Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6160 6161 6162 6163 6164 6165 6166
  • Дуулиан: Унгар Сербийн хил дээр цагаачдаас хамгаалах хана босгоно
    2015 оны 6 сарын 18
    Унгар улс Сербитэй хиллэх хил дээр цагаачдыг нэвтрүүлэхгүй байх зорилготой хана босгох төлөвлөгөөгөө танилцуулсан нь олон улсын халуун сэдэв болж байна.
  • Авлигатай тэмцэх газрыг шалгаж байна
    2015 оны 6 сарын 18
    Улсын Ерөнхий прокурорын газраас Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд шалгалт хийж байна.
  • Анагаах ухааны академийн 10 жилийн ойг тэмдэглэнэ
    2015 оны 6 сарын 18
    Монголын Анагаах Ухааны академи үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн ёслолын арга хэмжээ маргааш 09.00 цагт Тусгаар тогтнолын ордонд болох юм байна.
  • Амьтны хүрээлэнгээс зугтсан бар хүний аминд хүрчээ
    2015 оны 6 сарын 18
    Тэгвэл амьтны хүрээлэнгээс зугтсан бар хүний аминд хүрсэн аймшигтай хэрэг гарсан байна.
  • Н.Алтанхуяг мэдээлэл хийнэ
    2015 оны 6 сарын 18
    УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн барьсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэлэлцэх гэтэл Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хойшлуулах санал гаргалаа. Учир нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өчигдөр Хууль зүйн байнгын хороонд хандаж, албан тоот ирүүлжээ. Албан тоотод Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн тодорхой заалтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэлэлцэхийн өмнө ҮАБЗ-өөс шийдвэр гаргуулах нь зүйтэй талаар дурдсан байна. Өөрөөр хэлбэл АТГ-ын харьяанд шилжээд байгаа прокурорын байгууллагыг прокурорын байгууллагад эргүүлэн шилжүүлэх асуудлыг нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Энэхүү саналыг УИХ-ын дарга хүлээн авснаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн барьсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэхээргүй болж байна.



    Харин одоо Шүүх байгуулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ оны долдугаар сарын 1-нээс Дүүргийн шүүх байгуулахыг хүчингүй болгох Шүүх байгуулах тухай хуулийг яаравчлан хэлэлцэх шаардлагатай болсныг УИХ-ын дарга хэллээ.
  • Сэлэнгэд гарсан түймрийг цурманд оруулжээ
    2015 оны 6 сарын 18
    Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн нутаг “Аравын даваа” гэдэг газар энэ сарын 12-ны өдөр түймэр гарсан.
  • МАН-ыг завсарлагынхаа хугацааг багасга гэв
    2015 оны 6 сарын 18
    УИХ-ын эмэгтэй гишүүд өнөөдөр Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй холбогдулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
  • Зарим хуулийн төслийг буцаан татав
    2015 оны 6 сарын 18
    Зарим хуулийн төслийг эргүүлэн татав

    Пүрэв, 6 сарын 18 2015
    Бичсэн Б.Туул

    Хэвлэх
    Email
    Зарим хуулийн төслийг эргүүлэн татав

    УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар 23 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч Ерөнхийлөгчийн санаачилсан хоёр хуулийн төслийг эргүүлэн татлаа.

    Мөн Засгийн газраас Хөгжлийн бодлогын хуулийн төслийг эргүүлэн татаж буйгаа мэдэгдсэнээр хэлэлцэх асуудлаас хасав. Ерөнхийлөгчийн санаачилсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдэд ажлын хэсэг ажиллаж буй шалтгаанаар эргүүлэн татсан. Мөн Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг татаж буй аж.
  • Монгол Улс 2016 оны олимпоос 9 медаль хүртэнэ гэв
    2015 оны 6 сарын 18
    Судалгааны “Infostarada Sports” компани Бразил улсад зохиогдох ”Рио де Жанейро 2016” олимпийн наадмын талаарх дэвшүүлсэн таамгаа олонд танилцууллаа.
  • Д.Ганбат: Та олон юмыг урьдчилж мэддэг Ванга л даа
    2015 оны 6 сарын 18
    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Шүүх байгуулах тухай хуулиар давж заалдах шатны 19 шүүх, дүүргийн анхан шатны 8 шүүхийг дагнан байгуулах, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулах, мөн Сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулах, харин Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Ховд аймгийн Булган сум зэрэг Сум дундын 8 шүүхийг дагнан байгуулахгүйгээр байгуулахаар тусгаад байгаа юм. Шүүхийн нэрийг тухайн шүүхийн харьяаллын засаг захиргааны нэгжийн нэрээр нэрлэх юм. Тухайлбал, “Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх”, “Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх”, “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэх зэргээр нэрлэх аж.

    Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн хууль батлах гэж байна хэмээн нэлээд шүүмжилсэн юм. Тэрбээр “ҮАБЗ-ийн саналаар хэлэлцэх асуудлаа хойшлуулна гэдэг байж боломгүй зүйл. Аюулгүйн зөвлөлийн аппарат хайгуулын лиценз зогсоож байхад 3 хүн очиж хэлэлцээд зогсоож байсан. Монголд Аюулгүйн зөвлөл гэдэг төрийн институци байхгүй. Тэгээд очиж очиж Байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулахдаа Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцүүлнэ гэдэг байж боломгүй. Дээр нь Шүүхийн асуудалд тоог нь үгээр солилоо. Үндсэн хууль, цэцийн гишүүд амьд байгаа. Шүүх байгуулах тухай хууль ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гээд будилж байтал дахиад цэцийн дүгнэлт гарна. Та нар харж байгаарай. Миний үг Үндсэн хуулийн цэцэд нотлох баримтын хүрээнд үнэлэгдэнэ шүү Д.Ганбатаа. Хууль нь амьд, хүн нв амьд байхад улаан цайм хууль зөрчиж болохгүй. Үндсэн хууль ард түмэн хоёр мөнх” гэсэн юм.

    Харин үүнд Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Ц.Нямдорж та олон юмыг урьдчилж хэлдэг Ванга л даа. Та урьдчилж хараад цэцийн дүгнэлт гарна гээд байна. Би харин тэгэж бодохгүй байна. Цэцэд өндөр мэдлэг боловсролтой хүмүүс ажилладаг гэж итгэж байна. Ингээд намар юу болохыг харъя. Долдугаар сарын 1-нээс өмнө хуулийн эргэлзээтэй байдлыг арилгах ёстой” гэлээ.

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Бэлтгэл байна уу. Шинээр шүүх байгуулахаар 151 сая төгрөг шаардлагатай гэсэн. Энэ мөнгө төсөвт тусаагүй. Томилолтын тодотгол хийх юм уу?

    ШЕЗ-ийн гишүүн н.Эрдэнэчулуун: 151 сая төгрөг бол нэмэлт зардал биш. Томилолтын зардлаас гарна. Бэлтгэл ажлыг тамгын газар нь хангах журмын төсөл бэлэн болсон.

    УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Үндсэн хууль зөрчсөн асуудал хэлэлцвэл хуралдааныг орхиж гарах эрхтэй. Өмнө нь 4 багц хуулийг хэлэлцэхэд би оролцоогүй. Шүүхийн зохион байгуулалтыг баталж байгаа энэ хуралдаанд би оролцохгүй. Энэ бол Монгол төрийн үндсэн баримт бичгийн зарчмын асуудал. Тиймээс би хуралдааныг орхиж байна” гээд хуралдааныг орхин гарлаа.

    Ингээд хуулийг долдугаар сарын 1-нээс дагаж мөрдөх тухай санал гишүүдийн дэмжлэг авсангүй. Тиймээс маргааш өглөө Хуульзүйн байнгын хороо чуулганы хуралдаанаас өмнө хуралдаж эцсийн хэлэлцүүлгийг хийх үүргийг УИХ-ын дарга өглөө. Ингэснээр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төслийг маргаашдаа багтаан УИХ-аар хэлэлцэн батлахаар төлөвлөж..

    Үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох асуудлыг зөвшилцөж байна.
  • Ч.Сайханбилэг Хүндэт доктор боллоо
    2015 оны 6 сарын 18
    ОХУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн төгссөн сургууль болох Москвагийн Хүмүүнлэгийн их сургуульд өчигдөр зочиллоо. Ерөнхий сайдыг тус сургуулийн захирал И.М.Ильинский, сургуулийн удирдлага, багш, оюутнууд хүлээн авсан юм.
  • Сонгууль: Өнөөдөр даничууд парламентын төлөөлөгчдөө сонгоно
    2015 оны 6 сарын 18
    Дани улсын парламентын сонгууль өнөөдөр болно. Энэхүү сонгуулийн үр дүн хэнд ялалт авчрах нь сонгогчдын цөөхөн хувиар тодорхойлогдохыг урьдчилсан санал асуулгаар тогтоогоод байна.
  • Д.Давааг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга болгохыг дэмжив
    2015 оны 6 сарын 18
    УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд Д.Давааг томилуулах асуудлыг зөвшилцөж гишүүд дэмжлээ.
  • Эмэгтэй гишүүд хуралдааныг орхин гарлаа
    2015 оны 6 сарын 18
    Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг энэ сарын 16-нд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны хуралдаанаар ороход санал хураахын өмнө МАН-ын бүлгийн гишүүд завсарлага авч төслийн хэлэлцүүлгийг тав хоногоор хойшлуулсан билээ.

    Завсарлага авах шалтгаанаа “Энэ хууль амьдралд нийцэхгүй байна, хүүхдүүд бүгд стандартын шаардлага хангасан цэцэрлэгт хүмүүжих ёстой” хэмээн тайлбарласан юм. Үүнд нь дургүйцсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг эхнээс нь дэмжиж ажилласан УИХ-ын эмэгтэй гишүүд Байнгын хорооны хурлыг орхин гарч, хуулийн төслийг хэлэлцэхээс нааш НББСШУ-ын Байнгын хорооны хуралдаанд суухгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

    Харин өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гурван эмэгтэй гишүүнээс бусад нь байхгүй байна.

    Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд “Эмэгтэй гишүүд чуулгандаа оролцоорой. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслөөс болоод чуулганд байхгүй байх шиг байна. Асуудлаа Байнгын хороон дээрээ шийдвэрлэ. МАН-ын бүлгийн завсарлагыг дуусахаар хуваариараа хэлэлцээд явна. Чуулганы хуралдааныг ингэж бойкотолж болохгүй” гэв.
  • Бичлэг: Р.Гончигдоржид сануулга өглөө
    2015 оны 6 сарын 18
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/j1mcfPy0l30” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • С.Бямбацогт: Нийгмийн даатгал тасарч байгааг шийднэ
    2015 оны 6 сарын 18
    С.Бямбацогт: Боловсролын салбарт ажиллагсдын нийгмийн даатгал тасарч байгааг шийднэ


    УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын дарга С.Бямбацогт Ховд аймагт ажиллаж байна. Тэрээр очсон даруйдаа боловсролын салбарт ажиллагсад, оюутнуудтай уулзжээ.

    Ховд аймгийн тухайд хүн амын төвлөрөл, дэд бүтцийн хөгжлөөрөө баруун бүстээ тэргүүлж буй аймаг. Тэр ч утгаараа тус аймагт үйл ажиллагаа явуулж буй Ховд их сургууль, Хөгжил политехникийн коллежид орон нутгийнхнаас гадна ойролцоо зэргэлдээх аймгаас ирж суралцах нь нэмэгдэж байна. Материллаг бааз, боловсон хүчнээр хангаад өгвөл заавал Улаанбаатарыг зорихгүйгээр Ховд нутагтаа өндөр чанартай боловсрол эзэмших боломжтойг салбарынхан онцолж байлаа. Мөн орон нутагт их, дээд сургуулийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинээр дотуур байр, номын сан, сургалтын төв нэмж байгуулах асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа тус салбарт ажиллагсад уламжлав.

    Хамгийн гол нь энэ салбарт ажиллагсад зуны хоёр сар буюу хичээл амарсан үед ажилгүй байдаг. Үүнээс болж цалин тасарч, нийгмийн даатгалын шимтгэл төлөгддөггүй гажиг нөхцөл байдал одоо хүртэл байгааг засч залруулах шаардлагатайг тус салбарт ажиллагсад онцолсон.

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт өмнө нь Ховд их сургууль, Хөгжил политехникийн коллежийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсны хувьд боловсролын салбарын хөрөнгө оруулалтад онцгой анхаарч ажиллаж ирсэн гэдгээ илэрхийлээд энэхүү салбарт ажиллагсдын эрхийг зөрчиж байгаа алдаатай бодлогыг өөрчилж, боловсролын байгууллагынхны зуны саруудын цалин, нийгмийн даатгалыг тасалдуулахгүй байх хууль тогтоомжийн төсөл өргөн барина гэв.

  • Гэр бүлийн хүчирхийлэл 86,2 хувиар өссөн байна
    2015 оны 6 сарын 18
    Нийслэл хотын хэмжээнд 2015 оны эхний 5-н сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 249 гэмт хэрэг бүртгэгдэж, 248 иргэн хохирсоны 90,3 хувь эмэгтэй, 9,6 хувь эрэгтэй хүн байна.
  • Төгсөгчдөд хүний эрхийн чиглэлээр сургалт зохион байгууллаа
    2015 оны 6 сарын 18
    Цагдаагийн Ерөнхий Газрын хүний нөөц, сургалтын хэлтэс, Хүний эрхийн үндэсний комисс хамтран 2015 онд Хууль сахиулах их сургуулийг ”Цагдаагийн ажил-эрх зүй” мэргэжлээр төгссөн 200-н алба хаагчдад хүний эрхийн үндсэн ойлголт, хүний эрхийг хамгаалах, эрүүдэн шүүхийн эсрэг дотоодын хууль тогтоомж, хүний эрх, түүнд суурилсан хандлага, хүний эрхийн хязгаарлалт, хууль хэрэгжүүлэх албан тушаалтнуудын хүний эрхийн талаар баримтлах үндсэн хэм хэмжээ зэрэг агуулгаар сургалт явууллаа.
  • 21 аймагт төрийн далбааны өндөрлөг босгох ажил Ховд хотоос эхэллээ
    2015 оны 6 сарын 18
    21 аймагт төрийн далбааны өндөрлөг босгох ажил Ховд хотоос эхэллээ
  • Канадын засгийн газрын сайтууд халдлагад өртлөө
    2015 оны 6 сарын 18
    Канадын Засгийн газрын агентлагуудын олон арван сайт өчигдөр халдлагад өртсөн талаар ”Guardian” агентлаг мэдээллээ.
6160 6161 6162 6163 6164 6165 6166
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    1 цаг 14 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    1 цаг 19 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    1 цаг 22 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    1 цаг 25 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    1 цаг 34 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    4 цаг 42 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    22 цаг 59 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    23 цаг 38 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    23 цаг 43 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    23 цаг 53 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Өчигдөр 15 цаг 42 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    Өчигдөр 14 цаг 48 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    Өчигдөр 12 цаг 44 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    Өчигдөр 12 цаг 37 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК