-
2012 оны 11 сарын 05
-
2012 оны 11 сарын 05
-
2012 оны 11 сарын 05
Өчигдөр АНУ-ын Пеннсилвани мужийн Питтсбург хотын амьтны хүрээлэнг ээж, найзуудынхаа хамт үзэж явсан бяцхан хүү амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан талаар CNN мэдээлжээ. Хүү дөрвөн метр өндөр хашлаганаас Африкын зэрлэг нохойн хашаа руу унахад ноход түүн лүү дайрч тас татсан хэмээн паркын ажилчид гэрчээр мэдэгджээ.
-
2012 оны 11 сарын 05
Өчигдөр бас нэгэн төвд иргэн Хятадын дарангуйллыг эсэргүүцэж зулын гол болсон талаар BBC мэдээлжээ. Зураач эрэгтэй Хятадын Кинхай аймгийн баруун хэсэгт байрлах Тонгрен тосгонд ням гаригийн өглөө өөртөө гал тавьсан талаар Лондон хотод байрлах “Төвдийг чөлөөл” ТББ мэдээлсэн аж.
-
2012 оны 11 сарын 05
Налайх дүүргийн “Хаан банк”-ны салбарт хоёр иргэнийг буудаж гэмтээн, нэг хүний амь насыг хөнөөсөн А.Бат-Ялалтыг энэ сарын 6-нд буюу маргааш шүүнэ.
-
2012 оны 11 сарын 05
Хаана ч явсан олон нийтийн анхааралд өртөж явдаг хүмүүс бол алдартнуудын хүүхдүүд. Аав, ээжийнхээ хэнтэй нь адилхан бол гэж сонжин харагсад цөөнгүй. Ингээд олны танил хүмүүсийн амин эрдэнүүдийг зургийг дэлгэж байна. Арав арваар нь цуврал болгон хүргэх энэхүү цуврал зургуудыг сонирхоорой. ”Цуврал-8”
-
2012 оны 11 сарын 05
Өчигдөр Хятадын нийслэл Бээжин хотод 1960 оноос хойш тохиогоогүй их цас орлоо. Хятадын хойд нутаг, Өвөр Монголоос ирсэн хүйтэн салхины улмаас энд эрс хүйтэрч байна.
-
2012 оны 11 сарын 05
Энэ жил сонгуульд ялалт байгуулж Засгийн газраа байгуулсан Ардчилсан нам анхныхаа төсвийг УИХ-д оруулсан нь ихээхэн дуулиан дэгдээгээд байна. Жил бүрийн төсөв өөрийн гэсэн онцлогтой. Энэ жилийнх олон давуу талтай ч гэсэн хямралыг тооцоолоогүй гэсэн шүүмжлэлийг их хурлын эрхэм гишүүдтэй зэрэгцээд эдийн засагчид сануулж байна.
-
2012 оны 11 сарын 05
-
2012 оны 11 сарын 05
-
2012 оны 11 сарын 05
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Төрийн ордны “А” танхимд хуралдана.
-
2012 оны 11 сарын 05
-
2012 оны 11 сарын 05
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх гишүүний эрхээсээ татгалзах өргөдлөө өгсөн. Түүний асуудлыг намын удирдлагууд нь нухацтай хэлэлцэж байгаа ч ар гэрийн шалтгааныг нь хүлээж авах төлөвтэй байна. Харин намын жагсаалтаар парламентад орж ирсэн тул түүний оронд жагсаалтын 10-т бичигдсэн Д.Сарангэрэл УИХ-ын гишүүн болж, эмэгтэй гишүүдийн тоог нэмэх нь. Сэтгүүлч, МАН-ын идэвхитэн гишүүн Д.Сарангэрэл гэж хэн бэ?
-
2012 оны 11 сарын 05
-
2012 оны 11 сарын 05
-
2012 оны 11 сарын 05
МАН-ынхан өнөөдөр Төрийн ордны “Б” танхимд 10.00 цагаас хуралдана. Хурлаар УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн УИХ-ын гишүүнээс татгалзсан асуудлыг хэлэлцэх юм байна.
-
2012 оны 11 сарын 05
-
2012 оны 11 сарын 05
Бизнес, эдийн засаг, улс төр, санхүү, урлаг спортын шилдгүүдийг жагсаадаг алдарт “Форбс” сэтгүүл манай томчуудын талаар үе үе бичдэг боллоо. Өмнө нь Макс группийн захирал Д.Ганбаатарын талаар нийтэлж, өнгөрсөн зун Монголын сонгуулийн тухай анализ хийж байсан бол энэ удаа Сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг онцолжээ. Энэ бол манай улсын эдийн засаг хөгжиж дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаагийн шинж юм.
-
2012 оны 11 сарын 05
”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар буюу 41 дэх дугаар хэвлэгдлээ. Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтлэв.
-
2012 оны 11 сарын 05
Өнгөрсөн наймдугаар сарын 2-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн наймдугаар сарын 17-ноос хойш Сайд нарын гэгдэх хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт хүргэгдэн ирэхдээ тэргэнцэртэй ирсэн түүний ямар өвчин нь туссан нь одоо хэр тодорхойгүй. Тиймдээ ч өнөөг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.