Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5783 5784 5785 5786 5787 5788 5789
  • Халдварт өвчний эсрэг хамтран ажиллана
    2015 оны 11 сарын 13
    МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газраас өрнүүлж буй ”ХҮНИЙ ТӨЛӨӨ-ХИЛИЙН ХЯНАЛТ” сарын аяны хүрээнд энэ сарын 11-нд “Хил дээр хүний халдварт өвчний сэжиг илэрсэн үед авах хариу арга хэмжээ” сэдэвт ширээний дасгал сургуулилт, “Хилийн боомтод цацрагтай холбоотой онцгой байдал үүссэн үед хамтран ажиллах нь” сэдэвт сургалтыг “МИАТ” ХК-ний хурлын зааланд зохион байгууллаа.

    Боомтод үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, халдварт өвчний сэжиг илэрсэн үед халдварыг дамжин тархаахгүй ажиллах багийн ажиллагаанд албадыг дадлагажуулах зорилгоор тус сургалтыг Буян-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас зохион байгуулж, ДЭМБ, МХЕГ, ОБЕГ, ТЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Чингис хаан олон улсын нисэх буудал, Буянт-Ухаа боомт дахь Гаалийн газар, Хилийн 0218 дугаар анги, Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын Буянт-Ухаа дахь газар, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, олон улсын нислэг үйлддэг 8 авиа компани, НМХГ-ын Экспорт, импортын хэлтэс зэрэг байгууллагын 70 гаруй ажилтан албан хаагчдыг хамруулав.

    Сургалтыг зохион байгуулснааролон улсын хөл хориот халдварт өвчин Монгол Улсын агаарын хилээр дамжин тархахгүй байхад чухал ач холбогдолтой бөгөөд Буянт-Ухаа боомтод хамтран ажилладаг байгууллагуудын багаар ажиллах чадвар сайжирч байгааг холбогдох байгууллагаас дүгнэлээ.
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт 1222 хяналтын камер ажиллаж байна
    2015 оны 11 сарын 13
    Нийслэлийн иргэд өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллагтай хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэхээр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаар тогтоолоор “Хөршийн хяналтын хөтөлбөр”, “Хөршийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ыг баталсан.

    Хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлээд буй зарим ажлуудыг танилцуулж байна.
    Нийслэлийн 152 хороонд “Хөршийн өдөр” арга хэмжээг 08 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж, 67500 гаруй иргэн хамрагдсан байна. Хөршийн хяналт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр нийт 335 хөршийн хяналтын бүлэг байгуулан ажиллаж ба гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг оролцуулах, дүүрэг, хорооны оршин суугчид хоорондоо танилцах, харилцан мэдээ, мэдээлэл солилцох нөхцөл бүрджээ. Нийслэлийн хэмжээнд нийтийн хэв журам хамгаалах,олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гудамж талбайд хяналт тавих чиглэлээр 2010 оноос эхлэн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлээр нийслэл хот, алслагдсан 3 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 1222 хяналтын камертай 18 төрлийн бие даасан теле хяналтын системүүдийг суурилуулсан байна. 2015 оны эхний 10 сард олон нийтийн цагдаагийн ажилтнуудаас хэсгийн байцаагчтай хамтран гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй 1610 газар, эмзэг цэгийн судалгаа, объектын 65, субъектийн 50 төрлийн бүртгэл, судалгааг хийж, хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй 2300 иргэнд дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч ажиллажээ. Мөн нийслэлийн 152 хороонд байрлалтай 102 хотхон, орон сууцны 44 хорооллын 1779 байрыг хариуцсан сууц өмчлөгчдийн 519 холбооны идэвхтэн гишүүд, хорооны хэсгийн 1800 ахлагч, орон сууцны харуул хамгаалалтад ажилладаг 65 аж ахуйн нэгж, 335 хөршийн хяналтын бүлгийн гишүүд, цагдаагийн алба хаагчидтай хамтран хариуцсан хороодын нутаг дэвсгнэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хийж байна. Үүрэг гүйцэтгэх хугацаанд гудамж талбай, олон нийтийн газар архидан согтуурч танхайрсан 850, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан 1665, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн танхайрсан 498, нийт 3013 дуудлага, мэдээллийг шалган шийдвэрлэхэд оролцож, зөрчил гаргасан 15 мянган иргэнд хууль тогтоомж биелүүлэх шаардлага тавьж, цагдаагийн байгууллагад хүргэн зөрчлийг шийдвэрлүүлж, 27 гэмт хэргийг илрүүлж, 185 хэргийн газрыг хамгаалалтад авч ажилласан байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 64 төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран их, дээд сургуулийн 23 мянган сурагч, цэцэрлэгийн 3,6 мянга гаруй хүүхдийн дунд уулзалт өдөрлөг зохион байгуулж, “School police”-ийн эргүүлээр ажилласан 38 мянган эцэг, эхчүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгчээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Согтуу жолооч айлын хашаа, явган зорчигч мөргөжээ
    2015 оны 11 сарын 13
    Согтуу жолооч айлын хашаа, явган зорчигч мөргөжээ
    ЧД-ийн 18-р хороо Чингэлтэйн 14-р гудамжны 202 тоот хашааг амины Hyundai Verna автомашины жолооч Г гэгч мөргөж, жолооч ЧД-т оршин суух, 43 настай эрэгтэй Г нь гэмтсэн байна. Шалгалтын ажиллагаа явуулахад жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.

    Мөн СБД-ийн 6-р хороо Сүхбаатарын гудамж, СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн баруун уулзварт амины ”Toyota Prius” автомашины жолооч О нь явган зорчигч, БЗД-ийн 25-р хороонд оршин суух, 36 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээжээ. Мөн жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.
    Д.Ундрах /24tsag.mn/
  • Тагир Хайбулаев: Би сүмо барилддаг байсан. Асашёорюү Монголд байгаа юу?
    2015 оны 11 сарын 13
    Тагир Хайбулаев: Би сүмо барилддаг байсан. Асашёорюү Монголд байгаа юу?

  • Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн хамаатнууд хар тамхины хэргээр баригджээ
    2015 оны 11 сарын 13
    Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн хамаатнууд хар тамхины хэргээр баригджээ
  • Замын түгжрэлийг утаснаасаа харна
    2015 оны 11 сарын 13
    Замын түгжрэлийг утаснаасаа харна
  • М.Оригжав:“Буянт-Ухаа 2”-ын цахилгаан, дулааны асуудлыг бүрэн шийдсэн
    2015 оны 11 сарын 13
    М.Оригжав:“Буянт-Ухаа 2”-ын цахилгаан, дулааны асуудлыг бүрэн шийдсэн
  • Сурталчилгааны самбар буулгах гэж байгаад бэртжээ
    2015 оны 11 сарын 13
    БГД-1 “11-р байрны хажууд хүн өндөрөөс унаж гэмтлээ” гэсэн мэдээллийг 11-р сарын 12-нд авч шалгахад: СБД-9 хороонд суух М /эр.37н/ 2м өндөрт байрлуулсан самбар буулгах гэж хамгаалах хэрэгсэлгүй авирч байгаад унаж баруун гарын шуугаа хугалж гэмтээсэн хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.
  • Видео: 488 метрийн өндрөөс өнхөрсөн цаначин эсэн мэнд үлджээ
    2015 оны 11 сарын 13
    Гүрпүрэв Ганчимэг
  • Зул өргөж байгаад гэрээ шатаажээ
    2015 оны 11 сарын 13
    Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 12-ны өдрийн 05:00 цагаас 11-р сарын 13-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4886 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 137, зөрчлийн 1735, зам тээврийн ослын 299, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 70-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
  • Х.Баттулга: Хүмүүс зоригтой, шийдэмгий улстөрчдийг хүсч байна
    2015 оны 11 сарын 13
    Х.Баттулга: Хүмүүс зоригтой, шийдэмгий улстөрчдийг хүсч байна
  • Гааль дээр дөнгөж буусан машинаар хүн тээвэрлэдэг зөрчил илрүүлжээ
    2015 оны 11 сарын 13
    Автомашины ченж нар Замын-Үүдийн хилийн боомт дээр буусан машинуудаа буулгаад тэндээс нь жолооч хөлсөлж Улаанбаатарт авчирч худалдаалдаг зөрчил ихэсчээ. Гаднаас орж ирж буй автомашиныг Замын-Үүдээс нийслэл рүү чингэлэгээр тээвэрлэх ёстой. Гэтэл ченж нар жолооч хөлсөлж, хөлсөлсөн жолооч нар нь ямар ч үзлэг оношлогоонд ороогүй, сери дугааргүй машинаар Улаанбаатар руу халтуур хийж, 500 гаруй км замаар хүн тээвэрлэж, хурд хэтрүүлэн давхих болжээ. Тодруулбал, Замын-Үүдээс Улаанбаатарт өдөрт 100-150 автомашин орж ирж байгаагийн дийлэнх нь prius аж. Нэг жолоочийг 150-200 мянган төгрөгөөр хөлсөлдөг байна.
  • Монгол бахархлын өдөр П.Бүрэнтөгс арслан түрүүллээ
    2015 оны 11 сарын 13
    Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан 128 хүчит бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнөө болсон.



    Барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэв. Их шөвөгт улсын заан Б.Батмөнх, аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр нар шалгарсан юм.



    Ерөнхийлөгчийн зарлигаар 2012 оноос эхлэн ”Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэж байгаа билээ. Энэхүү тэмдэглэлт өдөрт зориулсан анхны барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, харцага Ц.Содномдорж үзүүрлэн, их шөвөгт арслан П.Бүрэнтөгс, аварга Г.Эрхэмбаяр нар шалгарсан байжээ.

    Харин 2013 оны барилдаанд Ч.Санжаадамба заан дахин түрүүлж, С.Мөнхбат аварга үзүүрлэн, Ө.Бат-Орших харцага, Х.Мөнхбаатар арслан нар их шөвөгт шалгарч байв. Өнгөрсөн жилийн ”Монгол бахархлын өдөр”-ийн хүчит бөхийн барилдаанд Ө.Бат-Орших харцага түрүүлж, С.Мөнхбат аварга үзүүрлэн, Ц.Содномдорж харцага, Б.Гончигдамба гарьд нар шөвгөрч байжээ.

  • Сураггүй алга болсон залуугийн цогцос Хөвсгөл нуураас олджээ
    2015 оны 11 сарын 13
    Машинаа гаражид хийнэ гэж гэрээсээ гарсан залуугийн цогцос Хөвсгөл нуураас олджээ
    Түгээх
    Share on facebook
    Share on twitter
    2015-11-13 08:59:19 - Орон нутаг

    avragchid“Машинаа гараждаа тавичихаад ороод ирье” хэмээн гэрээсээ гарсан 27-хон настай залуу сураггүй алга болсон хэрэг гарсан байна. Тодруулбал Нийслэлийн Сүхбаатар дүүргийн аравдугаар хорооны долдугаар хорооллын … дүгээр байрны ...тоотод оршин суугч иргэн, 27 настай эрэгтэй Л нь энэ сарын 5-ны өдрийн 06:00 цагт УБМ улсын дугаартай “Toyota Prado-120” загварын автомашинаа гараждаа хийнэ гэж гараад сураггүй болжээ.

    -ЗУРГААН ХОНОГИЙН ДАРАА МАШИНЫГ НЬ ХӨВСГӨЛ НУУРЫН ЭРЭГ ДЭЭРЭЭС ОЛЖЭЭ-

    Ингээд ар гэрийнхэн нь эрэл сурал болж, зургаа хоносоны дараа буюу энэ сарын 11-нд 13:00 цагт тус иргэний автомашиныг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяа Хатгал тосгон /тосгоноос зүүн хойд зүгт 35 км/ Хүслийн хадны зүүн талд Хөвсгөл нуурын эрэг дээр эзэнгүй байхад нь цагдаагийн ахлагч О олсон байна.

    Улмаар дээрх сураггүй болсон иргэнийг нуур руу орсон байж болзошгүй гэсэн дуудлагыг тус өдрийн 19:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Улмаар өчигдөр өглөөний 09:21 цагт Хөвсгөл нуурын уснаас цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Нийслэл хотод амьдардаг иргэн яагаад Хөвсгөл нуурын усанд живж амиа алдсан нь учир битүүлэг байгаа тул энэ хэрэгт гадны ямар нэгэн нөлөө орсон эсэхийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна. Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.

  • НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал далд эдийн засгийг ил болгоно
    2015 оны 11 сарын 13
    Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжих Нэмэгдсэн өртөгийн албан татварын урамшуулалтын систем болон ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсантай ярилцлаа.
  • Д.Бямбасүрэн: Үндсэн хуулийг өөрчлөх санал асуулгад би оролцохгүй
    2015 оны 11 сарын 13
    Мөн Үндсэн хуулийг өөрчлөх эсэх ард нийтийн санал асуулгад оролцохгүй гэдгээ тэрбээр мэдэгджээ.


    Энэ талаараа тэрбээр Оюутолгойн санал асуулга шиг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү буруу юу гэж асуугаад ард түмний толгойг эргүүлэх гэж байна. Эцэстээ өөрсдийнхөө худалдаж авсан хэдэн хүнээр мессеж бичүүлээд Үндсэн хууль өөрчлөх нь. УИХ өөрөө болохоор байж. Энэ үнэхээр гашилсан байна. Савыг нь угаахгүй бол УИХ гашилчихаж” гэв.
  • Мьянмарын сонгуулийн талаар БНХАУ байр сууриа илэрхийлэв
    2015 оны 11 сарын 13
    Мьянмарын сонгуулийн талаар БНХАУ байр сууриа илэрхийлэв
  • Инженерийн шугам сүлжээний ажилтай танилцлаа
    2015 оны 11 сарын 13
    ус дулаан дамжуулах төвүүдийн ажилтай танилцлаа.
  • ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа
    2015 оны 11 сарын 13
    Эмхэтгэл
  • Чуулганы нэгдсэн хуралдаантай
    2015 оны 11 сарын 13
    Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 14:00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

    “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;

    Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
5783 5784 5785 5786 5787 5788 5789
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    6 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    14 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    1 цаг 18 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    1 цаг 41 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    2 цаг 36 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    2 цаг 36 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    3 цаг 9 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    3 цаг 18 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
    3 цаг 19 мин
  • Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
    3 цаг 24 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног" арга хэмжээ болно
    3 цаг 31 мин
  • Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ноогдуулна
    3 цаг 39 мин
  • 2026 оны FIBA 3x3 World Tour-ийн албан ёсны хуваарь Азийн сагсан бөмбөгийн хөгжлийн шинэ үеийг тодорхой харуулж байна
    3 цаг 40 мин
  • Английн Премьер лигийн 32-р тойрог улирлын төгсгөлийн байрлалд шууд нөлөөлөх онцгой чухал тоглолтуудаар дүүрэн байна
    3 цаг 45 мин
  • Ж.Баярмаа: Нууцалсан гэрээнүүдийн ард дандаа хулгай, цавчаа явж байгаа
    3 цаг 46 мин
  • ТБХ:“Тогтоолд нэмэлт оруулах тухай” төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
    4 цаг 4 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 26 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
    5 цаг 0 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрийн санал хураалт бол Монгол Улс ардчилсан парламентын засаглалтай байх эсэх тухай түүхэн сонголт
    5 цаг 23 мин
  • Иран-АНУ хоорондын хэлэлцээр ямар шатанд, хэрхэн өрнөж байгаа вэ?
    5 цаг 33 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК