-
2015 оны 12 сарын 01
Байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хуваарь /2015.12.01/
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
12 дугаар сарын 01-ний Мягмар гарагт:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх;
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт;
Бусад.
2.Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030 хөтөлбөрийн танилцуулга /Монгол Улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын суурин төлөөлөгчид оролцоно/.
3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ:
Хэлэлцэх асуудал:
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын 7 гишүүн 2014.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нарын 17 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох тухай;
Бусад.
4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
2012-2015 оны Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт, 2015 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газрын хийсэн ажлын тайлан, 2016 онд хийх ажлын төлөвлөгөөний талаар холбогдох байгууллагын мэдээллийг сонсоно;
Намрын ургац хураалтын дүн болон 2015-2016 оны өвөлжилтийн нөхцөд байдлын талаар Монгол Улсын Шадар сайд болон Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээлэл сонсох.
4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах талаар 1059 иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийн мэдээллийг сонсох;
Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын 2015 оны 75 дугаар тогтоолын талаар ирүүлсэн 3000 иргэний өргөдлийн дагуу Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн мэдээллийг сонсох.
5.Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнгийн тухай.
-
2015 оны 11 сарын 30
Н.Номтойбаяр: Тэтгэврийн зээлийн хүү 4.8 хувь болох боломжтой
-
2015 оны 11 сарын 30
УИХ-ын дарга З.Энхболд Хөдөлмөрийн яамны үйл ажиллагаатай танилцав
-
2015 оны 11 сарын 30
Ц.Даваасүрэн: 4,2 тэрбум ам.доллар орж ирсэн бол валютын ханш огцом унах байсан
-
2015 оны 11 сарын 30
АН: МАН-ын хоосон улс төржүүлж байна
-
2015 оны 11 сарын 30
Л.Жамбалжав нь МАХН-ын дарга Н.Энхбаярын эмчээр ажиллаж байсан гэдгийг иргэд мэдэх биз ээ.
-
2015 оны 11 сарын 30
Мөн Хөгжлийн банкинд хийсэн хяналт, шалгалтын асуудлаар МАН-ын бүлэг хэлэлцсэн байна. Энэ талаар “Хөгжлийн банкны шалгалтын дүнг АН-ын бүлгийн гишүүд зөвшөөрч гарын үсэг зурахгүй байгаа юм байна. Хөгжлийн банкны мөнгийг МАН-ынхан өөрсдөө авсан гэх мэдээлэл гадуур их тархаж байна. Тухайлбал, ягаан, ногоон тасалбар тараах үед манай намын дарга М.Энхболд АПУ-ийн 10 ширхэг хувьцаа авсан юм байна. С.Бямбацогт гишүүн “Говь” компанид 200 ширхэг хувьцаа эзэмшдэг юм байна. МАН-ын дарга М.Энхболд болон бүлгийн дарга С.Бямбацогт нар 10 тэрбум төгрөгийн зээл авсан гэж ярьж байна. Говь компани төслийн шаардлагыг хангаад зээл авсан байхыг үгүйсгэхгүй. Гэтэл АПУ компанид 7 сая 800 мянган хувьцаа байдаг. Түүнээс 10 ширхэг хувьцаа эзэмшсэн хүнийг ярьж байна. Гэтэл 10 ширхэг хувьцаа эзэмшсэн хүн нь 10 тэрбум төгрөг авсан гэж байгаа. Ийм зүйлүүд гарч ирж байна. MCS-тэй холбож бичихдээ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан их мөнгө авсан байна гэх мэтчилэнгээр бичиж байгаа. Тиймээс бүх асуудлыг ил, тод гаргаж тавъя гэж байгаа юм. АН-ынханд шударгаар уриалж байна. Бондын мөнгийг авсан хэрэгт нэр нь холбогдоод байгаа АН-ынхан айж эмээгээд сониноор дайрч давшлаад байх шаардлагагүй. Та нар ил тод яриад “Миний эхнэрийн компани. Манай компани. Ийм зээл авсан” гэдгээ зарлах хэрэгтэй.
-
2015 оны 11 сарын 30
Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээлээ
-
2015 оны 11 сарын 30
М.Зоригт сайд болсныхоо маргаашаас эхлэн А.Гансүхийн багийг эргүүлэн ажилд авах томилгоог дэс дараатайгаар хийж эхэлжээ. Тодруулбал, Зам тээврийн яамны Төрийн захиргааны удирдлага, хууль эрх зүйн газрын дарга газрын дарга П.Билгүүн, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн дарга Т.Ариунбаатар гэх мэт нэр бүхий 10 гаруй дарга нарыг ажилд нь эргүүлэн авчээ.
Зам тээврийн сайд асан А.Гансүхээс түүний баг тус яаманд ийнхүү эргэж ирсэн нь ямар учиртай талаар асуусан сэтгүүлчийн асуултад А.Гансүх хариулахдаа, “Жинхэнэ төрийн мэргэшсэн албан хаагчид шүү дээ. Н.Төмөрхүү сайдын үед ажлаас чөлөөлсөн байсныг М.Зоригт сайд буцааж томилсон байна лээ. Буруу биш биз дээ. Тэдгээр хүмүүс ямар ч улс төрийн намын гишүүн биш, тэгээд ч хамгийн сайн ажиллаж байсан. Тэд муу ажиллаад халагдсан биш, улс төрийн шалтгаанаар ажлаасаа халагдсан байсан. Тийм чадварлаг багтай ажиллаж байсандаа бахархдаг. М.Зоригт сайд болон энэ мэргэшсэн баг ирээд замын ажил эрчимжиж байна” хэмээн хариулжээ.
-
2015 оны 11 сарын 30
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх даваа гаригт Францын нийслэл Парис хотноо эхлэх Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чуулганд оролцохоор өнөөдөр Улаанбаатараас мордов.
-
2015 оны 11 сарын 30
Шалгалтын нууцалсан дүнг хэлэлцэнэ
УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо энэ сарын 17- нд хамтран хуралдаж олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхуүжү.үдсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнгийн тухай хэлэлиэхээр төлөвлөсөн ч хойшлуулсан. Тухайн үед байнгын хорооны хуралд УИХ дахь АН-ын гишүүд оролцоогүйгээс ирц бүрдээгүй гэсэн тайлбарыг өгч байв. Шалгалтын дүнг ихээхэн нууцалж буйг ч эх сурвалжууд хэлж байсан юм. Харин энэ дүнг маргааш байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
“Чингис” болон “Самурай” бондын мөнгөний хэдэн хувиар ямар төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн, хэдээр нь төсвийн алдагдлыг нөхсөн нь хэлэлцүүлгийн үеэр тодорхой болно гэсэн хүлээлт байгаа юм.
-
2015 оны 11 сарын 30
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар түүний өргөдлийг хэлэлцсэн байна. Ингээд Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн түүний ажлыг Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатарт түр хариуцуулахаар болжээ.
Дашрамд дурдахад, Г.Шийлэгдамбыг авлигал авсан хэргээр АТГ-аас баривчлан саатуулаад байгаа юм. Түүний орны хүнийг МАХН-аас сонгох ёстой бөгөөд одоогоор нэр дэвшигч нь тодорхой болоогүй байгаа юм.
-
2015 оны 11 сарын 30
Монгол Улсын Засгийн газрын 68 дах ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2015 оны арваннэгдүгээр сарын 30-ны 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН №68
Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө
Хуралдаан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
-
2015 оны 11 сарын 30
НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
11 дүгээр сарын 30-ны Даваа гарагт:
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
11 дүгээр сарын 30-ны Даваа гарагт:
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд;
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.30 цагаас “Г” танхимд;
Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичиг болон Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “А” танхимд;
Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх иргэдийн өргөдлийг судлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд.
-
2015 оны 11 сарын 29
2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 30-ААС 12 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
-
2015 оны 11 сарын 29
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн пүрэв гарагийн орой телевизүүдээр хандан олон нийтэд үг хэлсэн.
-
2015 оны 11 сарын 28
УИХ-ын шинэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь /2015.11.30-12.04/
Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн
2015.11.27-ны өдрийн хурлаар батлав.
2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 30-ААС 12 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
11 дүгээр сарын 30-ны Даваа гарагт:
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
11 дүгээр сарын 30-ны Даваа гарагт:
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд;
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.30 цагаас “Г” танхимд;
Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичиг болон Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “А” танхимд;
Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх иргэдийн өргөдлийг судлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд.
12 дугаар сарын 01-ний Мягмар гарагт:
Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд.
12 дугаар сарын 02-ны Лхагва гарагт:
Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас ”В” танхимд;
Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.
12 дугаар сарын 03-ны Пүрэв гарагт:
Хүнсний сав, баглаа боодлын аюулгүй байдал, тулгамдаж буй асуудал, хүний эрүүл мэндэд нөлөөлж буй нөлөөлөл, шийдвэрлэх арга зам сэдэвт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хэлэлцүүлэг 14.00 цагаас “Б” танхимд;
Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
12 дугаар сарын 04-ний Баасан гарагт:
Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “А” танхимд;
Их Монгол Улсын эртний нийслэл Хархорин хот үүсгэн байгуулагдсаны 795 жилийн ойн арга хэмжээтэй холбогдуулан эрдэм шинжилгээний бага хурал “Б” танхимд.
ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
12 дугаар сарын 01-ний Мягмар гарагт:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх;
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт;
Бусад.
2.Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030 хөтөлбөрийн танилцуулга /Монгол Улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын суурин төлөөлөгчид оролцоно/.
3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ:
Хэлэлцэх асуудал:
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын 7 гишүүн 2014.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нарын 17 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох тухай;
Бусад.
4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
2012-2015 оны Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт, 2015 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газрын хийсэн ажлын тайлан, 2016 онд хийх ажлын төлөвлөгөөний талаар холбогдох байгууллагын мэдээллийг сонсоно;
Намрын ургац хураалтын дүн болон 2015-2016 оны өвөлжилтийн нөхцөд байдлын талаар Монгол Улсын Шадар сайд болон Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээлэл сонсох.
4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах талаар 1059 иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийн мэдээллийг сонсох;
Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын 2015 оны 75 дугаар тогтоолын талаар ирүүлсэн 3000 иргэний өргөдлийн дагуу Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн мэдээллийг сонсох.
5.Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнгийн тухай.
12 дугаар сарын 02-ны Лхагва гарагт:
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
“Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нарын 11 гишүүн 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон ““Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аудитын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичиг болон Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн санал дүгнэлт.
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
“Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх;
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох тухай;
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт;
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын 7 гишүүн 2014.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
“Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нарын 11 гишүүн 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нарын 17 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон ““Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аудитын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Монгол Улсын Засгийн газраас Нийгмийн даатгалын салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар.
-
2015 оны 11 сарын 28
УИХ-ын дарга “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” үндэсний II чуулганд оролцов
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.11.28/ Төрийн ордонд болж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” үндэсний II чуулганд оролцлоо.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Сэргээн засалт, хөгжлийн төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж буй тус чуулганы эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах асуудалд төр засгаас онцгой анхаарал хандуулж, Улсын Их Хурал хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр хуулийн төслүүдийг хэлэлцэж байгааг танилцуулав.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд үндэсний II чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ, 21 дүгээр зууны хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол дан ганц халамж, асрамж шаарддаг хүмүүс биш жирийн иргэдийн нэгэн адил сурч боловсорч, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд бололцооны хэрээр оролцох чин хүсэлтэй иргэд юм. Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын асуудлаар төрөөс баримтлах бодлого чиглэлийг үндсээр нь өөрчлөх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Юуны өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авьяас сонирхол, чадварт нь суурилсан сургалтад хамруулж мэргэжил олгох улмаар мэргэжлээр нь ажиллах тогтвортой ажлын байр бий болгох асуудлыг тэргүүн зэрэгт шийдвэрлэх хэрэгтэй болж байна гэлээ. Түүнчлэн Улсын Их Хуралд өргөн барьсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого”, “Хөдөлмөрийн тухай, “Баялгийн сангийн тухай” зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах асуудлыг тусгасан хуулийн төслүүдийг энэ Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд шийдвэрлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн юм.
Монгол Улсад нийт 110 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэсэн судалгаа байдаг аж. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” үндэсний анхдугаар чуулганыг 2013 онд зохион байгуулжээ. Энэ удаагийн чуулганаар ”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт”, ”Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг үл ялгаварлан гадуурхах”, ”Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх”, ”Хууль зүйн туслалцаа авах, бусад эрх” зэрэг илтгэлүүдийг хэлэлцэн, анхдугаар чуулганаас гарсан зөвлөмж, санал санаачилгын хэрэгжилтийг дүгнэн, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлох юм байна.
Энэхүү чуулган уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны холбогдох мэргэжилтнүүд, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн удирдлагууд болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн төлөөлөл болсон 600 гаруй төлөөлөгч оролцож байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 11 сарын 27
олон улсын чуулга уулзалтын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
-
2015 оны 11 сарын 27
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар өнгөрсөн лхагва гаригт хэвлэлийн хурал хийж, Хөгжлийн банкнаас 5.4 сая ам.доллар алга болчихлоо гэсэн утга бүхий мэдээлэл хийсэн билээ. Үнэхээр ийм хэмжээний хөрөнгө сох дутсан бол ноцтой асуудал юм. Энэ мэдээлэл нь бодиттой эсэхийг нягталж судлахад ташаа мэдээлэл болох нь баримтаар батлагдаж байна. Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар төр болон хувийн хэвшлийнхэн нийтдээ 10 удаа үнэт цаас гаргажээ. 2012 оны 3-р сард Монгол Улсын хөгжлийн банк 580 сая, “Монголиан майнинг корпораци” 600 сая, 2010 оны 11 сард Худалдаа хөгжлийн банк 25 сая, 2012 оны 9-р сард 300 сая, 2014 оны 1-р сард 700 сая, 2015 оны 5-р сард 500 сая, Монгол Улсын Засгийн газар 2012 оны 12 дугаар сард 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд , Монгол Улсын хөгжлийн банк 2014 оны 1-р сард 30 тэрбум иенийн Самурай бонд , Монгол Улсын Засгийн газар 2014 оны 7-р сард 1 тэрбум иений “Дим сам бонд” гаргасан байна.
Бүгдээрээ л үнэт цаас гаргахад тодорхой хэмжээний зардал төлжээ.
Огт мөнгө төлөхгүйгээр бонд босгоод оруулаад ирдэг зүйл дэлхийн хаана ч байхгүй. 10 удаагийн бондыг гаргасан зардлыг хооронд нь харьцуулахад нийт гаргасан зардлын дүнд эзлэх хувь нь Чингис бондынх харьцангуй хямд байна. МАН-ынхан Засгийн газарт хамтран ажиллаж байх үед буюу Ж.Эрдэнэбат Сангийн сайд байхдаа 1 тэрбум юаны бондыг хариуцаж гаргасан байдаг. Энэ бондын зардалд л гэхэд 6.9 сая юаны төлбөр төлсөн байна. Гаргасан үнийн дүнд эзлэх хувь жингээр харьцуулахад Чингис бондоос хамаагүй өндөр шимтгэл төлсөн байх жишээний. Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Монголиан майнинг корпорац”-ийн хувь эзэмшигч. Энэ компани олон улсын зах зээл дээр бонд арилжаалж 600 сая ам.доллар босгож Ухаа худагийн нүүрсний уурхайг ашиглалтанд оруулах хөрөнгө оруулалтыг олж байлаа. Тэгэхээр бонд босгоход хэр хэмжээний зардал гардгийг Л.Энх-Амгалан гишүүн мэдэхийн дээдээр мэдэх хүний нэг. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар эдийн засагч мэргэжилтэй, Сангийн яаманд чамгүй олон жил ажилласан хүн. Гэвч мушгин гуйвуулж бонд гаргахад зарцуулсан мөнгийг Хөгжлийн банкныхан завшчихсэн мэт ойлголт төрүүлэхийг оролдох нь улстөрийн өнцгөөс хандаж, улстөржүүлж байгааг харуулж байна. Бонд гаргасан зардлаас нэг ч төгрөг Хөгжлийн банкны дансанд ордоггүй. Гадны арилжаанд оролцогч банкуудын шимтгэл, үнэлгээний төлбөр зэрэг зардлуудад суутгагддаг байна.