг онцлов”.
-
2017 оны 1 сарын 26
Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу Сангийн яам Тогтвортой амьжиргаа-3 төслийг 2015 оноос хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Тогтвортой амьжиргаа төсөл нь орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжиж буй 3 үе шатны төслөөс бүрдсэн 12 жилийн хөтөлбөр бөгөөд нэг, хоёрдугаар шатанд бий болсон ололт амжилтыг бататгах, нутагшуулах, сайн засаглалыг дэмжих, Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд орон нутагт шаардлагатай чадавхийг бэхжүүлэх зорилгоор 3 дахь шатны төслийг эхлүүлээд байна.
Төсөл нь гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэж байгаа бөгөөд Орон нутгийн засаглалын чадавхийг бэхжүүлэх арга хэмжээ, Сайн засаглал-Үр дүнд суурилсан урамшууллын хөтөлбөр, төслийн удирдлага зохион байгуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй.
Төслийн онцлогоос дурьдвал Сайн засаглал-Үр дүнд суурилсан урамшууллын хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн системийг монгол улсад нэвтрүүлэхээр зорьж байгаа бөгөөд 2017 онд сумдын Орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалтад 7 тэрбум орчим төгрөгийг урамшуулал хэлбэрээр болзол хангасан сумдад олгох мөн орон нутгийн хэрэгцээ шаардлагад үндэслэн чадавхи бэхжүүлэх арга хэмжээг зохион байгуулах юм.
Төслийн хүрээнд “Сумдын төсөв, санхүүгийн удирдлага” сэдэвт 2 өдрийн сургалт, семинарыг төвийн бүсийн Өвөрхангай, Архангай, Төв, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгуудын төлөөллүүдэд Сангийн яам, Тогтвортой амьжиргаа-3 төслийн зүгээс Улаанбаатар хотноо хамтран зохион байгууллаа.
Уг семинарт дээрх аймгуудын холбогдох төлөөллүүд оролцож Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилттэй холбоотой тулгамдаад буй асуудлаар харилцан санал солилцсон байна. Сангийн яамны зүгээс Төсвийн тухай хуулийн өөрчлөлт болон бусад холбогдох журмын өөрчлөлтүүдийг танилцуулсан. Тогтвортой амьжиргаа-3 төслийн хүрээнд орон нутгийн чадавхийг бэхжүүлэх цогц хөтөлбөрийг энэ жилд багтаан 21 аймгийн 330 суманд хэрэгжүүлэх юм. Тогтвортой амьжиргаа-3 төсөл нь улсын хэмжээнд төсөв, санхүүгийн салбарт хэрэгжиж буй хамгийн том төсөл бөгөөд нийт 330 сумыг хамрах юм.
-
2017 оны 1 сарын 26
Нийслэлийн статистикийн газраас 7 хоногийн хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.
-
2017 оны 1 сарын 26
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, БХ-ын ерөнхий хянан шалгагч хошууч генерал З.Болдбаатар нар Зэвсэгт хүчний дөрвөн ангийн үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчдын санал сэтгэгдлийг сонслоо.
Зэвсэгт хүчний 310 дугаар анги ангид бүтээн байгуулалт чамгүй хийгдсэн байна. Цаашид хийх шаардлагатай ажлууд олон байна тухайлбал шинээр агуулах барих хуучин агуулахын барилгад засвар хийх шаардлагатай байгаа тухай тус ангийн захирагч уламжилж байлаа. Зэвсэгт хүчний 314 , 011-р ангиудын ажилтай мөн танилцлаа. Тус ангид ашиглагдаж буй техник тоног төхөөрөмжүүд нь 1974 оноос өнөөг хүртэл тасралтгүй ашиглагдаж байгаа ч өнөөдөр зайлшгүй шинэчлэх шаардлагатай байгааг ангийн удирдлагууд онцоллоо. Мөн тусгай тоноглолтой засварын байр, техникийн ажилчдын байр, хуягт техникийн хөдөлгүүр туршилтын өрөөнүүд дутагдаж байгааг ч энэ үеэр хэлж байлаа. Батлан хамгаалахын сайдын орсон дараагийн анги бол Барилгын цэргийн гэх тодотголтой Зэвсэгт хүчний 017-р анги. Энх цагийн бүтээн байгуулалтанд цагийн цагт барилгачин дайчдын оруулсан хөлс хөдөлмөр шингэсэн байдаг нь энэ ангийн их үйлс бүтээлтэй салшгүй холбоотой. 2016 оны нэг, хоёрдугаар ээлжнээс эхлэн хугацаат цэрэгтэй болсон нь ангийн үйл ажиллагаанд ихээхэн тус нэмэртэй болжээ. Нэг жил цэргийн алба хаасан залуус халагдахдаа барилгын өргөн мэргэжлээр цаашид ажиллах мэдлэг чадвартай болохын зэрэгцээ мэргэжлийн үнэмлэхтэй болон халагдаж байгаа юм. Батлан хамгаалхын сайдын тушаалаар 2016 онд тус анги цэргийн байр, цэргийн гал тогоо, офицер ахлагчдын ажлын байрны өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлсэн нь 70 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд энэ хавар ашиглалтанд оруулах юм байна. Зэвсэгт хүчний найдвартай ар тал нь болж ирсэн дээрхи 4 ангийн үйл ажиллагаатай танилцах үеэр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ өндөржүүлсэн бэлэн байдал, байнгын нөхөн хангалт, нөр их хөдөлмөр зүтгэлээр Зэвсэгт хүчний үйл ажиллагаа хэвийн явагдах үндэс болдог. Улс эх орны эдийн засагтай уялдуулан байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, шинээр бүтээн босгох, арчлан хамгаалах тал дээрээ анхаарч ажиллах нь чухал гэдгийг онцлоод анги тус бүрийн өмнө тулгамдаж буй зарим асуудлуудыг судлан үзэж богино хугацаанд шийдвэрлэнэ гэдгээ илэрхийллээ.
-
2017 оны 1 сарын 26
АНУ-ын нийслэл Вашингтон хотноо зохиогдсон ”Дэлхийн мисс” тэмцээнд улсаа төлөөлөн загвар өмсөгч А.Баярцэцэг оролцож, шилдэг 11 миссийн нэгээр тодорч, түүхэн амжилтын эзэн болсон билээ. Тэрбээр АНУ-ын “Уорнер Брос” студийн киноны шалгаруулалтанд оролцохоор болжээ.
Тус студиэс А.Баярцэцэгт дэлхийн бэстселлер болж байгаа ”Галзуу Баян Азиуд” киноны шалгаруулалтад орох урилга ирүүлсэн аж. А.Баярцэцэг өнөөдөр шалгаруулалтад оролцох юм байна.
-
2017 оны 1 сарын 26
Анхны тоглолтоо тухайн үедээ л хит болж байсан “ Хилийн Заставын Хар нүдэн бүсгүй” дуугаараа нэрлэж, энэ цагаас хойш тасралтгүй 10 жил уран бүтээлийн дээжээ ард түмэндээ өргөн барьж яваа Монгол Улсын Гавьяат жүжигчин Лосолын Болдбаатарын бие даасан 11 дэхь тоглолт 2017 оны 01 сарын 27-нд Монгол бөхийн өргөөнд болох гэж байгаа гэнэ шүү. Анхны тоглолтоо ийнхүү өөрийн хит дуугаараа нэрлэж байсан бол 11 дэхь тоглолтоо 2016 онд хит болж хүн бүхний сонсох дуртай дууны нэг болсон “Хун цагаан хайр” дуугаараа нэрлэсэн гэнэ лээ.Болдоо Гавьяатыг нийтийн дуучид дундаа хамгийн олон сонсогчтой гэж яридаг. Бүр зарим хүмүүсийн ярих нь Жавхлангийн өмнө фэнүүдийнхээ тоогоор ч ордог гэсэн яриа бий шүү.Өнгөрсөн жил “Сүү гэрэлтсэн аялгуу” тоглолтоороо Бөхийн өргөөг пиг дүүргэж, нэгэн оройг дуутай хууртай өнгөрөөсөн эрхэм дуучин маань “Хун цагаан хайр” тоглолтондоо түмэн олноо морилон саатахыг урьж байгаа гэнэ.
-
2017 оны 1 сарын 26
Цаг уурын байгууллагаас 2017 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө зүүн аймгуудын нутгаар, 27-ны өдөр баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 28, 29-ний өдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, салхи 27, 28-ны өдөр ихэнх нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурна.
Иймд:
-Хүчтэй салхи шуурганы үеэр эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, иргэд холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;
-Цас орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гардаг тул холбогдох мэргэжлийн байгууллагууд хүч хэрэгслийг тодотгон бэлтгэл, бэлэн байдлаа хангах;
-Хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин замд олноор саатаж түгжрэл үүсэх, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул шаардлагатай тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагууд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийдэг тул Онцгой байдлын ерөнхий газрын 325726, 265726 дугаарын утсанд холбогдож мэдээлэл авахыг зөвлөж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
-
2017 оны 1 сарын 26
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн /2017.01.25/ хуралдаан 14 цаг 50 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Уг хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Аудитын сэдэв батлах тухай Төсвийн Байнгын хорооны тогтоолын төсөл, Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай Төсвийн Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Улсын Их хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий найман гишүүн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт, Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат тэргүүтэй Сангийн яамны холбогдох мэргэжилтнүүд оролцсон юм.
Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар уг хуулийн төсөлд Засгийн газар санал өгсөн эсэхийг ажлын хэсгээс тодруулав. Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Уг хуулийг дэмжихээр шийдсэн” гэж хариуллаа.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатбар хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэснийг ирэх гуравдугаар сарын 01 гэж өөрчлөх гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив. Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаархи Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулахаар боллоо.
Төсвийн Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв
Үргэлжүүлэн Аудитын сэдэв батлах тухай Төсвийн Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хуралдаанд Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар тэргүүтэй ажлын хэсэг оролцлоо. Төрийн аудитын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалтыг үндэслэн Төрийн аудитын байгууллагын 2017 онд хийх аудитын сэдвийг боловсруулсан байна. Үндэсний аудитын газраас боловсруулсан 2017 онд хийх аудитын сэдвийн төлөвлөгөөнд хуулийн дагуу хийх аудитын сэдэв 12, шинээр 11 чиглэлд адит хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, Төсвийн байнгын хорооны саналаар Концессийн тухай хуулиар төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад батлагдсан арга хэмжээний хэрэгжилт, үр дүн, Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт, Засгийн газрын өрийн удирдлагын хэрэгжилт, үр дүн, Засгийн газраас олгосон векселийн үр дүн, Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого, Эрчим хүчний үнэ тарифын зохицуулалт үр дүн гэсэн зургаан сэдвээр аудит хийхээр тусгасан байв.
Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Баделхан, Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар, Б.Баттөмөр нарын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс Захиргааны ерөнхий хууль шиг саяхан батлагдсан хууль, хөтөлбөрийн хэрэгжилтэд аудит хийх нь оновчгүй гэж байлаа. Иймд Аудитын сэдвийн төлөвлөгөөнөөс “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийн хэрэгжилт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтэд аудит хийхийг хасах нь зүйтэй гэж үзэв. Үүний оронд улсын төсөвт үйлдвэрийн газруудын үр ашиг, Төрийн орон сууцны корпораци, Монголбанкны үйл ажиллагаанд аудит хийх санал оруулах нь зүйтэй гэж үзсэн юм.
Энэхүү саналыг гишүүдийн 90 хувь нь дэмжсэн учир үргэлжлүүлэн Аудитын сэдэв батлах тухай Төсвийн Байнгын хорооны тогтоолын төслийг батлая гэсэн саналыг гишүүдийн олонхи нь дэмжих нь зүйтэй гэж үзлээ.
Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаар 389 байхаар тусгажээ
Үүний дараа Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай Төсвийн Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төсөлд Төрийн аудитын байгууллагын орон тооны бүтцийг хавсралтаар батлах, орон тооны дээд хязгаарыг 389 хүнээр тогтоох, Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын ерөнхий бүтцийн бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн байгууллагын орон тоо, төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгуулан зохион байгуулалтын бүтцийг баталж, удирдлагыг томилж ажиллуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторт зөршөөсөн талаар тусгагджээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ч.Улаан, Х.Баделхан нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Амарзаяа нар санал хэлсэн юм. Гишүүдийн зүгээс Төрийн аудитын байгууллага сүүлийн жилүүдэд батлагдсан орон тоогоороо ажиллаж байгаа эсэхийг тодруулсан юм.
Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар 2014 оноос хойш Төсвийн байнгын хорооны батласнаар орон тоо 389 хүнтэй байгаа. Орон тоог давуулсан, дутуудуулсан асуудал байхгүй. Үндэсний аудитын газарт 109, нийслэл дэх төрийн аудитын газар 50, орон нутаг дахь төрийн аудитын салбарт 230 хүн ажиллаж байгаа гэж байв.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар уг тогтоолын төслөөс “Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын ерөнхий бүтцийн бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн байгууллагын орон тоо, төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгуулан зохион байгуулалтын бүтцийг баталж, удирдлагыг томилж ажиллуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторт зөршөөсүгэй” гэсэн заалтыг хасах саналтай байсан бол УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Үндэсний аудитын газар адиутын шалгалтын дараа зөвлөмж гаргахдаа Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа асуудал, холбогдох хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа эсэх талаар санал авдаг байх хэрэгтэй гэсэн саналыг хэлж байв.
Ингээд Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай Төсвийн Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 26
09:30 цагт: ХУД-ийн ЗДТГ-ын хажууд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг нураан, шинээр барьсан 160 айлын орон сууцны нээлтийн ажиллагаа болно.
10:00 цагт: МҮХАҮТанхим, ШУТИС-ийн БУХСургууль хамтран тус Танхимын үзэсгэлэнгийн танхим, 507 тоот уулзалтын өрөөнд “ЖДБ ба МХХТ-ийн салбарын эдийн засаг, менежментийн асуудлууд” сэдэвт онол, практикийн хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, ХХМТГ, ХХЗХ, МТҮП, Нийслэлийн ЖДҮГ, Старт-ап Монголиа, УБТЗ болон “ITZONE” ХХК, “Скайтал” ХХК, “Монгол контент” ХХК-ны төлөөллөөс гадна “DELL” брэндийн Ази, номхон далайн бүсийн сүлжээний бизнес хариуцсан менежер, ШУТИС, МУИС-ийн эрдэмтэн, докторууд илтгэл тавьж сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлнэ.
11:00 цагт: Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэл хийнэ.
MN-Мэдээллийн төвд
11:00 цагт: Залуу малчдыг дэмжих аяны хүрээнд тоглогдох “Увертюра” хамтлагийн “Монгол минь” тоглолт болон Морин спорт, залуу уяачдын холбооноос санаачилсан тус аяны талаарх мэдээллийг сонирхоорой.
12:00 цагт: “Эх нутаг, хүн зоноо хамгаалъя” төрийн бус байгааллагаас төрийн далбаа, төрийн дуулал алдаатай байгаа талаар “Төрийн дууллаа билэгдэн өргөе” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
13:00 цагт: Нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдүүдийн 51 хувь нь (2011 оны байдлаар) жирэмсний үеийн эмгэгийн улмаас хорвоог орхисон нь тогтоогдсон аж. Иймээс эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад жирэмсний хяналтыг сайжруулах нь үр дүнтэй талаар “Гэрэлт Ирээдүй” төслийн багаас мэдээлэл хийнэ.
-
2017 оны 1 сарын 26
..Тендер зарлаж уг тендерт Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк гэх хоёр банкнаас санал ирүүлж нэг нь ялагч болжээ. Ийнхүү эзэн холбогдогч ч үгүй, хэн авсан нь ч мэдэгдэхгүй байсан барилгын суурийг зарсан эзэн, авсан эзэн хоёр тодорхой боллоо...
-
2017 оны 1 сарын 26
...2016 оны сонгуулийн дараа хуваасан бялуунаас үнэрлэх төдий хувь хүртсэн нь Сү.Батболдын фракц л гэхэд М.Энхболдыг дэмжинэ гэсэн байр сууринаас хандаж байгаа гэх. Харин намаа шинэчлэх залуус дэмжих гэхээсээ илүүтэй эсрэг байр суурьтай байгаа юмдаг уу даа. Тийм ч учраас Ерөнхийлөгчийн сонгуульд битүүхэн зэхэж суугаа Ц.Нямдоржийг дагасан гэх...
-
2017 оны 1 сарын 26
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2017 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 26, 27-НЫ ӨДӨР /ПҮРЭВ, БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ