зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5380 5381 5382 5383 5384 5385 5386
  • Өчигдөр 45 согтуу жолоочийг журамлажээ
    2016 оны 1 сарын 12
    2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 379 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 313 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 8 бүртгэгдэж 9 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-9, зорчигч-0. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 үүнээс сургуулийн өмнөх насны , сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 1, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
  • Баримт хэвлэхгүй байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хариуцлага тооцно
    2016 оны 1 сарын 12
    Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны 07 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан бөгөөд энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн.
  • Мадаяа тосгоны иргэд өлсөж үхэхгүйн тулд өвс ногоогоор хооллож байна
    2016 оны 1 сарын 12
    Мадаяа тосгоны иргэд өлсөж үхэхгүйн тулд өвс ногоогоор хооллож байна
  • ”Цензургүй Яриа”:- Ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэл агсны аав
    2016 оны 1 сарын 12
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/ofxwKM47fZ8” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • Чингэлтэй дүүргийн нэг байрыг дахин төлөвлөж барина
    2016 оны 1 сарын 12
    Чингэлтэй дүүргийн 1-р хорооны 19-р байрыг дахин төлөвлөж барина
  • Ц.Элбэгдорж: Чингис хаан бол манай үндэсний баатар
    2016 оны 1 сарын 12

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд найрамдах Франц улсад хийсэн айлчлалынхаа үеэр Францын “Фигаро” сонинд дараах ярилцлагыг өгчээ. Монгол Улсын хөрш хоёр улс-Хятад, Оростой хөгжүүлж буй харилцаа хийгээд эцэг өвгөдөөс өвлүүлж ирсэн өв уламжлалынхаа талаар ярьсан байна.Энэхүү ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. Ярилцлагыг Ален Барлүэ хийжээ.

    “Японы тэнгисээс Европын зүүн хил хязгаар хүртэлх газар нутагт ардчиллыг бүрэн дүүрэн хөгжүүлж чадсан ганц улс бол Монгол Улс юм. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд эхэлсэн олон нийтийн жагсаал хөдөлгөөнийг зохион байгуулахад хувь нэмрээ оруулсандаа би бахархдаг.”

    1963 онд монгол малчны гэр бүлд мэндэлсэн, Колорадогийн Их сургууль, Жон Ф.Кеннедигийн Төрийн удирдлагын сургуулийг тус тус дүүргэж, парламентын гишүүн, Ерөнхий сайдаар хоёронтоо ажилласан ноён Цахиагийн Элбэгдорж нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 2009 онд анх сонгогдож, 2013 онд улиран сонгогдсон байна. Сэтгүүлч мэргэжилтэй тэрээр 1990 онд энэхүү тал нутгийн улсад коммунизмыг унагааж чадсан ардчилсан хөдөлгөөний гол зохион байгуулагчдын нэг нь юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард тэрээр Франц Улсад төрийн айлчлал хийсэн бөгөөд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Бага хуралд оролцохоор дахин айлчилсан билээ. Их эзэн Чингис Хааны (1162-1227)үеэс хойш 800 гаруй жил өнгөрсөн хэдий ч Монгол Улс өдийг хүртэл Өрнө, Дорно ертөнцийн аль алиныг нь анхааралтай ажигласаар байгаа талаар тэрээр ийнхүү ярив.

    Лө Фигаро: -Та СОР21 хуралд оролцсон. Уур амьсгалын асуудлаарх энэхүү олон улсын хурлын үр дүнд гарсан хэлэлцээрийн талаарх таны бодол?

    Цахиагийн Элбэгдорж: -Манай улсад намайг “ногоон хөгжлийн Ерөнхийлөгч” гэж нэрлэдэг болсон. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч буй арга хэмжээ, бодлогыг маань НҮБ-аас өндрөөр үнэлж, шагнал хүртээж байсан. Манай улс болон миний бие энэхүү үйл хэрэгт ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна. Манай нутаг дэвсгэрийн ихээхэн хэсэг цөлжилт, ган, хуурайшилтад нэрвэгдэжбайна. Үүнээс үүдэж хөдөө аж ахуй, нүүдэлчин малчдын амьдрал ахуй доройтож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Монголын нүүдэлчин малчид ямар ч эрдэмтдээс илүү мэргэжилтэн болсон. Жилээс жилд нөхцөл байдал улам доройтсоор байгаа талаар манай малчид хэлж байна. Копенгагены уулзалтаар дэлхийн улс орнууд тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй ч үүнээс хойш бүх нийтийг хамарсан хэлэлцээр байгуулах шаардлагатай гэсэн байр сууриа би чанд баримталсаар ирсэн. Энэ удаа, Парисын Бага хурлын үеэр бид тохиролцоонд хүрч чадлаа. Тиймээс сэтгэл хангалуун байна.

    -Хэдхэн долоо хоногийн өмнө Та Франц Улсад Төрийн айлчлал хийсэн. Энэ нь арваннэгдүгээр сарын 13-ны халдлагын маргааш өдөр нь...

    -Миний айлчлал арваннэгдүгээр сарын 14-нд эхэлсэн. Халдлагын дараа Элизейн ордонд хүлээн авсан анхны гадаад орны Төрийн тэргүүн нь болсон. Монгол Улсын эв нэгдлийг Францын ард түмэнд илэрхийлэхээр Батакланд очиж, амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн. Бидний харилцаанд маш үр өгөөжтэй энэхүү айлчлалыг ярьж тохирсоны дагуу хүлээн авч, хэрэгжүүлсэн Ерөнхийлөгч Франсуа Олландад гүнээ талархаж байна. Ийм хүнд цаг үед намайг элгэмсэг дотно хүлээн авсныг би хэзээ ч мартахгүй. Монгол, Францын харилцаа олон зууны түүхтэй. Гоо Филипп хааны үед манай хаанаас Францын хаанд хандаж захиа илгээж, тэрхүү захиандаа бидний өвөг дээдсийн тухайн үед тогтоосон найрсаг харилцааг онцолж байсан түүхтэй. Манай хоёр улс хэдэн зууны туршид бие биеэ харилцан сонирхож, ажиглаж ирсэн. Хоёр орны харилцаа амжилттай хөгжиж байгаагийн зангилаа нь юуны түрүүнд бидний нэгдмэл үнэт зүйлстэй холбоотой юм. Бид хүний эрх, хуульт засаглал, ардчилал, зах зээлийн эдийн засаг гэсэн ижил үнэт зүйлсийг дээдэлдэг. Японы тэнгисээс Европын зүүн хил хязгаар хүртэлх газар нутагт ардчиллыг бүрэн дүүрэн хөгжүүлж чадсан ганц улс бол Монгол Улс юм. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд эхэлсэн олон нийтийн жагсаал хөдөлгөөнийг зохион байгуулахад хувь нэмрээ оруулсандаа би бахархдаг. Анхны чөлөөт парламентын сонгууль болоход би уг парламентад сонгогдсон бөгөөд ардчилсан Үндсэн хуулийг санаачлан боловсруулсан гишүүдийн нэг байсан. Тэр үед би ердөө 27 настай байжээ. Тэр үеэс Францын тал биднийг байнга дэмжиж ирсэн. Улс төрийн тогтолцооны хувьд ялгаатай, олон улсын асуудлаар өөр өөрийн байр суурьтай байдаг Хятад, Орос гэсэн том хоёр хөршийн дунд Монгол Улс оршдог. Хятадтай 4700, Оростой 3800 км хиллэдэг. Гэвч бид Франц Улсыг Европын Холбоон дахь хамгийн ойр, итгэл хүлээлгэдэг “гуравдагч хөрш”-өө гэж үздэг.

    -Монгол Улс энэ хоёр аварга улсуудын дунд хэрхэн оршиж чадаж байна вэ?

    -Хөршөө хэн ч сонгодоггүй. Монгол Улсыг аварга том баавгай, луу хоёрын дунд оршдог арвай морьтой зүйрлэж болно. Бид амьдралаа залгуулж сурсан улс. Хоёр хөршийн аль алинтай нь улс төрийн болон газар нутгийн маргаан байхгүй. Тэд бидний тусгаар тогтнол, амьдралын хэв маягийг хүндэтгэдэг. Бид хөршүүдтэйгээ харилцан ярилцах, асуудлаа шийдвэрлэх механизмыг бүх шатанд нь бий болгосон. Одоогоос гурван жилийн өмнө бүтэшгүй гэмээр нэгэн саналыг би дэвшүүлсэн юм. Монгол, Орос, Хятад гурван орны удирдагчид гурвуулаа уулзах дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах санал гаргасан. Ийм уулзалт хэдэн зууны турш болж байгаагүй. Миний урилгыг Владимир Путин, Си Жиньпин нар нааштай хүлээн авч, хэдийнээ хоёр удаауулзацгаасан.

    -Чингис Хааныг Монголчууд үндэстний өвөг эцэг хэмээн үздэг. Харгис балмадаараа танигдсан энэ хааны талаар ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгч ямар бодолтой байдаг вэ?

    -Чингис Хаан балмад гэнэ ээ? Ийм зүйл сонсох бүртээ түүнийг тийм ч муу хүн байгаагүй шүү гэж хариулдаг. Харамсалтай нь, тухайн үед олон нийтийн харилцааны зөвлөх гэж түүнд байгаагүй л дээ. Гэсэн ч тэр өнчин хөвгүүн дэлхий ертөнцөд шинэ дэг журам тогтоож, дэлхийг эзэгнэсэн хаан болж чадсан. Тэрээр өөртөө ганц ч хөшөө дурсгал сүндэрлүүлэлгүй дэлхийн талыг эзэлсэн хүн. Түүний зорьж хичээж байсан ганц зүйл бол соёл иргэншил бий болгох явдал байсан. Английн Магна Карта батлагдахаас ч өмнө буюу 1206 онд үндсэн хуулийн үүрэг гүйцэтгэж байсан бичмэл хууль цаазыг тэрээр баталж, энэхүү баримт бичгийн дагуу хаан төрийн ажлаа явуулж байсан юм. 800 жилийн тэртээ дэлхийн шинэ дэг журмын суурийг Чингис хаан тавьсан. Энэхүү хууль цаазын дагуу төрийг барьж, хэд хэдэн улсад түүнийг нэвтрүүлсэн түүх бий. Хэрэв тэдгээр улсын ард иргэд энэхүү хуулийг мөрдөхөөс зайлсхийх аваас Чингис Хаан тэднийг хатуу шийтгэж байв. 11-13 дугаар зууны үед Перст Ассасин буюу Алуурчдын нууц бүлгэм энгийн ард иргэдийг айлган дарамталж байжээ. Хоёр жилийн дотор монгол цэргүүд хууль ёс, дэг журам тогтоож чадаж байв. Ийнхүү монголчууд Перст дахин хоёр зууны турш суурьшин амьдарч байжээ. Бид яагаад түүхээрээ ийнхүү бахархдаг вэ? Монголчуудын ач буянаар өнөөдрийн Орос, Хятад хоёулаа нэгдмэл улс болж төлөвшсөн гэж оросын судлаачид үздэг. Иранд айлчлахдааби Аятолла Хаменейтэй уулзсан. Тэрээр “Бид Монголчуудыг өндрөөр үнэлж, их дотно ханддаг шүү” гэж хэлж байсан юм. “Яагаад” гэж би асуухад “Танай хаад бидэнд маш сайн зүйлсийг хийж үлдээсэн. Шийтийн шашныг Персийн гол шашин болгож, анхны одон орон судлалын төв, анхны их сургууль, анхны эмнэлэг, анхны номын сан зэргийг байгуулсан” гэж хариулсан юм. Чингис Хаан бол их ухаантай хүн байсан. Нэгэн түүх ярьж өгье. Монголчуудын ялалтаар төгссөн нэгэн тулааны дараа ялагдсан цэргүүд өөрсдийн амийг нь хэлтрүүлэх байх гэж бодон жанжнаа Чингис Хаанд барьж өгчээ. Гэтэл Чингис Хаан цэргүүдийг цаазалж, харин жанжныг нь шагнасан ажээ. Үүнд л түүний гарамгай ухаан оршиж байгаа юм. “Өнөөдөр эзнээсээ урваж зүрхэлж буй эдгээр цэргүүд хожмын нэг өдөр надаас ч урвах нь дамжиггүй” гэж тэр бодож байж. Үүнээс хойш Чингис Хаан тэр жанжинтай анд нөхөр болсон түүх байдаг.
  • ”Барилгын салбарын хөгжил ба ипотекийн зээлийн үүрэг” сэдвээр танилцуулга хийлээ
    2016 оны 1 сарын 12
    онгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд “Барилгын салбарын хөгжил ба ипотекийн зээлийн үүрэг” сэдвээр өнөөдөр /2016.01.11/ Барилгын политехникийн коллежийн багш, оюутнуудад танилцуулга хийв.
    Танилцуулгын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэхдээ, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс үүдэн 12 дугаар сараас ипотекийн зээл олголт зогссон. Үүний гол хохирогчид нь орон сууцны зээл авахаар төлөвлөж байсан иргэд төдийгүй барилгын салбар, энэ салбарт ажил эрхлэхээр бэлтгэгдэж буй оюутнууд та бүхэн. Ипотек бол нэг иргэн урт хугацаанд зээл авч, тодорхой хугацаанд бага хэмжээгээр төлбөрөө барагдуулсаар эцэст нь хөрөнгөтэй болж үлддэг санхүүгийн тогтолцоо юм. Энэ тогтолцооны цаана маш олон хүнийг ажилтай болгодог механизм байдаг. Барилга угсралт, барилгын материалын үйлдвэр, тавилгын үйлдвэрт ажилладаг, дотор засал чимэглэл хийдэг олон зуун мянган хүн ажлын байртай, орлогтой байдаг.
    8 хувийн хүүтэй орон сууцны зээл олголт зогссон нь Барилгын политехникийн коллежид суралцаж буй оюутнууд та бүхэн сургуулиа төгсөөд ажилтай байх эсэх асуудалтай шууд холбогдох юм. Төгсөгчид нь хамгийн их ажлын байртай болдог салбар бол барилгын салбар, 100 төгсөгчийн 66 нь ажилд ордог. Өөр ямар ч салбарт ийм үзүүлэлт гарахгүй. Энэ үзүүлэлт 3 жилийн өмнө эхэлсэн 8 хувийн хүүтэй орон сууцны зээл аль салбарт хамгийн их өгөөжөө өгсөн болохыг харуулж байгаа юм гэв.
    Монгол Улс 1921-1990 он буюу 69 жилийн хугацаанд 100,000 өрх орон сууцанд орсон байна. 2008 онд барилгын салбарт 50,000 хүн ажиллаж байв. 2000-2012 онд ипотекийн зээлд 5000 айл хамрагдан, жилийн 20 хувийн хүү төлдөг байсан. Тэгвэл сүүлийн гурван жилийн хугацаанд жилд дунджаар 25,000 орон сууц шинээр ашиглалтад орж, 96,000 хүн энэ салбарт ажиллаж байна. 2013-2015 онд жил бүр дунджаар 1322 мянган м2 орон сууц шинээр ашиглалтад орж, үүнийг 76,000 өрхөд ипотекийн зээлийн хэлбэрээр олгочихсон байна. Энэ эрчээр явах юм бол 70 жилийн хугацаанд барьсан орон сууцны бүтээн байгуулалтыг 4 жилд хийх, энэ хэрээрээ 96,000 хүний ажлын байрыг бий болгож, цалинтай болгож байна.
    Энэ бүхнээс харахад өнгөрсөн гурван жилийн хугацаанд эдийн засгийн үр ашгаараа барилгын салбар уул уурхайн салбарыг орлох хэмжээнд эрчимжсэн. Үүнээс үүдэн хөдөлмөрийн зах зээл дэх барилгын салбарын мэргэжилтнүүдийн эрэлт нэмэгдсэн байх. Эдийн засаг талаас нь харах юм бол барилгын салбарын үйлдвэрлэлийн зардал буурч байна. Түүнчлэн барилгын салбарын үйлдвэрлэлд эерэг нөлөө үзүүлж, 865 аж ахуйн нэгжийн 945 үйлдвэр 79 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Чингис бондын хөрөнгө оруулалтын үр дүнг мөн энэ салбарын өсөлт, үр ашгаас харж болно. Барилгын салбарт өнөөдрийн байдлаар 95,695 ажлын байр бий. Цаашид барилгын салбарт ажиллахаар нийт 12,108 суралцагч сурч байгаа. Өнгөрсөн хичээлийн жилд барилгын нарийн мэргэжил эзэмшсэн 4,777 төгсөгчийн 68 хувь нь ажлын байртай болсон байна. 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгох бодлогыг хэрэгжүүлж, дэмжиж байгаагийн бодит үр ашиг нь энэ хэмээн Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа үеэр онцоллоо.
    Түүнчлэн ипотекийн ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, Барилгын политехникийн коллежийн багш, оюутнуудын тодруулсны дагуу ипотекийн зээл зогссон шалтгааныг тайлбарлан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлж, харилцан ярилцав.
    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан мөн тус арга хэмжээнд оролцсон юм. Тэрээр, Улсын Их Хурлын хэлэлцэж буй Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар танилцуулсан юм. Энэ хүрээнд хөдөлмөр, бүтээлийн үр шимээ сургуулийн орчин болон дадлагын орчноосоо мэдэрч улмаар хөдөлмөрлөж олсон орлогоосоо хувь хүртдэг болох, сургалтын стандарт, хөтөлбөрийг ажил олгогч, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор ажил мэргэжлийн стандартад нийцүүлэн боловсруулж мөрдөх, хяналт тавих, чанарын үнэлгээний тогтолцоо, хөндлөнгийн үнэлгээг буй болгох, иргэний дотоод, гадаадад эзэмшсэн мэргэжил, мэргэшлийн ур чадварыг холбогдох стандарт, түвшинтэй дүйцүүлэн үнэлж баталгаажуулдаг болсноор мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгчид, иргэдийг ажлын байртай холбох боломжийг бүрдүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн МСҮТ-ийн суралцагчид их, дээд сургуульд шилжин суралцах, их дээд сургуульд суралцаж буй оюутнууд МСҮТ-д шилжин суралцах эрх зүйн орчныг бүрдүүлж буйгаараа онцлогтой гэдгийг Хөдөлмөрийн сайд онцлон танилцуулсан юм.
    “Барилгын салбарын хөгжил ба ипотекийн зээлийн үүрэг” сэдвээр Барилгын политехникийн коллежийн багш, оюутнуудад танилцуулга хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт, Улсын Их Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Буянцогтоо, Улсын Их Хурлын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Лхагвасүрэн болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Өвөрхангайд H1N1 вирусээр өвчилсөн эмэгтэй нас баржээ
    2016 оны 1 сарын 12
    Өвөрхангай аймгийн Хархорин суманд А хүрээний H1N1 вирусээр өвчилсөн эмэгтэй нас баржээ.
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2016 оны 1 сарын 12
    Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
  • Өнөөдрөөс ахлах ангийнхны амралт эхэллээ
    2016 оны 1 сарын 12
    School police” буюу ерөнхий боловсролын сургууль орчмын аюулгүй байдлыг сахиулах “сургуулийн цагдаа” нар гурав дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд гурван зуу мянга гаруй эцэг, эх “сургуулийн цагдаа”-гийн үүрэг гүйцэтгэжээ.



    Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид өнгөрөгч оны 12 дугаар сарын 22-оос, дунд ангийнхан энэ сарын 5-аас амарсан. Харин өнөөдрөөс ахлах ангийнхны II улирлын амралт эхэлж байна.
  • УИХ-ын даргын зөвлөхөөр Г.Байгалмааг томилов
    2016 оны 1 сарын 12
    онгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.01.11/ захирамж гарган, Улсын Их Хурлын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Гочоосүрэнгийн Байгалмааг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ажиллуулахаар томиллоо. Г.Байгалмаа нь Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан юм.
  • Ромын папын айлчлал ямар ч асуудал шийдэхгүй гэжээ
    2016 оны 1 сарын 12
    Ромын папын айлчлал ямар ч асуудал шийдэхгүй гэжээ
  • Трасст өмчлөлийн газар нь орсон иргэдэд нөхөх олговор олгоно
    2016 оны 1 сарын 12
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/04 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хийж байгаа Их тойруугийн 110/35/10кВ-ын “7 дугаар хороолол” дэд станцаас 110/35/10кВ-ын “Радио телевиз” дэд станц хүртэлх 8.4 км цахилгаан дамжуулах агаарын шугамын трасст өмчлөлийн газар нь орсон иргэдийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталлаа.
    Иргэдийн өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор болох 973 сая 734 мянган төгрөгийг 2015 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.
    Иргэдийн өмчлөлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ”Херо” энтертайнментын алдагдсан бичлэг ба Ц.Энхбаяр, О.Цолмон нарын ээлжит шоу
    2016 оны 1 сарын 12
    “Херо” энтертайнмент студийн хулгайлагдсан бүтээлүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээ хэрэглэгчдийг ярих яриатай өнжүүлэв. Дуулиан тарьсан уг асуудлын талаар “Херо” энтертайнмент студиас мэдэгдэл гаргаж, мэдээлэл хийсэн ч олны анхаарал уг сэдвээс хөндийрөөгүй байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролгүй хасагдаж, хөшигний цаана үлдсэн гэх уг бичлэгт хөтлөгч Э.Анужингийн бухимдал, Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн ярьсан яриа олны нүдийг бүлтийлгэж бас ч үгүй дургүйцлийг нь хүргэж орхисон юм. Хүмүүс уг бичлэгийг “Херо” энтертайнментаас цацаж байна гэж эхэндээ ойлгож байлаа. Гэтэл бичлэг цацагдаад удаагүй байтал тус студиэс мэдээлэл хийж “Манай архиваас бичлэг алдагдсан” гэж хэлсэн юм.
  • AQUA FITNESS CLUB-ийн шинэ оны анхны BIG SALE
    2016 оны 1 сарын 12
    AQUA FITNESS CLUB-ийн шинэ оны анхны BIG SALE
  • Машинаа халаах үйлдэл нь машин нь шатахад хүргэжээ
    2016 оны 1 сарын 12
    Улаанбаатар хотын хэмжээнд 01-р сарын 07-ны өдрийн 05:00 цагаас 01-р сарын 08-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4182, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 126, зөрчлийн 1292, согтуугийн 544, Зам тээврийн ослын 265, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 91-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
  • ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
    2016 оны 1 сарын 12
    Цагдаагийн Ерөнхий газраас 2016-01-12 нийн өдрийн 11.0 цагаас 2015 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, эрүү, хэв журмын нөхцөл байдал, захиргааны зөрчлийн талаар мэдээлэл хийнэ.
    энэ
  • ”Алтайн хүдэр”-ийг дөрвөн тэрбумаар торгохоор болов
    2016 оны 1 сарын 12
    ”Алтайн хүдэр” компанийн 200 гаруй ажилтан өнгөрсөн баасан гарагт компанийнхаа үүдэнд суулт зарласан. Компанийн 2000 орчим ажилтны эрх зөрчигдөж сүүлийн хагас жилийн цалин, хоёр жилийн турш аваагүй амралтын мөнгөө нэхэж буй юм. Тэгвэл ажилтнууд ирэх баасан гарагаас компанийн удирдлагуудтай уулзахаар болжээ. Мөн 2000 гаруй ажилтны эрхийг зөрчсөн тус компанид Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 4 тэрбум төгрөгний торгууль тавихаар болжээ.
  • 24 Баримт: Орон сууцны татварын хөнгөлөлтийг эхнэр, нөхөр хоёулаа эдлэх боломжтой
    2016 оны 1 сарын 12
    ...Татварын хөөн хэлэлцэх хугацаа таван жил байдаг учраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь 2010 оноос хойш гарсан бол энэ жил амжиж тайлангаа өгч хөнгөлөлтөө эдлэх боломжтой юм байна...
  • Харагчин могой өдөр
    2016 оны 1 сарын 12
    Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр дуган сүм сэргээх, равнай өргөх, тойн болох, ном номлох, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, мал адгуус муулах үйл, эм найруулах, шинжлэхүй, абшиг хүртэх, бэрийн үйл, дайсныг номхотгох, үс угаахад сайн. Газар хагалах, хурим найр хийх, нохой авах, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавихад муу. Замд гарвал эдийг олох, тахилыг олон хүртэнэ. Баруун нүд татвал хувцас олох бөгөөд зүүн татвал хэрүүл тэмцэл болно. Баруун чих хангинавал олноо хүндлэгдэх. Тагнай эрвэгнэвэл үзэсгэлэнтэй болно. Бүх бие татвал аюул болохын нигуур. Шилбэний мах татвал дам үг ирнэ. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно.
5380 5381 5382 5383 5384 5385 5386
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    3 цаг 12 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    11 цаг 22 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    11 цаг 26 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    11 цаг 31 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    11 цаг 34 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Өчигдөр 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК