Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5782 5783 5784 5785 5786 5787 5788
  • Мисс Ц.Аззаяа ”Miss international 2015” тэмцээнд амжилттай оролцжээ
    2015 оны 11 сарын 13
    Мисс Ц.Аззаяа ”Miss international 2015” тэмцээнд амжилттай оролцжээ
  • ”Эрдэнэс ТТ”-н ҮЭ дарга С.Эрдэнийн өөрийгөө шатааж буй бичлэг
    2015 оны 11 сарын 13
    “Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж, эсэргүүцлээ илэрхийллээ.
  • БНХАУ 100 юанийн мөнгөн дэвсгэртээ шинэчилжээ
    2015 оны 11 сарын 13
    БНХАУ-ын Төв банк 100 юанийн мөнгөн дэвсгэртээ шинэчилж, гүйлгээнд оруулжээ.
  • Ирц бүрдээгүй шалтгаанаар хуралдаан хойшлов
    2015 оны 11 сарын 13
    УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт болох байсан ч гишүүдийн ирц бүрдээгүй гэх шалтгаанаар 14.00 цаг хүртэл хойшлогдлоо.

    Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх ёстой. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14 цагт зарласан. Чуулганаар ирэх оны төсвийн хуулийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж батлахаар байгаа.

    Дашрамд, УИХ ирэх оны төсвийн хуулийн төслийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах ёстой. Тэгэхээр хуулийн дагуу УИХ ирэх оны төсвийн төсөл, мөнгөний бодлогыг өнөөдөр батлах шаардлага бий юм.
  • ЗГ: О.Баасанхүүгийн санаачилсан хуулийн төслийг дэмжинэ
    2015 оны 11 сарын 13
    Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо
    9 минутын өмнө
    Print Zasag and PDF

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

    · “Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын 2016 оны төсвийн төсөлтэй хамт УИХ-ын чуулганы хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр тогтлоо.

    · Үндэсний орлогын газрын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслийг эгүүлэн татаж авах нь зүйтэй гэж тогтлоо.

    · УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж байгааг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
    САНАЛ БОЛГОЖ БАЙНА
  • Ж.Батзандан: Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий
    2015 оны 11 сарын 13
    http://www.24tsag.mn/content/126038.shtml
  • Шуурхай: ”Эрдэнэс ТТ”-н ажилтан өөрийгөө шатаав
    2015 оны 11 сарын 13
    Үйлдэрчний эвлэлээс компанийнхаа удирдлагуудын эсрэг мэдэгдэл хийж байх үеэрээ
  • Нялхсын эндэгдэл буурчээ
    2015 оны 11 сарын 13
    Үндэсний Статистикийн хорооноос манай улсын нийгэм, эдийн засгийн байдлын эхний 10 сарын үзүүлэлтийг танилцуулав.
  • Оюутны 70 мянга олгох журамд өөрчлөлт оруулжээ
    2015 оны 11 сарын 13
    Улсын төсвөөс 100 гаруй тэрбум төгрөг зарцуулан, төсөвлөдөг “оюутны 70 мянга”-ыг ирэх арванхоёрдугаар сард улирлаар нь олгоно гэж Сургалтын төрийн сангаас мэдээллээ.
  • СХД-ийн 31-р хорооны 19, 20 гудамжны айлуудыг цахилгаанаар хангана
    2015 оны 11 сарын 13
    Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/879 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжсэн Гэр хорооллын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтыг сайжруулах ажлын хэмнэлт хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны 19, 20 дугаар гудамжны айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах 20,000,000 төгрөгийн худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд үүрэг болголоо. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Байнгын хороо төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжив
    2015 оны 11 сарын 13
    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.11.13/ хуралдаан 9 цаг 56 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.

    Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар эхлээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм.

    Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Баярсайхан байнгын хорооны хуралдаанд танилцуулга хийлээ.

    Ажлын хэсэг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад дэмжигдсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудыг төсөлд тусгасны зэрэгцээ зарим саналыг өөрчлөн найруулахаар хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийг анхаарч тусгаснаа танилцуулгадаа дурдав. Ингээд байнгын хорооны гишүүд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, энэ талаарх байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

    Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дунд хугацаанд төсвийн нэгдмэл байдлыг хангасан зохистой бодлого хэрэгжүүлэн улсын төсвийг алдагдалгүй байлгаж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг ханган, улсын өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж ажиллах, энэ хүрээнд бодлогын чанартай зарим тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгахаар тусгажээ. Харин уг тогтоолын хавсралтаар батлах Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлд мөнгөний бодлогын үндсэн зорилт нь эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болох макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэхээр заасан байна.

    Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

    Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

    Уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 4, найруулгын шинжтэй 6 саналын томьёолол бэлтгэсэн. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж үзсэнээ танилцуулсан юм.

    Ингээд уг хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гиүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ. Мөн уг хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрчим хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаахаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэмжив. Үүгээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • 850 сурагч иргэний андгай өргөнө
    2015 оны 11 сарын 13
    850 сурагч иргэний андгай өргөнө
  • Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр энэ онд батлагдана
    2015 оны 11 сарын 13
    Гурван улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр энэ онд батлагдана
  • Маргаашнаас хүйтэрнэ
    2015 оны 11 сарын 13
    Энэ сарын 14,16-нд зарим газраар, 15-нд ихэнх нутгаар, 17-нд баруун зүгийн нутгаар цас орно.

    Салхи 14-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 15,16-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна хэмээн Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.
  • АНУ-ын Конгрессын гишүүд Монголын энхийг сахиулагчидтай уулзлаа
    2015 оны 11 сарын 13
    АНУ-ЫН КОНГРЕССЫН ГИШҮҮД МОНГОЛЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИДТАЙ УУЛЗЛАА
  • ”Цэнхэр сар” очир алмаз дуудлага худалдааны дээд амжилт эвдлээ
    2015 оны 11 сарын 13
    ”Цэнхэр сар” очир алмаз дуудлага худалдааны дээд амжилт эвдлээ
  • 24 баримт: Г.Мэнд-Ооёо:Даяаршлын давалгаа эрсдэлтэй гэдгийг хэзээ ч мартаж болохгүй
    2015 оны 11 сарын 13
    Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг энэ жил Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Гомбожавын Мэнд-Ооёод хүртсэн билээ.
  • Ихэр нярайгаа усанд живүүлж хөнөөхийг завджээ
    2015 оны 11 сарын 13
    Ихэр нярайгаа хөнөөхийг завджээ
  • Цагдаагийн удирдах ажилтнуудад зориулсан сургалт явагдаж байна
    2015 оны 11 сарын 13
    Хууль зүйн сайдын 2015 оны А/93 тоот тушаалын дагуу Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын дарга, дэд дарга нар болон ОБЕГ-ын удирдлагуудад зориулсан “Стратегийн дамжаа”-ны сургалт Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт судалгааны төвд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр эхэллээ.

    Тус сургалтанд “Хууль зүйн салбарын бодлого” сэдвээр Хууль зүйн сайд Д.Дорлигжав, “Монгол улсын эдийн засгийн хөгжлийн стратегийн асуудал” сэдвээр Ерөнхий сайд асан, эдийн засгийн ухааны доктор, профессор Д.Бямбасүрэн, “Үндсэн хуулийн байгуулал ба төрийн удирдлагын тулгамдсан асуудал” сэдвээр Үндсэн хуулийн цэцийн дарга, академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа нар лекц уншлаа.

    Сургалтын зорилго нь удирдах ажилтны удирдахуйн онолын мэдлэгийг сэргээх, стратегийн түвшний шийдвэр гаргах ур чадварыг дээшлүүлэх, байгууллагыг удирдах, төлөөлөх мэргэжлийн ёс зүйн хандлагыг төлөвшүүлэхэд оршиж буй юм..

    Сургалтыг “Удирдахуйн онол-төрийн удирдлагын тулгамдсан асуудал”, “Аюулгүй байдлыг хангах стратегийн удирдлагын тулгамдсан асуудал”, “Байгууллагын стратегийн удирдлагын тулгамдсан асуудал” гэсэн 3 чиглэлээр явагдана. Сургалт 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хоёр сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд долоо хоног бүрийн пүрэв гарагт хичээллэх юм.

    ”Стратегийн дамжаа”-ны сургалтанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис, тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар Ц.Батсүх, дэд дарга, дэд комиссар Ж.Буянбат, Ц.Ням-Очир нар хамрагдаж байна.
  • Олон нийтийн цагдаагийн ажилтнууд сагсан бөмбөгөөр өрсөлдлөө
    2015 оны 11 сарын 13
    Цагдаагийн ерөнхий газрын Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төв, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг чадавхжуулах, ажилд хандах хандлагыг нэмэгдүүлэх, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгууллаа.

    Тус тэмцээнд Цагдаагийн хэлтэс тус бүрээс холимог баг бүрдүүлэн өрсөлдсөнөөс Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3-р хэлтэс алт, Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэс мөнгө, Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс хүрэл медаль тус тус хүртлээ.

    Нийтийн хэв журам хамгаалах албаны даргын нэрэмжит “Шилдэг тоглогч”-ийн шагналыг П.Солонго, Г.Жанчивдорж нар хүртсэн юм.
5782 5783 5784 5785 5786 5787 5788
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    6 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    14 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    1 цаг 18 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    1 цаг 41 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    2 цаг 36 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    2 цаг 36 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    3 цаг 9 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    3 цаг 18 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
    3 цаг 19 мин
  • Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
    3 цаг 24 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног" арга хэмжээ болно
    3 цаг 31 мин
  • Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ноогдуулна
    3 цаг 39 мин
  • 2026 оны FIBA 3x3 World Tour-ийн албан ёсны хуваарь Азийн сагсан бөмбөгийн хөгжлийн шинэ үеийг тодорхой харуулж байна
    3 цаг 40 мин
  • Английн Премьер лигийн 32-р тойрог улирлын төгсгөлийн байрлалд шууд нөлөөлөх онцгой чухал тоглолтуудаар дүүрэн байна
    3 цаг 45 мин
  • Ж.Баярмаа: Нууцалсан гэрээнүүдийн ард дандаа хулгай, цавчаа явж байгаа
    3 цаг 46 мин
  • ТБХ:“Тогтоолд нэмэлт оруулах тухай” төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
    4 цаг 4 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 26 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
    5 цаг 0 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрийн санал хураалт бол Монгол Улс ардчилсан парламентын засаглалтай байх эсэх тухай түүхэн сонголт
    5 цаг 23 мин
  • Иран-АНУ хоорондын хэлэлцээр ямар шатанд, хэрхэн өрнөж байгаа вэ?
    5 цаг 33 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК