Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5837 5838 5839 5840 5841 5842 5843
  • Шинзо Абэ өнөөдөр манай улсад ажлын айлчлал хийнэ
    2015 оны 10 сарын 22
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 22-ны өдөр буюу маргааш манай улсад ажлын айлчлал хийнэ.
  • Хар тамхичдын дөрөв нь эмэгтэй байжээ
    2015 оны 10 сарын 22
    Эрүүгийн цагдаагийн газраас өнгөрсөн долоо хоногт хар тамхины бүлэглэлийг илрүүлэн баривчилсан талаар бид мэдээлж байсан.
  • Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг баталгаажууллаа
    2015 оны 10 сарын 22
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгож, баталгаажуулах тухай” А/822 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар 11 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажууллаа. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Цахилгаан шатуудыг шинэчлэхэд 3.1 тэрбум төгрөгийн төсөв тусгажээ
    2015 оны 10 сарын 22
    Нийслэлийн хэмжээнд шаардлага хангахгүй 500 орчим лифт бий гэх тооцоо байдаг. Тухайн барилга ашиглалтад орсон цагаас өнөөг хүртэл лифтийг шинэчлээгүй олон орон сууц бий гэдгийг Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ жилээс ашиглалтын хугацаа дууссан, шаардлага хангахгүй болсон лифтнүүдийг шинэчлэх ажлыг эхлүүлжээ. Энэ жилийн хувьд нийслэлийн төсөвт лифт шинэчлэхэд 3.1 тэрбум төгрөгийг тусгасан байна. Энэ хүрээнд лифт шинэчлэлийн ажил Сонгинохайрхан дүүргийн Өнөр хорооллоос эхэлжээ. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Т.Болдбаатарын мэдээлж буйгаар эхний ээлжинд 50 гаруй орон сууцны лифтийг шинэчлэхээр болжээ. Хүн тээвэрлэхэд аюулгүй, стандартын шаардлага хангасан 50 гаруй лифтийг БНХАУ-аас оруулж байгаа аж. Нэг лифтийг 26 орчим сая төгрөгөөр оруулж байгаа юм. Өнөр хорооллын орон сууцнуудын хувьд л гэхэд 1987, 1990 онд ашиглалтад орсон цагаас лифтийг нь шинэчлээгүй. Энэ ч үүднээс лифт гацах, унах зэрэг эрсдэл гарахад ойрхон болсон гэдгийг оршин суугчид нь ч учирлаж байсан юм. Ер нь Сонгинохайрхан дүүргийн хувьд ашиглалтын хугацаа дууссан, шаардлага хангахгүй учраас Мэргэжлийн хяналтын газраас актлагдсан багагүй лифт бий гэв. Ямартай ч лифт шинэчлэлийг шат дараатай, дүүрэг бүрт хийхээр болжээ.
  • Их цэвэрлэгээгээр 1997.39 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
    2015 оны 10 сарын 22
    Улаанбаатар Хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. Цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, долоон дүүргийн Засаг даргын Тамгын газар, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хороо,СӨХ, иргэд оролцлоо.
    Нийт 2 122 511 метр квадрат талбайн 1997.39 тонн хог хаягдлыг цэвэрлэв. Цэвэрлэгээнд 7132 аж ахуйн нэгжийн 30521 хүн оролцож, 226 машин хог ачуулж 182 байгууллагад мэдэгдэх хуудас олголоо. Нийслэлийн харьяа 60 байгууллага, 2877 агентлагийн ажилтан, албан хаагчид цэвэрлэгээний ажилд оролцсон юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • М.Батчимэгийн зөвлөхийн хэргийг өнөөдөр хэлэлцэнэ
    2015 оны 10 сарын 22
    УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавыг өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр эх орноосоо урвасан хэмээн үзэж, шүүхээс 16 жилийн хорих ял оноосон. Тодруулбал, З.Пагмажавыг Тайвань руу Монгол Улстай холбоотой мэдээлэл гаргадаг байсан нь тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчилж дээрх ялыг оноосон байдаг. Гэвч З.Пагмажав уг шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Уг гомдлыг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэнэ.

    З.Пагмажав өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа.

    З.Пагмажав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс л зөвлөхөөр нь ажиллаж байсан нэгэн. М.Батчимэг гишүүний хувьд Тайвань улсад 2005-2008 оны хооронд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байжээ.
  • Мотоцикльтэй хүн онхолдож нас баржээ
    2015 оны 10 сарын 22
    ХУД-ийн нутаг Нисэхийн зам, Нийсэхийн уулзварт Х.Сонота маркийн авто машины жолооч Ц нь Daewoo GYZ маркийн Х жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 54 настай эрэгэй Ц нас барж, зорчигч 41 настай эрэгтэй Б гэмтсэн.
    Хөдөө орон нутагт
    Дорнод аймгийн хөлөнбуйр 2 баг Баяннуур гэдэг газар С жолоочтой мотоцикль онхолдож жолооч 30 настай эрэгтэй С нас барсан.

  • Өчигдөр 66 жолоочийг журамлажээ
    2015 оны 10 сарын 22
    2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 408 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 334 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9 бүртгэгдэж 1 хүн нас барж, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-1, явган зорчигч-5, зорчигч-5. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 0, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
  • Ван Жан Гу: ДОХ-той эмэгтэйн цусыг шахна гэж сүрдүүлсэн
    2015 оны 10 сарын 22
    Манай улсын иргэд бүлэглэн Монголд сарын хугацаатай орчуулгын ажлаар ирсэн Ван Жан Гу гэгчийн айлган сүрдүүлж, мөнгө нэхэн хорьж дарамталсан хэргийг өдгөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.


    Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын байранд хорьж байсан түүнийг монгол иргэн цагдаагийн байгууллагад хандсанаар олж, аюулгүй болгожээ. Түүнийг хорьж цагдаж байсан залуусын хувьд хутга, буу тулгаж хүнээс зайдуу газар аваачиж зодож дарамталсан байгаа юм. Ингэхдээ түүнийг 50 сая төгрөг өгөхийг шаардаж, ар гэрийнхэн рүү нь хүртэл холбоо бариулан мөнгө нэхүүлж байсныг өдгөө цагдаагийн байгууллагад мэдүүлээд байгаа аж.
  • Бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
    2015 оны 10 сарын 22
    зурхай
  • Улаанбаатарт 10 хэмийн дулаан байна
    2015 оны 10 сарын 22
    цаг агаар
  • Нумын ордныхны романтик уулзалтууд гайхалтай адал явдалд хүргэнэ
    2015 оны 10 сарын 22
    Романтик уулзалтууд гайхалтай адал явдалд хүргэнэ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо
    2015 оны 10 сарын 21
    Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо
  • Хүүхэд гэмт хэрэг үйлдэх нь ихэсчээ
    2015 оны 10 сарын 21
    Улаанбаатар хотод 2015 оны эхний есөн сард бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн тоон үзүүлэлт , хулгайлах, дээрэмдэх, булаалт, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлийн талаар Улаанбаатар хотын цагдаагийн газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

    Нийслэл хотод 2015 оны эхний есөн сарын байдлаар насанд хүрээгүй хүмүүсээс 488 гэмт хэрэг үйлдсэн нь өмнөх онтой харьцуулахад 44 хэргээр буюу 9.9 хувиар өссөн судалгаа гарч байгаа нь улсын хэмжээнд хүүхдээс үйлдсэн нийт хэргийн 60.5 хувийг эзлэж байна. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт 278 хүүхэд буюу 56.9 хувь, бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргийг 13 хүүхэд буюу 2.6 хувь, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг 36 хүүхэд үйлдсэн нь хулгайлах, дээрэмдэх, булаалтын гэмт хэрэгт хүүхэд холбогдох явдал зонхилох хувийг эзэлж байна.

    Гэмт хэргийн хэргийн улмаас 660 хүүхэд хохирсон нь өмнөх оны мөн үеэс 29 хэргээр буюу 4.2 хувиар буурсан боловч Улсын хэмжээнд хүүхэд хохирсон нь нийт гэмт хэргийн 61.4 хувийг эзэлж байгаа нь Нийслэл Улаанбаатар хотод гэмт хэргийн улмаас хүүхдийн эрх ашиг хохирох асуудал харьцангуй их байгааг харуулж байна. Гэмт халдлагад өртсөн хүүхдийн 77 буюу 11.6 хувь нь 7 хүртэлх насны, 184 буюу 27.8 хувь нь 8-13 насны, 405 буюу 61.3 хувийг 14-17 насны хүүхэд эзэлж, гэмт хэргийн халдлагад өртөж хохирсон хүүхдийн 26 буюу 3.9 хувь нь нас барж, /Дийлэнх хувь нь зам тээврийн осол, зөрчлийн улмаас/ , 309 буюу 46.8 хувь нь гэмтсэн байна.
  • Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
    2015 оны 10 сарын 21
    Эдийн засгийн байнгын хороо Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
  • Тутанхамон Хааны алтан багийг сэргээн засварлаж байна
    2015 оны 10 сарын 21
    Одоогоос нэг жилийн өмнө эртний Египетийн Тутанхамон Хааны алтан багны сахлын хэсгийг санамсаргүй байдлаар унагасан бөгөөд цавуугаар наан тогтоосон байсныг ийнхүү дахин сэргээн засварлаж эхлээд байна. Сэргээн засварлах ажиллагааг Герман-Египетийн хамтарсан мэргэжлийн багийнхан Кайр хотноо байрлах Египетийн Музей дэх лабораторид гүйцэтгэж байна. Тэд сахлыг буцааж наасан эпоксидийн цавууг хэрхэн болгоомжтой салгах болон сахлыг дахин суулгах төлөвлөгөөнийхөө талаар өчигдөр тайлбарласан байна. Сэргээн засварлах ажлыг удирдаж байгаа Германы мэргэжилтэн Кристиан Экманн хэлэхдээ цавууг салгахад хэр их хугацаа шаардагдахаас шалтгаалаад сэргээн засварлах ажил нэгээс хоёр сарын хугацаанд үргэлжлэн явагдах болно гэжээ. Тутанхамон хааны алтан баг нь Кайр хотноо хүрэлцэн ирсэн жуулчдын заавал зочилдог газрын нэг болох, 1902 онд байгуулагдсан Египетийн Музейн шилдэг үзмэрүүдийн нэгд тооцогддог юм. Тус музейд мөн эртний Египетийн ховор олдворууд болон занданшуулсан шарил гэх мэт олон сонирхолтой үзмэрүүд тавигдсан байдаг байна.
  • Улс төр тойрсон сүүлийн үеийн шуугиан ба А. Гансүхийн хэлсэн онцлох 24 ишлэл
    2015 оны 10 сарын 21
    УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх А.Гансүх сүүлийн үед улс төрийн хүрээнд яригдаж буй асуудлаар ингэж ярьжээ. Түүний хэлсэн онцлох 24 ишлэлийг 24 баримт буландаа онцолж байна.

    1. Арбитрийн шүүх дээрхи ялалтын хувьд энэ бол би ажлаа хуулийн дагуу зөв хийж байсны л баталгаа юм.
    2. АН-ын Генсек-д өрсөлдөхгүй гэж нэрээ татсан.
    3. Би огцроогүй. Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийгдэж би сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн.
    4. 2012 онд Зам, тээврийн яам байгуулагдахад Монгол улс нийт 2699 км хатуу хучилттай авто замтай байсан.
    5. 2013, 2014 онд нийт 2655 км хатуу хучилттай автозам баригдаж Баянхонгор, Дорноговь, Дундговь Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар гэсэн 6 аймгийн төв, 28 сумыг УБ хоттой хатуу хучилттай замаар холбосон.
    6. 2012-2014 онд авто зам барьсан рекорд үзүүлэлтийг цаашид удаан хугацаанд дахиж давтаж чадахгүй.
    7. Шийдлийн Засгийн газар 2015 онд нэг ч аймгийн төвийг УБ хоттой холбосон авто зам барьж чадсангүй.
    8. 2012 онд байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газрын ЗТЯ бол залгамж чанараа хадгалсан ганцхан яам байсан.
    9. 1.3 тэрбум хүнтэй Хятад, жилд 50 сая зорчигч хүлээн авдаг Сингапурын хооронд 100 суудалтай онгоц дүүргэж чадахгүй байна гэдэг бол МИАТ-ын маркетинг муу байна л гэсэн үг.
    10. Шинэ “БОИНГ” онгоцыг “Чингис” бондын мөнгөөр биш АНУ-ын “ЭКЗИМ” банкны 10 жилийн хугацаатай зээлээр авсан.
    11. УИХ бодлогын бичиг баримтыг баталснаас хойш 3 жилийн дараа 2013 онд л шинэ төмөр зам барих төсөл эхнийхээ санхүүжилтийг авч ажлаа эхлүүлсэн
    12. 2014 оны 10 дугаар сард ажлаа өгөхөд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын нийт барилгын ажлын 44.98 хувийг, газар шорооны ажил 77.3 хувийг хийсэн байсан.
    13. ҮАБЗ, УИХ-аас өгсөн чухал үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх гэж гадаад оронтой хэлэлцээр хийж байхад учирч байсан хамгийн хүндрэл нь хэлэлцээр хийгч тал биш, харин дотоодын улс төрчид байсан.
    14. Зам, тээврийн сайдын хувьд миний баримталж байгаа байр суурь зөв гэдгийг баталж 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хаалттай чуулганд оролцсон гишүүд 53 гишүүн бүгд миний байр суурийг дэмжиж саналаа өгсөн.
    15. Ажиллах хугацаандаа би аливаа хууль зөрчсөн үйлдэл дээр санал нийлдэггүй байсан.
    16. Шинэ төмөр замын төслийг санхүүжүүлэхээр гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаас ирүүлсэн 600 сая долларын саналыг ЗГ-аар хэлэлцүүлэхээр 2014 оны 6 сарын 5-нд хүргүүлсэн хэдий ч Засгийн газрын хуралдаанд ч оруулж өгөөгүй.
    17. Засгийн газар бондын санхүүжилтын үлдэгдэл 200 сая долларыг МТЗ компанид өгөөд, гадаадын банк санхүүгийн байгууллагаас санал болгож байсан 600 сая долларын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлээд өгсөн бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам энэ онд баригдаж дуусах байсан.
    18. Төмөр замыг гацааж байсан юм бол сөрөг хүчин болох МАН-ын сайд Н. Төмөрхүү миний дараа энэ албан тушаалыг аваад 10 сар ажиллахдаа тэр гацааг гаргаад явна биз дээ.
    19. Төмөр замын бүтээн байгуулалтын мөнгө Зам, тээврийн яамаар дамжаагүй, Мөнгө яаманд хамаагүй байдаг. Мөнгөний асуудал Сангийн яам, Хөгжлийн банк, Монголын төмөр зам компанийн хооронд л явагддаг.
    20. Төмөр зам дээр хөрөнгө мөнгө завшсан гэх гүтгэлгийг АТГ шалгаад үгүй гэдгийг тогтоосон. Харин гүтгэсэн хүн нь шүүхээр ял авсан.
    21. Миний дараа өөр намын сайд энэ албан тушаалд очлоо. Тийм л луйвар байгаа юм бол илрүүлээд гаргаад ирэх хугацаа хангалттай боллоо шүү дээ.
    22. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын даланг Солонгосын “Samsung” компани барьж, түүний хяналтыг Германы төрийн өмчит “Германы төмөр зам” (Deutsche Bahn) компанийн герман инженерүүд хянаж ажилласан.
    23. Төмөр замын асуудлаар Н. Төмөрхүү сайд улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалж ажиллаж чадсанд баяр хүргэх хэрэгтэй.
    24. Би 2 жил сайдаар ажиллахад ЗТЯ-ыг Үндэсний аудитын газар жил бүр шалгасан. Тэр шалгалтын дүнг УИХ-д тухай бүр танилцуулсан.
  • ”Интернэт худалдааны анхдугаар конференци-Улаанбаатар 2015” болно
    2015 оны 10 сарын 21
    Ямарваа нэг зүйлийг нүдээр үзэх, сонсох хоёрын хооронд асар том ялгаа байдаг. Манай улсын мөнхийн хөрш, интернэт худалдаанаас олох орлогын өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж буй Хятад улсад очиж интернэт худалдааны талаар олж мэдсэн зүйлээ та бүхэнд хуваалцаж байна.

    Хятад улс эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд интернэт орон зайг ашиглан Платформ эдийн засгийн дэд бүтэц, ойлголтыг ажил хэрэг болгож дэлхийн жишигт хүрч чадсан байна. Ер нь товчхондоо платформ эдийн засаг гэдэг нь дэлхийн дахиныг аалзны тор мэт бүрхсэн интернэтийн орон зайд эдийн засгийн харилцаа явагдах дэд бүтэц бий болгож, үр ашигтайгаар нэвтрүүлэхийг хэлээд байгаа юм.

    Та бидний ашигладаг Facebook бол платформ эдийн засгийн харилцаа ба сурталчилгааны платформ ангилалд ордог. Онолын талаасаа платформ эдийн засгийн оролцогчдыг дараах 5 ангиллаар хувааж болох юм.
  • 73 мянган малд шүлхийгээс сэргийлэх вакцин хийжээ
    2015 оны 10 сарын 21
    Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багт энэ сарын 2-ны өдөр малын халдварт өвчний шинж тэмдэг илэрлээ гэх мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу үзлэг шинжилгээ хийхэд шүлхий өвчин байж болзошгүй гэх урьдчилсан онош гарсан байна.
  • Д.Нямхүү үнэнээ өчиж, уучлалт гуйжээ
    2015 оны 10 сарын 21
    ”Би өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээлцэж өгөөд бухимдалтай явсан нь үнэн. Тэр үед сэтгүүлчид ярилцлага авъя гээд утсан дээрээ авч байснаа надад мэдэгдэж үзүүлэлгүй дур мэдэн нийтэлсэн байна. Энэхүү мэдээллээс болж эвгүй байдалд ороод байна. Ер нь бидний дундуур хутгуур орж, хүмүүст ашиглуулмааргүй байна” хэмээн мэдэгджээ.
5837 5838 5839 5840 5841 5842 5843
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    9 цаг 11 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    9 цаг 24 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    9 цаг 33 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    9 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    9 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    9 цаг 55 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    9 цаг 55 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Өчигдөр 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Өчигдөр 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Өчигдөр 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК