Улаанбаатар
Өнөөдөр / 2026.01.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийтлэл

21 22 23 24 25 26 27
  • Л.Наранбаатар: Оросууд Оюу толгойн хэлцлээс 7,6 дахин өндөр үнээр Эрдэнэтийг зарсан
    2016 оны 10 сарын 25
    Л.Наранбаатар: Оросууд Оюу толгойн хэлцлээс 7,6 дахин өндөр үнээр Эрдэнэтийг зарсан.

    -Сүүлийн үед Эрдэнэтийн 49%-ийг Монгол компани худалдан авсантай холбоотой асуудал олны анхаарлыг татсан үйл явдал болоод байна. Та эдийн засагчийн хувьд энэ талаар ямар байр суурьтай байна.

    Хоёр улсын засгийн газрын дэмжлэгтэй хийгдсэн хэлцэл гэж ойлгож байгаа. Болгоомжтой хандах нь зөв болов уу. Эрдэнэтийн улстөржилтөөс болж хоёр улсын харилцаанд сэв суувал яах вэ? Өмнө нь Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал яригдаж байхад манай нөлөө бүхий улстөрчид Хятад, Японы компаниудыг хууль зөрчсөн гэрээ хийх гэж байна гэж хангалттай гүтгэж, доромжилж байсан. Хоосон хардлага, хийрхсэн улстөржилт нь олон улсын харилцаанд сэв суулгах шалтаг болж болзошгүй. Эрдэнэт бол хоёр улсын харилцааны гол түлхүүр нь байсан учраас эмзэг сэдэв. Монголиан Коппер Корпорацид Эрдэнэтийн 49%-ийг шилжүүлсэн процесс хууль зөрчсөн эсэхийг хууль хяналтын байгууллагууд нь шалгаад дүгнэлтээ гаргах биз. Улстөрчид шалгаад, улстөрчид нөлөөллөө шургуулаад ирэхээр л хууль бус ажиллагаа явагддаг, томоохон төслүүд гацдаг шүү дээ. Надад үнэндээ Эрдэнэтийн хувь эзэмшлийн цөөнхийн төлөөллийн эрх мэдэл хэнд байх нь төдийлөн сонирхолтой биш. Энэ эрх мэдэл хэнд ч шилжсэн бай Эрдэнэтийн үр өгөөж нь Монголын талдаа илүү байгаасай гэдэг асуудал л сонин байна. Оюу толгой ХХК-ийн 66%-ийг эзэмшигч Айвенхоу Майнз өөрийнхөө компанийн дийлэнх хувьцааг Рио Тинто-д зарж, төслийн удирдлагыг Рио Тинтод бүрэн шилжихэд хэн ч юу ч яриагүй. Эрдэнэт бол олон улсад байдаг л арилжааны хэлцэлийн жишээ. Тэгээд ч Монголын засгийн газрын хувь эзэмшилд ямар ч өөрчлөлт ороогүй, Оросуудаас Монголчууд 49%-ийг нь худалдаж авсан хэлцэл. Харин хувьцааг хямд үнээр худалдаж авсан бол жинхэнэ хулгай болох байсан байх.
    Эрдэнэтийн 49 хувийг тэгэхээр Оросууд маш өндөр үнээр Монголын засгийн газарт шахахыг оролдсон гэсэн үг үү?
    Оюу толгойтой харьцуулаад үзье. Оюу толгойн ордын 34%-ийг Монголын засгийн газар 2010 оны гуравдугаар сард 750 сая ам доллароор зээлээр худалдаж авч байсан. Тус ордын геологийн нөөц нь Эрдэнэтээс 14,4 дахин их буюу зэсийн 0,99% эквивалент агуулгатай, 65 сая тонн зэстэй. Эндээс тооцоо хийхэд Монголын засгийн газар тухайн үед 34 хувиа худалдаж авсан үнэ нь 1 тонн зэсэнд ноогдох дүнгээр 34 ам доллар болж байж. Тухайн үед зэсийн үнэ тонн нь 6780 ам доллар байсантай харьцуулбал зах зээлийн үнээс нь ердөө 0,5 хувиар тооцож, хэлцэл хийгдсэн гэсэн үг. Харин Эрдэнэтийн хувьд геологийн нөөцийн үлдэгдэл нь 0,4% агуулгатай 4,5 сая тонн зэстэй. 49%-ийг нь худалдан авсан үнэ нь хэвлэлийн мэдээлэлд гарч байгаагаар 350 орчим сая ам доллар байх шиг байна. Тэгэхээр 1 тонн зэсэнд ноогдох хэлцлийн үнэ нь 159 ам доллар болж байна. Хэлцэл хийгдэх үед зэсийн үнэ 4200 ам доллар байсан бөгөөд үнийхээ 3,8 хувиар арилжаа хийгджээ. Харьцуулбал Оюу толгойн хэлцлээс 7,6 дахин өндөр үнээр Эрдэнэтийн хэлцэл хийгдсэн гэсэн үг. Оросууд ийм л өндөр үнээр Эрдэнэтийн 49%-ийг Монголын засгийн газарт шахахыг санаархаж байж. Тийм ч учраас худалдан авахаас татгалзсан болов уу. Тэглээ ч өчнөөн өр зээлэндээ баригдсан засгийн газар хаанаас мөнгө олж, хувьцаа худалдан авч чадах билээ дээ. Оюутолгойн 34%-ийг зээлээр авсан өр нь өсөөд одоо 1,1 тэрбум ам доллар болчихсон. Улсын нийт өр 22,5 тэрбум ам доллар давчихсан, төсвийн зарлага болон Чингис, Самурай бондын өрийг дахиад зээл авч дарна гээд сая хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дарга олон нийтэд мэдэгдлээ. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн оронд хэн ч байсан 49%-ийг өндөр үнээр авахаас татгалзаж, ард түмнийхээ нуруунд өр үүрүүлэхээс зайлсхийх л байсан болов уу. Гарц байхгүй учраас.
    -Хэрвээ тухайн үед Ч.Сайханбилэг ийм өндөр үнээр Эрдэнэтийн 49%-ийг авах шийдвэр гаргасан бол Оросуудын шахааг ЗГ-т хийж, улсад хохирол учруулсан хэрэгт өнөөдөр буруутгагдаад бас л бөөн улс төр болох байсан байхдаа. Та 49%-ийг авснаар ард түмэнд өр үүрүүлнэ гэж хэллээ. Улстөрчид болохоор ашгийг нь аваад явчихлаа, хулгайлчихлаа л гэж яриад байгаа шүү дээ.
    Монголиан коппер корпорацийн ТУЗ-ийн дарга нь 49%-ийг худалдаж авсан мөнгөө зээлээр санхүүжүүлсэн гэж телевизээр ярьж байсан. Хэдэн хувийн хүүтэйг нь мэдэхгүй юм. Ямартай ч тэдний хувьд энэ нь өр. Эсрэгээрээ засгийн газар авсан бол энэ бидний өр болно. Өрөө эхэлж төлчихөөд ноогдол ашиг хүртэх тухай ярина. Засаг мөнгөтэй байсан бол хамаагүй л дээ. Гэтэл тэр мөнгө нь алга байна. Олон улсын шинжээчид зэсийн нийлүүлэлт 2019 хүртэл илүүдэлтэй, үнэ өсөхгүй гэж таамаглаж байгаа. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн 1тн цэвэр зэс үйлдвэрлэх өртөг нь 4820 ам доллар байна. Гэтэл зарах үнэ Лондогийн металлын бирж дээр 4600 уруу ороод ирлээ. Өртөгөөсөө доогуур үнэтэй байхад ашигтай бизнес хийхэд хэцүү. 2015 онд тус үйлдвэр 100 төгрөгний орлого олохын тулд хэмнээд хэмнээд 91 төгрөгийн зардалтай ажилласан тайлан гарсан байна билээ. Хүнд үед мэргэжлийн уурхайчин хүн сүүлийн 4 жил энэ үйлдвэрийг удирдсан. 2012 онд 1 тонн зэсийн үйлдвэрлэлийн өртөг нь бүр 6600 ам доллар байсныг ингэж буулгаж чадсан нь том амжилт. Цаашид өртгийг үүнээс илүү бууруулах нь бараг боломжгүй зүйл. Учир нь Эрдэнэтийн нөөц дундарч, уурхайн гүн нэмэгдэж байгаа. Бас хүдрийн агуулга нь байгалийн тогтоцоороо жил ирэх бүр буурна. 1 тонн хүдэрт 0,53% байсан зэсийн агуулга 0,4% хүртлээ буурна. Одоо авч байгаа баяжмалынхаа хэмжээг тогтвортой барихын тулд хүдэр олорлолтоо нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Байгалийнхаа хуулиар жил ирэх бүр олборлолт, тээвэрлэлт, баяжмал боловсруулалтын зардал нь байнга өсөх болно. Түүнээс гадна уурхай хаагдах үед гарах байгаль орчин, нийгмийн асуудалд одооноос анхаарал хандуулах хэрэгтэй. Үүнд ихээхэн санхүүжилт шаардагдана. Олон улсын шинжээчид зэсийн үнэ мөддөө өсөхгүй гэж таамаглаж байгаа. 49%-ийг худалдаж авсан Монголиан коппер корпораци хөрөнгө оруулалтай нөхөж чадахгүй дампуурвал тэдний л хохь болно. Эрсдэлтэй. Эрдэнэт 100% Монголын засгийн газарт ирлээ гэхэд энэ эрсдэл ард түмний нуруун дээр л ирнэ. Оросууд уул уурхайн салбарт туршлагатай улсын хувьд энэ бүх эрсдлийг тооцоолж, 49%-иа зарах сонирхол төрсөн байх. Үнэндээ бол Оросууд уурхайг хаах, нөхөн сэргээх болон уурхайчдын нийгмийн асуудлыг шийдэхэд ихээхэн хөрөнгө шаардагдаж байгаа, дээр нь Жастын Батхүүгийн зэрэг өчнөөн сая ам долларын зээлийг төлөлцөхөөс л зугтлаа шүү дээ. Алтных нь нөөц дуусаад ирэхээр лицензээ зараад зугтчихдаг хариуцлагагүй үзэгдэл Монголд их гардаг. Нэг тиймэрхүү л дүр зураг Оросууд дээр ажиглагдаад байгаа юм.
    Монголиан коппер корпорацийг 49%-ийг эзэмшиж буй атлаа 51%-ийн эрх мэдлийг булааж авсан гэж ярьж байна. Энэ нь засаглалын гажуудал уу?
    Оюу толгойн 34%-ийн төлөөл болж Эрдэнэс Монголоос ТУЗ-ийн дарга томилогдон ажиллаж байна. Цөөнхийн хяналт гэдэг утгаараа. Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн гэрээний 4.7-р зүйлд хувь нийлүүлэгчдийн санал тэнцсэн тохиолдолд ТУЗ-ийн дарга нь шийдвэр гаргана гэж заасан байдаг юм билээ. Оюу толгойн веб сайтад нь энэ мэдээлэл байна. Эрдэнэт энэ загвараар компанийхаа дүрмийг шинэчилсэн юм байна гэж ойлгож байтал сая засгийн газрын хуралдаанаар өөрчилсөн байна. Төрийн төлөөллөө хэрэгжүүлнэ гэж ТУЗ-ийн 1 гишүүн нэмсэн гэсэн. Оросууд байхад ингэж чадаагүй 38 жил болчихоод Монголчууддаа ингэж ялгавартай хандаж байгаа нь хэр шударга юм болдоо. Эрдэнэтийн жишгээр Рио Тинто Монголын талаас ТУЗ-ийн дарга томилохгүй гэвэл бид юу гэж хэлэх үү ? 49%-ийг хэрхэн шилжүүлж авсан асуудал нь хууль хяналтын байгууллагаар эцэслэн тогтоогдож дүгнэлт гараагүй байхад гарсан засгийн газрын шийдвэр нь харин хууль зөрчсөн үйлдэл болчихоогүй байгаадаа. Ер нь тэгээд Монголд төрийн төлөөллийг хэрэгжүүлнэ гэхээрээ хуулийг яаж завхруулж байгаа жишээ олон байна. Эрдэнэс тавантолгойг хар л даа. Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 210 ам доллароос давчихаад байхад үнээ нэмэх боломжгүй гээд 20 гаран ам доллароор хэчнээн ч сая тонн нүүрсийг үр ашиггүй түүхийгээр нь урсгав. Гэтэл компани нь 250 гаруй тэрбум төгрөгийн хуримтлагдсан цэвэр алдагдалтай, 760 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөрт орчихсон, компанийн тухай хуулиар аль хэдий нь дампуурчихсан үзүүлэлттэй болчихсон байх жишээтэй. Ашигт малтмалын тухай хууль, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод нүүрсийг угааж баяжуулж зарах заалт байтал төрийн компани нь ингээд эсрэгээр нь ажиллаад л байж байна. Бас нэг жишээ, Бид Тавантолгой-Гашуун сухайтайн төмөр замыг хувийн хэвшлийн хөрөнгөөр аль 6 жилийн өмнө бариад тодорхой хугацааны дараа төрдөө 100% хүлээлгэж өгөх төслийг гацааж зогсоочихоод нэг км-ч төмөр зам барьж чадаагүй сууж байна. Гэтэл саяхнаас энэ төмөр замын 49%-ийг нь Хятадуудад зарна гэх яриа сонсогдох боллоо. Удахгүй төмөр зам дээрээ бөөн төрийн шахаа хийгээд өрөө дарж чадахгүй төмөр замаа нэг мөсөн тавьж туух биз. Юу ч гэхэвдээ. Энэ мэт төрийн компаниудын завхарсан асуудлууд зөндөө байна. Стратегийн ордуудын төрийн эзэмшилтэй холбоотой хэт улстөржилт, хэрүүл тэмцэл, элдэв хий хардлагууд нь хөгжлийг хойш нь чангаасан уу гэхээс урагш нь лав татаж чадсангүй. Он гараад Чингис бондын өрийг дарах эхний 580 сая ам долларын зээлийн төлөлттэй нүүр тулах гэж байна. Асуудалд бодитоор хандаж хэрэлдэж, хэлэлцэж суухын оронд шийдлээ гаргаад урагш алхаасай билээ.
  • “Bank of China” Монголд ашигтай ч, аюултай ч
    2016 оны 10 сарын 25
    “Банкууд байнгын армиас ч аюултай”. Энэ үгийг Америкийн анхны Ерөнхийлөгч Томас Жефферсон энэхүү мөнгө хадгалдаг газрын тухай хэлсэн байдаг юм. Банк аа гэж. Нэг тийм асар чимээгүй газар бий. Гаднаа ч тэр, дотроо ч тэр. Чив чимээгүй амьдрал. Ер нь мөнгө зөвхөн чив чимээгүй орчин хүсдэг эд яах аргагүй мөн л дөө.
  • А.Шоовдор: Хоёр компанийн хоорондын гэрээг УИХ-ын дэд дарга дэлгэх шаардлагатай гэж үү
    2016 оны 10 сарын 24
    Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн захирал А.Шоовдортой ярилцлаа. Бидний яриа цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан “Эрдэнэт” үйлдвэртэй энэ оны наймдугаар сарын 25-нд ямар гэрээ хийсэн талаарх асуултаас эхэлсэн юм.

    -УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж 2016 оны аравдугаар сарын 17-нд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хоёр гэрээ танилцуулсан. Үүний нэг нь танай компанитай 2017-2021 он хүртэл таван жил шохой нийлүүлэх тухай гэрээ. Асуудлын гол нь уг гэрээнд зааснаар 15 тэрбум 258 сая төгрөгийг урьдчилж төлөх, жил бүрийн эхний сард төлнө гэсэн байгааг үзүүлсэн. Энэ гэрээнд таны гарын үсэг бий. Яагаад ийм гэрээ байгуулах болсон юм бэ?

    -Манай үйлдвэр 2017-2021 он хүртэл Эрдэнэт УБҮ-тэй технологийн шохой худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ чинь тохиолдлын чанартай биш шүү дээ, анх удаа ч биш. Хөтөлийн “Цемент шохой”-н үйлдвэр Эрдэнэт УБҮ-ийг технологийн шохойгоор 34 дэх жилдээ, барилгын байгууллагуудыг барилгын шохойгоор тасралтгүй ханган ажиллаж байна. Эрдэнэтийн УБҮ баяжмалаа ангижруулах процесст сайн чанарын шохой чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь шохойн чанарын үзүүлэлт баяжмалын зардалд шууд нөлөөлдөг юм шүү дээ. Цементийн үйлдвэрлэл улирлын чанартай явагддагаараа онцлогтой. Эрдэнэт УБҮ-г шохойгоор хангахад шаардлагатай уулын ажил, цахилгаан эрчим хүч, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийх, дулааны станцын үйл ажиллагааг найдвартай ханган явуулахад шаардлагатай санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тухайн жилд нийлүүлэх шохойны 40 хувийн урьдчилгаатай гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан.

    Энэхүү урьдчилгаатай шохой нийлүүлэх гэрээ нь шохойн үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжих, үнийг тогтвортой нэг үнээр мөрдөх, чанаргүй стандарт бус шохойн нийлүүлэлтээс хамгаалсан, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг тэнцүү хангасан гэрээ юм.

    Өнгөрсөн жилд 36000 тн шохойг 20 хувийн урьдчилгаа төлбөр авахаар гэрээ байгуулаад ажиллаж байна. Эрдэнэтийн УБҮ-г технологийн шохойгоор хангах хэмжээний шохойн үйлдвэр Монгол Улсад баригдаагүй байгаа нөхцөлд Хятадаас импортоор шохой зайлшгүй авна. Манай үйлдвэр Эрдэнэтийг 100 хувь шохойгоор, Монгол Улсын цементийн дотоодын хэрэгцээг хангахаар зорин ажиллаж байна. Монгол Улсын төсвийн дийлэнх хэсгийг бүрдүүлж ажилладаг Эрдэнэтийн УБҮ-ийг олон жилийн турш технологийн шохойгоор ханган ажиллаж байгаадаа хамт олон маань баяртай, Эрдэнэтийнхэн ч бидэнд талархаж явдаг.

    -Үүнийг та ердийн гэрээ гэж үзэж байна уу. Хууль зөрчсөн зүйл заалт бий юу?

    -Тийм ээ. Энэ гэрээ нь хоёр компанийн хоорондын харилцаа зохицуулж байгаа ердийн нэг гэрээ. Бүх аж ахуйн нэгжүүдийн хоорондын харилцаа гэрээ хэлэлцээрээр зохицуулагдаж явдаг. Гэрээ бол аж ахуйн нэгжүүдийн хуулийн өмнө барих хамгийн том бичиг баримт юм. Харин гэрээ байгуулаагүй бол жинхэнэ сэжигтэй хэрэг биш гэж үү.

    -УИХ-ын дэд даргын үзэж байгаагаар үүнийг “шахаа” гэж нэрлэдэг хуулиас ангид нийлүүлэлт биш гэж үү?

    -Байгалийн баялагаа ашиглан дотооддоо үйлдвэрлэж чаддаг, нэмүү өртөг бий болгодог бараа бүтээгдэхүүнийг импортоор худалдан авч өндөр үнээр нийлүүлэхийг “Шахаа” гэдэг байх. Бид олон жил шохой үйлдвэрлэн нийлүүлж байгаагаа шахааны бизнес хийж байна гэж бодохгүй байна. Шохойн үйлдвэр ажиллахад дотоодын нүүрсний уурхай, эрчим хүч гээд олон компани ажиллаж улсад мөн татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд л явдаг. Хятадаас импортын шохой Эрдэнэт УБҮ-т өндөр үнээр нийлүүлдэг цаг саяхан л байсан. Үүнийг бид зогсоож чадсан.

    -Энэ гэрээг байгуулахын өмнө уг урьдчилгаа төлбөрийг авах шалтгааны талаар Эрдэнэт үйлдвэрээс ч юм уу, Засгийн газраас төлөөлөл тантай уулзаж байсан уу?

    -Үгүй. Эрдэнэт УБҮ Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийн хооронд жил бүр байгуулдаг л гэрээ. Аж ахуйн нэгжүүдийн худалдан авалтад Засгийн газар оролцдоггүй.

    -Тэгээд энэ гэрээ яагаад Эрдэнэт үйлдвэрийн улсын төсөвт оруулдаг татварын хэмжээнд нөлөөлсөн болж таарч байна вэ?

    -Энэ гэрээ 2017 оноос хэрэгжих гэрээ. Улсын төсөвт нөлөөлөх хэмжээний ямар ч урьдчилгаа аваагүй, харин өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр манайд өглөгтэй явж байна.

    -Ц.Нямдорж дарга хэлэхдээ “Энэ гэрээг хийснээс хойш 40-өөд хоног болж байна. Хөтөл, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр хоёулаа Худалдаа хөгжлийн банкны мэдэлд очлоо. Энэ хоёр Эрдэнэтийн мөнгийг хөөж гаргах ажлыг зохион байгуулсан” гэж хэлсэн. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

    -Захиалагч бүтээгдэхүүнээ авахын тулд, үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийн тулд урьдчилгаа төлбөртэй гэрээ хэлцэл хийгддэг. Энэ нь аль алиныхаа үйлдвэрлэлийг дэмжих, найдвартай ажиллагааг хангах зорилгоор хийгддэг гэрээний салшгүй нэг хэсэг. Манайх Эрдэнэт УБҮ-ийг технологийн шохойгоор найдвартай хангахын тулд хөрс хуулалт, шохойн чулууны олборлолт, цахилгаан эрчим хүч, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийхэд зориулсан урьдчилгаа авдаг.

    -Танай компани Худалдаа хөгжлийн банкны мэдэлд очсон юм уу. ХХБ-ны Гүйцэтгэх захирал мэдээлэхдээ манай банкинд тэдний нэг ч хувьцаа байхгүй гэх юм?

    -Худалдаа хөгжлийн банкинд манай үйлдвэрийн хувьцаа байхгүй. Харин зээл бол бий.

    -Энэ бүхэн танай үйлдвэрлэлийн хувьд монополь болохоор өрнөөд байгаа бизнесийн өрсөлдөөн үү, эсвэл хоёр улстөрчийн хоорондын зөрчилд хавчуулагдаад байгаа хэрэг үү гэдгийг тайлж өгөөч?

    -Оюу толгой, Бороо гоулд , хөнгөн бетон, төмөрийн хүдэр боловсруулах үйлдвэрүүд бий болсноор технологийн шохойн хэрэгцээ эрс нэмэгдэж өсөх хандлагатай байна. Манайхаас технологийн шохой авах сонирхолтой боловч тээвэр ложистикийн асуудал шийдэгдээгүй учраас Оюу толгой импортоор шохой авч байна. Бусад боловсруулах үйлдвэрүүд технологийн шохойгоо манай үйлдвэрээс авч байна. Хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээг хэвлэл мэдээллээр цацаж олон нийтэд ташаа мэдээлэл хүргэх шаардлага баймааргүй юм даа. Тэр тусмаа УИХ-ын дэд дарга нь энэ гэрээг олж авч дэлгэж байгааг гайхаж байна. Хэрэв манай үйлдвэрлэж байгаа шохой Эрдэнэт УБҮ-ийн техник технологийн шаардлагыг хангахгүй байгаа бол шинээр шохойн үйлдвэр барьж байгуулах, импортоор шохой худалдан авах асуудал нээлттэй байгаа.

    -Сүүлийн асуулт. Өнгөрсөн дөрвөн жилд таныг АТГ шалгаж байсан. Харин одоо та шалгагдаж байгаа юу, шалгуулаад дуусчихсан уу?

    -Би энэ үйлдвэрт 30 гаруй жил ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хувийн ч бай хувьсгалын ч бай Баялаг бүтээгчид болон үндэсний компаниудынхаа бизнесийн нэр төрд халдан дайрч доромжлох, идээчин, уугаачин мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нийгэмд ойлгуулдаг үзэгдэл газар авч байгаад харамсаж явдаг.

    Тэгэхээр энэ улсад хэн юм үйлдвэрлэж бүтээх вэ? Аль эсвэл бүгд улстөрч, дуучин, бөхчин болох уу? Уг нь аж үйлдвэр хөгжиж байж л улс орон ажилгүйдэл, ядуурлыг даван туулсан олон жишээг ярьдаг биз дээ.

    Намайг Улсын үйлдвэрт ажиллаж байхад нэргүй мэдээллээр 38 тэрбум төгрөг идлээ, уулаа, мөнгө угаасан гээд хоёр жил гаруй хугацаанд шалгасан.

    Миний ойр дотны хүмүүс, гэр бүл, ах дүү, найз нөхөд, хамт олон гээд шалгагдаагүй хүн үлдээгүй дээ. Харин эцэст нь шүүхээр гэм буруугүй нь тогтоогдож цагаадсан. Миний хийж чаддаг ажил учраас би буцаад үйлдвэртээ ажиллаж байна. Дарамт шахалтгүй, хардлага сэрдлэггүй, хувийн үйлдвэрт ажиллах сайхан байна.

    -Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
  • Сайдууд хэмээх “сайн эрс”-ийн араас...
    2016 оны 10 сарын 24
    МАН энэ удаагийн сонгуульд сөрөг хүчиндээ үнэхээр үхлийн цохилт өгөв. Нөгөөдүүл нь ч ингэж ялагдах магадлал байсан учир сэтгэлзүйн хувьд бэлэн сууцгаалаа. Мөн 2000 онд нэг удаа ийм үхлийн цохилт авч асан туршлага ч бий л дээ. Тиймээс сндарч мэгдсэнгүй. Харин ялагдлын шалтгаан гэвэл өөр хэрэг. Энэ удаа л гэхэд АН доторхи “атамануудын” нь зодоон дээр “ах нам”-ын амлалтууд гол нөлөө үзүүлжээ.
  • Хаанаас ирсэн харь гаригийнхан “Хамтын тэтгэвэр”-ийг үгүй хийв ээ
    2016 оны 10 сарын 17
    УИХ-ын гялайж гялтайх шийдвэрийн нэг болох “Хамтын тэтгэвэрийн тухай хууль” монголчуудынхаа хэдэн хувьд зориулагдах байсан нь хэнээр ч хэлүүлэлтгүй харагдахаар байгаа биз. Үүнийх нь төлөө ч үргэлж л хулигаан энэ тэрээрээ дуудуулдаг байсан С.Эрдэнийг манайхан бас дахин сонгосон юм шүү дээ.
  • Эрдэнэтийн тухай улстөргүй яриа
    2016 оны 10 сарын 14
    Эрдэнэт 1978 онд ашиглалтанд орсоноос хойш 2015 оныг хүртэл нийт 4,2 сая.тн зэс агуулсан 14,9 сая.тн баяжмал үйлдвэрлэж борлуулжээ. Борлуулалтын орлого нь балансын бүртгэлээр 10,4 тэрбум ам доллар. Одоогоор үлдэгдэл нөөц нь дахиад 4 сая.тн зэс байна. Өнөөдрийн зэсийн үнээр тооцвол 20-24 тэрбум ам долларын бүтээгдэхүүн. Энэ нь МАК-ийн эзэмшдэг стратегийн орд болох Цагаан суваргын зэсийн 4ш орд гэсэн үг. Эрдэнэтийг ашиглалтын жилээр нь харвал 38 жил ажилласан хөгшин уурхай шиг санагдах боловч нөөцөөр нь авч үзвэл идэр насан дээрээ байна. Би 1979 онд төрсөн гэхээр Эрдэнэт надаас нэг насаар ах. Хүний амьдралаар бол параболынхоо орой дээр би ч, Эрдэнэт ч ирсэн гэсэн үг л дээ. Нас явах тусам хүн өтөлж доройтдог шиг жил ирэх тусам Эрдэнэтийн зардал нэмэгдэж, орлого нь хумигдах болно. Учир нь уурхай гүнзгийрч хөрс хуулалт, тээврийн зардал нэмэгдэхээс гадна, зэсийн агуулга буурч байгаа учраас 1тн зэс үйлдвэрлэх зардал байнга өсөх юм. Энэ бол байгалийн хууль. Ядаж байхад дэлхийн зах зээлд зэсийн нийлүүлэлт илүүдэлтэй, ойрын ирээдүйд үнэ олигтой өсөхгүй шинжтэй. Хямрал удаан үргэлжилбэл Эрдэнэт санхүүгийн маш хүнд байдалд орно. Одоо ч орчихсон байгаалдаа. Сүүлийн 4 жил харин мэргэжлийн уурхайчин хүн очиж ажилласан тулдаа бүтээмжээ өсгөх замаар зардал хэмнэж, санхүүгийн хүнд байдлыг гоншигнолгүй давж гарсан байх. Дайран дээр давс гэгчээр Жастын Батхүүгийн өрийн асуудлаас болоод Эрдэнэт 109 сая ам долларыг гадаадын банкинд төлөх болсон нь бөөн дуулиан шуугиан. Улс төрчдийн элдэв шахаа, зээлийн барьцааны бай болсоор ийм болсон түүхтэй. Надад тэтгэвэрт гарахаасаа өмнө амжуулах ажил их байгаа. Үр хүүхдээ боловсролтой, ажилтай амьдралтай болгох, чадвал тодорхой хуримтлал үлдээх гэх мэт. Үүнтэй адилхан Эрдэнэт хаагдахад Монголчууд юутай үлдэх вэ гэдгийг одооноос бодох хэрэгтэй юм. Уурхайн нөхөн сэргээлтийн зардлын хуримтлалыг одооноос бий болгох, ажилгүй болох уурхайчдын нийгмийн асуудлыг шийдэх, өөр орлох ажлын байр бий болгох, тэр битгий хэл Эрдэнэт хотыг яаж ”сүнс” хот болгохгүй байх вэ гээд түмэн асуудалтай нүүр тулах нь гарцаагүй. Оросууд манайхыг бодвол уул уурхайн салбарт арай илүү оймс элээж, хашир суусан туршлагатай юм болохоороо хувьцаагаа зараад Эрдэнэтийн уурхайг нөхөн сэргээх зардал болон ирээдүйд тулгарах нийгмийн хариуцлагын бэрхшээлээс зугтаачихлаа. Онгойсон нүх ямар Оросын нутагт үлдэх биш. Тэдэнд юуны хамаа байхав. Иймэрхүү залийг манай алтны магнат Мянгаа хүртэл хийдэг л юм. Ордынх нь нөөц дуусаад ирэхээр өөр компанид зарчихаад, хаалт, нөхөн сэргээлтийн зардлаас нь зугтчихдаг. Олон овоотын алтны үндсэн орд иймэрхүү жишгээр зарагдаад одоо худалдаж авсан Батхүү нь дампуурчихсан сууж байгаа биздээ. Эрдэнэтийн 49%-ийг авсан Монголын зэс компани иймэрхүү эрсдэл ирнэ гэдгийг тооцоолж авсан гэж найдъя. Оросуудаас хэдээр, ямар үнээр авсан гэдэг нь надад үнэндээ сонин биш. Харин Эрдэнэтээс хүртэх Монголчуудын татварын орлогыг хэрхэн бууруулахгүй байх вэ? Монголын иргэд, туслан гүйцэтгэгч компаниудыг хэр удаан хугацаанд ажлын байртай байлгаж чадах вэ? Зах зээлийн эрсдэлтэй алхамуудыг хэрхэн удирдаж чадах бол гэдэг нь надад сонин байна Эрдэнэтээс 6 дахин их нөөцтэй Оюу толгой ордын мажорити буюу 66%-ийг өмчлөгч Айвонхоу Майнз ихэнх хувьцаагаа Рио Тинто-д зарж, хяналт бүхэлдээ Рио Тинто-д очиж байхад бид юу ч дуугараагүй. Одоо Рио Тинто төслийг удирдаж байгаа менежерийн ажлын хөлс гээд жилд гарсан үйлдвэрлэлийн зардал болон хөрөнгө оруулалтын нийлбэр дүнгээс 6%-иар шимтгэл аваад сууж байгаа. Ашигтай ажиллах эсэх энд огт падгүй. Алдагдалтай, их зардалтай ажиллуулах тусам харин Рио Тинто-д орох орлого нь нэмэгдэнэ. Энэ орлого нь Оюу-Толгой ордоос Монголд төлж буй нөөц ашиглалтын төлбөртэй бараг дүйх байх. Хөрөнгө оруулалтын гэрээнд нь ингээд заачихсан. Бид энэ тухай бүлх залгисан юм шиг л таг дуугүй байгаа. Бид бас Эрдэнэс Тавантолгойг Хятадууд 100% хяналтандаа оруулж, 200 ам долларын үнэ хүрч буй нүүрсийг нь 27 ам доллароор хэдэн саяар нь гаргаж байхад бид таг дуугүй л сууж байгаа. Эрдэнэс Тавантолгойн энэ оны эхний хагас жилийн санхүүгийн балансыг харвал Тавантолгойн ордын сор болсон нүүрсийг 5 жил хямд зарчихаад 247 тэрбум төгрөгийн хуримтлагдсан цэвэр алдагдалтай, 737 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, компанийн тухай хуулиар аль хэдий нь дампуурлаа зарлахдаа тулчихсан байж байдаг. Энэ тухай хэн ч юу ч ярихгүй л байна. Эрдэнэтийн хувьд Монгол зэс гэдэг тэр компани хувьцааных нь минорити буюу 49%-ийг Оросуудаас худалдаж аваад Монголынх болгочихож. Зэсийн үнэ өсөхгүй, 49%-ийг худалдаж авсан өртөгөө нөхөж чадахгүй дампуурвал Монголын зэс компанийн л хохь болно. Эрсдлийг тэд үүрнэ. Харин эсрэгээрээ Монголын засгийн газар 100% мэдэлдээ аваад элдэв шахаа хийж, Эрдэнэс Тавантолгойн жишгээр дампууруулбал эрсдэл нь харин бидэнд шууд хамааралтай болно. Нэг зүйлийг онцолж хэлэхэд 49%-ийг хуулийн дагуу авсан эсэх нь харин зайлшгүй шалгах ёстой асуудал шүү...

    #Энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд, Монголд зэс хайлуулах үйлдвэр барих боломжийг судлах Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны судалгааны багийн гишүүнээр ажиллаж байсан судлаачийн хувьд өөрийн үзэл бодлоо та бүхэнтэй хуваалцлаа. Энд дурьдагдсан тоо баримт нь Metals Mongolia, Discover Mongolia зэрэг олон улсын хөрөнгө оруулалтын чуулганаас олж авсан мэдээллүүд болно. Цаашид Эрдэнэтийн өртөг зардал, санхүүгийн мэдээлэл, уурхайн төлөвлөлтийн илүү нарийн мэдээлэл олж авч чадвал тооцоо судалгаан дээр тулгуурлан илүү сонирхолтой мэдээлэл хүргэнээ...

    #Үргэлжлэл бий...

    Эрдэс баялгийн эдийн засагч
    Л.Наранбаатар
    2016-10-13
  • О.Магнай Ц.Нямдоржийн “Чавх”-ны чулуу болов уу
    2016 оны 10 сарын 13
    ...Ц.Нямдорж гэж ард түмний дунд “Баастай бурхан” болтлоо нэрд гарсан “Этгээд” түүний өөдөөс чулуу шидэж, О.Магнай хүч нэмснээр юун “Ариун цэвэр”-ийн асуудал ярихтай манатай болоод байна. Тэрбээр “Ураг төрлийн мод”-ны салаа мөчир бүхнийг нэгд нэгэнгүй тоочсон нь Ц.Нямдоржийн асаасан галыг улам өрдсөн бөлгөө...
  • ”Мөрийтэй шоглоом” буюу ”Мөрийтэй тоглоом”-ын хэрэгт хэн холбогдов!
    2016 оны 10 сарын 12
    ...Ийм анекдот байдаг: “Ээж аавыг гахай гэлээ, аав ээжийг тахиа гэлээ, тэгэхээр би хэний хүү, хэн юм бэ гээд нэг хүүхэд уйлж суусан” гэж. Тэгвэл нэг сонин бодол толгойд орж ирж байгаа юм: “Ард олон “энэ нам засгийнхан бүгд хулгайч дээрэмчин” гэдэг. “Ямар ард түмэн байна, тийм төр засаг байна” гэж бас олон түмэн хэлдэг...
  • В.Путин манай компанитай хуйвалдсан болж таарах уу
    2016 оны 10 сарын 11
    М.МӨНХБААТАР: В.ПУТИН МАНАЙ КОМПАНИТАЙ ХУЙВАЛДСАН БОЛЖ ТААРАХ УУ



    Б.МАГНАЙ



    Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан “Монголын зэс” корпо­ра­цын ТУЗ-ийн дарга М.Мөнх­баатар­тай ярилцлаа. Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэг­сэлд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч буй нь энэ юм.



    -Тантай “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаа тойр­сон асуудлаар ярилцах гэсэн юм. Танай ком­пани “Эрдэнэт” үйлдвэртэй хэрхэн хол­богд­­сонооос ярилцлагаа эхлэх үү?



    -“Эрдэнэт” үйлдвэрийн шавыг анх 1973 онд тавьсан. Үйлдвэр ашиглалтад орсноос хойш Оросын тал 50, Монголын тал 50 хувийг эзэмшиж ирсэн. Харин 1990-ээд оны эхээр, Д.Бямбасүрэн гуайг Ерөнхий сайд, одоо “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга байгаа Да.Ганболдыг Тэргүүн Шадар сайд байх үед Монгол Улсын Засгийн газар хувиа нэмж 51 болгосон. Сая харин Оросын талын 49 хувийг “Монголын зэс” гэж үндэсний компани худалдаж авснаар 43 жилийн дараа “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монгол Улсын, монгол­чуудын мэдэлд ирж байгаа юм. Нэг зүйлийг зориуд онцолж хэлэхэд Монгол Улсын Зас­гийн газрын эзэмшиж байсан 51 хувьд огт өөрч­лөлт ороогүй, төрийн мэдэлд хэвээрээ бай­гаа. Харин бид Оросын талын эзэмшиж байсан 49 хувийг худалдаж авсан. Энэ бол нэг хүний хувьцааг нөгөө нь худалдаж авсан, санхүүгийн зах зээл дээр өдөр бүр л болдог энгийн процесс. -Гол нь Монгол Улсын Засгийн газрын өмнүүр ороод 49 хувийн хувьцааг авчихсан юм биш үү?



    -Улс орны өнөөгийн эдийн засгийн байдал, нөөц бололцоог харахад 49 хувиа худалдаж авна гэдэг нь эргэлзээтэй байна. Ер нь одоо байгаа 51 хувиа нэмэгдүүлж 100 хувь болгоно гэдэг нь аль ч төр, засгийн үеийн бодлого биш байлгүй дээ.



    Засгийн газар хоорондын гэрээ болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр Оросын тал 49 хувиа худалдаж авахыг эхлээд Монгол Улсын Засгийн газарт санал болгоно. Хэрвээ Монгол Улсын Засгийн газар худалдаж авахгүй гэвэл гуравдагч этгээдэд санал болгох ёстой. Энэ бүх процесс болсны дараа бид хувьцаа худалдаж авах өрсөлдөөнд оролцох эрхтэй болсон. Түүнээс бус, Монгол Улсын Засгийн газар худалдаж авах, эс саналаа илэрхийлээгүй байхад, эсвэл Засгийн газар худалдаж авна гээд байхад бид өмнүүр нь ороогүй. Хууль эрх зүйн хувьд тийм боломж ч байхгүй. Манай Улсын Засгийн газар худалдаж авахгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн, тэрнийх нь дараа Хятадын болон Казахстаны компаниудтай хамт манай компани хувьцаа худалдаж авах өрсөлдөөнд оролцсон. Ер нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг тойрсон үйл явдал дээр заавал буруутан гаргаж ирэх гээд байгаа бол миний бодлоор тэр нь хувьцаагаа зарсан Оросын тал. Хүн өмчөө зарах, үгүй нь өөрийн л мэдэх хэрэг. Тэр байтугай, хэнд зарахаа өмчийн эзэн мэддэг. Энгийн амьдрал дээр ч ийм дүрэм үйлчилдэг. Хувьцаагаа зарлаа гэж оросуудыг буруутгавал бид л инээдтэй харагдана.



    Би Засгийн газрыг төлөөлж ярих эрхтэй хүн биш. Гэхдээ миний бодлоор зургадугаар сард манай улсад улс төрийн сонгууль болж байсан, Засгийн газар мөнгөгүй, санхүүгийн зах зээл дээрээс өндөр хүүтэй мөнгө зээлж авч байсан үе. Тэгээд ч нэгэнт 51 хувийн эрх мэдэл, хяналт нь хэвээр байхад нэмж 49 хувийг худалдаж авч, “Эрдэнэт”-ийн шахааны бизнесийн талбайг томруулах шаардлага байгаагүй байх. Хэрвээ Засгийн газар 49 хувийг нэмж худалдаж авсан бол “Эрдэнэт”-ийн шахаа хийх боломж 49 хувь нэмэгдэх, үйл ажиллагааны ашиг нь магадгүй өнөөдрийнхөөс 49 хувиар унах байсан байж ч болох юм. Монгол Улсын төрд өнөөдөр 51 хувиас илүү, бүр 100 хувийн өмчлөлтэй хэрнээ эзэмшиж байгаа хувьцааныхаа хэмжээтэй тэнцэхээргүй ашигтай ажилладаг компани олон бий шүү дээ. Энэ тохиолдолд, өөрөөр хэлбэл, төр авахгүй гэж байгаа тохиолдолд өрсөлдөөнд ороод “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголдоо аваад ирсний төлөө хувийн хэвшлээ буруутгах нь дэлхийд Монголыг л муухай харагдуулна. Ер нь “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаа худалдан авалт тойрсон энэ үйл явдалд төр ингэж хэт оролцох нь хөрөнгө оруулалтыг үргээнэ. Гаднынхан энэ үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөдөг Монгол Улс дотоодын хөрөнгө оруулагчдаа ч шахдаг, олон улсын зах зээл дээрээс хувьцаа худалдаж аваад, ирэхээр төр нь дээрэмдээд авчихдаг юм байна гэвэл хэн ч манай улсад хөрөнгө оруулахгүй. “Хан ресурс” зэрэг олон хөрөнгө оруулагчийн хувьцааг төрд хүчээр аваад дараа нь олон улсын арбитрт очиж их хэмжээний төлбөрт орсон алдаанаасаа Монгол Улс сургамж аваагүй байна л гэж харна.



    -Ер нь оросууд яагаад хувьцаагаа зарсан юм бол?



    Санхүүгийн зах зээл дээрх үйл явдлыг судалж байдаг хүний хувьд хэлэхэд, хоёр жилийн өмнөөс ОХУ-ыг тойрч дэлхий дахинд өрнөсөн үйл явц нөлөөлсөн байх. ОХУ-д хоёр жилийн өмнөөс геополитикийн бодлогоор гэх юм уу, Украйны асуудлаас болж янз бүрийн хориг тавигдаж эхэлсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшиж байсан “Ростех” компанид хүртэл хориг тавьсан. Тодорхой түвшний албан тушаалтнууд болоод хувь хүмүүст мөн санкцууд тавигдсан. Гадаад явах эрхийг нь хаасан. Эдийн засгийн талаасаа бол 160 ам.доллар хүртэл үнэ нь өсөж байсан нефтийн ханш унаж, өнөөдөр л гэхэд 44-46 ам.доллартай тэнцэж байна. ОХУ-ын эдийн засгийн ихэнх орлого, татвар болон бусад төрлийн орлогыг бүрдүүлж байдаг түүхий эд нь нефть. Хоёр жилийн өмнө нэг ам.доллар 30 рубльтэй тэнцэж байсан бол өнөөдөр 65, бараг 70 хүрчихлээ. Ганцхан жилийн дотор рублийн ханш нь хэд дахин буурлаа. Энэ бүхнээс шууд хамааралтайгаар ОХУ-ын төсвийн алдагдал маш өндөр түвшинд хүрч байгаа. Төсвийн алдагдлаа нөхдөг ямар аргууд байдгийг та мэдэж буй байх. Хамгийн энгийн арга бол татвараа нэмэх замаар ард түмнээсээ мөнгө татах. Нөгөө арга нь төр өөрийн эзэмшиж байгаа дотоод болон гадаад активуудаа зарах. Ер нь ганц “Эрдэнэт” биш, хөнгөн цагаан, нефьт зэргээс авхуулаад нилээд активаа зарж, төрийн ачааг хөнгөлөх шаардлага тулсан байх. Дараагийн шалтгаан нь “Эрдэнэт” үйлдвэр насжилтын хувьд хугацаан нь дуусгавар болж байгаа (технолги болон нөөцийн хувьд). “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд үүнээс цааш 15 жилийн хугацаанд хаалтын горимд шилжин ажиллах шаардлагатай байгаа.



    -Танай компанитай Хятад, Казахстаны компаниуд өрсөлдсөн гэлээ. Оросын тал танайхыг чухам ямар шалгуураар сонгосон юм бэ?



    -Монголын төр 49 хувийг худалдаж авахгүй гэдгээ Засгийн газрын түвшинд шийдсэн. Үүнтэй адил “Эрдэнэт”-ийн 49 хувиа зарахаа ОХУ-ын тал Ерөнхийлөгчийнхөө түвшинд шийдсэн нь тодорхой. Яагаад гэвэл ОХУ бол Ерөнхийлөгчийн засаглалтай орон. Эндээс нэг логик харагдаж байгаа биз. Хэрвээ зарим хүний хэлж байгаагаар манай компани “Эрдэнэт”-ийн 49 хувийг хуйвалдаж авсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинттэй хуйвалдсан болж таарах уу? Гэтэл бид бодит байдал дээр гаднын компаниудтай өрсөлдөөнд орсон нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын компани худалдаж авахад харин ч эерэг туссан. Хэрвээ бидний оронд Хятадын юмуу, Казахстаны компани “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаад авчихсан байсан бол өнөөдөр зарим улстөрч ямар улс төр хийх байсныг би үнэхээр мэдэхгүй байна. Яг үнэндээ манай компанийнхан маш их хүч, хөдөлмөрлөж байж “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан. Үүнийгээ Монголынхоо төлөө хийлээ гэж бодон хөөрч баярлаж байснаас бус, хэн нэгэн улстөрчийн карьер өгсөхийн төлөө ашиглах сэдэв болно гэж бодсонгүй. Урамгүй л байна, зүйрлэхэд олимпоос медал аваад ирэхэд “Чи шүүгчтэй хуйвалдаж авсан байх, медалийг чинь хураана” гэдэг улс өнөөдөр Хойд Солонгос л байх..



    -“Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан 400 сая ам.доллар танай өөрийн хөрөнгө байсан уу?



    -Гэрээний 400 сая ам.долларын хувьд олон улсад “leveraged buy out” гэж нэрлэдэг, өөрийнхөөс гадна дутагдаж байгаа хөрөнгөө бусад санхүүгийн байгууллагаас зээлэх замаар санхүүжилт хийдэг. Энэ худалдан авалтыг хийхдээ бид тодорхой хэмжээний зөвлөх болон хуулийн компаниудыг авч ажиллуулсан. Нэгдүгээрт, “Ростех” бол цэргийн зориулалттай компани. Хоёрдугаарт, тодорхой хэмжээний санкцтай. Тэгэхээр гэрээ хэлцэл хийхээсээ өмнө бид АНУ-ын нэр хүнд бүхий, яг ийм төрлийн худалдан авалтад зөвлөгөө өгдөг нэр хүнд бүхий компани болох Skadden-аар хуулийн дүгнэлтээ гаргуулсан. Хоёрдугаарт, энэ гэрээ хэлцэл Монгол Улс болоод ОХУ-ын хууль, эрх зүйн хувьд хийж болох хэлцэл мөн үү, үгүй юү гэсэн асуулт байсан. Гуравдугаарт, суурь баримт маань ОХУ анх ЗХУ байхад БНМАУ-ын хооронд байгуулагдсан, дараа нь шинэчлэгдсэн. Энэ бүхэнд бид хуулийн дүгнэлт гаргуулахаар дэлхийд нэр хүндтэй мэргэшсэн компаниудыг ажиллуулсан. Нөгөө талаас, ОХУ-ын “Ростех” мөн Baker & McKenzie хэмээх, дэлхийд эхний тавд ордог Английн хуулийн фирмийг ажиллуулсан. Энэ хоёр компани мөн өөр өөрийн төлөөлөгчийг илгээж, хоёр орны хууль тогтоомжид үндэслэн дүгнэлт гаргуулсан. Үүнээс гадна ОХУ-ын Хууль зүйн яамны дүгнэлт ч байдаг. Эдгээр үйл явц өрнөсний дараа гэрээ хэлцэл явагдсан. Түүнээс биш, зарим хүний хэлж байгаа шиг ганц хоног, хэдхэн цагийн дотор шийдсэн асуудал биш.



    -“Монголын зэс корпорац” Монголын компани уу. Үйл ажиллагаа явуулдаггүй, “Эрдэнэт”-ийн хувийг авахын тулд гэнэт шинээр байгуулсан мэтээр бичээд байгаа?

    -“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдсан тухай шалгасан Засгийн газрын ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт дүгнэлтээ танилцуулсан. Тэнд манай компанийг үндэснийх гэдгийг онцолсон байгаа. Мөн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гуай хийсэн мэдээлэлдээ ч “Монголын зэс корпорац” гэж Монголын компани юм байна” гэж ярьсан байгаа. Албан ёсоор, хариуцлагатайгаар хэлэхэд “Монголын зэс корпорац” 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани. Монголын өмчийг Монголдоо л авчирсан компани. “Монголын зэс корпорац” бол тусгай зориулалтын компани. Урт удаан настай гэрээ хэлцэл дуусах шатандаа орсноор худалдан авах компанийг байгуулсан. Санхүүгийн хэллэгээр зөвхөн хувьцаа эзэмшихэд зориулан байгуулсан компанийг тусгай зориулалтын компани гэдэг. Дахин хэлэхэд “Эрдэнэт” үйлдвэр дээр хувьчлал яваагүй, гадны эзэмшиж байсан хувийг худалдан авах процесс явагдсан.



    Олон улсад ч, манайд ч тэр гэрээ хэлцэл бүгдээрээ л ийм төрлөөр хийгддэг. “Монголын зэс корпорац” яг л түүнтэй ижил. Энэ бол олон улсад тогтсон жишиг. Гэрээ хэлцэл амжилттай болсон нь энэ бүх асуултын хариулт болов уу. Компанийн өөрийн хөрөнгө санхүүгийн баримтаар 112 тэрбум төгрөг байгаа.



    -Худалдаа хөгжлийн банктай ямар холбоотой юм бэ?



    -Санхүүгийн зөвлөх компаниар TDB-ийн охин компани TDB capital-ийг авч ажилласан. Яагаад гэвэл Монголд TDB capital шиг ийм туршлагатай компани үнэнийг хэлэхэд цөөхөн. Энэ компани маань Монгол Улсын Засгийн газарт зөвлөдөг, томоохон IPO хийчихсэн, IPO хийхэд андеррайтераар ажиллачихсан, санхүүжилт босгох тал дээр туршлагатай. Энэ талаасаа холбогдож байгаа. Тийм учраас Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон мэдээлэл хийсэн. Үүнийг олон нийт ХХБ-аа төлөөлж ярьж байна гэж ойлгосон байх. О.Орхон TDB capital гэж зөвлөх компаниа төлөөлж ярьсан.



    -Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?



    -Нэн тэргүүнд үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах менежмент хийх шаардлагатай. Жишээ нь, Оюутолгойн нэг тонн зэсийн өөрийн өртөг нь 2000 орчим доллар байгаа. Харин “Эрдэнэт” үйлдвэрийнх 4500 орчим долларт байна. Техник, технологийн хоцрогдол, хүдэр дэх зэсийн агуулга буурсан, уулын нөхцөл хүндэрсэн зэрэг яаралтай асуудлууд хүлээж байна.



    Та бүхэн сонссон байх. MRI болон “Стандарт” банкны хэрэг гээд 100 гаруй сая ам.долларын шүүхийн процесс нь дараагийн толгой өвтгөсөн асуудал. Энэ мэт бараг 200 орчим сая ам.доллартай холбоотой асуудал олон улсын арбитрын шүүх дээр яригдаж байгаа.



    Үүнээс гадна “Эрдэнэт” үйлдвэр 200-гаад сая долларын өр төлбөртэй, нөөц шавхагдаж байгаа гээд тоочоод байвал хүн баярлахаар зүйл ховор байна. Үнэнийг хэлэхэд сонгууль хурдан дуусаж бидэнд ажил хийх боломж олгоосой гэж бодож байна. “Эрдэнэт” үйлдвэрт хувьчлал болоогүй худалдан авалт болсон. Төрийн 51 хувиас томилогдсон гүйцэтгэх захирал нь ажлаа хийж л байгаа шүү дээ. Олон улсын зохистой засаглалын стандартаар ТУЗ-ыг 49 хувийн төлөөлөл удирдах нь сайн засаглалд тооцогддог нь маргаангүй үнэн. Төрийн өмчит компанийн үр өгөөж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хүсэл үнэхээр байгаа бол компанийн менежментийг ч бидэнд өгөх нь буруу зүйл биш.



    Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр төрийн мэдлийн 51 хувийн 49-г Хятадуудад зарлаа гэж баахан шуугьсан, одоо орон нутгийн сонгуулийн үеэр төрийн мэдлийн 51 хувь алга боллоо гэж шуугьж байна. ТУЗ-ийг хүч түрэн булаан авч байгаа нь нэг хувьтай байх 49 хувьтай байх хооронд ямар ч ялгаагүй болгож, зах зээлийн зарчим эрүүлээр мөрдөгдөх боломжгүй болгож байгаа юм.



    Гэхдээ энэ бүх асуудлуудаа бид хуулийн дагуу шийдүүлнэ. Үйлдвэрээ ашигтай ажиллуулж, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд ч анхаарна. Хийх хүн аргаа олдог, хийхгүй хүн шалтаг олдог гэдэг үг байдаг даа. Бидэнд эхэлсэн ажлаа дуусгахад сэтгэл дутахгүй ээ. Бодит мэдээлийг олон нийтэд хүргэж байгаа танай редакцын хамт олонд баярлалаа.
  • Хотын даргын тансаглал “Хямралын хэмнэлт”-ээс хол давлаа
    2016 оны 10 сарын 11
    ....“Атар” талх бүтэнээр нь худалдан авах мөнгөгүй иргэд таллаж хувааж авдаг эмгэнэлт үзэгдэл ердийн үзэгдэл боллоо. Хоногийн хоолны махаа шулсан яснаас гаргаж авдаг, хаягдал ногооноос ялгаж хоногийн хоолны хольцаа хийдэг иргэдийн амьдрал Хотын даргын нүдэнд өртөхөө байлаа....
  • ”Аваргуудад” ангуучлагдсан Хуяг ба Үүл
    2016 оны 10 сарын 10
    ...Ийнхүү “аваргууд” ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хөлд нь тээглэн саад болж мэдэх “чулуунуудыг” сэм сэмхэн зайлуулахаар шийдсэн аргуудаа хэрэглэж эхлэв бололтой. Эхний ээлжинд Э.Бат-Үүл оногдож, дараагийн ээлжинд Н.Алтанхуяг онилуулжээ. Хоёулаа л “МАНАН”-д халтай, харшилтай нөхөр...
  • Эзэнгүй төрд эмгэнэл илэрхийлье
    2016 оны 10 сарын 10
    ...Арабууд шонхор шувуу, зээр, угалз зэрэг улаан номонд орсон ховор ан амьтныг олноор нь хядаж, буруу номтны жишгээр хоолойг нь хэрчин тохуурхсан нь энэ. Эзэнгүй төрийн эмгэнэл гэж энэ. Эх орондоо, эх нутгийнхаа тэнгэрт эрх дураараа нисэж чадахгүйн зовлон шонхор шувуунд, түүнд урхи тавьдаг шувуудад нүүрлэж....
  • Хоёр ”Ц”-гийн яриаг дэнсэлбэл ...
    2016 оны 10 сарын 07
    ...Энэ бол эрхэм түшээ Ц.Нямдоржийн зүг илгээж буй эхний “сум”. Бараг төрөлх намын нь зүгээс энэ үйлдэл гарсан болов уу гэж хардаж байна. Яагаад гэхээр юм бүхнийг мөнгөөр шийдчих гэдэг, ер нь мөнгөөр ч шийдэж ирсэн, мөн том дарга байсан түүний балгаар хэвлэлийн нь төлөөлөгч хэдэн сар ч билээ шоронд суугаад гарсан эдний намын бурхан дүртэй нэг нөхөр бий л дээ...
  • Монголын баялаг Монголын мэдэлд ирсэнд яагаад хорсов
    2016 оны 10 сарын 06
    монголын баялаг
    монголын мэдэлд ирсэнд яагаад хорсов
    Х
    оёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу ”Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эхний удаад Монголын талд зарах ёстой, өөр ямар нэгэн талд санал тавих, зарах эрхгүй. Энэ дагуу л Монголд санал тавьсан. Тавьсан саналынх нь дагуу хувийн хэвшлийн “Монголын зэс” компани худалдаж авчээ. Процесс ердөө энэ юм билээ. Одоо тус үйлдвэрийн ногдол ашиг 100 хувь Монгол Улсад үлдэнэ. ”Эрдэнэт” үйлдвэрээ 100 хувь өөрийн болгосон нь монголчуудын хувьд том дэвшил гэдгийг гадныхан хэдүйн бичээд эхэлсэн. Харин ойрын хугацаанд монголчууд дотроо авах нь зөв, авах нь буруу хэмээн хоёр хуваагдаад эхэлсэн нь гадныхныг гайхшруулж орхилоо. Энэ тухай оросын хэвлэлүүд бичсэнийг та бүхэн сошиалаас харж байгаа байх. Тэд нэгэн сонин гаргалгааг хийжээ. “Монгол зарим нэг улстөрч ”Эрдэнэт” үйлдвэрийг монголчууд хуйвалдаад авчихлаа гэж байна. Хэрэв тийм зэвүүн үйлдэл хийж манай ”Ростех” компанийн эзэмшиж байсан ”Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авчихсан юм бол бид эргүүлж авахын төлөө тэмцэх ёстой” гэж. Оросууд ингэж үзэж байгаа бол, тэр нь хэрвээ үнэн юм бол тэрхүү гайхамшигтай хуйвалдааныг хийж монголчуудын хагас зуун жилийн мөрөөдөл болсон ”Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Монголынх болгож чадсан тэдэнд баатар цол өгье. Гадныхны үнэлэлт дүгнэлтээс харахад ийм сонин, бидний бодож байгаагаас тэс өөр үнэлэлт дүгнэлт өгдөг юм байна. Тэд цааш нь бас бичжээ, “Наймаа буцвал Оросууд баяртай байх болно. Шалавхан 400 сая долларыг нь буцааж шидчихээд ”Эрдэнэт” үйлдвэрийнхээ 49 хувийг маш хурдтайгаар Торонтогийн бирж дээр дор хаяж тэрбум доллараар зарна” гэжээ.
    Монголчууд минь дээ, гадныхан ингэж харж, анаж, магадгүй өнөөдрийн энэхүү монголчуудын хоорон дахь яс хаялтыг гадныхан хийж байж ч мэдэх нь. Хэрэв зээ тийм биш юм бол монголчуудын тамын тогооны үлгэр өнөөдөр өрнөж байгаа юм байна. Дорж аваад байхдаа яадаг юм, би л авах байсан юм гэсэн зөвхөн монгол хүнд байдаг атаархал. Эсвэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлдээ хэт автсан зарим нэг улстөрч нөхдүүд ”Эрдэнэт”-ээр ийнхүү өөрийгөө баатар болгон харуулах гэж ард түмний тархийг угааж байна. Зүгээр л бизнесийн зарчмаар явагдсан энэхүү наймаа өнөөдөр Монголд хамгийн аймаар улс төр болон хувирлаа. ”Эрдэнэт” үйлдвэрийн бүх үйл ажиллагаа ил байдаг байсан бол улстөрчид ингэж улайран оролцохгүй байсан. Бүх зүйл нь далд байсан учраас л өнөөдөр ”Эрдэнэт”-ийн төлөө үхэлдэж байна. Далд юмны цаана юу ч хийж болдог шүү дээ. Жишээ нь Оросын мэдэлд 49 хувь байх хугацаанд тэднээс санхүүгийн тайланг нь авах бүү хэл аашлуулдаг байсныг бүгд мэднэ. Одоо Монголын мэдэлд ирлээ. Манай татварын байгууллагууд дарамталж байгаад авна. Хэрэв зээ тэр “Монголын зэс” компани тайлангаа удаах юм бол захын нэг байцаагч давхиж очоод дансыг нь хаачихна. Ингэхгүй гээд яах юм. ”Эрдэнэт” үйлдвэр манай улсын хуулиар зохицуулагддаг Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгж болчихсон юм чинь.
    Э
    рдэнэт үйлдвэрийн агуулах гурван жил тутамд нэг удаа шатдаг байсныг санаж байгаа хүн байна уу. Аймаар том агуулах нь шатсны дараа сэтгүүлчид ганц л зүйл тэднээс асуудаг байсан. “Хохирол нь хэд вэ” гэж. Нэг ч удаа хариулт авч үзээгүй. Яагаад гэвэл тэнд дүүрэн хог байдаг байсан. Өнөөдөр боож үхэх гээд байгаа улстөрчдөөс эхлээд захын нэг мэргэжилтний шахаас гэхэд хэдэн мянган жил хэрэглэх ч хугацаа нь дуусчихсан каноны хороос эхлээд таван сая бэлгэвч хүртэл байдаг байлаа. Дээр нь оросуудын шахсан хог шаар бол тонн тонноор байдаг. Тэр бүгд нь хэрээс хэтрээд, ухаандаа баригдах дээрээ тулаад ирэхээр агуулахаа шатаачихдаг. Дотор нь ямар хэмжээний эд хөрөнгө, бараа материал байсан, түүний хор хохирол хэдэн тэрбум болсон тухай дүгнэлт түүхэндээ гарч байсангүй.
    Эдгээрээс худалдах, худалдан авах гэрээ бол хамгийн том нууц. Хамгийн том бялуу. Үүнийг мэддэг хүн Монголд гарын арван хуруунд л багтана. Үүний цаана бүр ч том луйвар бий. Түүнийг энгийн иргэний түвшинд ойлгуулж бичих нь их түвэгтэй. Үнэндээ энэ бүгдийг нийгэмд ил болгочих юм бол ”Эрдэнэт” үйлдвэр рүү зүглэх нохой ч олдохгүй. Тэгвэл “Монголын зэс” гэж хувийн компани авснаар энэ бүгд ил тод болно. ”Эрдэнэт” үйлдвэр гэж номхон тэмээ ноолоход амар газар байхаа болино. Тэгэхээр тийшээ байнга гүйдэлтэй байсан луйварчид өнөөдөр боож үхэлгүй яах юм бэ.
    ”Эрдэнэт” үйлдвэр 100 хувь монголчуудын мэдэлд ирснээр, тэр дотроо 49 хувийг нь Монголын үндэсний хувийн компани эзэмшдэг болсноор иргэн Бат та жижигхэн оёдлын цехтэй бол энэ үйлдвэрийн тендерт ороод үнийн саналаар бээлий нийлүүлэх боломжтой болно. Яагаад гэвэл хувийн компанийн үйл ажиллагаа хамгийн шударга, эрүүл байдаг. Тэд тендер зарлаж хамгийн боломжтой үнийн саналыг шалгаруулна. Харин Монгол-Оросын хамтарсан төрийн өмчит ”Эрдэнэт” үйлдвэр бол хамгийн өндөр өртөгтэй, зөвхөн улстөрчдийн хувийн компанийг шалгаруулдаг учраас ардын хүүхэд тэнд өрсөлдөх нь утгагүй. Ийм бэлэн сайхан хоолоо улстөрчид юу гэж алдахыг бодох юм бэ. Ийм их ашиг орлогоо ард түмэнд алдах уу, эс алдах уу гэдгийн төлөөх аймшигт тулаан өнөөдөр ид өрнөж байна. Яаж ч бодсон ”Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг монгол хүн л авч байвал сүүний гарц нь нэмэгдэнэ. Төсөвт их мөнгө орно. Энэ мөнгө эмч, багш, цагдаа... гээд төрийн албанд өдөр шөнөгүй зүтгэж буй хүмүүсийн цалин хангамж урамшуулал гээд төсвийн бүх л салбарт маш том санхүүгийн тэлэлт авчирна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд хэдэн зуун тэрбумыг улстөрчид, том дарга нарын халаас руу алдаж байсан ”Эрдэнэт” үйлдвэрийн гунигт түүх дуусгавар болж байтал шахааны тэрбумтнуудын том арми байлдааны фронт нээлээ. Ард түмний тархийг угааж эхэллээ. Жинхэнэ үнэн бол ард түмний гарт ”Эрдэнэт” үйлдвэр 100 хувь ирсэн гайхамшигтай түүхэн үйл явдал болж байна шүү дээ. Монголын нэг компани байдгаа бараад Монголынхоо баялгийг оросуудаас авч чадсанд гадныхан гайхан биширч байхад харин эсрэгээр зарим нэг монгол хүн хорсон зэвүүцэж байгаа нь хорвоогийн ховор жигтэй үйл явдлын нэг байх л даа, хөөрхий. Монголд л ийм юм байдаг байх.

    П.ХАШЧУЛУУН
    ӨДРИЙН СОНИН
  • Ц.Нямдорж нам дотроо “атомын бөмбөг” болж хувирсан нь тодорхой болж эхэллээ
    2016 оны 10 сарын 06
    Ц.Нямдорж зүгээр ч нэг Богдын Засгийн газрыг Шанзав Бадамдорж гэдэг хүн самарсан тухай байн, байн яриад байгаа юм биш гэж бодож байна. Бадам.. Бадам...Ямартай ч энэ утас үнэхээр цаашаа хөвөрч чадах юм бол нам дамнасан нэгэн томоохон бүлэглэлд цэг хатгана. Ц.Нямдоржид ийм туршлага бий. Яагаав “Центрпойнтын” хэргээр нэгэнтээ эрүүгийнхний эрээ цээргүй авирыг таслан зогсоож байсан шүү дээ.
  • Монгол хүнд хэл заах нууцыг мэддэг багш
    2016 оны 10 сарын 03
    Л.ЖАРГАЛ

    Англи хэлний “Сондор хилэн” төвийн нэг сарын сургалтад суусан найзаасаа “Багшийн заах арга барил нь, ямар вэ” гэтэл “Гайхамшигтай“ гэсэн ганцхан үг хэлсэн. Бас найз минь хэл сурахаас гадна цаг барьдаг, тэсвэр хатуужилтай, хариуцлагатай, зорилготой болсоноо гайхан ярилаа. Ямар арга барил гэхээрээ түүнд ийм онцгой сэтгэгдэл үлдээснийг сонирхон сарын дотор англи хэлтэй болгодог тэрхүү сургалтын төвийн захирал С.Төмөрбатыг “Амьдралын тойрог” буландаа зочноор урилаа.

    С.Төмөрбат багштай холбогдож, уулзахаар тохиртол маргааш өглөө 6:00 цагт хүрээд ир гэдэг юм байна. Өглөөний зургаан цагтаа гээд гайхан асуувал, манай эхний сургалт 06:15 цагт эхэлдэг гэв. Ингээд өглөө эртлэн гарч, С.Төмөрөө багшийн зааснаар паркийн баруун талд Сөүл рестораны хажууд байрлах өндөр шилэн барилгыг зорилоо. Өглөө эрт замын түгжрэлгүй болохоор тавхан минутын дотор л хүрээд ирэв. Энхтайваны гүүрний зүүн талд шинээр баригдсан, 13 давхар барилгын VI давхарт “Сондор хилэн” төв байрладаг юм байна. Лифтнээс буугаад баруун гар талд байрлах тохилог оффис руу ороод явчихлаа. Сургалтын орчин нь л лав тохилог тухтай юм. Цагаа харвал 06:20. С.Төмөрөө багшийн хичээл аль хэдийнэ эхэлсэн байлаа. Хоцорсондоо бага зэрэг нэрэлхэн зогстол багш толгой дохин орох зөвшөөрөл өглөө. Өглөөний ангийн хичээл нь аль хэдийнэ жигдэрчихсэн бололтой. “do”, “does” биеэр хувирахдаа зэргээс хэмээн заахыг үзвэл жирийн одоо цаг үзэж байгаа бололтой.

    Одоо ногоон балаа гаргаад томъёогоо дэв­тэртээ томоор бич. Ягаан балаараа тодорхойлолтоо бичээрэй. Сургалт дууссаны дараа дэвтэр чинь та нарт багшлах болно гэхчилэн бага ангийн багшийг санагдуулам арга барилаар хичээлээ заадаг нь эрхгүй анхаарал татлаа.

    Хэл сурахад харах, сонсох, ярих бичих гээд үнэрлэхээс бусад дөрвөн мэдрэхүйгээ 100 хувь ашиглах хэрэгтэй. Анхан шатны үг өгүүлбэрээсээ л бүх хэллэг яриануудаа хамгийн чанга, хамгийн тод, хамгийн хурдан гаргаж ярих гурван зарчмаар давтаж бай. Өгүүлбэрээ бүтцээр нь цээжлээд ярьж эхэл. Цаашлаад нэг өгүүлбэрийг доод тал нь 30-60 удаа давт. Гадаад хэл сурахад хамгийн гол нь өөртэйгөө ажиллах юм шүү дээ гэх зэргээр хичээл заахын хажуугаар үнэтэй зөвлөгөөнүүдийг харамгүй өгөх аж. Суралцагсад ч түүний амнаас унах үг бүрийг алдалгүй бичиж авахыг хичээж байлаа.

    06:15-08:15 цаг хүртэл орох энэ анги нь өглөөг үр бүтээлтэй өнгөрөөх хүсэлтэй ажил хэрэгч хүмүүст зориулагдсан аж. Ихэнх хүнийг унтаж байхад өглөөний хоёр цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа суралцагсдаараа тэр бахархаж байгаагаа хичээлийн дундуур дурьдаад авсан. Хүний тархи өглөө сэргэг, цээжлэх мэдрэмж өндөр байдаг учраас хэл сурахад хамгийн тохиромжтой цаг гэнэ. Замын түгжрэл аливаа стресст өртөхгүй, дулаан сайхан цагийг ашиглаад авах хэрэгтэйг ч тэр бас санууллаа. Өглөөний ангийн гурван цагийн сургалт яах ийхийн зуургүй өнгөрлөө.

    Есөн цагаас бүтэн өдрийн нэгдүгээр шат, бүтэн өдрийн хоёрдугаар шатны ангиуд хичээлээ эхлэхэд бэлэн болжээ. Бүтэн өдрийн сургалт нь “Сондор хилэн” төвийн 10 жилийн турш явуулж байгаа олны талархлыг хүртсэн гол сургалт нь юм байна. Найзын маань яриад байсан сарын дотор хэлтэй болгодог сургалт нь энэ байх нь. Бүтэн өдрийн ангиуд сар бүрийн эхэнд эхэлдэг тогтсон өдөртэй учраас орон нутгаас ажил амьдралаа зохицуулаад ирж суралцах хүмүүс олон байдаг байна. Бүтэн өдрийн I шатны сургалтад үсэг авиа зүйгээс бусдыг эхнээс нь заадаг тул, үсэг дуудлагаа мэддэг ямар ч хүн суралцах боломжтой гэнэ. Энэ сургалтад сууснаар анхан, завсар, дунд, ахисан дунд зэрэг дөрвөн шатны мэдлэгийг эзэмшээд төгсдөг байна. 09.00 цагаас 12.30 хүртэл С.Төмөрөө багш гол лекцээ орно. 13.00-16.30 цагаас түүний бэлдсэн залуу багш нар семинарын хичээлээ орж түүний заасан хичээлийг давтан орж хоногшуулдаг байна. 08.58 минут С.Төмөрөө багш лекцээ ороход бэлэн болжээ. Гаднаас орж ирэх хүүхэд залуус багшийн лекц эхлэхээс өмнө амжиж суудлаа эзлэхээр яарцгаана. Багш лекцээ орохоос өмнө үзсэн дүрмүүдээ бататган нэр заан асууж гарлаа.

    Өнөөдөр бид таван цаг үзнэ. Эхний цаг нь Төгс өнгөрсөн цаг. Төгс өнгөрсөн цагийн томьёо had+PII гээд дэвтэртээ томоор бич. Ягаан балаараа энэ цагийнхаа тодорхойлолтыг бичээрэй. “Үзсэн цагийн томьёогоо өөрийн нэр шигээ цээжлэх ёстойг багш нь дахиад сануулья” гэв. Хүүхдүүдийн хэрхэн бичиж байгааг хичээлийн дундуур явж харж амжина. “Ингэж бичихээр чи дараа нь лекцээ яаж ойлгох юм бэ. Энэ дэвтэр чинь эргээд та нарт багш болох ёстой” гэх мэтээр хичээл үргэлжилсээр.

    “How long have you been studying English?

    I have been studing English for 3 years”

    Мөн тэрээр үргэлжлүүлэн англи хэлтэй холбогдсон л бол энэ хоёр өгүүлбэр алхам тутамд чинь гарч ирнэ. Элчингийн ярилцлага, ажилд орох ярилцлагад энэ өгүүлбэр зайлшгүй ирнэ. Энэ өгүүлбэрийг өөртөө итгэлтэйгээр хэлж байгаарай. Учир нь хүнд төрүүлсэн анхны сэтгэгдэл их чухал байдаг юм. За тэгээд тэнцсэн бол багшдаа хэлж амжилтаа хуваалцаж байгаарай. Та нарынхаа амжилттай явааг хараад багш нь эрч хүч урам зориг авдаг юм шүү гэх зэргээр харилцан яриа өрнүүлээд амжина. Суралцагсад ч түүнийх нь хэрээр цаг ямагт анхаарлаа төвлөрүүлж багшийн амнаас унах үг бүрийг алдалгүй бичиж авахыг хичээж байгаа нь илт. Эндээс харахад С.Төмөрөө багшийн лекцийн уур амьсгал сонирхолтой, ач холбогдолтой болдог аж. Суралцагсад түрүүн яараад байсны учрыг сая нэг ойлгов.

    Толинд хараад англиар өөрөөсөө асуу, эргээд хариул, хагас галзуу юм шиг бай гэх зэргээр хэл заахаас гадна амьдралд ойр үнэ цэнэтэй зөвлөгөөг харамгүй өгч байлаа. Урмын үгээр ч сурагчиддаа ташуур өгөхөө тэр мартахгүй аж.

    Лекцийнхээ дараа даалгавар өгөх гол ажилдаа тэр орлоо. Өнөөдрийн байдлаар англи хэлэнд хэрэглэгддэг 12 цагаа үзэж дууслаа. Дунд шат руугаа орж байгаа болохоор бие даагаад гэрийн даалгавараа итгэл төгс хийх хэрэгтэй. Гэрийн даалгавараа зөвхөн өөртөө зориулж чанарын өндөр түвшинд заавал, заавал, заавал хийж ир. Чадахгүй бол багшаасаа утасдаж асуу гэнэ.

    1.Номноос орчуулга хий.

    2. Дүрмийн бус үйл үгээ цээжил,

    3. 250 өгүүлбэрээ хувиргаж ир гэхчлэн тоймгүй их даалгавар өгөв. Бүх даалгавараа хийгээд дуусахад шөнийн дөрвөн цаг болж байдаг гэв. Түүний хэлснээр бүтэн өдрийн ангийн суралцагсад хоногийн 24 цагийн 20 ба түүнээс дээш цагийг хэл сурахад, зориулж байж үр дүнд хүрдэг байна.

    250 өгүүлбэрээ хийж байж өглөө хичээлд суух эрхээ авдаг л гэнэ. Дүрмийн бус үйл үгээ цээжлээгүй бол маргаашийн хичээлд суулгахгүй гэх зэргээр хариуцлагыг нь тухай бүрт нь авдаг гэнэ. Шавь нартаа шаардлага өндөртэй гэж сонсч байсан минь үнэн байх нь. Түүний шавь болж төгсөхийн тулд энэ дайны шалгуурыг давах юу ч биш гэнэ.

    Бүтэн өдрийн эрчимжүүлсэн ангийн лекцийн хичээл.

    Бага ангийн хүүхдийн анги.



    Ингээд дээрх сургалтад сууж байгаа шавь нартай нь уулзсан сэтгэгдлээ хүргэе.



    Суралцагч Б.Ганцэцэг: ДӨРВӨН ЖИЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ НЭГ САРД СУРГАДАГ НЬ ҮНЭН ЮМ БАЙНА



    -“Сондор хилэн” төвийн сургалт хэр үр дүнтэй байна вэ?

    -Дөрвөн жилийн хөтөлбөрийг нэг сарын дотор сургана гэхээр сонирхол татаад энэ сургалтад суусан. Үнэхээр үнэн юм байна. Миний хувьд их сургуульд ажилладаг болохоор сургуулийн англи хэлний программыг хэрхэн явагддагийг мэднэ л дээ. Англи хэлний 26 цагийг дөрвөн жилийн турш үздэг. Төгсөхдөө 26 цагаа мэдээд төгсч байна уу гэдэг бас асуудалтай. Харин цаг заваа зарцуулаад “Сондор хилэн” төвд сурвал богино хугацаанд хэл сурах боломж байна. С.Төмөрөө багшийн заах аргачлалын талаар урьд нь сониноос уншиж байлаа. Хувь хүн л өөрийгөө дайчилж чадвал энэ төв сургаж чадаж байна. Өөрийгөө дайчлахгүй байхын ч аргагүй юм. Англи хэл заахаас гадна цаг барих, бие биеэ хүндлэх хичээл дээр зөв суух зэрэг хүмүүжлийн зарчмыг хүүхдүүдэд сайн суулгаж өгч байгаа нь их таалагдлаа. Монгол хүмүүс юмыг цагт нь хийдэггүй, хойшлуулдаг талтай. Харин энэ сургалтад сууж байгаа хүмүүс даалгавраа хийхгүй бол дараагийн хичээлд суух боломжгүй. Тэгэхээр даалгавраа хийхээс өөр аргагүй. Түүнээс гадна бие даах, ажил хичээлдээ хариуцлагатай хандах чухал ач холбогдолтой зан чанаруудыг хүмүүст суулгаж өгч байгаа нь олзуурхмаар санагдлаа.

    -Таны хэлний түвшин ямар байсан бэ?

    -Миний хувьд ганц нэг сар л хэлний курст сурч байсан анхан шатны л мэдлэгтэй байсан. Гадны зочидтой яриа өрнүүлж чаддаггүй байлаа. Ажлын болон хувийн шугмаар гадагшаа явах, интернэт, тв, сонин, сэтгүүлээс мэдээлэл авахад нас ахисан гэлтгүй англи хэл сурах хэрэгтэй болсон. Хүний яриаг ойлгоод байгаа мөртлөө, ярьж чаддаггүй дүрмийн ямар ч ойлголтгүй байсан. Харин одоо бол хамтарч ажилладаг зочидтойгоо чөлөөтэй ярих боломжтой боллоо. Энэ дашрамд “Сондор хилэн” төвийнхөө багш нарт баярлаж байгаагаа хэлмээр байна гэв.



    Суралцагч Б.Галбадрах: ХЭЛ СУРАХ СУУРЬ МЭДЛЭГИЙГ МАШ САЙН ТАВЬЖ ӨГЛӨӨ



    -“Сондор хилэн” сургалтын төвд англи хэл сурах болсон талаар хоёулаа яриагаа эхлэе?

    -Миний хувьд “Kewiko” ХХК-д сүлжээний инженерээр ажилладаг. Ажлын шаардлагаар шинэ тоног төхөөрөмж ирэх болгонд англи хэл дээр зааврыг нь уншиж танилцах шаардлага гарна. Тэр болгонд ганц нэг мэддэг үгээрээ баримжаалаад ойлгодог төдий байсан. Их сургуульд хоёр улирал л хэл үзэж байсан болохоор анхан шатны мэдлэгтэй байсан.

    -Англи хэл заах арга барилын нууц нь юундаа байна гэж та бодож байна вэ?

    -“Сондор хилэн” төвд сурснаар дүрмийн мэдлэг маш цэгцтэй боллоо. Хувь хүн л өөрийгөө дайчилж чадвал С.Төмөрөө багш сургаж чаддаг юм байна. Товч бөгөөд тодорхой хамгийн гол нь системтэй мэдлэг олгодогоороо онцлог санагдлаа. С.Төмөрөө багш маань хичээлээ зүгээр нэг заагаад өнгөрдөггүй, заавал ойлгуулахыг хичээдэг хүний төлөө гэсэн сэтгэлтэй сайн багш. Манай ангийнхан 12 цагаа үзэж байгаа гэхэд хүнтэй чөлөөтэй ярьж чадаж байна. Багш биднийг бүх мэдрэхүйгээ хэл сурахад хандуул гэдэг. Шаардлага өндөр байхад сурах арга барилаа олдог л юм байна. Одоо цагт баймааргүй хүний төлөө гэсэн чин сэтгэлтэй багш гэж би хэлнэ. Миний хувьд алсдаа тэтгэлгээр магистрт сурах зорилготой байгаа. Суурь мэдлэгийг “Сондор хилэн” төв маш сайн тавьж өглөө гэж би хувьдаа баярлаж байна.



    БҮТЭН ӨДРИЙН II ШАТНЫ СУРГАЛТ

    Хичээл 12:30 цагаас завсарлахад бүтэн өдрийн II шатны ангийн хичээлийн явцтай танилцах боломж гарсан юм. Энэ ангид залуу багш Э.Нандинцэцэг хичээл ордог байна. Түүнийг залуухан гэлтгүй чадварлаг багш гэдгийг шавь нар нь онцлов. Өөрийн арга барил боловсруулсан хөтөлбөрөө С.Төмөрөө багш, багш нартаа гайгүй сайн эзэмшүүлсэн бололтой.

    Бүтэн өдрийн I шатны ангид сурч байсан үе үеийн төгсөгчид нь олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлэн сурах хүсэлтэй байгаагаа удаа дараа тавьж байж. Үүнээс улбаалан С.Төмөрөө багш сүүлийн таван жил судалгаа хийсний дүнд бүтэн өдрийн II шатны сургалтын хөтөлбөрөө боловсруулжээ. Нэг сэдвийн хүрээнд гурван улсын түүх соёл, төрийн дуулал, ёс заншлыг харьцуулан орчуулж унших, бичих, ярих, сонсох гэсэн дөрвөн дадлыг цогцоор нь ордогоороо энэхүү сургалт үр дүнтэй онцлог болж чаджээ. Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаагийн хувьд мэдээллийг нь мэдлэг болгож, мэдлэгийг нь чадвар, чадварыг нь дадал болтол дүрэм, орчуулга, сонсгол ярианы хичээлүүдээ цогцоор заах нь түүний зорилго байв. Сургалт ч амжилттай болж, эхний сараасаа л, төгсөгчдийнхөө талархалын үгээр даруулсан гэнэ. Нэгдүгээр шатны сургалтад анхан, завсар дунд, ахисан дунд зэрэг дөрвөн шатны ангийг эзэмшээд төгсдөг бол, II шатны сургалтад, ахисан дунд гүнзгий гэсэн хоёр шатны мэдлэгийг эзэмшээд төгсдөг юм байна. Өөрөөр хэлбэл, энэ сургалтыг төгсөөд TOEFL, IELTS-ийн бэлтгэлд шууд сурах боломжтой байх нь.



    Суралцагч н.Aззаяа: ХОЁРХОН САРЫН ХУГАЦААНД СУРААД АНХАН ШАТНААС ГҮНЗГИЙ ШАТНЫ МЭДЛЭГТЭЙ БОЛЖ ТӨГСЛӨӨ



    -“Сондор хилэн” төвийн бүтэн өдрийн хоёр шатны сургалтад хоёуланд сурсан юм байна. Хэлний мэдлэг нь ямар болов?

    -Миний хувьд арван жилдээ англи хэл сурч байсан ч цэгцтэй мэдлэг олж авч чадаагүй байсан. Өөрийгөө дунд шатны мэдлэгтэй гэж боддог байсан. Яг үнэндээ анхан шатны мэдлэгтэй байсан юм байна лээ. Үндэсний телевизийн “Монголын нэг өдөр” нэвтрүүлгээр С.Төмөрөө багш оролцож ярилцлага өгсөн. Нэвтрүүлгээр сарын дотор гурван хүнийг англи хэлтэй болгоно гэж маш итгэлтэйгээр амласан нь надад сэтгэгдэл төрүүлсэн. Тэгээд есөн сард нь ажилаа зохицуулж байгаад, бүтэн өдрийн I шатны сургалтад суусан. Эндээс англи хэлний 26 цагаа ойлгож, дүрмийн цэгцтэй мэдлэгтэй болсон. Арван сараас хойш бэлдэж чадалгүй байсаар сая II шатны сургалтад үргэлжлүүлэн сурсан. Арван нэгэн сарын дараа мартаагүй байгаа нь бидэнд дүрмийн мэдлэгийг хоногштол сайн заасан байгаа юм.

    Бүтэн өдрийн II шатны сургалтад I шатны сургалтад олж авсан дүрмийн мэдлэгээ бататгахаас гадна, улс орны түүх соёлыг харьцуулан судлаж гүнзгий шатны мэдлэг олгож байна. Хэдхэн хоногийн дараа бүтэн өдрийн II шатны сургалтаа төгсөх гээд сэтгэл догдолж байна. Цаашид IELTS, TOEFL-д суралцаж гадаадад магистраа хамгаалах зорилготой байгаа.

    “Сондор хилэн” төвд ердөө хоёрхон сарын хугацаанд сураад анхан шатнаас гүнзгий шатны мэдлэгтэй болж төгсөнө гэхээр уншигч таньд итгэмээргүй санагдаж магадгүй. Гэвч энд сурч байгаа, сураад төгссөн хүмүүсийн сэтгэгдэлүүдээс харахад үүнийг батлаад өгнө. Тус төвийн бүтэн өдрийн хоёр шатны сургалтад хоёр сар англи хэл сурсан бүсгүй, Канад улсад хэл сурахаар жил амьдарсан нөхрөөсөө ч илүү мэдлэгтэй болсон байжээ. Ямар сайндаа л Монголдоо хоёрхон сар суугаад сурчих юмыг хаа байсан тийшээ зардал мөнгө болж, цаг хугацаа алдах хэрэггүй юм гэлцэж байсан аж. Манайхан хэл сурахаар Малайз, Сингапур, Энэтхэг улс руу их явдаг. Тэгж цаг мөнгөө үрэхгүйгээр англи хэл сурах боломж бидэнд байгааг С.Төмөрөө багшийн үе үеийн шавь нар батлаад өгнө.

    Сургалтын төвдөө өглөөнөөс оройг хүртэл хичээл заахын хажуугаар “Смарт радио 107” дээр долоо хоногт хоёр удаа радио хичээл заадаг гэнэ. Цаг зав, боломжоосоо хамаараад хэл сурч чадахгүй байгаа олон хүнд зориулж “Смарт радио” -тай хамтран ажилласан нь амжилттай болж, радиогоор англи хэл сурч буй олон зуун шавь нартаа болжээ.

    Радио хичээл рүүгээ явах замд нь яриа өрнүүлэх боломж бидэнд сая нэг олдов. С.Төмөрөө багштай ярих зуур сурахыг хүссэн хүмүүсийн хүсэлт, ТВ хичээлийн бичлэг, FM-ийн нэвтрүүлгийн бичлэг гэхчлэн түүний утас зогсоо зайгүй дуугарах аж. Тэр үнэхээр завгүй бас эрэлттэй багш юм. Түүний амжилттай яваагийн гол нууц нь юундаа байгааг асуухад: Мэргэжилдээ дуртай хэл сурахыг хүссэн хэн бүхэнд чин сэтгэлээсээ ханддагт байдаг байх хэмээн даруухан хариулсан.

    Дөрвөн хүүхэдтэй айлын том хүүхэд болж төрсөн, тэр долдугаар ангид байхдаа л багш болох шийдвэрээ гаргаж байж.

    Сургуулиа төгсөөд цэцэрлэгийн насныхан, арван жилийн хүүхдүүд, оюутнууд зэрэг бүх насныханд хэл зааж байсан нь түүнд маш том туршлага болж, өнөөдрийн амжилтынх нь эх үндэс болсон байна. Одоо бол тэрээр англи хэлгүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй гэсэн. Англи хэлний ачаар амьдралынхаа ханьтай ч таарчээ.

    Дөрвөн жилийн хөтөлбөрийг нэг сард багтаан заах аргыг хэрхэн боловсруулсан талаар асуухад “Дөрвөн жилийн хөтөлбөрийг нэг сард багтаан цэгцтэй системтэйгээр зааж боловсронгуй болгохын тулд би олон жилийг зарцуулсан.

    “А” үсгээс эхлээд л, 26 цагаа хүнд хэрхэн системтэйгээр заах вэ гээд л боловсронгуй болгохын тулд өглөөний 04:30, оройны 08:30 хүртэл бэлддэг байлаа. Хоёр жилийн турш өдөр шөнөгүй бэлдсэний үр дүнд өнөөдрийн заах арга барилаа бий болгосон” гэв.

    Үнэндээ түүний олон жилийн хөдөлмөрийн үр дүнг нэгхэн сарын дотор сурч байгаагаараа шавь нар нь азтай юм. Бид ийн ярилцсаар “Смарт радио 107” дээр ирлээ. Нам жим өрөөнд чихэвчээ зүүн, микрофоны ард байраа эзэлсэн С.Төмөрөө багш сонсогчиддоо өдрийн мэнд хүргээд хичээлээ эхлэв. Өмнөө ямарч дэвтэр цаас харалгүй дүрмээ цээжээр ярин, өгүүлбэрт хэрхэн ашиглагдах талаар тайлбарлан ярих нь гайхалтай. Богино долгионы үелзлээр Улаанбаатар хотын өнцөг булан бүрт, гэртээ, машиндаа, ажил дээрээ С.Төмөрөө багшийн олон зуун шавь нар үг алдалгүй бичихийг хичээж байгаа байх гэсэн бодол энэ үед өөрийн эрхгүй төрсөн. Түүний мэдэлд 40 минутын турш удирдуулсан англи хэлний хичээлийн цаг дуусах, дөхсөнийг найруулагч санууллаа. Хичээлийн төгсгөлд багш үзсэн дүрмээ давтан сануулаад, даалгавараа өгч дараагийн хичээл дээр уулзахын ерөөл тавин өндөрлөв.

    FM-ээс гараад бид сургалтын төв рүү явах замдаа түрүүчийн яриагаа үргэлжлүүлэв. “Сондор хилэн” төв 10 жилийн хугацаанд нийт 8000 гаруй хүнийг амжилттай төгсгөжээ. Ямарч хүнд чин сэтгэлээсээ заагаад явуулдаг болохоор, шавь нарынх нь 80 гаруй хувь нь өмнө төгссөн хүмүүсээс мэдээлэл авч ирсэн байдаг гэнэ.

    Ярилцаж явсаар бид сургалтын төв дээр ирлээ. Одоо та ямар хичээлтэй вэ гэвэл “Худалдаа хөгжлийн банкны ангид орно гэв. Ажилчдынхаа хэлний боловсролд анхаардаг байгууллагууд “Сондор хилэн” төвтэй хамтарч ажилладаг гэнэ. Худалдаа хөгжлийн банк “Глобал бридж” ХХК, ХААИС, Нийслэлийн хүүхэд хөгжлийн төв, “Орчлон” сургууль зэрэг байгууллагууд ажилчдаа хэд хэдэн групп болгон сургасаар байгаа аж. Хамгийн том түнш Худалдаа хөгжлийн банк. 2011 оноос хойш нийт 13 дах удаа тус төвд ажилчдаа сургаж байгаа аж.

    Байгууллагын соёл, сахилга батыг дээд зэргээр нэвтрүүлсэн тус банкныхантай урт хугацаанд хамтарч ажиллаж буйдаа баяртай байгаагаа С.Төмөрөө багш дурьдаад авсан.

    Биднийг ороход Худалдаа хөгжлийн банкны 40-өөд ажилтан С.Төмөрөө багшийн хичээлд суухаар иржээ. Багшийн заах арга барилаас гадна зарчимч хариуцлагатай, цаг минут секунд бүрийг бүтээлчээр ашиглаж, багш нараа удирдаж байгаа гээд, түүнээс авах чанар олон байгааг тэд онцолж байлаа. Мөн сургалтын төв гэхэд хичээлийн хөтөлбөр нь ямарч их дээд сургуулиас дутахааргүй боловсронгуй байгааг тэд дурссан.

    Оройн 18 цаг болж “Сондор хилэн” төвд өнжсөн өдрийн сурвалжлага маань өндөрлөлөө. Намайг гарахад С.Төмөрөө багш хичээлээ заагаад л үлдсэн.

    Зөвхөн нэг өдөр л түүний хичээлд суусан би ийм их мэдээлэл олж авч байхад, бүтэн сарын турш сууж байгаа хүмүүс ямар их зүйл сурч байгаа бол доо хэмээн бодогдох. Түүний сургалт яах аргагүй өөр юм.

    Хөдөөгийн малчнаас эхлэн өнөөдрийн улс төр, бизнесийн хүрээнийхэн хүртэл тусгайлан цаг авч С.Төмөрөө багшаар англи хэл заалгадаг гэж бодохоор түүнийг хэр чансаатай багш болохыг баталдаг гэлтэй. Түүний ярьснаар. Өглөөний төрийн дууллаар гарч үдшийн төрийн дууллаар харьдаг түүний гол нууц нь хэл сурахыг хүссэн хэн бүхэнд чин сэтгэлээсээ ханддагт байдаг буй за. Одоо цагт монголчуудад үгүйлэгдээд байгаа хариуцлага гээчийг өөрийн болгож чадсан С.Төмрөө багшийг энэ цагийн амжилттай хүн гэж би нэрлэнэ.



    Төгсөгчдийн сэтгэгдэл:

    ♦ Сондор хилэн сургалтын төвийн англи хэл зааж байгаа арга барил маш их таалагдсан. Хэрвээ та англи хэл сурах гээд болохгүй байна бүтэхгүй байна гээд шантарч байгаа бол энэ төвд заавал ирээрэй. Би өөрөө энэ төвийн бүтэн өдрийн вакумд суусан. Маш их таалагдсан. Англи хэлний маань дүрмийн мэдлэг цэгцэрч, цаашид суралцах урам зориг нэмэгдсэнд их баяртай, сэтгэл хангалуун байгаа.

    --- Г.Дэлгэрмаа ---

    ♦ Сондор Хилэндээ баярлалаа. Үнэхээр үр дүнтэй маш сонирхолтой. Өөрөө л хичээвэл та англи хэлтэй болно шүү.

    --- Хишигжаргал ---

    ♦ Гадаад хэл сурахад сурахад хамгийн чухал нь оролдлого хувь хүний хичээл зүтгэл юм байна лээ.

    --- Б. Очирхуяг ---

    ♦ Хамгийн гол нь надад сарын дараа үр дүн нь бодитойгоор мэдэгдэж би гадаад хүнтэй ярихад саадгүй ойлголцож байсан нь итгэхэд бэрх хэрнээ цорын ганц үнэн энэ байлаа. БИ БАС ТА БИД ХОЁР ХОЁУЛАА ЯМАР МУНДАГ ЮМ БЭ?

    --- Д. Долгормаа ---

    ♦ Уг төвийн бусдаас ялгарах гол онцлог нь хүнийг маш сайн шахаж чаддаг, мөн хичээлийг маш сонирхолтой бөгөөд хялбар аргаар заадаг үзсэн зүйлээрээ байнга шалгалт авч шалгаж байдаг учраас суралцагсад маш их зүйлийг мэдэж авдаг.

    --- Б. Баярбуян ---



    ХАЯГ: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)

    УТАС: 9911-2414, 9999-2414, 99283293, 98103020.

    - WEB: www.sondorkhilen.mn

    PAGE: http://www.facebook.com/Sondorkhilen English language center



    Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
  • “Зам засвар”-ын ажил буюу Айсуй Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө
    2016 оны 9 сарын 30
    ...Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ирээдүйдээ “Наамбар ваан” шиг болчихгүйн тулд МАН-д үүрээ даацтайхан засах, давхар АН-ын дарга болох гэсэн маш том ашиг сонирхол бий гэлцэх болсон байна. М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёрын хэн хэний нь ашиг сонирхол ийнхүү яг нэг шугам дээр давхцаж байгаагаас гадна энэ хоёрын хооронд “С.Баяр” гэсэн мундаг гүүр байгааг мартаж болохгүй...
  • Бөмбөг дэлбэрвэл аюултай…
    2016 оны 9 сарын 19
    ...Бөмбөг одоо АН-ын талбайд байна. Тэд нэгэн рүүгээ пааслаж байна. Удвал тэндээ дэлбэрнэ. Ингэвэл АН бүрмөсөн устаж жижгэрээд эргэж нийлэхийн аргагүй юм болно. МАН дахь хүчирхэг фракц Ерөнхийлөгч асан Н.Багабанди, ЕТГ-ын дарга байсан С.Баяр болоод түүнийг ил далд дагагсдыг чиглэх болно...
  • Таван Толгойг хойшлуулах нь зөв
    2016 оны 9 сарын 17
    Эдийн засгийн буюу бизнесийн хүн гэдэг өөр темпраменттай байдаг бололтой. Тэд юун түрүүн өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөөд ирэх үед юу ч хийхэд бэлэн болох, юуг ч золиослох, юуг ч эрсдэлд оруулах хандлагтай юм байна.

    Монголын ард түмэн Таван Толгой гэж нүүрсний уурхайгаа ашиглалтанд оруулах ёстой нь үнэн. MCS ийн санал болгоод байгаа гэрээний хувилбар нь ч боломжийн л санал.

    Тэдний санал болгосон хувилбар бол төр гэж субиектэд 100 хувийн эзэмшил өмчлөл бүхий лиценз хэмээх цаас нь хадаглаастай байж л байг л дээ, харин бид баялагийг нь ухаж гаргаж ирээд зараад өгий, зарсан мөнгөнөөсөө үр ашигаа хуваагаад хүртий л гэж байгаа асуудал.

    Өөрөөр хэлбэл цэвэр ашигаа хувааж хүртий гэсэн ойлголт биш. Харин уурхай, үйлдвэр ажиллаж байгаагаас гарах үр өгөөж, ашигийг л хуваагаад хүртий гээд байгаа юм. Нэгэнт бид хөрөнгөө оруулж байгаа тул ашигтай ажиллавал цэвэр ашигаа бид өөрсдөө хүртий гэж байгаа хэрэг. Ашиг гарахгүй бол бид алдагдалаа ч мөн адил өөрсдөө үүрий гэж байгаа асуудал.

    Ухаалаг төр гэж их ярьлаа,
    энэ бол ухаалаг төрийн шүүрээд авах ёстой боломж яах аргагүй мөнүү гэвэл мөн.

    Гэрээ байгуулагдлаа л бол Монголын эдийн засагт мөнгө урсаж орж ирнэ гэж байгаа нь арааны шүлс асгаруулам.

    Энийг бид ойлгож байна аа, ойлгож байна. Гэвч ашигтай ажиллаад байвал яахав, жишээ нь 100 тэрбум долларийн борлуулалтаас 20 тэрбумын цэвэр ашигтай ажиллаад байвал яахав. Бид тогтмол 5 хувийн нөөцийн татвар буюу 5 тэрбумаа л авах уу. Цалин мөнгө, бусад татвар хураамж, үйл ажиллагааны зардал гээд Монголд шингэж үлдэх үр өгөөж их гэдгийг ойлгож байна. Ойлгоход нарийн мэргэжилийн ур чадвар огт шаардахгүй.

    Эдийн засагт мөнгө хэрэгтэй нь ч үнэн, зайлшгүй бөгөөд гарцаагүй шахаанд орж байгаа нь ч үнэн.

    Гэхдээ Монгол улс яагаад заавал ингэж шахаанд орж асуудалыг шийдэх ёстой юм бэ. Улмаар Хятадын төрийн өмчийн компаний шахаанд орж, тэдний эдийн засгийн ашиг сонирхолыг хангаж өгөх ёстой юм бэ.

    MCS Монгол компани гэдэгт итгэж байна, Энержи Ресурсийг ч мөн адил ихэнхи нь Монголын хөрөнгө оруулагчид, тэд Монголд ашигтай хувилбарыг сонгоно гэдэгт итгэж байна.


    Бизнесмен хүн аливаад шуурхай ханддаг. Ер нь бол шуурхайлахын тулд мөнгөөр зоддог нь үнэн. Тэрэнд нь амташисан төрийн албан хаагчидын жишээг мянга, түмээр нь дурдаж болж байна.


    Шинэ ерөнхий сайд болон мега төслийн сайдын характерийг ч гадарлана. Реформистууд. Эдийн засгийн хувьсгалчид.

    Хэт их мега төсөл рүү хошуурч орвол олон арван хүний эрх ашиг хөндөгдөж, зарим хүний ярих дуртай гео эдийн засаг, гео политикийн асуудлууд нь хөндөгдөөд эхлэнэ.

    Хэтэрхий их геодвол илүү үнэ цэнтэй зүйл болох тусгаар тогтонол, ардчилал гэх мэт зүйлүүдрүүгээ ч гар хүрэх аюултай болно.


    Тусгаар тогтонол үгүй бол Таван Толгойгоор балдуушаа хийдийн, Ардчилал үгүй бол нэг муу нүүрсний уурхайгаар юу хийдийн.

    Эцсийн эцэст энэ Таван Толгой гэдэг чинь нэг муу нүүрсний уурхайн тухай л яриад байгаа зуйл юм.

    Одоо ингээд дээгүүрээ ч 2 хуваагдаад, доогуураач 2 хуваагдаад байгаа ийм үед үүнийг аль нэг талд шийдэх нь тогтвортой байдалд хор нөлөөтэй байж болох юм.

    За яахав MCS ийхээр шийдлээ гэж үзий, дараа нь эсэргүүцэгчидтэй байлдах хэрэг гарнаа даа, ард түмний баялагийг хужа нарт зугээр өглөө гэсэн бүхэл бүтэн Монгол улсын хүн амын талаас илүү хувьтай байлдах хэрэг гарч болох юм шүү. Ингэнгүүт наадах чинь явахаа больно. Тэгээд нөгөө Хятадын төрийн өмчит компани чинь хөрөнгө оруулалтаа нэхээд арбитрт хандна. Ингээд бас дахиад бөөн өр төлбөр болох бусуу. Сайн хөршийн харилцаа будаа болох бусуу.

    Зүгээр нэг Хан Ресурс шиг компани байсан бол яахав гэсэн. Бүхэл бүтэн Хятадын төрийн өмчит компани, Хятадын төр шүү дээ.

    Хятадын төрийн өмчийг Монголын гэрээт хамгаалалтын хэдэн нөхдүүд хамгаалдаггүй шүү дээ. Хятадын цэрэг хамгаалдаг байх шүү.

    Тэхээр одоо ийм өндөрөө авчихсан асуудлыг болих нь зөв. Дахиж тендэр зарлаад тэр Пибади гээд Америкийн компани ч юмуу эсвэл барууны томоохон уул уурхайн компанид ажиллуулах эрхийг өгчих нь зөв байх.

    Гол нь энэ төсөл чинь нийгмийг 2 хуваах гээд байна шүү. Тогтворгүй байдал хэнд ч хэрэггүй. Хойшлуулаа гээд твиттэрийн хэдхэн жиргээчид л шаагилдах байх даа, тэр чухал биш, тэд бол зугээр л шаагилддаг хүмүүс.
  • Дэд сайд асан Ж.Амарсанаа ТРАНС ТОС-ны эсрэг өлсгөлөн зарлана гэв үү
    2016 оны 9 сарын 17
    ...Хэзээ болтол бид өөрийн эрхгүй ХОР идэж амьдрах болж байнаа?!. Иргэд нь ҮХЭЭД ДУУСАХЫГ хүлээгээд байгаа юм уу!? Цус харвалт, даралт ихсэлт, зүрхний шигдээс, дутагдлаар ямар олон хүн залуугаараа хорвоог орхиж байнаа!!! Хүнс хөдөө аж ахуйн яам, хил гааль, засаг төр яагаад арга хэмжээ авахгүй байнаа???
21 22 23 24 25 26 27
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ДЭЗЧУ: Ганд тэсвэрлэх байдлыг олон улсын хэмжээнд нэмэгдүүлнэ
    6 цаг 45 мин
  • УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан тойргийнхоо иргэдтэй уулзаж санал, байр суурийг нь сонслоо
    7 цаг 7 мин
  • Израил улс НҮБ-ын эсрэг дайн зарлав уу?
    7 цаг 38 мин
  • Шинэ Зеландын Хойд аралд үргэлжилсэн их хэмжээний аадар борооны улмаас 100 тонн жинтэй аварга чулуу нуржээ
    8 цаг 11 мин
  • 37 настайд нь барилдах эрх нь сэргэх Улсын гарьд М.Бадарчийн тухай сонирхолтой баримтууд
    8 цаг 18 мин
  • Эрчим хүчний томоохон эх үүсвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр санал нэгдэв
    8 цаг 43 мин
  • Г.Дорж: Ц.Магалжав намайг баримтгүй гүтгэж байна
    9 цаг 51 мин
  • АН-ын дэргэдэх Гэрэгэ бодлогын судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар Х.Номингэрэлийг томилжээ
    10 цаг 14 мин
  • БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар БНХАУ-д ажлын айлчлал хийж байна
    10 цаг 23 мин
  • Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарсан тохиолдолд дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана
    10 цаг 59 мин
  • Жүдогийн УАШТ-д зодоглох магадлал өндөртэй ҮНДЭСНИЙ бөхчүүд
    11 цаг 5 мин
  • Зөрчлийн мэдээллийг 102 аппликэйшинд ирүүлсэн 9112 иргэний урамшууллыг олгож эхэллээ
    11 цаг 9 мин
  • ЖҮДО: Энэ жил бусдынхаа "айдсыг төрүүлж" буй 2025 оны улсын аваргууд
    11 цаг 40 мин
  • Монгол хуванцаргүй, байгальд ээлтэй COP17-г зохион байгуулж чадах уу?
    12 цаг 57 мин
  • Зун аялал жуулчлал дээд цэгтээ хүрнэ, учир нь COP 17 Монголд болно...
    13 цаг 5 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ГИ ПАРМЕЛАНТАЙ УУЛЗАВ
    13 цаг 25 мин
  • “Зөгийн Үүр” хөтөлбөрийн хүрээнд ХХБ-ны ажилтнуудын цалинг 100 хүртэлх хувиар өсгөлөө
    13 цаг 27 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР ДАВОСТ УУЛЗЛАА
    13 цаг 41 мин
  • Д.Трампын өөртөө авахаар санаархаж буй Гренландын тухай сонирхолтой 24 баримт
    14 цаг 31 мин
  • УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Төв аймгын сумдын удирдах албан тушаалтнуудтай уулзлаа
    Өчигдөр 18 цаг 20 мин
  • Их хурлаа хийх гэж буй Монголын зохиолчдын эвлэлийн тухай баримтууд
  • Намраас хойш чансаагаараа цойлон барилдаж буй шилдэг 24 бөх
  • 24 БАРИМТ: Алдарт “Kung Fu Hustle” киноны од Брюс Леунг биднийг орхилоо
  • Poetry: Ц.Хулангийн эх орондоо бичсэн ЗУРГААН шүлэг
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Ц.Бямба-Отгон VS Улсын заан Б.Серик
  • АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мөрөөдлөө биелүүлж нобелын шагнал гардлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Допингийн Эсрэг төв Дархан аварга Н.Батсууриас зодог тайлахыг шаардсан уу?
  • Эмми шагналт жүжигчин Тимоти Басфилд бага насны хөвгүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр яллагдана
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын харцага Б.Зоригтбаатар
  • О.Тулга: Японы дээд лигт орж, ур чадвараа сайжруулахыг хүсэж байна
  • БАЙР СУУРЬ: Аймгийн засаг дарга нар юу хэлэв?
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
  • Эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах цогц шинэчлэлийг аймаг, орон нутгийн удирдлагууд дэмжиж ажиллахаа илэрхийлэв
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
  • 37 настайд нь барилдах эрх нь сэргэх Улсын гарьд М.Бадарчийн тухай сонирхолтой баримтууд
  • Мөнгө эргэлдэж, Монгол инженер хэлмэгдэж байна!!!
  • ТОЙМ: Өнгөрч буй долоо хоногийн дэлхийн амьдралыг 24 гэрэл зурагт багтаав
  • Г.Билгүүн: Автобусны буудлын бүх дулаан зогсоолыг ажиллуулах чиглэл өгсөн
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 5 гоё үзвэр
  • Их хурлаа хийх гэж буй Монголын зохиолчдын эвлэлийн тухай баримтууд
  • АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мөрөөдлөө биелүүлж нобелын шагнал гардлаа
  • Мөнгө эргэлдэж, Монгол инженер хэлмэгдэж байна!!!
  • Г.Билгүүн: Автобусны буудлын бүх дулаан зогсоолыг ажиллуулах чиглэл өгсөн
  • Poetry: Ц.Хулангийн эх орондоо бичсэн ЗУРГААН шүлэг
  • Допингийн Эсрэг төв Дархан аварга Н.Батсууриас зодог тайлахыг шаардсан уу?
  • 24 БАРИМТ: Алдарт “Kung Fu Hustle” киноны од Брюс Леунг биднийг орхилоо
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Ө.Шижир: Эрчим хүчний дэд сайд ерөнхий инженертэй хамт зогсож байх ёстой хүн
  • Улаанбаатарт 23 градус хүйтэн байна
  • Эмми шагналт жүжигчин Тимоти Басфилд бага насны хөвгүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр яллагдана
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Бүгдэд нээлттэй, ээлтэй талбар бол “НОГООН БҮС” 
  • Намраас хойш чансаагаараа цойлон барилдаж буй шилдэг 24 бөх
  • Б.Батбаатар: COP17 хурлыг зохион байгуулснаар манай бэлчээр, усны хомсдол дэлхийн анхааралд өртөнө
  • Б.Чойжилсүрэн: Өчигдрөөс эхлээд 160 мвт-ийн хязгаарлалт хийсэн
  • “Уул уурхайн салбарын 7 хоног” Арга хэмжээ хөрөнгө оруулагчдын эх ашгийг хамгаалах төвд болно
  • Угаарын хийд 119 иргэн хордож, эмнэлгийн тусламж авчээ
  • Сингапурт цахилгаан тамхи татвал шоронд орно
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ
24 баримт
  • 37 настайд нь барилдах эрх нь сэргэх Улсын гарьд М.Бадарчийн тухай сонирхолтой баримтууд
  • Д.Трампын өөртөө авахаар санаархаж буй Гренландын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Алдарт “Kung Fu Hustle” киноны од Брюс Леунг биднийг орхилоо
  • Их хурлаа хийх гэж буй Монголын зохиолчдын эвлэлийн тухай баримтууд
  • Г.Занданшатар: Мөнгө тараахаас илүү эдийн засгийн цэгцтэй, зөв бодлого барих нь үр дүнтэй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК