Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийтлэл

23 24 25 26 27 28 29
  • Мафийн ардчилангуйлалт Монгол
    2016 оны 8 сарын 29
    ...Монголын салбар бүр мафи болж. Ерөөсөө л мафи. Мафи нь өөрөө сонгуулиар төрд гарч ирчихээд өөртэйгээ тэмцэн амиа хорлоно гэж хэзээ ч байхгүй. Монгол сэхтүгэй гэмээр байна. Мафитай хийх дайн мандтугай!...
  • С.Баярцогтын Швейцарь дахь дансыг битүүмжилж магадгүй
    2016 оны 8 сарын 26
    Хэрвээ С.Баярцогт хууль бусаар хөрөнгөжиж түүнийгээ оффшорт нуусан бол энэ дансыг нь Швейцарийн зүгээс битүүмжилж магадгүй юм байна. Монгол Улсын сайд асан С.Баярцогтыг мөнгө угаасан гэх хэрэгт сэжиглэн шалгаж буйг Швейцарийн өдөр тутмын томоохон сонинд нийтэлжээ.
  • Сайд танаж, дарга тансаглана
    2016 оны 8 сарын 24
    ...Зардлыг танана, тансаглалыг зогсооно уриатай ажиллаж байгаа өнөө үед дарга нар зөвхөн “Ард түмний бүсийг чангалах” уриатай ажиллаж байна гэхэд хилсдэхгүй нь. Харин зардал таналтын эсрэг Хотын дарга Су.Батболд “ажиллаж” байна..
  • АЖ Б.Зангад: Монголын алтан гургалдай бол Загдсүрэн
    2016 оны 8 сарын 24
    Хоорондоо эвтэй найрсаг амьдарцгаана. Хэрүүл шуугиан, хулгай дээрэм ховор, амьдрал хэвийн тайван үргэлжилнэ. Хүүхэд бид ах зах хүнээс айна, маш дуулгавартай, хичээл сургуульдаа явна. Худал ярих, хулгай хийнэ гэдгийг мэдэхгүй мөн ч дэгтэй хүмүүжлийг ахмад үеийнхэн маань тархи толгойд минь бат суулгаж өгсөн байгаа юм.



    Аймгийн төвд Буянт голын гүүрийн доохно хоршоодын холбооны харьяа ноосны хэрэм гэж ноос угааж дэлгэж хатаадаг газар байх, ноосны ажилчид улирлаар ажилладаг зуны гурван cap голын усан дотор зогсч ноосоо гараараа угааж ажиллана. Ажил хүнд гэсэн үг яриа үл гаргана, би улсын ажил хийж байна үнэн сэтгэлээсээ сайн ажиллах ёстой гэсэн ухамсрыг биедээ шингээж чадсан хүмүүс ажилладаг. Хатаасан цав цагаан их ноосоо цагаан нуурын дамжлага баазаар Зөвлөлт улсад гаргадаг байлаа.
  • Эрх мэдлийн ХЯМРАЛ
    2016 оны 8 сарын 23
    Үндсэн хуулийн уг нэмэлт, өөрчлөлтөөс болж Зас­гийн газар нь бүхэлдээ УИХ-ын гишүүдээс бүрддэг, УИХ нь Засгийн газрын ги­шүүдээс бүрддэг болсон.
  • А.Цогцэцэг сайдад дайх ил захидал надад байна
    2016 оны 8 сарын 23
    ...Зарим дарга нар миний хийх ёстой ажил бол гарын үсэг зурж, тамга дарах, дипломат хүмүүстэй гар барин уулзах, албаны яриа өрнүүлээд дараа нь найрсагаар гар бариад зургаа даруулсанаар ажил дуусаж байгаа нь тэр гэдэг юм билээ...
  • Гурван баавгайн тавилан
    2016 оны 8 сарын 22
    ...Хятадаас айх энэ өвчнийг мазаалайн тархинд ямар ч вакцинд дийлдэхгүй болтол нь хүрэн баавгай суулгаж өгсөн гэх. Тийм ч байж болох. Гэхдээ Монголтой ямар харилцаатай байх нь хоёр хөршид хоёуланд хэрэгтэй билээ...
  • Таван толгойн ач холбогдол хийгээд коксжих нүүрс
    2016 оны 8 сарын 22
    ...Ямар ч тохиолдолд Монголын коксждог нүүрс цаашдаа австралийн нүүрсийг хятадын зах зээлээс шахан гаргах болно. Хятадад Монголын нүүрс нэлээд шалтгааны улмаас ашигтай байгаа юм...
  • Яагаад ерөөлийн оронд хараал байна вэ?
    2016 оны 8 сарын 18
    Эрүүл саруулаар эргэцүүлэн боддог бүхэн нам, эвсэл харгалзахгүйгээр нэгдэж, нэгийг бодож, хоёрыг хийхгүй бол, нэгдэж, нийгмээ хувьсгалт тэмцлийн бус эрүүл саруул замаар хувьсган өөрчлөх талаар нэг юм хийхгүй бол хожим хий дэмий амаа барьж, харуусан шогшрохоос өөр юу ч хийж чадахгүй түвшинд хүрч мэднэ шүү.
  • Академич И.П Павлов: Оросын олон нийтийн оюун ухааны тухай -II
    2016 оны 8 сарын 17
    Гэтэл огт боддоггүй, угаасаа толгойгүй лаларууд нетээр над руу сүрэглэн дайрч, доромжилж байна. Ажил хийсэн нэгнээ хараан зүхэх бол “сонгодог монгол ухаан” юм. Гэхдээ ийм тэнэг аргаар надад саад болно, миний нэр төрийг гутаана гэвэл ёстой горьд. Ингэх тусам чинь би улам их бичнэ…
  • Түгжрэлтэй хотын тоонд Улаанбаатар багтдаггүй
    2016 оны 8 сарын 17
    Түгжирэлтэй хотын тоонд улаанбаатар багтадгүй
  • Академич И.П. Павлов: Оросын олон нийтийн оюун ухааны тухай – I
    2016 оны 8 сарын 16
    Академич И.П.Павловыг Монгол дуулаагүй хүн цөөхөн ч мэддэг хүн тун цөөн. Иван Петрович Павлов (1849 – 1936) бол оросын анхны Нобелийн шагналт (1904), физиологич, дээд мэдрэлийн үйл ажиллагааны шинжлэх ухааныг үндэслэгч суут эрдэмтэн юм. И.П.Павлов бидний байнга ярьдаг рефлексийн онолыг үндэслэж, түүнийг анх удаа нөхцөлт болон нөхцөлт бус гэж ангилсан. 1935 онд болсон Дэлхийн физиологичдын их Хурлаар түүнд “Бүх физиологчдын ахлагч” алдар хүртээсэн.
    Тэрбээр онд 1918 оны 5-8 дугаар сард нийт 3 лекц уншсан ба үүний нэг нь “Ерөөс оюун ухааны, тухайлбал орос ухааны тухай” гэсэн ерөнхий нэртэй лекц юм. Энэ нь монголчууд бидний зан үйлдэл, сэтгэлгээтэй ихээхэн төстэй, бас ихээхэн сургамжтай учир зориуд орчуулан хүргэж байна.
  • Засгийн газар ачааны хүндийг баянд нь илүү, ядууд нь арай бага үүрүүлээсэй
    2016 оны 8 сарын 16
    Иргэд ямарч бэрхшээлийг үүрээд л гарна шүү дээ. Харин Засгийн газар ачааны хүндийг баянд нь илүү, ядууд нь арай бага үүрүүлэх шударга бодлого явуулаасай билээ. Нэг хүнд ногдох ДНБ сүүлийн 15 жилд 400 ам. доллараас 4,000 ам. доллар болж 10 дахин нэмэгдсэн. Уналаа уналаа гээд 15 жилийн өмнөх рүү арай ч байна. Өөдрөг байцгаая.
  • Шинэчлэгдсэн Төрийн албан хаагчдын эмнэлэгт иргэд ам сайтай байна
    2016 оны 8 сарын 10
    Хуучин нэрээрээ Төрийн албан хаагчдын эмнэлэг, шинэ нэрээрээ Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар буюу албан ёсны нэршил нь”Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Амбулатори 2” гэгдэх болсон шинэхэн нэгдсэн эмнэлгээс дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
  • Т.Ганболд: Эрдэнэт 49 байтугай 100 хувь хувьд очих хэрэгтэй
    2016 оны 8 сарын 02
    “Алтан Дорнод Монгол” компанийн захирал, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболдтой ярилцлаа.



    -Гадагш нь зарж доллар олдог уул уурхайн бүтээгдэхүүнээс ганц гэгээтэй нь алт л байна. Одоогоор хичнээн тонн алт олборлож байна?



    -Он гараад долдугаар сарын байдлаар дотоодын компаниудын алтны олборлолт бараг есөн тоннд хүрч байна. Энэ жил 20 тонн алт олборлоно гэж Монголбанкнаас төлөвлөсөн. 20 тонн гэдэг бол ойролцоогоор 800 орчим сая ам.долларын валютын нөөцийг дотооддоо бүрдүүлнэ гэсэн үг. Өнгөрсөн жил 15 тонн хүргэж чадсан. Тааламжтай бас нэг зүйл бол алтны үнэ харьцангуй өндөр өсөлттэй байна. Дэлхийн улс төрийн байдал тогтворгүй байгаагаас болж хүмүүс урт хугацааны хөрөнгө оруулалт хийхийн оронд алт руу мөнгө хийж байна гэсэн үг. Алтны үнэд нөлөөлдөг олон хүчин зүйлсээс энэ нь одоогоор илүү нөлөөлж байна.



    -Шинэ засаг бараг бүрдчихлээ. Алтны салбар дажгүй хөгжиж, ам.долларын нөөц их хэмжээгээр бүрдүүлэхэд засаг юун дээр анхаарах ёстой гэж та бодож байна вэ?



    -Өнгөрсөн гурван жил алтны санхүүжилт хийнэ гэж яриад асар удаан хугацаанд хүлээлт үүсгэсэн. Алтны салбарыг дэмжинэ гэж цаасан дээр бэлэн болгосон 256 тэрбум төгрөг байдаг юм. Ямарваа нэг зүйлд өгч байгаа нэмэгдэл төлбөр, хөлс биш л дээ. Тушаагдаж байгаа алтны төлбөрийн урьдчилгаа гэж ойлгож болно. Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд алтаа бодитой тушааж ирсэн компаниудад энэ урьдчилгааг өгчихвөл үйлдвэрлэлийнхээ цар хүрээг өргөсгөн нэмэлт хайгуулуудаа хийж ингэснээр ирэх жилүүдэд алтны нийлүүлэлт өсөх эерэг хандлага үүсэх сайн талтай. Товчхондоо эрсдэл багатай санхүүжилт. Өөрөөр хэлбэл, эргэн төлөлт нь цаг алдахгүй хийгдээд эхлэх процесс. Төгрөг өгөөд оронд нь алт авах харьцааг улам идэвхжүүлэх, нэмэгдүүлэх бодлоготой үйл ажиллагаа гэсэн үг. Харамсалтай нь амьдрал дээр хэрэгжиж чадаагүй л байна.

    Алтны салбарын компаниуд ярьсан хэлснээ хариуцлагатайгаар биелүүлээд явж байгаа. Алтны нийлүүлэлтийн тоо хэмжээ, байгаль орчны нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхай гэсэн нэр томьёоны хувьд бүрэн дүүрэн нийцэж ажиллаж байна.



    -Алтны компаниудад сая ярьсан санхүүжилтийг шийдээд өгчихвөл олборлолт нэмэгдэх боломжтой гэсэн үг үү?



    -Бүрэн боломжтой. Ирэх жилээс манай улсын гадаад өр төлбөрийн эргэн төлөлт эхэлнэ. Тэгэхээр Монголын хувьд экспортын чиг хандлагатай, валют олж байгаа гол салбаруудаа түлхүү дэмжих ёстой. Валют олж байгаа тэргүүлэх шахуу салбар нь алт. Алтны салбарыг түлхүү дэмжвэл олон асуудлыг шийдэж чадна. Алтны санхүүжилт гэж яриад байгаа 256 тэрбум төгрөг эдийн засаг, төсвийн хувьд тийм ч том мөнгө биш. Алтны салбарын гүйцэтгэж байгаа үүргийн хажууд бүр бага мөнгө. 800 шахам сая ам.доллар нийлүүлж яваа газарт 100 гаруй сая ам.долларын л урьдчилсан төлбөр хийх гэж байгаа гэсэн үг.

    Зүй нь 800 сая ам.доллар олж байгаа салбараа 400 сая ам.долларын санхүүжилтээр дэмжсэн ч уг нь болно. Өнгөрсөн гурван жилийн байдлаар бид жил бүр 13-15 тонн алт нийлүүлж чадлаа. Энэ жил 20 тонныг нийлүүлэх гэж зүтгэж байна. Чамлахаар тоо биш. Дахин хэлэхэд санхүүгээр дэмжвэл алтны нийлүүлэлт өснө.



    -“Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн компани авсан нь зөв, буруу гээд ид шуугьж байна. Бизнес эрхлэгчийн хувьд үүн дээр ямар байр суурьтай яваа бэ?



    -“Эрдэнэт”-ийг бид сайн мэднэ. Олон жил Монголын эдийн засгийг чирч явсан ганц том үйлдвэр. Социализмын хамгийн том бүтээн байгуулалт. Өнгөрсөн 26 жилд ч гэсэн улсын эдийн засаг дахь үүрэг нь нэгдүгээрт байсан. Гэхдээ “Эрдэнэт” 49 хувь байтугай 100 хувь хувьд очих ёстой.



    -Яагаад 100 хувь хувьд очих ёстой гэж?



    -Хүн бүр өөр өөрөөр харж, хандаж байгаа байх. Бид асуудалд бодитой хандаж амьдралыг ил тодоор харвал өнөөдөр улс орны маань нийгэм эдийн засаг сонгуулийн буюу дөрвөн жилийн циклээр өрнөдөг. Аль нэг нам ялдаг. Амьдрал дээр бүтээн байгуулалт, эрсдэл, юм юмыг хийж чадаагүй дийлэнх олонхи нь улс төрөөр дамжиж, татвар төлөгчдийн хуримтлуулсан төсвийн гэх хөрөнгөн дээр туршилт хийж, гараа угааж, тансаглаж, хувийн амьдралаа ахиулж амьдарч ирсэн. Энэ бол бодит үнэн. Үүний хамгийн том золиос, хамгийн том зовлонг нь үүрч явсан газар бол “Эрдэнэт” үйлдвэр. “Эрдэнэт” үйлдвэр маш өндөр ашигтай, асар их үр өгөөжтэй ажиллах бүрэн боломж ганц л тохиолдолд үүснэ. Тодруулж хэлбэл, хувьд 100 хувь очиж байж ийм боломж нээгдэнэ. Нийгэмд өнгөц бужигнаан яваад байна л даа. Эрдэнэтийн 49 хувийг хувьчилчихлаа гэсэн бужигнаан. Зүй нь бол гэрэл гэгээ рүү ойртож байгаа алхам. Идэж уудаг, шахаа хийдэг, шамшигдуулдаг, хоноцын сэтгэлээр, улс төрийн дөрвөн жилийн циклээр амьдардаг, томилогддог дарга нар, улстөрчдийг хоолноос нь салгах гэхээр тэд өөрсдөө нийгэмд бужигнаан үүсгэж байгаа хэрэг. Мэдлэг, мэдээлэл муутай ард түмнийг турхирч байгаа л явдал шүү дээ. Ингэсний оронд ирээдүйгээ харж үр хүүхдүүддээ зөв тогтолцоо, зөв эдийн засаг, эрүүл орчин, зах зээлийг үлдээхийн төлөө энэ мэт алхмуудыг зоригтой хийж, ард нь гарах ёстой.



    -МАН-ын гишүүдийн зүгээс “Эрдэнэт”-ийг 100 хувь төр аваад яахаа шийднэ гэх маягийн мэдэгдлүүд хийгээд эхэлчихсэн. Таны яриагаар бол төр өөрт байгаа 51 хувиа ч хувьчилж байж “Эрдэнэт”-эд илүү өндөр ашигтай ажиллах боломж нээгдэх нь ээ?



    -Тэгнэ. Төрд нэг гажиг тогтолцоо бий болчихсон. Төр гэдэг бол асар том давуу эрхтэй, асар том хоноцын сэтгэлтэй, өлсгөлөн улстөрчдийн асар том компани. Тэгээд аж ахуйн нэгжүүдтэйгээ өрсөлддөг. Аж ахуйн нэгжүүдтэйгээ давуу эрхээр, түрэмгий нөхцөлөөр, хууль хяналтын байгууллагаараа зэвсэг хийж өрсөлддөг учраас манай эдийн засаг сул дорой байгаа юм.

    Ийм нөхцөлийг тулгаад байхаар зүгээр ажлаа хийж яваа бизнесүүд улс төр рүү орж эхэлж байна. Энэ бүх дарамтыг тэсч дийлэхээ болиод төр рүү орж байгаа гэсэн үг. Хүн тэжээж, хөдөлмөрлөж, эрсдэл хийж, бүтээн байгуулж үзээгүй дийлэнх олонхи нь төрд очиж, хэнхэглэж, худлаа ярьж, мэдэмхийрч улс орныг доройтуулж ирлээ л дээ.



    -Бизнесийнхэн яг ийм шалтгаанаар төрд орж, эрүүл зөв нөлөөлөл үзүүлэх нь дээ гэсэн олзуурхал ХҮН намыг анх байгуулагдахад төрж байсан. Гэтэл сүүлдээ өөрөө өөрсдийгөө булшилчихав уу даа гэж дүгнэхээр үйл явдал өрнөсөн. Сонгуулиас өмнө яагаад ингэв гэж асуумаар байна...?



    -Биенээ огт танихгүй, ондоо хүмүүжил орчинд өсч хүмүүжиж боловсорсон улс хэдхэн сарын дотор мундаг итгэлцэл үүсгээд гар гараа барилцаад явах нь хэцүү, боломжгүй шахуу зүйл. Хүмүүс хоорондын үзэл бодол, асуудалд хандаж байгаа хандлага бүхэн маргаан үүсгэнэ.

    Тэр дундаа бид монгол хүмүүс. Хятадууд нам байгуулж байгаа биш, монголчууд учраас зодолдоно, муудалдцана. Нөгөө талаасаа өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдал бидэнд туршлага, сургууль болсон.

    Нийгэмд эерэг давалгаа үүссэн. Бидэнд боломж гарсан нь үнэн. Том намууд судалгаа хийж үзээд бидний энэ боломжоос айсан.

    Айсандаа сонгуулийн системийг нийлж байгаад өөрчилсөн. Үүнээс болж нэг нь үнэмлэхүй ялсан. Холимог системээр өрсөлдсөн бол МАН, АН УИХ-д тус бүр 30-35 суудал авах байсан. Бид 5-10 суудал авах байсан. Ийм боломж харагдаж байсан учраас бид оролдсон. Түүнээс биш нэг компани, нэг хувь хүн улс төрийн бүхэл бүтэн байгууллагыг бүрэн дүүрэн санхүүжүүлээд, нэг нь 26 жил, нөгөө нь 90 гаруй жил болчихсон намын дэд бүтэц, боловсон хүчин, санхүүтэй өрсөлдөнө гэдэг боломжгүй. Холимог системд найдаж, нөгөө талаас өөрсдийнхөө идэвх зүтгэл, эрмэлзлээр чадалтай нь тав, гурван цаасаа нийлүүлж нийгэмд, улс төрд шинэ уур амьсгал оруулъя гэж мөрөөдөж зүтгэсэн хэрэг. Сонгуулийн систем өөрчилснөөр энэ мөрөөдөл талаар болсон. Мэдээж өмнө хэлсэнчлэн сайн танихгүй мэдэхгүй, биедээ итгэж, ойлголцож чадаагүй гэсэн жижиг шалтгаан бас бий.

    Гэхдээ шантраад бууж өгсөн юм байхгүй. Цаашдаа эрчтэй ажиллаад явна гэсэн бодолтой байгаа. 2020 онд бодитой амжилт гаргана.



    -Засгийн газрын ихэнх сайд ажилдаа орчихлоо. Сайдад нэр дэвшсэн дөрвөн хүний нэрийг түдгэлзүүлээд байна. Засаг тойрсон асуудал дээр таны байр суурийг сонсъё?



    -Иргэн хүний хувьд улс төрийн томилгоонуудыг анхааралтай ажиглаж байна. Зүй нь хамгийн эхэнд дэмжигдэх ёстой нь бол нэрийг нь түдгэлзүүлсэн дөрвөн сайд. Барилга барьдаг хүүхэн л гэж байна. Энэ хүн өөрийнхөө эрсдэл, өөрийнхөө амьдралаар Засгийн газарт орох дипломынхоо ажлыг хийгээд үзүүлчихсэн. Би тэр хүнийг танихгүй. Нэрийг нь түдгэлзүүлсэн дөрвөн хүн бол салбар салбартаа өөрсдийнхөө бодит үзүүлэлт болон бодит үйлдлээрээ юу хийж чаддагаа үзүүлж танигдсан хүмүүс. Түүнээс биш татвар төлөгчдийн мөнгө, төсвийн хөрөнгөөр төрд очиж “суралцах”, мөнгө олох гэж байгаа хүмүүс биш гэж бодож байна. Харин ч их илүү дэвшил хөгжлийг тухайн салбарт хийх байх. Зарим хүмүүсийн эсэргүүцлийг хараад байх нь ээ ерөөсөө л монгол хүний араншин гарч ирж байна. Эрдэнэтийн 49 хувийг оросуудаас монгол хүн авлаа гэхээр уурлаж байгаа биз. Үүнийг би амьдралаараа туулсан. “Алтан Дорнод” гэдэг компанийг Оросоос аваад ирэхэд намайг тосч аваад шоронд хийж байсан. Монгол хүний нэг онцлог бий. Бүгд дорой муу ядуу байвал баярладаг. Нэг нь амжилттай явахаар уурладаг, булаах гэдэг улмаар маш их шүүмжилдэг.





    ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
  • “Эрдэнэт”-ийг шилэн болгох “их цэвэрлэгээ”-ний цаг иржээ
    2016 оны 8 сарын 01
    “Эрдэнэт”-ийг шилэн болгох “их цэвэрлэгээ”-ний цаг иржээ
    “Сангийн юм сандайлаад байгаарай” гэсэн нэртэй нэлээн дээхэн үеийн шог зураг байдаг даа. Их л турж, эцсэн нэгдлийн морин дээр арван хэдүүлээ сундалдчихсан зураг. Өгүүлэх гэсэн гол санаа нь уналга муутай нэгдлийн морь биш улсын өмч яаж тантан болдогт л байгаа юм. Хэн дуртай нь эзэн сууж болдог, харин хариуцлага хүлээх болохоор мултарч чаддаг тийм л эд улсын өмч байдаг. Манай хэдэн улсын өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн нийтлэг төрх юм даа. Харин үүнийгээ “саалийн үнээ” гэж цоллох нь бий. Сайндаа ч аваагүй энэ нэрийн хамгийн том төлөөлөл нь Эрдэнэт.
    Эрдэнэт үйлдвэрт бүх зүйл улс төрөөс хамааралтай. Ялсан намын хүн даргаар нь очино. Дарга ганцаараа очихгүй ээ, бас нэг намын гишүүнээ, найзыгаа, төрсөн гарснаас эхлээд төрөл садангийнхаа хүмүүсийг аль гарын үсэгтэй, гайгүй сайн унацтай месть дээр тавихаа бодно. За тэгээд ажил гүйцэтгэх гэрээ, тоног төхөөрөмж, эд материалын хангалтаас эхлээд элдэв шахаа тус бүр эзэнтэй. Асар том агуулах нь бараа материалаар пиг чихээтэй. Бүр бэлгэвч хүртэл хэдэн жилийн нөөцтэй овоолсон байсан гэх онигоо ч юм шиг яриа гарах билээ. Агуулах тэр чигээрээ хэнд ч хэрэггүй хогоор дүүрэн. Авсан үнийг нь харахаар зах зээлийн ханшаас хэд дахин илүү үнээр энэ агуулахад ирсэн байдаг. “Нэг тонны жинтэй төмөр бутлагчийг мөн хэмжээний алтан бөмбөлөгний үнээр шахдаг” байсныг манай хэвлэлийнхэн бичиж л байсан. Ийм л ил тод улаандаа гарсан луйврыг эцэс болгох боломж Эрдэнэтэд одоо л ирж байна.
    Эрдэнэт үйлдвэр дэх Оросын мэдлийн 49 хувийг Монголын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж худалдан авсныг зарласан. УИХ-ын сонгуулийн дуулиан, шинэ Засгийн газрын сайдуудын шуугиантай хамт зохион байгуулалттай улстөржүүлээд л байгаа болохоос биш Монголд ашигтай арилжаа л даа.
    Айлд тавьсан мал өсдөггүй гэдэг шиг хүйтэн хөндий ханддаг, хүний сэтгэлтэй манай дарга нараас болж ашиггүй ажилладаг байсан он жилүүд одоо эцэс болох биз, Эрдэнэтэд. Хувийн компани өмчөө ариглан гамнана, ашиг олохыг бодно. Ядаж л Эрдэнэтийн бүх худалдан авч буй бараа үйлчилгээний хэмжээ, үнэ, ямар компани гүйцэтгэсэн, хэний гарын үсгээр арилжаа явагдсаныг хөндлөнгийн аудитаар шалгуулж, ил тод зарладаг болно шүү дээ. Хуучин бол Орос, Монголын хамтарсан төрийн аудитын байгууллага арван жилд нэг удаа шалгалт хийдэг байлаа. Харин жилдээ нэг удаа ордог хөндлөнгийн аудитын байгууллагыг Эрдэнэтийн ТУЗ-ийн дарга нар өөрсдөө сонгон шалгаруулдаг байсан юм. ТУЗ гэдэг нь бас л манай төрийн өндөр албан тушаалтнууд л даа. Өөрсдийнх нь зүтгүүлсэн хүн, шахсан бизнес нь тэнд байхад юу боллоо гэж үнэн зөвөөр үнэлүүлж дүгнүүлэх билээ тэд.
    Харин одоо бол хувийн компани өөрийн хяналтыг тавиад ирэхээр мөн ч их шуугиан үүснэ дээ. Яагаад гэвэл дээрх бүх булхай луйвар ил болно. “Тэр хүн ийм үнээр нийлүүлж байхад надад яагаад ийм гоё юмнаасаа хүртээсэнгүй вэ” гэж заргалдах нь ч гарч ирнэ. Таньж мэддэгүүд нь шуугиад эхэлнэ. “Эрдэнэтэд 10 жилийнх нь принтерийн хор шахсан энэ компани чинь тэр даргынх нь эхнэрийнх юм шүү дээ” гээд зарлахад дарга бас хүн юм хойно нүүр нь халуун оргино биз дээ. Аягүй бол хагас мөнгийг нь буцааж үйлдвэрт тушаах ч юм билүү. Ингэж чадвал ашиг нь Эрдэнэтийн ажилчдад, өгөөж нь улсын төсөвт л ирнэ.
    Тиймээс Оросуудад байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсан үндэсний аж ахуйн нэгжид хандан хэлэхэд “Өөрөө л авахгүй бол өрөөлд өгөхгүй, тэрэнд орвол тэндээ ялзраад муудаад зэврээд сөнөг” гэсэн бодолтой хэсэг бүлэг хүмүүсийн элдэв дайралт, шантааж, матаасанд бүү авт. Эрдэнэтэд энд өгүүлснээс их идээ бээр бий, тэр бүхнийг цэвэрлэх үүргээ биелүүл гэж захъя.

  • “Эрдэнэт”-ийн наймаа хэний эрх ашгийг хөндөв
    2016 оны 7 сарын 28
    “Эрдэнэт”-ийн наймаа хэний эрх ашгийг хөндөв

    ...Хөлөө дэвслэн, хөмхийгөө зуун бухимдаж харагдана, хэсэг бүлэг нөхөд. Өрсөлдөгчид хийгээд өрсөлдөөнт зах зээлийн талаар өчүүхэн төдий хардалт төрүүлээгүй олон жилийн бизнест нь гэнэтийн саад уул мэт урд нь босоод ирсэнд уурсаж байгаа нь энэ. “Эрдэнэт” хэмээх шавхраагүй их баялгаар түнтийж бүдүүрсэн дэлгээтэй хэтэвчинд хуруу шургуулан олз хамах эрхгүй болсонд хорсон байж дэвсэлж байгаа нь үнэндээ өнөө цагийн Монголын нэг цөхрөл, доройтол юм.
    ОХУ-ын “Ростех” төрийн өмчит корпораци Монгол, Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувиа Монголын талд, Монгол Улсад бүртгэлтэй хувийн хэвшилд зохих журмынх нь дагуу худалдсан. Ийн аварга үйлдвэр бүхэлдээ Монголынх, манайх, биднийх болсон. Гэвч онцгой энэ үйл явдал болохтой зэрэгцээд түүхэн хэлцлийн утгыг өөрчилж, улгүй сэрдэх төлөвлөгөөт ажил өрнөж эхлэв. Сонсох бүү хэл, бичихээс залхмаар мөнөөх л “...төрийн өмчийг луйвардлаа, ард түмнийг төөрөгдүүллээ” гэх холбоо үгс цахим ертөнцөөр ёс мэт нисэж харагдана.
    Ингэхэд “Эрдэнэт” үйлдвэр Монголоор овоглосон корпораци, бүр тодорхой хэлбэл монгол хүний мэдэлд очсонд дургүйцэх шалтгаан бий гэж үү. Угтаа ард түмэн үүнийг ойлгон сайшааж, хүндэтгэн бэлгэшээж байгаа. Бизнесийн хатуу зарчим, компанийн засаглал, хараа хяналт, менежментийн ур чадварын ач тусыг ухаж ойлгосон хувийн хэвшлийнхэн төдийгүй эдийн засагчид толгой дохин зөвшөөрч байна. Цаашлаад олон улсын зах зээлд Монголоор овоглосон бас нэг хувьцааг дэлхийд санал болгон арилжих том боломж бидэнд олдож байгаа бус уу. Ирээдүйтэй хэлцэл, зөв алхмын хэтийн эерэг төлөв эндээс улбаалах учиртай.
    Харамсалтай нь, уурссан нөхөд ийн харсангүй. Өөрсдийн ашгийг гүйцээхийн тулд түмний тархийг угааж байна. Цаашлаад улс төрийн намуудын эрх ашгийн учгийг хөндөх гэсэн сэрэл сэдлийг төрүүлж эхлэв. XX зууны хэллэгээр бол мань эсэргүүнүүдийг тааж цөхөх юмгүй. Монгол хийгээд Оросын төрийн төлөөлөл бүхий удирдлага доор цоорч сэмэрсэн халааснаас нь сугалж шүүрдэж, чимхэж шимэж амьдарсан олон салаа мөчирний тухай энд хөндөгдөнө. Чанар, үнэ, хугацааг умартан хэдэн жилээр нь бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг шахааны бизнес бас хамаатай.
    Тэрчлэн улс төрийн намуудын шахалт шаардлагаар хооллож тэтгэдэг албан тушаалтан, ураг төрлийн холбоо сүлбээ, авлига хахуулийн үнэ цэнээр ажилд томилдог “журам” тэнд үйлчилдэг. Энэ утгаараа төрийн өмчит үйлдвэрийн буянаар таргалж бүдүүрсэн хүмүүсийн хилэн хөдлөх нь аргагүй. Үнэндээ дээрх “журам” хувийн өмчид шилжиж, өөрчлөгдсөнөөр наад зах нь боловсон хүчний бодлого илүү тодорхой, оновчтой болно. Хэтдээ энэ нь тус үйлдвэрийн дэлхийд өрсөлдөх чадвар, чансаа нь хүртэл ахиж дээшлэх хөшүүрэг байх нь мэдээж.
    Яг одоогийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн өртөг, зардал улам нэмэгдэж, баяжмалын агуулга багасч, илүү гүнд олборлолт явуулах шаардлага тулгараад байгаа. Угтаа бол компанийн хариуцлагыг утгаар нь ойлгож хэрэгжүүлэх, зөв менежментийг чадварлаг баг авч явахаас “Эрдэнэт”-ийн ирээдүй шалтгаална. Чухам ийм үед хусмаа чамласан хүүхэд аятай хөл жийн уцаарлаж, хошуу цорвойн унжиганах эрх тэдэнд байхгүй. Ард түмний нэрийг урдаа барин шантааж, шахааны бизнесээ явуулаад гаршчихсан эдгээр нөхөд урьдын дадлаараа “Эрдэнэт”-ийг түмний өмч байх ёстой хэмээн хоолой мэдэн орилцгоох нь бүр ч инээдтэй. “Эрдэнэт” гэдэг энэ их айл хана туурга хамаг бүхэнтэйгээ аль хэдийнэ түмний мэдэлд ирчихсэн байгаа. Гэтэл том шахааны бизнесээ хамгаалж ядахдаа уриа лоозон барьж, шүлсээ үсчүүлэн чичрэх нь Монголын ганц саалийн үнээг өөрсдөдөө зориулаад төхөөрчих гэсэн өчүүхэн эрх ашгийнх нь үнэн төрхийг илчилж байна. Хэрэв тэд хэрээс хэтэрч, монголчууд бидний нийтлэг эрх ашгийг хөндөх дээрээ тулвал, маскны ард нуугдсан луйварчдын бодит нэрсийг нь илчлэхийн төлөө ариун дайн зарлах эрх ч бас бидэнд бий.
  • Хүүхдэд зориулсан англи хэлний 5 төрлийн сургалтаас сонгон суралцах боломж бий
    2016 оны 7 сарын 25
    “Сондор хилэн” англи хэлний төвийн захирал С.Төмөрбат:
    “ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ 5 ТӨРЛИЙН СУРГАЛТААС СОНГОН СУРАЛЦАХ БОЛОМЖ БИЙ”
    Хүүхдийн зуны амралт болж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд хүүхдийнхээ амралтыг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх талаар бодож эхэлдэг. Тэгвэл “Сондор хилэн” төв яг таны хүүхдүүдэд зориулсан 5 төрлийн англи хэлний ангиа нээгээд байгаа аж.Бага насны хүүхдэд зориулсан анхан шатны ангиас өгсүүлээд Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх хүртэл олон сонголт бүхий эдгээр ангиуддаа ирэх 7 хоногоос элсэлтээ авахаар хүлээж байгаа аж.
    -Танай төв хүүхдийн англи хэлний хэд хэдэн сургалт явуулж байгаа юм байна.Эдгээр сургалтынхаа талаар манай уншигчидтай хуваалцаач?
    “Сондор хилэн” англи хэлний төвд хүүхдийн 5 төрлийн анги хичээллэж байна.
    1. Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан \12 – 17нас\ бүтэн өдрийн эрчимжүүлсэн анги

    2. Ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан \16-18 нас\ элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх анги
    3. Бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-11 нас\ анхан шатны анги

    4. Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-8 нас\
    анхан шат
    5. Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \8-9 нас\ дунд шатны анги

    -Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан бүтэн өдрийн ангийнхаа талаар дэлгэрүүлж ярихгүй юу?
    -Бүтэн өдрийн эрчимжүүлсэн анги болманай төвийн олонд танигдсан сургалт гэж хэлж болно.Энэ ангид хүүхдээ сургаснаар англи хэлний анхан, завсар, дунд, ахисан дунд гэсэн 4 шатны мэдлэг олж авна.Өглөө 9 цагаас оройны 16.30 хүртэл хичээллэнэ. Энэ ангид сурснаар англи хэл сурахаас гадна, цаг барих, тогтож суух, өөрийгөө дайчилж сурах, зорилготой болох гээд зөв хүн болж төлөвшихөд хэрэгтэй олон чухал чанаруудыг хүүхдэд эзэмшүүлдэг.
    - Элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх ангийн онцлог юу вэ?
    -Элсэлтийн ерөнхий шалгалтандаа тэнцээд хүссэн сургуульдаа элсэн орох зорилгыг өөртөө тавьж түүнийхээ төлөө хүсэл эрмэлзэлтэйгээр шамдан суралцаж байгаа сурагчдад зориулсан анги юм. Ер нь ажиглаад байхад хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтын тестүүдийг ажилладаг боловч яг утгыг нь ойлгохгүйгээр автоматаар тогтоох явдал түгээмэл байдаг. Манай төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтын 2006- 2015 оны бүх тестүүдэд судалгаа хийн тухайн шалгалтанд багтсан бүх дүрмүүдийг цэгцтэйгээр олгох хөтөлбөр боловсруулсан.Сурагчид эхлээд дүрмээ үзээд, дараа нь тухайн дүрмээ бататган холбогдолтой ямар ч тестийг ажиллаж чаддаг болно гэсэн үг.Мөн англи хэлний үгийн сангийн өргөн хүрээний мэдлэгтэй болох ба элсэлтийн ерөнхий шалгалтын тестний бүтэцтэй танилцах хэсэг тус бүрийг ажиллах арга барилд суралцана.Тестийг хэрхэн цаг алдалгүйгээр зөв арга техникээр ажиллаж, цагаа зөв зохицуулах арга барилыг эзэмших юм.Тухайн дүрмийг л ойлгочихсон байхад дараа нь тест ямар ч хэлбэрээр орж ирсэн төвөггүй зөв гүйцэтгэж чаддаг болно гэсэн үг.Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын ерөнхий бүтэц болоод бүх хэсгүүдийг маш сайтар нягтлан ажиллаж дуусгадгаараа онцлог. Зөвхөн 12 –р ангийн сурагчид гэлтгүй 10, 11-р ангийн сурагчид ч эртнээс өөрийгөө дайчилж ЭЕШ-ийн арга техникийг эзэмшихийг хүсвэл бидэнд хандаж болно.
    -Бага насны 7-11 насны хүүхдэд зориулсан анхан шатны анги гэхээр?
    -Бага ангийнханд зориулж нас бие сэтгэхүйн онцлогт тохируулан англи хэлийг анхан шатнаас нь эхлүүлэн эмх цэгцтэй эзэмшүүлэх зорилготой анги. Энэ ангид англи хэлний цагаан толгойн үсэгнээс өгсүүлээд хэрхэн уншиж бичихийг заахаас гадна, англи хэлний анхан шатны мэдлэгийг эзэмшүүлнэ.
    -Хувийн сургуулийн хүүхдүүдэд зориулсан ангиуд чинь сонирхол татаж байна л даа. Эцэг эхчүүд төлбөрийг нь төлөөд явуулж байгаа хүүхдүүдэд дахин англи хэл заах ямар хэрэгтэй гэж?
    -Уг нь бол тийм. Эцэг эхчүүдийн хувьд дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн алхуулж, адил түвшинд боловсрол эзэмшүүлэхээр төлбөр төлж хүүхдээ сургаж байгаа болохоор англи хэл сурчихна гэж найдаад яваад байдаг. Гэтэл хүүхдүүд нь англи хэл, байгалийн шинжлэх ухаан, тооны хичээлүүдийг англи хэл дээр ойлгох нь байтугай анхан шатны үгнүүдээ мэдэхгүй уншиж чадахгүй, энгийн тайлбаруудыг ойлгохгүй яваад л байдаг. Анги даасанбагш нь болохоор англи хэл дээр ордог хичээлүүдэд нь анхаараад давтуулаад өгөөч гэсэн хүсэлт тавьдаг. Гэтэл хэлний мэдлэггүй эцэг эхчүүдэд энэ нь асуудал үүсгэдэг. Энэ асуудлыг нь шийдэх зорилгоор хувийн сургуулийн бага ангийн хүүхдүүдэд зориулсан 2 түвшний англи хэлний сургалтыг төв дээрээ зохион байгуулаад байна. Энэ ангиуд нь:
    1.Хувийн ЕБС-ийн хүүхдүүдэд зориулсан (7-8нас) АНХАН ШАТНЫ АНГИ
    2.Хувийн ЕБС-ийн хүүхдүүдэд зориулсан (8-9 нас)ДУНД ШАТНЫ АНГИ
    гэсэн хоёр түвшний ангиа нээгээд байна.

    -Хувийн сургуулийн анхан шатны ангид ямар хүүхэд сурна гэсэн үг вэ?
    - Хувийн сургуульд орох гэж байгаа хүүхдүүдийг бэлтгэх зорилгоор энэ ангиа нээсэн.Англи хэлийг сургуульд орохоосоо өмнө үзэж байсан хүүхдүүд эхнээсээ хоцрогдолд орохгүй хичээлээ ойлгоод явдаг давуу талтай.
    -Хувийн сургуулийн дунд шатны ангид ямар хүүхэд сурна гэсэн үг вэ?
    -Ихэнх хувийн сургуулиуд монгол хэл дээр үзэх ёстой ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрөөс гадна олон улсын хөтөлбөрөөр хичээл орж байгаа. Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бага сургуулиудын хувьд Англи хэл\ English\, Байгалийн шинжлэх ухаан \Science\, Математик \ Mathematics\ гэсэн гурван хичээлийг англи хэл дээр үздэг.
    Эдгээр хичээлүүдийг зарим сургуульд монгол багш орж байхад, зарим сургуулиудад нь гадаад багш орно. Энэ ангийн онцлог нь гэвэл хичээлдээ сууж байгаа хэрнээ хоцрогдолтой явж байгаа хүүхдүүдийн хоцрогдолыг арилгах зорилготой юм. Олон улсын хөтөлбөрт нь уялдуулж сургалтын хөтөлбөрөө боловсруулсан учраас хоцрогдолд ороод байгаа хүүхдүүдэд маш хэрэгтэй сургалт болж чадна.Англи хэл\ English\, Байгалийн шинжлэх ухаан \Science\, Математик \ Mathematics\ гээд гурван хичээл өдрийн 3 цагаар орно. Өдрийн 3 цагийн эхний цаг нь англи хэлний хичээл /Englsih/, 2 дахь цаг нь Байгалийн шинжлэх ухаан \ Sciencе \, 3 дахь цаг нь Математик \ Mathematics\ хичээл гээд өдөр бүр орно. Энэ анги нь өдөрт гурван цагаар ажлын таван өдрөөр дөрвөн долоо хоног хичээллэнэ.
    -Сургалтын хөтөлбөрөө олон улсын хөтөлбөрийн дагуу гаргадаг гэсэн үг үү?
    -Сургалтын хөтөлбөрүүд судалгааны үндсэн дээр гарч ирнэ л дээ. Хувийн сургуульд хүүхдээ явуулдаг найз нөхөд танилуудаас, хүүхдийнхээ англи хэлний хичээлийн хоцрогдолыг арилгаад өгөөч гэсэн хүсэлтийг их тавьдаг. Энэ мэтчилэн танилууд болон манайд суралцсан хүмүүсийн хэрэгцээ шаардлага, хүсэл эрмэлзэлд тулгуурлан судалгаа явуулдаг. Судалгааны үндсэнд хөтөлбөрөө гаргана.Энэ зарчмаар л олон улсын бага сургуулийн хөтөлбөрүүдийгсудалж, өөрийн аргачлалд оруулаад хөтөлбөрөөболовсруулсан.
    2016 оны зуны сургалтууд 07 сарын 04, 08 сарын 01 -нд эхлэнэ.

    БҮТЭН ӨДРИЙН АНГИУД

    1. Насанд хүрэгчдэд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
    2. Хүүхдүүдэд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
    3. Бүтэн өдрийн ангийг төгсөгчидөд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙ АНГИ


    ХҮҮХДИЙН АНГИУД

    1. Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан \12 – 17нас\
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
    2. Ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан \16-18 нас\
    ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАНД БЭЛТГЭХ АНГИ
    3. Бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-11 нас\
    АНХАН ШАТНЫ АНГИ
    4. Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-8 нас\
    АНХАН ШАТНЫ АНГИ
    5. Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \8-9 нас\
    ДУНД ШАТНЫ АНГИ


    ЦАГИЙН АНГИУД

    1. Өглөөний анги 06.30-08.30 08.30-10.30
    2. Өдрийн анги 10.30-12.30 12.30-14.30 14.30-16.30
    3. Оройн цагийн анги 16.30-18.30 18.30-20.30 20.30-22.30


    ТУСГАЙ СУРГАЛТУУД

    1. VIP СУРГАЛТ
    2. БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    3. ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
    4. Монгол багштай ЯРИАНЫ АНГИ
    5. Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ
    6. ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
    7. ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
    8. БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
    9. МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТ


     Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)
     Утас: 9911-2414, 9999-2414, 99283293, 98103020.
     WEB: www.sondorkhilen.mn
     PAGE: http://www.facebook.com/Sondorkhilen English language center


  • МАН-ын жендэрийн мэдрэмж буюу Төрд ”гологдсон” хүүхнүүд
    2016 оны 7 сарын 07
    Нилээдгүй хугацаанд харьд байсан миний бие эх нутагт саяхан болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийг жендэрийн квот талаас нь учиргүй ажиглав.Энэхүү хоёр гадаад үг нь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн төрийн эрх барих байгууллага дахь төлөөллийн хуульчлагдсан тоо хэмжээ гэдгийг олон нийт хэдийнээ мэдэх болжээ.Энэ бол дэвшил. Харин амьдрал дээр биелэх нь Монголын нийгэмд тааруухан хэвээр байгаа нь харуусмаар.
    Судлаачдын тогтоосноор аль ч улсын парламентад эмэгтэйчүүд 30-40 хувийг эзэлж байх ёстой байдаг. Энэ нь тухайн парламентын гаргах аливаа шийдвэрийн шинж чанарыг тодорхойлж, улс төрийн соёлыг бүхэлд нь өөрчилдөгөөрөө давуутай. Гэтэл Монголын саяын сонгуулиар ”архаг” улс төрч Б.Оюунхорол тэргүүтэй 13 эмэгтэй парламентад 20 хувь хүрэхтэй үгүйтэй суудал эзлэв. Улсын нийт хүн амын 51,7 хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийн хувьд энэ хувь хангалтгүй.
    Одоо бид шинэ засгаа бүрдүүлнэ.Энд тэнд нисч яваа болжморуудын түгээж буй мэдээллээс харахад шинэ засагт эмэгтэй хүний үнэр алга.Төрийн гурван өндөрлөгийн албыг бол энэ зуунд ярихын хэрэггүй бололтой.Үүний дараа яамдын сайд,төрийн нарийн,газар хэлтсийн дарга, агентлагийн захирал гэх мэт эрх мэдэл бүхий албууд цуврана. Тэр болгонд эрчүүдийн нэгэн адил эмэгтэйчүүд санаа хаях эрхтэй. Гэвч яг одоогийн амьдрал дээр бас л үнэрлүүлэх төдийгөөр орхих төлөвтэй.
    Төрд зүтгэх эмэгтэй тийм ховор зэвэр байна гэж үү.Тэд мэдлэг ухаанаар эрчүүдээс тэгтлээ их дутаад байна гэж үү.Ийм олон олон асуултыг эрх баригч намын удирдагаас дахин дахин асуумаар.Өндөр албаа хүлээн авсаны дараа манай нэгэн том улс төрч ”би эмэгтэй хүнтэй ажиллахгүй” гээд хамтран зүтгэж явсан бүсгүй анд дүүг маань төрхөмд нь буцаасан бэлээхэн жишээ би мэднэ.
    Энэ мөчид Монголын ардчилалд тод од болж нэгэн цагт гялалзаж явсан Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийн анд экс гишүүн Х.Хулан,Гадаад Харилцааны экс сайд Н.Туяа нарыгаа хүндэтгэнэм. Мэргэшсэн улс төрчид үе үехэн хол ”цөлөгдөөд” байгаа Б.Дэлгэрмаа, Т.Ганди нар ч тэдний нэгэн адил. Ер нь улс төрд зайлшгүй байх ёстой эмэгтэйчүүдийн нэрсийг энэ мэтээр хөврүүлж болно.
    Өдгөө Монголд шинэ цагийн чадварлаг бүсгүйчүүд төрөн гарч ирж байгааг сэтгүүлчийн хувьд бахархан харж байна.Саяхан АНУ дахь Монгол Телевизийнхээ нэвтрүүлэгт МУИС-ийн дэд профессор,эдийн засгийн ухааны доктор С.Даваасүрэнг урьж, ярилцлага хийлээ. Түүнийг би Америкт доктор хамгаалж байхын мэднэ.Эдийн засгийн сэдвээр хэвлэлд энгийн үгээр илэрхийлсэн ярилцлага өгч,цуврал нийтлэл бичээд байгааг нь хэсэг ажиж уншиж байв. Ямар сайхан мэдлэг ухаантай бүсгүй вэ гэж биширсэн. Би улсын эдийн засгийн байдал,өр зээл, ядуурал гээд л нийт 23 асуултанд хариулт авсан. Даваасүрэн доктор бодит байдлыг тоо баримттайгаар хурц тод хариулна билээ.Ярилцлагынхаа дараа миний бие иймэрхүү мэргэшсэн сайн эдийн засагчид төрд гараасай билээ гэж сэтгүүлчийнхээ хувьд үнэлэн бичихэд маш олон хүн санаа нэгдэн сэтгэгдлээрээ урам өгсөн юм. Энэ бол сүүлийн үед эрчээ аваад байгаа Нүүр ном буюу Facebook дэх хувийн эрх чөлөөт индэрт маань болсон үйл явц. С. Даваасүрэн МАН-ын дарга М.Энхболдын Эдийн засгийн бодлогын орон тооны зөвлөх. Сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулахад доктор бүсгүйн оюун ухаан зонхилсон байх.Сэтгүүлчийн хувьд би түүнийг ахиц дэвшилтийн орон зайгаар мэдрэн харж байгаа боловч тэр УИХ-ын сонгуульд нэр дэвшсэнгүй. Эрдэмтэд эд хөрөнгийг голлодоггүй болохоор ”мөнгөний сонгуульд” тэнцээгүй байж мэднэ.Одоо харин гүйцэтгэх засаглалд яах бол... Багш хүн болохоороо боловсролын салбарыг түвэггүй аваад явахаас өгсүүлээд түүнд бусдаас давуу хийж бүтээх олон чанар байгааг энэ далимд өгүүлсүй.
    Төрийн эрхийг барих гэж байгаа МАН угтаа хүний нөөцөөр арвин байх ёстой. Тус намын халуун тогоонд ид буцалж яваа нарийн бичгийн дарга Х.Булгантуяа гэгч бүсгүйг эчнээ мэднэ. Эмэгтэй хүн гээд гологдчихгүй бол Америкийн дэлхийд нэр хүндтэй сургуульд мастер хийсэн залуухан тэр хүмүүн дээш нилээн явах нигууртайсан. Энэ мэт олон сайхан бүсгүйчүүдээ хөхүүлэн дэмжмээр байна.
    Миний бие 1995 онд Бээжин хотод болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн 4-р Бага хурал,Засгийн газрын бус байгууллагуудын чуулга уулзалтаас эхлээд эдүгээ цагийн Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганыг Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны дэмжлэгтэйгээр Малайзын Куала Лумпур, Францын Парис, Бразилийн Сан Паулогоос нэвтрүүлж дамжуулсанаараа сэтгэлийн баяртай байдаг.
    Өнөөдөр дэлхий дахинд квотын системээр зорилгоо биелүүлж амжилтанд хүрсэн хэд хэдэн орон бий. Скандинавын орнуудад (Швед, Финлянд, Исланд, Норвеги, Дани) эмэгтэйчүүд парламентад 30-56,3 хувийг эзэлдэг. Европын бусад оронд (Андорра, Нидерланд, Бельги, Испани Герман, Серби, Словени, Беларусь, Македони), мөн Латин Америкийн зарим оронд (Куба, Никарагуа, Коста-Рика, Аргентин, Эквадор, Гайана), Африкийн хэд хэдэн оронд (Руанда, Сейшелийн арлууд, Сенегал, ӨАБНУ, Мозамбик, Ангол, Танзани, Уганда, Непал, Бурунд) эмэгтэйчүүд парламентын шийдвэрт нөлөөлөх хэмжээнд ажилладаг. Энэ нь тухайн нийгмийн анхдагч нөхцөл байдлаас гадна эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, эмэгтэйчүүдийн намын хичээл зүтгэлийн үр шим юм. Голдуу зүүний чиглэлийн хүчийг төлөөлсөн эмэгтэйчүүдийн нам сонгогчдынхоо тоог олшруулж дэмжлэгийг нь авахын тулд жендерийн мэдрэмжтэй мөрийн хөтөлбөр дэвшүүлжээ. Улмаар жендерийн тэгш эрхийн тухай үзлийг тээгч, эмэгтэйчүүдийн улс төрийн тэмцлийн үлгэр дууриалал болсон эмэгтэйчүүдийн намын бүлгүүд бий болжээ.
    Энэ бүхнийг манай төр засаг,намуудын удирдлагууд сонсож амжихгүй яваа гэдэгт итгэмээргүй.Хэтрүүлэн мунхаглахад мэдэхийг хүсэхгүй,мэдсэн ч биелүүлэхийг хүсэхгүй байгаа болов уу.Эмэгтэйчүүдээр жинхэнэ мэргэшиж,бүхий л амьдралаа зориулан яваа Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэгтэй квотын талаар санал солилцоход, ”аль ч улс төрийн хүчний эрэгтэй лидерүүд эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хүндэтгэн үзэхгүй байгаа учраас 30 хувийн квотоо сонгуулийн өмнө 20 хувь болгож хуулиа өөрчилсөн явдал.Шившигтэй ухралт! ” гэсэн юм. Нээрээ л шившигтэй ухралт. Тэрбээр цааш нь, ”эмэгтэйчүүд өөрсдөө улс төрийн шийдвэр гаргах эрхийнхээ төлөө тууштай тэмцдэггүй. Энэ нь Монголын улс төрд эрс шинэчлэл хийгдэхгүй,нийгэмд сэтгэлгээний өөрчлөлт гарахгүй байгаагийн үндсэн илэрхийлэл,бас шалтгаан юм” гэв.
    Хэзээнээсээ бэлэн жишээ туршлага дууриах дуртай бидэн эмэгтэйчүүдийн квотын асуудлаараа гадагш дахин нэг харахад илүүдэхгүй.Миний сайн мэдэх АНУ-д эмэгтэйчүүд улс төрийн хувьд үсрэнгүй хөгжиж, сүүлийн 10 жилийн хугацаанд Конгресс дахь эмэгтэйчүүдийн тоо 2,5 дахин, Сенатад 4,5 дахин өсчээ. Социологийн судалгаанаас харахад Америкчууд эмэгтэй хүн ерөнхийлөгч болсон тохиолдолд хүлээж авахад бэлэн байна. 1960-аад онд эмэгтэй хүн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл нийт хүн амын 40 хувь нь түүнд саналаа өгөхөд бэлэн гэсэн бол энэ тоо өнөөдөр 75 хувьд хүрчээ.
    Эмэгтэйчүүдээ тун доогуур үздэг хэмээн бидний ихэнхийн ойлгосоор ирсэн лалын орнуудын нэг болох Пакистаны парламентын гишүүдийн 22,5 хувь эмэгтэйчүүд. Саяхныг хүртэл Пакистаны улс төрийн бүтцэд эмэгтэйчүүд дөнгөж 5 хувийг эзэлж байв. Эрх баригчид жендерийн тэгш эрхийн талаар хойрго ажиллаж байсан тул идэвхтэн эмэгтэйчүүд өөрсдийн хүчээр төрийн бүтцийн нэгэн хэсэг болж түүнийгээ өөрсдийн талд ашиглахаар шийджээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бүлэг, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд ядуу эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй хамтран ажиллаж нам, төрийн байгууллагуудад эмэгтэйчүүдийг лоббидож эхэлжээ.
    Ер нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгаа орнуудад авлига буурсан, шударга ёсон эрс өргөжсөн гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүд нь хүн амын тал хувийг бүрдүүлдэг манай улсад эмэгтэйчүүдийн төлөөлөл шийдвэр гаргах түвшинд цөөн, хүчгүй байна гэдэг олон зүйлийг бид алдаж байна гэсэн үг. Эмэгтэйчүүд өөрийн мөн чанараараа нийгмийн хамгааллын асуудалд илүү анхаардаг. Юутай ч ойрын өдрүүдэд шийдвэр гаргах түвшинд болж өнгөрөх улс төрийн үйл явц,тэр тусмаа эрх баригч нам-МАН-ын жендэрийн мэдрэмжийг харцгаая.

    Ц.Сарантуяа
    Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн,Олон улсын сэтгүүлч
  • Э.Эрдэнэжамьяны ээлжит паян ба дахин уйлах дөхсөн нь
    2016 оны 7 сарын 05
    Э.Эрдэнэжамьяны ээлжит паян ба дахин уйлах дөхсөн нь

    “Монгол HD” телевизээр даваа гарагт цацсан “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн хэлэлцүүлэгт уригдсан, МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян хэн бэ гэдгээ нийтэд дахин харуулж, ямар хүсэл агуулж байгаагаа ч “нуулгүй” өчив. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэгчээр “Ийм ашигтай юмыг чинь авахгүй яадаг юм бэ, Монгол Улсыг тэжээж байгаа хоёр том үйлдвэр. Би ч гэсэн авмаар л байна шүү дээ” гээд ам алдчихав. Түүний чин хүсэл нь ердөө л энэ.
    Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын төрийн өмчит “Ростех” корпорациас Монгол Улсын “Монголын зэс” корпораци худалдан авснаас хойш Монголын өмчид томоохон үйлдвэр нь ороод ирлээ хэмээн баярлахын оронд “Би ч гэсэн хүртмээр байна шүү дээ” хэмээн түүний адил цухалдаж, шунал нь хөдөлж, атаархалдаа багтарч ядсан шахааны төлөөлөл олон хүн цахим хуудсаар сэтгэгдлээ илэрхийлж, олон нийтийг үймүүлж буй. Харин Э.Эрдэнэжамъян угаас хударгагүй, увайгүй нэгэн тул ийнхүү телевизийн нэвтрүүлгээр түүнийгээ баталж, далдын хүслээ ил зарлав.
    Түүний увайгүй гэдгийг өмнө нь хийж байсан олон үйлдэл нь батална. Монголчууд ч энэ имижээр нь Э.Эрдэнэжамъян гэдэг хуульчийг төсөөлдөг. Хуульч хэмээн тодотгохын учир нь хуульч хүнээс гарамгүй үйлдлийг тэр хийж чаддаг болохоор ийм мэргэжилтэй гэдэгт нь заримдаа гайхмаар. Жишээ дурдъя.
    2012 оны аравдугаар сарын 17-ны өдөр, Хууль зүйн дэд сайд байхдаа Э.Эрдэнэжамъян Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт “Монгол Улсын Интерполын үндэсний товчооноос илгээсэн мэдээллийн дагуу олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй гэх Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа болон Б.Хуяг нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож өгөөч” гэсэн утгатай имэйлийг Хууль зүйн яамны нэрийн өмнөөс дур мэдэн бичиж байсан. Энэ хууль бус үйлдлийг нь Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйл анги буюу шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг хэмээн шүүхийн байгууллага үзэж, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүний улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 8,424,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрийг хэвээр үлдээсэн түүхтэй.
    Тухайн үед яаманд ажиллаж байхдаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан, нэг намын гишүүн О.Баасанхүүгээ буруутгаж, салбарын сайдаа магтаж байсан нь ч Э.Эрдэнэжамъян гэж хэн бэ гэдгийг таниулахбас нэгэн баримт.Дэд сайдын суудалдаа үлдэхийн тулд нэг намын харъяалалтай, нэг тогооноос хоол иддэг О.Баасанхүүгээ муулж, Х.Тэмүүжинг дэмжиж байсныг нь тэр үедээ л цахим ертөнцөөр бай болгон ярьж байв.
    Э.Эрдэнэжамъян бол эрх мэдлийн төлөө юу ч хийж чадах нөхөр гэдгээ алхам тутамдуу харуулдгийн нэг жишээ нь түүний нулимстай яриа. МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилно гэх горьдлого тасрах үед буюу энэ оны гуравдугаар сарын 15-нд тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийдээ “МАХН-ыг битгий ингэж алагчилж хандаад бай л даа би гуйж байна. Бид нар яачихсан хүн юм бэ? Юуг буруу хийсэн юм бэ? Уйлмаар санагдаж байна. Яагаад мөрдөн байцаагч, хуульч, шүүгчид нь хоёр өөр ханддаг юм. Яагаад УИХ хоёр өөр шийдвэр гаргадаг юм бэ? Яагаад ЗГХЭГ нь Д.Тэрбишдагва гэдэг хүнд нэг өөр ханддаг Н.Энхбаярт бас нэг өөр ханддаг юм бэ? Яагаад бид Монгол Улсаас хасагдчихсан хүмүүс болчихсон юм бэ?” хэмээн хоолой зангируулан, нүдэндээ нулимстай хэлсэн байдаг.
    “Эрдэнэт” үйлдвэрээс “авах” гэсэн хүсэл, ардаа буй эзнийхээ далдхансанааг тэр энэ удаа олон нийтийн өмнө барьж тэсэлгүй “Би ч гэсэн авмаар л байна шүү дээ” гээд хэлээд тавьчихав. Угтаа бол манай дарга ч бас авмаар байна шүү дээ гэж хэлэх мэт түүний ийн улайран буйг яаж буруутгах билээ. Даравч далдайна, булавч бултайна гэдэг биз дээ. Угаас хүний тархинд байгаа жинхэнэ бодол үйлдэл, үг хэл нь санаандгүй хандлагаарилэрдгийг шинжлэх ухаан баталсан хойно яалтай билээ.


23 24 25 26 27 28 29
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
    1 цаг 20 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
    8 цаг 26 мин
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    11 цаг 0 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    11 цаг 9 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    11 цаг 10 мин
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
    12 цаг 10 мин
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
    Өчигдөр 20 цаг 24 мин
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 17 цаг 17 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
    Өчигдөр 16 цаг 59 мин
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
    Өчигдөр 16 цаг 47 мин
  • Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
    Өчигдөр 15 цаг 59 мин
  • Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
    Өчигдөр 15 цаг 40 мин
  • Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
    Өчигдөр 15 цаг 02 мин
  • Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
    Өчигдөр 13 цаг 34 мин
  • Улаанбурхан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
    Өчигдөр 13 цаг 26 мин
  • 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ
    Өчигдөр 12 цаг 33 мин
  • Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраажээ
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК