Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5383 5384 5385 5386 5387 5388 5389
  • Танилц: СЕХ-ноос жижиг 76 тойргийг хуваасан хувилбараа өргөн барилаа
    2016 оны 5 сарын 11
    Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс шалтгаалан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Ингэснээр УИХ-ын сонгуулийг 76 жижиг тойргоор буюу мажоритор системээр явуулахаар болоод байгаа.
  • Орон нутгийн замд нөхцөл байдал хүндрээгүй, саадгүй үргэлжилж байна
    2016 оны 5 сарын 11
    Өчигдрөөс эхлэн нийслэл болон төвийн бүсийн зарим нутгаар бороо, цас орж зам даваа хаагдаж болзошгүй байгааг анхааруулж байсан. Харин орон нутгийн замд нөхцөл байдал хүндрээгүй, замын хөдөлгөөн хэвийн саадгүй үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

    Харин одоогийн байдлаар нийслэлд цас борооны улмаас их хэмжээний ус урсаж шалбааг ихтэй байна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг анхаарал болгоомжтой явахыг анхаарууллаа.

    Эх сурвалжийн мэдээллээр Эрдэнэсантын замд цасаар шуурч, үзэгдэх орчин бага зэрэг хязгаарлагдмал байдалтай байгаа ажээ. Цаг агаарын нөхцөл байдал сайжиртал хөдөө орон нутгийн замд гарахгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.
  • Хачигт халдварын 178 тохиолдол бүртгэгджээ
    2016 оны 5 сарын 11
    Хачигт хазуулсан тохиолдол их бүртгэгдэх болжээ.
  • Швейцарийн “Новартис” сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    2016 оны 5 сарын 11
    Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр /2016.05.11/ Швейцарь Улсын “Новартис” сан болон “Оном” сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
  • Нэгдүгээр төрөх эмнэлэгт дахин нэг нярай энджээ
    2016 оны 5 сарын 11
    Нийслэлийн нэгдүгээр амаржих газар эсэн мэнд амаржиж 3 кг хүүтэй болсон эх үрээ алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 09-ны өдөр Н гэгч эмэгтэй хийсвэр хагалгаагаар хоёр дахь хүүхдээ төрүүлжээ.
  • НИТХ-д нэр дэвшигчид маргааш 17 цагаас өмнө НСХ-нд бүртгүүлнэ
    2016 оны 5 сарын 11
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор 13 нам, 2 эвсэл, 49 бие даан нэр дэвшигч хүсэлтээ илэрхийлсэн.
    Сонгуулийн тухай хуулийн 157.2-т “Нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17:00 цагаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслээс нэр дэвшигчид 05 сарын 09-нөөс 05 сарын 12-ны 17 цагаас өмнө, бие даан нэр дэвшигчид 05 сарын 12-ноос 05 сарын 14-ний 17 цагаас өмнө нийслэлийн сонгуулийн хороо бүртгүүлэх юм.

    Нам эвслээс нэр дэвшигчид дараах баримт бичгийг 05 сарын 12-ны 17:00 цагаас өмнө нийслэлийн сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ. Үүнд :

    Нэр дэвшүүлсэн тухай шийдвэр
    Нэр дэвшигчийн жагсаалт
    Нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл
    Нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг / сүүлийн бүтэн нэг жилийн /
    Энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг
    Нэр дэвшигчийн намтар
    Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар

    Харин бие даан нэр дэвшигчид дараах баримт бичгийг 05 сарын 14-ний 17:00 цагаас өмнө нийслэлийн сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ. Үүнд:

    Нэр дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл
    Сонгогчдын гарын үсэг цуглуулсан маягт
    Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг /Сүүлийн бүтэн нэг жилийн /
    Энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг
    Нэр дэвшигчийн намтар
    Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөх тухай шийдвэрийн тус тус нотариатаар батлуулсан хуулбар
  • Ноосны урамшууллыг олгож эхэллээ
    2016 оны 5 сарын 11
    Өнгөрсөн оны ноосны урамшуулалыг өнөөдрөөс олгож эхэллээ.
  • Шинзо Абе Б.Обамагийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авлаа
    2016 оны 5 сарын 11
    Шинзо Абе АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авлаа
  • Г.Уянга: Оффшор данстангуудыг зугтахаас нь өмнө хууль батлахгүй бол хуулийнхан шалгаж чадахгүй
    2016 оны 5 сарын 11
    Панамын хуулийн фирмийн үйлчлүүлэгчдийн нууц материал задарч, Монголын улстөрчид холбогдоод байгаа асуудлаар Г.Уянга гишүүн өөрийн баяр суурийг илэрхийлэв.
  • АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгохгүй байх хуулийн төсөл өргөн барив
    2016 оны 5 сарын 11
    Хууль зүйн байнгын хороогоор өнөөдөр АТГ-ын даргад нэр дэвшээд буй Х.Энхжаргалын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа.
  • Оюутолгойгоос ганцхан жил ашиг хүртэхээр байна гэв
    2016 оны 5 сарын 11
    Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн бямба гарагт эхэлсэн.Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.
  • Бямба гаригт бүх нийтээрээ мод тарина
    2016 оны 5 сарын 11
    Бямба гаригт бүх нийтээр мод тарина
  • Ш.Сайхансамбуу Г.Уянгын намаас Завханд нэр дэвшихээр болжээ
    2016 оны 5 сарын 11
    Ш.Сайхансамбуу өчигдөр ТТЭНН-ын гишүүний батлахаа авч “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслээс Завхан аймагт нэр дэвшихээр болжээ.
  • ”Муу нүүрт ” МУСК албан ёсны трейлэр цацагдлаа
    2016 оны 5 сарын 11
    Видео: ”Муу нүүрт ” МУСК албан ёсны трейлэр
  • Хоёр ”Э”-гийн хоршил задарч “зодооны” талбараа АТГ-ыг болгов уу
    2016 оны 5 сарын 11
    Эрх мэдлийн төлөө тэмцэлдэх эрхмүүдэд төрийн ажил түй ч хамаагүй бололтой. АТГ толгойгүй бүтэн долоо хоногийг үдлээ. Уг нь өнөөдрийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын даргын асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч энэ асуудлыг хэлэлцэхгүй хойш тавьж өөр асуудал хэлэлцүүлэхээр оруулж ирэв. Энэ нь өнөөх л эрх мэдлийн төлөө тэмцэлдэх болсон Ц.Элбэгдорж, З.Энхболд нарын эрх ашигтай холбоотой гэх мэдээлэл шаргал ордонд хөвөрч байна.
  • Оффшор дансны асуудлаар АТГ-т хандлаа
    2016 оны 5 сарын 11
    УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнөөдөр мэдээлэл хийж, АТГ-т хандахаар болсон гэдгээ дуулгалаа.
  • ОБЕГ: Цасан болон шороон шуурга шуурч, сэрүүснэ
    2016 оны 5 сарын 11


    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр нутгийн төв хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байна.

    Мөн 13-нд баруун болон төвийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурч, сэрүүснэ.

    Иймд: Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн:

    -Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах;

    -Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.

    Иймээс хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
  • Хурд хэтрүүлсэн 239 жолоочийн эрхийг хасна
    2016 оны 5 сарын 11
    90 км/цагаас хурд хэтрүүлсэн 239 жолоочийн эрхийг хасахаар болжээ. Тодруулбал, зөөврийн зөрчил илрүүлэгч камерт бүртгэгдсэн хурд хэтрүүлсэн жолооч нарын жолоодох эрхийг хасах юм байна.
  • С.Сэрчмаа: Миний амьдралаас сэдэвлэсэн киног өөр хүн өмчилчихөөд байгаа
    2016 оны 5 сарын 11
    С.Сэрчмаа: Миний амьдралаас сэдэвлэсэн киног өөр хүн өмчилчихөөд байгаа
  • Элчин сайд Г.Ганболд: Эрүүлийг хүсэж, эмнэлгийг зорино
    2016 оны 5 сарын 11
    Элчин сайд бичиж байна

    -Энэтхэг улс эрүүл мэнд, эмнэлгийн жуулчлалыг хөхиүлэн дэмжихээр энэ ангиллын визийг цахим хэлбэрт шилжүүлж, хугацааг нь сунгахаар шийдвэрлэснийг хэвлэлүүд мэдээлж байна-



    Харь газарт суугаа хүн бүр “Өнчин зүрх дэрэн дээр, өлөн нүд даваан дээр” гэдэгчлэн хараа, санаа нь байнга эх нутгийн зүгт чиглэнэ. Нутгийн сонинг сонсч урамшина, бүтэл багатай зүйл дуулдахад шанална. Нутагт маань элэгний хатуурал, түүнээс үүдэлтэй хорт хавдарын өвчлөл, эндэгдэл нэмэгдсэн харамсалтай мэдээ сүүлийн үед сонсогдох болов. Эрүүлийг хамгаалах салбарын эмч мэргэжилтнүүд мэдлэг чадвараа базааж, шинээр баг хамтлаг үүсгэн элгийг шилжүүлэн суулгадаг болсон, олон нийтийн анхаарлыг үүнд чиглүүлэхээр Сан байгуулж, аян өрнүүлэн, аюулт энэхүү өвчнийг анагаахын сацуу урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөхийн чухлыг хүүхэд залууст таниулж байгааг ч дууллаа.

    Миний ажиллаж буй Энэтхэг орон хүн ам ихтэй, шийдвэрлэвэл зохих асуудал мундахгүй, түүний дотор ДЭМБ мэдээлснээр элэгний С вирустэй 12 сая хүн байдаг гэхийн учир энэ бэрхшээлийг хэрхэн даван туулж байгааг тандаж сонирхов.

    Энэтхэг улс эрүүл мэнд, эмнэлгийн жуулчлалыг хөхиүлэн дэмжихээр энэ ангиллын визийг цахим хэлбэрт шилжүүлж, хугацааг нь сунгахаар шийдвэрлэснийг хэвлэлүүд мэдээлж байна.

    Эрүүл мэнд, эмнэлгийн аялал жуулчлалд өвдөг, түнхний үеүдийг солих, элэг, бөөр, зүрх гэхчлэн эрхтэн шилжүүлэх, нүдний болон гоо сайхны мэс хагалбар, маш нарийн шинжилгээ оношлогоо хийлгэх, үргүйдлээс эхлээд цус, зүрх судас, нурууны өвчнүүдийг эмчлүүлэх, шүд, нүд, үс тулах эрхтэн суулгах хүртэл эмнэлгийн олон төрлийн тусламж үйлчилгээг зорьсон хүмүүс хамрагдана. Хол ойрын аялагчид Энэтхэгийн урлаг, соёлыг шимтэн сонирхохын хажуугаар олон төрлийн эрдсийн найрлагатай болон халуун рашаан, сувилалуудыг зорьдог аж.

    Эрүүл мэнд, эмнэлгийн зориулалттай виз хилээр анх орсоноос хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй, сунгуулах тохиолдолд тус улсад хүлээн зөвшөөрөгдсөн гуравдахь шатлалын эмнэлгийн магадлагааг үндэслэн тухайн мужийн засгийн газарт ханддаг. Нэг жил хүртэл хугацаатай энэхүү сунгалтыг төв засгийн газар нэмж сунгадаг байна.

    Дурдсан шинэ журам хэрэгжсэнээр эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ хүссэн дэлхийн 150 гаруй орны иргэд визийн өргөдлийг өөрсдийн оронд магадлан итгэмжлэгдсэн эмнэлүүдийн зөвлөмжийн хамт цахимаар илгээж, хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр ирсэн үедээ хурууны хээ гэх мэт биометрик өгөгдлийг өгнө. Чингэхэд хүнд өвчтөн хүнийг хилийн шалган нэвтрүүлэх цэгт удаан хүлээлгүй шуурхай үйлчлэх боломжийг ч бүрдүүлнэ гэнэ.

    Эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар Энэтхэгийг зориход өнөөгийн байдлаар Элчин сайдын яаманд нь хандаж хүсэлт тавиад долоо хоног, магадгүй сар хүлээхээс гадна виз хүсэгч өөрийн биеэр хүрэлцэн очих, хүлээн авч эмчилнэ гэдгийг Энэтхэгийн аль нэгэн эмнэлгээс бичгээр нотлуулах шаардлага тавигддаг.

    Тэгвэл визийн шинэ журмаар жуулчдад хил дээр нь виз олгодог Зүүн өмнөд Азийн Тайланд, Малайз, Сингапур болон АНЭУ-ын жишигт хүрэхээс гадна цаг улирлаас хамааралгүй, байнгын үйл ажиллагаатай энэ салбарын орлого ихээхэн нэмэгдэх аж. Энэтхэг улс 2015 оны эцсийн байдлаар эрүүл мэнд, эмнэлгийн 3.2 сая жуулчныг хүлээн авч 2 тэрбум ам долларын орлого олсон явдал эмнэлгүүдийн нь эмчилгээ үйлчилгээ шуурхай, чанар сайтай, үнэ хямд, хүлээж саатдаггүйтэй холбоотой. Дашрамд дурдахад өрнөдийн өндөр хөгжилтэй улсуудад мэдлэг чадвар, дадлага туршлагаараа өндөр үнэлэгддэг энэтхэг эмч, эмнэлгийн ажилтнууд бүгд шахам л эх нутагтаа боловсрол эзэмшиж нарийн мэргэшсэн байдаг.

    Орчин цагийн европ зүгийн эмчилгээнээс гадна аюурведи, сидха, панчакарма, юнани, иог, байгалийн гаралтай ургамлын зэрэг уламжлалт эмчилгээний төрлүүдийн эрэлт өсөн нэмэгдэж байна. Афганистан, Бутан, Бангладеш, Мальдив зэрэг өмнөд Азийнхнаас гадна Австрали, Канад,Турк, Англи, АНУ, Европын иргэд ч эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар Энэтхэгийг, түүний дотор Тамилнаду, Керала, Карнатака, Андра прадеш, Махараштра, Делийг зориод ирж байна. Керала муж аюурведи, кайрали иллэгээр, Уттарканд муж иога, бясалгалаар, Гоа муж холистик эмчилгээ, Ражастан муж рашаан эмчилгээний чиглэлээр нэрд гарсан. Нийслэл Шинэ Дели хот л гэхэд Аппола, Меданитис, Жай Пракаш, Макс, Фортис, БЛК, Артемис, Муллчанд эмнэлгүүд бусад улсын иргэдийг хүлээн авч үйлчилж байна.

    Ойрын жилүүдэд жил тутам 10 хувь нэмэгдэх, хамгийн түргэн өсөж буй салбарын нэгэнд тооцогдож байгаа эрүүл мэнд, эмнэлгийн жуулчлалаас тус улс өдгөө жилд 3 тэрбум ам долларын орлого олдог бөгөөд 2020 онд энэ үзүүлэлт даруй 8 тэрбум ам долларыг давна гэж энэтхэгчүүд тооцож байна.

    Энэтхэг улс эмнэлгүүдэд зээл олгож татварын хөнгөлөлтөд хамруулах, эмнэлгийн тоног төхөөрөмжийн импортын татварыг багасгаж, анагаахын мэргэжлийн холбоодыг дэмжин сургалт семинарийг олноор зохион байгуулж байна. Тэрчлэн, хөхний болон умайн хүзүүний хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчин, цус харвалтыг хянах, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, улмаар ДОХ-ын эсрэг вакциныг турших, хорт хавдарыг илрүүлэх үзлэгийг өргөжүүлэх, хорт хавдарын эсрэг эмүүд, түүний дотор С вирусын халдварт шар өвчнийг анагаах sofosbuvir, ledispavir, daclatasvir зэрэг эмийг нэмэлт сорилт шалгалтаас чөлөөлөх замаар эмчилгээний хүртээмж, өртөгийг бууруулдаг юм байна.

    Найдвартай оношлогоо, чанартай эмчилгээ, хямд үнэтэй рашаан сувилал, гоо сайхны үйлчилгээ хүссэн монголчууд олон тоогоор зорчдог Европ, Австрали, Япон, БНСУ, Тайланд улстай харьцуулахад англи хэлээр чөлөөтэй ойлголцдогоос гадна элдэв хүндрэлгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайн, үнэ төлбөрийн хувьд хямд хэмээн Энэтхэгийг зорьдог болоод байна.

    Монгол улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайдын яам эмнэлгийн тусламж үйлчилгээ хүсэж тус улсад ирсэн иргэддээ энэ чиглэлийн мэдээллээр хангах, хэлмэрч, орчуулагч олж өгөх, эмнэлгүүдтэй харилцахад болон нотриатын үйлчилгээ үзүүлэх зэргээр туслахыг чармайж байна.

    Үүний зэрэгцээ Энэтхэгийн эмнэлгүүдийг өөрийн орны гуравдагч шатлалын эмнэлгүүдтэй холбох, эмч нараа давтан сургах, чанар сайтай эм, эмнэлгийн хэрэгслийг хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх, хоёр орны агаарын тээврийн компаниуд тийзээ харилцан зөвшөөрөх, арилжааны банкууд төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэдэг болгохыг зорьж байна.

    Цаашдаа төрийн өмчит эмнэлгүүдийг менежмэнтийн хувьчлалд хамруулах, эмчилгээний шинэ арга, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хорт хавдарын эсрэг олон улсын холбоо зэрэг байгууллага болон бусад улсаас зөвлөх урьж арга туршлага судлах, эрүүл мэндийн салбарын санхүүжилт, даатгалын тогтолцоог боловсронгуй болон сайжруулахад техникийн туслалцаа авах хөтөлбөр хэрэгжүүлэхэд болохгүй зүйлгүй мэт санагдана.

    Г. Ганболд

    Шинэ Дели хот
5383 5384 5385 5386 5387 5388 5389
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтанд орсноор 300 000 өрхийг төвийн системд шинээр холбох боломжтой
    10 мин
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
    16 цаг 4 мин
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах талаар сургалт зохион байгуулагдлаа
    16 цаг 5 мин
  • 2026 оны гуравдугаар сарын байдлаар Баянзүрх дүүрэгт 2350 хэрэг, харин Багахангай дүүрэгт 11 хэрэг бүртгэгдсэн байна
    16 цаг 6 мин
  • Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
    16 цаг 47 мин
  • Судалгааг бизнест ашиглах талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
    17 цаг 28 мин
  • ХАЙРЫН ГАР АРГА ХЭМЖЭЭ ТӨВИЙН БҮСЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
    17 цаг 41 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
    17 цаг 52 мин
  • Хумсан дээр хар толбо, сүүдэрлэлт үүсэх, хумсны хэлбэр өөрчлөгдөх нь хорт хавдрын шинж тэмдэг
    18 цаг 35 мин
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
    19 цаг 39 мин
  • Эрчим хүчний салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо
    20 цаг 15 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа
    20 цаг 21 мин
  • Б.ЖАРГАЛАН: Би МУИС-ийн хуулийн ангийг төгссөн. Гэхдээ А.Бямбажаргал гэж хүнээс дүн гуйж байгаагүй
    20 цаг 28 мин
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
    20 цаг 48 мин
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
    21 цаг 13 мин
  • “Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
    21 цаг 43 мин
  • Хойд Солонгосын арми Өмнөд Солонгосын эсрэг шинэ төрлийн пуужингуудаа туршжээ
    21 цаг 50 мин
  • Цахилгаан тамхи бол шийдлийн нэг хэсэг
    22 цаг 43 мин
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
    23 цаг 2 мин
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
    23 цаг 6 мин
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК