Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6132 6133 6134 6135 6136 6137 6138
  • УИХ-ын дарга З.Энхболд Мьянмарын улсын Ерөнхийлөгчид бараалхав
    2015 оны 6 сарын 29
    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тейн Сейнд бараалхав.
  • Итали, Австралийн улс төрчид мафийн бүлэглэлээс авлига авдаг байжээ
    2015 оны 6 сарын 29
    Итали, Австралийн улс төрчид дэлхийн хамгийн аюултай гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой байсныг Fairfax Media болон ABC Four Corners байгууллагууд тогтоожээ.
  • Хуучин циркийн барилгыг яаралтай засч өгөхийг хүсэв
    2015 оны 6 сарын 29
    Харин өнөөдөр энэ асуудалтай холбоотойгоор Монголын циркийн ахмадын хороо, циркийн ажилчид хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийв.
  • Бага оврын цэвэрлэх байгууламжийг нутагшуулна
    2015 оны 6 сарын 29
    Нийслэлийн Засаг дарга “Шинэ технологи нутагшуулах Ажлын хэсэг байгуулах тухай” А/544 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Төвлөрсөн бус шийдэлтэй бага оврын цэвэрлэх байгууламж болон хийн түлш ашиглан барилга объектыг халаах технологийг нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, судлах , байршлыг тогтоож, гэр хорооллын айл өрхүүдийг холбож, нутагшуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.

    Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх 1, 5, 10, 15, 20 айлын төвлөрсөн бус шийдэлтэй 50-100 м3/хоног хүчин чадалтай бага оврын цэвэрлэх байгууламжийг судалж, нутагшуулахад шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсэгт, Төвлөрсөн бус шийдэлтэй бага оврын цэвэрлэх байгууламжийн Европын стандартыг Монгол улсын хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн баталгаажуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгав.

    Нийслэлийн ИТХ - ын Тэргүүлэгчдийн 2013 оны 81 дүгээр тогтоолоор баталсан журмын шаардлагыг хангасан төслүүдийг 2016 оны төсвийн төсөлд оруулж өргөн барихыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт хийв
    2015 оны 6 сарын 29
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр ирсэн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнийг албан ёсоор угтах ёслол өнөөдөр өглөө Чингисийн талбайд болсон.
  • Сурвалжлага: Д.Намсрайноровын нүнжигтэй бэлэг хурдан удмын адуу, хув цагаан хонь
    2015 оны 6 сарын 29
    Сурвалжлага: Үүлэн хээтэй орчлонгийн дор ”Нарны орон” жуулчны баазад
    Д.Намсрайноровын нүнжигтэй бэлэг хурдан удмын адуу, хув цагаан хонь, хуруу зузаан сая төгрөг
    ”Сарны саруултайд” аялал Нарны орон жуулчны баазад маш амжилттай боллоо. Зохиолын дуучдын дунд цахиур хагалсан гэж хэлж болох уг аялал олон арван зочид төлөөлөгчидтэйгээр найртай хууртай, сэтгэл догдлуулсан мөчүүдтэйгээр үргэлжилсэн юм.

    Дуучин Д.Намсрайноровын зарласан клипжүүлэх уралдаанд чамгүй олон бүтээл өрсөлдсөнөөс эхний гурван байрын эзэд шүүгчид хийгээд олон нийтийн саналаар “байгаа онож” нүнжигтэй шагналуудын эзэн болсон юм.

    Мэргэлжийн түвшинд биш, өндөр шаардлага цензурийг ч өвөртлөөгүй уг уралдаан олон аавын хүүгийн талархалыг хүлээж цаашид энэ чиглэлээр хөдөлмөрлөх эрч хүчийг өгч чадсан юм.

    Уралдаанд нийслэлээс төдийгүй, хөдөө орон нутгаас бүтээлээ сойсон иргэд олон байв. Хамгийн сонирхолтой нь уралдааны ялагч Хурдан удмын адуугаар шагнуулсан бол, удаах байранд орсон залуус 1 сая төгрөг, гуравдугаар байранд орсон ялагч хундан цагаан хониор мялаалгалаа.
    Үнэхээрийн нүнжигтэй, час хийсэн шагналууд байсныг тэнд цугласан олон түмэн ам булаалдан хэлж байсныг нуух юун. Эр хүн хэлсэндээ гэдэг шиг дуучин Д.Намсрайноров мал хариулж өссөн монгол залуу, малтай айлын хөвгүүн гэсэндээ бай шагналаа тодотгож, хэлсэн үгнээсээ гажилгүй холын холоос морь, хонио бэлдүүлж “Нарны орон”-д авчруулж уралдаанд оролцогчдод гардуулж өгсөн юм.

    МУСТА Д.Намсрайноровын аав Доржгочоо Төв аймгийн Өндөрширээт сумын харъяат 1000-т малчин, ажилсаг хөдөлмөрч хүн бий. Дуучин Д.Намсрайноров анхны уран бүтээлээ хийхэд ар гэрийнхэн нь “спонсорлосон” гэдэг. Тэгвэл энэ удаад ч түүний эцэг, эх хүүгийнхээ зорьж буй үйлсийг сайшааж, бай шагналыг нь бэлдэж өгчээ.

    Үүлэн хээтэй орчлонгийн дор ”Нарны орон” жуулчны баазад учрах ёстой хүмүүс цуглав
    Ийн амралтын өдрөөр Үүлэн хээтэй орчлонгийн дор ”Нарны орон” жуулчны баазад Гранд хүмүүс цуглаж, Сарны сартуултайд амжуулаад, Монгол аялалаар амраад ирлээ. Улс төрчдийн пи ар биш, урлагийнхны гэгээн сайхан үйлсэд нэг зорилготойгоор оролцсон манай сурвалжлах багийн хувьд сэтгэл өндөр байлаа.
    “Нарны орон” аялал жуулчлалын газар аялалын оролцогчдын тав тухтай байлгах бүхий л боломжийг бүрдүүлж чадсан юм. Аялалыг зохион байгуулсан дуучин Д.Намсрайноровын хувьд ч хээгүй монгол зангаараа, хэгжүүрхэж жийрхэсэн зүйлгүйгээр аялалын хамт олонтойгоо, гэр бүлтэйгээ нэгэн сайхан өдрийг өнгөрүүллээ.
    Тэрбээр “Учрах ёстой хүмүүс уулздаг. Энэхүү аялал ч учрах ёстой хүмүүсийг уулзуулж байна. Хувьтай хүн хур борооноор гэдэг шиг аялалд гарахын өмнөх өдөр хурмаст тэнгэр хур бороо хайрлалаа. Өнөөдөр тэнгэр хангай сайхан байж, байгаль дэлхий ч өнгөө засчээ. Урлагийн хүмүүс бидний хувьд амьдралаа сайхан авч явахын тулд хөдөлмөрлөж, түүнийхээ үр шимийг хүртдэг. Харин үр шимийг хүртэж байгаагийнхаа хэрээр бусдад түгээх хэрэгтэй гэж би боддог. Авьяасаараа хэдэн бор төгрөг олж байна. Авч байна. Тиймээс өгдөг ч байх хэрэгтэй. Тэр ч үүднээс өнөөдөр энэхүү уралдааныг зохион байгуулж байгаа билээ” гэв.
    Уралдаанд эхний байр эзэлсэн Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын оролцогчийн сэтгэгдлийг хуваалцахад “Битүүхэн дотроо залбирч байсан шагналаа авлаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Монгол хүн тэр тусмаа эр хүн морь бэлгэнд авна гэдэг гайхалтай зүйл. Энэ жилийн өнгийг маань тодорхойллоо. л гэсэн үг. ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
    Харин удаах байранд Өвөрхангай аймгаас оролцсон оролцогч н.Ганбаатар “Би Өвөрхангай аймгаас Д.Намсрайноровын “Сарны сартайд” клипны уралдаанд оролцлоо. Түрүүлсэндээ сэтгэл их өндөр байна. Өөрийнхөө бүтээлийг уг уралдаанд түрүүлнэ гэж бодоогүй /инээв/. Зарим хүмүүс уг клипыг +18 гэж тодотгоод байх шиг байна. Гэхдээ анх хийсэн санаа маань огт тийм байгаагүй. Дуусгаад хүмүүст үзүүлсэн чинь тэгж хэлээд байна” гэв.
    Харин халуун хошуутай хоньтой буцаж буй оролцогч маань “Энэ жил миний жил орж байгаа. Хонь жил хониор мялаалгана гэдэг их л бэлэгшээлтэй зүйл болж байна. Халуун хошуут хундан цагаан хонио сүрэгтээ идээшлүүлж илүү олон болгож өсгөнө гэдгээ хэлмээр байна” гэлээ.

    Аялалын дундуур FM-ийн сэтгүүлчдийн “ориг” дүр төрхтэй танилцаж, спорт тэмцээн залуусыг огшоов
    Аялалын дундуур FM-ийн сэтгүүлчид радиогийн ертөнцөөр аялуулж, эфирийн цаадах дүр төрхөө ил гаргасан бол бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид шүүгчдийн суудалд сууж уралдаанд оролцогчдын бүтээлийг шүүж тунгаасан юм.
    Нэгэн өдрийг сэтгэл догдлуусан мөчтэйгээр өнгөрүүлж буй хурсан олон спортоор өрсөлдөж цагийг хөгжилтэй өнгөрөөв.
    Хурдан удмын адуугаар шагнуулсан Өвөрхангай аймгийн ороцлогчид маань морио хэрхэн авч явахаа уралдааныг зохион байгуулагчидтай ярилцаж, халуун хошуут хонь авсан залуу маань ч эцэг эхээ баярлуулж байгаадаа туйлын баяртай байгаагаа дахин дахин хэлж байлаа.
    Ийн Сарны саруултайд аялал маань өндөрлөж нийслэлийн зүг дотно найз, ах дүү, хамаатан садан болон буцацгаасан юм.


  • Морган Дэвидсоны өнгийн харандаагаар зурсан гайхалтай бүтээлүүд
    2015 оны 6 сарын 29
    Morgan Davidson-ы өнгийн харандаагаар зурсан гайхалтай бүтээлүүд
  • Тайвань: Усан паркын дэлбэрэлтэд гэмтэгсдийн тоо 498 болж буурав
    2015 оны 6 сарын 29
    Тайванийн Синьбэй хотын “Аквариумтай цэцэрлэгт хүрээлэн” хэмээх усан паркт өнгөрсөн өнгөрсөн бямба гарагт дэлбэрэлт гарсан билээ.
  • Г.Ариунбаатар Чайковскийн нэрэмжит уралдааны эцсийн шатанд үлдлээ
    2015 оны 6 сарын 29
    Г.Ариунбаатар Чайковскийн нэрэмжит уралдааны эцсийн шатанд үлдлээ
  • Орон сууцанд гал гарахаас урьдчилан сэргийлж чаджээ
    2015 оны 6 сарын 29
    ”ОРОН СУУЦАНД ГАЛ ГАРАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ ЧАДЖЭЭ” өнгөрөгч 2015 оны 6 сарын 22 ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах иргэн Б овогтой Ц гэрт маш их хэмжээний утаа гараад байна гэсэн дуудлага 18:59 д хүлээн авч 19:03 цагдаагийн дэслэгч А.Мөнхэрдэнэ ахлагч Э.Пүрэвсүрэн нар нь түргэн шуурхай шалгасны эцэст гал гархаас урьдчилан сэргийлж чадлаа..Баянгол дүүрэг дэх цагдагийн хоёрдугаар хэлтсээс сэрэмжлүүлж байна. Урин дулаан цаг ирж иргэд хөдөө орон нутаг.зусланд гарахдаа орон гэрийнхээ цахилгаан хэрэгсэл болон цонх хаалга үүдээ сайн шалгаж аль болох эзэнтэй үлдээхийг анхааруулж байна...share hiigerei
  • Аянга цахилгаан буух эрсдэл өндөр байгааг анхаарууллаа
    2015 оны 6 сарын 29
    Манай орны ихэнх нутгаар хэт халалтын улмаас ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий бүс нутгаар хуурайшилт нэн аюултай зэрэглэлд хүрч, төв, баруун зүгийн нутгаар зуншлага муу, гантай байна.
  • З.Баянсэлэнгэ: АТГ цаашдаа Засгийн газрын харьяанд байх хэрэгтэй болов уу
    2015 оны 6 сарын 29
    З.Баянсэлэнгэ: АТГ цаашдаа Засгийн газрын харьяанд байх хэрэгтэй болов уу
  • Шүүхүүдийг нэрийг өөрчилж байгаа талаар мэдээлэл хийнэ
    2015 оны 6 сарын 29
    ШЕЗ-өөс хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурлаар Эрүүгийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт С.Билгүүн, судлаач Ц.Ариунболд нар мэдээлэл хийх юм байна. Мөн Шүүх байгуулах тухай хууль 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор шүүхүүдийн нэр, харъяалалд орж байгаа өөрчлөлтийн талаар болон зарим аймагт шинээр шүүх байгуулах талаар ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан мэдээлэл хийнэ. Хурал ШЕЗ-ийн байранд 11.00 цагаас болно.
  • Грек бүх нийтийн санал асуулга явуулахаар боллоо
    2015 оны 6 сарын 29
    Грекийн парламент өнгөрсөн бямбаас ням гаригт шилжих шөнө хуралдаж өрийн асуудлаар олон улсын санхүүгийн байгууллагаас тавьсан шаардлагыг хүлээн авах талаар бүх нийтийн санал асуулга явуулахаар боллоо.

  • Европын холбоо 40 мянган цагаачийг хуваарилж, 20 мянгыг буцаана
    2015 оны 6 сарын 29
    Европын Холбоо хамгийн их тулгамдсан асуудлын нэг болох цагдаачдын тухай хэлэлцжээ.
  • Эзэн Чингис хааныг тодруулах ёслолын тухай 24 жиргээ
    2015 оны 6 сарын 29
    Сонирхолтой нь ёслолыг голчлон зохион байгуулагч И.Мөнхсаруул гэх эмэгтэй Чингис хааныг тодруулсангүй. Тэрээр мөнх тэнгэрийн зарлигаар томилогдсон 1000 бурханаа танилцуулсны дараа “Ханхүүг сэвтүүлнэ гээд хаан зарлигаа буцаасан тул алтан нарнаасаа адис аваад буцаарай” гэж ард түмэндээ дуулгаснаар хаан залах ёслолын ажиллагаа хойшлогдов.
  • Мьянмарын Ерөнхийлөгчийг угтах ёслол Чингисийн талбайд боллоо
    2015 оны 6 сарын 29
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр ирсэн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнийг албан ёсоор угтах ёслол өнөөдөр өглөө Чингисийн талбайд боллоо.
  • МУГЖ С.Жавхлан үсээ хусах болсон талаараа мэдээлэл хийнэ
    2015 оны 6 сарын 29
    -Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12:30 цагаас Гавьяат жүжигчин С.Жавхлан нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг эсэргүүцэж үсээ хусах болсон талаар мэдээлнэ.
  • Байрыг буулгаж, орон сууцны барилгын шав тавилаа
    2015 оны 6 сарын 29
    Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн 90 дүгээр тогтоолоор баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах тухай журам” - ын дагуу Монгол Улсын Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх 21 барилгыг буулгаж дахин төлөвлөн, барилгажуулахаар болсон. Энэ хүрээнд тус дүүргийн арьс ширний 25 дугаар байрыг буулгаж, орон сууцны барилгын шавыг тавилаа. Уг үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга О.Одбаяр, төсөл хэрэгжүүлэгч “Эфэс констракшн” ХХК-ийн ерөнхий захирал зэрэг албаны хүмүүс оролцов.

    Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/130 захирамжаар “Эфэс констракшн” ХХК-г дахин барилгажуулах төсөл боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулах эрхийг олгох тухай шийдвэр гарсан. Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч “Эфэс констракшн” ХХК нь 2015-2016 онд төслөө хэрэгжүүлж дуусгахаар графикчилсан төлөвлөгөө гаргаж 2015 оны 05 дугаар сарын 18-ны Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар барилгажилтын төслөө хэлэлцүүлэн батлуулж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арьс ширний 25 дугаар байрны 24 сууц өмчлөгчтэй, 26 дугаар байр нь 23 сууц өмчлөгчтэй 3 талт гэрээгээ байгуулж, нүүлгэн шилжүүлэлт хийсэн юм гэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээллээ.
  • Хорих 427 дугаар ангийн дэд даргын сонсголыг хэлэлцжээ
    2015 оны 6 сарын 29
    Дүүргийн 3 дугаар прокурорын газраас ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын хүрээнд 2015 онд зарим ажлыг зохион байгуулан ажилласан байна.

    Тухайлбал: 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хорих ангид ял эдэлж байгаа ялтнуудын дунд гарч байгаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэмт хэрэг, зөрчлийг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн ажил, хүрсэн үр дүн”-гийн талаар Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албаны хорих 427 дугаар ангийн дэд даргын сонсголыг хэлэлцэж, ярилцлага зохион байгуулжээ.
6132 6133 6134 6135 6136 6137 6138
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    9 цаг 29 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    10 цаг 8 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    10 цаг 14 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    10 цаг 23 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    10 цаг 34 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    11 цаг 0 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    11 цаг 27 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    12 цаг 5 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    12 цаг 22 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    12 цаг 47 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    12 цаг 50 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    13 цаг 32 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    13 цаг 38 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    15 цаг 9 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    15 цаг 14 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    15 цаг 21 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    16 цаг 1 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    16 цаг 24 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    16 цаг 31 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    16 цаг 42 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК