Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5190 5191 5192 5193 5194 5195 5196
  • Их, дээд сургуулиуд төлбөрөө нэмэхгүй гэдгээ мэдэгджээ
    2016 оны 8 сарын 17
    Их, дээд сургуулиуд төлбөр нэмэхгүй гэдгээ мэдэгджээ
  • Бут, сөөг хэлбэржүүлэх, зэрлэг ургамал устгах ажил үргэлжилж байна
    2016 оны 8 сарын 17
    Бут, сөөг хэлбэржүүлэх, зэрлэг ургамал устгах ажил үргэлжилж байна
  • 7-9 дүгээр сард тарваган тахал хурдацтай тархдаг
    2016 оны 8 сарын 17
    Тарваган тахал нь Yersinia pestis савханцраар үүсгэгддэг, мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Тарваганы бөөс, бүүрэг тахлын нянг нэг мэрэгчээс нөгөөд, мөн хүнд дамжуулдаг онцлогтой тул байгальд “Амьтан-Бүүрэг-Амьтан” гэсэн хэлхээгээр тарваган тахлын байгалийн голомт оршин байдаг байна. 7-9 дүгээр сард тарваганы тарга тэвээрэг, арьс үс гүйцэхийн зэрэгцээ бөөс, бүүргээр өвчин дамжих оргил үе нь болдог тул өвчтэй, халдвартай тарвага, бусад мэрэгч амьтад болон тарваган тахлын нянг агуулсан бөөс, бүүрэг олширч, байгалийн голомтоос халдвар тархах аюул, эрсдэл эрс нэмэгддэг аж. Зун, намрын улиралд хууль зөрчиж, тарвага агнах, ялангуяа нохойгоор, хавх, урихаар агнах, мах, түүхий эдийг зарж борлуулах, боловсруулалгүй хэрэглэх зэрэг сөрөг үйлдлүүд давтагдсаар байна.
    Халдвар хэрхэн дамжих вэ

    Шууд хавьтлын замаар: Өвчилсөн амьтныг агнах, өвчих, арьс, маханд хүрэлцэх явцад мөн өвчтөнийг асрах, сувилах, халдварлагдсан эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцах

    Хоол боловсруулах замаар: Өвчилсөн тарваганы түүхий эд /мах, цөс, хүн мах, арьс гэх мэтийг/ болон дутуу боловсруулсан бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэх

    Агаар дуслын замаар: Нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс
    Дам халдварын замаар: Мэрэгч амьтдын бөөс бүүрэгт хазуулах тохиолдолд халдвар дамжина.
    Илрэх шинж тэмдэг:

    Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хугацаа нь хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног байдаг бөгөөд дараах шинж тэмдэг илэрдэг байна.

    Гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйтэх гэх мэт ерөнхий хордлогын шинжүүд
    Арьс салстаар халдвар авсан үед нян орсон хэсэгт улайж толбо гүвдрүү үүсэн, цусархаг шүүдэс бүхий цэврүү болох мөн булчирхай томорч хүчтэй эмзэглэх, өвдөх,

    Амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, амьсгаадах, цэртэй ханиалгах, цэр нь эхэн үедээ хөөсөрхөг, цусны судалтай гарч дараа нь цэвэр цусаар ханиалгах,

    Хоол боловсруулах замаар халдвар авсан үед хэвлий хэсгээр хүчтэй өвдөлт өгч бөөлжих, суулгах, заримдаа цусаар бөөлжих, суулгах шинжүүд илэрнэ.
    Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

    Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад мэдээлэх,
    Халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон түүний эд материалтай холилдсон хүнийг тусгаарлах,
    Сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсд онош тодрохоос нааш хүрэлцэхгүй байх,
    Тарвага агнах өвчих, мах, түүхий эдтэй харьцахыг цээрлэх,

    Тарваган тахал өвчний эсрэг вакцинд хамрагдах /Ялангуяа Байгалийн голомтот халдварт өвчнийг судлах байгууллагад ажиллагсад, Тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилчид, Тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч хүмүүс сэргийлэх вакцинд хамрагдах шаардлагатай юм.

    Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, мэдэгдэх /Гэхдээ халдвар авсан байж болзошгүй өвчтөнтэй ойр байсан хүнээр хэл хүргүүлэхээс татгалзах, учир нь халдвар тархаж болзошгүй гэдгийг анхаарах нь зүйтэй юм/

    Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн, халдвар авсан байж болзошгүй тохиолдолд өөрсдөө эмчлэх оролдлого хийх, эмнэлэгт хожуу хандах, халдвар авсан шалтгаанаа нуух, зэрэг сөрөг хандлагаас өвчний явц, тавилан хүндэрч, зөв оношлох, эмчлэхэд сөргөөр нөлөөлөхөөс гадна богино хугацаанд олон хүнийг эрсдэлд оруулах АЮУЛТАЙ үйлдэл юм.

    Иймээс халдвар авах, өвчлөхөд хүргэдэг эрсдэлтэй үйлдлүүдээс татгалзах, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандах, 18 хүртэлх насны хүүхдүүд тарваган тахал өвчинд өртөх өндөр эрсдэлтэй тул эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулж, үхсэн мэрэгч амьтдын сэг зэм байвал мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, халдвар авсан байж болзошгүй хүнийг тусгаарлах, хэрэглэж байсан зүйлд нь онош тодрохоос нааш хүрэхгүй байх, тарваган тахлын эсрэг вакцинд хамрагдах зэргээр өөрсдийнхөө амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг НМХГ-аас зөвлөж байна.
  • ”Монголчууд” түүхэн цувралын шинэ ботийн нээлт маргааш болно
    2016 оны 8 сарын 17
    Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” түүхэн цувралын шинэ боть тун удахгүй хэвлэгдэн гарах гэж байна.

    Уг цувралын зорилго бол монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цагаас аваад өнөөг хүртлэх түүхийг зургаар баяжуулан уншигчдын хүртээл болгох явдал бөгөөд ингэхдээ нэгэн хэвийн түүх бичлэгээс татгалзаж, хэн ч уншсан ойлгомжтой энгийн байлгах явдал ажээ.

    Цувралын эхний 3 боть хэвлэгдэн гараад багагүй хугацаа өнгөрөөд байна. Эдгээр ботиудад 1600-1959 оны хоорондох үйл явдлуудыг өгүүлсэн бол шинээр хэвлэгдэн гарах IV ботидоо XII-XVII зуун буюу ханлиг аймгуудаас дэлхий талыг эзэлсэн эзэнт гүрэн болсон үйл явц, улмаар энэхүү эзэнт гүрэн хуваагдан салж, бууран доройтсон 500 гаруй жилийн түүхийг хамруулжээ.

    Энэхүү XII-XVII зууны түүхийг өгүүлэх дөрөвдүгээр боть нь “Монголчууд: Дэлхийг эрхшээсэн морьтон дайчдын гүрэн” хэмээх нэртэйгээр гарч буй бөгөөд номын нээлтийг 2016/08/18-ны 16 цагт Shangri La Mall-ын 3 давхарт Интерном номын дэлгүүрийн шинэ салбарын нээлттэй хамтатган хийхээр товоо зарлалаа.

    Дөрөвдүгээр боть мөн өмнөх ботиуд хийгээд цувралын онцлогоо хадгалан түүхэн зургуудийг түлхүү ашигласан бөгөөд нийтдээ 1000 орчим түүхэн болон сэргээн зурсан зураг оржээ.

    Номын зохиогчдын багийн хувьд ШУА-ын Түүхийн хүрээлэн, МУИС-ийн тухайн цаг үеэр судалгаа хийдэг судлаачдаас бүрдсэн байна. Нээлтийн үеэр Олон улсын монголч эрдэмтдийн XI их хуралд оролцож буй эрдэмтэдийн төлөөлөл хүрэлцэн ирж тухайн түүхэн цаг үеийн тухай хэлэлцүүлэг өрнүүлнэ.

    Мөн Интерном номын дэлгүүрийн шинэ салбарын нээлтэнд зориулсан олон сонирхолтой үйл ажиллагаа болох юм байна.
  • Өнөөдөр аль дүүрэгт цахилгаан хязгаарлах вэ
    2016 оны 8 сарын 17
    Нийслэлийн хэмжээнд энэ сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан эрчим хүчээр түр хязгаарлаж байгаа тул иргэд Та бүхэн хэрэгцээгээ зохицуулна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай бөгөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.tog.mn сайт, 70047004 утаснаас авна уу.
  • Академич И.П Павлов: Оросын олон нийтийн оюун ухааны тухай -II
    2016 оны 8 сарын 17
    Гэтэл огт боддоггүй, угаасаа толгойгүй лаларууд нетээр над руу сүрэглэн дайрч, доромжилж байна. Ажил хийсэн нэгнээ хараан зүхэх бол “сонгодог монгол ухаан” юм. Гэхдээ ийм тэнэг аргаар надад саад болно, миний нэр төрийг гутаана гэвэл ёстой горьд. Ингэх тусам чинь би улам их бичнэ…
  • ҮЗХ-ны хурлаар тодрох АН-ын дараагийн дарга хэн бэ
    2016 оны 8 сарын 17
    Харин Д.Эрдэнэбатыг МҮДН, Шонхор фракци зүтгүүлж байгаа гэх юм. Д.Эрдэнэбатын хувьд энэ жил хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдон ажиллаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд АН-ын бүлгийн дарга, Аж үйлдвэрийн сайдаар ажилласан. Өмнө нь Багануур дүүргийн Засаг дарга. ”Ноён” группын ерөнхий захирал. ”Залуучууд зочид буудал”-ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Гэхдээ Ардчилсан нам ялагдахад нөлөөлсөн шалтгаануудыг “Шонхор” болон МоАХ-ноос хайж байгаа нөхцөлд түүнийг намын дарга болгосноор Ардчилсан намын хэрүүл улам лавширч байдал улам хурцдаж магадгүй. Энэ тохиолдолд АН ирэх 2020 онд ялалт байгуулна гэж итгэхэд хэцүү.
  • Алдартнуудын танд зориулж хэлсэн үгс
    2016 оны 8 сарын 17
    Суут хүн гагцхүү эрх чөлөөний агаар дунд л уужим амьсгалж чадна.
    Жон Милль

    Сайхан сэтгэл бол хэлгүй хүмүүс ярьж чаддаг, дүлий хүмүүс сонсож чаддаг хэл билээ.
    Кристиан Боуви

    Хүний уран сэтгэмжээс илүү эрх чөлөөтэй юм юу сан билээ?
    Хьюм

    Хэл бол цахиур, үг бол оч юм. Нийлээд түймэр асааж мэднэ. Болгоомжтой ярьцгааж бай, та минь.
    Э.М.Капиев
    Уулзсан хүнийхээ ухаанд нь тааруулж ярь.

    Саади

    Хүнийг уйлуулъя гэвэл өөрөө уйл.
    Гораций

    Үг зүрхнээс гарч, зүрхэнд тусна.
    Низами

    Сонсох урлаг сайн ярих урлагтай бараг эн тэнцдэг.
    П.Буаст

    Олон дахин бодож ганц удаа шийдвэр гаргах нь зүйтэй.

    Гай зовлонгийн өмнөөс ухарч болохгүй, харин түүний өөдөөс шулуухан явах хэрэгтэй.

    Амьдарч байхдаа үхлийг хүсэх нь үхэх цаг болоход амьдралын тухай шаналдаг шиг хулчгар явдал болой.

    Юуны ч тухай асуудаггүй хүн юу ч сурдаггүй.

    Ихийг мэдэхээс сайныг мэдэх нь чухал.

    Зүрх сэтгэл бол агуу зүйлсийн хөшүүрэг мөн.

    -Тэсвэргүй сул доройтнууд чанга, сахилгатай хүмүүсийн үнэгүй олдгийг их үнээр олж авдаг.
    Франц үг

    Илүү их амжилтанд хүрэх чадвар хүн бүрт бий. Зөвхөн үүнийгээ л илрүүлэх хэрэгтэй.

    Алт мөнгийг гангаар шалгадаг шиг хүмүүнийг магтаалаар сорино.
    Соломон хаан
  • Рио 2016: Манай тамирчдын өнөөдрийн хуваарь
    2016 оны 8 сарын 17
    Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
  • Нийгмийн даатгалын орлого өсчээ
    2016 оны 8 сарын 17
    Нийгмийн даатгалын сангийн зарлага 70.3
    А.НАМУУНАА

    Стати стикчди йн мэдээлснээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний долдугаар сарД 962.8 тэрбум төгрөг, зарлага 966 болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс орлого 195.9 тэрбум
    тэрбум төгрөг

    төгрөг буюу 25.5 хувь, зарлага 70.3 тэрбум төгрөг буюу 7.8 хувиар өссөн дүн юм байна. 丁үүнчлэн нийгмийн халамжийн сангаас энэ хугацаанд 208.5 мянган хүнд 85 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Мөн
    нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид өмнөх оны үеэс 16 хүн буюу 8.3 хувиар өсч, олгосон тэтгэврийн хэмжээ 849.6 сая төгрөг буюу нэг хувиар буурсныг Үндэсний статистикийн хорооны газрын дарга Б.Бадамцэцэг хэллээ.
  • Рио 2016: Чөлөөт бөхийн тэмцээн өнөөдрөөс эхэлнэ
    2016 оны 8 сарын 17
    Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам өнөө шөнө 10 дахь өдрөө үргэлжлэн явагдана. Монголын баг тамирчид Риог 43 тамирчны бүрэлдэхүүнтэй явсан бөгөөд чөлөөт бөх, бокс, таэквондогийн тамирчдын тэмцээн үлдээд байна.

    Манай баг тамирчдын гол найдвар болсон чөлөөт бөхийн тэмцээн ирэх лхагва гариг буюу наймдугаар сарын 17-ны өдрөөс эхэлнэ. Риогийн дэвжээнд эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн тамирчин оролцоно.

    Рио-Де-Жанейро хотоос 100 гаруй км-ын зайтай Volta Redonda хотын бэлтгэлийн баазад цагийн зөрүүгээ гаргаж, цаг агаартаа дассан чөлөөт, таэквондогийн багийнхан өчигдөр Олимпийн тосгондоо ирсэн.

    Олимпийн салхийг хагалж, цалин цагаан мөнгөөр медалийн буухиаг эхлүүлсэн жүдочид тэдэнтэй зөрж, Volta Redonda хотыг зорилоо. Тэмцээнээ дуусгасан жүдочид тэнд хоёр хоноод нутгийн зүг хөдөлнө.

    Монголын багийн итгэл найдварыг тээн үлдэж буй чөлөөт бөхийнхний тэмцээний хуваарийг танилцуулж байна.
  • Түгжрэлтэй хотын тоонд Улаанбаатар багтдаггүй
    2016 оны 8 сарын 17
    Түгжирэлтэй хотын тоонд улаанбаатар багтадгүй
  • Ойрын хоногуудад зарим газраар бороо орно
    2016 оны 8 сарын 17
    Ойрын хоногуудад зарим газраар бороо орно
  • Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой гахай болой
    2016 оны 8 сарын 17
    Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой гахай болой
  • Улаанбаатарт 21 хэмийн дулаан байна
    2016 оны 8 сарын 17
    2016 оны 08 дугаар сарын 16-ны 21 цагаас 08 дугаар сарын 17-ны 21 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 10-15 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж төсөл хэрэгжүүлнэ
    2016 оны 8 сарын 16
    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж төсөл хэрэгжүүлнэ
  • Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн ажилтнуудын форум болно
    2016 оны 8 сарын 16
    Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VII форум болно
  • Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурчээ
    2016 оны 8 сарын 16
    Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурчэ
  • Өрхийн дундаж орлого 970.4 мянган төгрөг байна
    2016 оны 8 сарын 16
    рхийн дундаж орлого 970.4 мянган төгрөг байна
  • Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн архив улсын үзлэгээр “Маш сайн” үнэлгээ авлаа
    2016 оны 8 сарын 16
    ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ИЙН ТӨРӨЛЖСӨН АРХИВ

    УЛСЫН ҮЗЛЭГЭЭР “А” БУЮУ “МАШ САЙН” ҮНЭЛГЭЭ АВЛАА
5190 5191 5192 5193 5194 5195 5196
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    6 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    20 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    20 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    38 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    1 цаг 42 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    2 цаг 9 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    2 цаг 33 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    2 цаг 48 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    3 цаг 26 мин
  • Манай жүдочид ААШТ-ий эхний өдөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
    3 цаг 35 мин
  • “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
    3 цаг 47 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
    3 цаг 54 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
    4 цаг 14 мин
  • Израил, Ливаны хооронд 10 хоногийн турш гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    4 цаг 23 мин
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
    4 цаг 31 мин
  • Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу?
    4 цаг 41 мин
  • "Netflix"-ийн үүсгэн байгуулагч Рийд Хастингс бүтээсэн зүйлээ бүр мөсөн орхино
    5 цаг 9 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
    5 цаг 19 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: 2014 онд өөр одны аймагт дэлхийтэй төстэй гараг илрүүлжээ
    5 цаг 48 мин
  • Улаанбурхан өвчнөөр 78 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    5 цаг 57 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК