-
2016 оны 11 сарын 16
УИХ-ын гишүүн асан А.Бакей, Ш.Түвдэндорж нар даргалж байна
-
2016 оны 11 сарын 16
АН-ын даргыг сонгох асуудлыг ҮЗХ-оор хэлэлцэхгүй
-
2016 оны 11 сарын 16
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал 15.00 цагт Төрийн ордны их танхимд зарлагдсан ч хараахан эхлээгүй байна. Одоогийн байдлаар тус танхимд нийт 10 гишүүн ирээд байна.
-
2016 оны 11 сарын 16
АН-ын ҮЗХ-ны хурал төрийн ордонд эхэлж байна. Хурлаар олон асуудлыг хэлэлцэх байсан ч хоёр асуудлыг хэлэлцээд тарах бололтой.
-
2016 оны 11 сарын 16
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаантай. Хуралдаанаар нийт 28 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор Хэнтий хан уулын нэрийг Бурхан халдун уул болгон өөрчлөх тухай багтжээ.
-
2016 оны 11 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах Парагвай Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Иринео Рауль Силверо Силвани, Камбожийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кхек Каймеали Сисода, Бүгд Найрамдах Аргентин Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Диего Рамиро Гуэлар, Бүгд Найрамдах Армян Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сергей Манасарян нар ИЖБ барилаа.
-
2016 оны 11 сарын 16
УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, Ж.Батзандан нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.
-
2016 оны 11 сарын 16
Саяхныг хүртэл эрх баригч нам Засгийн эрх авсан даруйдаа хийдэг хамгийн анхны томилгоо бол Эрдэнэт үйлдвэрийн захирал байсан. Учир нь ялсан намын эдийн засгийн асуудал Эрдэнэттэй шууд холбоотой болдог. Улстөрийн сонгуульд гаргасан зардлаа нөхөж авахаас эхлээд мөнгө босгох, хувьдаа ашиглах, танил талынхаа шахаанд хөрөнгө хаях зэргээр төрийн мөнгөөр туйлах “тайз” нь болж байсан юм. Тиймдээ ч “улстөрийн саалийн үнээ” хэмээн нэрийдсэн байдаг.
Гэтэл Эрдэнэтийг хувийн хэвшилтэй хамтарч эзэмшдэг болсон хойно энэ томилгоо олон сараар гацах төлөвтэй болоод байна. Хамгийн том шалтгаан бол шахааны бизнесийг нь хязгаарлаж, хяналт тавих хувийн хэвшлийнхэн 49 хувийг эзэмших болсонтой холбоотой. ТУЗ-ийн долоон гишүүний гурвыг хувийн хэвшлээс бүрдүүлдэг. Тэдний нэг нь л татгалзахад үйлдвэрийн дарга томилогдохгүй. Тиймээс Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэйгээ тохиролцох нь нэн тэргүүний асуудал болоод байна.
Түүнчлэн хэдэн тэрбум төгрөгийн хэрэглэж ашиглахгүй бараа материал шахаж орхисон замбараагүй тогтолцоог төр биш хувийн хэвшлийнхэн л цэгцэлж, худалдан авалтад хяналт тавина. Тиймээс “саалийн үнээндээ” шахаа хийх боломж тас хумигдаж байгаа юм.
Өнөөдрийг хүртэл Эрдэнэтийн захирлаар томилчих хүн МАН-д олдохгүй байгаа нь Ж.Мөнхбат сайдын хэлсэнчлэн “хүний нөөцийн асуудал“ огт биш, харин төрийн мөнгийг эвтэйхэн зувчуулж чадах мяндсан ухаантан тодрохгүй байгаатай холбоотой. МАН доторх фракцууд хүлээн зөвшөөрч, хувийн хэвшлийнхний шаардлагыг бүрэн хангасан хүн олно гэдэг гэгээнтний хойд дүрийг тодруулахаас хамаагүй ээдрээтэй асуудал болоод байна. Ямартай ч хэн томилогдохоос үл хамааран, 49 хувийн санаачлага оролцоотойгоор Эрдэнэт үйлдвэрт цаашдаа шахааны бизнес нь үгүй болж, үр ашиг нь ихсэж, тэр хэмжээгээр ажилтан албан хаагчдын цалин тэтгэмж нэмэгдэх нь зайлшгүй юм.
-
2016 оны 11 сарын 16
Мөн хурлаар Үндсэн дүрмийн болон бүтцийн шинэчлэлийг хэлэлцэх талаар хэлэлцэнэ. Энэхүү дүрмийн шинэчлэлийг Нээлттэй Ардчилсан Нам-Шинэчлэлийн Нэгдсэн Хөдөлгөөнөөс эхлээд олон улс төрчид гээд бүх гишүүдээрээ хэлэлцүүлж, мэргэжлийн судлаачдын хүрээнд боловсруулах ёстой гэсэн санал гаргаж байсан юм.
-
2016 оны 11 сарын 16
МАН-ын доторхи хагарал газар авч, зодоон дээр тулжээ. МАН 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-д 65 суудал авсан.
-
2016 оны 11 сарын 16
Хөдөлмөр эрхлэлтийн талаар өнөөдөр Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгуулна. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед ажлын байр хомсдож, ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн. Тиймээс ажил эрхлэлтийн асуудлаар хэлэлцүүлэгт оролцогчид саналаа хэлэх юм.
-
2016 оны 11 сарын 16
Засгийн газрын хуралдаанаар дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үүнд:
-
2016 оны 11 сарын 16
Тэгвэл одоо түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаатай нь холбоотойгоор “шоглож” байж ч магадгүй хэмээн харж байна. Учир нь Н.Алтанхуягийг 2 жилийн өмнө Ерөнхий сайдын суудлаас огцруулсан өдөр эхнэрийг нь онгоцноос буулгасан, АН-ын ҮЗХ хуралдах энэ өдөр дүүг нь хилээр гарахыг хориглосон гээд л улс төрийн давхацлууд байгаа юм. Ийм ч учраас Н.Алтанхуягт өгч буй сануулга бололтой гэж хардаж байгаа аж. .
-
2016 оны 11 сарын 16
Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар нийт 20 гаруй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөжээ. Хуралдаанд Тэтгэвэр авагч тэтгэвэр авах банкаа өөрөө сонгох ажлыг зохион байгуулсан талаар болон Эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх талаар авсан арга хэмжээний талаарх мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр ЗГ-ын гишүүдэд өгнө.
-
2016 оны 11 сарын 16
АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар 15 гишүүнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулах үед МАН-ыг дэмжиж кноп дарсан гишүүдэд хариуцлага тооцох аж.
-
2016 оны 11 сарын 16
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр хуралдана.
-
2016 оны 11 сарын 16
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын хагарал нэлээд хурцадсан бололтой. Өнгөрсөн есдүгээр сард УИХ-ын МАН-ын бүлэг хаалттай хуралдах үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхий сайдыг нэлээд “авсан”.
-
2016 оны 11 сарын 16
Малчид үр хүүхдээ, ирээдүй хойч үеэ өөрсөд шигээ уулын мухар сахисан өрөвдөлтэй, гунигт хувь заяаны эзэд болгохгүй гэж тэмцэж байна. Өнөөдөр малчид үр хүүхдээ, ирээдүй хойч үеэ соёлтой, мэдлэг чадвартай хотын иргэн болж төлөвшүүлэхийг зорьж буй юм.
-
2016 оны 11 сарын 16
БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН:
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2016.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, төмөр замын транзит тээврийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар Зам, тээврийн хөгжлийн сайдын мэдээлэл;
Бусад.
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Мэдээлэл сонсох /Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар/;
Бусад.
3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын иргэний харьяалалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи Хүний эрхийн үндэсний комиссын 15 дахь илтгэл;
Бусад.
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
“Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах арга зам” сэдэвт Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “B” танхимд.
-
2016 оны 11 сарын 16
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт хяналтын шатны шүүх хуралдаанд олонхтой санал нийлээгүй шүүгч өөрийн саналаа тусгай санал болгон шүүхийн шийдвэрт хавсаргах, тусгай саналыг заавал нийтлэхээр үүрэгжүүлэн хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах; шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан шийдвэрлэх талаарх заалтыг зөрчсөн гэж үзэж 10 дугаар дүгнэлт гаргасан билээ.
Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 50 дугаар тогтоол гаргасан байна.
Иймд уг маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг маргаашийн 9.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлоод байна.