Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5758 5759 5760 5761 5762 5763 5764
  • “Хөршийн хяналт” зөвлөлгөөнийг зохион байгууллаа
    2015 оны 11 сарын 23
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаар тогтоолоор баталсан “Хөршийн хяналт хөтөлбөр” журмыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдэд сурталчлах, дүүрэг, хорооны Засаг даргын оролцоог сайжруулах зорилгоор “Хөршийн хяналт” уулзалт, зөвлөгөөнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран энэ сарын 20-нд зохион байгууллаа.
    Энэхүү арга хэмжээнд нийслэлийн ИТХ, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, нийслэлийн 9 дүүргийн Засаг дарга, хэсгийн байцаагч, Хөршийн хяналтын бүлгийн ахлагч, Сууц өмчлөгчдийн холбоо, Харуул хамгаалалтын байгууллага, иргэд, оршин суугчдын төлөөлөл оролцов.
    “Хөршийн өдөр” үйл ажиллагааг идэвхи санаачилгатай зохион байгуулсан Баянгол дүүргийн Засаг Даргын тамгын газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Налайх дүүргийн 7 дугаар хороог өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.
  • Байнгын хорооны дэд дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    2015 оны 11 сарын 23
    УИХ-ын дарга БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
  • Ц.Нямдорж: Энэ УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй
    2015 оны 11 сарын 23
    Ц.Нямдорж: Энэ УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй
  • Шинэ цэргийн тангараг өргөх ёслол болно
    2015 оны 11 сарын 23
    Шинэ цэргийн тангараг өргөх ёслол болно
  • МАН: Эрүүл мэндийн сайдыг яаралтай томилох хэрэгтэй
    2015 оны 11 сарын 23
    МАН-ын бүлэг Эрүүл мэндийн сайдыг яаралтай томилохыг шаардлаа
  • ЭМС яамны ТНБД Г.Ганчимэгийг яллагдагчаар татлаа
    2015 оны 11 сарын 23
    ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг АТГ-аас яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг 2 сараар сунгалаа. Уг асуудлыг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, шүүгч н.Олзод дээрх шийдвэрийг гаргасан байна.

    Ингэснээр тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжлүүлэн 60 хоног хоригдох юм. Мөрдөн байцаалтын явцад шаардлагатай гэж үзвэл хугацааг дахин сунгах боломжтой. Г.Ганчимэгийг ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбын хэрэгт саатуулан шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Гэвч өнөөдрийг хүртэл АТГ-аас уг асуудлаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм. Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр саатуулаад байгаа. Тодруулбал, түүнийг авилга хээл хахууль авсан хэрэгт буруутган АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Г.Шийлэгдамба сайд ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн. Улмаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөн түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр Шадар сайд Ц.Оюунбаатарыг томилоод байгаа билээ.
  • Ерөнхий сайдыг огцруулах бичигт 16 гишүүн гарын үсэг зуржээ
    2015 оны 11 сарын 23
    1. Р.Амаржаргал
    2. О.Баасанхүү
    3. Б.Бат-Эрдэнэ
    4. Су.Батболд
    5. Ж.Батсуурь
    6. Х.Болорчулуун
    7. Ц.Даваасүрэн
    8. С.Ганбаатар
    9. Ц.Нямдорж
    10. Ё.Отгонбаяр
    11. О.Содбилэг
    12. А.Тлейхан
    13. Г.Уянга
    14. Л.Цог
    15. Д.Хаянхярваа
    16. Ж.Энхбаяр
  • Аргентины сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч ялалт байгууллаа
    2015 оны 11 сарын 23
    Аргентины сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч ялалт байгууллаа
  • Шилдэг жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг тодрууллаа
    2015 оны 11 сарын 23
    Шилдэг жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг тодрууллаа
  • Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ким Ён Сам таалал төгслөө
    2015 оны 11 сарын 23
    Ганбаатар Мөнх-Эрдэнэ
  • Ц.Мөнхбаяраас уучлал гуйх тогтоол гаргалаа
    2015 оны 11 сарын 23
    Өршөөлийн хуульд хамрагдан шоронгоос суллагдсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ мэдэгдээд байсан билээ. Түүний нэр төрөө сэргээлгэх шүүх хурал өнөөдөр Дүүргийн анхан шатны шүүхийн Иргэний хэргийн II шүүхэд болж, дөнгөж сая өндөрлөжээ.

    Тэрбээр хариуцагчаар татсан нөхдүүдтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байсан бөгөөд түүнийгээ шүүхэд гаргаж, уучлалт гуйхыг шаардсан юм байна. Нэхэмжлэлийн дагуу шүүхээс Ц.Мөнхбаяраас уучлалт гуйх тогтоол гаргажээ. Тогтоол нь долоо хоногийн дараа гарах бөгөөд ингэснээр Ц.Мөнхбаярын нэр төр сэргэж буй юм байна.
  • Таксины жолоочийн аминд хүрсэн этгээдүүдийн шүүх хурал хойшлов
    2015 оны 11 сарын 23
    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Улаанчулуутын хогийн цэгийн манаачийн байранд 22 настай таксины жолооч М бусдад хутгалуулсан байдалтай тусламж эрэн очсон байдаг. Энэ хэрэг 2015 оны 02-р сарын 6-ны өглөө 04.00-05.00 цагийн үед гарсан юм. Тухайн үед хохирогч залуу хүзүүндээ хутгаар хэрчүүлсэн, цээж хэвлийдээ хутгуулсан байдалтай байсан бөгөөд түүнийг ГССҮТ-д хүргэсэн боловч шархаа даалгүй амиа алдсан. Уг хэргийг 1990 онд төрсөн Э, 1993 онд төрсөн А нар шунахайн сэдлээр үйлдсэнээ анхны мэдүүлгээрээ хүлээгээд байсан. Тэд Улаанчулуутын хогийн цэгт хүргүүлэхдээ таксины жолоочтой маргалдан, хүзүүнд нь хутга тулган сүрдүүлсэн аж. Удалгүй хүзүүг нь хэрчиж, цээж хэвлийг нь мөн хүйтэн мэсээр гэмтээгээд машиныг нь аваад зугтаасан байдаг.

    Одоогоор хэргийн үйлдсэн гэгдээд буй Э нь хорих ангид саатуулагдаж байгаа бол А нь гадуур байцаагдаж байгаа ажээ. Тэднийг өнөөдөр Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10 цагаас шүүх байсан. Гэвч өмгөөлөгчийн шүүх хурал давхардсан тул хойшлуулав. Улмаар 2015 оны 12-р сарын 14-ны өдөр 09 цагаас шүүх юм байна.

    Энэ хэргийг үйлдсэн хэргээр Э, А нарт Эрүүгийн хуулийн 147.2 /Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 126.1 /Хүчиндэх/, 234.1/Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хулгайлах, устгах, гэмтээх, нуух/, 145.4 /Бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 216.2 /Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах/, 91.2.1 /Хүнийг санаатай алах/, 91.2.7, 91.2.11, 91.2.12 буюу танхай, дээрэм, хүн амь, хүчингийн хэрэг үйлдсэн гэсэн зүйл ангиар ял төлөвлөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл талийгаачийн сэжигтэн С.А нь гэмт хэрэг үйлдсний дараа хүчингийн хэрэг үйлдсэн бөгөөд түүний энэ үйлдэлд мөн ял төлөвлөөд байгаа ажээ.
  • НИТХ дахь МАН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авлаа
    2015 оны 11 сарын 23
    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаан болж нийслэлийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч НИТХ дахь МАН-ын бүлэг эдгээр асуудалтай дэлгэрэнгүй танилцаагүй учир хуралдаанаар хэлэлцэн батлах боломжгүй гэж үзэв. Тус намын бүлэг уг асуудлаар ажлын гурав хоногийн завсарлага авч, хуралдааны дэгийн дагуу энэ сарын 26-ны өдөр буюу Пүрэв гарагт уг асуудлыг дахин хэлэлцэхээр боллоо.

    Харин нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаан маргааш буюу Мягмар гарагт болно. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хэрэгжилт , нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах, 2014, 2015 оны хувьчлалын жагсаалтаас хасах тухай, “Нийслэлийн өмчийн концессын жагсаалт” батлах тухай, Нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, нийслэлийн 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцэж, нийслэлийн 2016 оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    1 / 6
  • Г.Уянга: 99 гишүүнтэй болохыг хүлээн зөвшөөрөхгүй
    2015 оны 11 сарын 23
    УИХ-ын гишүүн Г.Уянгатай цаг, үеийн асуудлаар ярилцллаа.
  • Сэтгүүлч Л.Болормаад зориулсан зул өргөх ёслол болно
    2015 оны 11 сарын 23
    Монголын сэтгүүлзүйн салбарын нэгэн үеийн томоохон төлөөлөл, сэтгүүлч, хэвлэлийн шилдэг менежер Лунтангийн Болормаа энэ сарын 21-ны өдөр зуурдаар таалал төгссөн билээ.



    Түүний гэгээн дурсгалд зориулж, үзэг нэгт сэтгүүлчдийнх нь зүгээс өнөөдөр Барилгачдын талбайд 15 цагаас зул өргөх ёслол зохион байгуулах гэж байна.



    Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд төрөл төрөгсөд, хамт олон болон Монголын сэтгүүлзүйн салбарын нийт хамтран зүтгэгч, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
  • АН-ын бүлэг хуралдсангүй
    2015 оны 11 сарын 23
    ххх
  • Бие даагчид хөдөө орон нутагт ажиллаж байна
    2015 оны 11 сарын 23
    Г.Уянга

    -Үндсэн хуулийн өөрчлөлтийг та ямар байр суурьтай байна вэ?
    -Үндсэн хуулийг өөрчлөх гарцаагүй шаардлага бол бий. Тус хуулийг өөрчлөх нь нийгмийг өөрчлөх үндсэн арга хэрэгсэл мөн. 2012 оны шинэ чуулган эхлэхэд, “Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ парламентаар ярья. Тэгэхдээ бүх нам хүчний оролцоотой түр Засгийн газар байгуулья. Түр Засгийн газар улс орны аж амьдралыг авч явж байх хооронд Үндсэн хуулийг батлах шинэ бүрэлдэхүүнийг батлах ажлыг энэ удаагийн УИХ хийгээд тарья” гэсэн санаачилгыг гаргаж байсан. Тухайн үед дөнгөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлж байсан парламентад энэ санал санаачилга сонсогдоогүй юм шиг байгаа юм. Өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх болсон нь хэд хэдэн шалтгаантай. 25 жилийн өмнөх систем өөрөө ажиллахаа больж байна. Хоёрдугаарт, системийг тэжээдэг намуудад өөрсдөд нь амьдрах орон зай хумигдаж байна. Нөгөө талаас нь харахад өөрсдийнх нь орон зай ийн хумигдаж байгаа учир өөрсдийн амьдрах орошн зайгаа хонхойлохын тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаравчилж байгаа байдал ажиглагдаад байгаа юм. Би бол өнөөдрийн УИХ пропорцианаль системээр сонгогдсон тул Үндсэн хуулийн өөрчлөлтийг гардан хийх боломжгүй. Үндсэн хууль бол нийгмийн том зөвшилцөл. Энэ зөвшилцөлд нийгмийн тал бүрийн төлөөлөл оролцож байж өөрчлөх ёстой. Одоогийн мөрдөж буй Үндсэн хуулийг аймаг сум, салбар нэгж бүрийг хамруулсан 430 төлөөлөгч оролцож баталсан учир нийгэм хүлээн зөвшөөрсөн. Ингэхээр 430 депатутын хийсэн хуулийг 76 гишүүн өөрчлөж болох уу гэсэн асуудал хөндөгдөнө. 1992 онд эцэг хуулийг өөрчлөхөд манай улс 2 сая хүн амтай байсан. Одоо 3 саяулаа болчихлоо. Тэгэхээр 500-гаас доошгүй депутат энэ асуудлыг хэлэлцвэл хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн том гэрээ болж чадна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг би хувьдаа дэмжиж байгаа. Харин хэн хэрхэн өөрчлөх вэ гэдэг дээр бидний санал зөрж байгаа. Ард нийтийн санал энэ чиглэлд үүсэн маргааныг хагална байх гэж бодож байгаа. Харин тэрний оронд энэ парламентийг хүлээн зөвшөөрч байна уу, итгэл үзүүлэх үү үгүй юу гэдэг асуудал бол өөр хэрэг. Хэрэв итгэл үзүүлнэ гэвэл энэ парламент Үндсэн хуулиа батлаад өөрсдөө тарж болно. Үгүй гэвэл шинэ Үндсэн хуулийг батлах шинэ сонгуультай хамт хийх ёстой. Эсвэл бүр ард нийтээс юу асуухаа үнэхээр мэдэхгүй маргалдаад байгаа бол ард нийтийн санал асуулгаар юу асуух вэ гэдгээ асуултаар асууж болно гэх мэт олон хувилбарууд байж болно шүү дээ.
    -Үндсэн хуулиа өөрчлөөгүй 100, 200 жил болсон орнууд байдаг. Тэр чинээгээрээ засаглал нь илүү тогтвортой байдаг гэдэг. Гэтэл манай улсад 10 жил ч болоогүй байхад дахиад Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах нь буруу гэж үзэж байгаа хүмүүс бас байна?
    -Үндсэн хуулийг хэн дуртай гарч ирсэн хүн нь өөрчлөх гээд байгаа юм биш л дээ. Өмнөх “дордохын долоо” гэж нэрлээд байдаг өөрчлөлт бол бас маргаан дагуулсан өөр асуудал л даа. Тэр асуудал руу орохгүйгээр ер нь манай Үндсэн хуулийн юу нь болохгүй байна вэ гэдэг асуудал руу орж байгаа юм. Өнөөдөр манай засаглал тогтвортой биш, парламент өөрөө Засгийн газраа томилдог, 25 жилийн турш нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй, улс төрийн намуудын талцал гээд энэ бүхэн яах аргагүй Үндсэн хуулийн системтэй холбогдоод байгаа юм. Тэгэхээр энэ системийн хүрээнд Үндсэн хуулүийн өөрчлөлтийг ярихаас өөр арга байхгүй. Н.Энхбаяр Ерөнхий сайд байхад, МАХН 72 суудалтай байхад засаглал харьцангуй тогтвортой байсан үе бий. Гэхдээ энэ тогтвортой бүтэц өөрөө эрх чөлөө ардчиллыг уландаа гишгэсэн, нэг хүний дарангуйлал хүчтэй байсан гэх мэт алдаа оноо бий л дээ. Засаг тогтворгүй байгаа нь бид нар зөвхөн дотоод улс төр, хэрүүл маргаандаа живээд гаднах ертөнцөл үл ойлгогддог, бидэнтэй томоохон хэмжээний гэрээ хийж болдоггүй гээд маш олон сөрөг үр дагаварт хүргэж байгаа. Ер нь 76 хүн ингэж олон юмыг мэддэг биш, нэг гарт харьцангуй төвлөрүүлэх зарчим руу төрийн өөрчлөлт явах ёстой гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрч байна. Бид нар яг энэ засаглалын хэлбэрийг ард нийтээсээ асууж болно. 76 сайн хүн 4 жил төр барьснаас тийм сайн биш боловч дундаж хэмжээний нэг хүн 10 жил төр барих нь илүү явцтай байж магадгүй юм. Ер нь бид нарт эзэн, хариуцлага хүлээдэг хүн хэрэгтэй байна гэдэг бол засаглалын хэлбэртэй л зайлшгүй холбоотой.

    -Энэ үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барихаас өмнө өмнөх 7 өөрчлөлтийн алдаатай заалтан дээр явагдах нь дээ гэмээр байснаа л гэнэт огт өөр өөрчлөлтүүд ороод ирсэн. Өмнөх 7 өөрчлөлтийн асуудал нилээд нам гүм болчихлоо?

    -Би энэ өөрчлөлтийн агуулгыг буруу гэж боддоггүй юм. Тухайн үед үүсч байсан зовлонгоос л үүдсэн өөрчлөлтүүд. Яахав буруу гэж яарьдаг ч хүмүүс байдаг. Гэхдээ өзв буруугаас үл хамаараад хамгийн гол нь хуулийн процессийн алдаа маш их гарсан ийм өөрчлөлт шүү дээ. Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг хүлээж аваагүй. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гээд УИХ шийдсэн. Гэтэл хууль зүйн утгаараа бол цэцийн шийдвэр хүчин төгөлдөр байдаг. Энэ асуудлаас үүдээд Үндсэн хууль хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй болчихоод байна. Ийм эмх замбираагүй нөхцөлд асуудлыг цэгцлэх шаардлагатай. Ингэхдээ нийтээрээ хэлэлцэж, хүлээн зөвшөөрөгдсөн хууль болох ёстой. Тиймээс Үндсэн хуулийг зөвхөн долоон өөрчлөлтийн хүрээнд хөндөхгүйгээр, төр, нийгмийн гэрээг хүлээн зөвшөөрч болж байна уу үгүй гэдэг асуудлыг ярих хэрэгтэй. Ер нь Үндсэн хууль чинь бүх түвшинд хэрэгжихгүй байгаа юм. Тухайлбал газрын баялаг зөвхөн ард түмний мэдэлд байна гэсэн заалт байдаг. Гэтэл ард түмний мэдэлд байгаа нэг ч баялаг алга. Бүгд олигархуудын мэдэлд байна. Ард түмэн яаж ч эсэргүүцээд, мэдэлдээ авч чадахгүй байна гэх мэт олон асуудал бий. Энэ алдааг ярьж засах шаардлагатай байгаа юм. Долоон өөрчлөлтийн тухайд УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдийг томилохгүй гацаадаг байсан төрийн хямралын институтийг ямар нэгэн хэмжээгээр арилгаж хялбаршуулсан. Харин ирцийн тухайд бол ухралт гэж олон хүн хэлдэг. Заавал нийт гишүүдийн олонхоор хуралдаж асуудлыг шийддэг байсан бол ирсэн гишүүдийн олонхоор асуудлыг шийддэг болсон. Энэ нь илүү хялбарчилсан хувилбар байж магадгүй. Гэхдээ ЦИХ-ын гишүүдийн ажил бол зөвхөн хуралдаан суух биш. Тойрогтоо ажиллах, гадуур ажиллах олон ажил байдаг учираас ирцийг хялбарчилсан хувилбарыг буруу гэж боддоггүй. Бид Үндсэн хуулийг сууриар нь хөндөж ярих завсар энэ асуулдаа нэгтгэж зангидаад явах хэрэгтэй. Гагцхүү олон нийтээр хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай. Нийтээр зөвшөөрүүлэхийн тулд улс төрийн нам, парламентийн зөвшилцөл хангалтгүй гэж би үэж байна.
    -Ерөнхийлөгч, ерөнхий сайдын засаглалаас аль засаглалыг илүүд үзэж байна вэ?
    -Юу гэж нэрлэх нь хамаагүй. Толгойтой эмхтэй, цэгцтэй, удирдлагатай байх нь чухал. Тэр нь ерөнхийлөгч байхуу, эсвэл сая өргөн барьсан хувилбараар ерөнхий сайд байх уу гэдэг нь өөр асуудал. Үүнийг хэлэлцүүлгийн явцад шийдэж болох байх гэж бодож байна.
    -Үндсэн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөс аль аль заалтыг дзэмжиж байна вэ. Аль заалтыг дэмжихгүй байна вэ? УИХ-ын гишүүн Ж.Батзандах хэлэхдээ УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүдийн тоог өргөн барих боломжгүй гэж мэдэгдээд байгаа шүү дээ?
    -Үндсэн хуулийг батлахпаа хүлээн зөвшөөрөгдсөн бүтэцээр батлах ёстой. Одоогийн парламент өөрийнхөө түвшинд гишүүдийн тоог 99 болгоно гэвэл нийгэм яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй. Ийм ёс суртахууны эрх ч байхгүй. Миний хувьд яагаад гарын үсэг зурсан шалтгаан гэвэл. Нэгдүгээрт: Би Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө 10 гаруй жил тэмцсэн. Миний тэр зорилго биелэх гэж байгаа учираас гарын үсэг зурсан. Хоёрдугаарт: Ер нь энэ асуудал нийгмийн хэлэлцүүлэгт орж ирээсэй гэж бодсон. Хэрэв хүлээн зөвшөөрөгдөхгүй, гарын үсэг зурахгүй, өргөн баригдахгүй бол нийгмийн хэлэлцүүлэгрүү орж чадахгүй. Тиймээс сайн мууг нь ярилцаад, гишүүдийн байр суурийг ялгаж тодорхой болгоод яавал дээр юм бэ гэдэг хэлэлцүүлэгт оруулах нь зүйтэй учраас би гарын үсэг зурсан. Харин өөрсдөдөө ямар нэгэн давуу боломжийг 76 гишүүн оруулаад байгаа учраас олон нийт хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Хуулийг өөрчлөх эрх бүхий бүтцийг бий болгох ажлыг энэ УИХ хийх ёстой гэдэг миний байр суурь бий. Үндсэн хуулийг батлах шинэ бүрэлдэхүүнийг батлах ёстой. Энэ батлагдсан бүрэлдэхүүн 430 депутатаас дутуугүй байх ёстой гэж үзэж байна. Бид тайван замаар өөрчлөх бүтцийг оруулж ирэхгүй л юм бол нийгмийн улам л хямрал, хагарал руу түлхэх болов уу гэж болгоомжилж байна.
    -Таны энэ санал бүлэг дээр яригдаж байгаа юу?
    - Би “Шударга ёс” эвслийн бүлэг дээр санал оруулна гэж бодож байна. Гэхдээ ганц гишүүний санал дэмжигдэхгүй биз дээ гээд орхихгүй. Би иргэний хөдөлгөөнд байхдаа л ийм санал, бодолтой байсан. Нийгэмд ямар нэг асуудал гаргалгүйгээр бие биенээ хүлээн зөвшөөрсөн арга замыг сонгох нь зүйтэй л гэж би хувьдаа хараад байгаа.
    - Санал асуулгын тухай хууль Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаад орж ирж байна. Сүүлдээ хэлэлцүүлгийн шатанд Үндсэн хуулиас тусд нь хэлэлцэх нь зүйтэй гэдэг хандлага руу яваад байх шиг. Та энэ хуулийг батлах нь зөв гэж үзэж байна уу? Батлавал яаж батлах хэрэгтэй гэж үзэж байна вэ?
    - Одоо бол механик өөрчлөлтүүд байгаа юм. Тэгэхээр батлахад ямар нэг хүндрэлгүй болов уу гэж бодож байна. Сонгуулийн хуулийг машинаар тоолно. Яг энэ системийг Санал асуулгын тухай хуульруугаа оруулахгүй бол болохгүй. Санал асуулгын тухай хуульд тусгагдаагүй байгаа шүү дээ. Машинаар тоолвол машинаар тоолсон дүндээ талууд маргаантай байвал дахиж гараар тоолох энэ асуудал яг адилхан Санал асуулгын тухай хууль дээр ороод явах болов уу гэж бодож байна. Ийм механик л өөрчлөлт.Түүнээс агуулгын өөрчлөлт байхгүй. Энэ хуулийн өөрчлөлт ороод ирвэл дараагаар Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөл орж ирнэ. Тогтоолын төсөл бол агуулгаарааа огт хүлээн зөвшөөрөгдөхгүй заалттай байгаа. Тогтоолын төслийн агуулгыг ард нийтээрээ хэлэлцэж байгаад оруулж ирж болно. Ямар ч байсан эдгээр асуудлууд хэлэлцүүлгийн шатанд ороод ирээсэй гэдэг л байр суурьтай байна. Бид зөв буруугаа ярилцаж, нийгмийн хэлэлцүүлэг болгох ёстой.

  • Г.Тэмүүлэн: Өнөөгийн хямралд Үндсэн хууль буруугүй
    2015 оны 11 сарын 23
    Уул уурхайн дэд сайд асан, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Г.Тэмүүлэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

    -Улсын Их Хуралд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Ирэх хоногуудад энэ асуудлыг УИХ хэлэлцэх нь.
    Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

    -Сая өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ УИХ, мэргэжлийн судлаачид, эрдэмтэд эхлээд сайн судалж үзэх хэрэгтэй талаар байр сууриа илэрхийлсэнийг харлаа. Мэргэжлийн түвшинд боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн, нам, улс төрийн хүчнүүдийн түвшинд ойлголцолд хүрсэн өөрчлөлтийн төслийг УИХ хэлэлцэх ёстой. УИХ дээр тодорхой шийдэлд хүрсэн төслийн талаар ард түмнээс асуух ёстой.

    -Таныхаар бол Их хурал юуг яаж өөрчлөхөө хэлэлцчихээд, ард түмнээсээ асуух нь зөв гэсэн байр суурьтай байна уу?

    -Тийм. Гэхдээ ард түмний асуулгад яаж өөрчлөх талаар зарчмын хувьд хоёр асуулттай байх нь тодорхой. Тэгэхээр УИХ дээр санал зөрж байгаа асуудлаа л эрх баригчдын зүгээс ард түмнээсээ асуух нь зүйтэй. Юун дээр санал зөрөөд байгаагаа мэдэхгүй хүмүүс ард нийтээс санал асууж чадахгүй. Ард түмэн бас яг юу асууж байгааг нь ойлгохгүй шүү дээ.

    -Үндсэн хуулийн өргөн барьсан төслийн талаар зарчмын хувьд санал нийлэхгүй зүйл юу байна?

    -Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө мэдэж байгуулах нь зүйтэй. Үүнтэй бол хэн ч маргахгүй. Бас дээр нь Үндсэн хуулийн үзэл баримтлал нь аль нэг Засгийн газрын гишүүнийг УИХ-ын гишүүний санаачилгаар ганц нэгээр сугалж огцруулах ёсгүй гэдгийг саяхан Үндсэн хуулийн Цэц тогтоосон байна лээ. Тэгэхээр үүн дээр санал асуулга явуулж, цаг мөнгө заралгүйгээр УИХ хэлэлцээд нэмэлт өөрчлөлт хийчих боломжтой. Бусад асуудал дээр бол бодох, суцлах хангалттай цагтай байх ёстой.

    -Цаг хугацааны хувьд хоёр сар гаруй хугацаа байна, хийх хүнд арга нь олдоно гэж зарим гишүүд тайлбарлаж байна?

    -Тэр худлаа, нэг сар хүрэхгүй хугацаа л байна. Зарим нэг хууль санаачлагчийн зүгээс төслийг батлах цаад талын хугацааг 2016 оны нэгдүгээр сарын 15 гэж тооцож байгаагаа илэрхийлж байгаа.

    Хэрэв төслийг хуулийн дагуу холбогдох байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хоёр дахь удаагаа хэлэлцсэний дараа ард нийтийн санал асуулгаар хэлэлцүүлнэ гэж үзвэл энэ удаагийн парламент хуулийн хүчин төгөлдөр хугацаанд батална гэж үзэхэд эргэлзээтэй байна. Үндсэн хуулийн 69.3 дахь хэсгийн “Улсын Их Хурал ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт; өөрчлөлт оруулж үл болно” гэж заасан. Зургаан сар гэдэг чинь 180 хоног дор хаяж. Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 8.2-т “Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр байна” гэж тодорхойлсон байгаа.

    2016 оны УИХ-ын сонгуулийн хувьд зургадугаар сарын 20-24-ний өдрүүдийн аль нэгэнд сонгуулийн санал авна гэвэл 2015 оны арванхоёрдугаар сарын 20-ны дотор л өөрчлөлт хийх болж таарч байгаа юм. Тэгэхээр үндсэндээ сар хүрэхгүй хугацаа л бидэнд байна. Сонгууль явуулах өдөр, сонгуулийн санал авах өдөр хоёрын хууль зүйн ойлголт нь ижил үү гэдгийг мөн бодох ёстой.

    Яагаад гэвэл сонгууль явуулах өдөр Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 8.1-д зааснаар сонгууль товлон зарлах хугацаа 60 хоногийн өмнө эхэлж байгааг бас давхар бодолцох хэрэгтэй.

    -Ер нь одоогийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зарчмын хувьд зөв юм биш үү?

    -Улс нийгэм хөгжихийн хэрээр түүний суурь харилцааг зохицуулагч Үндсэн хуульд алдаа дутагдал, зарим гажуудал илрэхийг үгүйсгэхгүй. Ер нь зарим тодорхой асуудлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэвэл бий.

    Энэ ч үүднээсээ зарчмын хувьд Үндсэн хуульд өөрчлөлт хийж болно. Хийх ч ёстой. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийг иймэрхүү байдлаар ингэж яаруу сандруу, тулган шаардсан, төөрөгдүүлсэн бөгөөд хүч түрэн хийх шаардлагагүй. Манай өнөөгийн нийгмийн аль ч түвшинд ёс зүй, хариуцлагагүйн зуд нүүрлээд байгаагийн тод жишээг энэ гэж хэлэх байх.

    Аливаа зүйл хийх гэхээрээ хам хум хийх гээд улайраад байдаг. Хийх байсан энэ өөрчлөлт санаачилгыг аль эрт УИХ дөнгөж бүрдсэн даруйдаа гаргаад бүрэн эрхийн эхний ядаж гурван жилдээ хийх байсан. Эрх зүйн чадамжийн хувьд зургаан сарын настай, сонгуулиас өөр зүйлд анхаарал нь төвлөрөхөө байсан УИХ ёс зүйн болоод цаг хугацааны хувьд энэ том Үндэсний зөвшилцлийн бодлогын баримт бичгийг өөрчлөх ямар ч боломжгүй.

    Ер нь өнөөгийн улс орны эдийн засгийг сүйрэлд хүргэж, төрийн хямрал бий болгож байгаа УИХ бүрэн эрхийн хугацааныхаа төгсгөлд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхгүй. Ийм Их Хурлаас сэргийлж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх журмын тухай хуулийг Б.Чимид гуай батлуулсан шүү дээ. Өнөөгийн хямралд Үндсэн хууль буруугүй.

    -Тэгээд гарц шийдэл нь юу юм бэ. Шинэ УИХ бүрэлдэж байж өөрчлөлт хийх ёстой юм уу?

    -Үндсэн хуулийн өөрчлөлтийг зарим нэг гишүүний улайран зөвтгөх гэж яриад байгаа шиг өөрчлөлтиин гол зорилго нь эрх мэдэл, гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн хуваарилалтыг илүү боловсронгуй болгох байсан юм бол зөвхөн тэр бодлогын зөв болоод бүх нийтээрээ санал нийлж байгаа тэр асуудлаараа хэсэгчлэн өөрчлөлт оруулж болно. Дахин хэлэхэд үнэхээр цаг хугацааны хувьд хийх шаардлагатай асуудал байна гэж үзэж байгаа бол зөвхөн цөөн асуудлаар хэсэгчлээд оруулж болно.

    -Тэгээд эдгээр таны яриад байгаа асуудлыг эрх биш эрх баригчид ойлгож байгаа байлгүй дээ?

    -Өөрсдийн алдаатай буруу бодлого, шийдвэр, өнөөгийн энэ хямралт байдлаа Үндсэн хуулиас болсон мэт тайлбарлах оролдож байгаа нь ард иргэд, сонгогчдоо доромжилж байгаа хэрэг.

    Энэ засаглалын болоод улс төр, эдийн засгийн хямрал Үндсэн хуулиас болоогүй. Цэвэр улс төрчдийн, эрх баригчдийн алдаа байсан. Нам фракцуудын, хагарал, дотоод тэмцэл, хий улстөржилт, хариуцлагагүй улстөрчид, хувь хүмүүсээс болж байгааг ухаарах хэрэгтэй.
  • Ирвэс хамгаалагчийн хэрэгт Мөрдөн байцаах газраас ажлын хэсэг гарчээ
    2015 оны 11 сарын 23
    Ирвэс хамгаалах сангийн биологич 27 настай залуу учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан хэргийг аймаг, нийслэлийн цагдаа нар хамтран шалгаж байна. Талийгаач Л нийслэлд амьдардаг байсан бөгөөд энэ сарын 5-нд “Машинаа гараашдаа тавьчихаад ирье” хэмээн гэрээсээ гараад сураггүй болжээ. Зургаан хоногийн дараа Хөвсгөл далайн эргээс машиныг нь аймгийн цагдаа олсон байна. Аймгийн Онцгой байдлын албан хаагчид эрлийг эхлүүлж, маргааш нь талийгаачийн цогцсыг нуураас олжээ. Нийслэлд гэрийнхээ ойролцоо машин тавихаар гарсан залуу Хөвсгөл нууранд осолдсон шалтгааныг цагдаа нар гаднын нөлөөтэй гэж үзэн шалгаж байна. Ирвэс хамгаалах сангийнхан уг явдлыг бусдын дарамт шахалтын улмаас болсон гэж мэдэгдэж байна. Талийгаач тус санд биологич мэргэжлээр ажиллаж байсан бөгөөд цоохор ирвэсийн үндсэн идэш болох янгирын судалгааг Монголд анх удаа хос ажиглагчийн аргаар амжилттай эхлүүлж, олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд судалгааны бүтээлүүдээ хэвлүүлж байжээ.
  • Ц.Мөнхбаярын нэр төрийг сэргээх шүүх хурал болно
    2015 оны 11 сарын 23
    “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг төрийн эсрэг гэмт хэрэг өдүүлсэн гэх хэргээр буруутгаж, улмаар шүүхээс ял сонсч, ялаа эдэлж байгаад саяхан Өршөөлийн тухай хуулиар суллагдаж, эрх чөлөөтэй болсон юм. Түүний хувьд газар шорооныхоо төлөө тууштай тэмцэгч нэгэн бөгөөд Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардан, галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагсаал зохион байгуулж улмаар Төрийн ордон руу гал нээсэн хэргээр 21 жилийн ял сонссон.

    Эрх чөлөөтэй болсон тэрбээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ мэдэгдсэн билээ.
5758 5759 5760 5761 5762 5763 5764
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    7 цаг 9 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    7 цаг 21 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    7 цаг 31 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    7 цаг 53 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    7 цаг 53 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    7 цаг 53 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    7 цаг 53 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    23 цаг 40 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    23 цаг 48 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК