зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5085 5086 5087 5088 5089 5090 5091
  • Банк дээрэмдсэн ах дүүсийг шүүх хурал үргэлжилж байна
    2016 оны 4 сарын 22
    Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Таван шард байрлах Худалдаа хөгжлийн банкинд төрсөн ах, дүүс болох сэжигтэн Э, Б нар нь халдаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн билээ. Тэднийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 147, 147.3-аар эрүү үүсгэн шалгаж байгаа юм.


    Тэгвэл тэднийг өнөөдөр 11 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх юм байна.


    Хэргийг эргэн санавал,

    Хэрэгтэн Э, Б нар нь 1985, 1992 онд мэндэлсэн, төрсөн ах дүү хоёр байжээ. Тэд нийт 424 сая төгрөг дээрэмдсэн бөгөөд автомашинаас нь 394 саяыг, мөн ломбардад тавьсан автомашинд нуусан 30 сая төгрөгийг хураан авч банкинд хүлээлгэн өгч хохиролгүй болгосон байдаг. Тэд өмнө нь найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ч тэр нь дампуурч, их хэмжээний өрөнд орсон тул дээрэм хийсэн. Мөн цахим хуудсанд байршуулсан зараар “Дробинк” маркийн буу худалдан авч, банк дээрэмдсэнийхээ дараа гол руу шидсэн байдаг.
  • Шилэн дансны мэдээллийг иргэдэд хялбаршуулан мэдээлдэг болно
    2016 оны 4 сарын 22
    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Нийслэлийн шилэн дансны мэдээллийн цахим хуудас” ажиллуулах талаар хэлэлцлээ.

    Хуралдаанд асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.

    Төрийн захиргааны төв болон орон нутгийн төр захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв, худалдан авах ажиллагаа болон уул уурхайн олборлох салбарын ил тод, нээлттэй байдлын судалгаа, үнэлгээг хараат бус зармын хүрээнд хийж гүйцэтгэдэг “Ил тод байдал сан” ТББ нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүсэлт тавьсан байна. Уг хүсэлд нийслэлийн хэмжээнд Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхдээ иргэдэд мэдээллээ хүртээмжтэй байдлаар хүргэх зорилгоор Нийслэлийн шилэн дансны мэдээллийн тусгай цахим хуудас ажиллуулах санал гаргажээ.

    Сайн засаглалыг бэхжүүлэх нэг чухал нөхцөл нь төрийн байгууллагын үйл ажиллагаа болон төсвийн илт тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх явдал юм. Нийслэлээс засаглалыг сайжруулах, төрийн үйлчилгээг ил тод, тэгш, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд олон ажлыг санаачлан зохион байгуулж байна. Түүний нэг нь нээлттэй, ил тод зарчмыг баримтлан нийслэлийн ИТХ-аас гаргасан тогтоол, шийдвэр, нийслэлийн Засаг даргын захирамж, төсвийн мэдээлэл, удирдлагуудын гадаад, дотоод томилолтын зардлын тайлан, тендерийн мэдээллийг Нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсаар шуурхай хүргэж байна. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Шилэн дансны тухай хууль санаачлан, УИХ-аар батлан, хэрэгжиж эхэлснээс хойш “Шилэн данс” цэсийг тус цахим хуудсанд ажиллуулж байна. Хуулийг нийслэл манлайлан хэрэгжүүлж байгаа бөгөөд төсвийн мэдээллийг иргэдэд танилцуулахаас гадна ирэх оны төсвийн төслийг бэлтгэхдээ хороогоор дамжуулан санал асуулгад санал авч, иргэдийн саналыг тусган ажиллаж байгаа юм.

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар уг ауудлыг хэлэлцээд нийслэлийн төсвийн мэдээллийг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх нь зүйтэй гэж үзээд “Ил тод байдал сан” ТББ-ын саналыг дэмжин, шаардлагатай мэдээллээр хангаж ажиллахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Импортын тарифын зохицуулалт хийсэн 100 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалт
    2016 оны 4 сарын 22
    Аж үйлдвэрийн яам энэ оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд дотоодын зах зээлийг хамгаалах, борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байна.

    Аж үйлдвэрийн яам өнгөрсөн онд таван бүлгийн 10 гаруй барааны импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлсэн нь импортыг бууруулж, үйлдвэрлэлийг идэвхжүүлсэн эерэг үр дүнтэй байлаа. Тиймээс ч энэ удаад импортын 14 бүлгийн 28 зүйлийн 100 гаруй нэр төрлийн барааны гаалийн албан татварын хувь хэмжээг 5-20 хүртэлх хувиар нэмэгдүүллээ. Чанар, стандартын шаардлага хангасан дараах 100 гаруй нэр төрлийн барааг 100 хувь дотооддоо үйлдвэрлэж байгаа төдийгүй дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой.
  • ҮХЦ: Жагсаалтаар сонгох заалтыг хүчингүй болгов
    2016 оны 4 сарын 22
    Энэхүү хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийг хувь тэнцүүлсэн буюу пропорциональ хэлбэрээр явуулах боломжийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөөгүй, харин аль нэг намд бус нэр дэвшигч иргэнд өөрт нь саналаа өгч Улсын Их Хурлын гишүүнийг сонгох үзэл баримтлалыг тогтоосон хэмээн Цэц үзээд Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын хувь тэнцүүлсэн тогтолцоотой байх тухай заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн Улсын Их Хурлын 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгохоор заасан заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байна хэмээн шийдвэрлэлээ.

    _DSC0446

    Иймд Үндсэн хууль зөрчсөн Сонгуулийн тухай хуулийн дээр дурдсан заалтуудын үйлчлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж, 2016 оны 05 дугаар дүгнэлтээ гаргалаа.

    ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ
  • Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    2016 оны 4 сарын 22
    Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • ”Приус”-ийн батарей “шүдний өвчин” болж эхэлжээ
    2016 оны 4 сарын 22
    Нүдээ аниад чулуу шидэхэд нэг ”Приус” оногддог, жолооч нь СТА, СТА нь годон гуталтай гэх хошин боловч хоржоонтой яриа байдаг. Түлш бага зарцуулдаг, эдийн засагт хэмнэлттэй учраас приус маркийн автомашиныг монголчууд үнэхээр өргөн хэрэглэх болсон. Энэ оны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн шинэчилсэн тоо гараагүй учраас яг өнөөдөр хэдэн ”Приус” байгааг чөтгөр бүү мэд. Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар Монгол Улсын хэмжээнд 66181 ”Приус” байна гэсэн судалгааг Авто тээврийн үндэсний төвөөс гаргажээ. Энэ нь нийт суудлын тэрэгний 24 хувийг эзэлдэг гэсэн үг. Уг нь түлш бага зарцуулдаг хосолмол хөдөлгүүртэй, байгаль орчинд ээлтэй автомашины хэрэглээг дэлхий нийтэд дэмжиж буй. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр ”Приус” машины батарей Монгол Улсын “шүдний өвчин” болж эхэлжээ. Учир нь, хар тугалгатай батарей, аккумляторын болон никель кадми, мөнгөн ус агуулсан батарейн хаягдал, аккумлятороос ялгаж авсан электролитийн уусмал зэрэг нь аюултай хог хаягдлын жагсаалтад бүртгэлтэй. Гэвч өнөөдрийг хүртэл Монгол Улс аюултай хог хаягдлыг энгийн хогноос тусгаарлан устгаж булах, хог хаягдлын тусгай цэггүй. Тиймээс Монголын тал нутгийн хаа л бол хаана автомашин, мотоцикль, нарны зайн хуучирч муудсан батарей, гар чийдэн, радио бусад ахуйн хэрэгсэлд ашиглаад дууссан хуруу зайнууд хөглөрч байна. Үүн дээр нэмэгдээд ”Приус”-ийн ажиллахаа больсон олон мянган батарей хурдтайгаар хүч түрэн орж ирлээ. Зөвхөн ”Приус”-ийн гэлтгүй автомашины аккумляторын 55-60 хувийг хар тугалга эзэлдэг байна. Мөн 35-38 процентын концентрацтай хүхрийн хүчил 30 орчим хувь агуулдаг. Тиймээс ашиглалтын хугацаа дууссан тохиолдолд их хэмжээний хорт бодис орчинд тархаж хүн амьтан, байгалийг хордуулдаг байна.
  • Чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв
    2016 оны 4 сарын 22
    Чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв
  • С.Зоригийг хөнөөсөн этгээдүүдийг олсон, одоо захиалагчийг нь олох үлдлээ
    2016 оны 4 сарын 22
    С.Зориг 1998 оны 10 дугаар сарын 2-нд гэртээ хэрцгийгээр алагдсан. Тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн 60-р зүйл улс төрийн зорилгоор аллага үйлдэх, 86-р зүйл хүнийг санаатай алах гэж давхар хүндрүүлэх нөхцөлтэйгөөр зүйлчилсэн байдаг. 62-р зүйлийг тухайн үеийн хуулиар тагнуул, 86-р зүйлийг цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажил явуулдаг. Ийм учраас хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгаж байсан юм. Тухайн үед энэ хэргийг гэрчээр талийгаачийн эхнэр Б.Булганыг татаж тайлбар авсан байдаг. Харин өнөөдөр түүнийг сэжигтнээр татаад байгаа ажээ.
  • Дарханы АН-ынхан өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ
    2016 оны 4 сарын 22

    АН-ынхан өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ
    Өнөөдөр 8 цаг 28 минут

    Share on Facebook
    84
    Share on Twitter
    0

    Дархан-Уул аймгийн ардчилсан намынхан өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. Тэд АН-ын дарга З.Энхболдод хандаж мэдэгдэл хүргүүлж байна. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    Дархан Уул аймгийн Ардчилсан нам 2004 оноос бүх шатны сонгуулиадад ялагдаж ирсэн. Энэ байдлын улмаас ардчилсан намын олон мянган гишүүдийн саналаар 2007 оноос хойш анх удаа шударга сонгууль явуулахаар 2013.12.24 намын хорооны тогтоол гарсан. Гэвч олон жил намаа ялагдуулсан удирдлагууд үндсэн дүрэм зөрчиж Дархан сумын намын даргыг хууль бусаар огцруулж , дүрмийн бус сонгууль явуулсан тухай хяналтын ерөнхий хорооны тогтоол байдаг.

    2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр АН-ын Хяналтын ерөнхий хорооны тогтоол гарч, дүрэм бусаар намын дарга болсон Н.Мөнхдашийг сонгосон 2013.07.19 хурлыг хүчингүйд тооцсон .

    2014 оны 10 сарын 13 өдрийн АН-н хяналтын ерөнхий хорооны тогтоол гарч намын хорооны бүх гишүүдийн сонгуулийг явуулахдаа сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо нь Дархан сумын зөвлөлдөх зөвлөлтэй зөвшилцөж хэсгийн хороог байгуулах ёстой байдаг. Ингэхдээ хэсгийн хороог өөрсдийн талд байгуулахын тул Дархан сумын АН –н дарга Баярааг хууль бусаад чөлөөлсөн, намын тамгыг хуурамчаар хийсэнийг тогтоосон тогтоол гаргасан байдаг.

    Ингэж үндсэн дүрэм зөрчиж сонгогдсон гэх хууль бус даргатай , хууль бус намын хороо байсаар байтал Дарханы ардчилсан намыг дарга Н.Мөнхдаш төлөөлнө хэмээн Ардчилсан намын дарга З.Энхболд та 2014.11.24 өдөр үндсэн дүрмийг уландаа гишгэж тодорхойлолт хийж өгсөнөөр бүх маргааны эхлэл тавигдсан байдаг. Ардчилсан намын үндсэн дүрмийг намын дарга ч бай жирийн гишүүд ч бай бүгд заавал биелүүлэх үүрэгтэй байдаг.

    Ингэж хууль бусаар тодорхойлолт хийж өгсөнөөр Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос Дархан уул аймгийн ардчилсан намын маргаантай байдлыг хяналтын ерөнхий хорооноос нэг мөр шийдэгдтэл бүх шатны сонгууль явуулахыг хориглосон байсаар байтал үүнийг зөрчиж хууль бус ҮЗХ ны сонгуулийг явуулж Шонхор фракцийн 4 хүнийг ҮЗХ –д сонгогдсон мэтээр ҮЗХ ны хуралд танилцуулах гэж байгаад намын олон гишүүд бид эсэргүүүцэж байна.

    Та фракцгүй ардчилсан намын даргын хувьд үндсэн дүрэм болон хяналтын ерөнхий хороо болон дотоод сонгуулийн хорооны шийдвэрийг биелүүлж Дарханы ардчилсан намын маргаантай асуудлыг үндсэн дүрмийн хүрээнд шийдвэрлэж

    Хууль бусаар явагдсан ҮЗХ сонгуулийг хүчингүй болгохыг шаардаж байна

    Намын үндсэн дүрэм болон хяналтын ерөнхий хорооны 2013.11.18 ны 02 тоот тогтоол , 2014.10.13 ны 03 тоот тогтоол , дотоод сонгуулийн хорооны 2015.01.08 тоот тогтоолуудыг үгүйсгэж хийж өгсөн 2014. 11.24 өдрийн итгэмжлэлийг хүчингүй болгохыг шаардаж байна.

    Дарханчууд үүр үүрийн төлөөлөл болох 35 хүн Ардчилсан намын төв байранд 9 хоног улс төрийн суулт хийж шаардлага хүргүүлсэн боловч бидэнд ямар нэгэн хариу өгсөнгүй. Энэ тэмцэл бол Дархан ардчилсан намын 12 жилийн ялагдалыг зогсоохуу , үргэлжлүүлэхүү гэдэг тэмцэл болохоос хэн нэгний дарга цэрэг болох тухай асуудал биш юм. Бидний шаардлагад 2016.04.27 өдрийн дотор хариу өгөхгүй тохиолдолд улс төрийн өлсгөлөн зарлахаа үүгээр мэдэгдэж байна.

    ДАРХАН УУЛ АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮД
  • Өнөөдөр олон улсын эх дэлхийн өдөр
    2016 оны 4 сарын 22
    Өнөөдөр олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна. 2009 оны НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанаар дөрөвдүгээр сарын 22-ны өдрийг Эх дэлхийн өдөр болгон тэмдэглэж байхаар болжээ. Энэхүү өдрийг АНУ-д 1970 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд 1990 он гэхэд дэлхийн 140 гаруй оронд тэмдэглэдэг болсон байна.

    Жил бүр өөр өөр уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг энэ өдрийг 2016 онд “Trees for the Earth” буюу “Дэлхийдээ мод тарьцгаая” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. 2020 онд тохиох Эх дэлхийн өдрийн 50 жилийн ойгоо угтан 7,8 тэрбум мод тарих зорилгодоо дэлхийн хүн нэг бүрийг уриалан дуудаж байна.

    Энэ өдөр хүссэн хүн бүхэн гудамж талбайгаа зүлэгжүүлэх, засаж янзлах үйлст оролцох боломжтой юм.

  • АЕПТ-ийн Төслийн хорооны хуралдаан боллоо
    2016 оны 4 сарын 22
    Монгол Улсын Их Хурал Ази, Европын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалт /АСЕМ/-ын хүрээнд Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо 2016 оны 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалт нь Ази, Европын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалтын хүрээнд болох хэд хэдэн цуврал арга хэмжээний эхнийх нь юм.

    Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын Бэлтгэл хурал өнөөдөр /2016.04.21/ 15 цаг 30 минутад Төрийн ордны хуралдааны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болов. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун даргалж, Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад хүрэлцэн ирсэн улс орнуудын парламентын төлөөлөгчид оролцлоо.

    Хуралдаан даргалагч Ази-Европын парламентын түншлэлийн энэ удаагийн уулзалтад одоогоор дэлхийн 32 орны парламентын төлөөлөгчид оролцохоор ирээд байгааг хуралдааны эхэнд дуулгаад маргааш нээгдэх Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын хөтөлбөрийн төслийг парламентын гишүүдэд танилцуулсан юм.

    Ази, Европын парламентын түншлэлийн хуралдааны дэгийн дагуу Нэгдсэн хуралдааныг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд даргална. Энэ удаагийн уулзалт нь “Ази-Европын парламентын түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд явагдах бөгөөд “Үр дүнтэй олон талт харилцаа, хамтын ажиллагаа”, “Ирээдүйн төлөөх түншлэл” гэсэн сэдвээр хоёр салбар хуралдаан хийх юм.

    Бэлтгэл ажлын энэ удаагийн хуралдаанаар Ази-Европын парламентын түншлэлийн хуралдааны журмын дагуу хоёр салбар хуралдаан болон нэгдсэн хуралдаануудад илтгэл тавих орнуудын төлөөлөгчдийг хэлэлцэж тогтов. Уулзалтын орчуулгыг англи, монгол, орос, хятад, япон, итали хэлээр явуулах юм байна.

    Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын нээлт 2016 оны 04 дүгээр сарын 22-ны 09 цагаас Төрийн ордны Их танхимд болж, уулзалтыг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд нээж үг хэлнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ази, Европын парламентын түншлэлийн 8 дугаар уулзалтын Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо нар үг хэлэх юм.

    Бэлтгэл ажлын хурлын дараа Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын Төслийн /баримт бичгийн/ хорооны хуралдаан болж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун даргалав. Төслийн хорооны хуралдаанаар Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтаас гаргах Тунхаглалын төслийг хэлэлцлээ. Тунхаглалын төслийг уулзалтад оролцох орнуудын парламентын төлөөлөгчдөд урьдчилан хүргүүлж, ирүүлсэн саналуудыг төсөлд нэгтгэн тусгаж эцсийн хувилбарыг уулзалтад оролцож буй орнуудын парламентын төлөөлөгчдөд тараасан байна.

    Ази-Европын парламентын түншлэлийн хуралдааны журамд Тунхаглалын баримт бичгийг хэрхэн хэлэлцэж батлах талаар тодорхой заасан байдаг аж. Энэ дагуу хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн С.Оюун Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтаас гаргах Тунхаглалын төслийг заалт тус бүрээр нь парламентын гишүүдэд уншиж танилцуулан саналыг нь сонсов. Төслийн хорооны хуралдаанд оролцсон парламентын төлөөлөгчид Тунхаглалын төсөлтэй холбогдуулан саналаа хэлж, төслийн зарим заалтыг өөрчлөн найруулах, утга агуулгыг сайжруулах зэрэг засвар оруулан нэгдсэн байр суурьт хүрсэн тул Тунхаглалын төслийг маргааш үдээс хойш болох Нэгдсэн хоёрдугаар хуралдаанд оруулж батлуулахаар тогтов.

    Тунхаглалын төслийг хэлэлцэхэд Ази, Европын улс орнуудын парламентын төлөөлөгчид маш идэвхтэй оролцож, үнэтэй санал гаргаж төсөлд тусгуулан ажил хэрэгчээр хандсанд нь Төслийн хорооны хуралдааныг даргалсан Улсын Их Хурлын гишүүн С.Оюун талархал илэрхийллээ. Тунхаглалын төслийг хэлэлцсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Төслийн хорооны хурал даргалагч С.Оюун Нэгдсэн хуралдаанд танилцуулах юм байна.

    Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын төгсгөлд Тунхаглалыг батлах бөгөөд энэхүү баримт бичигт Ази-Европын парламентын түншлэлийн үүрэг болон хоёр тивийн цаашдын хамтын ажиллагаанд гүйцэтгэх парламентчдын үүрэг, оролцоог тусгахаар төлөвлөжээ. Уг Тунхаглал нь дэгийн дагуу АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр танилцуулагдах юм байна.

    Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад нийт 32 орон (Монгол Улсыг оролцуулан) болон Европын Парламентаас 150 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна. Үүний дотор Энэтхэг, Тайланд, Итали (Сенатын танхим) гэсэн 3 улсын парламентын дарга, Австрали, Польш, Унгар, Вьетнам, Индонези, Финланд, Итали (Төлөөлөгчдийн танхим), Испани гэсэн 8 улсын парламентын дэд дарга нар оролцохоо нотлоод байна.

    Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Улсын Их Хурлын даргын захирамжаар Үндэсний хороо байгуулагдаж, даргаар нь Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж ажиллаж байна. Мөн ажлын хэсэг байгуулагдаж, ахлагчаар нь Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар ажиллаж байгаа юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • ”Ядуугийн зовлон-2” өнөөдөр нээлтээ хийнэ
    2016 оны 4 сарын 22
    Монголын кино урлагт тэр дундаа аймшгийн кинонд нэгэн кино шинээр нэмэгдэж байгаа нь “Ядуугийн зовлон-2” юм. Тэрээр кино урлагийг тэргүүлэгч чадварлаг хамт олны хөдөлмөрөөр бүтэж буй тус кино энэ сарын 22-ний өдөр буюу баасан гарагт бүх кино театруудаар гархад бэлэн болжээ.


    Киноны Хүдэрийн дүрд МУГЖ Д.Хүрэлхүү, Уянгын дүрд А.Адилцэцэг дахин тоглосон бөгөөд Д.Хүрэлхүүгийн охин Х.Намуун, МУСТА П.Эрдэнэзаан нар дүр бүтээсэн байна.

    Кино эхлэхээс дуусах хүртэл үзэгчдийг уйдаахгүй дэлгэцийн өмнө барьж чадна гэдгээ кино багийнхан ам бардам хэлээд байгаа. “Ядуугийн зовлон-1” УСК одоогоос 18 жилийн өмнө үзэгч түмэнд хүрч өнөөдрийг хүртэл яригдсан сэдэв. Тэгвэл “Ядуугийн зовлон-2” ч мөн адил гарч эхлэхээсээ өмнө олны ярианы сэдэв болоод байгаа бөгөөд гарсан даруйдаа үзэгчдийг байлдан дагуулах нь дамжиггүй биз.
  • ЦЕГ: Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбумыг зарцуулжээ
    2016 оны 4 сарын 22
    Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум зарцуулсан гэлээ
    : 2016-04-22 10:27:05 : 765

    
    



    УИХ-ын гишүүн Х.Баттулгын эзэмшлийн ”Баянгол” зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг ”Баялагийн хувь”, ”Түмэн хишигтэн” гэх хоёр компанид энэ сарын 11-ны өдөр ЦЕГ-ын газраас санхүүгийн шалгалт хийсэн.

    Тэгвэл эл шалгалтын талаар дөнгөж сая ЦЕГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тодруулбал, шалгалтын үеэр Х.Баттулга нь нэр дурдагдаж буй хоёр компанид ямар нэгэн хувь эзэмшдэггүй болохыг олж тогтоосон байна.

    Харин хуулийн байгууллагад саатуулагдан шалгагдаж буй түүний туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум төгрөгийг захиран зарцуулсан болох нь шалгалтын явцад илэрсэн талаар мэдээллээ.

    Энэ тухай дэлгэрнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
  • Боуннханг Ворачит Лаосын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    2016 оны 4 сарын 22
    Лаосын Үндэсний Ассемблейн чуулганд тус улсын шинэ Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт явагдаж, санал хураалтын эцсийн дүнгээр Коммунист Намын дарга Боуннханг Ворачит Лаосын Ерөнхийлөгчөөр сонгогдон, томилогдсон байна. Боуннханг Ворачит томилогдсоныхоо дараа ”Улс орон, ард түмнийхээ төлөө хүчин зүтгэх сайн бөгөөд үнэнч шударга Ерөнхийлөгч байхаа амлаж байна. Миний бие Лаос улсын хууль дүрмийг чандлан сахиж, сайн туршлагыг эх орондоо нэвтрүүлж, Засгийн газрын бодлогын дагуу үйл ажиллагаа явуулахын сацуу энхийн, ардчилсан зарчмын дагуу улсынхаа гадаад бодлогыг бэхжүүлэхийг хичээн ажиллах болно” хэмээжээ.

    Лаосын Гадаад Хэргийн Сайдын албыг хашиж байсан Тонглун Сисулит мөн 99 хувийн саналаар тус улсын Ерөнхий Сайдаар сонгогдсон байна. Шинэ Ерөнхий Сайд 18 сайд бүхий танхимаа бүрдүүлжээ. Лаос улсын шинээр сонгогдоод байгаа хоёр удирдагч хоёулаа олон ургальч үзэлтэй улс төрчид бөгөөд хөрш зэргэлдээх АСЕАН-ы гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа зузаатгах асуудлыг чухалчилж байгаа ажээ. Лаос улс мөн энэ жил АСЕАН хэмээх бүс нутгийн энэхүү томоохон байгууллагыг тэргүүлж байгаа билээ.
  • Чуулган: Гадаад харилцааг эдийн засагжуулах шаардлагатай
    2016 оны 4 сарын 22
    Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум зарцуулсан гэлээ
    : 2016-04-22 10:27:05 : 765

    
    



    УИХ-ын гишүүн Х.Баттулгын эзэмшлийн ”Баянгол” зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг ”Баялагийн хувь”, ”Түмэн хишигтэн” гэх хоёр компанид энэ сарын 11-ны өдөр ЦЕГ-ын газраас санхүүгийн шалгалт хийсэн.

    Тэгвэл эл шалгалтын талаар дөнгөж сая ЦЕГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тодруулбал, шалгалтын үеэр Х.Баттулга нь нэр дурдагдаж буй хоёр компанид ямар нэгэн хувь эзэмшдэггүй болохыг олж тогтоосон байна.

    Харин хуулийн байгууллагад саатуулагдан шалгагдаж буй түүний туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум төгрөгийг захиран зарцуулсан болох нь шалгалтын явцад илэрсэн талаар мэдээллээ.

    Энэ тухай дэлгэрнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
  • 300 мянган иргэнийг улаанбурханы эсрэг вакцинд хамруулна
    2016 оны 4 сарын 22
    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд боллоо. Хуралдаанаар Эх хүүхдийн эндэгдэл, Улаанбурхан өвчний талаар мэдээлэл сонслоо.

    Асуудлыг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат танилцууллаа.
    Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн 9 орны тоонд орсон бөгөөд эх хүүхдийн эндэглийг бууруулах, ХДХВ/ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэх гэсэн ЭМ-ийн зорилтуудын хүрээнд 1000 амьд төрөлтөд ногдох нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 онд 63,4 байсан бол 2015 онд 15,3 болж 4,1 дахин, 1000 амьд төрөлтөд ногдох тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 онд 87,5 байсан бол 2015 онд 18,4 болж 4,7 дахин, эхийн эндэгдэл 2015 онд 100 000 амьд төрөлтөд 26 болж 1990 оны түвшинээс 7,6 дахин буурсан байна. Улсын хэмжээнд он гарсаар 15540 тохиолдол бүртгэгдсний 7808 /50,2 хувь/ нийслэл хотод бүртгэгдсэн байна. Тав хүртэлх насны 491 хүүхдийн эндэгдэл бүртгэгдсний 427 буюу 87 хувь нь нэг хүртэлх насанд эндсэн байна.

    Харин Улаанбурхан өвчлөл, нас баралтын мэдээллийг өнгөрсөн жилүүдтэй харьцуулж танилцуулвал
    2001 онд өвчлөл-10677, нас баралт-7
    2002 онд өвчлөл-2015, нас баралт-3
    2003 онд өвчлөл-18, нас баралт-0
    2004-2005 өвчлөл-0, нас баралт-0
    2006-2009 өвчлөл-72, нас баралт-0
    2010-2014 өвчлөл-0, нас баралт-0
    2015 онд өвчлөл-23464, нас баралт-8
    2016 он /04 сарын эхний долоо хоног хүртэл/ өвчлөл 15540, нас баралт-62 /0,3 хувь/
    Салбар яам, газар, эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд болон ажилтан, албан хаагчид шаардлагатай, боломжтой бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа. Одоогоор халдварын дэгдэлт тогтворжсон гэж нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат мэдээллээ. Өвчлөгсдийн насны байдлыг харвал их, дээд сургуулийн оюутан, бага насны, нярай хүүхдүүд өвчлөх тохиолдол их байна. Олон Улсын жишгээс Улаанбурхан халдвар дэглэлтийн үед хорио цээр тогтоодоггүй, тус өвчний халдварыг дархлаажуулалт, вакцинаар урьдчилан сэргийлж, эмчилдэг байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор дутагдалтай тоног төхөөрөмж, дархлаажуулалтын вакцин нийлүүлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан саналын дагуу тохиолдол өндөртэй байгаа их, сургуулийн оюутан, бага насны хүүхэд зэрэг 300 мянга гаруй иргэнийг сайн дурын вакцинд хамруулах ажил 5 дугаар сард явагдана. Тиймээс их, дээд сургуулийн захиргаанаас суралцагсдыг сайн дурын вакцинд хамруулах ажлыг идэвхтэй зохион байгуулах шаардлагатай байгаа гэдгийг хэллээ. Вакцин хийх тусгай цэгүүдийг нийслэлийн нутаг дэвсгэрт байгуулах бөгөөд байршлууд ирэх долоо хоногт тодорхой болно гэлээ.

    Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Жирэмсэн болон нярай хүүхэдтэй эхчүүд дархлаагаа сайжруулж, хүүхдээ хөхний сүүгээр хооллох”-ыг зөвлөж байна. Ингэснээр 0-6 сартай хүүхдүүд ямар нэгэн халдварт өвчнөөр өвчлөхгүй байх магадлал өндөр болно гэж мэргэжилтнүүд хэлж байна.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бид эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд шаардлагатай төсвийг шийдвэрлэж ирсэн. Цаашдаа ч энэ бодлогоо үргэлжлүүлж ажиллана” гэдгийг онцлон хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Сонгууль 2016: 14 нам, хоёр эвсэл, 79 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
    2016 оны 4 сарын 22
    14 нам, хоёр эвсэл, 79 бие даагч мөрийн хөтөлбөртөө
  • Увс аймгийнхан нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгаа өргөтгөх хүсэлтэй байна
    2016 оны 4 сарын 22
    Увс аймгийнхан нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгаа өргөтгөх хүсэлтэй байна
  • Газрын тосны үйлдвэрт дэлбэрэлт боллоо
    2016 оны 4 сарын 22
    Мексикийн булангийн өмнөд эргийн Коатзакоалкос хотод байрлах газрын тосны үйлдвэрт томоохон хэмжээний дэлбэрэлт боллоо. Дэлбэрэлтийн улмаас олон арван хүн бэртэж гэмтэн,13 хүн нас барсан талаар Мексикийн эрх баригчид мэдээлж байна. Дэлбэрэлт орон нутгийн цагаар лхагва гаригийн өдрийн 3 цаг 15 минутанд, Клорадос3 нэртэй химийн үйлдэрт болсон байна. Уг химийн үйлдвэр нь Мексикийн төрийн өмчит газрын тосны Пемекс компанитай хамтран ажилладаг Мексихем компаний үйлдвэр байжээ. Дэлбэрэлтийн дараах тэнгэрт дэгдсэн хар утаа бүхий дүрс бичлэгийг Мексикийн төв телевизээр шууд дамжуулсан байна. Төрийн өмчит газрын тосны Петролеос Мексиканос буюу товчоор Пемекс компаний зүгээс хийсэн мэдэгдэлд 30 ажилтан бэртэж, гэмтсэн гээд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн компаний зүгээс галыг бүрэн хяналтандаа аваад байгаа гэсэн боловч аюулгүй байдлын үүднээс ард иргэдийн үйлдвэрийн бүсээс хол байхыг онцгой анхааруулсан байна.
  • Зам талбайг угааж байна
    2016 оны 4 сарын 22
    зам талбайг угааж байна
5085 5086 5087 5088 5089 5090 5091
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    1 цаг 34 мин
  • Ялалтын 80 жилийн баярын жагсаалд оролцсон дайчдад цэргийн одон, медаль гардууллаа
    2 цаг 7 мин
  • Л.Соронзонболд: Виртуал хөрөнгийн зах зээлийг зохицуулах хууль эрх зүйн шинэ орчин бий болгох нь цаг үеийн зайлшгүй шаардлага юм
    2 цаг 11 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    2 цаг 24 мин
  • Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замын хөдөлгөөнийг нээлээ
    3 цаг 19 мин
  • Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камер суурилуулжээ
    3 цаг 20 мин
  • Долоон улсын 37 иргэнийг Монголоос албадан гаргажээ
    4 цаг 26 мин
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
    6 цаг 4 мин
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
    6 цаг 39 мин
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
    6 цаг 57 мин
  • Л.Гантөмөр: Эрэмбийн нэгдүгээрт байгаа төслөө бид урагшлуулж чадсан
    7 цаг 29 мин
  • Биеийн тамирын арга зүйч нарыг Яйзү хотод богино хугацаанд мэргэжил дээшлүүлнэ
    7 цаг 34 мин
  • Л.Туруунаа пара жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
    7 цаг 53 мин
  • Б.Найдалаа: Мега төслийг хэт шүтээд явах нь инфляцыг буруу тийш нь залах аюултай
    7 цаг 54 мин
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
    8 цаг 8 мин
  • Зул: Азийн хип хопын анхдагчдын нэг нь “Ice Top” хамтлагийн Б.Оргил-Эрдэнэ байв
    8 цаг 20 мин
  • В.Путин В.Зеленскийтэй Истанбулд уулзахгүй
    8 цаг 38 мин
  • "Гашуунсухайт-Ганцмод" төмөр замын бүтээн байгуулалтаас бид юу хүлээх вэ?
    8 цаг 41 мин
  • Улстөрчид брэнд биш бодлого уралдуул!
    8 цаг 49 мин
  • "The MongolZ" академи "CS2"-ийн шинэ залуу авьяастнуудыг хайж байна
    8 цаг 55 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК