Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийтлэл

25 26 27 28 29 30 31
  • Тэрбишийн Энхсайхан: “Нэр дэвших эсэхээ 100 настай эмээгээсээ асуусан”
    2016 оны 6 сарын 16
    Өнжүүл,Бүрэнгийн нутгийг хаад болзсон нутаг. Тэгэхээр төгс дээд зохионгуй, адис жанлавыг энэ нутаг маань шингээсэн нь дамжиггүй хэмээн Бавуугийн Лхагвасүрэн найрагч нэгэнтээ уяралтай болоод яруухнаар өгүүлсэн нь бий. Тийм ээ, нээрээ ч , Өнжүүл, Бүрэнгийн ухаа толгод,ер Төв сайхан аймгийн хээр тал, хангай, говь, халхын ханагар нутгийн дээж нь билээ. Энэ л сайхан нутгийн хүн ард, нийгэм төрийнхөө төлөө зүтгэхээр зориг итгэл шуудран УИХ-ын сонгуулийн 29-р тойрогт АН-аас нэр дэвшигч Тэрбишийн Энхсайхантай ярилцлаа.
  • Дэмжиж болохоор хүн №1
    2016 оны 6 сарын 16
    ДЭМЖИЖ БОЛОХООР ХҮН №1
    Сонгууль дөхөөд ирэхээр ишиг, хурга нь мэдэгдэхгүй эрлийз хурлийз эх орончид гарч ирдэг энэ үед бид сэтгэлдээ ард түмнээ тээсэн, тархи ухаандаа эх орныхоо алсын харааг бодлогын түвшинд харж чадах тийм л улирдагчдыг хүссээр! Тоон дотор үсэг гэгчээр худал хэлж, хулгай хийсэн хүмүүсийн дунд цөөн боловч жинхэнэ төрд байх ёстой хүмүүс өрсөлдөж буй нь сайн хэрэг. Түүний нэг бол Говь-Алтай аймгийн Халиун сум, Халиун голын хөвөөнд төрж, өссөн зохиолч, сэтгүүлч Б. Наминчимэд юм. Түүнийг би аавынхаа хайртай шавь нарын нэг гэдгээр бага наснаасаа мэддэг ч хувь хүнийхээ үүднээс бол сайн зохиолч, ирээдүй хойчийнхоо төлөө их зүйл хийсэн хүн гэдгээр нь илүү хүндэлдэг билээ. Одоо цагт жинхэнэ төрийн хүн гэхээс илүү хэн олны танил болж дуулиан дэгдээж чадсан, хэн их мөнгө тарааж чадсан нь сонгогддог, хүндлэгддэг болсон нийгэмд түүний хийж бүтээсэн зүйлийг бид мэддэг бас талархдаг байх ёстой юм. Тэрбээр гэр бүлийн хамтаар ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН СОНГОДОГ ЗОХИОЛЫН 108 цувралыг орчуулж, редакторлож гаргасан нь түүний даруухан хэрнээ ирээдүй хойчийнхоо төлөө хэрхэн санаа тавьж, зүтгэж чаддагийн нэг илрэл бизээ. Тэрбээр амиа бодсон сэхээтэн биш юм!!! Цагаан гартны эгнээнд бус ардынхаа дундаас илгээлтийн эзнээр явж мал хариулж, барилга барьж бидний хүнд хашир гэж боддог бүх л ажлыг хийж ирсэн арвин туршлагатай нэгэн билээ. Түүнийг өнгөрсөн үед биш одоо цагт ч ямар энгийн хүн болохыг түүний амьдралдаа хийсэн бүтээснээр дүгнэж болно. Вашингтон хотод МОНЦАМЭ агентлагийн төлөөлөгчөөр ажиллаж байх үед “Даяар Монгол” сэтгүүлийг эрхлэн гаргаж хүний нутагт амьдрах гэж тэмцэж яваа монголчуудыгаа хэрэгцээт мэдээллээр хангаж олон хүнийг ажил амьдралтай нь холбож өгөх гүүр нь болсон гэдэг. Өөрөө ч гэсэн ажлын хажуугаар гэр бүлээ тэжээх гэж олон хар бор ажлыг хийсэн нь өдгөө түүнд амьдралын хар цагааныг биеэр мэдэрч асуудлыг гаднаас биш дотроос нь харж, дүгнэх чадварыг өгсөн гэж хардаг юм. Түүн шиг энгийн ардаас төрж малчны амьдрал ахуйг биеэр туулж мэдэрч, зовлон бэрхшээлийн дунд эрдэм ном сурч түүнийгээ эх орон, ард түмнийхээ төлөө зориулж яваа хүн л ГОВЬ-АЛТАЙ аймгийн хөгжлийг цаашлаад монголын хөгжлийг бодлогын хүрээнд ярьж, харж, гүйцэтгэж чадна хэмээн харж, итгэж байна! Говь-Алтай аймаг хэзээд зохиолч, яруу найрагч, ухаант мэргэдээр баян ард түмэн. Тийм ч учраас оюунлаг ард түмэн жинхэнэ ТӨРИЙН ХҮН байж чадах зохиолч, сэтгүүлч Б. Наминчимэдийгээ сонгож чадна гэдэгт итгэж байна. Бурхан буудай уулын буян заяа түших болтугай!
    Дашбалбарын Индра
  • Сайн дураараа бас нэг жаахан хараалгачихъя
    2016 оны 6 сарын 16
    Сайн дураараа бас нэг жаахан хараалгачихъя даа. Олон нийтийг хуйлруулж сэтгэлзүйгээр нь тоглоод байгаа дуулиан шуугиануудыг зөв унших чадвар их чухал байна. Мүүн гээд нэг хэсэг шуугив даа. Бүгд зэвсэг бариад тэмцэх нь холгүй юм болсон. Одоо нөгөө тэмцэгчид маань сураггүй. Яав? “Дайснаа” дараад дархан цолоо мандуулчихсан уу? Үгүй ээ, тэр удаагийн шуугиан дэгдээлт улстөрийн зорилгоо нэгэнт биелүүлчихсэн учраас “түмпэн нүдэгчид” өөр сэдвээр пижигнүүлж байгаа. Яг л царцааны нүүдэл шиг яваад өнгөрлөө гэсэн үг. Эргэж энэ сэдэв рүү харахгүй ч байж мэднэ. Хэрэгтэй гэвэл хэзээ ч хамаагүй босгоод ирж ч мэднэ. Харин шашны гаж урсгал, сөрөг нөлөөний асуудал хэв хэвээрээ үлдэнэ, энэ сэдвээр үнэн сэтгэлээсээ харанга дэлдсэн хүний үг цаашид үнэ цэнэгүй болно. Үр дүн нь ердөө л энэ.
    Одоо бол оффшор дансны тухай сэдвээр сүрхий шуугиж байна. Ээлжит сэдэв болохоос эх оронч тэмцэл биш гэмээр харагдаад байна. Яагаад? Яагаад гэвэл үнэхээр хар цагааныг ялгая гэж байгаа бол оффшор үйлчилгээний сайн муу талыг олон нийтэд тайлбарлаж ойлгуулаад, зөвхөн хууль бусаар олсон орлогоо нуухын тулд оффшор данс ашигласан, эсвэл оффшор дансан дахь мөнгөө хууль бус зүйлд ашигласан этгээдийн тухай ярих ёстой. Буруутай этгээдэд л хариуцлага хүлээлгэх ёстой. Дэлхий даяараа ингэж л хандаж байгаа.
    Татвараас зугтаалгасан асар их мөнгө эргэлдэж байгаа нь терроризм, зэвсэгт бүлэглэлийг санхүүжүүлэх эх үүсвэр болох вий гэж болгоомжилж, оффшор хяналтыг сайжруулах тухай дэлхий ярьж байна. Оффшор данстай улстөрч, албан тушаалтнуудтай хариуцлага тооцно гэдэг нь төрийн мөнгийг зувчуулж аваачаад нуучихсан эсэхийг нягталж гэм буруутай бол хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг. Гэтэл оффшор данс ашиглан хөрөнгө оруулах гэж байгаа, бизнесийн хэвийн үйл ажиллагааг хууль номын дагуу явуулж байгаа бүх хүнийг харлуулах ажил яваад байгаа нь туйлшрал. Гучин хэдэн онд бүсгүйчүүдийн үсийг хяргаж, далан хэдэн онд өргөн өмдний шуумаг хайчилж байсан тэр л сэтгэхүйгээр асуудалд хандаад байна. Оффшорын асуудлыг улстөрийн зорилгоор хөөрөгдсөн зорилго нь биелчихээр л шуугиан таригсад чив чимээгүй болчихно. Харин оффшорын асуудал асуудал хэвээрээ үлдэнэ.
    Гэхдээ нийгмийн бухимдал намдахгүй. Тэр үед шал өөр сэдвээр нийгэм бухимдана. Яагаад гэвэл нийгэмд бухимдал үүсгэх бүртээ улстөрийн хожил хийхийг эрмэлзэгсдийн цуваа урт шүү дээ.
  • Бүтэн нэрийг хагаслан дуудах нь ямар уршигтай вэ?
    2016 оны 6 сарын 16
    Нэрээ сайнаар дуудуулж явахаас дутахгүй нэг чухал зүйл бол бүтэн нэрээ хагаслан дуудахгүй, бас дуудуулахгүй байх явдал юм. Ахмадууд бидэнд ”Бие биенийхээ нэрииг бүтнээр нь хэлж бай” гэж байнга сануулдаг. Ийн санууллх, шаардахын учир нь хүний нэрийг хагасласнаас нэрийн бэлэгшээлт утга нь гажих, уг хүний заяа тавилан нь хагасрах, хазайх, ажил үйлс нь дутуу дулимаг байх, буян хишиг нь дундрах, бүр цаашилбал нас нь богиносох зэрэг таагүй муу ёроос цээрлэж буй чин санаа юм. Гэтэл бид дээдсийнхээ энэ сургааль, шаардлагыг хэрхэн биелүүлдэг билээ? Европ зүгийн ард түмнүүдийг дуурайсхийн, өхөөрдөл, дотносолын байдалтайгаар Наранцэцэгийгээ Нараа, Баярсайханыгаа Баяраа гэцгээн аав, ээжийнх нь бэлгэшээн өгсөн бүтэн сайхан нэрийг нь хагаслахын дээр хагаслахын аргагүй богино нэртэй Батыгаа хүртэл Баагий гэцгээн нэрнийх нь утга учрыг бүрэн алдуулж монгол биш үг, монгол биш нэрээр дуудаад хэвших тийшээ болжээ.
    Хагаслан дуудсан нэрийн тухай нийтийн мэдэх жишээ бол Мөөгий, Баянаа, Хадаа. Дээдсийнхээ цээрийг үл хэрэгсэн аваргуудынха» нэрийг монгол даяараа хагаслан дуудацгааснаар Мөнхбат, Баянмөнх аваргуудынхаа олимпийн аварга, Хадбаатар аваргынхаа дархан аварга болох заяаг нь хагаслаагүй байгаа даа, бид.
    Хувь хүн ч бай, бүхэл бүтэн ард түмэн ч бай зөв хэвшил, төлөвшлөө бататгаж байхын зэрэгцээ, анхандаа нэг их мэдэгдээгүй боловч алсдаа буруу нь тодорхой болсон аливаа олдмол зан, заншлаа эрсхэн хаяж чаддаг баймаар санагддаг билээ. Үүний бэлээхэн нэгэн жишээ нь бие биенийхээ нэрийг хагаслан дууддаг болчихсон бидний буруу хэвшил мөн.
    Хүүхдийн нэрийг эцэг эх нь өхөөрдөх, товчлох, маяглах байдлаар, найзууд нь дотносох янзаар хагаслан хэлэх явдал их. Миний танил нэгэн айл Саранцэцэг, Сарангэрэл, Саранчимэг гэсэн 3 охинтой боловч бүгдийнх нь “Саран”-г орхиод охидоо зүгээр л Цэцэг, Гэрэл, Чимэг гэдэг болчихсон билээ. Эндээс үзэхэд хүүхдүүддээ хоёр үгтэй нэр өгөхдөө нэгийг нь адилхан өгчихвөл бүх зүйл энгийн байх байгалийн жамаар аав, ээж өөрснөө эхлээд өөрийн эрхгүй ижил нэрийг нь гээн ялгаатай нэрээр нь дууддаг байна. Тэгэхээр хүүхдийнхээ нэрийг бүтэн байлгах буюу буян заяаг нь бүтэн байлгахын тулд хүүхэддээ иймэрхүү нэр өгөхөөс аль болох зайлсхийх нь чухал байж мэдэх юм.

    www.budda.mn
  • Монголд ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛШЛАХ асуудалд А.Ундраа оролцсон уу
    2016 оны 6 сарын 13
    АНУ -ын хувьд цөмийн зэвсгээр үл хөөцөлдөх бодлогоо хэрэгжүүлэхийн тулд цөмийн зэвсгийн түүхий эд болох ашигласан цөмийн түлшийг авч хадгалах улс орныг хайж байсан аж.
  • Элэгдэж яваа эрх чөлөө минь
    2016 оны 6 сарын 13
    Элэгдэж яваа эрх чөлөө минь
  • НУУЦЫН ҮҮДЭНД ТУЛАХУЙ…
    2016 оны 6 сарын 13
    ...Уулаар гарч нууц тэнгисээр ирмүй. Чулуунд бууж усанд ариусмуй гэж байдаг. Чулуунд буухад гал гарна, гал, ус хоёр бол бэлгэдэл нь шүү дээ. Ирэх газрын бэлгэдлээр л чандмань гэж байгаа юм. Усны дүрстэй шүү дээ. Бид угтах л үүрэгтэй улс. Ертөнцийн лай Түвдэд угаагдаж байна даа…
  • Төв банкны түүхээс – I
    2016 оны 6 сарын 06
    ...Монголчууд ч юу байхав, энэ дэлхийн хамгийн адгийн монгол сэхээтнүүдийн байж байгаа царай энэ юм. Ийм байхад манай ард түмэн банк-санхүүгийн хүчирхэг бүлгүүдийн “гарын шүүс” болох нь мэдээжийн хэрэг. Банкны мөлжлөг луйврын талаар юм бичихээр учир зүггүй загнана. Үнэн солиотой ш дээ, манай монголчууд…
  • Энэ парламент бүрэлдэхүүнээрээ улирах уу
    2016 оны 6 сарын 02
    1996 оны УИХ-ын сонгуульд 26 гишүүн, 2000 - 2004 оны УИХ-д 25, 2004 - 2008 онд 31, 2008 - 2012 онд 36 гишүүн дахин сонгогдож байжээ. 100 хувь мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах тохиолдолд гуравны нэг нь дахин сонгогддог гэсэн ерөнхий жишиг байдаг юм байна.
  • Намын дарга нарын “зураг”-ийг өөрчилсөн эмэгтэйчүүдийн квот
    2016 оны 5 сарын 30
    Намын дарга нарын “зураг”-ийг өөрчилсөн эмэгтэйчүүдийн квот
  • Монгол дахь оффшор адал явдал
    2016 оны 5 сарын 25
    ... М.Энхболд оффшороор дамжуулж С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүхийн нэгдсэн эвслийг шахан зайлуулах боломж нээгдэж байна. Нэр дэвшилтийг нь харвал бас ч тийм бололтой. М.Энхболдын фракц бол яг маханд орсон “Дашинхө”, дотоодод үүрлэсэн хувалзнууд...
  • Монгол оффшорын тухай...
    2016 оны 5 сарын 23
    ...У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай, Ж.Мөнхбат нарын нөхдүүдийг алга болсон 14 тэрбумаар БНСУ-д казинод тоглосон гэж шалгаж байсан ч, хэргийн гол эзэн нь тэд биш, харин тус банкны ахлах нягтлан бодогч, МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны тэргүүлэгчдийн нэг Ц.Чимэдцэрэн гэгч тодорсон ба тэр нөхөр гав ганцаараа 14 тэрбүм төгрөгөөр казино тоглосон гэх инээдтэй асуудлаар уг хэрэг замхарсан юм...
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн холбоог ШИНЭЧИЛЬЕ
    2016 оны 5 сарын 20
    “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн ээлжит 8 дугаар бага хурал энэ сарын 29 хуралдах гэж байна. Тус бага хуралд төлөөлөгчдийг сонгохдоо 40 хүн тутмаас 1 хүнийг төлөөлөгчөөр сонгохоор өөрсдийн төлөөлөгч сонгох журмандаа тусгасан байх юм. Тус дүрэм ёсоор бол “Эрдэнэт” үйлдвэрийн 6000 ажилтан ажиллагсдаас 150 хүн тус хуралд оролцохоор байгаа чамлалттай тоо гэж хэлж болно.

    Учир нь Ажилтан нэг бүрийн цалингаас 1 хувийн татвар цалин дээрээс суутгаж авдаг бөгөөд дунджаар ажилчдаас 9500-17000 төгрөг, удирдах албан тушаалтан 14000-30000 төгрөг авдаг байна.

    Мөн тус журамд ҮЭХ-ы даргад нэр дэвшигч нь “Эрдэнэт” үйлдвэрийн ҮЭ-ийн гишүүн байх, ба сүүлийн гурваас дээш жил гишүүний татвараа тасралтгүй төлсөн байх гэсэн заалт оруулж хүний сонгох сонгогдох эрх болон Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг зөрчиж байгаа юм байна. Өөртөө зориулсан дүрэм гаргаж, өөрсдийн тойрон хүрээлэгчийн дунд бага хурал хийхээр төлөвлөж байна гэхэд хилсдэхгүй.

    Өнгөрсөн 4 жилийн хугацаанд санхүүгийн болон үйл ажиллагааны олон асуудал гарч үйлдвэрийн ажилчдын эрх ашгийг хамгаалах ёстой ҮЭ-ийн Xороо хэдхэн хүмүүсийн төлөө үйлчилдэг байгууллага болсон гэж үйлдвэрийн ажилчид үзэж эсэргүүцлээ цахим орчинд хүчтэй илэрхийлж байгаа билээ.

    Жишээ нь:

    Тус холбооны дүрэм ёсоор жил бүр санхүүгийн хяналт шалгалт оруулж гишүүдэд мэдээллийг нээлттэй ил тод мэдээлэх ёстой ч нэг ч удаа мэдээлээгүй байна.
    ҮЭХ нь тухайн жилд хийх ажлын төлөвлөгөө жилийн санхүүгийн төсөл, төлөвлөгөө, төсвийн гүйцэтгэлийг удирдах зөвлөлийн 56 хүнээр батлуулж үйл ажиллагаагаа явуулах ёстой ч ҮЭ хорооны дарга Н.Батбаатар тэргүүлэгч 13 хүнээрээ төсөв батлуулж дур мэдэн захиран зарцуулсан байна.
    ҮЭ жил бүр “Эрдэнэт” үйлдвэрээс хангамж авдаг. Эрдэнэт үйлдвэрээс 40-50 сая төгрөгийг татаас буюу 4 жилд 200 сая төгрөгийг авсан байна. Бонус, гар утасны төлбөр, Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл, халуун хоол, машины түлш, угаалгын мөнгө г.м Жишээ: 42-90 ОРХ дугаартай машинд нэг жилд 7 сая төгрөгийн шатахууны зардал гаргасан бол тус машины шатахууны зардлыг үйлдвэрээс гаргадаг юм байна.
    “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид 4 жилд нийт 2 220 677 865 төгрөг татвар төлсөн ба ҮЭХолбоонд 888 271 146 төгрөгийг хуримтлуулан захиран зарцуулсан. Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэн тайлангаа огт тавиагүй байна. Зарцуулалтад хяналт тавихад дараах зөрчлүүд илэрсэн 16 сая төгрөгөөр хэдхэн хүнийг тойруулан шагнасан нь шагналын байгууллага болсон гэнэ. Хангал сумаас нэг га газар 12 сая төгрөгөөр худалдан авсан, Хангал сумын засаг даргад 1 сая төгрөгийн хандив өгсөн боловч зарцуулсан баримт байхгүй. Гурван машины граж дуудлага худалдаагаар 4 800 000 төгрөгөөр авч 11 500 000 төгрөгөөр бариулан 16 300 000 төгрөгөөр 3 граж авчээ, амралтын газар тойруулан хашаа барих нэрийдлээр 18 000 000 төгрөг 2015 онд төсөвлөөд зарцуулж байгаа буруу гэж үзэж буцаан зарж мөнгийг холбооны дансанд төвлөрүүлэхийг дарга Н.Батбаатарт үүрэг болгосон байна.
    2014 онд 10 сая гаруй төгрөгийг машины сэлбэг-энд зарцуулсан ба сэлбэг худалдан авсан баримт нь хуурамч, тамга тэмдэггүй зэрэг санхүүгийн хууль дүрмийг зөрчсөн гэж дүгнэсэн байна.
    Н.Батбаатар ҮЭ холбооны даргаар сонгогдохдоо ажиллагсдын цалинг 2500 доллар болгох амлалт авч сонгогдсон ч амлалтаа биелүүгүй байна. Эрдэнэт үйлвэрт хэдхэн хүний цалинг амласан амлалтандаа хүргэхийг зорьсон нь ҮЭ удирдлагуудын цалинг нэмэгдүүлсэн нь байна.
    Эрдэнэт үйлдвэрийн ажилчдаас цалингаас шударга бусаар дүрэм зөрчин татвар авдаг байна.

    Энэ мэт олон зөрчил дутагдлууд гарч “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид хохирч байгаа нь харамсалтай. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага гэдэг ажилчдаа хамгаалдаг, ажлын байрны орчин нөхцөл, цалин хангамжийг сайжруулахын төлөө ажилладаг байхад Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ хороо эсрэгээрээ ажиллаж байгааг шинэчилж өөрчлөх шаардлага тулгараад байгаа юм. Ингэхийн тулд ажилтан нэг бүрийн оролцоо хүсэл зориг шаардлагатай бөгөөд та бүхэн тус бага хуралд төлөөлөгч болоход идэвхтэй оролцохыг уриалж байна.
  • Үнэн зоригтын зөвлөгөө
    2016 оны 5 сарын 19
    дугануудыг адууны зүчээний ч дайтайд үзэлгүй шатааж орхисон энэ өшт дайснуудынхаа хүнд чийрэг гар дор дараатай хэвтэж буйдаа даанчиг ихээр шаналж байсан тулдаа л тэгэхэд тэр хөө хар царайтын төмөр сэтгүүрийн төнхөлтийг үл тоосон билээ.
  • ДЕФОЛТ гэж юу вэ буюу ДАМПУУРЛЫН ГАРЫН АВЛАГА
    2016 оны 5 сарын 19
    Өнөөдөр Монголын эдийн засаг дампуурах замаар эргэлт буцалтгүй уруудаж яваа нь хэн бүхэнд илэрхий болжээ . Эрт орой хэзээ нэг цагт өрөө төлж хадахгүйд хүрч ниргэх нь тодорхой. Ингэхээр дефолт гэж юу вэ? Жирийн ард иргэдэд хэрхэн нөлөөлдөг вэ? Судалж байхад илүүдэхгүй болов уу гэж бодох юм.
  • Монгол дахь америкийн “Зөөлөн хүч” № 2
    2016 оны 5 сарын 17
    ...“Саус гоби сэндс” бол анхнаасаа их “но”-той компани. Яг үнэндээ бид нэрээр нь нэрлээд байгаагаас Р.Фрийдландын компани юм. Энэ компани өмнийн говийн элсэн дорх нүүрсний хамгийн баян ордод эзэн суугаад дураараа дургиж байв. Дээр нь хувьцаагаа дур мэдэн Хятадуудад зарах гэж байгаад баригдаж, тэр үйлдэл нь зогссон...
  • “Саус гоби сэндс” ба Жастин Капла: ЗОДУУЛНА, ӨРШӨӨНӨ, МӨНГӨӨ ӨГНӨ…
    2016 оны 5 сарын 16
    ...“Саус гоби сэндс” бол анхнаасаа их “но”-той компани. Яг үнэндээ Р.Фрийдландын компани юм. Ерөнхий сайдыг нь шааж унагаад, 35 тэрбумын татварыг бас шаачихдаг. Тэгээд ялгүй мултардаг. Ерөнхийлөгчөөр нь өршөөлгөөд 35,0 тэрбумын татварын өрөө 18,0 болгоод буулгачихдаг...
  • Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, “Гар цэвэр” гэсэн чинь хаа байна
    2016 оны 5 сарын 16
    ...“Өсөх зоос” ХХК, “Монзол” ХХК-тай ямар холбоотой вэ гэвэл “Өсөх зоос” ХХК-ийн захирал Ч.Чинбат, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй хамт нэгэн цагт ноолуурын наймаанд дөрөө харшиж явж. Тэгээд ч “Өсөх зоос” ХХК нь Уул уурхай, үйлдвэрлэл, худалдааны “Монзол” ХХК-аас салбарлан нүүрс олборлолт, боловсруулалтын салбарт ажиллах зорилгоор 2008 онд байгуулагдсан аж...
  • ”ЭНЭ ОРЧЛОН ГАЛЗУУ ШҮҮ”
    2016 оны 5 сарын 12
    ”ЭНЭ ОРЧЛОН ГАЛЗУУ ШҮҮ”
  • МАН-д болсон явдал
    2016 оны 5 сарын 12
    ...С.Баяр, Сү.Батболд нар У.Хүрэлсүхийг хэрэглэж дууссан гэж үзсэн тул гаргуунд нь гаргав. МАН-ын дотоод бүлэглэлүүдийн тэмцэл явагдаж байсан, өөрөөр хэлбэл М.Энхболд У.Хүрэлсүхийн бүлэглэлийг дарахын тулд залуучуудын байгууллагаас шахсан юм. Г.Тэмүүлэн бол Н.Номтойбаярын талын хүн юм. МАН залуучуудаасаа сонголт хийхдээ “баячуудын” бүлгийг нь илүүд үзсэн байна...
25 26 27 28 29 30 31
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
    2 цаг 43 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
    9 цаг 49 мин
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    12 цаг 23 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    12 цаг 32 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    12 цаг 33 мин
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
    13 цаг 33 мин
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
    Өчигдөр 20 цаг 24 мин
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 17 цаг 17 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
    Өчигдөр 16 цаг 59 мин
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
    Өчигдөр 16 цаг 47 мин
  • Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
    Өчигдөр 15 цаг 59 мин
  • Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
    Өчигдөр 15 цаг 40 мин
  • Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
    Өчигдөр 15 цаг 02 мин
  • Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
    Өчигдөр 13 цаг 34 мин
  • Улаанбурхан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
    Өчигдөр 13 цаг 26 мин
  • 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ
    Өчигдөр 12 цаг 33 мин
  • Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраажээ
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК