Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийтлэл

24 25 26 27 28 29 30
  • ОХУ-ын Ростех компани Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн 49 хувиа худалдав
    2016 оны 7 сарын 04
    Ростех болон Монголын Зэс Корпораци ХХК-иуд 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Орос-Монголын хамтарсан хоёр уул уурхайн компани (Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК)-иуд дахь Ростехийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг Монголын Зэс Корпораци ХХК-д худалдах гэрээнд гарын үсэг зурав.
    Хэлцэл нь бүрэн дуусгавар болж Ростех төлбөрөө хүлээн авлаа.
    Энэхүү хэлцэл нь Монгол, Оросын талуудын эрх ашигт бүрэн нийцтэй байхын зэрэгцээ зах зээлийн нөхцөлд суурилсан байна. Уг хэлцлийг хийхийн тулд хоёр компанийн 49 хувийг төлөөлөх хувьцааг зах зээлийн нөхцөл байдал, компаниудын хөрөнгийн чанар, цаашид хөгжүүлэх боломж зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр үнэлжээ. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлд олон улсын аудит, зөвлөхүүд хөндлөнгийн үнэлгээ өгсөн байна.
    Улс төрийн хувьд Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК дахь Оросын талын хувьцааг Монголын зэс корпораци ХХК-д худалдах ажиллагааны талаар ОХУ-ын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэрүүд гарсан бөгөөд корпорацийн түвшинд Ростехийн удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн шийдвэрүүд тус тус гарсан болно. Хэлцэл нь Орос, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтойн зэрэгцээ хоёр орны улс төрийн харилцааг улам илүү батжуулах нэгэн хөшүүрэг болох юм.
    Ростехийн хувьд дээрх компаниуд (Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК) дахь өөрийн эзэмшлийн 49 хувийг худалдан мөнгөжүүлэх шийдвэр нь корпорацийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх болон 2025 он хүртэлх корпорацийн хөгжлийн стратегийн хүрээнд хэрэгжүүлэх хэд хэдэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг төвлөрүүлэхэд оршино.
    Монголын Зэс Корпораци ХХК-ийн зөвлөхөөр олон улсын Скадден хууль зүйн фирм ажилласан бол Ростехийн хуулийн зөвлөхөөр Бэйкер энд М тус тус ажиллажээ.
    Ростехийн Ерөнхий захирал Сергей Чемезов: “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдах хэлцлийн гол суурь нь бид өөрийн уул уурхайн компаниудыг зөв удирдах, Ростехийн стратеги, төлөвлөлтөд нийцүүлэн өөр төрлийн хөрөнгөнд тохирсон менежментийг хэрэгжүүлэх юм. Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн 49 хувийг худалдсан нь өнөөгийн нөхцөлд хийсэн Ростехийн хамгийн том хэлцэл бөгөөд үүний дүнд манай компанийн төсөвт нэг дор хамгийн их бэлэн мөнгө орж ирсэн тохиолдол болов. Уул уурхайн компаниудын хувьцааг 100 хувь авснаар Монголын тал дээрх компаниудыг цаашид өөрсдийн корпорацийн стратегийн дагуу хөгжүүлэх боломж бүрдлээ. Бид энэхүү хэлцэл нь цаашид Монголын эдийн засагт хөрөнгө оруулалт хийх шинэ боломжуудыг нээсэн үйлдэл бөгөөд хоёр орны улс төрийн хамтын ажиллагааг илүү батжуулна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ростех нь цаашид Монголын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, литиум олборлолт, тээвэр ложистик болон бусад дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийж, өөрийн байр сууриа өргөжүүлэхэд бэлэн байна.
    Манай корпорацийн менежментийн бодлогын дагуу уг хоёр компанийн 49 хувийг удирдах ажлыг Ростех Бизнес Девелопмент хариуцан гүйцэтгэдэг байсан. Ростех Бизнес Девелопмент компани нь Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветметийн хувьцаа эзэмшигчийн хувиар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд өртөг, зардлыг бууруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, менежментийн зардлыг зөв хуваарилах болон компанийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх зэрэг хямралын эсрэг чиглэсэн олон арга хэмжээг авсан билээ” хэмээн тэмдэглэв.
    РТ Бизнес Хөгжил ХХК-ийн Гүйцэтгэх захирал Андрей Коробовын цохон тэмдэглэснээр “Ростех болон Монголын зэс корпорацийн хооронд зурсан гэрээ нь Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн хувьцааны үнэ цэнийг тогтоогоод зогсохгүй, Оросын талын хувьцаа эзэмшигч Ростехийн хөрөнгийг зах зээлийн түвшинд нийцүүлэн мөнгөжүүлсэн томоохон жишээ болов. Уг компаниудын санхүү, аж үйлдвэрийн чадавхыг сайжруулах зорилгоор РТ Бизнес Хөгжил ХХК-ийн санаачлан боловсруулсан стратеги, цогц арга хэмжээнүүд нь хувьцааг хоёр талын эрх ашигт нийцсэн нөхцөлийн дагуу худалдах боломжийг бүрдүүлсэн. Түүнээс гадна энэ хэлцэл нь аливаа хөрөнгийг зөв зохистой удирдаж хувьцаа эзэмшигчийн үр ашгийг нэмэгдүүлэх ажиллагааны жишээ болсны зэрэгцээ бусад олон салбарт аливаа хөрөнгийг худалдах, хувьчлахаас өмнө хэрэгжүүлж үнэ цэнийг нэмэгдүүлж болох арга хэмжээ болсныг тэмдэглэх хэрэгтэй. Энэхүү моделийг бусад хөрөнгүүдэд мөн ашиглаж болох бөгөөд ингэснээр корпораци нь өөрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан төсөл, хөтөлбөртөө санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломжийг олгох юм”.
    “Ростех улсын корпораци” нь иргэний болон цэргийн зориулалтаар өндөр технологи, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, үйлдвэрлэх, экспортлох зорилгоор анх 2007 онд байгуулагдсан. Тус корпораци нь нийт 663 аж ахуйн нэгжүүдээс бүрддэг. Тэдгээрийн 9 компани нь толгой компанийн хувиар цэрэг, аж үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа бөгөөд 6 компани нь иргэний зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарт үйл ажиллагаа явуулдаг бол 32 компани Ростехийн шууд удирдлагад байдаг. Ростехийн мэдлийн олны танил болсон брендүүдэд Автоваз, Камаз, Оросын Нисдэг тэрэг, VSMPO-AVISMA багтана. Ростехийн салбар компаниуд ОХУ-ын 60 бүс нутагт үйл ажиллагаагаа явуулж, 70 гаруй орон руу бүтээгдэхүүнээ экспортолж байна.
    “РТ Бизнес хөгжил” ХХК нь санхүү, аж үйлдвэрийн компани, төслүүдийг удирдан явуулахаар 2014 онд Ростехээс байгуулсан тусгай компани юм. РТ Бизнес хөгжил ХХК-ийг байгуулах гол шалтгаан нь Ростехийн гол үр ашигтай салбарт ажиллаж байгаа компаниудыг мэргэжлийн хөрөнгийн удирдлагаар хангах, олон төрлийн санхүүгийн хэрэгслийг ашиглах байв. РТ Бизнес хөгжил ХХК нь голлон инноваци, өндөр технологи (харилцаа холбоо, электроник, мэдээллийн технологи болон бусад аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл) болон бусад уламжлалт салбарт (ашигт малтмал, тээвэр ложистик, дэд бүтэц) ажилладаг. РТ Бизнес хөгжил ХХК нь РТ Глобал Ресурсис ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг бол Ростех нь РТ Бизнес хөгжил ХХК-ийн 100% хувьцааг тус тус эзэмшдэг.
    “Монголын Зэс Корпораци” ХХК нь Монгол Улсын дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани юм.
    “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь анх 1978 онд хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр байгуулагдсан. Эрдэнэт үйлдвэр нь Ази тив дэх хамгийн том зэс, молибден олборлох, боловсруулах үйлдвэр бөгөөд жилдээ 26 сая тонн хүдэр боловсруулж 530,000 тонн зэсийн баяжмал, 4,500 орчим тонн молибдены баяжмал үйлдвэрлдэг.
    “Монголросцветмет” ХХК нь анх 1973 онд хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр байгуулагдсан. Тус компани нь Бор-Өндөр сумын (12,000 орчим хүн амтай) гол аж ахуйн нэгж бөгөөд жонш, алт, төмрийн хүдэр олборлож, боловсруулах үйл ажиллагаа явуулдаг.

    2016 он


  • УЛС ТӨРИЙН ИХ ЭВДРЭЛ
    2016 оны 7 сарын 04
    Хэрэв “хар машин”-ы программ хангамж АН-ын мэдлээс гарч МАН-ын мэдэлд орсон бол яахав ? Хэрэв “хар машин”-ы программ хангамж МАН-тай хамтран АН-ыг сүйрүүлж буй Ц.Элбэгдоржид байсан бол юу болохов ? Энэ сонгуулийг Монголд биш, гадаадад дэглэсэн байвал яахав ? Мэдээж хэрэг аймшигтай савалгаа болно.
  • Ардчилсан намын “Үр могой” захиалгын ИХ ХУРЛЫГ амжилттай бүрдүүллээ
    2016 оны 6 сарын 30
    ...Ардчилсан намаас төрсөн “Үр могой” захиалгын УИХ-ыг бүрдүүлэх ажлаа гялалзтал хийлээ. Түүний дараа дараагийн улс төрийн алхамууд нь намаа биш улсаа живүүлэх вий гэсэн айдас л ар нуруугаар хүйт оргиулаад байна. АН-аас төрсөн “Үр могой” гэж...
  • Зуны өдрүүдийг ашиглан англи хэл сурч оюундаа хөрөнгө оруулаарай
    2016 оны 6 сарын 28
    “Сондор хилэн” төвийн захирал С.Төмөрбат:
    “ЗУНЫ ӨДРҮҮДИЙГ АШИГЛАН АНГЛИ ХЭЛ СУРЧ ОЮУНДАА ХӨРӨНГӨ ОРУУЛААРАЙ”
    Зуны дулаан урт өдрүүдийг ашиглан хэлний мэдлэгээ дээшлүүлж, ээлжийн амралт хүүхдийнхээ хичээлийн амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэх хүсэлтэй эцэг эхчүүдэд дуулгах сайхан мэдээ бидэнд байна. Сарын дотор англи хэлийг төвөггүй сургачихдаг С.Төмөрөө багшийн “Сондор хилэн” англи хэлний төвд бүтэн өдрийн ангийн сургалтаас гадна өглөө, оройн цагийн анхан, дунд шатны ярианы гээд бүх төрлийн ангиуд хичээллэж байгаа аж. Энэ тухай тодруулахаар “Сондор хилэн” төвийн захирал С.Төмөрбаттай ярилцсанаа хүргэе.
    -Танай сургалтын төвийн өглөөний анги их сонирхол татаж байна л даа. Энэ ангийнхаа талаар сонирхуулаач?
    -“Сондор хилэн” англи хэлний төвийн өглөөний анги эртэч, өглөөг үр бүтээлтэй өнгөрөөх хүсэлтэй ажил хэрэгч хүмүүст зориулагдсан анги. Ихэнх хүмүүс унтаж байхад өглөөний 06:15 -08:15 хоёр цагийг үр бүтээлтэй өнгөрөөж өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Өглөө хүний тархи сэргэг цээжлэх мэдрэмж өндөр байдаг учраас хэл сурахад их тохиромжтой цаг. Замын түгжрэл аливаа стресст өртөхгүй зуны дулаан сайхан цагийг ашиглаад үр бүтээлтэй өнгөрүүлэх хэрэгтэйг хүмүүс харьцангуй ойлгодог болсон байна. Тэр ч утгаараа өглөөний ангид суух хүсэлтэй хүн олон байна.
    -Тэгвэл “Vip” сургалт гэхээр ямар байх вэ?
    -“Vip” сургалт нь ганцаарчилсан сургалтын нэг төрөл. Танхимын сургалттай адилхан. Хэлний түвшингөөрөө ижил 4 хүнийг group болгоод түвшинг нь сар сараар ахиулах зорилготой сургалт юм. Миний хувьд 2006 оноос хойш бизнесийн болоод урлаг соёлын олны танил олон хүнд хичээл заасан. Тэдний ихэнх нь англи хэл сурч байгаагаа нууцлахыг хүсдэг. Тиймээс бид суралцагсадынхаа нууцыг чандлан хадгалж нууц хэвээр нь үлдээдэг. “Vip” сургалтын онцлог нь цөөхөн хүнтэй, тухтай орчинд , богино хугацаанд хэлтэй болох зорилготой хүмүүст зориулсан 120 цагийн хөтөлбөртэй.
    -“Vip” сургалтанд сууя гэвэл хэдээс хэдэн цагт хичээллэх вэ?
    -“Vip” сургалт долдугаар сарын 4-нөөс эхэлнэ. Оройн 18.30-аас 22.30 цаг хүртэл өдрийн зургаан цагаар сарын 120 цагийн хичээл орно .
    -Төлбөр ямар байх вэ?
    -“Vip” сургалт 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгний төлбөртэй. Харин ганцаарчилсан сургалт 900.000 /есөн зуун мянган/ төгрөгний төлбөртэй.
    -Ганцаарчилсан сургалт нь ямар онцлог давуу талтай вэ?
    -Мэдээж ганцаарчилсан сургалт нь ганцхан хүнд зориулагдана. Тухайн хүний хэлний түвшин ямар байна, цаашид аль түвшинд очих хүсэл зорилготой байгааг эхлээд судладаг. Тэгээд зөвхөн тэр хүнд тохирсон хөтөлбөр боловсруулан англи хэл заадгаараа онцлог юм. Тухайлбал би Ielts-ийн оноотой болмоор байна гэвэл: Хэлний түвшинг нь тогтоогоод Ielts-ийн оноонд хүрэхийн тулд хэдий хэр хугацааны ачаалал авах вэ гэсэн тооцоо судалгааг гаргаад хөтөлбөрөө боловсруулдаг. Эсвэл надад зөвхөн яриа хэрэгтэй байна гэвэл зөвхөн түүнд зориулсан ярианы хөтөлбөр боловсруулаад сургалт явуулдагаараа онцлог.
    -Танай сургалтын цагийн ангиудын хувиарыг харахад 16.30-22.30 хүртэл оройн цагийн хэд хэдэн сургалт байна. Суралцахыг хүссэн хүмүүст цагийн сонголт өргөн байгаа бололтой?
    -Тийм шүү. Цагийн сонголт их байгаа. Оройн цагийн сургалтууд 16.30-18.30 18.30-20.30 20.30 -22.30 гэсэн цагийн өргөн сонголттойгоор явагдаж байна. Оройн анги өдрийн гурван цагаар хичээллэнэ. Монгол багштай ярианы анги 16.30 -18.30 цагуудад хичээллэнэ. 18.30 -20.30 хооронд суурьтай анхан шатны анги хичээллэж байна. Суурьтай анхан шатны энэ ангид дүрмээ анхан шатнаас нь заагаад яриатай хослуулан ордог. Урьд нь англи хэл үзэж байсан ч мэддэг ч юм шиг, мэдэхгүй ч юм шиг хүмүүст тохирсон анги. Үсэг дуудлагаас бусдыг бүгдийг нь заана. Ажлынхаа заваар англи хэл сурах сонирхолтой цаг зав багатай хүмүүс энэ ангид суралцах боломжтой. Бүтэн өдрийн ангид 4 шатны сургалтыг нэг сард багтаадаг бол, цагийн ангид 4-5 сар явж байж 4 түвшиний мэдлэг олж авна. 16.30-18.30 ярианы анги. 18.30-20.30- аас суурьтай анхан шатны анги. 20.30-22.30 цагт бас суурьтай анхан шатны анги. Хэрвээ сургалцагсад маань хүсвэл 20.30-22.30 цагийн ангиа дунд шатны анги болгон хичээллэх боломжтой. Оройн цагаар суралцах хүсэлтэй хүмүүсийн түвшингээс хамаараад 18.30-20.30 суурьтай анхан, 20.30 -22.30 хүртэл дунд шатны сургалт эхэлж бас болно үг.
    - Ярианы ангийн хөтөлбөр ямар байх вэ?
    -Ярианы ангийн хөтөлбөр нь гадаадад аялж , амьдрах гэж байгаа хэлийг хөлөө болгох зорилготой хүмүүст зориулагдсан. Дорж гэдэг хүн гадаадад аялалаа гэж бодоход: Онгоцноос буугаад л гааль дээр ямар ямар үг хэллэгээр харилцах вэ, таксинд суугаад, зочид буудалдаа буугаад, дэлгүүр хэсэхэд ямар ямар үг хэллэг хэрэглэх вэ гээд бүгдийг заана. Энэ ангид онцлог нь дүрэм заахгүй. Үг хэллэг заагаад тэрийгээ жүжигчилсэн маягаар дадлагажуулж хичээлээ орно. Таксинд суулаа гэхэд хаашаа очихоо жолоочид юу гэж хэлэхээ, зочид буудалдаа очоод өрөөгөө хэрхэн захиалах вэ, хэд хоног байрлах вэ, дэлгүүрт ороод энэ хувцасыг авья, размер солиулмаар байна, баярласан талархсанаа, гомдсоноо юу гэж илэрхийлэх вэ гээд ер нь харилцааны бүх хэллэгүүдийг заана. Хүний амьдралын алхам тутамд тааралддаг ярианы үг хэллэгээр хөтөлбөрөө боловсруулж, монгол англи хэлний харилцан ярианы ном бичсэн. Нэг ёсондоо энэ ном хөтөч болно гэсэн үг. Гадагшаа явахад хэлний бэрхшээл үнэхээр хэцүү байдаг шүү дээ. Хаана суралцахаа мэдэхгүй байгаа хүмүүс энэ ангид сураад, дээр нь миний номыг бариад явахад алзахгүй дээ.
    -Таны ярианаас үзэхэд цагийн ангиудын сонголт их байгаа юу байна?
    -Тийм шүү. Анхан шатнаас эхлээд гүнзгий шат хүртэл бүх ангиуд цагийн өргөн сонголттойгоор хичээллэж байна. Нэг ёсондоо суралцагсдын нас бие сэтгэхүйн онцлог, хэлний түвшинд тохируулсан цагийн ангиуд юм. Хүүхдийн анги , өсвөр насны хүүхдийн анги, оюутан залуусын анги, насанд хүрэгчдийн анги гэж байгаа. Хүмүүсийн цаг заваас шалтгаалан цагийн хуваарь нь ч өөрчлөгдөх боломж бий.
    –Танай сургалтын төвийн орчин их сайхан юм. Сурахад орчин бас их чухал байх шүү?
    - Мэдээж сайн багш, шилдэг аргачлал, боловсронгуй хөтөлбөрөөс гадна тав тухтай сургалтын орчин их чухал. Улаанбаатар хотын А бүсэд орших, Энхтайвны гүүрний зүүн хойд талд, Сөүл рестораны баруун талд шинээр баригдсан 13 давхарын 6-н давхарт “Сондор хилэн” төв саяхан нүүж ирсэн. Шинэ байранд ороод суралцагсдынхаа цаг зав, түвшинд тааруулсан шинэ шинэ сургалтын хөтөлбөрүүд боловсруулж, суралцагсдаа хүлээж авахад бэлэн болоод байна.
    2016 оны зуны сургалтууд 07 сарын 04, 08 сарын 01 -нд эхлэнэ.

    БҮТЭН ӨДРИЙН АНГИУД

    1. Насанд хүрэгчдэд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
    2. Хүүхдүүдэд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
    3. Бүтэн өдрийн ангийг төгсөгчидөд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙ АНГИ


    ХҮҮХДИЙН АНГИУД

    1. Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан \12 – 17нас\
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
    2. Ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан \16-18 нас\
    ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАНД БЭЛТГЭХ АНГИ
    3. Бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-11 нас\
    АНХАН ШАТНЫ АНГИ
    4. Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \7-8 нас\
    АНХАН ШАТНЫ АНГИ
    5. Хувийн сургуулиудын бага ангийн хүүхдүүдэд зориулсан \8-9 нас\
    ДУНД ШАТНЫ АНГИ


    ЦАГИЙН АНГИУД

    1. Өглөөний анги 06.30-08.30 08.30-10.30
    2. Өдрийн анги 10.30-12.30 12.30-14.30 14.30-16.30
    3. Оройн цагийн анги 16.30-18.30 18.30-20.30 20.30-22.30


    ТУСГАЙ СУРГАЛТУУД

    1. VIP СУРГАЛТ
    2. БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    3. ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
    4. Монгол багштай ЯРИАНЫ АНГИ
    5. Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ
    6. ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
    7. ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
    8. БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
    9. МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТ


     Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)
     Утас: 9911-2414, 9999-2414, 99283293, 98103020.
     WEB: www.sondorkhilen.mn
     PAGE: http://www.facebook.com/Sondorkhilen English language center

    Зуны дулаан урт өдрүүдийг ашиглан хэлний мэдлэгээ дээшлүүлж, ээлжийн амралт хүүхдийнхээ хичээлийн амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэх хүсэлтэй эцэг эхчүүдэд дуулгах сайхан мэдээ бидэнд байна. Сарын дотор англи хэлийг төвөггүй сургачихдаг С.Төмөрөө багшийн “Сондор хилэн” англи хэлний төвд бүтэн өдрийн ангийн сургалтаас гадна өглөө, оройн цагийн анхан, дунд шатны ярианы гээд бүх төрлийн ангиуд хичээллэж байгаа аж. Энэ тухай тодруулахаар “Сондор хилэн” төвийн захирал С.Төмөрбаттай ярилцсанаа хүргэе.

  • Б.Чулуудай: Гэр хорооллын дахин төлөвлөлт, сайн хашаа төслийг зогсоох гэж тэд улайрч байна
    2016 оны 6 сарын 27
    Ний нуугүй хэлэхэд улс төрөөс болсон байх. Тэд бизнесийн байгууллага учраас улс төртэй хутгалдмааргүй байна гэсэн. “Чамтай ажиллахад маш их дарамт ирж байна. Энэ нь улс төрийн шинжтэй байна” гэдгийг тэр үед надад хэлж байсан. Бид ажлаа хурдан шуурхай, чанартай хийхийг урьтал болгож дангаараа төслөө үргэлжлүүлсэн. Үнэндээ ийм хүчтэй улстөржүүлнэ гэж би ч төсөөлөөгүй.
  • Хоёр алхам урагшлах уу, нэг алхам хойшлох уу?
    2016 оны 6 сарын 27
    ХОЁР АЛХАМ УРАГШЛАХ УУ, НЭГ АЛХАМ ХОЙШЛОХ УУ ?
    “Аливаа зүйлийг хийхийн тулд нис. Нисч чадахгүй бол гүй. Гүйж чадахгүй бол алх. Эцэст нь мөлхсөн ч хамаагүй ямагт урагшаа тэмүүл” гэж агуу уран илтгэгч, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг цогтой тэмцэгч, иргэний эрхийн төлөөх гарамгай зүтгэлтэн Мартин Лютер Кинг хэлсэн нь бий.
    Ямар ч зорилгогүй амьдардаг хүмүүс их мөрний усанд хөвөн одох өчүүхэн зомгол мэт. Амьдрал гэдэг ямагт урагш тэмүүлж, өөдөлж өгсөж, боловсрохын нэр. Тиймээс хүн бүхэн урагшаа тэмүүлж амьдардаг. Тэгвэл хот, дүүрэг, улс ялгаагүй урагшаагаа л зүтгэх ёстой.
    Урагшлах уу, ухрах уу. Аль замаар нь алхмаар байна вэ. Энэ асуултад иргэд эргэлзэхгүйгээр урагшлах замыг л сонгоно. Мэдээж хэн ч ухарч, хойшилж, урьдын муу муухайтайгаа зууралдахыг хүсэх билээ.
    Нэгэн жишээ
    Урьд нь би Хан-Уул дүүргийн гэр хороололд амьдардаг байлаа. Тэр үед хэдэн сар жилээр хогоо ачихгүй удах тохиолдол их. Ухамсар муутай иргэд нь үнс, нурмаа гудамжинд гаргаад асгачихна. Өвөлдөө угаадсан дээр нь халтирч унаад бэртэх үе ч гарна. Хавар нь угаасан үс үнсэнд дарагдаад ажилдаа очдог байв.
    Харин сүүлийн найман жилд дүүргийн маань G хороолол өдрөөс өдөрт өнгө засч, гэр хороололд амьдрах орчин улам бүр сайжирч байна. Гэр хороололд амьдардаг гэж хэлэхээсээ би ичихээ больсон. Ядахнаа л хашаа, гудамжны булан тохой дахь хур хог алга болж, хулгай, дээрмийн тоо буурсныг онцлууштай. Энэ бол дэвшил. Улс орон ухарч биш урагшилж байгаагийн нэгэн жишээ.
    Нэгэн жишээ
    Урин дулаан болохоор нийслэлчүүд тэр чигтээ Туул голоо бараадан сэрүүцэх нь бий. Өмнө нь Туул голд хивсээ аваачаад угаачихдаг, голын усанд машинаа угаах нь хэвийн үзэгдэл байв. Уусан идсэн, ундаа шилний лааз, хог цаасны тухай бүр ч ярилтгүй. Харин өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлсэн олон ажлын үр дүнд Хатан Туул мяралзан долгионтон урсч байна. Нийслэлийнхний амралт жуучлалын бүс болгосон Туул голын эрэг дагуух хур хог алга болж, иргэдийн тархин дахь “хур” хог ч бас үгүй болж байна. Цаашдаа нийслэлийн аялал жуучлал, амралт зугаалгын гол бүс болон хөгжинө гэдэгт итгэдэг.
    Нэгэн жишээ
    Урьд нь дүүргээсээ үйлчилгээ авахад үнэхээр хүндрэлтэй байлаа. Өдөржин дугаарлаж, ажлаа таслах үе ч олон. Харин өнөөдөр бид дүүргийнхээ үйлчилгээг хорооноосоо, дүүргийнхээ нэг цонхны үйлчилгээнээс эсвэл бүр нийслэлийн бараг бүх үйчлчилгээг Мишээл дэх Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээнээс нэг дороос авдаг болсон. Энэ нь иргэн бидний цагийг хэмнэхээс гадна эдийн засгийг ч хэмнэх болсон билээ.
    Нэгэн жишээ
    Хан-Уул дүүрэгт хамгийн олон аж ахуйн нэгж, үйлдвэр байрладаг. Тэр утгаараа зарим хайрга, дайрганы карьерын тоосжилт, жижиг дунд үйлдвэрүүд хаягдлаа Туул гол руу хаяж, олон тооны загас үхэж байсан явдал одоогоос найм, есөн жилийн өмнө гарч байсан. Харин аж ахуйн нэгжүүдтэй сүүлийн жилүүдэд Засаг даргын Тамгын газраас хатуу шаардлага тавьж ажилласны хүчинд шөнө оройн цагаар Туул гол дээр очиж хог хаях, Туулын ойр орчимоос хайрга, шороо ухах явдал байхгүй болсон. Энэ бол өнгөрсөн найман жилийн үр дүн.
    Эцэст нь иргэд, сонгогчдоос дахин асуухад ингээд урашлах уу, эсвэл ухрах уу. Хан-Уул дүүрэг гэхэд хөгжлийн хамгийн эмзэг хийгээд чухал үе дээрээ явж байгаа билээ. Тиймээс энэ дүүргийн иргэд, сонгогчдоос дахин асуухад ингээд урашлах уу, эсвэл ухрах уу. Хэрвээ сайхан амьдармаар байгаа бол алхам ч ухарч үл болно.
  • Зарлигаар цол олгодог наадамд засах зүйл олон байна
    2016 оны 6 сарын 27
    Нэгхэн сарын дараа наадам болно. Гэтэл наадам болохгүй юм шиг нам жим. Бөхчүүд нутаг нугынхаа нэр дэвшигчдийг даган, сонгуульд “барилдаж” байна. Зургадугаар сар талдаа орчихоод байхад галд гарч, бэлтгэл сургуулилтад биеэ нухлуулсан хүн бараг алга. Нэг нэр дэвшигч дор хаяж нэг бөхөөр сүр бараа хийж явахыг хүссэн нь монголчууд бөх хүнд аашны мууг үзүүлдэггүйтэй ч холбоотой байх. Гэхдээ тэдэнтэй, тэдэнгүй сонгууль болдгоороо болж, наадам ирдгээрээ ирнэ.
  • Ийм хүмүүст Их хуралд сонгогдох эрх байгаа гэж үү?
    2016 оны 6 сарын 27
    ...Төрийн тусгай хамгаалалтын ажилтнуудад ч хариуцлага тооцох ёстой. Тэд ажилдаа ингэж хариуцлагагүй хандаж таарахгүй. Хуульд зааснаар бол халдашгүй дархан эрхтэй УИХ-ын гишүүн байна уу, жирийн иргэн байна уу архи үнэртүүүлсэн л бол Төрийн ордонд байлгах нь байтугай ойртуулах ч ёсгүй. Гэтэл УИХ-ын гишүүний өрөөнд нэг бус гишүүн архидаж байгааг мэдээгүй байна гэж байх уу?...
  • Б.Наминчимэд: Надад улстөрд орох 8 шалтгаан байна
    2016 оны 6 сарын 25
    ***Баасангийн НАМИНЧИМЭД МИНИЙ
    УЛС ТӨРД ОРЖ БУЙН 8 ШАЛТГААН***
    Өнөөдөр бид Монголоо нэхэл хатуутай нэхэх цаг болсон. Ийн нэхэх хэд хэдэн учир шалтгаан байна.
    1. Бид Монгол өв соёлоо, зан уламжлалаа нэхэх цаг болжээ. Мөнгө хөрөнгөнөөс өөр үзэл санаа, итгэл үнэмшил, үнэт зүйлгүй болсон манай үндэстний нүцгэрч үлдсэн оюун санаан дээр харийн элдэв бусын шашин соёлын хог ирж шавлаа. Монголоо сайн мэдэхгүй атлаа харийг шүтэн бишэрдэг болж байна. Харахад зүс царай нь монгол боловч дотоод мөн чанараараа монгол биш болж байна. Мөн чанараа алдвал бид үндэстэн биш болно. Өнөөдөр бид мөн чанараа нэхэх цаг болсон.
    2. Монгол төрөө нэхэх цаг болсон. Үндэстнийхээ эрх ашгийг эрхэмлэдэг биш, харин харийн дохио зангаагаар хөдөлдөг, цөөнх санхүү-улс төрийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг төртэй болсон. Бид харьжсан төрийг зайлуулж, монгол төрөө нэхэх цаг болжээ.
    3. Бид хөгжил дэвшлээ нэхэх цаг болсон. 26 жил боллоо. Хүний бүхэл бүтэн нэг үе өнгөрлөө. Бид хүссэн, зорьсноороо хөгжиж чадсангүй. 20-хон жилийн дотор улс хэрхэн хөгжидгийг бид Солонгос, Сингапур зэрэг улсын жишээнээс харж байгаа. 26 жилийн өмнө бидэнтэй нэг гараанаас эхэлсэн Казахстан хэрхэн өөрчлөгдсөнийг бид мэднэ. Астанад очсон хүн Улаанбаатартайгаа харьцуулж хараад бид чинь яачихаа вэ хэмээн өөрсөддөө гомдож гол горойхоор байгаа.
    4. Бид бүтээлч чадвараа нэхэх цаг болсон. Өнөөдөр Монголчууд бид баялаг бүтээгч биш хэрэглэгчид болж хувирсан. Хэрэглэгч ард түмэн хөгжиж дэвшдэггүй. Бид 1 кг зэсээ 4 доллараар зардаг бол Герман улс 1 кг зэсийг микро систем, чипс болгоод 40 000 доллараар зарж байна. Бидний орлогынхоо 71 хувийг баялгаа ухаж гарган зараад олдог бол Герман улс орлогынхоо 70 хувийг оюуны патентаасаа бүрдүүлж байна. Бид бүтээлч чадвараа нэхэх цаг болсон.
    5. Бид тусгаар тогтнолоо нэхэх цаг болсон. Хил хязгаартай төдийгөөр ТТ баталгааждаггүй. Хамгийн түрүүнд бидний Эдийн засгийн Тусгаат тогтнол баталгаагүй байна. Өргөн хэрэглээний бараагаараа Хятадаас 86 хувь хараат, бензин шатахуунаараа Оросоос 98 хувь хараат. Хуучин Соц үед Москвад найтаахад Монголд ханиад хүрдэг байсан бол өнөөдөр Москва, Бээжинд найтаахад Монголд цусан хатгаа авах хэмжээнд хүртлээ бидний эдийн засгийн тусгаар тогтнол эмзэг болчихсон.
    6. Бид бүтэн цул улс үндэстнээ нэхэх цаг болсон. Нийгмийн ялгарал туйлдаа хүрлээ. Хүн амын маань 21.6 хувь нь үгээгүй ядуурсан, 42 хувь нь ядуурлын ирмэг дээр айдас хүйдэстэй дэнжигнэж байхад 3-хан хувь нь дэлхийн баячуудын эгнээнд шилжсэн. Дээдэс нь доодсоо ”Залхуу арчаагүй, тэнэгтээ ядуурсан” гэж нохойноос дор үздэг, доодос нь дээдсээ ”Бидний хүнд амьдралын шалтгаан эдэнд бий” гэж жигшдэг болсон. Нэгнээ хүлээн зөвшөөрч чадахгүй зөрчилт ангит нийгэм бий болсон. Бид бүтэн цул үндэстнээ нэхэх цаг болсон.
    7. Бид эв нэгдлээ нэхэх цаг болсон. Эрх баригч улс төр-санхүүгийн бүлэглэлүүд маань ард түмнээ турхиран улс төржүүлж, жалгандаа багтахгүй болтол нь талцуулж, хувааж байна. Эв нэгдэлгүй болохоороо бид бусдын тугын дор бөхийдөг. Өнөөдөр бид өөр хоорондоо талцаж хэмлэлдсээр хөгжлийн хамаг нөөц чадамжаа шавхлаа. Тэгээд зогсохгүй өр зээлд гавлуулан гинжлүүлж, тэр гинжнийхээ нэг үзүүрийг улс дамнасан санхүүгийн бүлэглэлүүдийн гарт атгуулчихсан сууж байна.
    Бид эв нэгдлээ нэхэх цаг болсон.
    8. Бид эрүүл саруул ухаанаа нэхэх цаг болсон. Бид зөв шударга нэгнээ, үнэн зөвийг ярьж буй, хэрэгтэй хууль, төсөл, хөтөлбөр, санал санаачилга дэвшүүлж буй нэгнээ хэний ямар намынх байхаас үл хамааран тал талаасаа түрхрэн дэмжих эрүүл саруул ухаанаа алдаж, зөвхөн өөрийн намынх нь, бүлэглэлийнх нь биш бол ямар ч сайхан санаачилгыг татан нурааж, ямар ч зөв хүний нүүр өөд адгийн муухай угаадас цацдаг болсон. Бид үндэснийхээ эрх ашгийн дээр нам бүлэглэлийнхээ эрх ашгийг залдаг тийм солиотой зарчимтай болсон.
    Бид эрүүл ухаанаа нэхэх цаг болсон.
    .
    Чухам ийм олон нэхэх зүйл байгаа учраас л би улс төрд орж байна. Хойш ухардаг, хувиа боддог цаг байхгүй болсон. Яагаад гэвэл бид дахиад ийм бодлогогүй төр, дампуурсан улс төр, зарчимгүй явдалтайгаар хэдэн жил болбол засаж залруулахад нэн хүнд байдалд гулсаж мэдэхээр байна.
    Би 3 хүүхэдтэй. Хожмын өдөр үр хүүхэд маань надаас ”Таны, та нарын үед улс орон маань элгээрээ хэвтсэн юм билээ шүү дээ. Та нар яагаад хий хоосон үглэж шүүмжлэхээс өөр юу ч хийгээгүй юм бэ? Яагаад үр хүүхэд бидэнтэй ийм хүнд хэцүү амьдрал, хөгжил дэвшилгүй улс орныг өвлүүлсэн юм бэ?” гэж асуух вий гэдгээс эмзэглэж байна.
    Тиймээс л би УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа болно. Ачаа үүрэх ёстой бол үүрэх цаг нь ирсэн. Би одоо 48 настай. хар бор хатуу хүнд амьдрал ч туулсан, улс төрийн ч ажил хийлээ. Төрийн албанд удирдах ажлыг чамгүй хугацаанд хашиж туршлага хураав. Дэлхийг бөөрөөр нь хэдэнтээ тойров.
    Өнөөдөр хэрвээ би, бид зүтгэхгүй бол бидний өмнөөс хэн зүтгэх бол хэмээн хүлээж суудаг цаг биш. Энэ харанхуйг хэн нэг нь гэрэлтүүлчихдэг болоосой хэмээн гасалж сууж цаг биш.
    Зүтгэх ёстой цаг нь ирсэн бол зүтгэе. Зүтгэх зүтгэхдээ бүр хүнд араандаа хийгээд зүтгэх цаг болжээ гэж би бодож итгэж байна.
    Чухам иймээс л би УИХ-д нэр дэвшиж байгаа болно.
    Б.Наминчимэд
  • Био комбинатын там шиг замыг мартжээ
    2016 оны 6 сарын 25
    Анх 1972 онд Нисэхийн товчооноос Биокомбинат хүртлэх авто зам тавьж, харин Биокомбинатаас Шувуун фабрик хүртэлх авто замыг 1985-1987 онд барьж ашиглалтанд оруулсан бөгөөд түүнээс хойш ганц удаа ч их засвар хийгээгүй Ардчилсан намтай “золгож”. Харин Ардчилсан нам Засгийн эрхэнд гарч, Хан-Уулд ардчилалын залуу удирдах болсноор иргэдийн болон нийслэлийн дарга нарын толгойны өвчин байсан Биокомбинатын замыг шинэчилж гоёсон нь энэ юм.
  • Та ямар энергитэй хүн бэ?
    2016 оны 6 сарын 25
    Энерги гэдэг нь амьдрал хөдөлгөөнийг үүсгэгч хүч юм. Орчлон хорвоо ба түүндорших бүх зүйл энергитэй байдаг. Бодис эд эс, атом молекул бүр энергитэй. Амьд бүхэн амьсгалж, хооллож, хөдлөж, гаднах ертөнцтэй болон байгальтай шууд харьцдаг бол амьгүй болон хөдөлгөөнгүй оршидог бүхэн нь өөрийн гэсэн дотоод бүтэцийн энергээр байгальтай харьцаж байдаг. Хүн гэдэг бол зөвхөн нүдэнд үзэгдэх мах бодь төдий биш юм. Эд эрхтэн хоорондоо энергийн урсгалаар холбогддог. Эрүүл биед амьралыг тэтгэгч энерги чөлөөтэй урсаж амьдрах хүчийг өгдөг. Юу юунаас илүү нэгэн чухал үзэгдэл бол хүмүүсийн хоорондын био энергийн солилцоо юм. Хүмүүс бид бие биенээ илж таалах, зодож цохих, гар барих зэрэг физих үйлдэл хийгээгүй био энергийн солилцоонд байнга орж байдаг. Энергийн энэхүү солилцоо нь хүнд байгалиас хайралсан асар их давуу тал, нөөц бололцоо юм. Энэ нь бүхнийг удирдах эзэмдэх боломжийг олгож байна. Харааны хүчээр нөгөө хүний энергийн биеийг эвдэх, эсвэл зайнаас энергийн хүчээр эмчлэн эдгэрүүлэх нь энергийн амьдрал дахь илэрэл юм. Харин хүн өөрийнхөө энергийн тухай мэдсэнээр өөрөө өөрийгөө өөрчилөх, мөн чанараа ойлгох боломжтой болох юм.

    Та аль энергийн ангилалд хамрагдах вэ?

    Эрчим хүч шимэгчид

    Бидний ойр дотны хүмүүс, хамаатнууд, найз нөхөд маань энергийн шимэгчид болдог. Тэднээс салахад мэдээж амаргүй. Зарим тохиолдолд тэднийг таны энергийг сорж дуустал нь хүлээхээс өөр арга замгүй байдаг.Тэднээс хамгаалахын тулд өөрийн оюун ухамсрын хөгжилд илүү анхаарч, муу муухай бүхнээс зайлсхийж, нэн түрүүнд бусдыг хайрлаж, уучилж сурах ёстой. Бусдад үргэлж гомдож, муудаж явсан хүн хамгаалах хүчээ алдаж, био талбай нь сийрэгждэг.

    Өөрийн энергийг идэгчид

    Энэ бол маш сонин төрөл зүйл. Тэд нууцлаг, хязгаарлагдмал хүмүүс. Хэрэгцээтэй үед энергийн хамгаалалт гаргаж, өөрийн дотоод энергийг зөв, ухаалаг хуваарилж чадна. Ихэнх тохиолдолд тэдний энерги нь тодорхой нэг газарт чиглэж, тэндээ “идэгддэг” ба ингэснээр сөрөг агуулгатай болон хувирдаг. Хүнд дурлаад, сэтгэлээ илчилж чадахгүй шаналагсдын ихэнх нь ийн өөрийгөө идэгч болон хувирдаг. Хөндлөнгийн сөрөг нөлөөлөлд автсан “өөрийгөө идэгчид” энэ сөрөг мэдээллийг удаан хугацаанд өөртөө хадгалдаг. Тэгээд байнга энэ мэдээллээ сэргээн санаж, өнгөрсөн явдлыг эргэн харж шаналсаар байдаг. “Өөрийгөө идэгчид”-ийн хувьд нэн тэргүүнд байгальтай энергийн солилцоонд орж сурах чухал. Үүнээс гадна мөн биеийн хүчний дасгал хийж, гэрийн тэжээмэл амьтадтай харьцаж, ой модон дунд зугаалж, усан угаал үйлдэх хэрэгтэй.

    Энергийн “хоосон сав”

    Нийтлэг шинж бол оюун ухаан, ухамсрын дорд хөгжил юм, Тэд бусдад эрчимээ өгч мэддэггүй, тэгсэн атлаа өөрсдөө бас хаанаас авахаа мэддэггүй. Тэдэнд био энергийн солилцоо гэж бараг байдаггүй. Тэд амьдралын энергээ ихэвчлэн идэж ууж, эсвэл өөрт нь байхгүй эд юмсыг шунан харж нөхдөг. Тэдэнтэй харьцахыг хэн ч хүсдэггүй, Яриа нь бүдүүн баргийн, бодол санаа нь гэнэн мунхаг байдгаас гадна хөндлөнгөөс харахад эсвэл хэт хойрго, эсвэл хэт хөдөлгөөнтэй хүний дүртэй. Хойрго гэдэг нь эрчим хүчээ алдахгүйг хичээдэгтэй нь, харин хөдөлгөөнтэй гэдэг нь энергийн алдагдлаа ямар нэгэн жижиг үйл хөдлөлөөр нөхөх гэсэн эрмэлзлэлтэй нь холбоотой. Гэхдээ л тэднийг хайрлах хэрэгтэй. Тэдэнд хөндлөнгөөс анхаарч, халамжилсан илрэл болгоныг талархан хүлээж авдаг тул чин сэтгэлээсээ хайрласан хүн тэдний хоосон савыг “дүүргэж” чадна.

    Энергийн зуучлагчид

    Тэд маш их илэн далангүй, итгэлтэй хүмүүс. Эерэг эрчмийг хүлээн авах чадвар сайтай. Харин сөрөг нөлөөллийг эсэргүүцэхдээ муу. Ямар ч энерги тэднийг нэвтлэн гарахдаа мөн чанараа өөрчилдөггүй. Эрчим хүчний зуучлагчид нь баяр баясгалан, амьдралын сайн сайхныг харамгүй хуваалцдаг ба ингэхдээ энэ эрчмийг яаж авснаа, тухайлбал гэнэт толгой дээр нь унаад ирсэн үү, эсвэл өөрийн хөдөлмөрөөр бий болгосон уу гэдгийг ер эрэгцүүлдэггүй. Тэдэнд байдаг нэгэн чухал шинж бол түүнд ирээд, дараа нь өөр хүн дамжуулагдсан энерги мэдээллийн оронгоо өөрчлөлгүй хадгалсаар байдаг. Тиймээс ихэнх зуучлагч нь бусдын хувьд хэтэрхий шулуухан буюу хүүхэд шиг томоогүй гэх сэтгэгдлийг төрүүлдэг.

    Энергээ гээгчид

    Тэд ихэвчлэн хэрэгт дурламтгай хүмүүс байдаг болохоор илүү үгэнд дурлан, эсвэл өөрт хамаагүй зүйлд хошуу дүрж, бусдыг уурлуулан бухимдуулж, өөрсдөө эвгүй байдалд ордог. Энергээ гээгчид нь энергийн вампируудад биеэ цэнэглэх сайхан боломжийг олгоно. Тэд өөрийгөө ухамсартайгаар хамгаалж чаддаггүй. Гэсэн ч тэдэнд далд ухамсрын хамгаалалт бий. Тиймээс тэд зарим нөхцөл байдалд энергийг хангалттай авч чаддаг. Залхуу хүмүүсийг энэ төрөлд хамруулдаг. Бид цаг хугацааг дэмий үрж алдсанаар энергээ ч мөн алдаж, өөрийн чадавхи чансааг муутгана. Тиймээс энергийн цоорхойд орохгүйн тулд энгийн физик үйлдлүүдийг хийхийг нэн түрүүнд оролдох ёстой.

    www.budda.mn
  • 1072 ширхэг хувьцааг иргэдэд хэрхэн эзэмшүүлж байгаа вэ?
    2016 оны 6 сарын 25
    “Эрдэнэс тавантолгой” ХК-тай холбоотой гаргасан Монгол улсын Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд болон хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг хэрхэн хийдэг, ямар ямар зүйлсийг анхаарах шаардлагатай зэрэг мэдээллийг та дэлгэрэнгүй холбоос дээр дарж авна уу.

    Монгол улсын нийт иргэдэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн энгийн хувьцааг эзэмшүүлэхээр болсон. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Засгийн газраас доорхи тогтоол, шийдвэрүүд гаргасан. Үүнд:

    2011/03/31-ны өдрийн №98 дугаар тогтоол: Монгол улсын иргэдэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшүүлэх тухай
    2012/04/11-ны өдрийн №116 дугаар тогтоол: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжүүдэд худалдахтай холбоотой авах зарим арга хэмжээний тухай
    2012/05/30-ны өдрийн №181 дүгээр тогтоол: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааны тухай, нэрлэсэн үнэ, бичилт хийх, бутархай хувьцаа, хувьцааны төлбөр төвлөрүүлэх асуудал
    2012/06/13-ны хурлын №35 дугаар тэмдэглэл: Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамнаас иргэдийн жагсаалт хүргүүлэх, сурталчлах
    2012/06/13-ны өдрийн №201 дүгээр тогтоол: ““Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах, иргэдэд хувьцааг эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам” батлах тухай
    2015/04/20-ны өдрийн №151 дугаар тогтоол: Хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн талаар авах арга хэмжээний тухай

    Засгийн газрын тогтоолын дагуу манай компани нь Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол улсын нийт иргэдийн жагсаалт, Нийгмийн Халамж Үйлчилгээний Ерөнхий Газраас “Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн иргэд”-ийн жагсаалтыг тухай бүр хүлээн авч “Эрдэсэн тавантолгой” ХК-ийн хувьцааны бүртгэлийг хийж байна.

    Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн иргэд гэдэгт:

    2011 онд оюутны сургалтын төлбөр
    2012 онд оюутны сургалтын төлбөр
    2011 онд эрүүл мэндийн даатгал
    Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг хэлбэрээр тус тус хүртсэн иргэд хамаарагдана.

    Анхаарах зүйлс

    2011/03/31-ны өдрийн №98 дугаар тогтоолын дагуу уг өдөр болон түүнээс өмнө төрсөн Монгол улсын иргэд 536 ширхэг эзэмших эрхтэй.
    2012/04/11-ний өдрийн №116 тогтоолын дагуу уг өдөр болон түүнээс өмнө төрсөн иргэд 1072 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй.
    2011/04/01 – 2012/04/11-ны хооронд Монгол улсын харъяатаас гарсан болон нас барсан иргэн нэмж 536 ширхэг хувьцаа эзэмшүүлэхгүй бөгөөд зөвхөн 536 ширхэг хувьцаа эзэмшинэ.
    Хишиг хувь хүртсэн иргэдийн хувьд 1072 ширхэг хувьцааг 1 сая төгрөгтэй дүйцүүлсэн.

    Хувьцааны бодолтыг хэрхэн хийх вэ? /Жишээ/

    Иргэн Дорж 2011 онд эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн. 8040 төгрөгт ногдох хувьцаа:
    (1072*8040) / 1000000 = 8.61888 ≈ 9

    Доржийн эзэмших хувьцаа: 1072 – 9 = 1063

    Оюутан Бат 2011 сургалтын төлбөр хэлбэрээр 500000, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөг нийт 508040 төгрөгийн хишиг хувь хүртсэн байна. 508040 төгрөгт ногдох хувьцаа:
    (1072*508040) / 1000000 = 544.618 ≈ 545

    Оюутан Батын эзэмших хувьцаа: 1072 – 545 = 527

    Оюутан Сүрэн 2012 сургалтын төлбөр хэлбэрээр 491960 төгрөгийн хишиг хувь хүртсэн байна. 491960 төгрөгт ногдох хувьцаа:
    (1072*491960) / 1000000 = 527.3811 ≈ 528

    Оюутан Сүрэн эзэмших хувьцаа: 1072 – 528 = 544

    Иргэн Д 2012/03/18 өдөр нас барсан /Монгол улсын харъяатаас гарсан/ бол:

    Иргэн Д –ийн эзэмших хувьцаа: 536

    Иргэн та “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч эсэхээ шалгахыг хүсвэл https://net.schcd.mn/registration хаягаар орж өөрийн регистрийн дугаарыг крилл үсгээр шивж оруулан шалгах боломжтой.
  • Идэр насныханд итгэл хүлээлгэе
    2016 оны 6 сарын 24
    ИДЭР НАСНЫХАНД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЕ
    УИХ-ын 2016 оны сонгууль болоход ердөө тавхан хоног үлджээ. Парламентын найм дахь удаагийн сонгуульд нийтдээ 497 хүн нэр дэвшсэнээс хамгийн залуу нь 29-тэй, хамгийн ахмад нь жаран насыг хэдийнэ зооглочихоод байгаа билээ.
    Дуучин, бөх, жүжигчин, бизнесмен, яруу найрагч, хөтлөгч гээд янз бүрийн нөхдүүд дунд ялгарах залуус бий.
    Тэд хорьж болдоггүй хорин настай хонгор залуус биш. Тэд төрдөө хийсэн ажилтай, түмэндээ танигдсан улстөрчид. Тэд ид хийж бүтээх насандаа яваа идэр залуус. Тэд хөдөлмөрийн амт, хөгжлийн үнэ цэнийг ойлгох далаад оныхон. Тэд харин хэн бэ гэж үү?
    Монголын улс төрд өөр, өөрийн өнгөөр тодорч яваа таван залуу бий. УИХ-ын гишүүн Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нарыг нэрлэж болно.
    Л.Гантөмөр
    Монголын боловсролын салбарт хийж буй түүний шинэчлэлийн эцсийн зорилго бол монгол мэдлэгийг экспортлох. Мэдлэгийн эдийн засгийн тухай түүний гаргаж ирсэн шинэ томъёолол хоёр толгойг биш, оюунлиг толгойгоо ухаж” хөгжих. Тиймээс эхлүүлсэн ажлаа дуусгах үүргийг идэр насныханд үүрүүлмээр байна.
    Ж.Ганхуяг
    Төрийн бэлтгэгдсэн залуу боловсон хүчин. Хан-Уул дүүргийг найман жил удирдсан гэх ганц тодотгол түүнийг төрийн хүн болсныг харуулах эхний нотолгоо. Дүүргээ хөгжүүлж, иргэдээ сайхан амьдруулахын тулд Ж.Ганхуяг өнгөрсөн найман жил зүтгэсэн, чадсан. Тэр хийсэн бүтээсэн. Харин одоо түүнийг зөвхөн дүүрэгт ашиглах бус төрд ашиглах цаг болсон гэж хэлэхэд буруудахгүй. Төрийн ажилд мэргэшиж, иргэдийн жаргал зовлонг сайн мэдэх түүнийг сайн парламентч болно гэхэд эргэлзэхгүй байна.
    Х.Тэмүүжин
    Хүнд суртал, авлига хээль хахууль идэгдсэн хуулийн салбарын салхивчийг нээж, энэ салбарт эхлүүлсэн шинэчлэлийн эцсийн зорилго нь хүний эрхийг дээдэлдсэн иргэншсэн нийгмийг байгуулах. “Номыг нь уншиж, ногоотой шөлийг нь уусан”, УИХ дахь хуруу дарам цөөхөн хуульчдийн нэг. Хийсэн зүйлтэй түүнд хийх ажил бас зөндөө үлдсэн.
    Тиймээс далаад оныхны цаг иржээ. Тэдэнд итгэл хүлээлгэж, ачааны хүндийг үүрүүлж, тэднээр ажлын ихийг хийлгэмээр байна. Боловсрол, хууль эрх зүйн орчин, эдийн засаг гээд тэдэнд хийх ажил их. Бидэнд алдах эрх, тэдэнд амрах эрх ЦАГ алга.

  • Т.Энхсайхан: Эмээгийнхээ өвдөгнөөс гурвантаа адис авч уужирлаа
    2016 оны 6 сарын 24
    Т.ЭНХСАЙХАН: ЭМЭЭГИЙНХЭЭ ӨВДӨГНӨӨС ГУРВАНТАА АДИС АВЧ УУЖИРЛАА
    -Би энэ хорвоод сайхан амьдрах гэж мэндэлсэн болохоос хир булингартай хутгалдах гэж ирээгүй-
    Т.Энхсайхан бол Японы алдарт Мейжигийн их сургуулийг эдийн засаг, санхүүч мэргэжлээр төгссөн Монголын хамгийн анхны оюутан. “Фүжи холдинг” хэмээх Монголоо тэргүүлэгч компанийг үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл амжилттай эрхэлж буй бизнесмен. Түүгээр ч барахгүй төр барилцах үйлсэд ханцуй шамлахаар олон аавын хүүгээс шигшигдсэн улс төрч. Харин дотоод сэтгэлдээ эмээгийн эрх танхил охин...
    ТОГООН ЧИНЭЭ ГЭДЭСТЭЙ ХЭРНЭЭ Л ӨВЛИЙН ХҮЙТЭНД 13 ДАВХАР ШИЛЭН БАРИЛГЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЖ БАЙЛАА
    -Та түрүүн “Би хүссэнээ хийж түүнээсээ аз жаргалыг мэдэрдэг. Надад түүнээс өөр шунах зүйл үгүй” гэж ярьж байсан?
    -Би байгаадаа сэтгэл хангалуун хүн. Өнөөдөр надад хийх ажил, гэр бүл минь байна. Ажилдаа үргэлж дурладаг учраас аз жаргалыг алхам тутамдаа мэдэрдэг. Нөгөө талаас би үргэлж аливааг тунгаан бодох дуртай. Их ярих дургүй. Ерөнхийлөөд хэлбэл би их азтай хүн...
    -Азтай гэдэг нь?
    -Яагаад ч юм ажил үйлс минь бүтээд л байдаг. Зам мөрийг минь түшээд байдаг ч юм уу, удмаас надад хайрласан ухаан байдгаас ч тэр үү амжилт байнга тосдог.
    -Таны бодлоор хүн бүхэнд аз тохиодог болов уу. Хүмүүс амьдралдаа тэр бүр сэтгэл хангалуун байж чаддаггүй шүү дээ?
    -Аз байдаг. Гэхдээ аз нь гийж явдаг хүмүүс түүнийгээ өөрийн оюун санаагаар далладаг байх. Нөгөө талаас хөдөлж л байгаа тохиолдолд үр шимээ заавал хүртдэг. Миний хувьд хүүхдээ гэдсэндээ тээж байсан ч, төрүүлээд гэртээ харсан ч ажил минь явж л байдаг. Тогоон чинээ гэдэстэй чөвлийн хүйтэнд 13 давхар шилэн барилгыг ашиглалтад оруулаад зогсож байсан. Мэдээж төрснийхөө дараа 20 орчим хоногийг үрдээ бүрэн зориулна. Угаас зүгээр сууж чаддаггүй хүн чинь тэр өдрүүдэд л ажлаас өөрийгөө түр чөлөөлдөг.
    -Хүүхдээ 20 хоног харчихаад л ажилдаа орчих уу?
    -Тийм ээ...
    -Арай дэндүү ажилладаг юм биш үү?
    -Цагийг дэмий үрэх нь надад дэндүү харамсалтай санагддаг. Өөрөөр хэлбэл огтхон ч зүгээр сууж чаддаггүй.
    -Энэ хөдөлмөрч чанар хаанаас эхтэй вэ?
    -1990-ээд оны үед хүн бүхний амьдрал хэцүү байлаа шүү дээ. Миний хувьд сурлага сайтай учраас ОХУ-д хуваарь авна гэдэгтээ бүрэн итгэлтэй байв. Гэтэл тэр жил хуваарь ирээгүй учраас урам ихээр хугарсан. Бусдын адил гахай зөөж бизнес эрхлэх хүсэлтэй байсан ч жаахан учраас чадаагүй. Амьдрал үнэхээр хүнд байлаа. Бие биенийхээ хувцсыг сэлгэж, оёж нөхөөд л өмсөнө. Өөрөө 39 размерийн гутал өмсдөг хэрнээ эгчийнхээ 37 размерийн ганган гутлыг чихэж углана. Тиймээс би өндөр боловсрол эзэмшихгүй л бол болохгүй гэж бодно. Үргэлж толгой ажиллаж, сэтгэж байдаг учраас чадна гэдэгтээ эргэлзээгүй. Чадсаар ч ирсэн. Тэгээд юун түрүүнд найзуудтайгаа хамтраад хамгийн анх дуу бичлэгийн студи бүхий компаниа байгуулсан. Тэгсэн бизнес маш амжилттай явж эхэлсэн. Хөдөлбөл хөлс гэдгийг тухайн үед хамгийн ихээр мэдэрсэн. Эмээ минь намайг өсгөсөн. Амьдралын ухаан, суурь хүмүүжлээ эмээгээсээ авсан. Миний эмээ одоо 100 настай. Сая өвдөгнөөс адис авч гурван удаа мөргөчихөөд гарч ирлээ. Сонгуулийн ажил гээд гэртээ олон хоног үзэгдээгүй учраас адис авч уужирлаа. Маш их саначихсан байна... Маргааш сонгуулийн ажлаар 10 гаруй хоног эмээгээсээ хол аян замд гарна. /Уйлав/ Чамтай ярилцлага хийхээс өмнө би эмээтэйгээ дөнгөж уулзсан болохоор сэтгэл санаа тогтож өгөхгүй байлаа.
    “ОХИНЫГ МИНЬ НУТГИЙН УУЛ УС, ТЭНГЭР ХАНГАЙ НЬ ТҮШЭЭСЭЙ” ГЭЭД ЭМЭЭ МИНЬ ӨДӨР ШӨНӨГҮЙ ЗАЛБИРЧ СУУГАА
    -Гарыг нь ганзаганд хүргэсэн эмээтэйгээ өдий насалтлаа хамт байна гэдэг хэн бүхэнд тохиохгүй хувь байх аа?
    -Тийм шүү. Намайг зодох үедээ зодож, аргадах үедээ аргадаж өсгөсөн. Хамаг амьдралаа надад зориулчихсан байна. Бид хоёр чинь хоёр биенээ тордож тойглож явсаар байгаад нэг нь 100 нас нөгөөх нь гэр бүл төдийгүй бусдын сайн сайхны төлөө хөдөлж чадах хэмжээнд хүрсэн байна. Энэ бол бидний бүтээж босгосон амьдрал, амжилт. “Муу охиноо сургуульд орохыг нь үзэх юмсан” гэдэг байж билээ. Дараа нь сургууль төгсөхийг нь харчихвал ч... гэж ярина. Тэгээд цааш ахиулж дээд сургууль дүүргэхийг нь үзэх юмсан гэж явсаар өнөөг хүрсэн байна. Улсын их хуралд нэр дэвшсэнийг сонсоноос хойш “Охиныг минь нутгийн уул ус, тэнгэр хангай нь түшээсэй” гээд өдөр шөнөгүй л залбирч суугаа.
    -Эмээдээ зодуулж байсан гэлээ. Охин хүүхэд гэхэд их дэггүй байж дээ?
    -Сахилгагүй охин байлаа. Хөвгүүдтэй тэвэг тоглоно, бөмбөг өшиглөнө. Ах нартайгаа тоглож өссөн болохоор их эршүүд, олон таван үггүй охин байсан.
    -Муухан эр хүнээс дээр гэдэг шиг үү?
    -Ер нь хүмүүс намайг тэгдэг юм аа. Энэ зангаараа явсаар дуусах байх.
    -Эмээгийн хүүхдүүд цаанаа л хэрсүү өсдөг юм шиг ээ?
    -Үнэн. Эмээгийн ухаанаар хэрсүүжиж өнөөдрийг хүртэл эрч хүчээр дүүрэн явна. Заримдаа өөрийнхөө хандлага, ухаанаас би эмээгээ олж хардаг. Тэрбээр бүтэн дээлтэй явсангүй. Урагдвал ижил өнгийн даавуугаар нөхөөд л өмсчихнө. Залхуурлыг үл тэвчинэ. Айлын хүүхдүүд гадаа тоглож байхад надад 30 минутын л эрх өгнө. Бусад цагт хичээлийг минь хийлгэж, гэрийн ажилд сургана. Өнөөдөр би энэ эрхэм хүнийхээ ачийг л хариулахыг хичээдэг. Заримдаа эмээгээ өвдөхөөр өмнөөс нь би өвдчихгүй дээ гэж шаналдаг.
    -Хамгийн сүүлд хэзээ магнай тэнийтэл нь баярлуулав?
    -За байз. Оюутан байхдаа юм болов уу. Би Японы Мейжигийн их сургуульд Санхүүч, эдийн засгийн мэргэжлээр долоон жил сурч төгссөн. Японд байхдаа хоёр биенээ санаж их бэтгэрсэн. Эмээ минь хорвоогийн шар хоногийг хуруугаа тоолж хүлээсэн дээ. Хуруугаа тоолох гэдгийг мэдэх үү? Өнөөдөр арай гэж өнгөрлөө. За маргаашийг өнгөрөөчихвөл ч... гэж өдөр хоногийг бэтгэрэн байж барахыг хуруугаа тоолох гэж хэлээд байгаа юм. Ингээд бодохоор энэ хүнийг өчнөөн удаа зовоож байжээ. Би тэнд байхдаа хамгийн том охиноо төрүүлсэн юм. Охиноо хоёр ой хүрэнгүүт Монгол руу явууллаа. Тэгсэн эмээ намайг санахаа больчихсон. Тэр үед бага ч атугай уужруулж магнайг нь тэнийлгэсэн гэж боддог юм. Яагаад гэвэл би өөрийнхөө оронд жижигхэн хуулбараа эмээдээ бэлэглэчихсэн шүү дээ. /Инээв/ “Сэтгэл дэвтлээ” гэж хэлж байсан нь одоо ч сэтгэлд тодхон... Түүнээс гадна Мейжигийн их сургууль төгссөн анхны Монгол оюутан учраас эмээгээ их баярлуулсан байх.
    БИ ТӨРӨЛХИЙН ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛОХООР ӨӨРИЙГӨӨ ИХ АЗТАЙ ГЭЖ ХЭЛНЭ
    -Босго өндөртэй Мейжигийн их сургууль төгсөж ирээд ажлынхаа гарааг эхэлсэн үү?
    -Тийм ээ. Би Монголд ирээд Зам тээвэр барилга хот байгуулалтын яаманд Санхүү хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр ажилласан. Тэнд их зүйлийг сурсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга нарын зам тээвэр, барилга хот байгуулалттай холбоотой асуудал, ярианы сэдвийг нь бэлтгэж өгдөг байлаа. Нэг ч засвар оруулахгүйгээр миний бэлтгэсэн агуулгыг тэд телевизээр уншиж байхыг хараад их урам авсан. Би чадаж байна. Илүү цаашаа явах юм байна гэж бодсон. Ингэж л хүн өөрийгөө хурцалдаг байхгүй юу. Бодоод байх нь ээ хүн өөрийгөө голж ер болохгүй юм билээ. Үүний дараа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх болсон.
    -Дөнгөж сургуулиа төгссөн бүсгүй хүн сайдын зөвлөх хүртлээ дэвшээд явахад эргэн тойрныхон чинь хэрхэн хүлээн авч байсан бол. Ер нь амжилтыг тань үгүйсгэхэд ямар бодол төрдөг вэ?
    -Би ер нь их хэнэггүй хүн юм шиг ээ... Манай эгч намайг тодорхойлохдоо энэ Энхсайханд бүтэн сонгино, тал талх бариулчихад идчих л хүн дээ гэдэг. Бага байхад зуслан дээр цуйван сэгсэрсний дараа бүгд оочирлоод зогсож байхад би аль хэдийнэ идчихсэн дахин дугаарлаад зогсдог тийм л эршүүд хүүхэд байлаа. Одоо ч гэсэн ажил ихтэй болохоор машиндаа хооллоод явах нь энүүхэнд. Үүгээрээ юу хэлэх гээд байна гэхээр би ямар ч үед өөрийнхөөрөө элдэв хачиргүй хүн. Өөрөөр хэлбэл надад заль байдаггүй. Бусад хүн намайг юу ч гэсэн огт тоодоггүй. Надад маш их ухаан бий. Хүний бодоогүй, сэтгээгүйг хийчихнэ. Урд өдөр нь сайтар амарсан тохиолдолд арван хүний ажлыг ч амжуулж чадна. Төрөлхийн ийм эрч хүчтэй болохоор өөрийгөө маш азтай гэж хэлээд байгаа юм. Би зовж хичээж амьдарч байгаа хүн биш байхгүй юу. Бүх өгөгдөл нь байна. Би амьдралд хэрэгжиж байгаа олон хуулийн ажлын хэсгийг ахалж ажиласан. Урт настай хууль гаргахын тулд хүний оюуны цар хүрээ, мэдлэг туршлага яах аргагүй шаарддаг.
    -Тэгвэл та бусдын амжилтанд хэрхэн ханддаг вэ?
    -Миний амьдрал надад л хүртээлтэй гэж боддог. Хүн өөрийгөө л хичээх хэрэгтэй. Дэргэдэх хүн арван ширхэг алтан шүдтэй байна уу надад хамаагүй. Миний амьдрал миний л түүх. Хүнтэй муудвал өөрөө хохирно. Өөрийгөө нэг том ертөнц гэж үзвэл энэ дотроо их сайхан амьдармаар байна. /Цээж рүүгээ заав. Сур/ Бусдад атаархаж дотроо буцалж яах юм. Атаа хорсолдоо шатаж яваа хүмүүсийн дэргэд тайван явснаар би хожно.
    -Илт жүжиглээд байгаа нэгнийг харахаар танд ямар санагддаг вэ?
    -Мэдээж уур хүрнэ. Нэг хүн надад “Чи даанч зальгүй юм даа. Улс төрд зальтай хүмүүс л хол явна” гэж хэлсэн. Тэр үед би дотроо энэ үгийг эсэргүүцэж зогссон. Учир нь би залиар өөрийгөө хуурч амьдрахгүй. Ахархан энэ амьдралд ганц тохиох залуу насаа булингартуулж яах юм бэ. Надад тэртэй тэргүй өөрийнхөө оюун ухааныг ажиллуулаад амьдрах чадвар байна. Би энэ хорвоод сайхан амьдрах гэж ирсэн болохоос хир булингартай хутгалдах гэж ирээгүй.
    -Та хэр баян хүн бэ?
    -Баян байлгүй яах вэ. Зуун настай эмээ минь байна. Халамжтай хань, гурван сайхан үртэй хүн чинь баян байна биз дээ.
    ЭМЭГТЭЙ ХҮН УЛС ТӨРИЙН БОСГО ДАВЛАА ГЭХЭД ТЭР БҮР ХУДЛАА ЯРЬЖ, ХУЛГАЙ ХИЙХГҮЙ ДЭЭ
    -Та яагаад УИХ-д дэвшихээр болов?
    -Би өөрөө УИХ-д дэвшинэ гэж бодоогүй явсан юм. Харин энэ мэдээг дуулахаас хэдэн хоногийн өмнө намын удирдлагаас надад санал тавьсан. Учир нь үүнээс өмнө хотод хамгийн ойр, зам тээвэр, харилцаа хөгжсөн хэрнээ зогсонги байдалд орсон Төв аймгийн хөгжлийн концепцыг боловсруулсан байв. Би өөрөө судлаач учраас гурван жилийн өмнө гадны мэргэжилтнүүдтэй нийлээд дээрх судалгааг хийсэн. Энэхүү концепцоо Ерөнхий сайд, УИХ-ын даргад танилцуулсан. Тэнд аймгаа хөгжүүлж болох бүхий л гаргалгааг хийсэн юм. Үүнийг амьдрал дээр хэрэгжүүлэхэд улсаас төсөв батлах шаардлагагүй нөөц бололцоогоороо менежемент хийхэд л болчих асуудал. Би олон хөгжлийн судалгаанууд амжилттай хэрэгжүүлж байсан. Төв аймгийн хөгжлийн концепцоо Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт оруулсан. Тэр болтлоо нэр дэвшинэ гэж бодоогүй явж байв. Гэтэл нэг өдөр намайг дуудаад “Чиний боловсруулсан ажил Төв аймгийн зүүн болон урд сумуудыг хамарсан үйлдвэр хөдөө аж ахуй газар тариалангаар дагнасан цогц асуудал учраас энэ асуудлыг хэрэгжүүлэхийн тулд их хуралд орох хэрэгтэй байна” гэв. Би мэдээж хийсэн ажлаа ажил хэрэг болгохын тулд хүлээн авсан.
    -Эмэгтэй хүн улс төр рүү орж яадаг юм гэх хандлага олны дунд байдаг. Үүнд ямар хариулт өгөх вэ?
    -Эмэгтэйчүүд бол улс төрийн дэвжээнд үнэндээ дутахгүй. Орчин үед хүний мэдлэг боловсрол, хийж бүтээсэн зүйлс бол гол үнэлэмж. Түүнээс бус эр, эм хүйсэндээ биш. Ер нь эмэгтэй хүн улс төрийн босго давлаа гэхэд тэр бүр худлаа ярьж, хулгай хийхгүй дээ.
    -Өрсөлдөгч таны хувьд хэн бэ?
    -Надтай хүмүүс өрсөлдөөд байдаг юм шиг байна лээ. Би харин өөрөөсөө мундаг хүмүүстэй өөрийгөө харьцуулж дотроо чимээгүйхэн өрсөлддөг. Тэдний өндөрлөгт хүрсэн нууцыг мэдэхийг хүсдэг. Ажиглаад анализ хийх дуртай. Би ер нь ганцаараа бодох дуртай. Тэр үед хүн цагийг их үр бүтээлтэй өнгөрөөдөг. Бүх төлөвлөгөөгөө толгойдоо цэгцэлдэг. Бодлынхоо дагуу явахаар хэзээ ч алддаггүй.
    -Та бусад дэвшигчийн мэдээлэлд их соргог ханддаг байх. “Дээш” гарахын тулд улаан цайм худлаа ярьж байвал танд ямар бодол төрөх вэ?
    -Саяхан би телевиз үзэж суулаа. Дэвшигчид долоон минутаар цаг авчихсан бололтой ээлжлээд л сурталчилгаагаа явуулж байна. Нэг залуу байна аа. Үнэн мундаг ярина. Гэхдээ сонгогчдыг мал гэж бодсон бололтой зоргоороо авч өгч байна. Үг өгүүлбэр болгон нь “хошгоруулалт”. Ичихгүй юм... Ард түмэнд хайртай болж жүжиглэж байгааг нь харахаар гол харласан. Энэ мэт зөндөө л хүн байна.
    БИД ЭНЭ АМЬДРАЛД СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ Л ЭДЛЭХ ГЭЖ ИРДЭГ
    -Өнөөдрийг хүртэл хийсэн хамгийн том бүтээл юу байв?
    -Миний гурван хүүхэд...
    -Уг нь ч тийм. Гэхдээ би ажил хэрэг талаас нь асуусан юм.
    -Үгүй ээ. Үнэндээ ажил бол миний амьдралын зам. Би ажлаа хийж байхдаа ер түүртдэггүй. Их зүйл хийчихлээ гэж хэзээ ч ялархаж, бардамнаж байгаагүй. Эмэгтэй хүний хийдэг бүхий л ажлыг нугалж байна. Гэсэн ч түүртэхгүй яваадаа баярладаг. Хүн ер нь өнөөдрөөрөө амьдрах хэрэгтэй гэж боддог. Мэдээж ирээдүй рүүгээ тэмүүлнэ. Хэт материаллаг байж болохгүй. Эсбөгөөс өөрөө зовно.
    -Таны хувьд мөнгө юу вэ?
    -Хөдөлмөрлөх явцад өөрөө бий болдог зүйл. Түүнийг хэрхэн зарцуулах нь ухаан. Амьдрал хэцүү байхад гэр бүлээрээ ядуу байснаас би ганцаараа тамирдталаа ажиллаад үхсэн ч яадаг юм гэж боддог байв. Тийм их зориг надад байсан.
    -Хүн ямар явснаа бүү март гэдэг?
    -Тийм шүү. Амьдрал сайжирч эхэлснээс хойш эмээ бид хоёр жилдээ асрамжийн хүүхдүүдэд багахан ч гэсэн тусалдаг болсон. Тэдэнд чихэр жимс бус дотуур хувцаснууд аваачиж өгнө. Яагаад гэхээр эцэг эх нь байхгүй ч ядаж цэвэр дотуур хувцастай яваасай гэж хүсдэг болоод л тэр. Эцэг эхтэй хүүхдүүд өдөр бүр дотуур хувцсаа сольж өмсөнө шүү дээ. Өөрийн хөлс хөдөлмөрөөрөө олсон мөнгөө зөв зүйлд зарцуулах сайхан. Би ер нь амьдралд яах гэж ирсэн юм бэ. Сэтгэл ханамжийг л эдлэх гэж ирсэн шүү дээ.
    -Гутарч суугаа хүнд та юу гэж хэлэх вэ?
    -Энэ асуултанд хариулахаас өмнө өөрийнхөө талаар нэг жишээ дурдчих уу.
    -Бололгүй яах вэ.
    -Би хүүхдээ төрүүлсний дараа 100 гаруй кг болов оо. Нөхөр маань миний дэргэд жижигхэн болчихсон юм шиг санагдаж эхлэв. Нялх биетэй байдаг. Яах вэ гэж хэсэг бодов. Тэгээд гүйлтийн зам дээр 10 минут гүйх гэсэн бахардаж ядраад ер бардаггүй. Сэтгэлзүй болоод бие организмын хувьд чадахгүй байсан. Аргаа бараад бясалгал гэж юу болох талаар судлав аа. Хүний бие оюун санаа материас бүрддэг гэсэн юм уншив. Тэгээд л бодов. Энэ биеэ өмссөн хувцас гэж төсөөлбөл түүнийг тайлаад гүйдэг зам дээр орхичъё. Харин тэр хооронд өөрт хэрэгтэй юмыг тунгаая гэж шийдлээ. Мэдээж тэр үед надад хийх ажил толгойтой үснээс их байсан. Тэгээд л туршаад үзлээ. Өч төчнөөн юм бодоод гүйв. Нэг мэдсэн бүтэн цаг гүйчихсэн байлаа. Банны өрөөнд ороод хөлөргөдөг хувцсаа тайлахад газарт хөлс асгарсан. Би ер амьсгаадаагүй байв. Өдөр бүр энэ мэт гүйсээр нэг сарын дотор 14 кг хассан. Хүн алив тулгарсан асуудлыг шийдэхийн тулд үргэлж оюун санаандаа элдэв арга эрэлхийлж байдаг байгаа биз дээ. Ингээд бодохоор бидэнд агуу оюун ухаан заяачихаж. Дэндүү азтай байгаа биз. Тийм учраас би гутарч суугаа хүнд “Боломж үргэлж байдаг. Өөртөө гутрах сиймхийг бүү олго. Гайхамшигт оюунаа дэмий зүйлд бүү зарцуул. Шаналаад яах юм. Өөрөө л зовно. Харин чамайг зовоосон тэр хүн аль хэдийнэ мартчихсан яваа. Тэр хүнд чи дийлдчихээд байна. Бүү ялагд” гэж хэлнэ.
    -Өөртэйгөө сайн ярилцахын сацуу үргэлж гарцыг эрэлхийлдэг учраас та урагшилдаг юм болов уу гэж бодлоо. Бас их өөдрөг хүн юм аа?
    -Магадгүй л юм. Хүн үргэлж сэтгэлийн шархтай, биедээ өвчинтэй явбал урагшлахад их хэцүү шүү дээ. Миний ард гэр бүл, олон дүү нар маань байна. Би өөдрөг хүсэл тэмүүллээр дүүрэн явж чадахгүй бол яаж тэднийгээ дэмнэх болж байна. Түүнээс биш надруу шидсэн чулуу болгонд оногдоод явбал би өөдлөхгүй шүү дээ.
    -Ярилцсанд баярлалаа.

  • Сайхнаагаас санаа хусдаг МАН
    2016 оны 6 сарын 23
    Жилийн дөрвөн улирал 365 хоногт гадаа гандаж, хөдөө хөхөрч байгаа малчдад өөр ямар нар гаргах нь вэ? Эх сурвалжийг нь хартал МАН-ын сонгуулийн штаб гэнэ. Дээр үеэсээ л өөрсдийгөө сэхээтэн гэж хөөргөдөг энэ намын эрхэмүүд сэтгэхээ байчиж.

  • “Малчин хүн бол бизнесмэн юм”
    2016 оны 6 сарын 22
    Улсын ИХ Хурлын сонгуулийн 29-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Тэрбишийн Энхсайхантай уулзаж ярилцлаа. Өнөө жилийн сонгуульд намуудаас итгэл хүлээн, нийгэмд шинэ өнгө төрхөөр, итгэл хандлагаар хэд хэдэн цэгцтэй бүсгүй дэвшсэнийн нэг нь энэ эмэгтэй.

    -Улсын Их хурлын сонгуульд Ардчилсан нам таныг Төв аймагт нэр дэвшүүллээ...

    - Тийм ээ. Мэдээж, намын журмын нөхөд, хамтран зүтгэгчдэдээ талархаж байна. Гэхдээ, бүхний өмнө сонгогчдын эрх ашиг, түүнд би хэрхэн үйлчилж, төрийн эрх барих дээд байгууллагад итгэлийг нь даасан хүн байх вэ гэдэг нэгдүгээр асуудал юм. Алив хүнд итгэл хүлээлгэхэд хамгийн чухал нь тухайн хүний чадамж чадварт л агуулагддаг. Миний хувьд Японд санхүүч харин эх орондоо хуулийн боловсрол эзэмшсэн, эх нутгийнхаа төлөө өөрийн чаддаг зүйлээ төгөлдөр бүрнээр зориулъя гэж итгэж явдаг л монгол эмэгтэйчүүдийн нэг. Ингэхдээ юу чаддаг, сурсан мэдсэнээ, нэг үгээр хэлбэл хүн төрөлхтний хамгийн төгс эдийн засагт Япон яагаад тийм хүчирхэг гүрэн улс байна гэдгийн оньс түлхүүрээс суралцсанаа эх орондоо зориулъя гэж бодож явдаг хүн.

    -Таны тухай сонсч байсан. Эдийн засгийн зүтгэлтэн, нийгэмд төдийлөн ил гарахгүй ч даацтайхан амжилт бүтээлтэй явдгийг удирддаг компаниар тань төсөөлөлтэй. Яг ямар сургуулийг дүүргэсэн юм бэ?

    -Мейжигийн их сургуулийг санхүүч, эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. МУИС-ийг бас эрх зүйчээр төгслөө, Японоос ирсэний дараа. Миний үндсэн мэргэжил санхүүч болохоор санхүү, эдийн засаг,үндэсний үйлдвэрлэл, бүтээмж бол миний мэдэх зүйл. Хувь хүн, ер нь ямар ч бүтээмжсанхүүгийн чадвар чадамж дээр л суурилдгийг бид бүгд мэднэ. 2000 оноос хувийн хувшилд бизнесийн эрлүүд хийж, эдүгээ шат дараатай ажилласны, алдаж онож, бүтээж бий болгож яваагийн үр “Фүжи холдинг”, “Фүжи констракшн” компани, санхүүгийн байгууллагаа үүсгэн байгуулалцаж, удирдаж явна. Үүгээрээ өөрийн гэсэн санхүүгийн чадамжтай болж, улсдаа татвараа төлж, ажлын байр бий болгоод цаг наргүй ажилласаар явна. Япон бол хүнийг чадах зүйлээ чадсан шиг чад гэдгийг л сахилга бат, оюун ухаанаар бэхжүүлдэг нийгэм. Би үүнд суралцсан. Ингэж эрмэлзэж мөрөөдөж явдаг.

    -Яаманд ажиллаж, улс төрийн албан тушаалууд хашиж байсаныг, байгааг тань мэднэ. Энэ бол өөрийн тань өнөөдрийн энэхүү сонголтыг хийж УИХ-ын сонгуульд өрсөлдөх, хууль тогтоох, дээд шийдвэр гаргалцах түвшний эрмэлзлэлийг буй болгосон биз ээ...

    -Тийм ээ, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд мэргэжилтнээс эхлэн ажиллаж, сайдын зөвлөх, Ардчилсан хүчний холбооны Тамгын газрын дарга, гүйцэтгэх захирал гэх зэрэг ажил, албан тушаалуудыг хашиж ирлээ. Эдгээр ажлын дадлага туршлага, нийгэм, төрийн үйл ажиллагаа, төр иргэний ойлголцол, харилцан хамаарал, бодлого үйл ажиллагааны эрэлт хүсэлт гээд олон агуулгаар надад хөрөнгө оруулалт боллоо. Энгийнээр хэлэхэд, төр ард түмэнд хэрхэн үйлчилэх ёстой, тэд төрөөс юу хүсч байна, төрд тэднийг төлөөлөгчид хэрхэн ажиллаж, юугаар туслах ёстойг онцгойлон ойлгосон он жилүүд байлаа. Энэ чиглэлд ихээхэн өндөр зорилго зорилттой ажиллаж ирсэний учир таны хэлсэнчлэн энэхүү УИХ-д өрсөлдөх өнөөдрийн боломжийг надад олгож байгаа юм. Миний ажлын туршлага, бий болгосон баялаг бол ард иргэдэд санхүүгийн туслалцааг үзүүлэх, тэдэнд өөрт нь байгаа баялагийг эдийн засгийн жинхэнэ эргэлт болгоход тусалж чадахаараа энэ сонголтыг надад бий болгож байна.

    -Таны энэ үг их бодьтой, ялангуяа малчдын сонорт үнэхээр наалдацтай байхаар сонсогдож байна. Монгол мал тэр чигээрээ мөнгө баялаг атал өнөөдөр ямар байгааг бид харж байна. Сонины булангийн мэдээнд нэхий 500 төгрөгийн ханштай гээд байж байгаа нь эмгэнэл юм даа...

    -Та үнэн хэллээ. Монголын мал, энэ таван эрдэнэ өөрөө ургадаг, төлждөг, нөхөгддөг ер бусын гайхамшигтай баялаг. Дээр нь биднийг тосож авсан, тэврээд үлдэх сайхан газар шороо минь. Гагцхүү үүнийг эдийн засгийн сонгодог эргэлтэд оруулах арга зам, шийдвэр, үйлдвэрлэл, технологи үгүй байна. Дээр нь эрхтэн дархтангуудад малчдаатариаланчдаа гэх сэтгэл, сэтгэлгээ үлэмж дутагдаж байгаа нь өнөөдрийн энэ байдлыг бий болгосон. Сэтгэл чухал. Малчид, тариаланчид бол эх орны амин эрдэнийг өсгөн үржүүлж, эх нутгийг эзэнтэй, улс монголыг соёл, уламжлал, хэв төрхөөр нь авч явж байгаа үнэхээр хүндэтгэлт хүмүүс. Зундуйн Дорж гуайн хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян монгол баян гэдэг туйлын үнэн ч, өнөөдөр энэ байдал эсрэгээрээ байгаад л хамаг учир байна. Тэгвэл, үүнийг утгаар нь, малчин тариаланчдыг баян, малыг нь, буудай ногоог нь эдийн засгийн жинхэнэ эргэлтэд оруулж, түүгээрээ тансаг хангалуун амьдралыг бий болгон амьдрахад нь миний бие өөрийн чадахаар тусалж, арга зам, хөтөлбөр төслийг боловсруулж, санхүүгийн арга замыг тодорхойлж, улмаар хууль тогтоох дээд байгууллагад эрх ашгийг сахин сууя гэсэн итгэл сэтгэлийг эрмэлзэн ийнхүүТөв аймгийнхаа эгэл жирийн хүмүүсийн төлөө зүтгэхээр өрсөлдөхөөр шийдсэн. Дээр нь нэг зүйл тодотгоход, би ямар нэг сэтэр зүүх, ямаа ухнаараа дуудуулах гэж биш яг үнэхээр энэ сайхан хүмүүсийн аж амьдралыг сайхан болгох юмсан гэсэн тийм итгэл, мэдлэг байна. Сурталчилгааныхаа нээлтэн дээр ч хайртай эмээгийнхээ нэрийг барьж андгайлсан минь ийм учиртай.

    -Малчдад энгийн тодорхой жишээгээр ярьж өгөөч. Жишээлэхэд, таны хамгийн ойрт төлөвлөж байгаагаар ямар ямар дэвшилтэт шийдэл гарцууд байна вэ?

    - Томоор нь, бүүр ерөнхийгээс нь нарийвчлан ярьвал маш их зүйл байна. Юуны өмнө ганцхан жишээгээр ярья. Монголчууд өнөөдөр тавь гаруй сая малтай атлаа сүүний хэрэглээнийхээ дөрөвний гурвыг импортын сүүгээр хангаж байна. Энэ хачин байгаа биз. Гэтэл манай улсын нийт малын хорь орчим сая нь эх мал байгааг, үхэр, хонь, ямааг бүгдийг адилтгаад хамгийн багаар өдөрт нэг эхээс нэг литр сүү саана гэж тооцоолвол өдөр бүр 20 сая литр сүү бэлтгэх бололцоотой. Бизнест нэг мөнгө ч мөнгө. Банк юм уу таньдаг хүн чинь таниас зээлсэн мөнгөө авахдаа нэг ч зоос дутаахгүй авч байгаа биз дээ. Өө яахав энэ Дорж жоохон ядруу юм үүнээс 100 төгрөг хасчихъя гэхгүй байгаа биз. Үүнтэй адилаар малчид маань ч гэсэн өөрт байгаа тэр ашиг орлого олж болох бүх боломж бололцоо, нүх сүв бүхнийг ашиглаж байж л орлого олж, мөнгөний гачаалаас гарч, сайхан амьдрах болно. Тэрнээс би та нар хонь саагаад мөнгө олно гэж хэлээгүй. /Инээв/ Ингэж гуйвуулаад байна лээ. Яахав уламжлалаа мартсан зарим хүний сул үг биз. Гэхдээ хонь холбож саадгийг мартсан дарга цэрэг нар цаана чинь байна. Хонь холбох гэснээс манай хонь 200 хүрэхгүй грамм сүү гардаг байтал гадны улс оронд ямаа шиг 3,4 литр сүү өгдөг сүүний чиглэлийн хонь байна. Махны чиглэлийн саффолк хонь монголд нутагшуулаад амжилттай явж байна. Тэр хонь монгол хонь шиг нуруу сүүлэндээ өөхөө хуримтлуулдаггүй. Махтайгаа холилдож хуримтлагддаг учраас харахад, идэхэд хүртэл өөхгүй гэмээр. Манай хүмүүс сүүлийн үед өөх тос хортой гээд үнэн худал нь мэдэгдэхгүй ярианаас болж өөхөө хаях нь ихсэж байна. Хайран малчдын хүч хөдөлмөр хаягдаж байна. Нөгөө талаас мөнгө хаягдаж байна. Ийм шилмэл, хүмүүсийн хэрэгцээг хангасан мах, сүү нийлүүлмээр байгаа юм. Уг нь хонины сүү бол бүх малын дотроос хамгийн тослогтой, хамгийн чанартай сүү байдаг. Тэгэхээр бид зөвхөн үхэр ямаа гэлтгүй таван төрөл дээрээ мах, сүүний гарц нэмэгдүүлэх чиглэлээр үүлдэр угсаа сайжруулах ажлуудыг хийх ёстой. Эрүүл мах, сүүтэй гэдгээ батлах нотлох ажлыг хийвэл гадаад зах зээл ч нээлттэй байна. Урд 2 тэрбум, хойно 350 сая хүн ам байна. Ургамлаас гаргаж авсан хуурай шүүс биш цэвэр малын сүүгээр монголоо төдийгүй урд хойд хөршөө хангах ч боломж байнаа л гээд байгаа юм. Дээр нь дотоодын сүүний үйлдвэрүүд гадны хулхи хуурай сүүгээр биш, цэвэр монгол шингэн сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Мах ч мөн адил. Монголын томоохон ресторанууд австрали, японоос үнэтэй мах авч байна. Бас нэг сонин жишээ бол японд би нэг үхрийн ферм очиж үзсэн. Тэр фермээс японы хамгийн том ресторанууд,баячууд махаа авдаг. Нэг килограмм нь бараг 500 доллар. Итгэмээргүй байгаа биз. Гэтэл манайд нэг кг үхрийн цул мах 5000 төгрөг. Яг малчдын гар дээрээс бол бүр л хямд авч байгаа. Яагаад ийм их үнийн зөрүүтэй байна вэ? Учир нь тэр япон үхрийн махыг түүхийгээр нь иддэг. Тэгэхээр ариун цэврийн маш өндөр шаардлага хангасан байранд тэжээнэ. Махыг нь зөөлхөн байлгахын тулд исгэсэн буудайн үр буюу пиво уулгаж, тусгай хүн иллэг массаж хийж байдаг. Тэгээд мах нь аманд хайлчихмаар зөөлхөн болчихдог юм байна. Гэтэл нийт япончууд нь биднээс экологийн цэвэр бөгөөд амттай мах авъя гээд байдаг. Бид гаргаж чаддаггүй ээ. Аль 26 жилийн өмнөөс л ярилаа. Одоо ажил хэрэг болгох цаг. Үгүй бол ингэж худлаа ярьж малчдаа маллах хэрэггүй. За нэг иймэрхүү. Ер нь бол эрүүл эко бүтээгдэхүүний хэрэглээ аяндаа сайн үр дүнгүүд өгч, хэрэглээ нэмэгдэнэ, дархлаажина. Энэ маань бүгд л малчид, тариаланчдын орлого нэмэгдэнэ гэсэн үг. Малчид орлогоо ойр зуурын зүйлд биш үргэлжийн орлоготой, тав тухтай, ашиг тодорхой бизнесээ бэхжүүлэхэд зарцуулна. Зөвхөн сүүн дээр гэхэд ийм байна. Цаана мах, ноос ноолуур, хөөвөр, дэл сүүл, эвэр туруу, дайвар бүтээгдэхүүн, маш олон зүйл бий. Малаас хаях юм байдаггүй гэж монголчууд маань хэлдэг. Энэ үнэн. Гол нь энэ ажлыг эхлэхээс, эхлүүлэхээс, боломжийг олгохоос, сэтгэлгээг өөрчлөхөөс эхлэх хэрэгтэй байна.

    -Үнэндээ бол малчид бол арга замыг нь олвол, тусалчихвал маш их баялагийг эзэмшиж буй улс л даа...

    -Малчин хүн бол бизнесмэн л юм шүү дээ. Хөгжсөн орны жинхэнэ баячууд бол ерөөсөө малчид, фермерүүд, тариаланчид л байдаг. Улсаа тэжээдэг, тэр хэрээр хүндлэгдэн хайрлагдсан хүмүүс байдаг.Мөнгө хөрөнгөтэй. Гэтэл манайд эсрэгээрээ байна. Монголын нийт малчдын зээл авсан мөнгөн дүн 220 гаруй тэрбум төгрөг. Хүү нэн өндөр. Тэтгэвэр болон цалингийн зээлийн хүү 18 байхад түүнээс арван хувиар илүү байж байгаад жаахан жаахан буурч л байна л даа. Малчны зээлийн хүүг жилийн 10 хувь буюу 0,8 болгож бууруулсан нь цөөхөн, нийт малчдын 0,1 хувьд л дэмжлэг болж очиж байгаа юм. “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд “”Малчин” данстай, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалаа төлсөн, малаа тарилга туулгад бүрэн хамруулдаг 15-хан мянган малчинд л очиж байгаа юм. Тэгэхээр малчид маань өөрсдөө хариуцлагажих замаар цаашдаа малчдын зээлийн хүүг бууруулах, орлого олох олон эх үүсвэрийг бодлогоор дэмжих ажлыг зөвхөн төр засаг биш орон нутаг, малчид маань санаачилж, бидэнтэй хамтарч шийдэх хэрэгтэй байна. Миний өмнө өгүүлсэн, тэрхүү улс орнууддаа шалгарсан фермерүүд, малчин, тариаланчид мөн энэ замыг туулж, хийж хэрэгжүүлж байж л жинхэнэ баялаг бүтээгчид болон тийн хүндлэгдсэн, шалгарсан бизнесмэнүүд болсон хэрэг. Тиймээс энэ бүхнийг малчиддаа тайлбарлан таниулж, сэдэлжүүлж, зөвлөгөө өгч, дэмжиж, хамтарч чадах нь миний ажил юм. Миний зорилго юм. Идэх, өмсөх зүүхдээ зориулж биш эргээд олох ашгаа тооцоолж санхүүгийн зөв зээл авч, зөв ажиллаж, төгс төгөлдөр амьдрах боломж малчдад маань бий. Тэр боломжийг төр засаг тэр дундаа малчдын итгэлээр энэ УИХ-д сонгогдож ажиллаж байсан нөхдүүд бий болгох ёстой. Харамсалтай нь өдийг хүртэл өнөөх л бахь байдгаараа. Монголд малын тоо өсөөд байтал, малчдын орлого буураад байгаа нь энэ мэт олон арга замыг шийдвэрлэж чадахгүй байгаад л учир байгаа юм. Сайн малчин бол сайн бизнесмэн юм. Та бол хөдөөний мал дагасан хүн биш, хүмүүсийг хоол хүнс,хувцас хунараар хангаж байдаг хамгийн мундаг бизнесмен юм. Миний сонгогчдын ихэнх нь малчид. Тиймээс л би тэдэнд туслах ёстой. Чадна гэдэгтээ ч улам итгэж байна.

    -Таны унаган нутаг аль тоонот вэ. Гэр бүлээ танилцуулаач...

    -Миний аавын, миний унаган нутаг бол Сэргэлэн сум, Авдарбаян. Ер нь монголчууд бол бүгдээрэээ, язгуураараа малчин, эх ариун тоонот нь малчны л өргөө шүү дээ. Үнээгээ сааж, өрмөө загсааж, аав нь адуундаа явж, ах нь унагаа ногтолж, айраг цагаагаа бултаараа бэлдсэн Монгол амьдрал минийх, биднийх. Манай гэр бүлийн хүн Д.Очгэрэл нийгмийн сайн сайхан, хэв журмыг сахиулахын төлөө ажилладаг хүн. Бид гурван хүүхэдтэй. Бага нь ой ч хүрээгүй. Одоо ч гэсэн хөхүүл. Гэхдээ би жирэмсэн байхдаа хамт олныхоо хүчээр 8 давхар байшин бариад ашиглалтанд оруулж байсан учраас сонгуулийн энэ зэргийн ажлын ачаалал бол гайгүй. Дээр нь анхны хүүхдээ /охиноо/ Японд оюутан байхдаа төрүүлж, үүрч дүүрч сурч, давхар ажиллаж байгаад сургуулиа төгссөн. Хамт ажилладаг, сурдаг япончууд их гайхдаг байсан. Яаж ингэж амжуулж, үүрч чадаж байна аа гээд. Ер нь бол хүн шальчигнахгүй зүтгээд тэмцээд явахад, амьдрал заавал шагнадаг гэдэгт итгэдэг. Манай гэр бүлийн хамгийн агуу том гишүүн бол зуун насалж, зургаадай таяг тулсан эмээ минь юм. Тэр хүний хишиг буянаар л бид энэ зэрэгтэй сайхан амьдарч, би эмээгийнхээ төрсөн, өөрийнхөө өссөн нутагт нэр дэвшээд байна даа. Ийм сайхан нутгийн, ийм сайхан хүмүүс сайхан амьдрах эрхтэй гэж би цаг үргэлж боддог.

    Танд амжилт хүсье.

  • Та битгий мартаарай
    2016 оны 6 сарын 21
    “Энэ сайхан нутгийнхаа энэ сайхан хүмүүсийн аж, амьдралыг сайн сайхан болгохын төлөө зүтгэнэ” гэдгээ дахин дахин сануулж, худал амлаж биш хийсэн ажлаараа харуулахаа батлан, мөнгөн ембүү шиг бодлого зорилгоо алд цэнхэр хадган дээрээ тавиад нутгийн зон олон та нар луугаа руугаа зорьж ирлээ. Та сайхан тосоод аваарай. Би Таньд л итгэж байна шүү. Хэдүүлээ сайхан болноо. Баярлалаа.
  • Ноён уулыг ухах “Сентерра Гоулд”-ыг хамгаалахын учир
    2016 оны 6 сарын 21
    Гацууртын ордод ашигт малтмал олборлох тухай УИХ-ын зарим гишүүн, нөлөө бүхий хүмүүс зөвтгөж, байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулъя гэж байсан бол нөгөө хэсэг нь ашиглавал хүнцлээр байгаль орчин бохирдоно, түүх соёлын үнэт зүйлс устана гэсэн эцэс төгсгөлгүй маргаан саяхныг хүртэл өрнөсөн. Энэ маргааны эхлэл “Сентерра гоулд” компанийн дөрвөн тусгай зөвшөөрлөөс үүдэлтэй.

    “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс Гацууртын орд дахь тус компанийн лицензүүдийг хүчингүй болгох нэхэмжлэлийг өнгөрсөн гуравдугаар сард шүүхэд гаргасан юм. Тэд “Сентерра гоулд” компанийг Ашигт малтмалын тухай хуулийг зөрчин орон нутгийн иргэдийн саналыг авсан гэх хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, бас зарим баримтыг хууль бусаар цуглуулсан байж болзошгүй хэмээн буруутгаж буй. Уг нэхэмжлэлдээ Ашигт малтмалын газрыг албан ёсоор хариуцагчаар татсан. Шаардлагатай бол Засгийн газрыг ч татах үндэслэлтэй гэж мэдэгдэж байв. Энэ тухай өмгөөлөгч Г.Батбаяр манай сонинд өгсөн ярилцлагадаа Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаантай байгаа тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Бидний нэхэмжлэлийг үндэслэлтэй, маргааныг шүүхээр шийдье гэсэн шүүгчийн захирамжийг хүлээн авлаа. Гацууртын ордтой холбоотой эцэс төгсгөлгүй маргаанд Засгийн газар шүүгчийн үүргийг гүйцэтгэж шийдвэрлэсэн. Засгийн газар мөнгө төгрөгтэй эрх мэдэлтэй талд нь үйлчиллээ гэсэн хардлага олон түмний дунд бий болсон. Тиймээс энэ бүх маргааныг шүүх дээр шударгаар шийдүүлэх боломжтой. Үнэхээр байгаль орчин хордох гээд байна уу, эсвэл лицензийг хууль бусаар авсан уу, баялгаа ашиглах нь Монгол Улсад ашигтай юу, олон улсын гэрээг зөрчихгүй байна уу гэх зэргээр талууд эрх тэгш, нотлох баримттай гаргаж ирсний үндсэн дээр хуульд зааснаар мэтгэлцэх боломжтой болсон. Ингэвэл ард түмэнд эргэлзээ байхгүй болно” гэж байв.

    Ноён уулан дахь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эсэхийг магадлах шүүх хурал Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүү­хэд болсон юм. Шүүх бүрэлдэхүүн “Сентерра гоулд” ХХК-ийн ашиглалтын дөр­вөн лицензийг хүчингүй бол­госон. Харин хариу­цагч тал болох Ашигт малтмалын газар уг шийдвэрийг хүлээн зөв­шөөрөлгүй, давж заалдсан юм. Давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн сард болж талуудыг хэргийн материалаа дахин бүрдүүлэхийг даалгав. Ингэснээр тун удахгүй Гацууртын ордод олборлолт явуулах эсэхийг шүүх дахиад эхнээс нь хэлэлцэнэ. Хэдийгээр “Сентерра гоулд” компани хайгуул, олборлолтын ажлаа үргэлжлүүлэх боломжгүй ч лиценз нь албан ёсоор хүчингүй болчихоогүй байна.

    Иргэний нийгмийн байгууллага, Сэлэнгийн Мандал сумын ард иргэд Ноён ууланд олборлолт явуулбал эртний түүх дурсгал өртөх эрсдэлтэй хэмээн эсэргүүцэж байгаа. Харин тус компанид тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрынхан анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсан. Наанаа бол хуулийн дагуу зөвшөөрөл олгосон хэмээн маргаж байгаа. Харин цаана нь монголчуудын эрх ашиг хөндөгдөж, бүх нийтийн эсэргүүцэлтэй тулж байгааг тэд ойлгосонгүй бололтой. Эсвэл ойлгосон ч үл тоож байна уу.

    Гацууртын ордын асуудал анхнаасаа улстөржиж, бүлэг хүмүүсийн эрх ашиг бий болсон нь илт байгаа билээ. Гэтэл АМГ-ынхан ард түмний эсэргүүцлээс зөрж тэдний талд зогсож байгаа нь цаанаа ямар нэгэн далд санаа агуулж байгаа ч байж болох.

    Б.ЗАЯА

    Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
  • Дөнгөж 30 хүрч буй хүүхэд улс төрч болох уу
    2016 оны 6 сарын 20
    Юуны өмнө 30 настайдаа юу хийж байсан бэ гэдгээ нэг эргэцүүлэн бодоорой. Сургуулиа төгсөөд ажлын гараагаа эхэлж бүх зүйлийг суралцаж эхэлдэг амьдралын нэгэн суралцах үе.

    Амьдралын бүх зүйлс нас насаараа ээлжлэн явагддаг. Тийм ч учраас 1.5 с 3-5 насандаа цэцэрлэгийнхээ ахлах бүлэгт явж, зургаан наснаасаа нэгдүгээр ангид орж 12 жил суралцаад дунд сургуулийн боловсрол эзэмшдэг. Дараа нь их сургуульд орж сургуулиа төгсөөд ажлынхаа гарааг эхэлдэг шүү дээ.
  • Хонь ч, мөнгө ч саадаг бүсгүй
    2016 оны 6 сарын 20
    Мөнгөний гачаалаас гаргаж, санхүүгийн эрх чөлөөнд хүргэнэ гэсэн бүхэл бүтэн намын дайны уриа дэвшүүлсэн байна. Японд эзэмшсэн санхүүгийн боловсрол, үйлдвэрлэлийг буй болгох ухаан, менежментийн ололтоо Төв аймгийнхаа сонгогч ард түмний амьдралын эх болж байгаа мал, тарианы нь хишиг буянтай шүтэлцүүлэн нийтээрээ чинээлэг сайхан амьдрахын хүсэл мөрөөдөл, ажил хэрэгч бүтээн байгуулалтад уриалан дуудаж байна.
24 25 26 27 28 29 30
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
    1 цаг 21 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
    8 цаг 27 мин
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    11 цаг 1 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    11 цаг 10 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    11 цаг 11 мин
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
    12 цаг 11 мин
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
    Өчигдөр 20 цаг 24 мин
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 17 цаг 17 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
    Өчигдөр 16 цаг 59 мин
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
    Өчигдөр 16 цаг 47 мин
  • Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
    Өчигдөр 15 цаг 59 мин
  • Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
    Өчигдөр 15 цаг 40 мин
  • Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
    Өчигдөр 15 цаг 02 мин
  • Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
    Өчигдөр 13 цаг 34 мин
  • Улаанбурхан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
    Өчигдөр 13 цаг 26 мин
  • 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ
    Өчигдөр 12 цаг 33 мин
  • Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраажээ
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК