Улаанбаатар
Өнөөдөр / 2026.01.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийтлэл

19 20 21 22 23 24 25
  • Бурханы шашин монголчуудыг баяжуулах биш ядуурахад нь тусалсаар байна
    2017 оны 1 сарын 02
    ...Сүсэгтэн олонд үйлчилж буй нэрээр шарын шашин бизнес хийж, сүм хийдүүд ашгийн төлөө байгууллага болчихсон нь монголчууд бидний нэгэн эмгэнэл юм. Далай лам нарт өргөн барьсан алт, мөнгө, эд баялаг гэхэд л хэний ч нүд орой дээрээ гарахуйц их ажээ...
  • 1:4:7 буюу N-3
    2016 оны 12 сарын 23
    01. Зарлал нэг: «Арлын орон японд сувилагчаар ажиллахад зуучлана. Тавигдах нөхцөл мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан байх. Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N-3 зэрэгт тэнцсэн байх шаардлагатай. Цалин өндөр: Жилдээ 300 мянган юаний цалин олгож, байр хоолны асуудлыг ажил олгогч тал хариуцна. Та дээрх шаардлагуудыг хангаад нааштай хариу сонссон тохиолдолд зуучлалын хөлсийг японы талаас хүүгүй зээл авч шийдэх боломжтой. Зарлал хоёр: Японд Ай Ти инженерээр ажиллахад зуучлана. Эхний нэг хоёр жилдээ сарын 2000 мянган долларын цалинтай ажиллаж байгаад яваандаа мэргэжлийн ур чадвар дээшлэхийг харгалзан цалингийн хэмжээ 5000 долларт хүрэх боломжтой. Тавигдах нөхцөл: Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N-3 зэрэгт тэнцсэн байх шаардлагатай.

    02. Энэ бол сүүлийн үед хятадын ажил олголтын сайтууд дээр маш их гарах болсон зар юм. Дээрх заруудаас харахад Япон хэлний төвшин тогтоох шалгалтын N-3 зэрэг гэж чухал босго байгаа нь харагдаж байна. Уг нь учрыг нь олсон хүнд бол тийм ч давшгүй хүнд даваа биш л дээ. Хятад улс сүүлийн жилүүдэд жил болгон 12 000 мянган Ай Ти инженерүүдийг Япон улс руу гаргаж байгаа нь улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь хэлний түргэвчилсэн курсуудэд маш том боломж олгож байгаа болохоор Шанхай, Бээжин, Далянь, Чэндү зэрэг томоохон хотуудад тийм чиглэлийн сургалтын төвүүд хэдэн арваараа байгуулагдаж бэлтгэсэн сайн хүмүүсээ японы талд зуучилж байгаа ажээ.

    03. Ай Ти инженерүүдийг хөгжингүй улс орнуудад нарийн мэргэжлийн, ердийн, анхан шатны төвшний хэмээн гурав хуваадаг нь 1:4:7 гэсэн тооны харьцаа оногдохоор байвал оновчтой төвшинд байна хэмээн үздэг ажээ.

    04. Энэ мэт улс орны хөгжил, ард түмний ахуй амьдралд дэмтэй байж мэдэх мэдээлэл хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сайтуудаар дүүрэн байдаг л даа. Манайхан ч гэсэн түүнээс санаа аваасай гэсэндээ өөрийн таньдаг сонины эрхлэгчид хандан: «Чи өөрийн сэтгүүлчдээс сонгож байгаад хятад хэл сургаач. Тэгвэл найз нь туслаж болно шүү.» гэтэл өөдөөс: «Манайхан хятад зүгийн мэдээ материал тавиад байвал намайг хятад цусны хүн гэж хардах байлгүй.» гэсэн марзан хариулт өгсөн тухай би дээхэн нэг бичлэгтээ дурдаж байсан.

    05. Саяхан нэг боломжийн өндөр тушаалтын төрийн түшээтэй уулзахдаа: «Японд сайн бэлтгэгдсэн сувилагч гаргавал жилдээ зуун сая төгрөгтэй тэнцэх хэмжээний цалин хөлстэй байж мэдэх юм байна лээ.» гээд ярьтал өөдөөс харин: «Япон шиг өндөр хэрэглээтэй нийгэмд зуун сая төгрөг гэдэг тийм их мөнгө биш.» гэдэг байгаа. Сая Японд байх хугацаандаа тэнд ч гэсэн зуун сая төгрөг асар их мөнгө байж мэдэхийг ойлгосон. Манайх уг нь японы талтай сувилагч гарах тохиролцоонд бараг л хүрээд байтал нэг хийрхүү төрийн түшээ: «Бид монгол бүсгүйчүүдээ гадаадын хөгшчүүлийн өтгөн шингэнтэй зууралдахыг бодлогын хувьд зөвшөөрөхгүй.» гэж айлдаад тас цохичихсон тухай дээхэн чих дэлсэж байсан нь бараг үнэний хувьтай буй за. Би өтгөн шингэн гэж арай зөөлрүүлэн хэлж байгаа юм шүү.

    06. Америкийн хамгийн ашиг орлого, нэр хүндтэй ажлаар сувилагчийн мэргэжил шалгарсан. Дараа нь Ай Ти инженерүүд орж байгаа тухай та бүхэн уншсан байлгүй дээ. Ер нь америкад сувилагч нарын байр суурь эмчийнхээс ялгаа байдаггүй тухай тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүс гадарлаж л таарна. Гэтэл манай томчууд болохоор өтгөн шингэнтэй зууралдуулан бодсоор байдаг байх гэж.

    07. Ер нь Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N-3 зэрэгт тэнцсэн тохиолдолд зөвхөн Ай Ти инженер, сувилагч төдийгүй японы нийгэмд дутагдалтай байгаа 100 шахам мэргэжлээр ажил хийх боломж байдгийг японтой харилцаа төдийлөн сайнгүй хятад улс овсгоотой ашиглаж хүмүүсээ тийш нь илгээсээр байна. Мөртлөө өөрийн хүмүүсээ маш сайн бэлтгэж ашиг орлого сайтай салбарыг нь онилж явуулаад байгаа нь бас л нэг атаархал төрүүлэм зүйл мөнөөс мөн л дөө.

    08. Бид хятадуудын муу санаатайг гайхах дуртай. Гэтэл нөгөө муу санаатай хятадууд маань бизнесийн энэ алтан боломжийг үндэстэн даяараа зарлаад бэлтгэгдсэн хүмүүсээ япон солонгос руу илгээгээд байдаг. Гэтэл манайд болохоор цөөн тооны хүмүүсийн хүрээнд энэ сайхан боломжийг мэдээд байгаа хэр нь хувийн бизнес болгочих юмсан гээд санааныхаа мухарт хав дараад байгааг бодоход учиргүй сайн хэрэг яавч биш байж таарна.

    09. Би дээр солонгос гэдэг үгийг гар халтираад биччихсэн хэрэг биш юм шүү. 2030 он гэхэд нэг ажил хийж байгаа солонгос хүн 2,3 өндөр настанг тэжээнэ гэсэн хачирхалтай тоо баримт уншсан нь тэнд хүн амын хөгшрөлт хичнээн ноцтой байгааг илтгэж байна. Япон улс ч хүн амын хөгшрөлтөөрөө угаас зартай л даа. Гэтэл сая Тайваньд очихдоо хүн амын хөгшрөлт дээрх хоёр орноос ч ноцтой байдгийг олж мэдэв.

    10. Шинзо Абэ ерөнхий сайд энэ оны арван сараас эхлэн гадаадын мэргэжилтэй ажилчид авах тал дээр хоёр ч удаа ойр ойрхон мэдэгдэл хийсэн. 2024 он гэхэд японд зөвхөн сувилагчийн хэрэгцээ 400 мянгаар яригдаж байгаа ажээ. Ай Ти инженерийн хэрэгцээний хувьд тэр өндөр хөгжсөн нийгэм бараг л «Хар нүхнээс» өөрцгүй гэж хятадын хэвлэлд бичиж байна. 2020 оны Токиогийн олимпийн бүтээн байгуулалттай холбогдоод дахин наян мянган барилгын чиглэлийн гадаад ажилчин авах шаардлага японы засгийн газарт тулгараад байгаа юм л даа. Сая Тайвань руу нисэж байхад засгийн газар нь гадаадын өндөр чадвартай ажилтан авах талаар мэдэгдэл гаргасан тухай тэндхийн сонин дээр гарсан байна лээ.

    11. Манай Монгол улс дээрх улс орнууд руу хараар голдуу хар ажилчин гаргаад байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Одоо арай ондоо томоор сэтгэж оюунлаг ажиллах хүчийг тийшээ гаргавал улс орны маань хувьд Оюутолгой, Тавантолгойгоос дутахгүй их хувь нэмэр оруулж болмоор санагдана. Энэ алтан боломжийг түрүүлэн олж харсан хүний хувьд миний бие эхнэрийгээ дагуулан газар дээр нь очиж судлахаар Япон, Тайвань руу хөлгийн жолоо залсан болохыг нуух юун.

    12. Газар дээр нь очсон хойно угаас зовхи нь босоо манай сэргэлэн залуус дээр дурдсан чиглэлээр ажилд орчихсон хөлөө олчихсон байхтай цөөнгүй тааралдаж байлаа. Миний санаж төсөөлж байснаас ч өргөн боломж байгаа нь тэдний ярианы зах зухаас ойлгогдож байв.

    13. Одоо төр засгийн зүгээс үүсээд байгаа энэ нөхцөл байдлыг ашигтай боломж гэдэг талаас нь олж хараад «чулуу болгоосой» гэж хэлмээр байна. Азийн өндөр хөгжилтэй улс гүрнүүд хүн амын хөгшрөлт хэмээх нийгмийн үзэгдэлд дайрагдаж, төрөлт эрс буурсан төдийгүй ид хөдөлмөрийн насны залуучууд ажил хийх дургүйн улмаас ажилгүйчүүдийн дунд эзлэх хувь хэмжээ чамгүй өндөр байдгийг тэнд байх цөөн хоногийн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээрээс уншиж байлаа. Гэтэл хүүхэд залуучуудын орон гэгддэг манай орны хувьд дээрх улс орнуудтай энэ чиглэлээр харилцан нөхвөрлөх өргөн боломж байгааг төр засгийн төвшинд ярьж шийдмээр санагдана.

    Бид тураалтай цэрэг, траншейний хүүхэд, өвгөнтийн архичин, биеэ үнэлэгч, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, агаарын бохирдол, хорих анги, ядуурал, замын түгжрэлийг дэндүү их ярьлаа. Одоо арай холыг харж хоёрыг сэтгэж амьдармаар байна шүү дээ.

    14. Мэдээжийн хэрэг гагц хэлж ярьж ярьснаар хамаг асуудал шийдэгдчихгүй л дээ. Хамгийн гол нь залуусаа энэ чиглэлд бодлоготой бэлдэх шаардлага урган гарч байна. Тэгж чадваас ард түмний аж амьдрал дээшлэхэд маш том түлхэц үзүүлэх, гадаадын шилдэг арга технологиос суралцах, тусгай мэргэжлийн сургуулиудын оюутны элсэлтийн асуудлыг шийдэх гээд дам дам олон эерэг үзүүлэлт илрэн гарах нь ч тодорхой. Тэр ч байтугай эмч сувилагч нарын нийгмийн үнэлэмжийг ойртуулж, япон солонгос руу ойролцоо тооны Ай Ти инженер, сувилагч нарыг хамт илгээхийг хүртэл давхар тооцох нь угтаа бол төрийн хар хайрцагны бодлогод хав дараастай байх учиртай зүйл баймаарсан.

    15. Энэ бичлэгийн гарчигт дурдагдсан Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N-3 зэрэгт тэнцүүлэхэд чиглэгдсэн сургалт шинэ он гараад манай Гэгээ сургалтын төв дээр эхлэх болсныг та бүхэнд дуулгахад таатай байна. Энэ нь эцсийн дүндээ чадварлаг залуусыгаа өндөр хөгжилтэй улс оронд ажиллаж амьдарч хөлөө олоход нь туслах гүүр болох зорилготой гэдгийг та бүхэн ойлгож байгаа биз дээ. Тийм болохоор Ай Ти, анагаах, барилга, инженер зэрэг чиглэлээр суралцаж төгссөн залуус манай «Гэгээ сургалтын төвийн» япон хэлний ангид элсэн суралцахыг урьж байна.

    16. Бид хоёр сар хятад хэл зааж сургаад түүнийхээ үндсэн дээр япон хэлийг үргэлжлүүлэн сургах тул анх суралцагсдын хувьд маш хүнд санагддаг япон хэлний ханз үсгийн бэрхшээлийг хялбар гэтлэн давах боломж олгох юм. Харин япон хэлний ярианы хэлний хувьд манай монгол хэлтэй дүрэм өгүүлбэрийн бүтэц нэлээд төстэй тул суралцахад төдийлөн төвөггүй. Заах арга зүй хийгээд сургалтын агуулгын талаарх нарийн мэдээллийг удахгүй та бүхэнд хүргэхээ амлаж байна.
  • Ц.Мөнх-Оргил сайд юу хийв: Хятад улс Монголын талын уучлалыг хүлээн авлаа
    2016 оны 12 сарын 23
    Дээрхийн гэгээн Далай лам манай улсад гэнэтхэн айлчилснаар Хятадаас авах дөрвөн тэрбум гаруй ам.долларын зээл цуцлагдав. Тэгвэл Гадаад харилцааны сайд Ц.Мөн-Оргил саяхан Далай ламыг цаашид дахин айлчлахыг нь зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн нь “дуулиан” болоод байна.


  • Чамд ирээдүйн Элбэгдорж биш гэх баталгаа хаана байна
    2016 оны 12 сарын 20
    ...“Гарын таван хуруу” хэмээх киног Монголын улстөр, ялангуяа Ерөнхийлөгчийн хэлдэг үг, хийдэг ажил нь хэрхэн зөрж ирсэнтэй уялдуулан хийвэл гэсэн адайр бодол төрдөг юм. Мөн ч гоё, бас сургамжтай кино болно доо. “Хулгайч аа, хулгайч аа” гэдэг хэсэг ёстой янзтай...
  • Захирлын ширээнээс “олдсон” сайн мэдээ буюу Тавантолгой 5 тэрбум $-ын үнэтэйг баталсан TTJV-ийн захидал
    2016 оны 12 сарын 19
    Эхлээд Тавантолгой ямар орд вэ гэдгийг тодорхойлъё. Тавантолгойн орд бол 6.5 тэрбум тоннын нөөцтэй. Дэлхийд эхний аравт тоологддог томоохон орд юм. Энэ утгаараа ашиглалтыг нь зөв эхлүүлбэл монголчуудыг 300 жил “тэжээнэ” гэдгийг эдийн засагчид, мэргэжлийн хүмүүс тооцоолсон байдаг. Жилд 30 сая тонныг олборлож байж тэр шүү дээ. Харин өнөөдөр 17 орчим сая тонныг л олборлож байна.

    Дээрээс нь Тавантолгой зөвхөн маш сайн нүүрсний асар том орд биш. Энэ орд газарт метаны хий хэмээх баялаг асар их хэмжээгээр бий. Харамсалтай нь энэ талаар хэн ч ярьдаггүй, хэмжээ дамжааг нь хэлдэггүй. Товчхондоо, метаны хий гэдэг хийн түлш гэсэн үг. Асар үнэтэй баялаг. Бас нэг том боломж бол Таван­толгойд олборлолт явуу­лахад Оюутолгой шиг өндөр технологи хэрэг­­гүй. Манайхан нүүрс­ний уурхайд хэрэг­лэж буй одоогийн арга технологиороо л олбор­лоно. Энэ бол монголчууд бидний боломж гэсэн үг.

    Нөгөө талаар өнөөдөр Тавантолгой хэний өмчлөлд байна вэ гэдгийг харъя. Санхүүгийн зохи­цуу­лах хороонд байгаа мэдээллээр Тавантолгойн нийт хувьцааны 82.89 хувь буюу 12 433 326 819 ширхэг хувьцаа төрийн мэдэлд, 17.05 хувь буюу 2 558 175 510 ширхэг нь иргэдийн нэр дээр, 0.06 хувь буюу 8 497 671 ширхэг хувьцаа 553 аж ахуйн нэг­жийн нэр дээр байдаг юм байна.

    Уг нь УИХ-ын 2010 оны долдугаар са­рын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолын 2-т “...“Эрдэнэс Таван­тол­гой” компанийн хувь­цаа­ны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх: ...Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 20 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөр­гүй эзэмшүүлэх” гэж заасан.

    Мөн Засгийн газрын 2010 оны арванхоёрдугаар сарын 29-ний 350 дугаар тогтоолд ... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн иргэдэд эзэмшүүлэхээр тооцож нэр, оршин суугаа хаяг болон үнэт цаасны данс нээх асуудалтай холбоотой бусад мэдээллийг агуулсан иргэдийн мэдээллийн санг бий болгох” гэсэн байдаг.
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиралд ийм захидал иржээ
    2016 оны 12 сарын 19
    Тавантолгойн ордын 49 хувийг өмөнөд хөрш рүү 400 сая ам.доллараар гэрээ хийж, өгөхөөр болсон тухай мэдээлэл гарсан. Тэгвэл энэхүү орд 5 тэрбум ам.долларт хүрнэ, Чалкогийн өрийг ирэх оны 2-р сард төлж дуусгах боломжтой гэсэн захидал тус ажлыг гардан гүйцэтгэж буй TTJV компаниас “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Д.Ариунболдод ирсэн байжээ. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.



    “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д. Ариунболд танаа

    Финанс төв Жигжиджавын гудамж Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар хот

    Хүндэт Ариунболд,

    Өчигдөр үдээс хойш биднийг хүлээн авч уулзсанд тань баярлалаа. Уулзалтын үеэр тохирсны дагуу хэлэлцсэн асуудлуудын талаар TTJV дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ:

    1. Нүүрсний үнэ болон TTJV-гийн өрийг барагдуулах:

    IV улирлын Чалкогийн үнийн индекс 3З ам.доллар байна. Бидний урьдчилсан тооцоогоор үнийн индекс 2017 оны эхний улиралд 50 гаруй ам.доллар болж улмаар 60 ам.доллар хүрнэ. “Эрдэнэс Тавантолгой”-ийн TTJV -д төлөх өр өнөөгийн байдлаар 60 сая ам.доллар болсон. Дор дурдсан зүйлийг гэрээний дагуу тохиролцсон тохиролцооноос гадуур нэг удаа анхаарч үзэхээр бид шийдлээ:

    I. “Эрдэнэс Тавантолгой” хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээний дагуу 1 тонн нүүрсийг 33 ам.доллараар бус одоо байгаа овоолгоос 500,000 тонн коксжсон нүүрсийг 1 тонн нь 50 ам.доллараар TTJV -д нийлүүлнэ. Энэхүү тохиролцоо нь коксжсон гаалийн хяналтын бүсэд хийгдэх ба төлбөрийн хэмжээ 25 сая ам.доллар болно.

    II. “Эрдэнэс Тавантолгой” одоо байгаа 1 сая тонн исэлдсэн нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой” TTJV -д нийлүүлнэ. Өмнө 8 ам.доллараар худалдахаар тохирсон байсан ч “Эрдэнэс Тавантолгой” уг үнийг 15 ам.доллар болгохоор санал тавьсан. Энэ үнийг баталгаажуулахын тулд TTJV нүүрсний техникийн мэдээлэл тооцоог шалгаж үзэх шаардлагатай. Хэрэв TTJV 1 тонн нүүрсийг 15 ам.доллараар авахыг зөвшөөрвөл үүгээр дахин 15 сая ам.долларын төлбөр барагдах болно.

    III. 2016 оны 12 дугаар сард нүүрсийг 1 тонныг нь 50 ам.доллараар худалдан авахыг TTJV үүгээр хүлээн зөвшөөрч байна. Нийлүүлэлт 500,000 тонн болсон тохиолдолд үнийн дүн 25 сая ам.доллар болно. “Эрдэнэс Тавантолгой”-ийн TTJV-д төлөх өр ойролцоогоор 12-13 сая ам.доллар гэдгийг анхаарна уу. Энэ нь 12-13 сая ам.долларын өрийг барагдуулах боломж бий болгоно.

    IV. Хэрэв бид дээр дурдсныг зөвшөөрвел 2016 оны сүүл гэхэд “Эрдэнэс Тавантолгой”-ийн TTJV -д төлөх өрийн үлдэгдэл 7-8 сая ам.доллар болсон байна. Энэ дүнг 2017 оны 1 дүгээр сарын эхний 2 долоо хоногт бүрэн төлж дуусгаж болно.

    2. Чалкогийн өрийг буцаан төлөх:

    Танай урьдчилсан тооцоогоор 2016 оны сүүл гэхэд Чалкод төлөх өрийн төлбөр 80 сая ам.долларт хүрнэ. Хойшлуулсан хүчин зүйлийн улмаас 2017 оны эхний улиралд Чалкогийн үнийн индекс 60 ам.доллар болно. “Эрдэнэс Тавантолгой” сар бүр 300 мянган тонн нүүрс Чалкод нийлүүлнэ гэж үзвэл 2017 оны эхний улирлын сүүлчээр ойролцоогоор 1 сая тонн нүүрс нийлүүлсэн байх ба өр төлбөр 60 сая ам.доллараар буурна, 500,000 тонныг TTJV -д 60 ам.доллараар нийлүүлнэ гэж бодоход, сар бүр TTJV нь “Эрдэнэс Тавантолгой”-д ойролцоогоор 15 сая ам.долларын (TTJV нэхэмжлэхийг хасаж тооцсоны дараа) өглөгтэй болно. 2017 оны эхний улирлын эхний 2 сард TTJV нь “Эрдэнэс Тавантолгой”-д 30 сая ам.доллар төлөх ба үүнийг Чалкогийн үлдэгдэл 20 сая ам.долларын өрийг төлөхөд ашиглаж болно. Хэрэв бидний ажил амжилттай болбол, “Эрдэнэс Тавантолгой”-ийн “Чалко”-дтөлөх өрийг 2017 оны эхний улирлын сүүлээр тэглэх боломжтой. Нүурсний үнийн индекс дор хаяж 50 ам.доллар байна гэж тооцвол 2 дугаар улирлаас 2017 оны эцэс хүртэл “Эрдэнэс Тавантолгой” сар бүр 25 сая ам.доллар [(50 ам.доллар х 800,000) -15 сая ам.доллар (TTJV зардлууд)], 2017 онд нийт 225 сая ам.долларын орлого олно. Энэхүү орлогын түвшинг сард 800,000 тонн (ойролцоогоор жил бүр 10 сая тонн) олборлолтод үндэслэн гаргасан юм. Хэрэв олборлолт 15 сая тоннд хүрвэл бүтээгдхүүн борлуулсан татвар, НӨАТ болон төрийн байгууллагад төлөх бусад татварыг төлсний дараа “Эрдэнэс Тавантолгой”-ийн орлого 300 сая ам.доллар хүрэхээр байна. Дээрх тооцоолол нь аливаа саад, сул зогсолтыг оруулалгүйгээр нэмэгдүүлсэн олборлолтод (600.000-800.000) үндэслэн хйигдсэн.

    “Эрдэнэс Тавантолгой” болон TTJV -ийн үйл ажиллагаанд аливаа саад бэрхшээл учирсан тохиолдолд энэхүү үр дүн ихээр өөрчлөгдөж болох юм.

    3. ЖижигТТ-тай тасралтгүй хэвийн бөгөөд нэмэгдүүлсэн олборлолт/хил залгаа талбай

    Өмнө нь ярилцаж байсанчлан жижиг Тавантолгойтой хиллэж буй талбайн дээр хөрс хуулалтын коэффициент нь 1-тэй ойролцоогоор 3,5 сая тонн коксжсон нүүрс байгааг бид олж мэдсэн билээ. Тиймээс энэхүү нүүрсийг овоолго руу зөөвөрлөн 2017 оны эхний улирлын өндөр үнээр борлуулах ажлыг гүйцэтгэхэд “Эрдэнэс Тавантолгой”-г TTJV -тэй хамтран ажиллахыг бид хүсч байна. Уг нүүрсний нийт үнэ 10 ам.доллараас бага байна. Нэг тонн 60-50 ам.доллараар борлуулна гэж үзвэл “Эрдэнэс Тавантолгой”-ийн нэмэлт орлого 140-175 сая ам.доллар болно. Энэ тохиолдолд “Эрдэнэс Тавантолгой”-ийн 2017 оны нийт орлого нь 500 сая ам.долларт хүрнэ. Нэгж хувьцааны зах зээлийн үнийг 10 дахин үржүүлэн тооцвол төмөр зам ашиглалтанд орохоос өмнө “Эрдэнэс Тавантолгой”-ийн үнэ таван тэрбумд үнэд хүрнэ. Энэ эь ирээдүйд “Эрдэнэс Тавантолгой”-д хөрөнгө оруулах боломжтой хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийхэд тус нэмэр болох юм. “Эрдэнэс Тавантолгой”-ийн 50 хувийг эзэмшихэд 2,5 тэрбум шаардлагатай. Дээр дурдсан боломжуудыг аль болох хурдан хугацаанд ашиглан “Эрдэнэс Тавантолгой” энэхүү үр дүнг бий болгоосой гэж TTJV хүсч байна.

    4. TTJV -ийн олборлолтын зардал:

    TTJV-ийн олборлолтын зардал нь Монголын нүүрс олборлогч компаниудтай харьцуулахад боломжийн үнэ юм. Сайдад тайлбарласны дагуу, жишээ болгох үүднээс бид Хонг Конгийн биржид гаргасан “Саус Гоби”-ийн 2016 оны улирлын санхүүгийн тайланг шалгаж үзсэн (энд хавсаргасан холбогдох хуудсууд болон тодруулсан мэдээллийг үзнэ үү). Нийтэд мэдээлсэн нэг тонн түүхий нүүрс болон хөрс хуулалтын коэффициентээс үзэхэд, “Саус Гоби”- ийн уулын цулын ханш (бэлэн мөнгөний зардлын суурь) 2 дугаар улирлын турш бараг 4 сая ам.долларт хүрсэн байна. [(14.79/3.71=3.98)] уулын цулын ханш (бэлэн мөнгөний зардлын суурь) нь 3 дугаар улиралд бага зэрэг өссөн боловч уулын цулын ханш 3.17 ам.доллар байна. [(9.39/2.93=3.17)] “Саус Гоби”-ийн мэдээлснээр энэхүү бэлэн мөнгөний зардлын тооцоололд сул зогсолт болон хөрөнгө оруулалтыг буцаан төлөх зардал ороогүй юм. Түүнчлэн, бага тэсэлгээ шаарддаг харьцангуй нимгэн хөрс хуулалт хийдэг. Сул зогсолтын зардал, хөрөнгө оруулалтын буцаан төлөлт зэргийг нэмсэн нөхцөлд “Саус Гоби”-ийн уулын цулын үнэ 5 ам.доллараас ч илүү өндөр болох болно.

    Мөн хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээний дагуу TTJV нь уулын цулын тэсэлгээний үйлчилгээнд 0.8 ам.доллар, “Моннис”, “Хишиг Арвин”-д хөрс хуулах, тээвэрлэх үйлчилгээний төлбөрт 2,5 ам.доллар тус түс төлдөг. Энэ нь удирлагын багийн зардал, санхүүгийн зардал, хөрөнгө оруулалтын буцаан төлөлт зэргийг нэмэхээс өмнө уулын цул бүрт 3,3 ам.доллар болгож байна.

    5. Ачилтын зардал:

    Дээр дурдсны дагуу, TTJV -ийн “Эрдэнэс Тавантолгой”-д олборлож буй уулын цулын үнэ нь харьцангуй өрсөлдөхүйц юм. Ачилтын төлбөрийг бууруулах нь TTJV -ийн төслийн ашгийг удаашруулах болно. Хамтран ажиллахын зорилгын үүднээс, энэхүү алдагдлыг өөр хэлбэрээр нөхөн төлөх тохиолдолд TTJV энэхүү асуудлыг анхаарч үзэх болно. Урт удаан хугацааны хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд TTJV дээрх асуудлыг нэг багц хэлбэрээр авч үзэх ба “Эрдэнэс Тавантолгой”, TTJV -ийн өмнө хүлээсэн гэрээний үүргээ биелүүлэх ёстой. Нүүрсний үнийн өсөлтийн үед тасралтгүй хэвийн үйл ажиллагаа болон нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн олборлолтод анхаарлаа хандуулан ажиллахыг “Эрдэнэс Тавантолгой”-гоос бид хүсч байна. “Эрдэнэс Тавантолгой” болон TTJV -ийн хамтын ажиллаганы талаар буруу ташаа мэдээлэл олон нийтэд өгч байгаа талаар бид олж мэдсэн. Нууцлал хадгалах талаар хүлээсэн үүргийнхээ дагуу TTJV нь “Эрдэнэс Тавантолгой”-ийн зөвшөөрөлгүйгээр аливаа мэдээлэл задруулах эрхгүй.

    “Эрдэнэс Тавантолгой”, TTJV болон хамтын ажиллагааны талаарх буруу ташаа мэдээлэлийг ЭТТ дангаараа буюу TTJV -тэй хамтран шийдвэрлэнэ гэдэгт бид найдаж байна. Энэхүү буруу мэдээлэл удаан хугацаанд үргэлжилбэл “Эрдэнэс Тавантолгой” болон TTJV, улмаар Тавантолгойн ордын уурхайн үйл ажиллагаанд ихээхэн хор хохирол учруулах болно.

  • Шадар сайд У.Хүрэлсүх шийдвэрийн хариуцлагыг хүлээж малчдын хохирлыг барагдуулах уу
    2016 оны 12 сарын 14
    Энэ сарын 6-ны өдөр Шадар сайд “Сүлдэндээ залсан Монгол адуугаа хүний нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг нь таслуулахыг тэвчихгүй. Тиймээс адууг амьдаар нь хил гаргаж буй асуудлыг бүрмөсөн таслан зогсоохыг Хүнс, Хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарт дахин үүрэг болгож байна” гэсэн юм. Гэвч монголчууд молор эрдэнэ гэж дээдэлдэг морио харийнхнаас дутахааргүй үзэж “хог” шиг хандах болсоныг өнөөдөр Бичигтийн боомт дээр гацсан олон адуу гэрчиллээ. Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас адууг амьдаар нь экспортлохыг хориглосон захирамжийг 2016 оны арваннэгдүгээр сарын 15-нд гаргасан билээ.

    Эл захирамжийг БНХАУ-руу адуу экспортолдог аж ахуй нэгжүүд зөрчин, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод амьд адуу тээвэрлэн очжээ. Улмаар хилээр нэвтрүүлэхгүй хориглосноос үүдэн олон адуу үхэж, хоргодох болсон байна. Бичигтийн боомтод 1000 гаруй адуу гацсан гэх мэдээлэл бий. Тус аймгийн МХЕГ-аас машин тутамд хоёроос гурван адуу үхэж байна гэж байсан юм.

    Монгол адууг амьдаар нь БНХАУ, Казахстан гэсэн хоёр л улсад экспортолдог аж .
    Сүлдэн хиймортой энэ амьтныг экспортод гаргах санамж бичигт ХХААХҮ-ийн яам, БНХАУ-ын чанар хяналт хорио цээрийн байгууллагын төлөөлөгчид 2008 онд гарын үсэг зуржээ. Үүнээс хойш жилд дунджаар 3-6 мянган адуу, хамгийн ихдээ 7 мянган адуу экспортолсоор ирснийг албаны хүн хэлж байна.
    Өнгөрсөн найман жилийн хугацаанд 56 мянган адууг амьдаар нь экспортолсон байх юм Тэд ийм зарчмаар хил давсан ихэнхи адууг БНХАУ-руу экспортолжээ. Ингэхдээ нэг машины тэвшинд 30-40 адуу ачдаг байна. Хол замд олноор нь шахаж ачсан адуу дарагддаг, олон хоног өвс тэжээлгүй явснаас өлддөг, замын энхэл донхолд бэртэж үрэгддэг аж.

    Ер нь ч Монголчууд 1960-1970-аад оны үеэс адуугаа амьдаар нь гадаадад гаргаж эхэлсэн түүх бий. Тухайн онуудад ОХУ-руу вагонд ачин цанатын баазаар жилд 10 мянга орчим адууг амьдаар нь гаргадаг байсан тоо баримттай.

    Бичигтийн боомтод 20-иод хоног өвс тэжээл, усгүй хорионы байдалтай байсан адуун сүрэг өлдсөндөө нэгнийхээ дэл сүүлийг мэрж, машины тэвшин дээрх модыг хүртэл хазаж мэрсэн байдалтай байжээ.

    Эдгээр адуун сүрэг тус боомтод буй хүйтэн сэтгэлд монголчуудын гарт өлдөж, амьдаараа тарчилан үхэж буй талаар өр өвтгөм дүр зураглалыг “өдрийн сонин”-ыхон нийтэлсэн байв.

    Тодруулбал, боомтод байрлаж буй иргэдийн хэлж буйгаар “ Энэ хэдэн үдгээрийг Хятад руу гаргачих юм бол ажлын хөлс мөнгөө аваад явчихмаар байдаг. Гэтэл хилээр гаргахгүй гээд шийдвэр гаргачихлаа. 20 хоног энд хийх ажилгүй зогслоо. Энэ хэдэн адууг ачсанаас болоод баларч байна. Хамаг ажлаа алдаад 20 гаруй хоночихоор хэний ч гэсэн уур хүрнэ биз дээ. Бид ардаа амьдралтай хүмүүс шүү” гэснийг энд ишлэе. Түүнчлэн олон үхсэн адууг хог ачиж буй мэт машин дээр ачин хаяхаар явж буйг ч дээрх нийтлэлд дурджээ.

    Хэдийгээр дээрх амьдаараа тарчилж, хил дээр гацсан олон адууг энэ сарын 10-ны өдөр “Мах маркет” руу нядалгаанд явуулах шийдвэр гаргаж, асуудлыг түр намжаасан боловч малчид эсэргүүцлээ илэрхийлээд байна.

    Өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр Ховд аймгийн баруун гурван сумын малчид зудын эрсдэлээс гарахын тулд адуугаа зарж байгаа тул дээрх шийдвэрийг эсэргүүцсэн юм. Тухайн сумдын малчид 700 орчим адуу аж ахуйн нэгжид гэрээгээр өгөөд, мөнгөө авч чадахгүй хүлээлтийн байдалтай байгаа аж.



    Хэрэв холбогдох байгууллагуудаас гаргаж байгаа шийдвэрийг хүлээвэл малчид хохирох магадлал өндөр гэнэ. Тиймээс ядаж улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл бүхий амьд адуу гаргадаг аж ахуйн нэгжийг бүгдийг нь биш юм гэхэд өвөлжилт хүндэрсэн цас зудтай сумдын малчдын адууг нэг удаа гадагшаа гаргах зөвшөөрөл олгож өгөх боломжийг нутгийн иргэд төр засгаасаа хүслээ.

    Тэгвэл мал худалдаж авдаг ченжүүд малчнаас нэг адууг 450-500 мянган төгрөгөөр худалдаж авдаг аж.

    Харин авсан адуугаа урд хөршид нэг сая орчим төгрөгөөр борлуулдаг тухай албан бус мэдээ бий. Манайд адууг амьдаар нь экспортонд гаргадаг зөвшөөрөл бүхий 8-9 аж ахуй нэгж байдаг. Энэ зөвшөөрлийг зөвхөн Монгол талаас олгодоггүй. БНХАУ-ын адууг нядлан бэлтгэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, компанитай гэрээ хийдэг.

    Улмаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны хорио цээрийн байгууллага тухайн компанид адуу экспортлох зөвшөөрөл бүхий гэрчилгээг олгодог байна. Зөвшөөрөлтэй аж ахуй нэгж нэг удаад дунджаар 500-1000 адуу амьдаар нь экспортолдог гэнэ. Ингэхлээр адууны наймаа эрхэлдэг ченжүүд нэг удаад 500 саяын ашиг олдог гэхэд хилсдэхгүй. Зарим тохиолдолд малын ченжүүд нэг удаад 2 мянган адууг амьдаар нь хил нэвтрүүлэх хүсэлтийг ч МХЕГ-т тавьдаг аж.

    Хэдийгээр Шадар сайд У.Хүрэлсүхийн дээрх шийдвэр эх оронч боловч нөгөө талаар малчдынхаа эрх ашгийг бодолцож, урд хөрш рүү гаргаж байгаа энэ адуугаа дотооддоо худалдан авдаг байсан бол өнөөдөр байдал ингэж хурцдахгүй байж болох талтай.









  • Кока кола, Пепси кола & М.Энхболд, Ц.Элбэгдорж
    2016 оны 12 сарын 12
    ...“Монгол улс буруу замаар явж байна, буцахдаа шороо тээнэ” шүү л гэлээ. Мөн энэ “тэмээн жинг” хөтөлж яваа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хаана байгаа нь үл мэдэгдэх хөгжлийн тухай үг хөврүүлэнгээ мань мэтийгээ харанхуй хар нүх рүү чиглүүлж явааг баримт нотолгойтойгоор дэлгэв. Баярлалаа, Нямка!...
  • Чингис хааны сүлд буюу эргэсэн хасын утга /Таамнал/
    2016 оны 12 сарын 12
    Homo sapiens хэмээх ухаант хүмүүн нь үүссэн цагаасаа хойш эргэн тойрныхоо юмс, үзэгдлийг дүрсээр илэрхийлж, үл ойлгогдох учир битүүлэг үзэгдлийг тэмдгээр дүрсэлж, учир утгыг тийнхүү дүрсээр тайлах гэж оролдож байжээ гэлтэй. Энэ нь хадны зургаас тод харагдана. Хадны зураг дотроос эрдэмтдийн овог аймгийн тамга гэж нэрлэж байгаа дүрсүүд бүр тодорхой жишээ болно. Тамгануудын утга ихэд балархайшиж, дээр үеийн хүмүүс эдгээрээр юу бэлгэдэж байж вэ гэдгийг өдгөө бид зөвхөн таах гэж оролдож байна. Эдгээрээс ихээхэн нууцлаг нь хас, түүний бэлгэдэл юм.

    Улаан зосон хас буюу

    Монгол нутгаас олдсон хамгийн эртний хас

    “Шинэ чулуун зэвсгийн үед, одоогоос 4500 жилийн өмнө Өвөр Монголын зүүн хэсэгт оршин амьдарч байсан балар эртний өвөг дээдэсчүүдийн ….хээтэй вааран сав олдсон…Энэ хээтэй вааран савыг манай орны Улаанхад хотын Аухан хошууны Ши Пин шан уулнаас уудлан гаргасан…” гэж өвөр монгол судлаач Солонгууд Б.Буян /Эртний зоосон дээрэх наран шүтлэгэт зургийн тухай/ бичсэнийг хальт уншихдаа Монгол нутгаас олдсон хамгийн эртний хасын тухай мэдээлэл байна гэж ихэд олзуурахсансан. Судлаач маань тэр нь ямар овог аймаг болохыг мэдсэнгүй ч, хятад маягаар цөөн тоот үндэстэн гэсэн нь ч, тэр ваар хаанаас гаралтайг дурдаагүй нь ч хамаагүй л дээ. Гагцхүү судлаачийнхаар бол хүн төрөлхтөн чулуугаар оролдон эхэлж байсан тэр үед Монгол нутагт ваар шатаадаг хөгжлийн нэлээн дээд шатанд гарсан овог аймаг байсан болж таарч байгаа нь үнэндээ хачирхалтай болж ирэв. Шинэ чулуун зэвсэгийн үе гээд байдаг, тэгсэн мөртлөө 4500 жил гээд байдаг! Цаг хугацааны хувьд бүр олигоо алдав. Чулуун зэвсгийн үе нь 2 сая жилийн өмнөөс 6000 жил хүртэл үргэлжилсэн. Шинэ чулуун зэвсэг гэхээр 2 сая жилийн өмнөх юм болох гээд байдаг. 4500 жил гэхээр Хүрэлийн үерүү давхиад орчих гээд байдаг. Гэвч нэг тийм ваар олдох нь олдож. Нийтлүүлсэн зургаас үзвэл энэ нь нар буруу эргэсэн, чингэхдээ үзүүрийг давхар эргүүлсэн хасбайна /Зураг 1/. Тэгтэл хас судлаач М. Энхпүрэвын “Монгол хасын эх орон” номноос “…Доктор Д. Цэвээндорж Увс аймгийн Зүүн хангай сумын нутаг Зураагийн хошууны өвөр талын таван том улаан хадны дундаас эртний хүмүүсийн 7000 жилийн өмнө улаан зосоор зурж үлдээсэн хас тэмдгийг нээн илрүүлжээ” гэж бичснийг олж үзэв. 7000 жилийн өмнө…Энэ нь харин Монгол нутгаас олдсон хамгийн эртний хасын тухай мэдээлэл байлаа. Дархан хотын орчмоос морин толгойг нар буруу эргүүлэн сийлсэн хас бүхий буган хөшөө олдож. Буган чулуун хөшөөг Хуучин чулуун зэвсгийн төгсгөл, Хүрэлийн үерүү эрдэмтэд хамааруулж байгаа. Чингэхлээр энэ буган чулуун хөшөөн дээр байгаа хас нь 6000-аас 5000 жилийн өмнөхийн юм болж таарч байх шиг.

    “Свастика” буюу

    энэтхэгчүүдээс хас үүссэн гэнэ

    Эртний энэтхэгчүүд хоёр гараа энгэртээ зөрүүлэн мэнд усаа мэдэлцдэг аж. Энэ мэндлэх заншлаас хас үүссэн гэнэ. Өөрөөр хэлбэл, энэтхэгчүүдийн свастика/svastika/ гэж нэрлэдэг хас нь зөрүүлсэн хоёр гарын дүрс юм байна. Хас нь тэрхүү свастика гэдэг нэрээр дэлхийд тархжээ. Гэтэл Монголд түүнийг хас гэнэ. Свастика нэрийг монголчууд зээлдсэнгүй. 7000 жилийн өмнө хас дүрслэж байсан монголын дээдэс үлийгээ хийж гаднын үгийг авах билээ. Харин 7000 жилийн тэртээд энэтхэгчүүд гараа цээжиндээ зөрүүлж мэндэлдэг байсан болов уу?

    Свастика гэдэг нь самигардиар сайн сайхан, оршихуй гэсэн хоёр язгуураас бүтжээ. Иймээс сайн сайхан байдал, элбэг дэлбэг байдал гэсэн утга илтгэдэг аж.

    “Хаос бол хас мөн” буюу

    манай мэргэд хасын тухай юу айлддаг вэ?

    Хасын судалгааны салхийг хагалсан хүн бол Ч. Эрдэнэ гэж бодож байна. Тэрвээр “Их гурвалжин” номдоо “Хас нь угтаа ертөнцийн томъёо, тэр тусмаа орчлонг үүтгэгч хосмол, нэгдмэл ерөнхий/универсиум/ язгуур зарчмын загвар юм… Орчин цагийн шинжлэх ухааны гол объектын нэг нь хаос төлөв бөгөөд учир нь энэ хуйларсан замбараагүй төлөв хэрхэн хар аяндаа зохион байгуулагдах процесс, зүй тогтол нь нэн сонин байгаа юм. Тиймээс Хас маань матеийн өөрөө эмхлэгдэн зохион байгуулагдах зүй тогтлын томъёолол эцэстээ мөн” гээд “Хаос бол Хас мөн гэсэн гаргалгаа хийжээ. Гэхдээ чухам яагаад? гэдэг үндэслэлийг үнэмшилтэй гаргасангүй юу даа гэж бодмоор. Хасын судалгааруу ханцуй шамлан орсон хоёрдох хүн бол М.Энхпүрэв юм. Тэрвээр “Мөнх тэнгэрийн хасбуу”, “Монгол хасны эх орон” гэсэн хоёр ч ном бичжээ. Түүний “Монгол хасны эх орон” номдоо бичсэн нь: “Миний бие …хаадын итгэл үнэмшил, шүтлэг бишрэлийн дээд идеал болсон мөнх тэнгэр нь Монгол угсаатны гүн ухаан, онол сэтгэлгээний цогц мэдлэгт үндэслэгдсэн гэдгийг товчоолон гаргахыг зорьсон болно…Энэхүү идеалист гүн ухааны мөнх тэнгэрийн санаа зориг хэмээх ойлголтыг нар зөв эргэлттэй хас, мөнх тэнгэрийн ивээлийг нарны эсрэг хөдөлгөөнтэй хас дүрсээр төлөөлүүлэн бэлгэдэж байсныг хэдэн жилийн харьцуулсан судалгаагаараа гаргаж тавьсан болно” гэжээ. Гэтэл энэ санаагаа ягштал батласангүй юу даа гэмээр. Гэхдээ өөр бичсэн өгүүллүүддээ гаргасан, түүнийг нь молхи би уншаагүй байж болно л доо. Бас Өвөр Монголын судлаач Буян дээр дурдсан өгүүлэлдээ бичихдээ: “Шинэ чулуун зэвсгийн үед, одоогоос 4500 жилийн өмнө Өвөр Монголын зүүн хэсэгт оршин амьдарч байсан балар эртний өвөг дээдэсчүүдийн хас хээтэй вааран сав олдсон нь тухайн үе дэх нарыг шүтэж байсан гэдгийн тусгал байжээ” гэж шув шулуухан дүгнээд “Нарны гэрлийг эрт дээр үед хас хээ зургаар илтгэж байсан гэдэг маань найдвартай болно” гэж их л итгэл төгс өгүүлээд, харин “яагаад?” гэдгийг батласангүй.

    “Зүрхний тамга” буюу

    хасын тухай гаднын мэргэдийн айлдсан нь

    Үнэндээ гадаадын мэргэний бичсэн бие даасан өгүүлэл олж үзэж чадсангүй. Гэхдээ хоёр гурван нэвтэрхий толь шүүрдсэнээс хамгийн сонин тайлбартай нь орос В.Андреева, В.Куклев, А. Ровнер нарын найруулсан “Энциклопедия символов, знаков, эмблем” байлаа. Энд нэлээд хэдэн тайлбар оруулжээ. Эдгээрээс онц сонирхолтой ганц хоёр тайлбарыг орчуулан сийрүүлсү. “Эртний нарны тэмдэг хамгийн балар үеийн тэмдэг бөгөөд нүдээр харахад Дэлхийг Нар тойрон эргэж байгаа хийгээд жил дөрвөн улиралд хуваагдаж байгааг зааж байгаа юм. Нарны жилийн хөдөлгөөн ба өвөл зуны хоёр тэнцэтгэл өдрийг тэмдэглэж байгаа юм. Мөн ертөнцийн дөрвөн зүгийн утгыг илэрхийлж байгаа болно…Нар зөв эргэлттэй хас нь материйг эрхшээх, материйг жолоодох/ёогт биеэ хөдөлгөөнгүй барьдаг шиг/-ын тэмдэг юм. Нар буруу эргэлттэй хас нь биеийн болон зөн билгийн хүч суларч, дээд хүч нэвтрэхэд саад учирч байгааг илтгэдэг. Энэ чиглэлийн хөдөлгөөний үед механик, газрын талыг эрхэм болгодог гэжээ.”

    Энэ нь бас эзотерик буддизмын тэмдэг бөгөөд энэ үүднээс “Зүрхний тамга” гэж нэрлэгддэг аж. Бурхан багшийн зүрхэн дээр хасыг дарсан учраас тэгэж нэрлэдэг гэж домогт өгүүлжээ./Мөн тэнд/

    Түмэн наст хээ буюу

    Мөнх тэнгэрийнхээ бэлгэдэл дээр монголчууд гишгэлээ гэж үү?

    Мэргэдийн айлдаад байгаа шиг хас нь Мөнх тэнгэрийн бэлгэдэл, нарны бэлгэдэл юм бол монголчууд дээр нь гишгэх үү? Монголчуудын хувьд тэнгэр, эзэн Чингисийн үеэс мөнх тэнгэр нь орой дээрээ тахи ж байсан шүтээн нь байлаа. Монголчууд, Хөх түрэгүүд Нарыг Мөнх тэнгэрийн хөвгүүн гэж шүтэж байсан. Энэ нь Чингис хаан Гурван мэргэдэд хөөгдөж, Бурхан халдунд бүгээд, буухдаа “гараа өвчүүндээн мөөлдөж, наран зүг есөнтөө сөгдөж сацал, өчүүл өргөсөн”-өөр нутлагдана. Чингис хааны маань мөнх тэнгэрийн үзэлт(тэнгэр-эрхэт тэнгэр-мөнх тэнгэр-мөнх тэнгэрийн хүч) өөрийнх нь ач Хувилайн дэлгэрүүлж эхлэсэн бурханы сургаалд дийлдтэлээ 174 жил буюу Тогоонтөмөр хааныг дуустал оршсоор байсан юм. Өөрөөр хэлбэл, монгол хаадын зарлиг “Мөнх тэнгэрийн хүчинд, Их суу залийн ивээлд” гэдэг үгээр эхэлж байсан юм. Хамгийн сүүлд Тогоонтөмөр хаан зарилигаа ингэж титэмлэсэн байдаг. Үүнээс хойш энэ агуу үгс хаадын зарилгаас арчигдсан байдаг. Гүег хааны тамганы бичээст “Мөнх тэнгэрийн хүчин дүр. Аюутугай, биширтүгэй” гэжээ. Мөн монголчууд наран тайлга хийж байсан. Энэ нь мөн Бурханы шашины зан үйлд түрэгдэн баларсан боловч баярлууштай нь Баянхонгор аймгийн Баруун Богд уулын тайлгад нэр нь үлдсэн байна. Наран тайлга гээд бурханы шашны ном уншиж байгаа боловч энэ нь Монголд наран тайлга байсны гэрч болж байгаагаараа гайхамшигтай. Ийнхүү мөнх тэнгэр нь ийм олон жил монголчуудыг эзэмдэж байсан шүтээн гэдгийг нутлаад байхын хэрэггүй. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, монголчууд ширдэгээ түмэн наст хээгээр ширж гоёдог. Хас бол түмэн наст хээний нэг махбод гэдэгт эргэлзэх хүн үгүй. Гэтэл бид ширдэгэн дээрээ гишгэнэ биз дээ. Ингэхлээр хас дээрээ гишгэж байна. Мөн хас дөрөө байна. Бид хас дөрөөгөө дөрөөлж мориндоо морддог. Ингэхлээр бас л хас дээрээ гишгэж байна гэсэн үг юм.

    Монголчууд нарыг бэлгэдэж хийсэн тоонон дээгүүрээ харайдаггүй. Нарны сацрагийг бэлгэдсэн унин дээгүүр алхдаггүй. Чингис хаан маань “Миний дээр малгай л байна” гэж нэг айлдсан нь бий. Монголчууд малгай дээр гишгэх нь байтугай газар тавьдаггүй. Сүүлд бид бурханы шашинд орсны дараагаар Оройн дээд Очирдар гэх юм уу Бурхан багшийг орой дээрээ залах гэх зэргээр ярьдаг болсон. Орой дээрээ залдаг Бурхан багшийн хөрөг, дүр дээр монголчууд хэзээ ч гишгэхгүй, гишгэвээс алдас болно гэж үзнэ. Бид төрийнхөө сүлдэн дээр бас гишгэнэ гэж байхгүй. Яагаад гэвэл төр бидний дээр байгаа. Хэрэв хас Мөнх тэнгэрийн бэлгэдэл юм бол яагаад бид түүн дээр гишгээд байгаа юм бэ?

    Мөнх тэнгэрийн хөвгүүн буюу

    тэнгэрийн бэлгэдэл юу вэ?

    Нарны дүрс гэдгийг эрдэмтэн мэргэд нэгэнт тогтоожээ. Бүүр балар цагт босгосон буган чулуун хөшөөний оройд сийлсэн нарны зураг үүний баталгаа мөн/Зураг 2/. Буган чулуун хөшөө гурван янз буйгаас нэг нь цулгуй, хоёр нь сийлбэртэй. Шувуун хошуутай буган хөшөөний оройд ч, монголчуудын бух шүтлэгтэй холбоотой бухтай хөшөө, зэр зэвсэгтэй/нум сум, чинжаал хутаг/ хөшөөний оройн аль алинд нь нар дүрсэлсэн байна. Эртний монгол, хөх түрэг угсаатан нарыг мөнх тэнгэрийн хөвгүүн гэж үздэг байсан/Безертинов/. Мөн буган хөшөөн дээр нар дүрсэлснийг хүний тэргүүн гэж үзэх археологчид бий. Алтан ордны улсын Тогтох хааны зэс зоосны ард наран дотор хүний нүүр дүрсэлсэн нь түүнийг баталж байж магадгүй. Энэ нь нарны хүнчилсэн дүрс байж болно.

    “Хөдөлгөөнгүй мөртлөө хөдөлж байгаа дүрс” буюу

    хас эргэлдэж байгаа зүйлийг бэлгэддэг

    Хас мөнхийн хөдөлгөөнийг зааж байгаа талаар судлаачид цөм санал нэг байна. “Хас тэмдгийг ямар ч хувилбараар зурсан, хөдөлгөөн, орчил эргэлтийг хүний санаанд буулгах увьдастай. Хөдөлгөөнгүй мөртлөө хөдөлж байгаа дүрс” гэж Ч. Эрдэнэ бичсэн нь үнэхээрийн оносон дүгнэлт юм. Хас үнэхээр мөнхийн хөдөлгөөнийг илтгэж байдаг. Чингэхлээр хас эргэлдэж байгаа нэгэн зүйлийг бэлгэдэж байгаа нь тодорхой юм. Тэр эргэлдэж байгаа юм нь юу вэ? Дэлхий буюу эртний монголчуудын нэр томъёогоор бол Этүгэнэх гэж молхи би мунхаглаж байна. Хэдийгээр харьцангуй ойлголт гэж болох боловч Дэлхий тэнхлэгээ мөнх эргэж байдаг гэж хэлж болно. Иймд молхи би Хас бол Этүгэн эхийн бэлгэдэл гэж таамнаж байна.

    Чингис хааны сүлд буюу

    “Тэнгэр газраа хүч нэмэгдэж…”

    “Монголын нууц товчоон”-д Тэмүжин Гурван мэргэдийг ялсны дараа Тоорил, Жамуха хоёрт “Эрхт тэнгэр нэрийдэж, Эх этүгэнээ хүргэж…” гэж хэлж байдаг. Мөн Хамаг Монголын хан болоод нөхөддөө “Тэнгэр газарт хүч нэмэгдэж игээгдвээс…” хэмээн бас өгүүлж байдаг. Ингэхлээр Чингис хаан Тэнгэр, Этүгэн эх гэсэн хос шүтээнтэй/dualism/ байсан нь тодорхой байна. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, өнгөрсөн зун Монголын хаадын зоос цуглуулагч, судлаач Б. Нямаагийн “Монгол улсын гүйлгээний мөнгөн тэмдэгт” гэсэн гайхамшигтай номыг олж үзсэн юм. 1227 онд Самаркандад дэлдсэн, ар талдаа Чингисхаан, Чингисийнмөнгөгэсэн араб бичээстэй, нүүрэн талдаа оройн хэсэгтээ, нуман тамганы дээд талд одоо бидний ширээтэй онги гэж нэрлэдэг тамга бүхий зоосны зургийг уул номонд тавьсан байлаа.

    Тэр ширээтэй онгийг Чингис хааны сүлд нь энэ биш үү? хэмээн дуу алдав. Тийм ээ, энэ нь Чингис хааны буюу Их Монгол Улсын сүлд яах аргагүй мөн байх учиртай. Тэгээд бэлгэдлийг нь тайлах ухааны юм болов. Бидний “онги” гэж нэрлээд байгаа дугуй цагриг бол, мэдээж, нарны дүрс юм. Х. Пэрлээ гуай “Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь” бүтээлдээ онгин тамгыг наран тамга гэж нэрлэсэн нь түүнийг батлана. Энэ талаар маргах хүн ховор биз. Гэтэл бидний “ширээ” гэж нэрлээд байгаа тэр хайрлага, түүний чанх голд перпендикуляр буусан босоо хайрлага юу вэ, юуг бэлгэдэнэ вэ? Муугаа мэдэхгүй толгойгоо гашилгаж эхлэв. Их хааны дуализм л сэтгэлд буугаад байлаа. Тэр хайрлага Этүгэн эхийг бэлгэдэж байгаа юм биш биз? Гэхдээ яагаад хайрлага/зураас/ гэж? Нямаагийн номыг цааш нь ухлаа. Хариугаа олох шиг болов. Тэр хайрлага бол Хасын, чингэхдээ битүү хасын/+/ махбод/элемент/ байна гэж тархируу харвав. Алтан ордны улсын эрт үеийн мөнгөн зоосон дээр Бат хааны хөлтэй ширээ бүхий онгин тамга байна.

    Мөнхтөмөр, Тодтөмөр, Тольбуга, Тогтох зэрэг хаадын тамганд ч Батын сүлд төдий лөөрчлөгдсөнгүй буюу баруун хөл, зүүн хөлний үзүүрт зэтэр нэмэгдснээс өөр онцын өөрчлөлтгүй явж байснаа Бэрхэ хааны тамга буюу сүлд нь цувгаа дөрвөлжинтэй онги болжээ/6/.



    Чингэтэл Сарай хотод дэлдсэн гэх нэгэн зэс зоосон дээр тэрхүү цувгаа дөрвөлжин голтой нар буруу эргэсэн өлзий хэлбэртэй хас урлажээ.



    Чингэхлээр Алтан ордны улсын сүлд нь нар буруу эргэсэн буюу билиг хас байжээ. Хэрэв Хас Этүгэн эхийн бэлгэдэл гэдэг миний таамаг үнэн бол нар буруу эргэлттэй буюу эм байх учиртай. Манай дэлхий ч тэнхлэгээ нар буруу эргэдэг шүү дээ. Ялдар дурдахад, Кашгарт дэлдүүлсэн, он нь үл мэдэгдэх зэс зоосны ар талд нар зөв эргэсэн хасдүрсэлсэн нь бий. Өвөр Монголын нэрт эрдэмтэн Сайшаал агсан “Чингис хааны товчоон” номдоо Говийн умардыг захирагч Гүнжийн тамганы дардасыг нийтэлжээ. Энэ тамганы голд Хас ина гэсэн үгийг монгол бичгээр сийлсэн байна. Энэхүү “ина” нь инь, янь буюу аргабилиг гэсэн үгийн инь буюу арга биш байгаа? Өөрөөр хэлбэл “арга хас” гэсэн үг биш биз? Яагаад ингэж бодов оо гэвэл нэгд, ина, инь хоёр үгийн бичлэг төстэйгээс, хоёрт, Чингис хаан Уйгарын Идагудад Ал-алтун бэхи охиноо өгөхдөө хэлсэн үгнээс ургуулсан болой. Чингис хаан охиндоо захихдаа: “Хатагтай хүн гурван эрт болой. Аль гурван эр хэмээвээс тэргүүн, төр эр буй. Түүний хойно нэр эр буй. Түүний хойно авсан эр буй. Гурван эр хэмээгдэх энэ. Тэр эрийг хатуужваас нэр эр бэлэн эсхүү буй. Бэлэн нэр эрийг бэхлэвсээс авсан эр хол ангид, алс хэтэс хаана одох”/Лувсанданзан. Алтан товч/ гэжээ. Иймд төрийг арга гэж сэтгэж байсан юм биш үү. Тийм бол төрийг бэлгэдсэн тамга арга байх, төрийн тамгыг баригч нь билиг байх учиртай. Богд хааны зааны ясан хайрцагт нандигнан хадгалж байсан Чингисийн бөлзөгний хас хаашаа эргэлттэй байсныг Осендовский бичиж үлдээгээгүй нь юутай харамсалтай. Дашрамд хэлэхэд хааны сүлдний нарны дорхи одоо бидний ширээ гэж байгаа зураасыг зураас, ширээ гэж нэрлэж байгаагүй нь тодорхой. Нэг нэр томъёо байсан байж таарна. Магадгүй, эртний монгол үгсийг хадгалж үлдсэн буриад, урианхай, дөрвөд аялгуунд байж ч байж мэднэ дээ. Ямартай ч монголчууд бид хааныхаа сүлдийг морин эрднийнхээ гуяан дээр авч үлдсэн баяртай.

    Хас дөрөө буюу

    Хас дээр гишгэдгийн учир юу вэ?

    Түмэн наст хээ нь Этүгэн эхийн мөнх оршихын бэлгэдэл юм. Ер нь бол түмэн наст хээ нь хязгааргүй үргэлжилдэг хээ. Өөрөөр хэлбэл, энэ хээг үргэлжлүүлэн зураад байвал дэлхийг ч бүтэн бүрж болно. Түмэн наст хээгээр ширдгээ ширдгээрээ тэр айл гэр хотлоороо урт наслаж, удаан жаргах, айл гэрийн эв зангиа бөх бат байхыг бэлгэддэг. Энэ хээн дээр гишгэж байгаа нь Этүгэн эх дээр бат гишгэхийн бэлгэдэл юм гэж молхи би мунхаглаж байгаа юм. Дөрөөний улыг хасаар чимэглэдэг нь монгол хүн дөрөөгөө бат жийж, эмээл дээрээ бат суухын бэлгэдэл мөн. Яваандаа хас нь бат бөхийн бэлгэдэл болон хувирсан байна. Үүнийг Хар хүрэм хотын туурьнаас гарч буй тоосгон дээр хас товойлгосон байгаа нь нутална. Өөрөөр хэлбэл, тэр ордон, харш, сүм нурахгүй, бөх бат байхын бэлгэдэл байх нь л дээ.

    Сүлд нь овоо буюу хасарван гуравын тоотой холбогдох нь

    Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт Сүлд нь хөх овоо гэж бий. Чингисийн цагаан сүлдийг тахиж байсан дагшин газар. Сүлд нь хөх овоо 13 овоотой. Голдоо сүмбэр овоо нь, дөрвөн талдаа дөрвөн тийшээ цацарсан дөрөв дөрвөн овоо. Өөрөөр хэлбэл битүү хасын хэлбэртэй. Ийм хэлбэртэй овоо гэвэл миний үзсэнээс Хэрлэн баян улаан уулын арван гурвын овоо юм. Энэ овоог Чингис богдын 27-ны сүүдэрт зориулж босгосон гэж домоглодог. Овоон хас дэлхийтэйгээ хамт нар буруу эргэж байдаг. Бид овоондоо мөргөхдөө нар зөв тойрдог. Энд арга билгийн нэгдэл болж байж мэднэ. Хас ийнхүү овоогоор дамжин арвангурвын тоотой холбогдож байж болзошгүй.

    Хасбуу дөөрөө тодорсон хас гэсэн

    утга байгаа юм биш биз?

    Нэгэнт хасын тухай өгүүлсэн болохоор хасбуу тамганы талаар бодлоо хэлмээр санагдав. Гэхдээ урьд нь нэг сонин домог сийрүүлсү. Чингис хаан хас буу тамгаа Цагаадайд өгөхөд Өүлэн эх далдуур харамсаж, хасбуу тамгыг хөхөндөө дарж, дардсыг нь авч үлдэн, тэр дардсаар хийсэн тамгыг Өгээдэйд өгсөн гэнэ. Миний бие 2011 онд Өвөр Монголын Ордост явж байхдаа өвөрлөгч эрдэмтдээс хасбуу тамгыг сураглавал тэд “Лигдэн хааныг Хөх нуурын орчимд таалал барьсны дараагаар түүний хүү Эрххонгор Манжид Толийн цайдамд бууж өгөхдөө хасбуу тамгийг Манжийн хаанд өгсөн гэдэг яриа бий гэж тэд хариулсан. Тэгээд намайг Толийн цайдамд аваачиж уг газрыг үзүүлсэн. Үүнийг өгүүлэлгүйгээр домгийг үргэлжлүүлбэл, хасбуу тамгыг авсны учир Манжийн хаан хүчирхэг болсон гэнэ. Цагаадайд өгсөн тамга яаж яваад ч юм Оросын хааны гарт орж, улмаар Оросын цагаан хаан хэнд ч дийлдэхээ байсан гэнэ. Ийм нэгэн хачин нууцлаг домог урианхай нарын дунд яригддагийг сэтгүүлч Ш.Адьшаа түмэнд ил болгосон байсан.. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, “МНТ”-д хас гэсэн үг ганц ч байдаггүй. Харин “Чингис хааны алтан товч нэртийн цэдиг” гэсэн сурвалж бичигт “Хас ордон”, “Хас их зарлиг”, “Эрдэнэт хас аяга” гэж гурав гарч байна. Хасбуу тамганы тухайд анх дурдагдаж байгаа нь, “Эрт төрөхүйд минь баруун гарт минь лусын орноос хасбуу тамга бурханы зарлигаар учирвай.” Энэ зохиолыг судлаачид 1330 оноос өмнө зохиогдсон байх гэж таамагладаг аж. Ямартай ч Монголд бурханы шашин хүчтэй болж ирж байсан үед зохиогдсныг “хасбуу тамга бурханы зарлигаар учирвай” гэдэг өгүүлбэрээс мэдэж болно. Мөн хас гэдэг үг энд хийсвэр утгаар хоёр, бодот утгаар нэг гарч байна. Үүний дараагаар хасбуу тамганы тухай дурдсан хүн бол Саган сэцэн юм. Чингис хааны 22-р үеийн удам Саган цэцэн хунтайж “Эрдэнийн товч” бүтээлдээ хасбуу тамга бүтсэн тухай сонин домог оруулжээ. Сийрүүлсү. “…Тэмүжин хан хөвгүүн

    хорин найман насандаа шарагчин тахиа жилээ Хэрлэн мөрний хөвөөнөө

    Хөдөө аралаа хаан орноо

    суухуйд тэр өдрөөс урьд гурван өглөөд, гэрийн өмнө нэгэн дөрвөлжин цагаан чулууны

    дээр таван өнгөт болжмор мэт шувуу сууж, Чингис, Чингис хэмээн донгодсноор

    дунд бүр дуурьсах нэр нь Суут богд Чингис хаан хэмээн хотол

    зүгүүдэд алдаршчээ.

    Тэнд тэр чулуун гэнэт бөгөөд өөсөөн хагарсан дотроос хасбуу нэрт хас тамга уртуулин ба

    өргөн нь нэг төө, ард нь яст мэнэхийн дээр хоёр луу ороолдон агсан, жидэр нь сийлсэн

    мэт горвилон бүхий гарвай” гэжээ.

    Цагаан чулуун дээр таван өнгийн болжмор мэт шувуу донгодож байгаа нь энэтхэг домгийг санагдуулам. Яст мэлхийн дээр хоёр луу ороолдсон, үсэг нь сийлсэн мэт гэж байгаа нь хятадын ханз үсгийг яст мэлхийний хуягны хээг дуурайлган зохиосон гэдэг хятад домгийг санагдуулам. Гэвч эдгээрээс миний хамгийн сонирхсон нь цагаан чулуу өөрөө хагараад хасбуу тамга бүтэж байгаа явдал юм. Энэ нь соёмбу үсгийн үүссэн домгийг санагдуулаад байгаа юм. Соёмбу буюу Svayinbhy-г өөрөө тодорсон үсэг гэдэг. Самгарид хэлний бу(соёмбу, замбу) нь оршин буй, орон, дэлхий гэсэн утга заадаг аж. Бурханы шашины түүхийг бичсэн Саган сэцэн өөрөө тодорсон үсэг буюу соёмбу-г мэдэхгүй байх гэж үгүй. Учир иймд хасбуу-г өөрөө бүтсэн хас гэсэн утгатай болгох гэж эрмэлзсэн байж магадгүй юм аа. Ялдар сонирхуулахад, хасбуу тамга гарч ирсэн гэх домогт хад Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байдаг.

    Нутгийн ард тийш гаднын хүн авч очих дургүй юм билээ.

    Чингис хааны сүлд буюу эргэсэн хасын утгыг тайлах гэсэн мөхс оролдлого, таамнал ийм болой. Гэхдээ энэ нь монголчуудын сэтгэлгээний үүднээс тайлах гэж оролдоход шүү гэдгийг хэлэх хэрэгтэй байх аа. Сүлдийг мөнгө зоосон дээр тавьдаг уламжлал монголчуудаас эхтэй байж мэдэх юм шүү.
  • МАН-ын Бага хурлаар албан тушаалын томилгооны ”зодоон” болох уу
    2016 оны 12 сарын 12
    Их хуралд 66 суудал авч олонхи болсон тус намын дарга М.Энхболдын гишүүдийг “жийх”-ээр фракциуд нь тохиролцсон “жиг жуг” яриа гарах болов
  • Б.Чимэдийн Үндсэн хууль ба Э.Ренчиногийн Үндсэн хууль
    2016 оны 12 сарын 12
    1924-оны Э.Ренчиногийн Үндсэн хууль

    Монгол улс үндсэн хуультай болсны ойг саяхан тэмдэглэж нэг хоног амарлаа.

    1924-оны үндсэн хуулийг ЗХУ-ын хүсэл таашаалд нийцүүлэн батлуулахаас өөр боломж, шинэ тулгар үүссэн Монгол улсад байсангүй.

    Гэвч Монголчууд эрх чөлөөт, бүрэн эрхэт байдлаа хадгалахыг удаа дараа эрмэлзэж, амь насаа золин тэмцэж байсан юм шүү.

    ЗХУ-ын даалгавараар, Монгол улсад үндсэн хууль батлуулах ажлыг удирдан чиглүүлэхээр Яков Блюмхин, Э.Ренчино, Рескулов, Баторин, Амгаев мэтийн хүмүүс ирж байжээ.

    Тэд 1922-оноос Бодоогийн хэрэг, Сажа-ламын хэрэг, Тайж Рэгдэндагва нарын хэрэг гэх мэтийн элдэв хэрэг зохиож, улс төрийн аллага хийж байв. Энэ нь ҮНДСЭН ХУУЛЬ батлуулах үйл ажилгааны бэлтгэл ажилгаа байжээ.

    Тэдний энэ үйлдэл нь угсаа сурвалжтай тайж ноёд, хутагт хувилгаан хүмүүсийг шинэ Монголын улс төрөөс холдуулж, боловсрол мэдлэг муутай, үг дуугүй захирагдах харц ардуудаас бүрдсэн удирдах багийг бүрдүүлэх опериац байв.

    Дараа нь харц гаралтай боловч итгэлгүй, даалгавар муу биелүүлдэг агентуудаа КГБ устгасан байдаг. Үүнд Жанжин Д.Сүхбаатар мэтийн хүмүүсийг хөнөөснийг хэлж болно.

    Цааш нь 8-р Богдын эргэн тойронд Тагнуул агентуудаа нэвтрүүлэн эхлээд Дондогдулам хатныг, дараа нь богд хааныг хорлон алжээ.

    Бэлтгэл ажилгаа дууссан гэж үзээд, 1924-онд Үндсэн хууль батлах гэтэл С.Данзан гэх мэтийн гайнууд гарч ирсэн тул мөн л тэднийг устгасан байна.

    Ингэж улс төрийн аллага хүчирхийлэл үйлдэн байж, 1924-онд ЗХУ-ын санаанд нийцэх үндсэн хуулийг батлажээ.

    1924-оны Э.Ренчиногийн үндсэн хуулийн зорилго нь Монголын Феодлуудыг нийгмийн анги давхаргынх нь хувьд устгах байв.

    1924-өөс 1940 он хүртлэх энэ 16 жилд Монголын феодал гэх Чингисийн удмын сурвалжит тайж, ван гүн нарыг, мөн шарын шашны философи судласан лам нарыг, бас баян чинээлэг бизнесс эрхлэгчдийг үндсэнд нь анги давхаргынх нь хувьд алж дуусгасан байлаа.

    Иймэрхүү аллагыг Хятадад Маогийн үед соёлын хувьсгал гэх нэрийн дор хийж байв.

    Мөн Полпотын дэглэмийн үед Канбожид Улаан Кехмерууд ийм аймаглан устгах аллага үйлдэж байлаа.

    Монголд Чойбалсангийг нэрээр ЗХУ-ын КГБ-ийн шууд удирдлагаар 1930-аад онд ингэж их аллагыг үйлджээ.

    Эцэст нь хэлэхэд : 1924-оны үндсэн хуулийн гол АВТОР нь Э.Ренчино буюу ЗХУ юм шүү.

    Бид аллага хүчирхийллийн гол номлол болсон баримт бичгийг бусдын шахалт нөлөөн дор баталсан ойг саяхан сайхан тэмдэглэлээ.

    Уг нь бараг гашуудлын гэмээр өдөр юм шүү дээ.

    Хожим нь ЗХУ БНМАУ-ын ерөнхий сайд П.Гэндэнг 1938-оны 11-р сарын 26-нд буюу 1924-11-26-нд өөрийнх нь батласан үндсэн хуулийн 14 жилийн ойн өдөр нь буудан алсан байдаг.
  • Ч.Мөнхбаяр: Монгол Улс ӨМӨЗО л болох нь эргэлзээгүй
    2016 оны 12 сарын 12
    Дарга сайд нарын санаа үнэхээр ард иргэдийнхээ эрх ашгаас тасарчээ. Урьд нь үнэн санаагаа нуух, зүсийг нь хувилгах гэж оролддог байсан бол, одоо огт тэгж оролдохоо байж. Шууд хамаагүй ярина. Тэглээ гээд тэдэнд ямар ч хал бал учрахгүй юм чинь юунд ч санаа зовох вэ дээ.
  • Энэ хэний эх орон бэ?
    2016 оны 12 сарын 06
    Ямар ард түмэн байна, тийм төр засаг байна гэдэг. Эрх баригч давхарга оногдсон хөдөлмөрөө хийж, бүтээл тэмцлийг өрнүүлж, аз жаргалант эрүүл нийгмийг асар их байгалийн баялгаа ашиглан цогцлоож барьж байгуулахыг хүсэлгүй, харьд урван эх орноо зоосны нүхээр тасчиж тамлах адил хэсэг хэсгээр өгч баяжих гэмт хэрэг л үйлдэж ирсэн бол, ард түмэн нь тийм л гэсэн үг болж таарч байна. Тэгээд л сонгоод байна.
  • ОСНАА-н “Мартагдсан хүмүүс”-ийн илүү цагийн цалин хаачив
    2016 оны 12 сарын 06
    ...Өдөр шөнөгүй, цаг наргүй ажиллаж буй “хар” ажилчдад илүү цагийн цалин хөлс олгогддоггүй гэх гомдол байна. Өөрөөр хэлбэл ОСНАА-н түгээх төвийн ажилчдын цалин хөдөлмөрийн хуулийн дагуу олгогдохгүй байна гэсэн үг. ОСНАА-н “Мартагдсан хүмүүс”-ийн илүү цагийн цалин хаачсаныг хайх цаг болсоон, одоо...
  • М.Батчимэг: Засаглах чадвартай төргүйгээр Үндэстний дархлаагаа бөхлөх боломжгүй
    2016 оны 12 сарын 06
    Хуанлийн хуудас эргэсээр саяхан дуу шуутай угтаж байсан 21-р зуун хоёр дахь арваныхаа төгсгөл рүү ойртож явна. Тэртээ 1980-аад оны дунд үеэс олон улсын хэмжээнд эрчээ авсан ардчилал, неолиберализмын хүчтэй давалгаа оргил үеэ аль хэдийнээ үджээ.
  • ”Хатгалгаа” туссан эдийн засгийг сөхрүүлэх бодлого хэрэгжиж байна
    2016 оны 12 сарын 05
    ...Эдийн засаг хүнд байгааг, Монгол төрийн түшээд бадар барьж, гуйлга гуйхаар урд хөршийг зорих гэж байгааг мэдсээр байж тэд юу юуны туханд хүрэлгүй, дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчин барин хилийн хураамж нэмж хясна гэж байхгүй. ..
  • Харьд яваа Элчийн ёс-Бурууг бүү буруутга, зөвийг бүү зөвтгө!
    2016 оны 12 сарын 05
    Гахайн махыг тансаг идээнд тооцдог армян, сиричүүдтэй жүүд нар нэг ширээний ард суугаад гүнцэг барьж болдог л юм байна. Хулгайч үнэг, ямаа, бас тахианууд бүгдээрээ нэг хашаанд эвтэй найртай амьдардаг тухай хэн нэгэн яривал би одоо лавтай итгэхээр боллоо хэмээн Жерменийг дуу алдахад, Лаг өлгөж аваад
  • МАН: Тахимаа өгддөггүй залуусын танхайн хэрэг хүчирхийлэл боллоо!
    2016 оны 12 сарын 05
    ...Монгол төрд тулсан асуудалд шийдвэр гаргадаг тэнэг зөнөгүүд зөндөө бий. Ихэвчлэн тэнэг зөнөг шийдвэр гаргана. Эдийн засгийн А ч үгүй байж сайд болно. Эрх зүйн наад захын мэдлэггүй атлаа хууль “үйлдвэрлэнэ”. “Одоохондоо хийх ажлаа сайн мэдэхгүй л байна” гэдэг алдарт үгийг нөхдийнхөө нүүрийг улалзтал хэлнэ...
  • Даргынхаа “Но”-г хэлчих буюу орчин цагийн Ногоон малгайтнууд
    2016 оны 12 сарын 03
    ...Ойр дотны эмэгтэйчүүд, найз нөхдийг нь барьж хориод “Даргынхаа но-г хэлчих” хэмээж байгаа нь “Ногоон малгайтнуудын” үе эргээд ирж гэхээс өөр дүгнэлт алга. Ёстой л Э.Бат-Үүл баатарын хэлсэнчлэн цаг нь болоод эрх нь олдох юм бол лаларууд дуртайяа ногоон малгайтнууд болдог аж....
  • МАН-ын дарга нарын ”Давхар дээл” орон нутагт ”халдварлажээ”
    2016 оны 12 сарын 03
    МАН-ын ахмад гишүүн Г.Самбуу МАН-ын удирдлагуудад захидал хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ

    -Би МАН-ын жирийн гишүүдийн нэг. УИХ-ын сонгуульд нам маань ялалт байгуулсанд талархаж, миний өчүүхэн хувь нэмэр бий гэдэгт итгэж явдаг нэгэн. Сонгуулийн өмнө манай намын дарга нар “Мэргэжлийн Засгийн газар байгуулж, ард олноо сайхан амьдруулна” гэх зэргээр маш том том амлалт өгч байсныг намын жирийн гишүүд бид төдийгүй олон нийт мартаагүй байна. Гэтэл их санасан газар есөн шөнө хоосон хонов гэгчээр намын дарга нарын маань үг уриа төдийхөн байжээ гэдгийг улам бүр ойлгож, басхүү харамсах боллоо. Хамгийн наад зах нь л мэргэжлийн гэхээсээ найз нөхөд, нутаг нугийнхнаа татсан Засгийн газар байгуулж, олон нийтээс ямар их шүүмжлэл хүлээв. Нөгөө шүүмжлээд байсан давхар дээлээ ч өөрсдөө өмслөө. Энэ байдал зөвхөн Засгийн газар, яам, агентлагуудад болж байгаа ч юм биш. Хөдөө орон нутагт ч халдварлав.

    Өвгөн миний амьдран суугаа өмнийн цэнхэр говь нутагт минь өнөтэй сайхан өвөл болж байна. Харин аймгийн удирдлагад гарч ирсэн намынхан маань жирийн гишүүд биднийхээ үгийг сонсохоо болих янзтай. Энэ хэвээрээ бол сүүлийн жилүүдэд хөгжлөөрөө тэргүүлж яваа Өмнөговь аймагт маань засаглалын зуд нүүрлэж, хөгжил дэвшил нь зогсоход хүрэх вий гэж МАН-ын жирийн гишүүд бид санаа зовох боллоо.

    Төв намын бодлого, даалгавар нэрийн дор бүтцийн өөрчлөлт хийхдээ олон хүнийг төрийн албанаас хоморголон халсныг аймгийн иргэд шүүмжлэн ярьж байна. Аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албаны даргаар томилох хүмүүстээ албаа аваад 2-3 хүнийг халах үүрэг өгсөн ч гэх шиг. Энэ олон хүнийг ажлаас нь чөлөөлж, оронд нь өөр аймаг, хотоос хүн авчиран тавьж байгааг харахад дээрх мэдээлэл батлагдаж байна. Мордохын хазгай гэгчээр аймгийн удирдлагын томилгооноос эхлээд санаа зовох зүйл олон байна. Аймгийн ИТХ-ын даргаар Х.Сугирыг сонгов. Манлай сумын багийн дарга, Засаг даргаар ажиллаж байсан энэ хүн Нийслэлийн ИТХТ-ийн дарга Н.Болормаатай нийлэн МАН-ын дарга М.Энхболдыг газрын наймаагаар баяжсан энээ тэрээ гэж зарлан түүнийг огцруулахаар шударга тэмцэгчийн дүрд чадмаг тоглож байсан нэгэн шүү дээ. Хачирхалтай нь шударга тэмцэгч энэ хүний тухай таагүй яриа ард олны дунд багагүй дуулдах боллоо.

    Наад зах нь л энэ хүнийг Ерөнхий боловсролын сургуулиа гүйцэд дүүргээгүй, дээд сургуулийн хуурамч дипломтой гэж ярих юм. Энэ мэдээллийн үнэн худлыг хууль хяналтын холбогдох байгууллагынхан нягтлах нь зүйтэй билээ. Тэгэхгүй бол намын нэр хүндэд халтай зүйл болоод байна. Бүхэл бүтэн аймгийн хөгжлийн бодлогыг тодорхойлоход энэ хүний мэдлэг боловсрол дутаж байгааг иргэд шүүмжлэх болсон нь үүний нэг илрэл.

    Х.Сугир дарга “Гар аргаар алт, чулуу олборлохыг аймгийн удирдлагын зүгээс дэмжиж байгаа” гэж иргэдтэй уулзахдаа ярьж явсан гэдэг. Аймгийн ИТХ-ын дарга гэх хариуцлагатай албан тушаал хашиж буй түүний үгэнд итгэсэн цөөнгүй иргэн алт, чулуу олборлож, амьдралаа дээшлүүлэхээр яваад эд хөрөнгөөрөө хохирсон төдийгүй зарим нь гэмт хэрэгтэн болж, шүүхийн хаалга татахдаа тулжээ.

    Манай намд энэ хүнээс өөр Аймгийн ИТХ-ын даргаар ажиллуулчих мэдлэг боловсролтой хүн байхгүй хэрэг үү. Үүнийг Төв намын байгууллагын дарга, удирдлагууд эрх биш анхаарах буй заа. Энэ мэт намын нэр хүндийг унагаж буй хүмүүсээс болж манай намын нэр хүнд олон түмний дунд унаж байгааг анхаарч арга хэмжээ авна гэдэгт итгэж байна. Маргааш аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болно. Хурлаар аймаг, орон нутгийн хөгжил, иргэдэд хамаатай олон чухал асуудал хэлэлцэнэ. Энэ хурлаараа намын нэр хүндийг унагасан болчимгүй үйл хийсэн Х.Сугир мэт албан тушаалтнуудынхаа тухай хэлэлцэж шийдвэрлээсэй гэж жирийн гишүүд бид хүсэж, бас шаардаж байна. Болгоон тунгаам уу.

    МАН-ын ахмад гишүүн Г.Самбуу
19 20 21 22 23 24 25
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ДЭЗЧУ: Ганд тэсвэрлэх байдлыг олон улсын хэмжээнд нэмэгдүүлнэ
    6 цаг 45 мин
  • УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан тойргийнхоо иргэдтэй уулзаж санал, байр суурийг нь сонслоо
    7 цаг 7 мин
  • Израил улс НҮБ-ын эсрэг дайн зарлав уу?
    7 цаг 38 мин
  • Шинэ Зеландын Хойд аралд үргэлжилсэн их хэмжээний аадар борооны улмаас 100 тонн жинтэй аварга чулуу нуржээ
    8 цаг 11 мин
  • 37 настайд нь барилдах эрх нь сэргэх Улсын гарьд М.Бадарчийн тухай сонирхолтой баримтууд
    8 цаг 18 мин
  • Эрчим хүчний томоохон эх үүсвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр санал нэгдэв
    8 цаг 43 мин
  • Г.Дорж: Ц.Магалжав намайг баримтгүй гүтгэж байна
    9 цаг 51 мин
  • АН-ын дэргэдэх Гэрэгэ бодлогын судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар Х.Номингэрэлийг томилжээ
    10 цаг 14 мин
  • БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар БНХАУ-д ажлын айлчлал хийж байна
    10 цаг 23 мин
  • Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарсан тохиолдолд дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана
    10 цаг 59 мин
  • Жүдогийн УАШТ-д зодоглох магадлал өндөртэй ҮНДЭСНИЙ бөхчүүд
    11 цаг 5 мин
  • Зөрчлийн мэдээллийг 102 аппликэйшинд ирүүлсэн 9112 иргэний урамшууллыг олгож эхэллээ
    11 цаг 9 мин
  • ЖҮДО: Энэ жил бусдынхаа "айдсыг төрүүлж" буй 2025 оны улсын аваргууд
    11 цаг 40 мин
  • Монгол хуванцаргүй, байгальд ээлтэй COP17-г зохион байгуулж чадах уу?
    12 цаг 57 мин
  • Зун аялал жуулчлал дээд цэгтээ хүрнэ, учир нь COP 17 Монголд болно...
    13 цаг 5 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ГИ ПАРМЕЛАНТАЙ УУЛЗАВ
    13 цаг 25 мин
  • “Зөгийн Үүр” хөтөлбөрийн хүрээнд ХХБ-ны ажилтнуудын цалинг 100 хүртэлх хувиар өсгөлөө
    13 цаг 27 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР ДАВОСТ УУЛЗЛАА
    13 цаг 41 мин
  • Д.Трампын өөртөө авахаар санаархаж буй Гренландын тухай сонирхолтой 24 баримт
    14 цаг 31 мин
  • УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Төв аймгын сумдын удирдах албан тушаалтнуудтай уулзлаа
    Өчигдөр 18 цаг 20 мин
  • Их хурлаа хийх гэж буй Монголын зохиолчдын эвлэлийн тухай баримтууд
  • Намраас хойш чансаагаараа цойлон барилдаж буй шилдэг 24 бөх
  • 24 БАРИМТ: Алдарт “Kung Fu Hustle” киноны од Брюс Леунг биднийг орхилоо
  • Poetry: Ц.Хулангийн эх орондоо бичсэн ЗУРГААН шүлэг
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Ц.Бямба-Отгон VS Улсын заан Б.Серик
  • АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мөрөөдлөө биелүүлж нобелын шагнал гардлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Допингийн Эсрэг төв Дархан аварга Н.Батсууриас зодог тайлахыг шаардсан уу?
  • Эмми шагналт жүжигчин Тимоти Басфилд бага насны хөвгүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр яллагдана
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын харцага Б.Зоригтбаатар
  • О.Тулга: Японы дээд лигт орж, ур чадвараа сайжруулахыг хүсэж байна
  • БАЙР СУУРЬ: Аймгийн засаг дарга нар юу хэлэв?
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
  • Эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах цогц шинэчлэлийг аймаг, орон нутгийн удирдлагууд дэмжиж ажиллахаа илэрхийлэв
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
  • 37 настайд нь барилдах эрх нь сэргэх Улсын гарьд М.Бадарчийн тухай сонирхолтой баримтууд
  • Мөнгө эргэлдэж, Монгол инженер хэлмэгдэж байна!!!
  • ТОЙМ: Өнгөрч буй долоо хоногийн дэлхийн амьдралыг 24 гэрэл зурагт багтаав
  • Г.Билгүүн: Автобусны буудлын бүх дулаан зогсоолыг ажиллуулах чиглэл өгсөн
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 5 гоё үзвэр
  • Их хурлаа хийх гэж буй Монголын зохиолчдын эвлэлийн тухай баримтууд
  • АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мөрөөдлөө биелүүлж нобелын шагнал гардлаа
  • Мөнгө эргэлдэж, Монгол инженер хэлмэгдэж байна!!!
  • Г.Билгүүн: Автобусны буудлын бүх дулаан зогсоолыг ажиллуулах чиглэл өгсөн
  • Poetry: Ц.Хулангийн эх орондоо бичсэн ЗУРГААН шүлэг
  • Допингийн Эсрэг төв Дархан аварга Н.Батсууриас зодог тайлахыг шаардсан уу?
  • 24 БАРИМТ: Алдарт “Kung Fu Hustle” киноны од Брюс Леунг биднийг орхилоо
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Ө.Шижир: Эрчим хүчний дэд сайд ерөнхий инженертэй хамт зогсож байх ёстой хүн
  • Улаанбаатарт 23 градус хүйтэн байна
  • Эмми шагналт жүжигчин Тимоти Басфилд бага насны хөвгүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр яллагдана
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Бүгдэд нээлттэй, ээлтэй талбар бол “НОГООН БҮС” 
  • Намраас хойш чансаагаараа цойлон барилдаж буй шилдэг 24 бөх
  • Б.Батбаатар: COP17 хурлыг зохион байгуулснаар манай бэлчээр, усны хомсдол дэлхийн анхааралд өртөнө
  • Б.Чойжилсүрэн: Өчигдрөөс эхлээд 160 мвт-ийн хязгаарлалт хийсэн
  • “Уул уурхайн салбарын 7 хоног” Арга хэмжээ хөрөнгө оруулагчдын эх ашгийг хамгаалах төвд болно
  • Угаарын хийд 119 иргэн хордож, эмнэлгийн тусламж авчээ
  • Сингапурт цахилгаан тамхи татвал шоронд орно
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ
24 баримт
  • 37 настайд нь барилдах эрх нь сэргэх Улсын гарьд М.Бадарчийн тухай сонирхолтой баримтууд
  • Д.Трампын өөртөө авахаар санаархаж буй Гренландын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Алдарт “Kung Fu Hustle” киноны од Брюс Леунг биднийг орхилоо
  • Их хурлаа хийх гэж буй Монголын зохиолчдын эвлэлийн тухай баримтууд
  • Г.Занданшатар: Мөнгө тараахаас илүү эдийн засгийн цэгцтэй, зөв бодлого барих нь үр дүнтэй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК