Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Г.Мэнд-Ооёо:Даяаршлын давалгаа эрсдэлтэй гэдгийг хэзээ ч мартаж болохгүй

2015-11-13
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг энэ жил Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Гомбожавын Мэнд-Ооёод хүртсэн билээ.

 

Түүний одон гардаж авах үеэрээ хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.

 

1.    Их эзэн хааныхаа мэндэлсэн өдөр, “Монгол үндэсний бахархлын өдөр” Монгол төрийн эрхэм дээд шагнал “Чингис хаан” одонг Ерөнхийлөгчөөсөө хүлээн авах хувь ерөөл тохиосонд ихэд баярлан догдолж байна.

 

2.    Суут Богд их эзэн Чингис хааныхаа алдраар овоглосон эрхэм дээд шагналыг би Монголын үндэсний оюуны баялгийг бүтээгчдэд өнөө цаг үед хүлээлгэж байгаа итгэл найдвар, манай төрийн бодлого эрдэм соёлын салбар руу чиглэж буйн илрэл гэж ойлгож байна.

 

3.    Монгол эх орон газрын гүндээ үлэмж их баялгийг агуулсанаараа бусдын анхаарлыг татахын хамт оюуны ямар их нөөцийг агуулсан ард түмэн бэ? хэмээн Дэлхий бидний зүг чих тавьж, ажааран ширтэж эхэллээ.

 

4.    Монголчуудын оюуны энэхүү сэргэлт нь өнөөгийн соёлт хүн төрөлхтний анхаарлын төвд орж ирлээ.

 

5.    Түүхийн алтан агшин, дээдсийн оюун санааны эрчисийг агуулж байдаг учраас л хойч үеийнхэн нь өв соёлоо нандигнан хамгаалж, үеийн үед уламжлуулан дамжуулахын учир утга бүрддэг билээ.

 

6.    Миний бие Дарьгангын хээр талд төрж, Алтан-Овоо, Шилийн Богд тэргүүт эртний домогт уулсын эрчимтэй тал нутгийн дөрвөн улиралд аян нүүдэлд агсагдаж, мал сүргийн захад хүн хүлэг болсноороо бахархдаг юм аа.

 

7.    Би нэгэн ширхэг чулуунд ч нутаг ус, эх орон минь бүтнээрээ багтаж болдгийг их л багадаа мэдэрсээн.

8.    Аавын морин хуурын аялгуу намайг зөөлөн намуун уянганд дуртай болгож, улмаар яруу найргийн минь хэм хэмнэлийг хөглөсөн юм.

 

9.    Ээжийн ярьдаг үлгэрүүд, нутгийн өвгөдийн домог хууч ертөнцийг ер бусаар дүрслэн, ургуулан бодоход сургаж, ардын цэцэн цэлмэг үгс шүлэг зохиолын минь хэлийг уян налархай болгож өгсөн юм.

 

10.   Үл тасалдан үргэлжлэх үндэснийхээ соёлоор тэтгэгдэн, уран бүтээлийн минь эх ундарга монгол язгуураасаа үндэслэж эхэлсэн гэж боддог юмаа.

 

11.  Цээжнээс ундарсан цэцэн билгийг хад чулуундаа хадгалуулаад, бичиг соёлынхоо тиг зурлагын гайхамшигийг илтгэн цоолборлож, хээрийн салхины үлээлтээр шүлэг нь хөг аялгуу орон эгшиглэдэг ийм дурсгал дэлхийд ганцхан буй.

 

12.  Шүлэглэдэг, аялгуулдаг чулуун судар бүтээх санааг бодож олоод хойч ирээдүйнхэндээ илгээсэн өвгө дээдсийнхээ холч мэргэн билиг оюуны ийм эх ундаргыг асгаж цалгиалгүй бас ширгээлгүй арвижуулан цогцлоож авч явахын эрхэмийг өв соёл минь өөрөө сануулдаг юм.

 

13.  Монгол түмний түүхийн их аян нүүдлийн замд бүтээсэн соёлын дурсгалууд эх орны өргөн уудамд тархан нутагшиж, ан гөрөөс шувуу жигүүртэн, уул ус, байгаль дэлхийтэйгээ шүтэн барилдаж оршдог оо.

 

14.  Үг бол хүний санаа бодол, сэтгэлгээний төлөвийг шингээн түүнийг тээн зөөвөрлөгч долгион буюу шидэт эрчим хүч юм.

 

15.  Бидний өвгө дээдэс үгийн үнэ цэнэ, хүч чадал, совин билгийг өнө эртнээс сайтар мэдэж “амны бэлгээс ашдын билиг” хэмээн; үг гэгч хэлэгдсэнээсээ хойш утга санаагаа хэзээ ч үл алдан үргэлжилнэ гэж сургажээ.

 

16.  Үг хэлнэ гэдэг; үгээр ном соёл, судар шастир, уран зохиол бүтээнэ гэдэг бол маш том хариуцлага. Хэлсэн үг бүхэндээ эзэн нь өөрөө оршиж байдаг. 

17.  Бидний өвгө дээдэс бэлгэгүй үг, хов жив, бусармаг хэл яриаг “амны бузар, үгийн алдас” хэмээн цээрлэдэг билээ.

 

18.  Өнөөдөр мэдээллийн уудам орон зай дотор элдэв гаж буруу цээртэй үг хэллэгүүд явган хов жив, атхаг хар санаа агуулсан гүтгэлэг харлуулалын бичвэрүүд тэнэж явах болжээ.

 

19.  Ийм үг хэллэгүүд нь өөрөөсөө хар бараан муу эрчим ялгаруулж, нийгмийн оюун санааг хорлоод, улмаар буртаглагдсан орон зайн хэрээр байгалийн гамшиг, өвчин турхан болж илэрдэг, тэр үр дагавар нь муу амлагчийн үйлийн үрийг бас нөхцөлдүүлж байдагтай өнөөгийн шинжлэх ухааны мэргэд санал нэгдэж байна.

 

20.  “Монголын нууц товчоон”- д “Хатгалдааны түрүүнд үгс буй” гэж байдаг. Хүмүүсийн харилцаанд ч, овог аймаг хэсэг бүлгийн дунд ч, улс гүрнүүдийн хооронд ч үгсээр харгалдан зөрчилдөх нь самуун дажинд хүрдэг шүү” хэмээн алтан ургийн дээдэс маань сайтар сануулсан байх юм. 

 

21.  Сайн үг бол эвийн алтан гагнаас, саар үг бол эвдрэлийн тэсрэх бөмбөг юм.

 

22.  Даяаршилын давалгаа эрсдэлтэй, цаг төр ороо бусгаа, ертөнц хувьсамтгай гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

 

23.  Зохиолч бидэнд үндэснийхээ эрх ашиг, нийгмийн ёс суртахуун, хэл соёл, сэтгэлгээний үнэт зүйлсээ авч үлдэхэд өмнөх бүх цаг үеэс илүүтэй түүхэн хариуцлага оногдож байна.

 

24. Дэлхий дахины оюун соёлын нэгэн их салаа мөчир болох Монголын уран зохиолын нийгэм, түүхийн нөлөөг улам хүчирхэг болгох Монгол бахархалыг өдгөө цагийн уран зохиолчид бүтээж чадна. Хүн төрөлхтний утга соёлын их цутгаланд ч нийлүүлж чадна аа!

 

image

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг энэ жил Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Гомбожавын Мэнд-Ооёод хүртсэн билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (182.160.33.113)
    одоо энэ нэг манж хятад дээлтэй монгол уйгар бичиг чингэс мингэс АСЕМ өүлэн ээж шавар хөшөө ардчилсан гэх хятад шинжаан тагдгаруудын шоу салга батүүлийн баатарлаг амьдралын замнал гэх онигоо конец фильма
    2015 оны 11 сарын 14 | Хариулах
  • ХАЙЯА БУСУУ (122.201.31.160)
    МАНЖ МАЛГАЙ ӨМССӨН ХЭН ГЭДЭГ ХҮН ЮУ ХИЙГЭЭД ИЙМ ӨНДӨР ШАГНАЛ АВДАГ БИЛЭЭ
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • зочин (183.81.171.135)
    сөх гэдэг луйварыг зогсоо лифтийг гацлаа гэж зогсоогоод моторыг нь зарж идэж байгаа шүү
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • зочин (183.81.171.135)
    үндсэн хуулинд төрийн түшээд хувийн ашиг сонирхлоор л халдаж байна фортуна гитлер болжээ
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (43.228.130.72)
    Үнэхээр сайхан үг хэлсэн. Үүнийг ард түмэн залуу үеийнхэнд дахин дахин сонсгомоор санагдсан. Та бол Монголын ард түмний бахархалт хөвүүн мөн шүү.
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (185.64.196.132)
    “Монголын нууц товчоон”- д “Хатгалдааны түрүүнд үгс буй” гэж байдаг. Хүмүүсийн харилцаанд ч, овог аймаг хэсэг бүлгийн дунд ч, улс гүрнүүдийн хооронд ч үгсээр харгалдан зөрчилдөх нь самуун дажинд хүрдэг шүү” хэмээн алтан ургийн дээдэс маань сайтар сануулсан байх юм. Ene ugs ni ubgud buuraluud min yasan ih uhaantai humus baij be gedgig harj bno.
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
    • Зочин
      AMNAASAA BOLVOO GEDEG BIZ DEE
      2015 оны 11 сарын 13
  • зочин (183.81.171.135)
    одоо л зөв хүндээ чингэсийн одонг өглөө
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • зочин (183.81.171.135)
    гончигдорж чингэсийн одонг буцааж өг чи юү хийсэн?
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (185.64.196.132)
    Бидний өвгө дээдэс бэлгэгүй үг, хов жив, бусармаг хэл яриаг “амны бузар, үгийн алдас” хэмээн цээрлэдэг билээ.
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
    • Зочин
      MUU UG HELVEL MUU ER BOLNOO
      2015 оны 11 сарын 13
    • Зочин
      MUU UG HELVEL MUU ER BOLNOO
      2015 оны 11 сарын 13
    • Зочин
      MUU UG HELVEL MUU ER BOLNOO
      2015 оны 11 сарын 13
  • Зочин (185.64.196.132)
    . Сайн үг бол эвийн алтан гагнаас, саар үг бол эвдрэлийн тэсрэх бөмбөг юм.
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (185.64.196.132)
    Helsen ug buhend ni gun utga uchir ,uhaan ni shingsen mongoliin min bas negen timoohon uhaantan
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    11 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    30 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    40 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    42 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    48 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 7 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    1 цаг 15 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    1 цаг 26 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    1 цаг 32 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    1 цаг 33 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    1 цаг 57 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    2 цаг 23 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    2 цаг 29 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    23 цаг 14 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 21 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    23 цаг 26 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    23 цаг 32 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    23 цаг 41 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК