Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1179 1180 1181 1182 1183 1184 1185
  • Яг одоо: Н.Алтанхуягийн ”Хар хайрцаг”-аар бөмбөг дэлбэлж буйг 24 цаг пайж хуудсаар шууд үзээрэй
    2016 оны 11 сарын 20
    Н.Алтанхуягын ”Хар хайрцаг”-аар бөмбөг дэлбэлж буйг манай сайтын цахим хуудсаар шууд үзээрэй
  • Элчин сайдад томилогдох хүмүүсийн хэн нь хэн бэ
    2016 оны 11 сарын 19
    Засгийн газар, УИХ, Байнгын хорооны хуралдаанаар есөн улсад Монгол Улсаа төлөөлөн суух элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжиж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон билээ. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн олонх нь элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжиж байсан бол зарим гишүүд С.Баяр, М.Энхсайхан нарыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байсан юм. Ямартай ч ирэх долоо хоногт эдгээр эрхмүүдийг Элчин сайдаар томилох эсэхийг Ерөнхийлөгч батламжлах юм. Тэгвэл Гадаад Монголоо төлөөлөх элчин сайдуудын хэн нь хэн бэ гэдгийг хүргэж байна.

  • УИХ-ын дарга М.Энхболдод ХЭҮК-ын дарга бараалхав
    2016 оны 11 сарын 18
    Улсын Их Хурлын дарга М.Энхболд Хүний эрхийн үндэсний комиссын даргаар улираан томилогдсонд нь Ж.Бямбадоржид баяр хүргээд Монгол Улсын Хүний эрхийн байгууллагын нэр хүндийг өсгөсөн байдал, ажлын дадлага, туршлага зэрэг олон хүчин зүйлийг үндэслэн нэр дэвшүүлж, улираан томилсон гэдгийг онцлов.



    Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга М.Энхболд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржид ажлын амжилт хүслээ.



    Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасан “...Комиссын даргыг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Комиссын гишүүдээс Улсын Их Хурал гурван жилийн хугацаагаар томилно...” гэсний дагуу тус комиссын гишүүн Жамсрангийн Бямбадоржийг томилуулах тухай саналыг хүргүүлсэн болохоо Улсын Их Хурлын дарга М.Энхболд пүрэв гарагийн /2016.11.16/ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хуралдаанд оролцсон гишүүд 84.6 хувийн саналаар дэмжсэн юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Бидэнд хийсэн ажлууд байгаа
    2016 оны 11 сарын 18
    УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ургац хураалтын талаар мэдээлэл хийв. Мэдээлэлтэй холбогдуулж цөөнхийн бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат АН-ын бүлгийн дүгнэлтийг танилцууллаа.

  • Ерөнхий сайд мэдээлэл хийлээ
    2016 оны 11 сарын 18
    УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ургац хураалтаар хийсэн ажлаа танилцууллаа.
  • Л.Энхтайванг улируулан томиллоо
    2016 оны 11 сарын 18
    УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр ажиллаж байсан Л.Энхтайванг улируулан томилохыг дэмжлээ.

  • О.Баасанхүү: Хөрөнгийн биржийг худалдан боруулах нь эрсэлтэй биш биз
    2016 оны 11 сарын 18
    УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж буй юм. Орон тооны гишүүнээр О.Батбилэгийг, орон тооны бус гишүүнээр Л.Энхтайван, Б.Батхишиг, Б.Баярдалай нарыг томилохыг байнгын хороо дэмжсэн юм.



    Яг одоо Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж байгаа юм.
  • Д.Тэрбишдагва: Гишүүд шинэлэг байдлаар ажиллах ёстой
    2016 оны 11 сарын 18
    Яг одоо УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж буй юм.



    Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж байгаа юм.
  • Хууль зүйн сайд С.Бямбацогт: Би гэмтэл авсан нь үнэн
    2016 оны 11 сарын 18


    Хэдхэн хоногийн өмнө Төрийн ордонд Засгийн Газрын хоёр гишүүн хоорондоо нударга зөрүүлж, нэгнийхээ хамрыг нь хугалсан гэх мэдээлэл гарсан. Тэдний нэгийг Хууль зүйн, дотоод хэргийн сайд С.Бямбацогт гэх. Тиймээс бид энэ асуудлаар С.Бямбацогт сайдаас дараахь тодруулгыг авлаа.

    -Таныг танхимынхаа сайдтай зодолдож гэмтэл авсан гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

    -Сүүлийн үед намайг Засгийн газрын хуралдааны үеэр зодолдсон гэсэн мэдээлэл гараад байна. Тийм зүйл болоогүй. Бага зэрэг гэмтэл авсан нь үнэн.

    -Яагаад гэмтэл авсан юм бэ?

    -Хүн санаандгүй байдлаар гэмтэл авдаг ш дээ. Тухайлбал, 2009 онд гараа, 2011 онд хөлөө хугалж байсан. Экстрим спортоор хичээллэхэд эрсдэлтэй шийдвэр гаргаснаасаа болоод гэмтдэг. Түүнийхээ адилаар гэмтсэн.

    -Яг юунаас болоод гэмтсэн юм бэ?

    -Нэг их сүртэй юм болоогүй. Би зааланд тоглох, дугуй унах, ууланд авирах гэх мэтээр экстрим спортоор хичээллэдэг. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа зааланд тоглож байгаад хамраа хугалсныг нь бас зодоон хийсэн гээд бичиж байсан.
  • Ц.Нямдорж: Саланги дугуйнууд өөр өөрийнхөөрөө өнхөрч байна
    2016 оны 11 сарын 18
    Яг одоо УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж буй юм.
  • Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг дэмжлээ
    2016 оны 11 сарын 18
    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2016.11.18/ 10 цаг 10 минутаас 52.6 хувийн ирцтэй хуралдаж, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
  • Намын даргын төлөөх сунгаа их хурлын дараа эхэлнэ
    2016 оны 11 сарын 18
    Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хурлын 48 дугаар хуралдаан Төрийн ордонд өнгөрсөн лхагва гарагт боллоо. Хурлаар ямар асуудал хэлэлцсэн талаараа тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, ҮЗХ-ыг удирдсан УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, Б.Гарамгайбаатар нар зарим мэдээллийг тодруулж өгөв.

    ҮЗХ-ны хурлаар АН-ын 6 дугаар Их хурал зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаар ахлуулан байгуулсан. Үндсэн дүрмийн өөрчлөлтийн үзэл баримтлалын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж хариуцан ажиллахаар болжээ. Шинэчлэлийн хөдөлгөөний төлөөллийг ч ажлын хэсэгт багтаасан байна. Тэдний төлөөлөл болон АН-ын анхдагчид, партизануудыг ҮЗХ-ны хуралдаанд ажиглагчаар оролцуулсан аж.

    -АН-ын дүрмэнд ямар зүйл заалтуудыг өөрчлөхөөр ярьж байгаа вэ?

    Ш.Түвдэндорж: -АН-ын одоо мөрдөж буй дүрэм бол сайн. Амьдралаар шалгагдаад нэмж оруулах заалтууд, хариуцлага, дүрмийн холбоосууд зэрэг дутуу зүйл байсан. Удирдах байгууллагад жирийн иргэд, гишүүдийг илүү олноор оруулах, үйл ажиллагаанд оролцох боломжийг нээж байна. Удирдлагуудыг сонгохдоо нийт гишүүдийн сунгаагаар сонгож байхаар болсон. 2011 оноос хойш ҮЗХ-нд ротаци хийгээгүй, дүрмээс хассан байсныг сэргээж оруулна. Намын удирдлагыг сонгох нь хоёрдугаар асуудал. Хамгийн чухал нь намын дүрмийн өөрчлөлтийн үзэл баримтлал юм. АН юунд зорих, ямар зорилго чиглэлтэй ажиллах үзэл баримтлалыг ард түмэнд ойлгомжтой болгохоор Их хурлаар дүрмийн өөрчлөлтийг батлана. Зохион байгуулалтаас ч илүү эв нэгдлийг эрхэмлэдэг Ардчилсан нам болох өөрчлөлтийг хийхээр зорьж байгаа.

    -Их хурал болтол АН-ыг хэн удирдах вэ. З.Энхболд ҮЗХ-ны хуралд яагаад оролцоогүй вэ?

    Ш.Түвдэндорж: -Дарга удирдлага бол хоёрдугаар асуудал. Юуны өмнө намаа шинэчлэх, дүрэм журмаа олон түмэнд, жирийн гишүүддээ ойлгомжтой болгохоор бид хоёр ч том ажлын хэсэг байгуулсан. Намын дарга Энхболдын эхнэр мэс засалд орж, Солонгост эмчлүүлэхэд нь сахиж байгаа тул хуралд оролцох боломжгүй болсон юм. Намын одоогийн үйлчилж буй дүрмээр дарга өөрөө өргөдлөө өгөх, төрийн албан тушаал хавсран хаших тохиолдолд ажлаа өгдөг. Намын дарга ажлаа өгөх хүсэлтээ ҮЗХ-д гаргадаг. ҮЗХ түүнийг нь хэлэлцээд шийдвэл чөлөөгддөг дүрэмтэй. Харин нэгэнт Их хурлаараа намын удирдлагыг сунгаагаар сонгох дүрмийн өөрчлөлт хийх учраас түр дарга гэж байлгаад яахав гэж ярилцлаа. Намын даргын сунгаа болж, сонгогдтол одоогийн дарга З.Энхболдын хүсэлтийг авч хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул үргэлжлүүлэн ажиллана.

    -АН дүрмээ биелүүл­дэггүй гишүүддээ хариуц­лага тооцох асуудал ярь­сан уу. Засгийн газраа огцруулсан бол хөөх тухай асуудал хөндсөнийг ҮЗХ-ны гишүүд хэрхэхээр болов?

    Ш.Түвдэндорж: -Хариуцлагын асуудалд анхаарал хандуулах нь илүүтэй байна. Одоогийн дүрэм маань сайн боловч хариуцлага тооцох асуудалд нэлээд шат дамжлага дамждаг заалттай юм. Тухайн гишүүн алдаа оноо, гаргасан бол таарч тохирсон хариуцлага, шагнал урамшууллыг нь шууд олгох байдлаар дүрмэнд оруулна. Хариуцлага оногдуулдаг бүтцийн байгууллага нь хариуцлагаа тооцож чадахгүй бол тэд өөрсдөө огцордог байхаар зохицуулна. Хэн нэгэн объектив, субъектив зүйлээс хамаарахгүйгээр хариуцлагаа цаг тухайд нь тооцдог болно гэсэн үг юм.

    Б.Гарамгайбаатар: Мэ­дээл­­лийг зөв хүргээсэй гэж бид хүсч байна. АН-ын дүрэм өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Ард иргэдийн зүгээс, намын гишүүдийн хэлдэг шүүмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Дүрмийн зарим заалтуудыг авч хаясан, хэрэгжүүлэхгүй байсантай холбоотой шүүмжлэл их гардаг. Тиймээс тал талаасаа оролцоод олон хүн дүрмийн өөрчлөлтөд ажилласан. Дүрмийн өөрчлөлтийн төслийг ҮЗХ болоод Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцсэн. Одоогийн дүрмийн үндсэн суурь дээр нэмж ямар өөрчлөлт оруулахыг бид ярилцаж байна. Хэрэгжээгүй заалтуудыг хэрэгжүүлдэг болох, ротацийг байхгүй болгосныг нэмэх, өнөөдрийн цаг үетэй нийцүүлж дүрмийн өөрчлөлтүүд оруулсан. Их хурлаар хэлэлцүүлэхээс өмнө ажлын хэсэг саналуудыг нэгтгэж дүрмийн төслийг бэлэн болгохоор байгуулагдсан гэсэн үг. Шинэ дүрэм батлагдаж байгаа учраас намын удирдлагууд, бүтэц бүгд өөрчлөгдөнө. Хариуцлага тооцох асуудал шинэ дүрмийн хүрээнд зохицуулагдана. Сунгаагаар даргаа сонгох асуудлыг ҮЗХ-ны гишүүд болон жирийн гишүүд дэмжигчид маш их дэмжиж байгаа. Ямар ч асуудал үүссэн хүлээж авахад гишүүд бэлэн болсон учраас бид арванхоёрдугаар сарын 6-наас хойш удирдлагуудыг сонгох сунгаа явуулна. Тэгээд Цагаан сарын өмнө намын даргаа сонгоно. ҮЗХ-нд зөрчилдөөн бол гарч байдаг. Гишүүд санал бодлоо хэлсэн. Тэгэхдээ АН-ын дүрмээр олонхийн шийдвэрээ дагаж асуудлаа шийдсэн.

    Л.Эрхэмбаяр: Шинэ дүрмээ Их хурлаараа баталсны дараа фракцаараа талцаж, анхан, дунд шатны дарга удирдлагын эрхийг авдаг асуудлыг таслан зогсоно. Бүгдийг анхан дунд шатнаасаа эхлэн шийддэг болно. Хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс л АН-ын дарга, тухайн аймаг, сумынхаа намын дарга болдог тогтолцоонд орно. АН-ын шинэчлэл Монголын улс төрийн намуудын шинэч­лэлийн өнгийг тодорхойлох ёстой гэж манай гишүүд хэлж байна. Тиймээс бид шинэч­лэгдэхийн төлөө, Монголын улс төрд шинэчлэл хийхийг зорьж ажиллаж байна.

    Зүүлт: ҮЗХ-ны хуралдаа­наар зарим гишүүнд хариуц­лага тооцох тухай яригдсан. Хоёр ажлын хэсэг байгуулахаас гадна өмнө нь хэлэлцэхээр оруулсан бусад асуудал дунд намын даргаас З.Энхболд, генсекээс Л.Эрхэмбаярыг чөлөөлөх, Хяналтын ерөнхий хорооны зарим гишүүнийг намаас хасах тухай тогтоол, хариуцлага тооцох талаар ч байсан юм. Тэгвэл энэ удаад хоёр чухал ажлын хэсэг байгуулахаар санал нэгдсэн учраас өмнөх асуудлуудыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ.

    АН-ын дарга З.Энхболдод хариуцлага тооцох, Н.Алтан­хуягийн Засгийн газрыг огцруулахад санал өгсөн тухайн үеийн УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох талаар хэлэлцэх ёстой гэж Д.Нямхүү хөнджээ. Түүний саналтай холбоотойгоор багагүй маргаан гарсан байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ З.Энхболд даргын гэр бүлийн хүн өвчтэй байгаа энэ хүнд үед эзгүйд нь хөөх асуудал ярьж, ёс жудаггүй загнаж болохгүй гэж. Түүгээр ч барахгүй тэрээр Д.Нямхүүг МАН-ын С.Баяр, Т.Ганди хоёрт бичиг барьж, түүнээс нь болж олон хүн ял сонссон гашуун түүх бий /С.Эрдэнэ нарын хүмүүс/. Ийм зүйлийг нь Хяналтын ерөнхий хороонд оруулж, хөөх тухай асуудал ярих байтал заавал ар гэрийн асуудалтай байгаа хүнд хариуцлага ярих нь шударга явдал биш хэмээсэн байна.

    Мөн Хяналтын ерөнхий хорооны нэгэн гишүүн намаас хөөх асуудлыг албан ёсны хурал хийж хэлэлцээгүй, Алтангадас фракцынхан ярилцаад бичиг болгон гаргасан гэж тайлбарлажээ. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өчигдөр хуралд оролцоогүй ч өмнөх ҮЗХ-ны хурлаар Хяналтын ерөнхий хорооноос оруулсан зарим гишүүнийг хөөх тухай асуудлыг татахаа илэрхийлсэн байдаг. Заавал нэгнээ хөөхдөө биш хариуцлага тооцдог байх үүднээс хөндсөн гэсэн. Ингээд дүрмийн өөрчлөлтөө ярьж эхэлсэн АН-ынхан өнгөрснөө сөхөж, фракцаараа талцаж байхаа зогсоож, дүрмээ сайжруулан өөрчилж, шинэ бүтэц бүрэлдэхүүнээ бүх гишүүдийн саналыг харгалзан сонгож, шинэчлэл хийх хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн байна.
  • Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2016 оны 11 сарын 18
    Өнөөдөр хуваарийн дагуу УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх ажээ.

    НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай.

    2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай.

    3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын 9 гишүүн 2016.11.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

    ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    10.00 цагаас: /Байнгын хороодын хуралдааны дараа/

    Хууль, Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулга сонсох;
    Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын 9 гишүүн 2016.11.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай.

    15.00 цагаас:

    Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Ургац хураалтын дүн мэдээ, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” хэлэлцэнэ.
  • Үндсэн хуулийн ойн нэрэмжит шатрын тэмцээн бямба гарагт болно
    2016 оны 11 сарын 17
    Улсын Их Хурлын Тамгын газраас өнөөдөр /2016.11.17/ хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулах үйл ажиллагаа, ирэх бямба гаригт эхлэх Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

  • Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
    2016 оны 11 сарын 17
    УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2016.11.17/ Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлж буй Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийн тухай УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

  • Ирэх оны мөнгөний бодлогыг баталлаа
    2016 оны 11 сарын 17
    УИХ-ын гишүүн С.Жавхлан үдээс хойших Их хуралд оролцож Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцүүлгийг хийх шатанд дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.
  • С.Жавхлан: Ардчилал хөгжихгүй байгаа шалтгаан нь гинжтэй хөшөө
    2016 оны 11 сарын 17
    УИХ-ын гишүүн С.Жавхлан үдээс хойших Их хуралд оролцож Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцүүлгийг хийх шатанд дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.
  • С.Эрдэнэ: Эрх баригчид дэндүү дарангуйллаа тогтоож байгаа юм бишүү
    2016 оны 11 сарын 17
    УИХ-ын чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл болон төсөлтэй холбогдуулан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.10.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
  • Аваад ирсэн 49 хувь, алдах гэж байгаа 51 хувийн аль нь чухал вэ?
    2016 оны 11 сарын 17
    Ё.Бат-Эрдэнэ
    С.Баярыг ерөнхий сайд байх үед Эрдэнэт үйлдвэрийн Монголын төрийн эзэмшдэг 51 хувийг нэгэн бизнесмэний гадны банкаас авсан зээлийн барьцаанд тавьсан байдаг. Тодруулбал “Жаст” групын ерөнхийлөгч Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан 109 сая амдолларын зээлийн батлан даалтыг гаргаж, нэг ёсондоо Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн өөрийн эзэмшдэг хувиа дэнчин болгож өгсөн байв. Тухайн үеийн захирал Ч.Ганзориг болон Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарын гарын үсгээр баталгаажсан уг батлан даалтын асуудал олон улсын арбитрын шүүхээр таван удаа ороод байна. Өнөөдрийн байдлаар үлдэгдэл 51 сая амдолларыг Эрдэнэт үйлдвэр, Монгол Улсын төрөөс төлөх шаардлагатай гэсэн шийдвэр гаргаад байгаа юм.
    Гэтэл манай улстөрчид Оросын талаас худалдан авсан 49 хувийг шалгаж, хардаж, нийгэмчлэх тухай ярьсаар байна. Лондонгийн арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлж төрөөс 51 сая амдоллар төлөх эсэх асуудлыг анхаарч хөндөх нэг ч хүн алга. Нэгэнт олон улсын шүүхийн шүийдвэр эцэслэн гарсан л бол төлбөрийг барагдуулах нь гарцаагүй. Валютын ханш өсөж, эдийн засаг хүндэрсэн энэ үед “май” гээд сарвайчих бяд Засгийн газарт минь байгаа билүү. Эрдэнэтийг дур мэдэн банканд барьцаалсан эрх мэдэлтнүүд, мөнгө зээлээд эргэн төлөлт хийгээгүй Ш.Батхүү нарт хэн хариуцлага тооцох вэ. Ард түмний өмнөөс ярьдаг эх оронч гишүүд минь олоод ирсэн хувийг биш, алдах гэж байгаа асуудалдаа анхаарлаа хандуулмаар байна шүү.
  • Ж.Бямбадоржийг ХЭҮК-ын даргаар улираан томилов
    2016 оны 11 сарын 17
    Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болон Хүний Эрхийн комиссын гишүүн болон Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1179 1180 1181 1182 1183 1184 1185
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    23 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    1 цаг 37 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    1 цаг 41 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    1 цаг 47 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    1 цаг 58 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    1 цаг 59 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    2 цаг 1 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    2 цаг 7 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    3 цаг 9 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК