Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1182 1183 1184 1185 1186 1187 1188
  • Ц.Нямдорж: ”Эрдэнэт”-ийн 49 хувийг стакан устай харьцуулж, Ерөнхий сайд ярихыг ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөхгүй
    2016 оны 11 сарын 15
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн сард сэтгүүлчдэд 100 хоногийнхоо ажлыг танилцуулах үеэрээ ”Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг стакан устай зүйрлэсэн нь УИХ-ын дарга Ц.Нямдоржийн эгдүүцлийг төрүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат

    ” Эрдэнэт-ийн 49 хувийг хувьчлах гэж битгий ярь. Энэ хувьчилсан зүйл бол биш. Нэг хувьцаа эзэмшигч нь нөгөө хувьцаа эзэшигчид зарсан л юм байдаг. Монголчууд хувьчилсан гэдэг яриандаа итгэнгүүтээ энэ хувьчлалд чинь ард түмнийг бүгдийг нь оролцуулах ёстой гэж ойлгож яриад байна. Ийм зүйл бол биш. Та хэд маань ч бас зөв ойлголтыг өг.
  • Ерөнхийлөгчид зарим орны элчин сайдууд итгэмжлэх жуух бичиг барив
    2016 оны 11 сарын 15
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Карунасена Кодитувакку, Бүгд Найрамдах Тажикстан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ализода Назирмад, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маркос Карамуру де Пайва, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахсин Букелфа, Саудын Арабын Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Турки М. А. Алмади нар тус тус Итгэмжлэх жуух бичгээ барив.

    ИЖБ барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.

    Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Карунасена Кодитуваккутай уулзах үеэр хоёр талын харилцааг цаашид улам хөгжүүлэх талаар ярилцаж, Элчин сайдын ажилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГХЯ дэмжиж тусалж ажиллана гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлж байлаа.

    Бүгд Найрамдах Тажикстан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ализода Назирмад уулзалтын эхэнд Тажикстаны Ерөнхийлөгчийн халуун дотно мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид дамжууллаа. Мөн эртний сайн харилцаатай Монгол Улстай харилцаагаа улам хөгжүүлэхийн төлөө ажиллахаа Элчин сайд илэрхийлэв.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тажикстаны Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ уламжиллаа.

    Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маркос Карамуру де Пайва Монгол оронд анх удаа ирж, монголчууд элэгсэг дотно хүлээн авч байгаад талархалтай байгаагаа ярианыхаа эхэнд дурдав. Мөн хоёр орны хооронд хөдөө аж ахуй, уул уурхай, спортын чиглэлд харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг талууд дурдсан юм.

    Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахсин Букелфатай уулзах үеэр талуудын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт гарган ажиллахаа Элчин сайд тэмдэглэлээ.

    Саудын Арабын Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Турки М. А. Алмади Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахдаа хоёр тал сайн харилцаатай явж ирснийг дурдаад Монгол Улсад томилогдон ажиллах болсондоо сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, хоёр улсын харилцааг цаашид эрчимтэй хөгжүүлэхийн тулд чармайн ажиллахаа мэдэгдлээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарт ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв.
  • Эрдэнэтийн захирлын төлөө МАН-ын фракцууд хагаралдаж эхэллээ
    2016 оны 11 сарын 15
    ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Эрдэнэт үйлдвэрийн захирлаар хэнийг тавих вэ гэдэгт нэгдсэн шийдэлд хүрээгүйгээс өнөөдрийг хүртэл уг томилгоог хийхгүй байгаагаа учирлав. Олгой хагаравч тогоондоо гэгчээр МАН доторх фракцууд Эрдэнэтийн удирдлагаас болж “дайтаж” байгаа ч үүнийгээ “хүний нөөцийн хувьд нэгдсэн шийдэлд хүрээгүй байна” хэмээн зөөлхөн мэдээлсэн нь энэ.
    Уг чанартаа МАН доторх хотын фракцаас хуучин захирал асан Ч.Ганзоригийг, Сү.Батболд болон С.Баярын фракцаас Эрчим хүчний сайд асан Д.Зоригтыг, Ц.Нямдорж толгойтой Увсын фракц Г.Алтанг зүтгүүлж байгаа аж. Эдгээрээс аль нь өөрийн хүнээ Эрдэнэтийн захирлаар томилуулж чадна, тэдний санхүүгийн асуудал бүрэн шийдэгдэнэ гэсэн үг. Томчууд нь захирлын суудлын төлөө “алалцаж” байх хооронд залуучуудын фракц нь дэд захирал, хангамжийн алба, санхүү хариуцсан захирал зэрэг албан тушаалд хүмүүсээ томилуулахаар улайрч байна.
    Тиймээс энэ өрсөлдөөн Ц.Нямдоржийн хэлсэнээр ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл сунжрах магадлал өндөр байна.
  • Хог хаягдлын тухай хуулийн төслийг дахин өргөн барихаар болов
    2016 оны 11 сарын 15
    Хог хаягдлын тухай хуулийн төслийг дахин өргөн барихаар болов
  • Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэхийг дэмжлээ
    2016 оны 11 сарын 15
    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд боллоо. Хуралдаанаар Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.
  • ”Эрдэнэт”-ийн захирал хэн болох нь тодорхойгүй байна
    2016 оны 11 сарын 15
    “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/.
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
    2016 оны 11 сарын 15
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сайд нарыг хүлээн авч уулзлаа
  • АН-ын ҮЗХ маргааш хуралдана
    2016 оны 11 сарын 15
    Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо энэ сарын 16-нд буюу маргааш хуралдана.
  • УИХ дахь ажлын хэсэг, байнгын хороод хуралдана
    2016 оны 11 сарын 15
    АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
  • С.Зориг агсны хэргийн мөрдөн байцаалтын ажил дуусчээ
    2016 оны 11 сарын 14
    Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэг 18 жилийн өмнө үйлдэгдэж, хэргийг одоо хүртэл хууль хяналтын байгууллага шалгасаар байна.

    Уг хэрэгт С.Зориг агсны эхнэр Б.Булганыг цагдан хорьж байсан ч батлан даалтад гаргасан. Харин хэргийг прокурорын байгууллагад хянаж байгаа талаар УЕПГ-аас мэдээлж байсан юм.

    Тэгвэл хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусчээ. Тодруулбал, УИХ-ийн гишүүн асан С.Зоригийн хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхэд шилжсэнээр шүүгч хэрэгтэйгээ 30 хоногийн дотор танилцаж хурлын товыг гаргадаг. Шаардлагатай тохиолдолд хугацааг сунгаж болдог.

    Юутай ч С.Зориг агсны хэргийн шүүх хурлын тов ирэх арванхоёрдугаар сүүлээр товлогдох нь.
  • МАН бүлэг мэдээлэл өгөхгүй
    2016 оны 11 сарын 14
    УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо,чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төсөлд байр сууриа нэгтгэж байгаа юм. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийхгүй гэж тус бүлгийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
  • МАН-ын бүлэг өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэлэлцэнэ
    2016 оны 11 сарын 14
    МАН-ын бүлгийн хуралдаан 14:00 цагт эхэллээ. Хуралдаанаар гаалийн тариф, гаалийн татварын тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг сонсох аж. Мөн дэлхийн худалдааны байгууллагын худалдаа хөнгөвчлөх хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцэх юм. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлаар салбарын сайд нартай бүлгийн гишүүд зөвлөлдөх юм байна.

    УИХ дах МАН-ын бүлгийн хуралдаанд Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар оролцож байна.
  • АН өнөөдөр хуралдана
    2016 оны 11 сарын 14
    АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр 17.00 цагаас хуралдахаар болжээ. Хуралдаанаар энэ сарын 16-нд хуралдах Үндэсний зөвлөлдөх хороогоор хуралдах асуудлыг хэлэлцэж магадгүй талаар эх сурвалж мэдээлж байна.
  • АН хуралдахгүй, МАН үдээс хойш хуралдана
    2016 оны 11 сарын 14
    УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдах хуваарьтай. Хуваарь ёсоор бүлгүүд 10.00 цагт хуралдах байсан ч МАН-ын бүлэг хурлаа 13.00 цагт зарлажээ.
  • УИХ дахь намын бүлгүүд, ажлын хэсэг хуралдана
    2016 оны 11 сарын 14
    УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулж байна. Үүнд:
    НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

    Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.

    ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд;
    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
    “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд.
  • АН-ын Үндсэн дүрмийн төслийг улс даяар хэлэлцэнэ
    2016 оны 11 сарын 13
    Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 16-нд буюу ирэх лхагва гарагт хуралдуулах тов гаргасан билээ. Тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, арванхоёрдугаар сарын 6-нд хуралдах намын Их хурлаар батлуулах юм байна. Арваннэгдүгээр сарын 16-наас арванхоёрдугаар сарын 6 хүртэл Ардчилсан намын Үндсэн дүрмийн төслийг улс орон даяар, намын гишүүд дэмжигчдээр хэлэлцүүлэх аж.
  • Ирэх долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2016 оны 11 сарын 12
    УИХ-ын нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын 17, 18-ны Пүрэв, Баасан гарагийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтын УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн өчигдрийн хурлаар батласан байна. Үүнд:

    10.00 цагаас:

    “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
    “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2016.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    “Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл болон төсөлтэй холбогдуулан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.10.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Монгол Улсын иргэний харьяалалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Бусад;
    Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Ургац хураалтын дүн мэдээ, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар”.
  • ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн: Монгол улс 70 сая малтай байж тавхан мянган тонн мах экспортолж байна
    2016 оны 11 сарын 11
    ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн: Монгол Улс 70 сая малтай 5-хан мянган тонн мах экспортолж байна
  • 2017 оны төсөв батлагдсантай холбогдуулан Сангийн сайд мэдээлэл хийв
    2016 оны 11 сарын 11
    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

    Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,160.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.3 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,568.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.3 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,408.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.1 хувьтай тэнцэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагын зорилтот түвшнээс 0.8 хувиар багаар батлагдлаа.

    Монгол Улсын 2017 оны төсөвт дараах зарчим, бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгалаа. Үүнд:

    Эдийн засгийн өсөлтийг дэмжинэ:

    1. Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүд болох Оюутолгойн далд уурхайн төсөл, Тавантолгойн төсөл, Гацууртын алтны ордны төсөл, Тавантолгойн 450 мВт-ын цахилгаан станц, ДЦС3-ыг 250 мВт-аар өргөтгөх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болон эрчимжүүлснээр Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлтийг 2017 онд 3.0 хувь болохоор тооцлоо;

    2. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудыг мөрдлөг болголоо;

    3. Дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний үйлдвэрт тушаасан малын арьс шир, ноос болон хүнсний улаанбуудайн урамшуулалд зориулж нийт 54.0 тэрбум төгрөгийг ирэх онд олгохоор тооцлоо;

    Төсвийн орлого бүрдүүлэлтийг сайжруулна:

    1. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцохдоо эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлоготой уялдууллаа;

    2. Ирэх 2017 онд татварын орчныг тогтвортой байх бодлогыг баримтлан шинээр татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар тооцлоо;

    3. Уул уурхайн томоохон төслүүдийг эрчимжүүлж, бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар уул уурхай, дэд бүтцийн салбарыг дагасан эдийн засгийн өсөлтийг бий болгож, төсвийн орлогыг нэмэгдүүлнэ;

    4. Төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчлах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах замаар ашигтай ажиллуулах бодлогыг баримталлаа;

    5. Түүнчлэн, УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр төсвийн орлого нэмэгдүүлэх зарим саналууд гарсныг төсөвт тусгалаа. Үүнд:

    o 2017 оны төсвийн төслийг боловсруулахад тооцсон нэг ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор 2017 оны төсвийн жилд улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 90,758.2 сая төгрөгөөр, Ирээдүйн өв сангийн орлогыг 13,531.0 сая төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 519.5 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх;

    o Монгол шуудан” ТӨХК-ийг 20,000.0 сая төгрөгөөр, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг 30,000.0 сая төгрөгөөр хувьчлахаар тооцон, Монгол Улсын 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх өмч хувьчлалын орлогыг 50,000.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх;

    o Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд (үүнд:Төрийн банк хамаарна)-ийн цэвэр ашгаас төрийн өмчид ногдох ногдол ашгийн хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар 2017 оны төсвийн жилд төсөвт төвлөрүүлэх хувьцааны ногдол ашгийн орлогыг 10,000.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх;

    o Монгол Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг 7,000.4 сая төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 85.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэх;

    Төсвийн зарлагад хэмнэлтийн зарчмыг баримтална.

    1. Бүх шатны төсвийн Ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцын бараа үйлчилгээний зардал /цалин хөлс болон бараа үйлчилгээний бусад зардал/-ыг 1.0 хувиар бууруулах, үүнтэй холбоотойгоор төсвийн урсгал зардлыг 27,762.0 сая төгрөгөөр буурууллаа;

    2. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлын үр ашгийг сайжруулах, төсвийн зардлыг хэмнэх, үйл ажиллагааны орлогоо давуулан биелүүлэх идэвх, санаачилгыг бий болгох зорилгоор 1/бүх шатны төсвийн захирагч нарт төсвийн зардлаа хэмнэсэн, үйл ажиллагааны орлогоо давуулсан бол уян хатан захиран зарцуулах эрх олгох; 2/бүтэц зохион байгуулалтыг чиг үүргийн давхардалгүй, төрийн үйлчилгээг иргэдэд үр дүнтэй хүргэх зорилгоор шинэчлэн зохион тогтоох эрхийг олгох;3/төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж өр төлбөр үүсгэсэн бол ажлаас чөлөөлөх хариуцлага тооцдог байхаар хуулийн төслийг өргөн мэдүүллээ;

    3. Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байх статистик, хүн ам зүйн өөрчлөлтөөс шалтгаалан нэмэгдэх нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн зардлыг төсөвт тусгалаа;

    4. Зөвхөн эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн боловсрол болон онцгой байдлын салбарт иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой орон тоог төсвийн төсөлд тусгах, бусад аливаа орон тоог нэмэгдүүлэхгүй байхаар тооцлоо;

    5. Төсвийн байгууллагын тэвчиж болох зарим урсгал зардлыг 2016 оны тодотголын түвшнээс хэтрүүлэхгүй байх, улмаар салбарын онцлогийг харгалзан 10-100 хувь бууруулсан тухайлбал улс орныг гадаадад төлөөлөх, гадаад харилцааны чиг үүрэг хариуцсан төрийн байгууллагууд буюу Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам болон дипломат төлөөлөгчдийн газруудаасбүх шатны төсвийн байгууллагын гадаад томилолтын зардлыг 100 хувь, тавилгын зардлыг 100 хувь бууруулахаар тооцлоо;

    6. Өмнөх онуудад хэрэгжсэн нэг удаагийн шинжтэй, эсвэл хуульд өөрчлөлт орсны улмаас өөрчлөгдөж буй хөтөлбөр арга хэмжээний урсгал зардлыг 2016 оны тодотголтой харьцуулахад 410.0 гаруй тэрбум төгрөгөөр буурууллаа;

    Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

    1. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, халдварт болон халдварт бус өвчлөл, эндэгдлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрүүл идэвхтэй амьдрах хэв маягийг дэмжих “Эрүүл мэндийг дэмжих сан”, “Спортыг дэмжих сан”, “Соёл урлагийг дэмжих” санг тус тус шинэчлэн байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлэхээр тооцож төсөвт тусгалаа.

    2. Ахмад настай азай буурлууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар 65-аас дээш настай ахмад настанд Билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан насны хишгийг жилд 2 удаа олгоно. Насны хишгийг

    § 65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг;

    § 70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг;

    § 80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг;

    § 90 ба түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөг олгохоор тооцож нийт 20.5 тэрбум төгрөг тусгасан;

    3. Их, дээд сургуульд суралцагч оюутны санхүүгийн дарамтыг бууруулах зорилтын хүрээнд шинээр байгуулагдсан “Боловсролын зээлийн сан”-г бэхжүүлэх, үйл ажиллагааг жигдрүүлэх зорилгоор ирэх онд 104.5 тэрбум төгрөгийн зээл олгох эх үүсвэрийг төсвөөс санхүүжүүлнэ;

    Үүнээс дэлхийн шилдэг их сургуульд шинээр элсэн суралцагчдад төрөөс сургалтын төлбөрийн зээл олгохтой холбогдуулан нийт 14.5 тэрбум төгрөгийг төсөвт тусгалаа;

    4. Мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдийн хувьсах зардлын төсвийг нэг суралцагчид ногдох нормативаар тооцон өмчлөлийн хэлбэр харгалзахгүйгээр олгоход 9 тэрбум төгрөгийг төсөвт тусгав;

    Нийгмийн хамгаалал, халамжийн бодлогыг төсвийн нөхцөл байдалтай уялдуулан үргэлжлүүлнэ.

    1. Төсвийн боломж, нөөцтэй уялдуулан эдийн засгийн хүндрэлтэй байх төлөвтэй 2017 онд зорилтот бүлгийн өрхөд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох, 2019 оноос эхлэн бүх хүүхдүүдэд олгож эхлэхээр шийдвэрлэж ирэх онд 161.5 тэрбум төгрөг тусгасан;

    2. Хүүхэд харах үйлчилгээний стандарт нөхцөлийг сайжруулан үргэлжлүүлэхээр тооцож 2017 оны төсөвт 5.8 тэрбум төгрөгийг тусгалаа;

    Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг тогтвортой үргэлжлүүлнэ.

    1. Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг тогтвортой үргэлжлүүлэх зорилтын хүрээнд төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой өмнөх зохицуулалтыг сэргээж ирэх онд тэтгэвэрт гарах төрийн албан хаагчдад олгох тэтгэмжийн зардлыг 89.5 тэрбум төгрөгөөр баталлаа;

    2. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулиар Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон прокуроруудын цалинг шүүгчийн цалингийн хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шүүгчийн үндсэн цалингийн 65 хувьтай дүйцэхүйц түвшинд байхаар шинэчлэн тогтоож, “Прокурорын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолоор баталлаа. Ингэснээр улсын ерөнхий прокурорын газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн прокуроруудын цалингийн хэмжээг 1,730-2,211 сая төгрөг байхаар албан тушаал бүрээр тогтоож 2017 оны төсөвт 9.5 тэрбум төгрөг тусгасан;

    3. Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалын цалингийн хэмжээг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн цалингийн хэмжээтэй адил байхаар 3.3 сая төгрөгөөр, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн цалингийн хэмжээг 3.250 сая төгрөгөөр тус тус тогтоож, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолоор баталсан. Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн даргын 2017 оны төсөвт нэмж шаардагдах 341.8 сая төгрөгийг цалингийн зардалд тусгалаа;

    Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлнэ.

    1. Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлж, шинэ төсөл, арга хэмжээ эхлүүлэхгүй байх, шилжих ажлуудын санхүүжилтийг гүйцэтгэлтэй нь уялдуулан хойшлуулах, эсвэл бүрэн тусгах, өмнөх жилүүдэд эхэлсэн боловч орхигдсон ажлуудыг дуусгах, зайлшгүй шаардлагатай боловсрол, эрүүл мэндийн салбарын их засвар, тоног, төхөөрөмжийн зардал болон Улаанбаатар хотын аваарын хэмжээнд хүрсэн дулааны гол магистраль шугамын засварын хөрөнгийг тусгалаа;

    2. Ирэх жилүүдэд ”Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр шинээр төсөл, арга хэмжээний гэрээ байгуулахгүй байх, улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх үүрэг шинээр үүсгэхгүй байх, одоо хэрэгжиж байгаа ”Барих-Шилжүүлэх” төрлийн концессын гэрээний хэрэгжилтийг шалгаж, хэрэгжиж эхлээгүй төсөл, аргах хэмжээг зогсоох, улсын болон орон нутгийн төсөвт төлбөрийн ачаалал үүсгэхгүйгээр концессын бусад төрлөөр хэрэгжүүлж ажиллана;

    3. УИХ-ын 2016 оны 47 дугаар тогтоолын дагуу улсын төсөв болон Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний санхүүжүүлж чадаагүй үлдэгдэл, ”Барих-шилжүүлэх” концессын гэрээний эргэн төлөлт, шүүхийн шийдвэрээр олгох санхүүжилтийг 2017 оноос эхлэн векселиэр баталгаажуулахгүй байхаар тогтлоо;

    Төсвийнтогтворжуулалтын сангийн эх үүсвэрийг ашиглан төсвийн тэнцлийг сайжруулна.

    1. Төсвийн тогтворжуулалтын сангийн хуримтлагдсан үлдэгдэл болох 329.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглаж Засгийн газрын гаргах үнэт цаасны дүнг бууруулахаар тооцлоо;

    2. Гадаадын зээл, тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашигтай төслүүдэд санхүүжилт хийх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор гаргах дотоод бондын хэмжээг бууруулах, өрийн удирдлагын оновчтой арга хэрэгслийг хэрэгжүүлэх замаар хүүгийн зардлыг өмнөх оны түвшнээс бууруулахаар тооцлоо.

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухайн хуулийг дагалдан гарсан хуулийн өөрчлөлтүүд, Улсын Их Хурлын тогтоолуудын талаар:

    Улсын Их Хурлаас Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлагын үр ашгийг сайжруулж, төсвийн алдагдлыг бууруулах, иргэдийн нийгмийн баталгааг сайжруулах, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх зорилгоор зарим хууль, УИХ-ын тогтоолыг хамтад нь баталлаа.

    Төрийн албан хаагчийн тэтгэвэрт гарахад нь олгох тэтгэмжийг хүрсэн түвшнээс нь бууруулахгүй буюу төрд ажилласан жилтэй нь уялдуулан 36 хүртэл сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгохтой холбоотой зохицуулалтуудыг Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Малын эрүүл мэнд, удмын сангийн тухай хууль, Шинжлэх ухаан технологийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулиуд тусгав.

    Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлын үр ашгийг сайжруулах зорилгоор төсвийн шат шатны захирагч нарт эрхэлсэн салбар, яам, агентлаг, байгууллагын батлагдсан төсөв, орон тооны хязгаартаа багтаан бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх эрхийг олгох, мөн бүтцийн өөрчлөлтийн улмаас орон тоо бууруулж цалингийн санг, тогтмол зардал гэх мэт хэмнэсэн зардал, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогоо төсвийн жил дотроо уян хатан зарцуулах эрхийн хамт олгох зохицуулалтыг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар баталлаа. Энэхүү уян хатан зохицуулалт нь төсөв захирагч нарт удирдлагын оновчтой шийдвэр гаргаж төсвөө үр ашигтай зарцуулах сонирхол бий болгохын зэрэгцээ төсвийн хүндрэлтэй үед үйл ажиллагаанд дутагдаж байгаа бусад зардлаа уян хатан санхүүжүүлэх, ажилтнуудынхаа үр дүнгийн урамшуулал болон нийгмийн баталгааг сайжруулах боломжийг давхар нээж өгч байна.

    Хүний хөгжил сангийн тухай хууль болон Хүний хөгжил сангийн төсөв 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болж байгаатай холбогдуулан хүүхдийн мөнгийг зорилтод бүлгийн өрхүүдэд бэлэн мөнгөөр нийгмийн халамжийн сангаас олгох, үлдэх хүүхдүүдийн мөнгийг 2019 оноос нөхөн олгох, үүнд шаардагдах эх үүсвэрийг Засгийн газар тухай бүрд бонд гарган банканд хадгаламжаар байршуулах болсонтой холбогдуулан Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Хүүхдийн мөнгөний талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол батлав. Мөн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг ирэх оноос үргэлжлүүлэн олгохоор боллоо.

    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан нийгмийн салбарын зарим зорилт, арга хэмжээг төсвийн боломжтой уялдуулан үе шаттай хэрэгжүүлж эхлэх зорилгоор “Эрүүл мэндийг дэмжих сан”, “Спортыг дэмжих сан”-г шинээр байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх, мөн Соёл урлагийг дэмжих санг шинэчлэн зохион байгуулахаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулав

    Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, прокурорын байгууллагын албан хаагчид болон Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн албан тушаалын цалингийн хэмжээг шүүхийн шүүгчдийн цалингийн түвшинд хүргэж нэмэх тогтоолыг УИХ батлав.
  • Баянгол, Багахангай дүүргийн засаг дарга нарыг батламжиллаа
    2016 оны 11 сарын 11
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хуульд заасан эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргаар Салдангийн Одонтуяа, Багахангай дүүргийн Засаг даргаар Сэрдамбын Эрдэнэбаяр нарыг батламжиллаа. Хуулиараа дүүргийн Засаг даргыг томилохдоо Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай зөвшилцдөг. Мөн Авилгатай тэмцэх газарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгээ өгч, хуулийнхан судалж, хариулт ирүүлдэг заалттай. Энэ дагуу НЗДТГ судалж үзээд, өнөөдөр хотын дарга тус 2 дүүргийн Засаг даргын батламжинд гарын үсэг зурлаа.

    Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Өнөөдөр Нийслэлийн Засаг даргаас батламжаа албан ёсоор гардаж авлаа. Бид Баянгол дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж байж, дараа дараагийн асуудлууд шийдэгдэнэ гэж харж байна. Манай дүүрэг 57 мянган өрхтэй нийслэлийн томоохон дүүрэг. Бид өнгөрсөн он жилүүдэд хийгдэж байсан бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ. Төрийн ажлын залгамж чанарыг алдалгүй, дэлхийн бусад улс орнуудын нийслэлийн хөгжлөөс үлгэр жишээ авч, Баянгол дүүргээ жишиг дүүрэг болгохоор төлөвлөж байна.” гэлээ.

    Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр “Бид 2016 оны сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хүний хөгжил рүү хамгийн эхэнд чиглэсэн. Багахангай дүүргийн ард иргэд эрч хүчтэй, эрүүл саруул, эрдэм боловсролтой, хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй байхад мөрийн хөтөлбөрийн гол бодлого оршиж байгаа. Тиймээс дүүргээ хөгжүүлэхийн төлөө хариуцлагатай ажиллах болно.” гэсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шинээр томилогдсон Засаг дарга нарт ажлын амжилт хүслээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
1182 1183 1184 1185 1186 1187 1188
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    26 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    1 цаг 20 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    1 цаг 45 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    2 цаг 59 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    3 цаг 3 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    3 цаг 9 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    3 цаг 19 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    3 цаг 21 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    3 цаг 23 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    3 цаг 29 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    4 цаг 31 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК