Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6162 6163 6164 6165 6166 6167 6168
  • МУГЖ Д.Алтанхуяг: Анхны багш маань аав минь байсан
    2015 оны 6 сарын 18
    “Welcome to Mongolia-2015” олон улсын балетын наадам энэ сарын 18,19-ны өдөр манай улсад зохион байгуулагдах гэж байна. Тус наадмын ерөнхий зохион байгуулагч, продюсер, МУГЖ Д.Алтанхуягтай уулзаж ярилцлаа.
  • О.Баасанхүү: Над руу маш хүчтэй дарамт, шахалтууд ирж байна
    2015 оны 6 сарын 18
    Маш хүнд байгаа. Миний дотны найз над руу утасдаад “Яг энэ асуудлаар чам руу 14 гишүүн утасдаж дарамтална” гэж хэлсэн. Эхнээсээ хүчтэй дарамтууд орж ирсэн. Цаашдаа нилээн дарамтууд ирэх юм шиг байна. Учир нь би гэрийнхээ гадаа зам тавиулах гээгүй. Стратегийн ач холбогдолтой замыг тавиулах гэж ажиллаж байна. Ялангуяа АТГ энэ ажилд их хойрго хандаж байгаа.
  • Ногооны хөгжлийн зорилт хэлэлцүүлэг болно
    2015 оны 6 сарын 18
    “2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрт ногоон хөгжлийн зорилтыг тусгах нь: Монгол Улсад хэрэгжүүлэх боломж, сорилт” гэсэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “Б” танхимд.
  • Зүүн хойд азийн сайн үйлсийн эзэд Монголд чуулна
    2015 оны 6 сарын 18
    Зүүн хойд азийн сайн үйлсийн эзэд Монголд чуулна
  • Чуулганы хуралдаанаар 23 асуудлыг хэлэлцэнэ
    2015 оны 6 сарын 18
    09.00 цагаас:

    1.Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/,, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.

    2.Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 10 дугаар дүгнэлт:

    -Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнД.СУГАР танилцуулна.

    3.Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд томилуулах асуудлыг зөвшилцөх /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/:

    -Нэр дэвшигчийн талаарх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;

    - Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ЦОЛМОН танилцуулна

    4.“Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Р.ЖИГЖИД танилцуулна;

    -Эдийн засгийн хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ДЭМБЭРЭЛ танилцуулна.

    5.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

    -Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАР танилцуулна.

    6.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

    7.Нягтлан бодох бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

    -Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАР танилцуулна.

    8.Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

    -Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАР танилцуулна.

    9.Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    -Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.

    10.Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

    -Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.

    11.“Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

    -Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.

    12.Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна;

    -Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.

    13.“Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

    -Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

    14.Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

    -Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН танилцуулна.

    15.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

    -Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН танилцуулна.

    16.Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Улсын Их хурлын гишүүн Р.Амаржаргал нарын 3 гишүүн 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.

    17.Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2013.12.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.

    18.Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.

    19.Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна.

    20.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.

    21.Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;

    -Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.

    22.Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн зөвлөх Л.ДАШДОРЖ танилцуулна;

    -Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.АМАРЖАРГАЛ танилцуулна.

    23.Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2015.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.АЛТАНХУЯГ танилцуулна;

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.
    Бидэнтэй нэгдэж Facebook хуудсан
  • Нутгийн төв хэсгээр халж, хуурайшилт ихсэнэ
    2015 оны 6 сарын 18
    19-22-нд нутгийн баруун хэсгээр бороо, 21-нд говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
  • Ээлжийн амралтаараа 20 хоног амардаг болох уу?
    2015 оны 6 сарын 18

    Ээлжийн амралтын үндсэн хоногийг 20 байхаар өөрчилжээ
    2015 оны 06-р сарын 17 өдөр, 11 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
    olloo_mn_1434507117_hodolmor

    Монгол улсын хөдөлмөрийн сайд С. Чинзориг өчигдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Одоо мөрдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуульд 1999 онд шинэчлэгдэн батлагдсанаас хойш 18 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Уг хууль төрөөс хөдөлмөрийн харилцааг дангаар зохицуулах үүрэг солигдсон шилжилтийн үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөлд нийцэж байсан боловч өнөөгийн хөдөлмөрийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байгаа хэмээн Хөдөлмөрийн сайд С.Чинзориг хэллээ.Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдал, хөдөлмөрийн харилцааны хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хуулийн зохицуулалтын үр нөлөөг дээшлүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд ажилтнуудын ажил, амралтын цаг, цалин хөлстэй холбоотой томоохон шинэ зүйл заалт хэд хэдийг оруулжээ.Тухайлбал уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотойгоор гадаад, монгол ажилчдын цалингийн зөрүү их болсон байна. Гэтэл үүнийг манай хуулиар зохицуулах боломжгүй байдаг юм. Тиймээс адил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтанд ижил хэмжээний цалин өгдөг байх заалт оруулж байгаа аж.Харин одоо мөрдөж буй хуулиар хувийн хэвшлийн цалин хөлсний тогтолцоог зохицуулж чадахгүй байгаагаас цалин хөлс нь ажилтны ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялддаггүй.Энэ байдлыг өөрчлөхийн тулд хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүст ур чадвараас нь хамаарсан мэргэжлийн зэрэг дэв олгодог, зэрэг дэвээсээ хамаараад ялгамжтай цалин хөлс авдаг байх заалтыг шинээр тусгажээ. Мөн оюутан залуусыг цагаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн тодорхой зүйлийг ч оруулжээ. Оюутнуудад өдөрт дөрвөн цагаас хэтрэхгүйгээр цагийн ажил хийхийг зөвшөөрч, ажлын хөлсийг тухай бүрт нь авдаг зохицуулалтыг хуульчилж байгаа юм байна.Түүнчлэн одоогийн хуулиар ажиллагсдын ээлжийн амралтын үндсэн хоног 15 байгаа.Харин судалгаагаар үзэхэд Монгол Улс ээлжийн амралтын үндсэн хоног хамгийн багатайд тооцогддог юм байна. Тиймээс ээлжийн амралтын үндсэн хоногийг 20 байхаар өөрчилж өгчээ. Тодруулбал ээлжийн амралтын үндсэн хоногийг хуульд зааж байгаа бөгөөд бусад нэмэгдлийг аж ахуйн нэгж байгууллагын дотоод журмаар шийдвэрлэдэг байхаар тусгасан байна. Мөн гэрээсээ хол уул, уурхайн салбарт ажилладаг ажилчдын ажиллах хоногийг 21, амралтын хоногийг 14 байхаар Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаж өгчээ.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    2015 оны 6 сарын 18
    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
  • Улаанбаатарт 29 хэмийн дулаан байна
    2015 оны 6 сарын 18
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 21-26 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 8-13 градус, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дорноговийн нутгаар 22-27 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
  • АТГ-ын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг УЕПГ-аас шалгаж байна
    2015 оны 6 сарын 17
    Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд Улсын Ерөнхий прокурорын газраас шалгалт хийж байна.
  • Германд MERS-ээр халдварласан эрэгтэй амиа алджээ
    2015 оны 6 сарын 17
    Ойрхи Дорнодод анх үүссэн MERS коронавирусын халдварын тархалт хурдсаж байгаа тухай мэдээлж байсан. Тэгвэл Герман улсад тус вирусээр халдварласан өвтөнүүдийн нэг нь амиа алдсан тухай “DW” агентлаг өчигдөр мэдээллээ.
  • Т.Цогт, Г.Маралмаа нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа
    2015 оны 6 сарын 17
    ”Т.Цогт охиныг нас бардаг өдрөөс хоёр хоногийн өмнө зодож, тэлээгээр ороолгосон. Мөн охин хоёр удаа шатнаас унасан. Энэ нь үхэлд хүргэх шалтгаан болсон. Миний зодсон охиныг үхэлд хүргээгүй”
  • “Facebook” компанийг шүүхэд өгчээ
    2015 оны 6 сарын 17
    Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй сошиаль медиа үйлчилгээний компани “Facebook”-ийг шүүхэд өгсөн талаар “BBC” агентлаг мэдээллээ.
  • Гэр хорооллын нөхцлийг сайжруулах асуудлаар ярилцлаа
    2015 оны 6 сарын 17
    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны зургадугаар сарын 17-ны Лхагва гарагийн хуралдаанаар Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийг хохироосон тухай өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцлээ.

    Энэхүү ажлын хэсгийг тус Байнгын хорооны 2014 оны 04 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар ахлуулан байгуулжээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн талаар Байнгын хороонд иргэдээс ирүүлсэн өргөдлүүдэд ерөнхийдөө газрын үнэлгээн дээр тохиролцохгүй байгаа, зөвхөн нэг компанийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан нь иргэдэд сонголт хийх боломж олгохгүй байгаа, НИТХ-ын тогтоолоор баталсан журамд төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулаагүй иргэдийн тухай зохицуулалт хангалтгүй байгааг анхаарахыг хүссэн, оршин суугчдын түр зөвлөл байгуулаагүйгээс төсөл хэрэгжүүлэгч иргэдтэй гэрээ байгуулахдаа газрын үнэлгээг багаар үнэлсэн тул уг гэрээг хүчингүй болгож өгөхийг хүссэн гомдол, хүсэлт зонхилж байв.

    Ажлын хэсгийнхэн иргэдийн өргөдлийг судалж, тэдэнтэй уулзах явцад төслийн хэрэгжилтийн талаар энэ мэт гомдол мэдүүлж байгаа ч иргэд гэр хорооллыг орон сууцжуулах төслийг үргэлжлүүлэх, илүү олон айл өрх хамруулах, тэгэхдээ гол нь иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарахыг санал болгож байжээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлсэн 2013 оноос хойш 2015 оны 3 дугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд иргэдээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлтэй холбоотой 20024 өргөдөл ирүүлсний 79,3 хувь буюу 15880 нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдах хүсэлт байгаа нь ч үүнийг баталж байгаа аж.

    Ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандангийн мэдээлснээр бол тус хэсэг энэ оны 4 дүгээр сарын 20-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 4 байршилд үйл ажиллагаа явуулж буй “Баганат-Өргөө” ХХК, “Гангар-Инвест” ХХК, “Асар-Өргөө” ХХК, “Буурал Сутай” ХХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй асуудлаар саналыг нь сонсжээ. Мөн 4 дүгээр сарын 22-нд Баянзүрх дүүргийн 13, 14-р хорооны иргэдийн “Газрын эзэн Баянзүрх нөхөрлөл”, төсөл хэрэгжүүлэгч “Цагаан хуаран” ХХК-ийн захирал Ганзориг нартай уулзалт хийж иргэдийн гомдол, хүсэлтийг хүлээн авсан байна. Ерөнхийдөө нийслэлийн хэмжээнд 8 дүүргийн 37 хорооны 1506,1 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр нийт 24 байршлыг баталж, төсөл хэрэгжүүлэгч 38 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

    Ажлын хэсэг “Нийслэлийн хүн амын 60 хувь нь амьдарч байгаа гэр хорооллын нөхцөлөөс үүдэн тулгарч буй бэрхшээлүүд болох агаар, хөрсний бохирдол, хог хаягдал, ядуурал, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний хангамж зэрэг асуудлыг шийдвэрлэхийн тулд хэрэгжүүлж байгаа гэр хорооллыг орон сууцжуулах дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжилт ерөнхийдөө олонх иргэдийн сэтгэлд нийцсэн, боломжийн хэмжээнд байна гэж үзэхээр байна” гэжсэн дүгнэлтэд хүрсний зэрэгцээ дараах хэдэн саналыг Байнгын хороонд хэлэлцүүлэхээр оруулав. Үүнд:

    1.Байнгын хорооны тогтоолоор Гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн хэрэгжилтийн талаар Засгийн газарт чиглэл өгөх,

    2.Ажлын хэсгийн танилцуулга болон хуулийн төслийн талаарх саналыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо болон Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Г.Батхүү гишүүнээр ахлуулсан ажлын хэсэгт хүргүүлэх.

    3.Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар иргэдээс ирүүлсэн зарим хүсэлт, гомдлыг шийдвэрлэх талаар Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд чиглэл өгөх.

    Ажлын хэсгийн танилцуулгын дараа Байнгын хорооны гишүүд нийслэлийн захиргааны холбогдох газар хэлтсүүдийн удирдлагаад асуулт тавьж хариулт авсан бөгөөд хэлэлцэж буй асуудлаар санал бодлоо илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин гэр хорооллыг дахин төлөвлөлт нь нэн нүсэр, бэрхшээлтэй, мөн хүчээр биш ухамсраар хийх ажил болохыг тэмдэглээд иргэдийн гомдолтой холбогдуулан “Тэдний хувьд хэрэгжүүлэгч компаниудаас сонголт хийх боломжгүй, чадаж байгаа компанийг нь л оруулах хэрэгтэй. Тэгэхдээ иргэдээс гарсан хүсэлтэд дор дор нь шуурхай харилут өгч, газрын үнэлгээн дээр тодорхой хязгаар тогтоох ёстой” гэсэн байр суурьтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн М.Зоригт “Энэ бол нийгмийн сэтгэл зүйд гарч буй том хандлага, тиймээс иргэдийг соён гэгээрүүлэх, тэдэнд ойлгуулах замаар эерэг хандлага бүрдүүлж, байж энэ ажил зүй зохистой урагшлах ёстой. Үүнд хэвлэл мэдээллийнхэн онцгой үүрэгтэй”-г сануулсан юм.

    Гишүүд үг хэлж дууссаны дараа тэдний саналыг тусган Засгийн газарт чиглэл өгөх тухай Өргөдлийн байнгын хорооны тогтоолын төслийг батлах асуудлаар хуралдаанд оролцсон гишүүдийн саналыг хураахад уг асуудал 87,5 хувийн саналаар дэмжигдлээ. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар иргэдээс ирүүлсэн зарим хүсэлт, гомдлыг шийдвэрлэх талаар Байнгын хорооны хуралдааны тэмдэглэл хэлбэрээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд чиглэл өгхөөр болов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • НАТО-гийн орнуудын тэнгисийн сургуулилт эхэллээ
    2015 оны 6 сарын 17
    Балтын тэнгисийн бүс нутгийн НАТО-ийн гишүүн болон түншлэгч орнуудын тэнгисийн сургуулилт өчигдөр эхэлжээ.
  • Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив
    2015 оны 6 сарын 17
    Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив
  • Т.Цогт, Г.Маралмаа нар бие, биенийгээ буруутгаж байна
    2015 оны 6 сарын 17
    Г.Маралмаа, Т.Цогт нарыг шүүх хурал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид нилээн ширүүн уур амьсгалтайгаар үргэлжилж байна.

    Шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нар бие, биенийгээ буруутгасан мэдүүлгийг өгч эхэллээ.

    Г.Маралмаагийн хувьд ”Т.Цогт охиныг нас бардаг өдрөөс хоёр хоногийн өмнө зодож, тэлээгээр ороолгосон. Мөн охин хоёр удаа шатнаас унасан. Энэ нь үхэлд хүргэх шалтгаан болсон. Миний зодсон охиныг үхэлд хүргээгүй” гэв.

    Харин Т.Цогт ”Г.Маралмаа бөөгийн зан үйл хийж, миний охиныг байнга зоддог байсан” гэж хэлж байна.

    Шүүх хуралд талийгаач охины ээж болон ”Ээж бүхний дуу хоолой” ТББ-ынхан оролцож байгаа юм. Мөн хэргийн гэрчээр насанд хүрээгүй охин оролцож байна. Гэрч охины хувьд Т.Цогтын эгчийнх нь хүүхэд аж. Тэрбээр Т.Цогтыг шөнийн жижүүрт гарах үеэр гэрт нь очиж хонодог байжээ. Охин хэргийн талаар өгсөн мэдүүлэгтээ талийгаач охиныг Г.Маралмаа эгч байнга зоддог байсан нь үнэн гэж мэдүүлжээ. Тэрбээр үүнээс ч ноцтой мэдүүлгийг өгсөн гэнэ.

    Охины төрсөн ээжийн хувьд охиныг Архангайд амьдардаг өөрийн эгч Т.Болормаа гэх эмэгтэйд үрчлүүлэхээр хөөцөлдөж байсан гэнэ.

    Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Маралмаад 23 жил харин Т.Цогтод 5 жилийн ял оноох саналтайгаа хэлэв. Үүнийг сонссон Г.Маралмаа шүүх танхимд ухаан алдаж унасан ч удахгүй сэргэж шүүх хуралдааныг үргэлжлүүлж байна.

    Шүүх хуралдаан дуусах дөхөж байгаа бөгөөд удахгүй шийдвэр гарна.

    Д.Ундрах


  • Япон: Якузагийн зартай толгойлогчийг баривчилжээ
    2015 оны 6 сарын 17
    Японы өмнөд нутагт “хяналтаа” тогтоосон гэмт хэргийн “Кудокай” бүлэглэлийн 3 толгойлогчийг Фукуока мужийн Цагдаагийн газраас баривчилсан тухай “Japan today” сайт мэдээлжээ.
  • Шуурхай мэдээ: Г.Маралмаа 23 жилийн ял сонсоод ухаан алдав
    2015 оны 6 сарын 17
    Дөрвөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Г.Маралмаа, Т.Цогт нарыг шүүх хурал түр завсарлаад эргэн ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжилж байна. Шүүгдэгч Г.Маралмаагийн бие өвдсөн тул шүүх хурал завсарлаж, түүнд дусал хийсэн юм.
  • Грекийн өрийн асуудлаар дээд хэмжээний уулзалт хийв
    2015 оны 6 сарын 17
    Грекийн өрийн асуудлаарх Европын Холбооны дээд хэмжээний уулзалт өчигдөр Бельгийн нийслэл Брюссель хотноо боллоо.
6162 6163 6164 6165 6166 6167 6168
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    1 цаг 14 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    1 цаг 19 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    1 цаг 22 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    1 цаг 25 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    1 цаг 34 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    4 цаг 42 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    22 цаг 59 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    23 цаг 38 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    23 цаг 43 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    23 цаг 53 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Өчигдөр 15 цаг 42 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    Өчигдөр 14 цаг 48 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    Өчигдөр 12 цаг 44 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    Өчигдөр 12 цаг 37 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК